Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 04 сарын 21 өдөр

Дугаар 26

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Сарантуяа даргалж, шүүгч Н.Дэлгэрмаа, Ч.Мөнхтуяа нарын бүрэлдэхүүнтэй,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Нандинцэцэг,

Иргэдийн төлөөлөгч Н.Доржмаа,

Улсын яллагчаар хяналтын прокурор Б.Оюунцэцэг,

Хохирогчийн өмгөөлөгч Д.Айбек,

Хохирогч Х.Е,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Одбаяр, Д.Ариун-Эрдэнэ,

Шүүгдэгч А.Б,

Гэрч Б.Ж, Х.Н, Б.Б, М.Т, С.Н, Х.У, Б.С/онлайнаар/, З.А,

Орчуулагч Б.Дауиржан нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Говь-Алтай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Ш овогт А-н Б  холбогдох 1916001550061 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 08 дугаар сарын 29-ны өдөр хүлээн  авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 1990 оны 02 дугаар сарын 16-ны өдөр төрсөн, 30 настай, эрэгтэй, ам бүл 6, эцэг, эх, эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг, дээд боловсролтой, багш, дасгалжуулагч мэргэжилтэй, Б-Ө аймгийн Биеийн тамир спортын газарт багш, дасгалжуулагч ажилтай, Б-Ө аймаг, Ө сумын 11 дүгээр багийн 00 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, БЮ00000 регистрийн дугаартай, Ш овогт А-н Б,

Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч А.Б нь 2019 оны 04 дүгээр сарын 25-наас 26-нд шилжих шөнө Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын   төвд үйл ажиллагаа явуулдаг спорт цогцолборын Д блок байрны таеквондогийн   өрөөнд   Т.Бэрүү   орчим   нэг удаа   цохиж улмаар Т.Б-ыг толгойгоор нь цементэн шалан дээр савж унагаан алсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг тал бүрээс бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч А.Б шүүхийн хэлэлцүүлэгт: Биеийн байдал хүнд тул мэдүүлэг өгөхгүй гэв.  

Хохирогч, иргэний нэхэмжлэгч Х.Е шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2020 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр би ажилдаа явсан байсан ба ажлаасаа 11 цагийн үед гэртээ ирэхэд нөхөр маань бүх бэлтгэлээ хангаж, Говь-Алтай аймаг руу сургалтад хамрагдахаар 12 цагийн  үед явсан байсан. Би 2020 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн өглөө ажилдаа явсан. Талийгаач нас барсан талаар хамаатан, саданд мэдэгдсэн байсан. Дараа нь төрөл садангийн 2 хүнээс зодуулж нас барсан талаар сонссон. Цогцсыг нь пургон машин хөлсөлж авч ирсэн. Энэ явдалд би маш их харамсаж байна. Би А.Б.эд маш гомдолтой байна. Учир нь 1 жил гаруй хугацаа өнгөрөхөд хүрч ирээд уучлалт гуйгаагүй. Сая л уучлалт гуйж байна. Би хүрээд ир гэж хэлэхгүй нь тодорхой. 1 жилийн хугацаанд хүрч ирээд надад учир байдлаа танилцуулаагүй. Ар гэрийн хүмүүс нь хэдэн удаа ирсэн. 3 хүүхэд маань эцэггүй өнчирч хоцорсонд маш их сэтгэлийн дарамттай байна. Надад ч бас хэцүү байна. Би Говь-Алтай аймагт 6-7 удаа ирсэн. 1 жилийн хугацаанд надтай уулзаж, миний гарз, хохирлыг төлж, учир байдлаа тайлбарлаж хэлсэн бол би хүн учраас ойлгоно. Нэмж хэлэхэд А.Б.ийг татаж, унаж байхад түүний ээжийнх нь хажууд очиход “Чи дуугүй байгаарай. Чи юу юм бэ? Миний хүүхэд үхэх гэж байна” гэж намайг сэтгэл санаагаар доромжилсонд маш их гомдолтой байна. Хуулийн дагуу хариуцлага хүлээлгэх байх гэж бодож байна. Би гарсан зардал болон сэтгэл санааны хохирлоо жич нэхэмжлэх болно гэв.

Гэрч С.Н шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2019 оны 04 дүгээр сарын 25-26 шилжих шөнө хүлээн авалтад орчихоод ирсэн байсан. Цаг нэлээн орой болсон байсан. А.Б. гаднаас орж ирсэн. Талийгаач дотор байсан бөгөөд унтаагүй байсан. Хүмүүс эхнээсээ унтаад эхэлсэн байсан. Зааланд маргалдаад орж ирсэн. Зааланд ямар маргаан болсон талаар сайн мэдэхгүй. Дотор орж ирээд А.Б. нь талийгаачтай гадаа маргалдаж байснаас үүдэлтэйгээр маргалдсан гэж бодож байна. Цохиж унагаасан. Маргааш өглөө нь 2 дахь өдөр үйл ажиллагаатай байсан. Гэтэл талийгаач босож ирээгүй. Түргэн тусламж дуудахад эмч ирсэн. Эхэндээ амьд байна гэж хэлсэн. Хуруунд нь аппарат зүүсэн байсан. Хэсэг хугацааны дараа нас барсан байна гэж хэлсэн. Тэгээд цагдаа дуудсан гэв.

Гэрч М.Т шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Баян-Өлгий аймгаас 11 багш Говь-Алтай аймагт болсон баруун бүсийн сургалтад ирсэн. Очиход семинар болсон бөгөөд дуусаад цайллага болсон. Цайллага дуусаагүй байхад дундаас нь А.Б. гарч явсан. А.Б. Говь-Алтай аймгийн залуучуудтай яваад 2 залуутай хамт хамгийн сүүлд орж ирсэн бөгөөд хэдэн цагт орж ирсэн болохыг нь санахгүй байна. А.Б. согтуу орж ирсэн. Т.Бэйвитхан найздаа каз захисан байсан. Найз нар нь гадуур хононо гэж байсан бөгөөд Т.Бэйвитхан бид хоёр зааланд каз идээд сууж байсан. Т.Б-согтуу орж ирээд агсам тавьж, Т.Бэйвитхан болон над руу дайрсан. Би А.Б.ийг  “Чи согтсон байна. Одоо унтаж амар” гэж хэлээд хэд хэдэн удаа шатаар түлхэж унагаасан. А.Б. агсам тавьж, миний хамар луу нэг удаа цохисон. Би хамраас цус гарч байсан тул дотогшоо орсон. Миний араас А.Б., Т.Б-нар орж ирсэн. Хэсэг хугацааны дараа А.Б. дахин орж ирсэн. Бид нарыг хариуцаж байсан ахлах дасгалжуулагч Б.Сын зүгээс боль, унтаж амар гэж шаардлага тавихад А.Б., Б.Сыг 1 цохисон. Миний хамраас цус гарч байхад Т.Б-А.Б. дээр очоод “За чи одоо унтаж амар. Нэлээн согтуу байна” гэж хэлсэн бөгөөд хоорондоо маргалдаж 1 цохисон. Талийгаач унаад Б.С, Б.Ж нар талийгаачийг орон дээр хэвтүүлсэн. Би Т.Бэйбитханаас “Юу болсон бэ? Гайгүй юу?” гэж асуухад гайгүй гэж хэлсэн. Түүний дараа бид нар унтаад өгсөн. Өглөө нь эмч дуудсан. Жаахан байж байгаад Т.Б-нас барчихсан гэв.

Гэрч Х.У: Бид нар орой 7, 8 цагийн үед том ресторанд хүлээн авалтад оролцсон. Олон аймгуудаас ирсэн төлөөллүүдийг урьж, ширээ засаад хүлээн авалт болсон. Би 2 цаг гаруй тэнд байж, хоол, цай идэж уусан. 22 цаг өнгөрч байхад би байрласан газарлуугаа явмаар санагдсан. Би архи уудаггүй учраас түрүүлээд явсан. Мөн Бе гэх залуу дасгалжуулагч “Би ч гэсэн явмаар байна. Уухгүй болохоор энэ хүмүүс архи шахвал хэцүү болно. Би тантай хамт явъя” гэж хэлсэн. Бид хамт яваад  байрласан газраа очоод жаахан фэйсбүүк ухаж байгаад унтчихсан байсан. Тэрнээс хойш тэнд юу болсныг мэдэхгүй гэв.

Гэрч Б.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Миний харснаар боксын дасгалжуулагч А.Б. болон хүндийн өргөлтийн дасгалжуулагч М.Т хоёрын хооронд гол маргаан болсон. Талийгаач болон М.Тын найз нь хажууд нь тэр хоёрыг салгах маягтай байж байсан. А.Б. зогсож байгаад зүүн гараараа эрүү тус газар нь цохисон. Талийгаач савж унасан. Өөр зүйл болоогүй. Талийгаачийг аваачаад хэвтүүлсэн. Ерөнхийдөө М.Т болон А.Б. хоёрын хооронд маргаан болсон. Энэ хоёр хоорондоо зодолдсон, ноцолдсон, хэл амаар доромжилсон үйл явдал болсон гэв.

