Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 04 сарын 16 өдөр

Дугаар 702

 

           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                    

          Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Чингис даргалж,

    Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Билэгжаргал,

    Улсын яллагч А.Сайнбаяр,

   Хохирогч Б.Цэрэн, О.Сүхтулга,

    Шүүгдэгч Б.Б түүний өмгөөлөгч Д.Батбаяр,

          Шүүгдэгч Г.Б түүний өмгөөлөгч Д.Эрдэнэцэцэг нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны “Ж” танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

 

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч Б.Б Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт,

Шүүгдэгч Г.Б Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 1906 07329 0541 дугаартай хэргийг 2020 оны 3 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

          Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

 

1. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 2001 оны 6 дугаар сарын 3-ны өдөр Орхон аймагт төрсөн, 19 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Орхон аймгийн   тоотод оршин суух бүртгэлтэй,  одоо Зэвсэгт хүчний 016 дугаар ангид цэргийн алба хааж байгаа, гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, регистрийн дугаар  , Б.Б .

 

 2. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1998 оны 7 дугаар сарын 23-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 21 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Сонгинохайрхан дүүргийн 11 дүгээр хороо,   тоотод оршин суух бүртгэлтэй, гавъяа шагналгүй,

Хан-Уул дүүргийн 2019 оны 2 дугаар сарын 14-ний өдөр 125 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заансаар 450.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял шийтгүүлсэн, хэрэг хариуцах чадвартай, регистерийн дугаар  , Г.Б .

 

           Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

          Шүүгдэгч Б.Б нь Г.Б бүлэглэн 2019 оны 10 дугаар сарын 10-11-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байх “Кровн” авто угаалгын газарт ажиллаж байгаад уг газрын хаалгыг арматурын төмрөөр онгойлгож иргэн О.Сүхтулгын эзэмшлийн приус-30 маркийн 96-87 УБУ улсын дугаартай тээврийн хэрэгсэл болон иргэн Б.Цэрэнгийн Харьер маркийн 94-97 УНХ улсын дугаартай автотээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр завших гэмт хэргийг үйлдсэн,

          мөн 2019 оны 10 дугаар сарын 10-11-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байх “Кровн” авто угаалгын газарт 03:20 цагийн үед буцан ирж иргэн Х.Сансарын нокиа 8890 загварын гар утсыг болон төмөр сейфийг хутга, төмрөөр эвдэн онгойлгож, 300.000 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэргийг үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч учрах саадыг арилгах зорилгоор зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж үйлдсэн гэмт хэргийг үйлдсэн,

          Шүүгдэгч Г.Б нь 2019 оны 10 дугаар сарын 10-11-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байх “Кровн” угаалгын газарт ажиллаж байгаад уг газрын хаалгыг арматурын онгойлгож, иргэн Б.Цэрэнгийн Харьер маркийн 94-97 УНХ улсын дугаартай автотээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараахи нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Б мэдүүлэхдээ: “...Тухайн үед сейфийг би онгойлгосон. Гэхдээ 300.000 төгрөг байгаагүй. 200.000 төгрөг байсныг авсан. Мөн нокиа 8890 загварын гар утас тухайн сейфэнд байгаагүй.” гэв.

 

        Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Б мэдүүлэхдээ: “...Би нокиа гар утас болон 300.000 төгрөг авсан хэрэгт хамааралгүй. Тэр хэрэгт намайг хамааралтай болгоод байна гэж ойлгож байна.” гэв.

 

        Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Б.Цэрэн мэдүүлэхдээ: “...Миний хувьд зөвхөн өөрийн автомашинд учирсан хохирлыг нэхэмжилж байна. Тухайн үед “нүүрсний угааранд олон хүн нас бараад ийм хэрэг дээр ажиллаж амжихгүй байна” гээд Г.Болор-Эрдэнийг цагдаагийн байгууллагаас эрэн сурвалжилж өгөхгүй байсан. Тэгэхээр нь би хувиараа Г.Б гэрийн гадаа өөрийн төрсөн дүү Дашийг 5 хоногийн хугацаанд байлгасан. Тэр хооронд манай дүү ажлаа тасалсан. Манай эхнэр бид 2 хувиараа ажил эрхэлж амьдардаг. Энэ хугацаанд 7 хоногийн ажил тасалдсан. 7 хоногийн хугацаанд 3 хүний ажил тасалдсан бөгөөд тэдгээрийн олох ёстой байсан орлогыг нэхэмжлээгүй. Г.Болор-Эрдэнийг өөрөө хайж олсон. Мөрдөн байцаагч Мөнх-Эрдэнэ Г.Болор-Эрдэнийг тавиад явуулсан байсан. Эрүүгийн хуулийг интернетээс татаж уншихад хэрэг шалгах хугацаа 28 хоног байсан. Гэтэл тоолоод үзэхэд 46-47 хоногийн хугацаа өнгөрсөн байсан. Тэгээд И.Ариунсанаа прокурор дээр очоод тайлбараа хэлэхэд тоогоогүй. Тэгээд мөрдөн байцаах тасгийн дарга Өлзийдэмбэрэл Мөнх-Эрдэнийг хүчилж байж Г.Болор-Эрдэнийг баривчилсан. Би Мөнх-Эрдэнэд машин засуулж байхдаа бүх тооцоогоо гаргаж өгсөн. Нийт 1.185.000 төгрөгийг нэхэмжилж байна....Энэ 2 хүүхэд гэмт хэрэг үйлдэгдсэн тухайн өдөр гэр хол учраас явж чадахгүй байгаа тул энд хоноё гэж хэлсэн. Хоноё гэж үлдчихээд гарахын тулд түлхүүр цоожийг эвдэж байгаа нь орон байрны хулгайн гэмт хэрэг биш юм уу, хохирогч Б.Сансар бол миний найз. Манай найз 3 хоногт 300.000 төгрөгийг түрээс гэж сейфэндээ хадгалдагийг би сайн мэднэ. Яагаад гэхээр дор дор нь мөнгөө хийгээд явахгүй бол түрээсээ өгөх болохоор мөнгө олддоггүй гээд 3 хоногт 300.000 төгрөгийг хадгалдаг. Хавтаст хэрэгт бензиний баримтыг өгөх гэсэн боловч би хайгаад олоогүй. Миний хувьд хохирлоо бүрэн барагдуулж хохиролгүй болмоор байна.” гэв.

 

         Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч О.Сүхтулга мэдүүлэхдээ: “...Миний хувьд хохирол нэхэмжлэхгүй. Байцаагчтайгаа үл тохиролцсоны улмаас хохирлоо тусгуулж чадаагүй. Хохирлоо өөрөө бүрэн хариуцсан. Ямар нэг хохиролгүй. Миний хувьд гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй.” гэв.

 

   Мөн мөрдөн шалгах ажиллагаанд цугларсан нотлох баримтуудаас хохирогч Б.Цэрэнгийн өгсөн мэдүүлэг /хх-8/, хохирогч Х.Сансарын өгсөн мэдүүлэг /хх-13, 130/, хохирогч О.Сүхтулгын өгсөн мэдүүлэг /хх-17, 181/, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-27/, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-30/, шүүгдэгч Б.Б эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-69/, Г.Б гэрч, сэжигтэн, яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-55-56, 62-63, 83, 140, 151-152, 175-176/, Б.Б яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-168-170/, хэргийн материалтай танилцуулсан тухай тэмдэглэл /хх-189/ зэргийг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх дүгнэв.

 

Гэм буруугийн талаар

 

        Шүүгдэгч Б.Б нь Г.Б бүлэглэн 2019 оны 10 дугаар сарын 10-11-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байх “Кровн” авто угаалгын газарт ажиллаж байгаад уг газрын хаалгыг арматурын төмрөөр онгойлгож иргэн О.Сүхтулгын эзэмшлийн приус-30 маркийн 96-87 УБУ улсын дугаартай тээврийн хэрэгсэл болон иргэн Б.Цэрэнгийн Харьер маркийн 94-97 УНХ улсын дугаартай автотээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр завших гэмт хэргийг үйлдсэн,

