Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 04 сарын 07 өдөр

Дугаар 0135

 

                              МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ш.Э даргалж

Улсын яллагч Г.Т

Хохирогч Ж.Б

Шүүгдэгч Ч.А

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.А нарыг оролцуулан тус шүүхийн хурлын танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Орхон аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ч.А-д холбогдох эрүүгийн дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

 

Биеийн байцаалт: Монгол Улсын Ч.А

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/: Шүүгдэгч Ч.А нь 2020 оны 01 сарын 29-ний өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ урьдын харилцааны явцад бий болсон асуудлаас үүдэн Ж.Б-тай маргалдаж, улмаар толгойн тус газар нь сандлаар цохиж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.  

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

-Шүүгдэгч Ч.А-ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: 2020 оны 01 сарын 29-ний өдөр гэртээ байж байтал найз Н гэрт хүрээд ир гэж дуудсан. Очтол Б, Н, үл таних залуу 3 согтуу архи ууж байсан. Бид архи ууж байтал Б намайг 3 удаа цохисон. Би биеэ хамгаалаад сандлаар нэг удаа толгой руу нь цохисон. Би хохирогчийг цохисоноо хүлээн зөвшөөрнө. Би эрүүл шахуу байсан. Надад хохирол төлөх мөнгө байхгүй, би эрхэлсэн тодорхой ажилгүй гэсэн мэдүүлэг,

-Хохирогч Ж.Б+ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Бид нар нийлээд 0.33 литрийн архи хувааж уусан. Гэтэл А өмнө нь болсон мөнгөтэй холбоотой асуудлыг сөхөж яриад хажуудаа байсан жижиг модон сандал аваад миний толгой руу цохисон. Одоо толгой өвдөөд цохисон газар нь бамбалзаад байна. Би тархи толгойн зургаа авахуулах гэтэл мөнгөгүйн улмаас чадахгүй байна. Би эмчилгээний зардал 500.000 төгрөг шүүгдэгчээс нэхэмжилж байна. Намайг зодчихоод шүүгдэгч Улаанбаатар хот руу зугтаагаад явчихсан байсан. Зөвхөн толгойн зураг авахуулах гэхэд 160.000 төгрөг гэсэн. Надад энэ мөнгө алга гомдолтой байна гэсэн мэдүүлэг,

- Хохирогч Ж.Б-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “..2020 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр гэртээ байж байтал найз Н над руу залгаад хүрээд ир гэхээр нь 10 цагийн орчим найз Н-ын гэрт ганцаараа очсон. Намайг очиход Н, А хоёр бас нэг үл таних залуу байсан. Танихгүй залуу нь намайг ороход зөрөөд гарсан. Тэгээд Н нь 0.33 литрийн архи задлаад бид 3 хувааж уусан. Хэсэг хугацааны дараа А, Н 2 нэг шил архи авчирсан бөгөөд тэр архинаас нь би 3 хундага уугаад байж байтал А өмнө нь болсон мөнгөтэй холбоотой асуудлыг сөхөж яриад хажуудаа  байсан жижиг модон сандал аваад миний баруун талын хөмсөг рүү нэг удаа цохисон гэх мэдүүлэг /хх 13-14 хуудас/

-Гэрч Б.Н-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн “..Би гэрт А, Б нарын хамт архи уугаад сууж байхад Б, А хоёр маргалдсан. Б, А-г 2-3 удаа цохиход А манай гэрт байдаг ногоон өнгийн модон сандал аваад Б-ын толгой руу цохисон, Б-ын толгойноос цус гарсан..” гэх мэдүүлэг/хх 15-16хуудас/

-Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Ч.Б 2020 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 172 дугаартай “..Ж.Б-ын биед духны баруун хэсэгт шарх, зүүн хэсэгт зулгаралт үүсчээ. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгджээ. Духны баруун хэсэгт шарх нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна..” гэх дүгнэлт /хх 21 хуудас/

- Хэргийн газарт үзлэг хийсэн “..намайг цохисон сандал энд байна гэж ногоон өнгийн модон сандал заасныг гэрэл зургийн аргаар бэхжүүлж хураан авав..” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-7-10 хуудас/

-Ч.А-г яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол, яллагдагчаар мэдүүлэг авсан тэмдэглэл /хх 27, 28-29 хуудас/

          -Эрүүгийн хариуцлага хүлээлгэж байсан эсэхийг шалгах хуудас /хх 31 хуудас/ зэрэг болно.

            Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цуглуулж бэхжүүлсэн, яллагдагч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзэв.        

           Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч дүгнэлтдээ: Шүүгдэгч Ч.А нь 2020 оны 01 сарын 29-ний өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ урьдын харилцааны явцад бий болсон асуудлаас үүдэн Ж.Б-тай маргалдаж, улмаар толгойн тус газар нь сандлаар цохиж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах, хохирогчоос хохирол төлбөртэй холбоотой ямар нэгэн баримт ирүүлээгүй тул энэ шүүх хуралдаанаар хэлэлцэх төлбөргүй, хохирогчийн эмчилгээний зардлаа иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг ногоон өнгийн модон сандлыг устгах, цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн зүйлгүй гэжээ.

Шүүгдэгч  Ч.А нь 2020 оны 01 сарын 29-ний өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ урьдын харилцааны явцад бий болсон асуудлаас үүдэн Ж.Б-тай маргалдаж, улмаар толгойн тус газар нь сандлаар цохиж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэнби хохирогчийг цохисоноо хүлээн зөвшөөрнө гэсэн мэдүүлэг, хохирогч Ж.Б-ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “А өмнө нь болсон мөнгөтэй холбоотой асуудлыг сөхөж яриад хажуудаа байсан жижиг модон сандал аваад миний толгой руу цохисон” гэсэн мэдүүлэг, гэрч Б.Н мэдүүлэг, 2020 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн “Ж.Б биед духны баруун хэсэгт шарх, зүүн хэсэгт зулгаралт үүссэнийг тогтоосон 172 дугаартай шинжээчийн дүгнэлт, эрүүгийн хариуцлага хүлээлгэж байсан эсэхийг шалгах хуудас болон хэрэгт цугларч шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.

            Дээрхи үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2-т зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсч үйлдсэн, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, хохирогч нарт учирсан хохирол, хор уршигтай шалтгаант холбоотой байх бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийн үндсэн шинжийг агуулж байна гэж дүгнэлээ.

          Орхон аймгийн прокуророос шүүгдэгч Ч.А-д Эрүүгийн хуулийн тусгай 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байх тул түүнийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

            Хохирогч шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ эмчилгээний зардал 500.000 төгрөг шүүгдэгчээс нэхэмжилж байна гэж байх ба хохирлын талаар ямар нэгэн нотлох баримт ирүүлээгүй тул энэ шүүх хуралдаанаар шийдвэрлэх хохирол төлбөргүй байна гэж үзэв.

            Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

     

            Шүүгдэгч нь хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байх тул түүний хувийн байдлыг харгалзан нийтэд тустай ажил хийлгэх ялыг сонгон хэрэглэхээр шийдвэрлэв.

            Энэ хэрэгт хураагдсан эд мөрийн баримтаар хураагдсан ногоон өнгийн модон сандал 1 ширхэгийг шийтгэх тогтоол хүчинтөгөлдөр болмогц устгаж, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хохирогч нь нотлох баримтаа бүрдүүлэн хохирлоо иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдах нь зүйтэй.