Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 12 сарын 20 өдөр

Дугаар 138/ШШ2016/01450

 

 Дорнод аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч С.Ганчимэг даргалж тус шүүхийн хуралдааны Б танхимд нээлттэй явуулж

Нэхэмжлэгч: Дорнод аймгийн ******* сумын ******* багт байрлах, 9029443 регистрийн дугаартай, Дорнод аймгийн Цагдаагийн газрын хүсэлттэй,

 

Дорнод аймгийн ******* сумын 9-р баг ******* байрны ******* тоотод оршин суух, эрхэлсэн ажилгүй, ЖЭ63061919 регистрийн дугаартай, Лэгдүүд овогт ыг албадан эмчилгээнд хамруулах тухай иргэний хэргийг 2016 оны 11 сарын 29-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

 

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Төгс-Эрдэм, нэхэмжлэгчийн төлөөлөгч , гуравдагч этгээд Ц. нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ц. нь удаа дараа архидан согтуурч эрүүлжүүлэгддэг. Зөрчил нь бусдын амгалан тайван байдал алдагдуулсан байдаг. Архи уусан үедээ солиотой юм шиг хяналтаа алддаг учир байнга тусгай хэрэгсэл хэрэглэх шаардлага гардгадаг. Эмнэлгийн дүгнэлтээр хохирогчид учруулах эрсдэлийн түвшин өндөр, архинд донтох өвчтэй гарсан учир Монгол Улсын Согтуурах, мансуурах донтой өвчтэй этгээдийг захиргааны журмаар албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-д заасны дагуу албадан эмчилгээнд хамруулах хүсэлт гаргаж байна. Ц. нь ахуйн дуудлагаар байнга эрүүлжүүлэгдэн саатуулагддаг. Иймд зайлшгүй архины албадан эмчилгээнд хамрагдах хэрэгтэй гэж бодож байна гэв.

 

Гуравдагч этгээд Ц. шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би эхнэр, зээ хүүгийн хамт амьдардаг. Би 1993 оноос хойш архи уусан. Одоо архи уухгүй. Албадан эмчилгээнд хамрагдахад татгалзах зүйлгүй гэв.

 

Шүүх хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

Дорнод аймаг дахь ******* ******* нь Ц.ыг албадан эмчилгээнд хамруулах тухай хүсэлтийг тус шүүхэд ирүүлжээ.

Монгол Улсын Согтуурах, мансуурах донтой өвчтэй этгээдийг захиргааны журмаар албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д заасны дагуу Дорнод аймаг дахь ******* ******* нь шүүхэд хүсэлт гаргах эрхтэй байна.

 

Гуравдагч этгээд Ц. нь архи согтууруулах ундааг байнга хэтрүүлэн хэрэглэж, бусдын амгалан тайван алдагдуулан нийгмийн хэв журмыг зөрчдөг болох нь ******* сумын 9 дүгээр багийн засаг даргын тодорхойлолт, эхнэр Б.Нарантуяагийн өргөдөл, тайлбар, Ц.ыг удаа дараалан албадан саатуулагдсан бүртгэл, тэмдэглэл, ******* газрын захиргааны зөрчлийн цахим бүртгэл зэрэг бичмэл баримтуудаар нотлогдож байна.

 

Дорнод аймгийн Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн комиссын 2016 оны 9 сарын 6-ны өдрийн дүгнэлтээр гуравдагч этгээд Ц.ыг архинд донтох өвчтэй болохыг тогтоосон байна.

Иймд Ц.ыг согтуурах донтой өвчтэй болохыг нотолсон эмнэлгийн дүгнэлт, удаа дараалан нийгмийн хэв журмыг зөрчсөн байдал зэргийг үндэслэн Монгол Улсын Согтуурах, мансуурах донтой өвчтэй этгээдийг захиргааны журмаар албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх тухай хуулийн 4 дугаар зүйлийн 4.1-д заасны дагуу албадан эмчилгээнд хамруулах нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 135 дугаар зүйлийн 135.2.14-т тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Монгол Улсын Согтуурах, мансуурах донтой өвчтэй этгээдийг захиргааны журмаар албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэхь хэсэгт зааснаар Лэгдүүд овогт ыг / ЖЭ63061919/ албадан эмчлүүлсүгэй.

 

2. Мөн хуулийн 6 дугаар зүйлийн 6.6 дахь хэсэгт зааснаар Ц.ыг албадан эмчлэх *******т хүргэх ажиллагааг гүйцэтгэхийг Дорнод аймгийн ******* *******т даалгасугай.

 

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар нэхэмжлэгч Дорнод аймаг дахь ******* ******* нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2, Монгол Улсын Согтуурах, мансуурах донтой өвчтэй этгээдийг захиргааны журмаар албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4 дэхь хэсэгт зааснаар нэхэмжлэгч, гуравдагч этгээд, тэдгээрийн өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гарсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.ГАНЧИМЭГ