        мөн 2019 оны 10 дугаар сарын 10-11-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байх “Кровн” авто угаалгын газарт 03:20 цагийн үед буцан ирж иргэн Х.Сансарын нокиа 8890 загварын гар утсыг болон төмөр сейфийг хутга, төмрөөр эвдэн онгойлгож, 300.000 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэргийг үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч учрах саадыг арилгах зорилгоор зэвсгийн тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж үйлдсэн гэмт хэргийг үйлдсэн,

 

Шүүгдэгч Г.Б нь Б.Б тэй бүлэглэн 2019 оны 10 дугаар сарын 10-11-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байх “Кровн” угаалгын газарт ажиллаж байгаад уг газрын хаалгыг арматурын онгойлгож, иргэн Б.Цэрэнгийн Харьер маркийн 94-97 УНХ улсын дугаартай автотээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан гэмт хэргийг тус тус үйлсэн болох нь:

 

 Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Б.Цэрэнгийн өгсөн: “...Манай найз Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байх “Кровн” авто угаалгын газрыг ажиллуулдаг юм. Би найзынхаа авто угаалгын газарт сүүлийн 4 жил машинаа тавьдаг байсан. 2019 оны 10 дугаар сарын 10-ны орой 20 цагийн орчимд өөрийн эзэмшлийн Харьер маркийн 94-97 УНХ улсын дугаартай тээврийн хэрэгслийг орхисон. Тэгээд 2019 оны 10 дугаар сарын 11-ний өглөө 07 цаг өнгөрч байхад манай эхнэр Сарантуяа над руу залгаад машин байхгүй байна гэхээр нь би очсон. Тэгэхэд угаалга дотор байсан миний Харьер маркын машин болон приус-30 маркын машин байхгүй байсан. Тэгээд найз Сансарын хамтаар хяналтын камер бичлэг шүүж үзэхэд уг угаалгад ажилладаг Б.Б , Г.Б гэх хүмүүс 2 машиныг авч явсан бичлэг байсан. Миний машиныг авч яваад хойд талын гэрэл хагалсан, хойд гупер, хормой хагарсан байсан. Мөн жанам шатаж, сигнал ажиллахгүй болсон байсан. Би хойд гэрлийг 200.000 төгрөгөөр худалдаж авсан. Мөн Шөнийн дэлгүүрийн орчимд байдаг вьетнам засвараар хойд гупер, хормой, крила зэргийг 550.000 төгрөгөөр янзлуулсан. Бас жанам янзлуулахаар 280.000 төгрөг төлсөн. Сигналыг 50.000 төгрөгөөр авсан. Мөн би 2019 оны 10 дугаар сарын 10-ны өглөө 105.000 төгрөгөөр бензин дүүргэсэн. Ингээд би нийт 1.185.000 төгрөгийг дээрхи этгээдүүдээс нэхэмжилж байна.” /хх-8-10, 132-134/ гэх мэдүүлэг,

 

         Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Х.Сансарын өгсөн: “...Би Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байх “Кровн” авто угаалгын газрыг ажиллуулдаг бөгөөд манай найз Б.Цэрэн гэх хүн өөрийнхөө эзэмшлийн Тоёото харьер маркийн 94-97 УНХ улсын дугаартай тээврийн хэрэгслийг сүүлийн 4 жил манай байгууллагад хонуулдаг байсан юм. Гэрэлмаагийн Болор-Эрдэнэ гэх залуу 2019 оны 10 дугаар сарын эхээр манай байгууллагад угаагчаар ажилд орсон. Харин Б.Б гэх залуу өмнө нь манайд ажиллаж байгаад нэг хэсэг завсардаад 2019 оны 9 дүгээр сарын дунд үеэс буцаад манайд ажиллаж байгаа. 2019 оны 10 дугаар сарын 10-ны орой 23 цаг өнгөрч байхад манай эхнэр Орхонсэлэнгэ ажиллаж байсан бөгөөд Тоёото приус 30 маркийн 96-87 УБУ улсын дугаартай тээврийн хэрэгслийг 23 цаг өнгөрч байхад угаалгахаар орхисон байна. Харин Харьер маркийн машиныг нь мөн адил үеэр угаалга дотор оруулсан байсан. Камер шүүж үзэхэд Г.Болор-Эрдэнэ, Б.Б хоёр угаалгын хаалгыг дотроос нь цоожийг нь эвдэж онгойлгож дээрхи 2 машиныг нэг нэгээр нь унаад гарсан бичлэг байсан. Мөн манай угаалга дотор байсан цоожтой төмөр шуургуулганаас 300.000 төгрөг, нокиа 8890 маркийн ногоон өнгийн гар утас алдагдсан байна. Уг утсыг олон жилийн өмнө авч хэрэглэж байсан утас. Одоо уг утсыг 50.000 төгрөгөөр үнэлж байна. Гэрээ байхгүй, анкет бөглүүлж аваагүй.” /хх-13-14, 128-130/ гэх мэдүүлэг,

