Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 04 сарын 03 өдөр

Дугаар 0128

 

                                 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ш.Э даргалж

Улсын яллагч Ц.М

Шүүгдэгч Ч.Б

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.М нарыг оролцуулан тус шүүхийн хурлын танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Орхон аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ч.Б холбогдох эрүүгийн дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

Биеийн байцаалт: Монгол Улсын Ч.Б

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/: Шүүгдэгч Ч.Б нь 2019 оны 12 дугаар сарын 27-ны өдөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Л.Ц-тай маргалдан улмаар Л.Ц-ыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.  

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

-Шүүгдэгч Ч.Б шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Би хохирогч Л.Ц-ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. Хохирогчид 80.000 төгрөг өгсөн, одоо 4 ханатай гэр өгнө гэсэн мэдүүлэг,

-Хохирогч Л.Ц-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ... 2019 оны 12 сарын 27-ны өдөр би өөрийн найз Д-гийн гэрт очсон юм. Би Д-ийн гэрт очихдоо бага зэрэг согтуу очсон. Намайг Д-ийн гэрт ортол Б, Д нар хамт байсан. Тэр хоёр архи уучихсан байсан. Тэгээд би тэр хоёрт хандан та хоёр надаас харамлан архиа уусан байна гэж үг хаясан юм. Би Д-ийн гэрт 1 шил архи уусан. Б, Д нар согтуу байсан. Би бас их согтсон. Би нэг мэдсэн Б-ын  хөлнөөс татаад байх шиг байсан. Б зөрүүлээд намайг тоглой руу маань гараараа их олон удаа цохиж зодсон. Миний хамар, амнаас цус гарч байх шиг байсан. Тэгээд нэг мэдсэн би унтсан байсан. Өглөө босоод үзтэл миний хамар амнаас цус гарсан байсан. Нэг мэдсэн би эмнэлэгт ирчихсэн толгойгоо боолгож байсан...Би орон гэргүй юм. Б-ын гэрт 6 сар амьдарч байсан. Б надад 2020 оны 04 сард нэг гэр авч өгнө гэсэн надад гомдол санал байхгүй гэсэн мэдүүлэг /хх 21-22 хуудас/

- Гэрч Ш.Д-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...2019 оны 12 сарын 27-ны өдөр 15 цагийн үед би гэртээ ганцаараа байж байтал миний танил Б над руу гар утсаараа залгасан. Б шинэ оны баяраа яаж тэмдэглэх гэж байна гэж надаас асуусан. Тэгэхээр нь би надад боломж байхгүй байна. Чи боломжтой бол ганц шил юм аваад манай гэрт хүрээд ир гэж Б-д хэлсэн. Тухайн үед манай эхнэр Улаанбаатар явчихсан би гэртээ ганцаараа байсан юм. Тэгээд орой болж байхад Б манайд нэг шил 0.75 литрийн Сэржим гэдэг архитай ирсэн. Тэгээд бид хоёр тэр архийг нь хувааж уусан. Би Б-ыг ирсэн гээд хоол хийсэн. Б бид хоёр нэг шил архиа хувааж ууж байгаад бага зэргийг үлдээгээд манай гэрийн хоёр талын орон дээр тус тусдаа унтахаар хэвтсэн. Энэ үед гаднаас манай гэрт Б-ын найз Ц орж ирсэн. Б манай гэрт Ц-ыг хүрээд ир гээд дуудсан юм шиг байна лээ. Ц нь манай гэрт орж ирээд та хоёр архиа надаас харамлаад байна гээд агсам тавиад байсан. Ц манай гэрт орж ирэхдээ согтуу орж ирсэн. Тэгээд би согтоод унтаад өгсөн. Б, Ц хоёр манай гэрт архиа уугаад үлдсэн. Би орой болсон юм чинь хоноод өглөө яваарай гэж тэр хоёрт хэлээд унтсан. Тэгээд унтаж байтал Д гээд нэг хүн хашгираад байх шиг байсан. Тэгээд би сэрээд хартал цаг өглөө 07 цаг болж байх шиг байсан. Ц гэрийн хоймор суучихсан нүүр ам нь цус болчихсон, нүд нь хавдчихсан, хөлдөж үхлээ гээд сууж байсан. Тэгээд би ус халааж байгаад Ц хүзүү толгойг угааж өгсөөд Б-ыг сэрээсэн. Б миний орон дээр унтаж байсан. Та хоёр яасан юм бэ? гэж асуутал Б наадах чинь агсам тавиад байхаар нь гараараа хоёр цохичихсон юм гэж байсан....” гэсэн мэдүүлэг/ хх 16-17 хуудас/,