Гэрч Б.С шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Бид Говь-Алтай аймагт спортын салбарын сургалтаар очсон. Эхний өдөр сургалт явагдаж, маргааш нь сургалтын дараа үргэлжлээд хүлээн авалт болсон. Хүлээн авалтад манай хамт олон бүгд очиж оролцоод шөнө 00 цагийн үед байрлаж байсан байрандаа буцаж ирсэн. Бид унтах гээд ороо засаад байж байсан. Зааланд болсон үйл явдлыг би хараагүй. Би таеквондогийн өрөөнд ороо засаад хэвтсэн байсан. А заалнаас М.Т, А.Б. нар маргалдаж, М.Тын хамраас цус гоожсон байдалтай орж ирсэн. Бусад хүмүүс орондоо орсон байсан. Тэр 2 өрөөнд орж ирээд хэрэлдээд зогсож байтал талийгаач араас нь орж ирсэн. Маргалдаж байгаад маш богино хугацаанд А.Б. талийгаачийн нүүрэн тус газар цохисон. Талийгаач хойшоо гэдрэгээ унасан. Бид бүгд орноосоо босож тэр хоёрыг  салгасан. Бүгдийг нь оронд нь хэвтүүлсэн. Унтаад өглөө босоход ийм үйл явдал болсон байсан. Тухайн үед энэ талаар мэдүүлэгтээ дэлгэрэнгүй ярьсан гэв.

Гэрч Б.Ж шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би цайллагаас ирээд хувцсаа сольж байсан. Хувцас сольж байхад М.Т орж ирээд “Миний хамар луу А.Б. цохичихлоо” гэж хэлсэн. Би тэр үед хувцас сольж байсан болохоор сайн анзаараагүй. Дараа нь  би ор засаж байхдаа талийгаачийг бөгсөөрөө шууд хойшоо унаж байхыг харсан гэв.

Гэрч Б.Н шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Тухайн өдөр бид албан ажлаар Говь-Алтай аймаг болсон семинарт очсон байсан. Бид амрах гэж байхад заалнаас М.Т болон А.Б. нар маргалдсан байдалтай орж ирсэн. Бид нар юу болсон талаар тодруулахад хоорондоо маргалдсан байсан. Талийгаач Т.Б-заалнаас орж ирээд А.Б.ийг “Чи миний найз М.Ттай хэрэлдлээ, дарамталлаа, М.Ттай маргалддаг хэн юм бэ? гэж хоорондоо маргалдсан. Гэтэл А.Б. талийгаачийн баруун талын эрүү тус газар 1 цохисон. Цохихыг нь хараад би гүйж очоод А.Б.ийг салгаж авсан. Тэнд бужигнаж байхад би А.Б.ийг унтуулж, амраах арга хэмжээ авсан. Богинохон хугацаанд ийм зүйл болж өнгөрсөн. Тухайн үед талийгаач Орос хэлээр байнга хэлдэг үг хэллэгүүдээ хэлж байсан. М.Т цагдаа, эмч дуудах талаар шаардлага тавихад талийгаач зөвшөөрөөгүй. “А.Б. миний шавь. Янз бүрийн газарт мэдэгдэх хэрэггүй. Өглөө босоод бид хоёр 1 шил архи авч уугаад учраа олчихно” гэж хэлсэн. Миний хувьд А.Б.ийг амраах арга хэмжээ авсан. Маргааш өглөө нь босоод тухайн арга хэмжээний дараагийн үйл ажиллагаанд оролцохоор талийгаач Т.Бэйбитханыг сэрээх гэтэл сэрэхгүй байсан. Би гүйж очоод судасыг нь барьж үзэхэд зүрхний цохилт нь хэвийн, судас нь сайн цохиж байсан. Харин орчиндоо харьцах чадвар байхгүй байсан учраас гэмтэл авсан байна гэсэн ойлголтод хүрч, хурдан түргэн тусламж дуудахыг шаардсан. Тухайн үед биднийг ахалж явсан Биеийн тамирын газрын ахлах дасгалжуулагч Б.Сыг хурдан түргэн тусламж дуудахыг шаардсан. Тухайн үед олон хүн байсан бөгөөд түргэн тусламж дуудсан. Түргэн тусламж нэлээн удаан хугацааны дараа ирсэн. Тухайн үед яг ямар гэмтэлтэй байсан болохыг тодорхойлох боломжгүй байсан. Ямар ч байсан талийгаачийн хамарнаас нь бага зэрэг цус гарсан байсан. Талийгаач амьд сэрүүн боловч орчиндоо харьцаагүй байсан тул түргэн тусламж дуудах арга хэмжээ авсан. Түргэн тусламж ирж амжаагүй байхад талийгаач нас барсан. Талийгаач өнгөрсний дараа цагдаад мэдэгдэх арга хэмжээг шат дарааллан авсан.  Би цагдаагийн байгууллагад хандсан. Цагдаагийн байгууллага эхлээд “Зүрх нь зогссон юм уу? Архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн юм уу? гэдгийг тодруулсан. Би цагдаа нарт “Нэн даруй ир. Хүн амины хэрэгтэй холбоотой асуудал үүссэн байж болзошгүй байна” гэж мэдэгдсэн. Цагдаагийн байгууллага 5 минутын дотор яаралтай ирж хамгаалалт авсан. Хажууд байсан хүмүүс “Одоо яах вэ?” гэж асуухаар нь “Та нар өөрсдийн харсан, үзсэн зүйлээ үнэн бодит байдлаар нь хэлж өг. Нэгэнт хүний амь эрсдсэн тул худал зүйл хэлж болохгүй” гэж тайлбарлаж өгсөн. Хэргийн газрыг цагдаагийн байгууллагын хамгаалалтад өгсний дараа бүх ажиллагаа цагдаа, прокурорын байгууллагын хяналтад явсан. Би хэлэх шаардлагатай бүх зүйлийг хэлж өгсөн гэв.

Гэрч Х.Ашүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би А.Б.тэй гэр бүл болоод 9 жил болж байна. 2 хүүтэйгээ Баян-Өлгий аймагт амьдарч байна. А.Б. нь төлөв даруу зантай, гэр бүлээ гэсэн сэтгэлтэй, гэр бүлдээ цаг заваа зориулдаг, хүүхдэдээ энэрэнгүй, гэр бүлдээ хайртай, харилцааны доголдолгүй хүн. Энэ хэрэгт холбогдсоноос хойш байнга татаж унадаг, хэл ярианы бэрхшээлтэй хүнд өвчтэй болсон. Өмнө нь ч өвддөг байсан. Энэ хэргээс болоод улам өвчин сэдэрч, 7 хоногт 2-3 удаа татаж унадаг болсон. Оюун санаа нь орж гардаг болсон. Юмаа сайн санадаггүй, ярьдаггүй. Заримдаа ярьдаг. Энэ хэргээс болоод байнга эмнэлэгт дуудлага өгдөг болсон. Энэ хэрэгтэй холбоотойгоор бие нь чичирч, хэлээ зажлах зэргээр хэвийн бус болсон. Сэтгэл санааны хувьд маш их дарамттай, хүнд хэцүү байдалтай байна. Бидэнтэй хохирогчийн садан төрлийн янз бүрийн хүмүүс байнга ярьдаг. “Хохирол нөхөн төлбөр болох 50.000.000 төгрөгийг төл. Төлөхгүй бол нөхрийг чинь насаар нь шоронд хийнэ” гэдэг байдлаар сэтгэл санаанд байнга дарамт учруулдаг. Энэ хэргийн хохирол мөнгө нь хүнд тусаж байна. Энэ хэрэг А.Б.эд маш хүнд тусаж байгаа. Үүнийг сонсоод А.Б. ухаан санаагаа алддаг. Гүн сэтгэлийн дарамтад ордог. Хохирогчийн өмгөөлөгчийн зүгээс утсаар А.Б.тэй холбогдож “Хохирлыг хурдан төлж барагдуул, төлөхгүй бол насаар нь шоронд суулгана” гэж дарамталж, хэл амаар доромжилдог. Утас руу нь “Чи хэргээ хүлээгээд хариуцлагаа үүрэхгүй бол шорондоо яв. Шорондоо явахгүй бол чамайг хөл гарыг чинь хугалж, тасдана” гэсэн зурвас өөрийнх нь фэйсбүүк хаягт нь тогтмол ирдэг болсон. Үүнээс болж А.Б. бид 2 сэтгэл санааны гүн дарамтанд ордог. А.Б. “Би юу хийсэн юм бэ? Яагаад ийм зүйлд орооцолдсон юм бэ?” гэж өөртөө байнга гэмшдэг. Өөрийгөө улам хүндрүүлдэг. Өөрийнхөө юу хийж, яаж байгааг мэддэггүй. Санадаггүй. Энэ байдал нь бие махбод, сэтгэл санааг нь улам доройтуулж, дарамт учруулдаг. Баян-Өлгий аймгаас наашаа ирэхдээ гэрч нарыг боломж бололцоогоороо өөрсдийн машин, тэргээрээ Говь-Алтай аймагт авчирч шүүх хуралдаанд оролцуулъя гэдэг байдлаар хандахад хохирогч талаас “Та нарт юу хэрэгтэй юм бэ? гэж нөлөөлөх зүйл байсан. Хохирогч талаас гэрч нарыг дарамтлах зэргээр тодорхой хэмжээгээр нөлөөлөх зүйл байдаг учраас гэрч нар “Бид очиж чадахгүй. Тийм учраас бид оролцож чадахгүй” гэж гэрчүүд ярьсан. Энд байгаа хохирогчийн ар гэрийн хүмүүсээс уучлалт хүсье. Ийм зүйл болно гэж бодоогүй. Манай нөхрийн хувьд талийгаачтай маш сайн байсан. Багш шавийн барилдлагатай, хоорондоо сайн явдаг хүмүүс байсан. Гэр бүлээсээ болон хувиасаа чин сэтгэлээсээ уучлалт гуйж байна. Би нөхрийгөө үхчих вий гэхээс маш их айж, сандарч байна. Энэ хэргээс болоод биеийн байдал нь эрс муудсан. Та бүхнээс уучлалт хүсэж байна. Хүлээж авна уу гэв.