 

         Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч О.Сүхтулгын өгсөн: “...Ингээд 2019 оны 10 дугаар сарын 11-ний өглөө 07 цаг өнгөрч байхад Гэрэлтуяа над руу залгаад “угаалгын газарт очоод машинаа авах гэтэл машин байхгүй байна”  гэхээр нь угаалгын газарт очтол машин байхгүй байсан. Угаалгын газрын эзэн ирсэн, бас Харьер маркын машинаа алдсан гэх жолооч ах бас ирсэн байсан. Тэгээд юу болсон талаар асуухад тэр авто угаалгын газрын эзэн хэлэхдээ “манайд угаагчаар ажиллаж байсан 2 залуу угаалгын газарт байсан 2 автомашиныг аваад явсан нь бичлэг дээр бичигдсэн байна” гэж хэлсэн. Тэгээд цагдаад мэдэгдээд өөрсдөө энэ тэндээс сураглахад миний машин тээврийн хэрэгсэл хадгалах газарт байгааг мэдсэн бөгөөд би машинаа очиж авахад мөнгө тушаа гэхээр нь 60.000 төгрөг өгөхөөр болоод авто угаалгын газрын эзэн өөрөө мөнгө гаргаад миний машиныг авч өгсөн. Миний машинаас алдагдсан зүйл байхгүй байна. Машинаа бол бүрэн бүтэн буцаагаад авсан байгаа. Харин нөгөө машин олдохгүй байгаа. Миний машин 2011 онд үйлдвэрлэгдсэн. 2018 оны 12 дугаар сард Монголд орж ирсэн машин байгаа юм. Би машинаа 15.7 сая төгрөгөөр худалдан авч байсан бөгөөд 12 сая төгрөгөөр үнэлж байна.” /хх-17, 137/ гэх мэдүүлэг,

 

        Мөрдөн шалгах ажиллагаанд Г.Б яллагдагчаар өгсөн мэдүүлэг: “....Би гадуур шалгагдаж хохирлоо яаралтай төлмөөр байна. Өөрийн буруугаа ойлгож хүлээн зөвшөөрч байна. Тэр тээврийн хэрэгслийг хулгайлсан өөрийн гэм бурууг ойлгож хүлээн зөвшөөрч байна.” /хх-62-63, 83/ гэх мэдүүлэг,

 

        Мөрдөн шалгах ажиллагаанд Б.Б яллагдагчаар өгсөн мэдүүлэг: “...Г.Б зүгээс айлгаж дарамталсан, хүч хэрэглэсэн асуудал байхгүй. Бид хоёр ярилцаад эмэгтэй хүнтэй уулзъя, машин унаж явъя гээд тэр 2 машиныг авч гарсан. Тэгээд би цагдаад баригдаад машиныг саатуулахаар нь угаалгын газарт очсон. Угаалгын газарт очоод Г.Болор-Эрдэнийг хүлээгээд ирэхгүй болохоор нь би айгаад мөнгө аваад явсан. Өөрийн буруугаа сайн ойлгож байна.” /хх-169-170/ гэх мэдүүлэг,  

 

         Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-27, 148-149/,

         Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, хавсаргасан гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-З0-33/,

         Хохирлын баримтууд /хх-79-81/,

        “Дамно” ХХК-ийн хөрөнгө үнэлгээний тайлан /хх-143-144, 147/,

         Шүүгдэгч Б.Б , Г.Б нарын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-69, 70/ зэрэг болон бусад хавтас хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтууд зэргээр нотлогдон тогтоосон байх тул шүүх дээрхи нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой, үнэн зөв гэж үзсэн болно.

