| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Сүхбаатарын Ганчимэг |
| Хэргийн индекс | 138/2016/01538/И |
| Дугаар | 138/ШШ2016/01451 |
| Огноо | 2016-12-20 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 12 сарын 20 өдөр
Дугаар 138/ШШ2016/01451
Дорнод аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч С.Ганчимэг даргалж тус шүүхийн хуралдааны Б танхимд нээлттэй явуулж
Нэхэмжлэгч: Дорнод аймгийн ******* сумын ******* багт байрлах, 9029443 регистрийн дугаартай, Дорнод аймгийн Цагдаагийн газрын хүсэлттэй,
Дорнод аймгийн ******* сумын 10-р баг ******* ******* тоотод оршин суух, эрхэлсэн ажилгүй, ЖЮ82081313 регистрийн дугаартай, овогт г албадан эмчилгээнд хамруулах тухай иргэний хэргийг 2016 оны 11 сарын 30-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Төгс-Эрдэм, нэхэмжлэгчийн төлөөлөгч Д.Жавзандулам, гуравдагч этгээд ******* нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн төлөөлөгч Д.Жавзандулам шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ******* нь олон жил архи ууж байгаа. Сүүлийн нэг жилээс харьцангуй гайгүй болж байгаа боловч архинаас биеэ татаж авч чадахгүй байгаа. Гэр бүлдээ агсам тавьсан, бусдын амгалан тайван байдлыг алдагдуулсан гэсэн дуудлагаар эрүүлжүүлэгддэг. нь бага насны хүүхдүүдтэй учир архинаас гарчихвал цаашдынх нь амьдралд хэрэгтэй гэж үзэж байна. Эмнэлгийн дүгнэлтээр хохирогчид учруулах эрсдэлийн түвшин өндөр, архинд донтох өвчтэй гарсан учир Монгол Улсын Согтуурах, мансуурах донтой өвчтэй этгээдийг захиргааны журмаар албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-д заасны дагуу албадан эмчилгээнд хамруулах хүсэлт гаргаж байна. Иймд зайлшгүй архины албадан эмчилгээнд хамрагдах хэрэгтэй гэж бодож байна гэв.
Гуравдагч этгээд ******* шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би ажил хийж гэр бүлээ тэжээдэг ганц хүн нь. Манай эхнэр 12 сарын сүүлээр амаржих гэж байгаа. Би нийлж байгаа хүмүүсээсээ болж уудаг. Заримдаа гэр бүлийн асуудлаас болоод бухимдаад уух тохиолдол байдаг. Одоо гэр бүл болон эхнэр хүүхэдтэй болсон учир цаашид амьдралаа авч явна. Хэсгийн байцаагчид үнэн байдлаа хэлсэн байгаа гэв.
Шүүх хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Дорнод аймаг дахь ******* ******* нь *******г албадан эмчилгээнд хамруулах тухай хүсэлтийг тус шүүхэд ирүүлжээ.
Монгол Улсын Согтуурах, мансуурах донтой өвчтэй этгээдийг захиргааны журмаар албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д заасны дагуу Дорнод аймаг дахь ******* ******* нь шүүхэд хүсэлт гаргах эрхтэй байна.
Гуравдагч этгээд ******* нь архи согтууруулах ундааг байнга хэтрүүлэн хэрэглэж, бусдын амгалан тайван алдагдуулан нийгмийн хэв журмыг зөрчдөг болох нь ******* сумын 10 дугаар багийн засаг даргын тодорхойлолт, эхнэр Б.Батнасангийн өргөдөл, тайлбар, *******г удаа дараалан албадан саатуулагдсан бүртгэл, тэмдэглэл, ******* газрын захиргааны зөрчлийн цахим бүртгэл зэрэг бичмэл баримтуудаар нотлогдож байна.
Дорнод аймгийн Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн комиссын 2016 оны 9 сарын 6-ны өдрийн дүгнэлтээр гуравдагч этгээд *******г архинд донтох өвчтэй болохыг тогтоосон байна.
Иймд *******г согтуурах донтой өвчтэй болохыг нотолсон эмнэлгийн дүгнэлт, удаа дараалан нийгмийн хэв журмыг зөрчсөн байдал зэргийг үндэслэн Монгол Улсын Согтуурах, мансуурах донтой өвчтэй этгээдийг захиргааны журмаар албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх тухай хуулийн 4 дугаар зүйлийн 4.1-д заасны дагуу албадан эмчилгээнд хамруулах нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 135 дугаар зүйлийн 135.2.14-т тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Монгол Улсын Согтуурах, мансуурах донтой өвчтэй этгээдийг захиргааны журмаар албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэхь хэсэгт зааснаар овогт г /ЖЮ82081313/ албадан эмчлүүлсүгэй.
2. Мөн хуулийн 6 дугаар зүйлийн 6.6 дахь хэсэгт зааснаар *******г албадан эмчлэх *******т хүргэх ажиллагааг гүйцэтгэхийг Дорнод аймгийн ******* *******т даалгасугай.
3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар нэхэмжлэгч Дорнод аймаг дахь ******* ******* нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2, Монгол Улсын Согтуурах, мансуурах донтой өвчтэй этгээдийг захиргааны журмаар албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4 дэхь хэсэгт зааснаар нэхэмжлэгч, гуравдагч этгээд, тэдгээрийн өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гарсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.ГАНЧИМЭГ