Хохирогч Х.Еийн  мөрдөн байцаалтад өгсөн "...Миний нөхөр бид хоёр 1994 онд гэр бүл болж байсан...2019 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр 13 цагийн үед эндээс арван нэгэн хүний бүрэлдэхүүнтэй томилолтоор Говь-Алтай аймагт болох сургалтад явж байна гээд явсан. Хамт явсан 10 хүний нэрийг нь бүгдийг нь мэдэхгүй миний мэдэх спорт цогцолборт дасгалжуулагч ажилтайС, Толгат, Насандэлгэр, Ж, 3 дугаар бүрэн дунд сургуулийн биеийн тамирын багш Мейрамбек, Х.Н, Толбо сумын сургуулийн биеийн тамирын багш У гэх хүмүүс явсан гэсэн...Миний бие тухайн өдөр буюу 2019 оны 04 дүгээр сарын 23-ны өглөө ажилдаа явсны дараа хувцас хунараа өөрөө бэлдээд явсан байсан. Яг ямар ямар хувцастай явсныг санахгүй байна..." гэх мэдүүлэг/1-р хх-ийн 64-65-р хуудас/,

Гэрч Ж.Ө-ийнмөрдөн байцаалтад өгсөн "...Амьд сэрүүн, эрүүл саруул явж байсан хүн гэнэт нас барсан болохоор харамсалтай байна..." гэх мэдүүлэг/1-р хх-ийн 76-77-р хуудас/,

Гэрч Б.Сын мөрдөн байцаалтад өгсөн "...Бид нарыг унтаж амрах гэж байхад боксын дасгалжуулагч Б бага зэрэг агсам тавьсан. ЖолоочТболон талийгаач Бхан нартай муудалцаад байсан. Тэгээд бид нарыг харж байхад талийгаач Бхан, Б нар урд урдаасаа янз бүрийн үг хэлж маргалдаж байгаад Б нь талийгаачийн эрүүн тус газар нь нэг цохиж авсан. Талийгаач газарт унасан, хажуугаас боль гээд салгасан, ...Өглөө 07 цагийн үед бид нар босоод талийгаач босохгүй хэвтээд байхаар нь сэрээх гэтэл нэг л сонин байсан. Тэгээд эмнэлэг рүү түргэн тусламж дуудсан. Түргэн тусламж 20-30 минутын дараа ирээд нэг тариа хийгээд, анхны тусламж үзүүлж байгаад за энэ хүн нас барчихлаа гэж гэж хэлсэн. Бид нар унтаж амрах гэж байсан. Гэхдээ бүгд сэрүүн харж байсан, жолооч Талгат, боксын дасгалжуулагч Б, талийгаач Бхан нар согтуурхаад тэр хавиар нэг нэгэндээ агсамнаад л байсан. Тэгээд талийгаач тэр 2 урд урдаасаа хараалын үг хэлж байгаад Б нь талийгаачийн эрүүн тус газар нь нэг цохисон. Талийгаач газарт унасан, ухаан нь балартсан байх. Бид нар хажуугаас нь салгаад талийгаачийг матрасан дээр хэвтүүлсэн. Тэгээд унтаад өгсөн, талийгаач дахин босож ирсэн эсэхийг би мэдэхгүй байна. Нам унтсан байсан. Талийгаачийн хажууд унтсан Ж хэлэхдээ талийгаач шөнө хэвтэж байгаад нэг босож ирээд матрасан дээрээ сууж байгаад буцаад унтсан гэж хэлсэн, би тэрийг мэдээгүй... Талийгаач өөр хүнтэй хэрүүл маргаан хийж зодолдоогүй... гэх мэдүүлэг, /1-р хх-ийн 81-82-рхуудас/,

Гэрч Х.Нийн мөрдөн байцаалтад өгсөн "...Ирээд бүгд тойрч суугаад мах идсэн. Мах идчихээд би гарч яваад 00-ийн өрөө орчихоод ирэхэд Б 2 найзтайгаа ирсэн байсан. 2 найз нь удалгүй яваад өгсөн. Б нилээн согтуу байсан. Б орж ирээд нилээн уурлаад пиздаТнадруу хутга гаргалаа гээд байсан. Би Бийг унтаж амар гээд байж байтал гаднаас талийгаач болонТнар орж ирсэн. Талийгаач орж ирээд Бийг загнаад чи унтаж амар гэсэн. Тэр үед Б талийгаачийг нэг удаа нүүр орчим нь цохисон. Яг хаана цохисоныг харж амжаагүй. Талийгаач газарт унасан. Би Бийг салгаад барьж авсан. ХажуугаасТнь талийгаачийг өмөөрөөд Брүү дайраад байсан. Би Бийг бариад яваад байсан.Төмнө гаднаас орж ирэхдээ хамартаа цохиулсан байсан. Б цохисон гэсэн, би тэрийг хараагүй. Тэгээд л тэр 3-ийн хооронд хэрүүл маргаан эхэлсэн байсан, Тэгээд 30 орчим минут бид нар бужигнаж байгаад тэд нарыг унтуулаад бүгд амарсан. Өглөө 07 цагийн үед босоод хоолонд орно гээд бүгд боссон. Талийгаач Бхан босохгүй байхаар нь сэрээх гэтэл сэрэхгүй, царай нь цонхийсон байхаар нь би судасыг нь барьж үзээд, цээжний хөндийг нь ажиглатал зүрх нь цохилж байсан. Гэхдээ зовиур ихтэй, босож чадахгүй байхаар нь эмнэлэгийн түргэн тусламж яаралтай дууд наад хүн чинь болохгүй байна гэж хэлсэн. Тэгээд манай хүмүүс түргэн дуудсан. Түргэн тусламж ойролцоогоор 40 минутын дараа ирсэн, ирээд зүрхний массаж хийсэн боловч амь насыг аварч чадаагүй нас барсан...Нэг удаа нүүрэн тус газар нь гараараа цохисон. Тэгээд би Бийг барьж аваад дахин цохиулаагүй, өөр зодоон болоогүй..." гэх мэдүүлэг/1-р хх-ийн 90-91-р хуудас/,

Гэрч Х.Нийн мөрдөн байцаалтад дахин өгсөн "...Талгат нь Б намайг цохьчихлоо гээд ороод ирсэн. Тэгэхээр Б араас нь дагаад ороод ирэхэд юу болсон талаар асуухад БТнадруу хутга гаргасан. Тэгэхээр нь би цохьсон гэж хэлсэн. Тэгээд Быг амарч унтахыг шаардахад талийгаач орж ирээд чи яах гэж хүн зодож байгаа юм гээд Бийг загнахад гэтэл Б уурлаад талийгаачийг цохиход талийгаач хойшоо савж унасан. Тэгэхээр нь Бийг унтуулах гээд зууралдсан. Тэгээд Бийг том заал руу дагуулж гаргаад тайвшруулах гээд гарсан. Тэгээд бид 2 өрөөндөө буцаад орсон..." гэх мэдүүлэг /1-р хх-ийн 92-р хуудас/,

Гэрч Б.Жын мөрдөн байцаалтад өгсөн"...Өрөөндөө байж байтал Талгатын хамраас цус гоожчихсон орж ирсэн. Орж ирээд намайг Б цохьчихлоо гэсэн. Тэгээд унтах гээд би ороо засаж байхад миний хажуугаар талийгаач Бхан бөгсөөрөө суугаад арагшаа унаж байсан. Тухайн үед Б Бханыг цохисон гэж байсан. ТэгээдС Бийг барьж авахад Б буцаагаадСын хамар руу цохьсон.С бид хоёр Бийг хэвтүүлээд, талийгаач Бханы гараас цус гарч байсан. Тэгээд гарыг нь даавуугаар ороогоод оронд дээр хэвтүүлсэн. Тэгээд бид нар амрахаар хэвтсэн. Өглөө 08 цагийн үед босоод нүүр гараа угаачихаад дэлгүүр орж, ус ундаа аваад эргэж өрөөнд орж ирэхэд Т.Б-ыг эмч үзэж байсан. Тэгээд эмч анхны тусламж үзүүлээд болохоо байлаа гэж хэлсэн...Бхан ямар нэгэн хүнтэй маргалдсныг хараагүй. Өглөө Бханыг нас барсны дарааС, У, Мейрамбек,Н, Бе, Насандэлгэр,Тбид нар хамт өрөөндөө байж байхадТБийг чи Бханыг цохьсноос болж ийм юм болж байна гэж хэлсэн..." гэх мэдүүлэг /1-р хх-ийн 93-94-р хуудас/,

Гэрч Б.Жын мөрдөн байцаалтад дахин өгсөн "...Бид нар өрөөндөө байсан. Би унтах гээд ор засаж байхад Б талийгаачийг цохиод талийгаач бөгсөөрөө суугаад хойшоо унаж байсныг харсан. Тэр үед ахлах дасгалжуулагчС Бийг барьж авахад БС ахын баруун тийш нь цохьсон. ТэгээдС бид 2 Быг хэвтүүлсэн. Талийгаач Бханы гарнаас нь цус гарж байсан. Тэгэхээр ньС ах бид 2 гарыг ороож боосон. Тэгээд талийгаачийг бид 2 орон дээр нь хэвтүүлсэн..." гэх мэдүүлэг /1-р хх-ийн 95-р хуудас/,

