| Шүүх | Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Лхамсүрэнгийн Батжаргал |
| Хэргийн индекс | 137/2016/0348/И |
| Дугаар | 11 |
| Огноо | 2017-01-10 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж
2017 оны 01 сарын 10 өдөр
Дугаар 11
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн шүүгч Л.Батжаргал би
Нэхэмжлэгч: Дорноговь аймаг, Сайншанд сум, 2 дугаар баг, Эрх чөлөөний 17 дугаар гудамж 48-42 тоотод оршин суух, Жажаа овогт Харцагын Хишигт /РД:ЕГ56011201/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Дорноговь аймаг, Замын-Үүд сум, 1 дүгээр баг, 8 дугаар хэсэг 5 дугаар байранд оршин суух, Боржигон овогт Содномын Даваасүрэн /РД:ТК63040282/-д холбогдох,
Зээл 2000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Х.Хишигт шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Х.Хишигттэй 2015 оны 10 дугаар сарын 30-нд С.Даваасүрэн нь харилцан тохиролцон 2000000 /хоёр сая/ төгөргийг сар бүр 150000 төгрөгийг төлөхөөр тохиролцсон боловч одоог хүртэл огт төлөөгүй учир 2000.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч С.Даваасүрэн нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Содномын Даваасүрэн би Дорноговь аймгийн Сайншандад байхдаа иргэн Хишигтээс 2 сая төгрөг зээлсэн нь үнэн. Би нэхэмжилсэн 2 сая төгрөгийг төлнө гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Х.Хишигт нь хариуцагч С.Даваасүрэнд холбогдуулан зээл 2000.000 төгрөгийг гаргуулахаар тус шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч С.Даваасүрэн нь нэхэмжлэлийн шаардлага болох 2000.000 төгрөгийг төлж барагдуулахаа хүлээн зөвшөөрсөн нь хуульд харшлаагүй, гуравдагч этгээдийн эрх, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Монгол Улсын Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Х.Хишигтийн зээл 2000.000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч С.Даваасүрэн нь хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 46950 төгрөгийн 50 хувь болох 23475 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх, Дорноговь аймгийн Замын-Үүд сумын татварын тасгийн 061400941 тоот данснаас 23475 төгрөгийг, хариуцагч С.Даваасүрэнгээс 23475 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Х.Хишигтэд олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-т зааснаар хариуцагч С.Даваасүрэн нь захирамжийг сайн дураар эс биелүүлбэл шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх учрыг мэдэгдсүгэй.
4. Энэ захирамжид зохигчид давж заалдах, гомдол гаргах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Л.БАТЖАРГАЛ