 

         Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Батбаярын гаргасан: “...Миний үйлчлүүлэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-д заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулан зүйлчилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь орон байранд нэвтрэх гэдэг асуудлыг Улсын дээд шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 570 дугаар тогтоолоор тайлбарласан. Тухайн хэргийн хувьд агуулах, угаалгын газарт нэвтрэх эрхтэй байсан уу, үгүй юу гэдгийг тогтоох хэрэгтэй. Миний үйлчлүүлэгчийн орон байранд нууцаар нэвтэрсэн гэх үндэслэлгүй. Учир нь миний үйлчлүүлэгч хэрэг гарах үед “кровн” авто угаалгын газар ажилладаг байсан. Ингэснээр Б.Б нь угаалгын газарт нэвтрэх эрхтэй байсныг нотолж байна. Мөн машин механизм зэвсэг тусгайлан бэлтгэсэн зүйл ашиглан гэмт хэрэг үйлдсэн хэмээх асуудал яригдаж байна. Гэтэл миний үйлчлүүлэгч Б.Б машин унаж яваад цагдаад баригдан машинаа хураалгасан. Тиймээс энэ хэрэг дээр хүндрүүлэх зүйл байхгүй гэж үзэж байна. Хулгайн гэмт хэргийн хувьд орон байранд нэвтрээгүй буюу тухайн угаалгын газарт нэвтрэх эрхтэй байсан. Харин сейфнээс 200.000 төгрөг авсныг хүлээн зөвшөөрнө. Хохирогч сейфэнд 300.000 төгрөг байсан гэж мэдүүлдэг боловч үүнийгээ нотлоогүй. Ямар учиртай, ямар орлогын эх үүсвэрээр тухайн сейфэнд 300.000 төгрөг байсан нь тогтоогддоггүй. Мөн нокиа 8890 маркийн гар утас байсан гэдэг нь нотлогдоогүй.” гэх тайлбарыг гарган мэтгэлцэх боловч мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Б.Цэрэн, Х.Сансар, О.Сүхтулга нарын өгсөн мэдүүлгүүд, Г.Болор-Эрдэнэ, Б.Б нарын гэрч, яллагдагчаар өгсөн мэдүүлгүүд, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, хавсаргасан гэрэл зургийн үзүүлэлтүүд, хохирлын баримтууд, “Дамно” ХХК-ийн хөрөнгө үнэлгээний тайлан болон бусад хавтас хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтууд зэргээр нотлогдон тогтоосон ба шүүхийн тодорхойлох хэсэгт дурьдсан нотлох баримтуудаар шүүгдэгч нарын гэм бурууг хангалттай нотолсон гэж үзсэн тул мэтгэлцсэнийг хүлээн авах боломжгүй байна.

 

 Өөрөөр хэлбэл хулгайлах гэмт хэрэг нь бусдын өмчлөлд байгаа эд хөрөнгө, эд юмсыг гэмт этгээд хувийн ашиг олох шунахайн сэдэлт, зорилгоор хүч заналхийлэл хэрэглэхгүйгээр бусдын эзэмшлээс нууцаар авахыг хэлнэ. Бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг гэмт этгээд хулгайлсан эд хөрөнгийг эзэмшилдээ авч, өөрийн болгон захиран зарцуулах бодит бололцоо бий болсон энэ үеэс төгссөнд тооцно.

 

Хулгайлах гэмт хэрэг нь бусдын өмчлөх эрхэд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлд хуульчлан тодорхойлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл юм. Хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч үйлдсэн гэж бусдын эд хөрөнгийг хууль бусаар авахыг тулд эзэмшигч, өмчлөгчийн орон байранд түлхүүр тааруулах, багаж хэрэгсэл ашиглах, цонх хаалга, түгжээг эвдэх, цуургыг сугалах, онгорхой байхад сэм орох, нуугдах зэрэг аргаар нэвтэрч үйлдсэн байхыг хэлнэ. Мөн учрах саадыг арилгах зорилгоор тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж гэж бусдын эд хөрөнгийг хулгайлах үйлдлийг хөнгөвчлөх, түргэтгэх, биеийн хүч нэмэгдүүлэх, хамгаалалт, бэхэлгээг эвдэх зэрэгт тусгайлах бэлтгэсэн зүйлийг ойлгоно.