Гэрч М.Тын мөрдөн байцаалтад өгсөн "...Талийгаач бид хоёр аймгаасаа авчирсан адууны каз мах идэж байхад манай Биеийн тамир спортын газрын боксийн дасгалжуулагч Б архи согтууруулах ундаа хэрэглэчихсэн их согтуу орж ирээд надруу агсам тавьсан. Би Бийг цаашаагаа явж амар гээд түлхсэн. Тэгсэн талийгаач руу дайраад эрүү орчим руу нь хүчтэй цохьсон. Талийгаач хойшоогоо саваад нам унасан. Тэгээд би Бийг барьж авсан, газар унагаасан. Тэгтэл дороос гараараа нүдрүү хатгасан. Мөн миний хамарнаас цус гарсан. Би нүүрээ дарсан. Тэгтэл ахлах дасгалжуулагчС Бийг болиоч гэж хэлсэн. Тэгтэл БСруу дайрсан. ТэгтэлС 2 удаа хацарлуу нь 2 алгадсан. БСруу агсам тавиадСын хамарлуу нь цохиод цус гарсан. Тэгээд Баян-Өлгий аймгаас ирсэн бүх хүмүүс нийлж байгаад Бийг унтуулсан. Талийгаачийн хамарнаас цус гарсан. Тэгээд би орыг нь засаад хажуугаар нь хамт унтсан юм. Өглөө би босоод нүүр гараа угаагаад бие засчихаад ирсэн чинь хамарнаас нь цус гарчихсан талийгаач унтаж байсан. Тэгээд би сэр гээд татсан чинь надруу нэг харсан, бие нь нэг л сонин байхлаар нь би тэнд байсан хүмүүс энэ хүн чинь нэг сонин байна эмч дуудаач бүгдээрээ босооч гэсэн.С, Ж У нар босчихсон байсан. Бид нартай Баян-Өлгий аймгийн Цагдаагийн газрын эрүүлжүүлэх байрны эмчНбайсан.Нталийгаачийн биеийг үзээд бие нь гайгүй байна, зүгээр байна гэж хэлсэн. Тэгээд биеийн тамирын багш У эмч дуудаач наад хүн чинь болохгүй байна гэж хэлсэн. Тэгээд цээж нь дээр нь чийгтэй алчуур, ус тавьсан. Тэгээд эмч ирсэн ирээд удалгүй талийгаач нас барсан юм...Талийгаач хойшоогоо саваад бөгсөөрөө суугаад тэгээд толгойгоороо шалан дээр унасан..." гэх мэдүүлэг /1-р хх-ийн 97-р хуудас/,

Гэрч Х.Угийн мөрдөн байцаалтад өгсөн "...Би нэг хэсэг нам унтчихсан байсан. Гэнэт хүний дуунаар сэрэхэд хэн нэг нь чи наадахаа алчихлаа ш дээ гэсэн үү, аллаа гэж сонсогдсон..,Өглөө 06 цаг өнгөрч байхад Насандэлгэр би бослоо, чи босохгүй юм уу гэж хэлсэн. Тэгэхэд Талгат,С, Ж,Ннар босчихсон байсан. ТэгэхэдС одоо та нар босцгоо гэж хэлсэн. Тэгээд 07 цагийн үед би босчихоод гар нүүрээ угаах гээд байж байталС Бханыг босго сайхан хоол идчихээд явъя гэж хэлсэн. Тэгэхэд хэн нэгэн энэ одоо яаж байгаа юм бол гэхээр би очоод хөлийг нь барихад хөл нь даарчихсан байна ш дээ гээд хөлийг нь хучсан. Тэгээд би мөр хэсгээс барихад халуун байсан. Тэгээд хөдөлгөхөд ахххх гэх шиг болсон. Тэр хооронд манайхаас эмнэлэг рүү дуудлага өгсөн байсан. Нүүр нь хачин болчихсон байсан. Эмч ирж үзээд хуруунд нь юм хавчуулахад долгионтой зураас гарч байсан. Тэгээд би тариа хийгээч гэхэд эмч цээжин хэсэгт нь зүрхэнд дэмжлэг үзүүлэхээр массаж хийж байсан. Тэгэхэд тухайн гарт нь хавчуулсан юм нь уначихсан байсан. Тэгэхэд нь би энэ зүйл уначихсан байна гэж хэлсэн. Тухайн үед эмч нь хиймэл шүдтэй байсан уу гэж асуухад нэг нь байсан байхаа гэж хэлэхэд талийгаачийг хажуу тийш нь болгосон. Тэгээд эмч тариа хийсэн. Удалгүй эмч энэ хүн өнгөрчихсөн байна гэж хэлсэн. Тэгэхээр нь наад хүн чинь аххх гэж байсан ш дээ гэж би хэлсэн.." гэх мэдүүлэг /1-р хх-ийн 101-102-р хуудас/,

Гэрч С.Нийн мөрдөн байцаалтад өгсөн "...Б архи согтууруулах ундаа их хэмжээгээр хэрэглэсэн байсан. Тэнд унтах гэж байгаа хүмүүстэй маргалдсан, унтах гэж байгаа хүмүүсийн тавьсан шаардлагыг биелүүлээгүй. Тэгээд талийгаач Т.Б-ыг гараараа цохих шиг болсон. Бхан унасан, унахыг нь би харсан. Яг хаашаагаа цохьснийг нь хараагүй. Тэгээд Б хүний тавьсан шаардлагыг биелүүлэхгүй үгэнд орохгүй байсан. Ахлах дасгалжуулагчС аргалаад унтуулсан юм..." гэх мэдүүлэг/1-р хх-ийн 104-р хуудас/,

Гэрч М.Ммөрдөн байцаалтад өгсөн "...бид нар цайллагад ороод би архи уугаад юу болсон талаар сайн мэдэхгүй байна. Архи уугаад тасарчихсан байсан. Нэг мэдсэн өглөө болчихсон байсан. Өглөө босоод явах бэлтгэлээ хийж байхад манайхаас 2, 3 хүн босчихсон байсан. Тэгээд талийгаачийгС наад хүнээ сэрээ явах болчихлоо гэхэд талийгаач доошоо харчихсан хэвтэж байхаар нь би эргүүлээд дээш нь харуулаад бос гэхэд хариу юм хэлэхгүй байсан. Хажууд сууж байсанНбайхаа түргэн дуудахгүй бол болохгүй юм байна гэхээр нь түргэн дуудсан байсан.С бас 2,3 удаа түргэн дуудсан. Тэгээд би гадаа гараад байж байгаад орж ирэхэд түргэн ирчихсэн тариа тарьж байсан байх. Тэгээд удалгүй цагдаа нар ирсэн..." гэх мэдүүлэг/1-р хх-ийн 106-р хуудас/,

ГэрчГ.Н мөрдөн байцаалтад өгсөн "...2019 оны 04-р сарын 26-нд 08 цаг 23 минутын үед Биеийн тамирын спортын газарт хүн ухаангүй болсон гэсэн дуудлага ирсэн... Дуудлагаар очиход Т.Бхан гэх хүн нь ухаангүй, амьсгал зүрх судас зогссон, арьс салст цайвар, мөчид хүйтэн байсан...Сэхээ амьдруулах тусламж үзүүлсэн боловч амьсгал зүрх судасны үйл ажиллагаа сэргээгүй... өвчүүний дунд 3,1-д нэг минутанд 90-100 удаа массажилж амьсгалын зам чөлөөлсөн дээрх үйлдлийг 3 удаа давтсан. Тэгээд адернилийн 1 миллитр тариаг зүүн гарын булчинд хийсэн. Тэгээд хажууд нь байсан эрэгтэй хүнийг массаж хийгээтэх гэж хэлсэн. Тэр залуу 10 удаа массаж хийж өгсөн. Тэгээд дахиад биед өөрчлөлт гарсан эсэхийг шалгаж чагнуур тавьж үзэхэд өөрчлөлт гараагүй, амьсгал зүрх судас зогссон байсан учраас эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэх шаардлага байхгүй цагдаа дууд гэж хэлсэн...анх намайг үзэхэд амьсгал зүрх зогссон байна гэж хэлэхэд хажууд нь байсан хүмүүс эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлээч гэсэн хүсэлтийн дагуу массаж хийсэн..." гэх мэдүүлэг/1-р хх-ийн 129-р хуудас/,

Гэрч Б.Бы мөрдөн байцаалтад өгсөн "...унтах гээд хэвтэж байхад 1-р сургуулийн Мейримбектэй ах орж ирээд хувцасаа тайлаад орондоо ороод унтсан. Тэгээд байж байхад дасгалжуулагч нар ирсэн. Талийгаач, ахлах, жолооч 3 орж ирсэн. Тэгээд байж байтал Насандэлгэр,Ннар орж ирсэн. Тэгээд тэд нар орж, гараад унтахгүй нилээд явсан.Тхамраас нь цус гарсан өрөөнд орж ирсэн. Тэгж байхад араас нь боксийн дасгалжуулагч Б согтуу орж ирсэн. Тэгээд хүндийн өргөлтийн дасгалжуулагч Талгаттай хэрүүл маргаан хийгээд байсан. Тэгээд байж байтал талийгаач Бханыг уначихлаа гээд манайхан орилолдсон. Тэгээд талийгаачийг орон дээр нь хэвтүүлсэн. Боксийн дасгалжуулагч Б, ахлах дасгалжуулагч болон хүндийн өргөлтийн дасгалжуулагчТ2 хоорондоо зууралдаад газар унасан. Тэгж байтал ахлах дасгалжуулагчС,Н, Ж 3 тэр хоёрын зууралдаж байсанг салгасан. Тэгээд миний хажууд байсан Толбын биеийн тамирын багш эгч, Насандэлгэр 2 зүгээр байгаач гэж Бэд хэлэхэд тэр 2 эмэгтэйг ирж өшиглөсөн. Тэгэхээр нь би босож Бийг барьж аваад тайвшруулах гээд амруулах гэсэн боловч ахлах дасгалжуулагчС руу дайрсан. Тэгэхэд ахлах Бийг амар гээд нүүр рүү нь алгадсан. Тэгээд БСын хамар руу нь цохиж цус гаргасан. Тэр үед Бийг би барьж аваад гудас руу нь өргөж аваачин унтуулах гээд хэвтүүлсэн...07 цагийн үедНгээд цагдаа талийгаачийн царай нь хөхөрсөн байна гээд эмч дуудая гээд түргэн дуудсан...Талийгаач шөнө нилээд хурхираад унтаад байсан. Тэгэхээр нь би очоод сэрээх гэсэн чинь сэрэхгүй байсан. Тэгсэн чинь найз болохТгаднаас алчуур норгож, машинаас зүрхний эм авчирлаа, зүрх нь өвддөг юм гэж надад хэлсэн..." гэх мэдүүлэг /1-р хх-ийн 134-135-р хуудас/,

