| Шүүх | Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэбилэгийн Оюун-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 172/2020/0040/Э |
| Дугаар | 38 |
| Огноо | 2020-03-18 |
| Зүйл хэсэг | 11.4.1., |
| Улсын яллагч | Л.Солонго |
Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 03 сарын 18 өдөр
Дугаар 38
аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Оюун-Эрдэнэ даргалж,
Улсын яллагч Л.Солонго,
Шүүгдэгч Д.Ж,
Нарийн бичгийн дарга Г.Анужин нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар
аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.Ж-нд холбогдох 1905041460025 дугаартай эрүүгийн нэг хавтас хэргийг 2020 оны 02 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Монгол улсын иргэн, 31 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, барилгачин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, урьд аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн 107 дугаартай шийтгэх тогтоолоор эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 төгрөгөөр торгох ял шийтгүүлсэн,
Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэн байдлаар/
Шүүгдэгч Д.Ж нь 2019 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр аймгийн сумын Сайншанд багийн нутаг дэвсгэрт Э.Т-тай маргалдан улмаар харилцан зодолдож, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатайгаар учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, цагаатгах талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Д.Ж шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: ******* архи уугаад байсан нөхцөл нь надад хүнд тусч байсан. Архиа уугаад алга болчхоод байсан, түүнийгээ надаас айгаад орж ирэхгүй байсан гэж мэдүүлэг өгсөн байсан. Хамар нь 10 жилд байхад нь хугарсан гэсэн мэдүүлэг өгсөн байсан. Надтай 8 жилийн өмнө танилцсан. Тэр үед хамар нь тэгшхэн байсан. Аав, ээжтэй нь одоогийн байдлаар холбоотой байгаа. 8 жилийн хугацаанд би хамгийн ойр дотно хүн нь байсан. Эрүүл мэндэд анхаарснаасаа болоод ийм зүйл болсон. Гаргасан алдаандаа бол гэмшиж байгаа. Нөгөө талаараа зарим нэг үнэн зөрөөд байгаа нь хачирхалтай санагдаж байна. Прокурорын зүгээс ажилласан байдалд биш өөрөө өгсөн мэдүүлэг дээрээ тэгж хэлсэн нь тиймэрхүү санагдаад байгаа. Тухайн барилгын ажил явагдаж байхад мөнгөнийхөө 35 хувийг нь авсан байсан. Хүмүүсийн цалин, материалын мөнгийг нь гаргаад үлдсэн мөнгийг нь би хувьдаа ашигласан байсан. Үлдсэн 65 хувийн мөнгөний ажлын гүйцэтгэл нь орж ирээгүй. Тухайн айлын 2 гэрийн голд хашаанд нь ил бие засахаар ямар ч хүн уурлана. Ийм байдлаар захиалагчийн хооронд харилцааг хүндрүүлээд байсан. Би хот руу явуулчихъя гэж бодсон гэвч санхүүгийн асуудал одоо хүртэл шийдэгдээгүй байгаа. Би өөрөө хувиасаа эд материалаар ажилласан бүх хүмүүстэйгээ тооцоогоо хийж дууссан. Ийм шалтгаанаар тухайн үед Улаанбаатар руу буцаачихъя гэхэд боломж гараагүйд харамсаж байгаа гэв.