        Орхон аймгийн ШША-ны 2020 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 77 дугаартай: Л.Ц-ийн биед тархи доргилт, 2 нүдний алимны доргилт, толгойн орой дух, баруун шанаанд 4 тооны язарсан шарх, гүүр 2 гар баруун чихний дэлбээ бүсэлхий цээжинд зөөлөн эдэд олон тооны цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулна. Тархи доргилт, 2 нүдний алимны доргилт, язарсан шархууд нь тус бүрдээ шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана, бусад гэмтлүүд нь шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д заасны дагуу гэмтлийн зэрэгт хамаарагдахгүй. Нэг цаг хугацаанд үүссэн гэмтлүүд байна. Гоо сайхан болон ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэсэн дүгнэлт /хх 24 хуудас/.

Шүүгдэгч Ч.Б-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн: Шүүх эмнэлгийн 2020 оны 01 сарын 08-ны өдрийн 77 тоот дүгнэлтэд дурьдагдсан хохирогч Л.Ц-ын биед учирсан гэмтлийг би Л.Ц-ын толгой руу нь цохиж байхдаа үүсгэсэн юм. Би өөрийн буруутай үйлдлийг хүлээн зөвшөөрч байна. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна гэсэн мэдүүлэг /хх 31-32 хуудас/

-Ч.Б-ын яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол, яллагдагчаар мэдүүлэг авсан тэмдэглэл /хх 30, 31-32 хуудас/

-Эрүүгийн хариуцлага хүлээлгэж байсан эсэхийг шалгах хуудас /хх 47 хуудас/ зэрэг   болно.

            Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, яллагдагч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзэв.       

  Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч дүгнэлтдээ: Шүүгдэгч Ч.Б нь 2019 оны 12 дугаар сарын 27-ны өдөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Л.Цогбаяртай маргалдан улмаар Л.Ц-ыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулах, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг зааснаар 500 нэгжээр торгох ял оногдуулж, хувийн байдлыг нь харгалзан 5 сарын хугацаанд сар бүр 100.000 төгрөгөөр хэсэгчилэн төлүүлэх,  энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хохирол төлбөр нэхэмжлээгүй тул бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээх саналтай байна гэв.

            Шүүгдэгч Ч.Б нь 2019 оны 12 дугаар сарын 27-ны өдөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Л.Ц-тай маргалдан улмаар Л.Ц-ыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн “Би хохирогч Л.Ц-ын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдлээ хүлээн зөвшөөрч байна” гэсэн мэдүүлэг, гэрч  Ш.Д-ийн мэдүүлэг,  /хх 16-17 хуудас /, хохирогчийн биед тархи доргилт, 2 нүдний алимны доргилт, толгойн орой дух, баруун шанаанд 4 тооны язарсан шарх, гүүр 2 гар баруун чихний дэлбээ бүсэлхий цээжинд зөөлөн эдэд олон тооны цус хуралт бүхий гэмтэл үүссэнийг тогтоосон шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн дүгнэлт, эрүүгийн хариуцлага хүлээлгэж байсан эсэхийг шалгах хуудас болон хэрэгт цугларч шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.

            Дээрхи үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2-т зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсч үйлдсэн, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, хохирогчид учирсан хохирол, хор уршигтай шалтгаант холбоотой байх бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн үндсэн шинжийг агуулж байна гэж дүгнэлээ.

            Хохирогч Л.Ц нь мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: Гомдол санал байхгүй гэж мэдүүлсэн байх бөгөөд нэхэмжлэлийн талаар баримт ирүүлээгүй тул энэ шүүх хуралдаанаар хэлэлцэх хохирол төлбөргүй байна.

            Орхон аймгийн прокуророос шүүгдэгч Ч.Б Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байх тул түүнийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

            Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

            Шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, бусдад төлөх хохирол төлбөргүй, түүний хувийн байдал зэргийг харгалзан тогох ялыг сонгон хэрэглэхээр шийдвэрлэв.

            Энэ хэрэгт хураагдсан эд мөрийн баримтгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг дурьдах нь зүйтэй.