ГэрчГ.Н мөрдөн байцаалтад дахин өгсөн "...Бийг хүргэж өгөхөөр спорт цогцолбор дээр очсон. Замд Ё бууж үлдээд М бид хоёр Бийг оруулж өгөхөөр хамт орсон. Ороход А заалны дээшээ өгсдөг шатан дээр цагаан хагас ханцуйтай цамцтай хүн зөрсөн. Мөн хажуугийн модон сандал дээр архи барьсан хүн сууж байсан. Тэгээд Бийн байрлаж байсан өрөөнд ороод ахалж явсан хүнд нь Бийг хүлээлгэж өгчихөөд би түрүүлж гараад доошоо шатаар буугаад волейболын торны орчим явж байхад араас Б хүрч ирээд "барилдъя" гээд байхаар нь "миний мөр мултарчихсан байгаа болохгүй" гээд дарга нарын суудаг сандалд суусан. Тэр үед М хүрч ирээд байж байтал бид нараас дээшээ сууж байсан нөгөө цагаан цамцтай одоо энэ талийгаач мөн хүндийн өргөлтийн багш гэх хүн, өөр бас нэг цагаан цамцтай гурвуулаа сууж байгаад талийгаач Бийг "хөөш нусгай бацаан пизда минь" гээд дуудаад байсан. Тэгэхээр М очоод "ах нар юу хийж байгаа юм бэ хутга барьчихсан юу хийж байгаа юм, согтуу байж ингэж болохгүй" гэж хэлж байсан. Тэгтэл Б миний хажуугаар дээшээ өгсөж гараад талийгаач ахын толгой хэсэг рүү нэг цохитол тэр ах хажуу тийшээ уначихсан ба Б цаашаа хүндийн өргөлтийн багшийн нүүр лүү нэг удаа цохитол тэр хүн зөрүүлээд Бийг хашлага давуулаад унагаачихсан. Б босоод дахин очтол дахин хашлага давуулаад унагаасан. Тэгэхээр нь М бид хоёр Бийг дагуулж яваад байрлаж байсан өрөөнд нь оруулаад матрасан дээр хэвтүүлээд гарсан. Тэндээсээ М бид хоёр гэр гэртээ харьцгаасан... Бийг цохиход талийгаач сууж байсан сандал дагуу толгойгоороо уначихаад босоод ирсэн. Талийгаач унаж босч ирчихээд "чи муу казакт очих юм бол нусгай бацаан шдээ" гэж орилоод байсан..." гэх мэдүүлэг/1-р хх-ийн 142-143-р хуудас/,

Гэрч Б.Мын мөрдөн байцаалтад дахин өгсөн "...Мө бид хоёр Бийг хэвтүүлчихээд гарах гэтэл араас дагаж гарч ирээд унтахгүй байсан ба араас гарч ирээд байсан юм. Тэгээд явах гэтэл хүндэт зочдын суудлын ард зарим нэг хүн суучихсан байхаар нь очоод "ах нар унтаж амрахгүй яасан юм бэ" гэтэл тэнд сууж байсан гурван хүн "каз идэж байна" гээд сууж байсан. Намайг харахад каз харагдаагүй. Харин сандал дээр хутга харагдаж байсан. Тэгтэл доороос Б шатаар өгсөж гарч ирээд хүндийн өргөлтийн багш Талгатыг цохиод авахад нөгөөдөх нь Бийг хашлага давуулаад унагаасан. Б босч очоод тэнд сууж байсан цагаан цамцтай хүнийг цохиод авсан ба Бийг хэн түлхсэнийг мэдэхгүй байна ямар ч байсан хашлага даваад унаж байсан. Тэр цагаан цамцтай хүн нь сүүлд сонсоход талийгаач юм байна лээ. Тэгээд Мө бид хоёр Бийг аваад өрөөнд нь оруулж өгөхөд араас нөгөө Талгатын хамраас цус гарчихсан хамраа дараад орж ирсэн. Тэгээд би ахлах мэргэжилтэнд "Бийг одоо унтуулж амраагаарай" гэхэд "бид нар өөрсдөө унтуулчихна, та хоёр одоо яв яв" гээд Мө бид хоёр гарахадТгарч ирээд зочдын сандалны ард сууж байсан талийгаач дээр очоод "одоо орж амраарай, чи гарахдаа заалныхаа гэрлийг унтраагаарай гэж хэлчихье" гээд Мө бид хоёр гараад явсан. Маргааш нь энэ хэргийн талаар сонсож мэдсэн..." гэх мэдүүлэг/1-р хх-ийн 150-151-р хуудас/,

Гэрч М.Тын мөрдөн байцаалтад дахин өгсөн "...Амрах байранд /Тайквондогийн өрөөнд/ Т.Б-ыг Б эрүүний тус газар гараар нэг удаа цохих үед Т.Бхан эхлээд арагшаа шаланд бөгсөн биеэр сууж унаж дараа нь гэдрэгээ хараад толгойгоор унасан. Тэр үед байранд олон хүмүүс юм ярьж байсан болохоор Бхан унах үед ямар нэгэн дуу чимээ сонсогдоогүй... Бхан унасны дараа Бханыг Ж,С нар оронд хэвтүүлсэн. Бхан тэр үед ямар байсныг мэдэхгүй байна. Би Бийг чи хүн аллаа гэж барьж авч газар хэвтүүлж авсан. Би Бэд боль гэж хэлээд явж байсан. МөнН, Бе нар Бийг оронд хэвтүүлсэн... Бханыг оронд хэвтүүлсний дараа би түүний зүүн хажууд ор засаж хэвтсэн. Бханыг оронд хэвтүүлсний дараа 30-40 минутын дараа байх, хугацааг нь тодорхой санахгүй байна. Бхан толгойгоо өргөж бөгсөн биеэр суух үед би түүнээс таныг Б цохиж авсныг мэдсэн үү? Өвдөж байгаа газар байна уу? Бие чинь зүгээр үү, эмч дуудах уу гэхэд би зүгээр Б миний шавь тэр маргааш өглөө надаас уучлалт гуйна. Миний бие зүгээр гэж хэлээд Оросоор юм яриад сууж байгаад унтаад өгсөн. Бхан нэлээд согтсон байдалтай байсан. Тэр өөрийгөө хэн нэгэн цохсон тухай яриагүй... Би түүнийг үхнэ гэж огт бодоогүй.... А зааланд Бхан бид хоёр каз идэж сууж байхад Бийг Говь-Алтайн хоёр залуу согтуу дагуулж ирсэн. Б, Бхан бид хоёрт боов, ална, тална гэх мэтээр муу үгнүүд хэлж агсам тавихаар нь бид чи согтуу байна очиж амар гэсэн. Б над руу зодолдохоор дайрч ирэхээр нь би цээжинд түлхэж, очиж амар гэхэд шатнаас унасан. Дараа нь босож ирээд миний хамрын тус газар цохиж авсан. Тэр үед би хамраа дараад амрах байр луу орсон. Би амрах байранд хамрын цусыг арчиж байхад хэсэг хугацааны дараа Бхан орж ирсэн. Дараа нь Б орж ирсэн. Бхан Б рүү юм ярьж байхад Б Бханыг эрүүний тус газар цохиж авахад тэр арагшаа унасан. Тэр үед дагз хэсгээр толгойгоо шаланд цохиж авч гэмтэл авсан болов уу гэж бодож байна... Талийгаач үг хэлж үйлдэл хийгээгүй, ухаангүй болсон байсан Хамраас нь цус гарсан байсан. Талийгаачийн цохиулсан эрүүний хэсэг хөхөрсөн байсан Тэр хүний биеийн байдал маш муу орчиндоо харьцахгүй ухаангүй болчихсон байсан..." гэх мэдүүлэг/1-р хх-ийн 184-186-р хуудас/,

Гэрч Б.Жын мөрдөн байцаалтад дахин өгсөн "...Миний бие өрөөнд орж ирээд хувцас сольж байхадТхамраас нь цус гарсан байдалтай орж ирсэн.Тнамайг Б цохилоо гэж хэлсэн. Би хувцас солиод ор засаж байхад миний зүүн талд Бхан бөгсөөрөө сууж хойшоо унасныг харсан. Т.Б-ыг Б яаж цохисныг нүдээрээ хараагүй би тухайн үед ор засаж байсан...Тэр амьсгалж унтаад хэвтэж байсан. Тэр нэлээд согтсон байдалтай ирсэн болохоор ухаангүй болсон гэж бодоогүй. Архи их уугаад тасарсан гэж бодсон. Түргэн тусламж дуудаагүй. Би өглөө босож бие засаж гар нүүрээ угааж, дэлгүүрээс ундаа авч ирэхэд Бханы биеийн байдал муу ухаангүй муу байна гэж түргэн дуудсан байсан ба тэр үед түргэний эмч ирээд үзэж байсан..." гэх мэдүүлэг/1-р хх-ийн 188-189-р хуудас/,