 

Шүүгдэгч Б.Б 2019 оны 10 дугаар сарын 10-11-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байх “Кровн” авто угаалгын газарт 03:20 цагийн үед буцан ирж иргэн Х.Сансарын нокиа 8890 загварын гар утсыг болон төмөр сейфийг хутга, төмрөөр эвдэн онгойлгож, 300.000 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэргийг үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч учрах саадыг арилгах зорилгоор зэвсгийн тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж үйлдсэн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-д заасан гэмт хэргийн бүхий л шинжийг агуулан тодорхойлж байна.

 

Мөн Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Батбаярын зүгээс: “...Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-д зааснаар гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүнд хорих ялыг хөнгөрүүлэн оногдуулж өгнө үү.” гэж тайлбарыг гарган мэтгэлцэх боловч энэ хуулинд “гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол тухайн зүйл, хэсэг, заалтад заасан ялын дээд хэмжээний хоёрны нэгээс хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулна” гэж хуульчилсан ба тул өмгөөлөгчийн тайлбарыг хүлээн авах боломжгүй.

 

Шүүгдэгч Б.Б Г.Б бүлэглэн 2019 оны 10 дугаар сарын 10-11-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байх “Кровн” авто угаалгын газарт ажиллаж байгаад уг газрын хаалгыг арматурын төмрөөр онгойлгож иргэн О.Сүхтулгын эзэмшлийн приус-30 маркийн 96-87 УБУ улсын дугаартай тээврийн хэрэгсэл болон иргэн Б.Цэрэнгийн Харьер маркийн 94-97 УНХ улсын дугаартай автотээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан үйлдэл,

        шүүгдэгч Г.Б Б.Б тэй бүлэглэн 2019 оны 10 дугаар сарын 10-11-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байх “Кровн” угаалгын газарт ажиллаж байгаад уг газрын хаалгыг арматурын онгойлгож, иргэн Б.Цэрэнгийн Харьер маркийн 94-97 УНХ улсын дугаартай автотээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэргийн бүхий л шинжийг агуулан тодорхойлж байна.

 

         Автотээврийн хэрэгслийг зөвшөөрөлгүйгээр авч явах гэмт хэрэг гэдэг нь бусдын өмчлөх эрхэд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан, Эрүүгийн хуулийн 17.7 дугаар зүйлд хуульчлан тодорхойлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл юм.

 

         Түүнчлэн энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй болно.

 

 Баянзүрх дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Б.Б Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт,

         шүүгдэгч Г.Б Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

 

  Шүүгдэгч нарын гэм буруу нь шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдсон гэж дүгнэж, тэдэнд Эрүүгийн хуульд заасан ял шийтгэл оногдуулах нь хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.

 

  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1-д заасан “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас...эд хөрөнгөд...шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.” гэж хуульчилжээ.

 

  Иймд хохирогч Б.Цэрэнгийн нэхэмжилсэн 1.185.000 төгрөгөөс нотлох баримтын шаардлага хангасан хойд гэрлийн үнэ 200.000 төгрөг, вьетнам засварын хөлс 550.000 төгрөг, жанам янзлуулсан хөлс 280.000 төгрөг, сигналын үнэ 50.000 төгрөг нийт 1.030.000 төгрөгийг шүүгдэгч Г.Болор-Эрдэнээс гаргуулах, харин нотлох баримтгүй бензин авсан гэх 105.000 төгрөгийн и баримтгүй, 3 хүний өдрийн цалин хөлсний талаархи санхүүгийн баримт зэрэг нь хэрэгт авагдаагүй тул хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

 Мөн хохирогч Х.Сансарт учирсан хохирол болох 336.000 төгрөгийг нотлох баримтын шаардлага хангасан гэж үзсэн тул шүүгдэгч Б.Б гээс гаргуулж олгохоор тогтов.

