Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2017 оны 01 сарын 10 өдөр

Дугаар 13

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн иргэний шүүх хуралдааныг шүүгч  Л.Батжаргал даргалж,  тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч:  Дорноговь аймгийн Улаанбадрах сум, 2 дугаар багт оршин суух, Бариач овогт Банзрагчийн Адъяабаатар /РД:ЕК60021579/-ийн  нэхэмжлэлтэй,

Ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай иргэний хэргийг 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Энхмөрөн, нэхэмжлэгч Б.Адъяабаатар нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.Адъяабаатар шүүхэд гаргасан нэхэмжлэл шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... Б.Адъяабаатар миний бие нь 1972 оноос 1990 оныг дуустал Дорноговь аймгийн Улаанбадрах сумын Оргил нэгдэлд малчнаар ажиллаж байсан. Хөдөлмөрийн дэвтрээ үрэгдүүлсний улмаас өндөр насны тэтгэвэрт гарч чадахгүй байдалд хүрээд байна. Иймд миний 1972 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1990 оныг дуустал Улаанбадрах сумын Оргил нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдлыг минь тогтоож өгнө үү... гэжээ.

Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлав.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Б.Адъяабаатар нь 1972 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл Дорноговь аймгийн Улаанбадрах сумын Оргил нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдлаа тогтоолгох хүсэлт гаргасныг шүүх дараах үндэслэлээр хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Нэхэмжлэгч Б.Адъяабаатар нь 1972 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл Дорноговь аймгийн Улаанбадрах сумын Оргил нэгдэлд малчнаар ажилласан болох нь 2016 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 321 дугаартай Дорноговь аймгийн Засаг даргын тамгын газрын архивын тасгийн магадлагаа,  Улаанбадрах сумын Оргил нэгдлийн 1972-1990 оныг дуусталх цалингийн тодорхойлолт, 1991 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн Дорноговь аймгийн Улаанбадрах сумын Оргил нэгдлийн ерөнхий хорооны даргын 25 дугаартай тушаал, гэрч Х.Мөнхцэцэг, Г.Үржинбадам нарын мэдүүлэг зэрэг бичгийн нотлох баримтуудаар тус тус батлагдан тогтоогдож байна.

Иймд дээрхи нотлох баримтуудыг үндэслэн нэхэмжлэгч Б.Адъяабаатарыг 1972 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл Дорноговь аймгийн Улаанбадрах сумын Оргил нэгдэлд малчнаар ажиллаж байсан болохыг тогтоох үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон  ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар  нэхэмжлэгч Банзрагчийн Адъяабаатарыг 1972 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл Дорноговь аймгийн Улаанбадрах сумын Оргил нэгдэлд малчнаар ажиллаж  байсан болохыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэхүү шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3-т заасан хугацаа өнгөрмөгц зохигч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг дурдсугай.

4.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч,  түүний өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ   Л.БАТЖАРГАЛ