Гэрч Б.Сын мөрдөн байцаалтад дахин өгсөн "...Амрах байранд /Тайквондогийн өрөөнд/ Т.Б-ыг Б эрүүний тус газар гараар нэг удаа цохих үед Т.Бхан гэдрэгээ хараад шаланд унасан. Бид тэр үед байранд ирээд амрахаар хэвтэж байсан юм...Бхан зодуулах үед их согтолттой байсан ба зодуулж газар унасны дараа оронд нь авч ирэхэд унтах шинжтэй болж амарч унтаж хурхирч байсан. Бид их согтож тасраад унтаж байна гэж бодсон. Түүний биед ил шарх, гэмтэл гэх зүйл байгаагүй. Мөн биеийн толгой хэсэгт цус гарсан зүйл байгаагүй. Түүнийг бид нас барна гэж огт бодоогүй. Биед нь хүнд гэмтэл авсныг мэдээгүй. Тасраад унтаад өгсөн гэж бодсон...Өглөө босоход Бханы хамраас цус гарсан амьсгалж байсан. Тэр ухаангүй байсан ба Х.Н ирж үзэж энэ хүний байдал муу байна, өвчтэй байна түргэн дуудаарай гэснээр би тэнд байсан үйлчлүүлэгчээр түргэн дуудсан. Дуудлага өгөөд 30-аад минутын дараа эмч ирсэн. Эмч ирээд талийгаачийн зүрх цохилж байна гэж цээжин тус газар дарж, тариа тарьсан. Хэсэг хугацааны дараа удаагүй 10-аад минут болоод талийгаач өнгөрсөн. Эмч энэ хүн нас барчихсан гэж хэлсэн...Талийгаач үг хэлж үйлдэл хийгээгүй. ухаангүй болсон байсан. Хамраас нь цус гарсан байсан. Талийгаачийн цохиулсан эрүүний хэсэг хөхөрсөн байсан..." гэх мэдүүлэг, /1-р хх-ийн 191-193-р хуудас/,

Гэрч Х.Нийн мөрдөн байцаалтад дахин өгсөн "...Бханыг амрах байранд /Тайквондогийн өрөөнд/ Б баруун шанааны эрүүний тус газар зүүн гараар цохиж зодох үед миний бие Бийг салгаж авч түүнийг болиулах гэж, унтуулж, амраах гэж дэвжээний дээр байсан Бийн өөрийн мишок /пүүгээ/ нөмрөг рүү авч явсан. Тухайн үед талийгаачид юу болсон, ямар байдалтай болсныг анзаарах боломжгүй байсан...Би амрах санаатай өрөөнд ирж ор засаж юмаа янзлаад сууж байсан. Тэр үедТхамраа бариад гаднаас ороод ирсэн. Тэнд сууж байсанС, Ж, Бе бид нар яасан вэ? юу болсон вэ? гэж асуухад Б намайг цохисон гэж хэлсэн. Араас нь орж ирсэн Бээс яасан вэ? гэхэд энэ намайг хутгалах гэж хутга барьж дайрсан учраас би цохиж авсан гэсэн. Тэгж байхад араас нь талийгаач Бхан орж ирээд чи яагаад миний найзыг зодсон гэж Бийг загнах үед Б чамд ямар хамаатай вэ гээд баруун шанааны эгэм тус газар зүүн гараараа нэг цохиж авахад Бхан хойшоо савж плита шалан дээр гэдрэгээ харж унасан. Тэгээд би Бийг салгаж авахаар бариад авч унтуулж амраахаар болсон... " гэх мэдүүлэг /1 -р хх-ийн 195-197-р хуудас/,

Гэрч М.Димөрдөн байцаалтад өгсөн ”... Б нь боксийн спортын мастер цолтой, улсын аварга шалгаруулах, өсвөр залуучууд насанд хүрэгчдийн тэмцээнээс удаа дараа алт, мөнгө хүрэл медаль авч байсан. Олон амжилт гаргаж байсан...” гэсэн мэдүүлэг  /1 дүгээр хх 217-рт/,

Гэрч С.Мэнгилисийн мөрдөн байцаалтад өгсөн ”... Б нь боксийн спортын мастер цолтой, улсын аварга шалгаруулах, өсвөр залуучууд насанд хүрэгчдийн тэмцээнээс удаа дараа алт, мөнгө хүрэл медаль авч байсан. Олон улсын А зэрэглэлийн дасгалжуулагч юм...” гэсэн мэдүүлэг  /1 дүгээр хх 218-рт/,

Говь-Алтай аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны шинжээч Д.Даваахүүгийн 2019 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 21 дугаартай "... 1. Талийгаач Т.Бханы биед суурь ясны хугарал, тархины эдийн дарагдал, хатуу хальсан дээрх цочмог цусан хураа /40гр/, аалзан бүрхүүл доорх цус харвалт, хуйханд цус хуралт, баруун гарын 3,4-р хуруунд шарх, эрүү, баруун, зүүн нүдний дээд доод зовхинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

1.Дээрхи гэмтлүүдээс баруун гарын 3,4-р хуруунд үүссэн шарх гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн үйлчлэлээр үүснэ, бусад гэмтлүүд мохоо зүйлийн 1 буюу түүнээс дээш удаагийн үйлчлэлээр үүснэ. Гавал тархинд үүссэн гэмтлүүд нь амь насанд аюултай гэмтлийн хүнд зэрэгт хамаарна, бусад гэмтлүүд нь үхэлд хүргэхээргүй хөнгөн зэргийн гэмтэлд хамаарна.

3.Дээрх   гэмтлүүдээс  гавал  тархинд  үүссэн   гэмтэл   нь  нас  барахад нөлөөлсөн.

4. Талийгаач нь гавал тархины битүү гэмтлүүдийн улмаас тархи хавагнаж нас баржээ.

5.Шүүх химийн №29 тоот шинжилгээгээр талийгаач Т.Бханы цусанд 2,4%. промилл спиртийн зүйл илэрлээ гэжээ.

6. Дээрхи спиртийн зүйл нь согтолтын дунд зэрэгт хамаарна.

7. Шүүх эд эсийн ХӨ304 тоот шинжилгээний хариунд: их, бага тархи, аалзан бүрхүүлд цус харвалт,  Бүлэн:  Цусан бүлэнд улаан эс наалдсан гэжээ..." гэх дүгнэлт, /2-р хх-ийн 12-14-р хуудас,

Талийгаач Т.Бханы цогцосны гадна биед үзлэг хийсэн "...эрүүний ооч хэсгийн баруун талд 5x0.5 см хөхөлбөр хүрэн өнгийн цус хуралттай, баруун эрүүнд 11x7 см бүдэг хөх өнгийн цус хуралттай..." гэх тэмдэглэл, /2-р хх-ийн 15-р хуудас/,

Шинжээч Д.Даваахүүгийн "...Дээрх гэмтлүүдээс суурь ясны хугарал, тархины эдийн дарагдал, хатуу хальсан дээрх цочмог цусан хураа/40гр/ аалзан бүрхүүл доорх цус харвалт, хуйханд цус хуралт зэрэг гэмтлүүдийг хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн эсэхийг нарийвчлан тогтоох болможгүй. Харин эрүү, баруун нүдэнд үүссэн цус хуралт нь тус бүр нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Мөн 3, 4-р хуруунд үүсгэгдсэн шарх гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн нэг удаагийн үйчлэлээр үүсгэгдэх боломжтой юм...3үүн нүдэнд үүссэн цус хуралт нь цохилтын улмаас үүссэн байх боломжтой боловч шинжлэх ухааны хувьд суурь ясны хугарал гэмтлийн үед хоёр нүдний дээд, доод зовхи цус хурсан юм шиг хөхөрч харагдах шинж тэмдэг илэрдэг буюу түүнийг /симптом очки/ гэдэг.Тухайн гэмтлийн хувьд цусан бүлэн тархийг дарах хүртэл хугацаанд үг хэлж үйлдэл хийх боломжтой. Онолын хувьд тархины том жижиг судасны аль тасарснаас хамаарч амьдрах хугацаа шалтгаална. Том судас тасарсан үед тархи хурдан дарагдаж түргэн хугацаанд нас бардаг. Жижиг нарийн судас тасарсан нөхцөлд саруул үеийн үргэлжлэх хугацаа ихэсдэг. Энэ хугацаанд үг хэлж үйлдэл хийх боломжтой байдаг.Тухайн үедээ ухаан алдах, ухаан балартах, нүд бүрэлзэх, таталт өгөх, чих, хамар, амнаас цус гарах, хэл яриа ойлгомжгүй болох, орчны баримжаа алдах шинж тэмдэг илрэнэ. Бүр хүндэрсэн тохиолдолд өтгөн шингэнээ гаргах зэрэг шинж тэмдэг илэрдэг...Талийгаачийн зүүн талын эгэмний дунд шугамаар 4, 5, 6-р хавирга хугарал гэмтэл нь нас барсны дараа үүссэн байсан гэмтэл учираас дүгнэлтэд тусгаагүй. Дээрх хугарал нь нас барсны дараа эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэх буюу зүрхэнд массаж хийх үед үүссэн байх боломжтой гэмтэл юм..." гэх мэдүүлэг/2-р хх-ийн 28-30-р хуудас/,