 

Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

 

Энэ хэрэгт эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх болон эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 

Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, нийгмийн аюулын шинж чанар, шүүгдэгч нарын хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзсэний үндсэнд шүүхээс шүүгдэгч Б.Б Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т тус тус заасан хорих ял шийтгэлийг оногдуулахаар шийдвэрлэв.

 

 Мөн шүүгдэгч Б.Б , Г.Б нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1-д заасан нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэл оногдуулах нь зүйтэй байна.

 

 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д зааснаар Б.Б Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1-д зааснаар оногдуулсан 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг хорих ялын 1 хоногтой дүйцүүлэн тооцож 30 хоногийн хугацаагаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2-д тус тус зааснаар Б.Б Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар оногдуулсан хорих ял шийтгэлд нэмж нэгтгэж түүний биечлэн эдлэх ялыг тогтоох нь хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.

 

 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2-д зааснаар шүүгдэгч Г.Б нь 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдрөөс эхлэн яллагдагчаар цагдан хоригдсон ба түүний цагдан хоригдсон 138 хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагтай дүйцүүлэн тооцож түүнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1-д заасан нийтэд тустай ажил хийлгэх ялыг эдэлсэнд тооцож суллах нь гэмт хэрэгт үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хууль зүйн үр дагаварын хувьд шүүгдэгчид илүү ашигтай болно.

 

Шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан шүүгдэгч Б.Б оногдуулсан хугацаатай хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4-д тус тус зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтов.

 

         Шүүгдэгч Г.Б нь 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдрөөс эхлэн яллагдагчаар 138 хоног цагдан хоригдсон ба энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, болохыг тус тус дурьдах нь зүйтэй байна.

 

         Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн 1 ширхэг сидиг хавтас хэрэг хадгалах хугацаа дуустал хадгалахаар шийдвэрлэлээ.

 

         Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1,  38.1-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

 1. Шүүгдэгч Б.Б , Г.Б нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1-д заасан “бүлэглэн автотээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан” гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутайд, 

         Б.Б г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2,4-д тус тус заасан “хулгайлах гэмт хэргийг үйл ажиллагаа явуулах зориулалтай орон байранд нэвтэрч, учрах саадыг арилгах зорилгоор зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж үйлдсэн” гэм буруутайд тооцсугай.

 

         2. Б.Б Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2,4-д тус тус зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1-д зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял,

        Г.Б Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1-д зааснаар 720 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял тус тус шийтгэсүгэй.

 

          3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2-д зааснаар Г.Б цагдан хоригдсон 138 хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагаар дүйцүүлэн тооцож түүнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1-д заасан нийтэд тустай ажил хийлгэх ялыг эдэлсэнд тооцож, шүүх хуралдааны танхимаас сулласугай.

 

           4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д зааснаар Б.Б оногдуулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1-д зааснаар оногдуулсан 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг хорих ялын 1 хоногтой дүйцүүлэн тооцож 30 хоногийн хугацаагаар тогтоосугай.

 

            5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2-д тус тус зааснаар Б.Б Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгэлд, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1-д заасан нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг хорих ялын 1 хоногтой дүйцүүлэн тооцож 30 хоногийн нэмж нэгтгэн түүний биечлэн эдлэх ялыг 2 жил 30 хоногийн хугацаагаар тогтоосугай.

           

           6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4-д зааснаар Б.Б оногдуулсан 2 жил 30 хоногийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д тус тус зааснаар шүүгдэгч Г.Болор-Эрдэнээс 1.030.000 төгрөгийг гаргуулж хохирогч Б.Цэрэнд олгох, шүүгдэгч Б.Б гээс 336.000 төгрөгийг гаргуулж хохирогч Х.Сансарт тус тус олгосугай.

 

           8. Энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдсугай.

 

           9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн 1 ширхэг сидиг хавтас хэрэг хадгалах хугацаа дуустал хадгалсугай.

 

 10. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурьдаж, Г.Б урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авч, шүүгдэгч Б.Б урьд авсан цэргийн анги удирдлагад нь хянан харгалзуулах, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус өөрчилж, түүнийг цагдан хорьж эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

 

     11. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, өөрөө гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

    12. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл Г.Б авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ, Б.Б авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

                                    ДАРГАЛАГЧ,

                                             ШҮҮГЧ                                Э.ЧИНГИС