А.Б.ийн яллагдагчаар өгсөн “...би Талгатыг цохих гэтэл бултаад би зүүн гараараа талийгаачийн шанаа хавцаа 1 удаа цохьсон. Тэгтэл талийгаач бөгсөөрөө суугаад унасан...” гэсэн мэдүүлэг  /2 дугаар хх 90-94-рт/,

Говь-Алтай аймгийн Нэгдсэн эмнэлгийн сэтгэцийн кабинетийн эмч нарын Шүүх сэтгэц гэм судлалын "...иргэн А.Б нь сэтгэц мэдрэлийн өвчин үгүй болно. Иргэн А.Бэд сэтгэцийн ямар нэг өвчний шинж илрээгүй. Иргэн А.Б нь үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай, хэрэг хариуцах чадвартай..." гэх магадлагаа /2-р хх-ийн 35-37-р хуудас/,

А.Б.ын ажлын газрын тодорхойлолт /1 дүгээр хх 209-210/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2825 дугаартай цусны толбо шинжилсэн шинжээчийн дүгнэлт “шинжилгээнд ирүүлсэн цагаан өнгийн срочкин цамц, цагаан саарал, алаг алчуур зэрэгт цус илэрч байна. Цагаан өнгийн срочкин цамцанд илэрсэн цус нь Т.Бханы гэх цусны ДНХ-тай тохирч байна. Цагаан саарал алаг алчуурт илэрсэн цус нь М.Т, Т.Бханы нарын гэх цусны ДНХ-тай тохирч байна” / 2 дугаар хх 1-2-рт/,

А.Б.ын биед хийсэн шинжээчийн дүгнэлт “А.Бийн биед гэмтэл учирсан байна. А.Бийн биед гуянд цус хуралт, баруун тохой, шуунд зулгаралт гэмтэл нь шинэ гэмтэл байна.  шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй...” гэх /1 дүгээр хх 7-8-рт/,

Т.Бханы биед хийсэн шинжээчийн дүгнэлт /2 дугаар хх 12-14/,

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /2 дугаар хх 95/,

Лавлагаа, тодорхойлолт, авсан шагнал урамшууллын тухай А.Б.ын хувийн байдлыг тодруулах баримтууд /хх 98-120/,

Хохирлын баримтууд / 3 дугаар хх 123-140, 240/, 3 дугаар хавтаст хэргийн материалаас СD-нд үзлэг хийсэн тэмдэглэл /хх 36/,

Сэтгэцийн Эрүүл мэндийн Үндэсний төвийн Шүүх сэтгэц эмгэг судлалын дүгнэлт “А.Б нь шинж тэмдэгийн уналт, таталт /эплепси/ эмгэгтэй байна. А.Б нь мэдрэлийн талаас шинж тэмдэгийн уналт, таталт /эплепси/ эмгэгтэй байна. Харин мэдрэлийн талаас өөрчлөлтгүй байна. А.Б мэдүүлэг өгөх чадвартай байна. А.Б бодит үйл явдлыг тусгаж ярих чадвартай байна. А.Б нь хэрэг хариуцах чадвартай байна...” гэх дүгнэлт,

Хохирол төлсөн баримт зэрэг нотлох баримтуудыг яллах, өмгөөлөх талын хүсэлтээр шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлав.

  1. Гэм буруутайд тооцох:  

Иргэдийн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан саналдаа: А.Б нь агсам тавьж, согтуугаар Т.Бханы эрүү тус газар хүчтэй цохисны улмаас цементэн шалан дээр тархиараа савж унан, гавал тархины битүү гэмтэл учруулж, хүний амь насыг хохироосон гэм буруутай байна гэв.

Эрүүгийн 1916001550061 дугаартай хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлэгээр шинжлэн судалсан дээрхи нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, хангалттай байна гэж шүүх үнэллээ.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна  гэж шүүх үзлээ.

 Шүүх хуралдаанаар тогтоогдсон нөхцөл байдлыг дүгнэхэд шүүгдэгч А.Б нь архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 04 дүгээр сарын 25-26 шилжих шөнө Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын төвд үйл ажиллагаа явуулдаг Биеийн тамир, спортын газрын А заалны таеквондогийн өрөөнд талийгаач Т.Б-ыг эрүү орчим гараараа 1 удаа цохиж, улмаар уг үйлдлийн улмаас талийгаач Т.Бхан нь тархиараа газар савж унан түүний биед суурь ясны хугарал, тархины эдийн дарагдал, хатуу хальсан дээр цочмог цус хуралт, аалзан бүрхүүл доор цус харвалт, хуйханд цус хуралт гэмтэл буюу амь насанд аюултай хүнд гэмтэл учирч нас барсан гэх үйл баримт тогтоогдож байна.

Дээрх үйл баримт нь Эрүүгийн хуульд заасан хүний амьд явах эрхийн эсрэг гэмт хэрэг мөн бөгөөд шүүгдэгч А.Б үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талын хүсэлтээр шинжлэн судалсан хохирогч, иргэний нэхэмжлэгч Х.Еийн мэдүүлэг, гэрч Ж.Өнербек, Б.С, Х.Н, Б.Ж, Н.Та, Х.У, С.Н, Б.Б, М.Мейрамбек, Г.Нансалмаа, Т.Мө, Б.М нарын мэдүүлэг, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, талийгаач Т.Бханы эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, дүрс бичлэг хадгалах төхөөрөмжид үзлэг хийсэн тэмдэглэл, СD-д үзлэг хийсэн тэмдэглэл, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, Говь-Алтай аймаг дахь шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Д.Даваахүүгийн 2019 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 21 дугаартай дүгнэлт, талийгаачийн цогцсын гадна биед үзлэг хийсэн тэмдэглэл, шинжээч Д.Даваахүүгийн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгчийн өмгөөлөгч нар гэм буруугийн шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ “...Улсын яллагчаас сонсгосон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэж зүйлчилж байгаа нь тогтоогдохгүй байна. Зүйлчлэлийг өөрчилж өгнө үү.. А.Бийн санаа, гэмт үйлдэл нь хэн рүү чиглэсэн байсан юм бэ? Зүв зүгээр ямар ч маргаан байгаагүй Т.Бэйвитханыг цохисон гэдэг нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдохгүй байна. А.Б М.Ттай муудалцаж, барьцалдаж авсан, М.Тыг цохих гэж байсан байна.. . М.Т руу чиглэсэн үйлдлийн улмаас хохирогчид хор уршиг учруулсан байна. А.Б нь талийгаач Т.Бэйбитханы амь насыг хохирооё гэсэн санаатай үйлдэл, шалтгаант холбоо байсан уу? гэдэг нь хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтаар тогтоогдохгүй байх тул болгоомжгүйгээр бусдын насыг хохироосон гэж зүйлчилж, өөрчилж өгнө үү” гэсэн тул шүүхээс тус дүгнэлтийг хүлээж авах үндэслэлгүй байна гэж үзэв.

Тухайн өдөр шүүгдэгч А.Б нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Биеийн тамир спортын газрын А зааланд М.Ттай маргалдаж улмаар түүнийг цохиж хамраас нь цус гаргасан бөгөөд уг үйлдлийн улмаас таеквондогийн өрөөнд талийгаач Т.Бхан нь шүүгдэгч А.Бэд шаардлага тавихад  түүний баруун шанааруу цохисоны улмаас талийгаач нас барсан болох нь гэрч Б.Сын "...Бид нарыг унтаж амрах гэж байхад боксын дасгалжуулагч Б бага зэрэг агсам тавьсан. ЖолоочТболон талийгаач Бхан нартай муудалцаад байсан. Тэгээд бид нарыг харж байхад талийгаач Бхан, Б нар урд урдаасаа янз бүрийн үг хэлж маргалдаж байгаад Б нь талийгаачийн эрүүн тус газар нь нэг цохиж авсан. Талийгаач газарт унасан, хажуугаас боль гээд салгасан.. гэх мэдүүлэг, гэрч  Х.Нийн "... Б нилээн согтуу байсан. Б орж ирээд нилээн уурлаад пиздаТнадруу хутга гаргалаа гээд байсан. Би Бийг унтаж амар гээд байж байтал гаднаас талийгаач болонТнар орж ирсэн. Талийгаач орж ирээд Бийг загнаад чи унтаж амар гэсэн. Тэр үед Б талийгаачийг нэг удаа нүүр орчим нь цохисон. Яг хаана цохисоныг харж амжаагүй. Талийгаач газарт унасан. Би Бийг салгаад барьж авсан ....талийгаач Бхан орж ирээд чи яагаад миний найзыг зодсон гэж Бийг загнах үед Б чамд ямар хамаатай вэ гээд баруун шанааны эгэм тус газар зүүн гараараа нэг цохиж авахад Бхан хойшоо савж плита шалан дээр гэдрэгээ харж унасан. Тэгээд би Бийг салгаж авахаар бариад авч унтуулж амраахаар болсон... " гэх мэдүүлэг, гэрч Б.Жын "...Бид нар өрөөндөө байсан. Би унтах гээд ор засаж байхад Б талийгаачийг цохиод талийгаач бөгсөөрөө суугаад хойшоо унаж байсныг харсан. " гэх мэдүүлэг , гэрч М.Тын.... Би амрах байранд хамрын цусыг арчиж байхад хэсэг хугацааны дараа Бхан орж ирсэн. Дараа нь Б орж ирсэн. Бхан Б рүү юм ярьж байхад Б Бханыг эрүүний тус газар цохиж авахад тэр арагшаа унасан. Тэр үед дагз хэсгээр толгойгоо шаланд цохиж авч гэмтэл авсан болов уу гэж бодож байна ... гэх мэдүүлэгүүдээр тогтоогдож байна. Өөрөөр хэлбэл шүүгдэгч А.Б нь М.Тыг цохих гэж байгаад талийгаач Т.Б-ыг цохисон буюу болгоомжгүйгээр бусдын амь насыг хохироосон гэсэн өмгөөлөгч нарын дүгнэлт нь дээрхи гэрчүүдийн мэдүүлэгүүдээр няцаагдаж байна.

 Шүүгдэгч А.Бийн өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж хүний амь насыг хохироон  хор уршигт зориуд хүргэсэн үйлдэл нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байх тул түүнийг хүнийг алсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй байна.

Говь-Алтай аймгийн прокурорын газраас зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул шүүгдэгч А.Бэд холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэх үндэслэлтэй байна.

Гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн хууль эрх зүйн мэдлэг дутмаг байдал, архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн, нийгэмд тогтсон хүмүүс хоорондын харилцаа, ёс суртахууны хэм хэмжээг үл тоомсорлосон зан чанар нөхцөл байдлууд нөлөөлсөн байна гэж дүгнэв. 

Гэмт хэргийн улмаас учирсан хохиролын хувьд: Хохирогчийн өмгөөлөгч шүүхэд гаргасан дүгнэлтдээ: Талийгаач ажилтай байх үедээ 20.000.000 төгрөгийг цалингийн зээл авсан. Үүнээс 1.500.000 төгрөг төлөгдөж, 18.500.000 төгрөгийн зээл төлөгдөөгүй үлдсэн. Хохирогч Говь-Алтай аймагт 7 удаа ирсэн бөгөөд 2.190.000 төгрөгийн зардал гарсан. Талийгаачийн оршуулгын зардалд 6.000.000 төгрөг гарсан. Мөн 15 настай хүүхдийн тэжээгчээ алдсаны тэтгэмж тогтоогдсон. Иргэний хуульд зааснаар тэжээгчээ алдсаны тэтгэмжийг авч байсан цалингаас хасаад зөрүү мөнгийг гэм буруутай этгээд төлнө гэж заасан байдаг. 36 сараас үржүүлэхэд 17.197.000 төгрөг гарсан. Нийт 35.777.000 төгрөгийн зардал гарсан. Үүнийг нэхэмжилж байна. Үүнээс шүүгдэгчээс өгсөн 4.000.000 төгрөгийг хасна гэв.

Хавтаст хэрэгт байгаа хохирол нэхэмжилсэн баримтуудаас хэн, хэзээ, хаанаас авсан нь тодорхой биш 951330 төгрөгийн баримт, мөн талийгаачийн цалингийн зээлийн үлдэгдэл 15218059 төгрөг нийт 16169389 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, нотлох баримтын шаардлага хангасан 5415074 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулах үндэслэлтэй байна. Үүнд хохирогчийн Баян-Өлгий аймгаас Говь-Алтай аймагруу нийт 7 удаа ирсэн гэж нэхэмжилсэн 2290000 төгрөгнөөс 2019 оны 6 сарын 21, 22-нд ирсэн 80050 төгрөний баримт, 2019 оны 8 сарын 9-ны өдар ирсэн 176034 төгрөгний баримт нийт 256084 төгрөгний баримтууд шаардлага хангасан тул хангаж шийдвэрлэсэн болно. Шүүгдэгч А.Б нь шүүх хуралдааны өмнө нийт 4000000 төгрөгийг хохирогчид төлсөн баримт хэрэгт хавсаргагдсан байх тул дээрхи 5415074 төгрөгнөөс хасч нийт 1415074 төгрөгийн нэхэмжлэлийг хангах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүх хуралдааныг завсарлуулсан хугацаанд шүүгдэгч А.Б нь 1.700.000 төгрөгийг хохирогчид төлсөн тул хохирогчийн баримтаар нэхэмжилсэн хохиролыг төлсөн гэж үзэхээр байна. Харин хохирогч нь талийгаачийн 15 настай хүүгийн тэжээгчээ алдсаны тэтгэмж тогтоосон зөрүүг нэхэмжилсэн боловч энэ талаар хэрэгт баримт байхгүй байх тул хэлэлцэхгүй орхиж  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

2.      Эрүүгийн хариуцлага хүлээлгэх.

Шүүгдэгч А.Б нь хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд заасан зарчмын дагуу түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Улсын яллагчаас шүүхэд гаргасан дүгнэлтдээ: Шүүгдэгч А.Бэд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт 9 жил 2 сарын хугацаагаар хорих ял оногдуулах, шүүгдэгч А.Бийн өмгөөлөгч Д.Ариун-Эрдэнэ, Б.Одбаяр нар гаргасан дүгнэлтдээ  “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг хэрэглэж тухайн зүйл хэсэг, заалтад заасан хорих ялаас доогуур ял оногдуулж өгнө үү” гэсэн санал дүгнэлт тус тус гаргажээ.

Шүүгдэгч А.Б нь  гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр Үндсэн хуулиар хамгаалагдсан Хүний амьд явах эрхэнд халдаж хүний амь насыг хохироосон,  учирсан хохирол, хор уршиг арилаагүй байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.4-т заасан“...тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол тухайн зүйл, хэсэг, заалтад заасан ялын дээд хэмжээний гуравны хоёроос хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний гуравны хоёроос багагүй ял оногдуулах” гэсэн хуулийн зохицуулалтыг хэрэглэх боломж хязгаарлагдаж байна  гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэж шүүгдэгчийн өмгөөлөгч нараас гаргасан санал хүсэлтийг хүлээн аваагүй болно. Өөрөөр хэлбэл хэрэгт авагдсан баримтад үндэслэн шүүхийн шийдвэрээр гаргасан хохиролыг төлсөнийг гэмт хэргийн улмаас учирсан хохирол бүрэн төлөгдсөн гэж үзэх үндэслэлгүй байна.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг гарсан нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан анх удаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хувийн байдал зэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 3 дахь хэсэгт зааснаар хөнгөрүүлэх нөцөл байдалд тооцож ял шийтгэл оногдуулахдаа харгалзан үзээд шүүгдэгч А.Бэд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 8 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, оногдуулсан хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэх нь зүйтэй байна.

Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.  

Шүүгдэгч А.Б нь энэ хэрэгт  шүүхийн зөвшөөрөлгүйгээр 2 хоног баривчлагдсан байх тул Эрүүгийн хуулийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял эдэлсэн хугацаанд оруулан тооцох нь зүйтэй байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Х.Е нь хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан талийгаачийн гар утсыг буцаан авах хүсэлт гаргасан тул NOKIA 3310 маркийн хөдөлгөөнт утсыг хохирогч Х.Ед олгож, бусад эд мөрийн баримт болох 0.5 литрийн хараа нэртэй архины шил 1 ширхэг, хар өнгийн иштэй хутга 1 ширхэг, талийгаачийн өмсөж явсан цагаан цамц 1 ширхэг, гутлын цагаан өнгийн үдээс 1 ширхэг, гар нүүрийн цоохор өнгийн алчуур 1 ширхгийг тус тус устгаж, , камерийн бичлэг бүхий CD-г хэргийг хадгалах хугацаагаар хэрэгт хавсаргаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь 2 цагдан хоригдсон хохирогчид шүүгдэгч А.Б нь 5.700.000 төгрөг төлсөн, түүний иргэний цахим үнэмлэх шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.3, 36.4, 36.5, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Ш овогт А-н Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1-д заасан хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоосугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч А.Бийг 8 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч А.Бэд оногдуулсан 8 жил 6 сарын хугацаагаар хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч А.Бийн баривчлагдсан 2 хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.

5. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.Бэд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорьж, ял эдлэх хугацааг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлд зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 0.5 литрийн хараа нэртэй архины шил 1 ширхэг, хар өнгийн иштэй хутга 1 ширхэг, талийгаачийн өмсөж явсан цагаан цамц 1 ширхэг, гутлын цагаан өнгийн үдээс 1 ширхэг, гар нүүрийн цоохор өнгийн алчуур 1 ширхгийг тус тус устгаж, хар өнгийн NOKIA 3310 маркийн хөдөлгөөнт утсыг хохирогч Х.Ед олгож, камерийн бичлэг бүхий CD-г хэргийг хадгалах хугацаагаар хэрэгт хавсаргасугай.

7. Иргэний хуулийн 497.1, 508.1, 505.1, 510.1-д зааснаар хохирогчийн нэхэмжлэлийн шаардлагаас 16.169.389 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, тэжээгчээ алдсаны тэтгэмжийн зөрүү болон бусад зардлаа иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.5 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүхийн зардлын төсвөөс 60.000 төгрөгийг гаргуулж хэлмэрч Б.Дауржанд олгосугай. 

9. Энэ хэрэгт шүүгдэгчийн хөрөнгийг битүүмжлээгүй түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч А.Б хохирогч Х.Ед 5.700.00 төгрөг төлсөн, шүүгдэгчийн иргэний цахим үнэмлэх шүүхэд шилжиж ирээгүй зэргийг тус тус дурдсугай.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.

12. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч А.Бэд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

  ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                            Д.САРАНТУЯА

                            ШҮҮГЧИД                                     Ч.МӨНХТУЯА                                 

                                                                                            Н.ДЭЛГЭРМАА