Хохирогч, иргэний нэхэмжлэгч Э.Т мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: “...Би 2019.09.14-нд би танил найз болох Жболон түүнтэй хамт ажил хийдэг найз нар нь болох ******* ******* нартай хамт аймаг суманд очиж айлд дэлгүүрийн барилга барихаар явсан юм. Бид нар очоод хэд хоног ажиллаж байгаад 09 сарын 30-нд би тэр нутгийн нэг ахтай хамт Фургон машины мотор өргөж буулгаж өгөөд буцаад байрлаж байсан гэртээ ирсэн гэтэл манай хамт ажил хийж байсан Ж том том дугараад гараараа цохих гээд дайрахаар нь хойшоо ухартал чи ямар овоо болоо бэ гээд намайг газраас банзны хавтгай үзүүр талаар нь намайг цээж рүү хатгаад түншсэн тэгэхээр нь би унаагүй яаж байгаа юм гээд доошоо суугаад эргэх гэтэл намайг хөлөөрөө хавираад газар унагаасан тэгээд миний дээр гарч дарж байгаад нүүр рүү шанаа орчим 2-3 удаа цохисон тэр үед мөн би өөрөө биеэ хамгаалах гээд хэд хэдэн удаа зөрүүлээд цохисон юм. Тэгээд босож ирээд намайг ална гээд хэл амаар өдөөд доромжлоод байсан. Тэгээд орой нь манай гэрт амрах гээд байж байхад намайг 22 цаг болж байхад чи ороод ирэв үү гээд уурлаад байсан тэр үед ******* ******* нар наадах чинь ууртай байна чи дуугай л байж бай гээд байсан тэгээд би гэрийн хоймор хэсэгт гараад сууж байхад Жгалын үүдэнд сууж байгаад нэлээд зузаан кабелын утсаар намайг нуруу орчим ороолгохоор нь би нээх юм бодоогүй уур нь гарч байгаа байх гэж бодоод байж байхад над руу эргэж ирээд дахиад ороолгох гэхээр нь гэрээс гараад зугтаасан улмаар би орж чадахгүй гадаа хоноод маргааш өглөө нь 2019.10.01-нд 06 цагийн үед ороод гал түлээд эргээд гарсан тэгээд 08 цагийн үед эргээд босоход Отгоо боссон нөгөө хоёр нь унтаж байсан. Тэгээд би гэрт байж байхад манай хоёр найз айлд цонх янзлаж өгөх гээд явсан байсан энэ хооронд би унтаад өдөр 14 цагийн үед сэрүүлэг тавиад унтсан юм гэтэл Ж гэрт чанга чанга дуулаад хараал хэлээд байхаар нь маргаад яах юэ гэж бодоод гарах гэтэл намайг гаргахгүй гээд байсан тэгээд би бие засах гээд гарах гэтэл нөгөө Ж намайг гаргахгүй гээд хаалга таглаад байхаар нь гарах гэтэл намайг цээж рүү түлхээд гараараа шанаа руу цохисон тэгээд яаж байгаа юм гээд асуухад чамайг яасан ч яадаг юм гээд нөгөө цахилгааны утсаа бариад дайрсан. Тэгээд намайг зодсон хаана хаана хэдэн удаа цохиж ороолгосон талаар сайн мэдэхгүй байна. Зөндөө зодуулаад байж байхад байшин байриулж байсан айлын бага охин нь гээд 25-28 насны эмэгтэй нэрийг нь сайн санахгүй байна. Тэр эмэгтэй орж ирээд бид хоёрыг салгасан тэгээд би гадаа гараад хамт ажил хийж байсан *******ын /******* дугаарын утас руу залгаад нөгөө хоёр ирээд бид нар хоноод маргааш нь буюу 2019.10.02-нд тэндэхийн цагдаа нар байхгүй байсан болохоор Улаанбаатар хот руу замын унаагаар Анхаатай хамт гараад Анхаа аймагт үлдээд би ганцаараа Улаанбаатар хотод ирсэн тэгээд 10 дугаар сарын 03-нд 02 цагийн үед 103-т дуудлага өгөөд өөрийгөө үзүүлсэн тэгээд мөн цагдаад хандсан...” гэжээ /хх-12-15/,
Хохирогч, иргэний нэхэмжлэгч Э.Т мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: “...Би Ж-г өдөж хэрүүл маргаан үүсгээгүй. 2019 оны 09-р сарын сүүлчээр 29-ний өдөр хоногоо яг зөв хэлж мэдэхгүй байна Намайг сумын фургон машинтай нэрийг нь мэдэхгүй нэг ах мотор зөөлцөөд өгөөч гэж гуйхаар нь би тус болохоор хамт явсан юм. Тэгтэл араас манай эхнэр Удвал утсаар залгаж надтай ярьж чи яагаад архи уугаад яваад байгаа юм ажлынхаа байран дээрээ одоо оч Жчамайг асуугаад залгаад байна гэж надад хэлсэн. Би нэрийг нь мэдэхгүй жолоочтой Фургон машинаар ажлын байран дээрээ хүргүүлж буусан. Гадаа байж байхад гэрээс Жгарч ирсэн. Би Ж-д уурлаж би чиний хүүхэд юм уу чи миний аав юм уу араас эхнэрийг яриулаад гээд уурласан. Жч мөн намайг гадуур тэнэлээ гэж уурласан. Тэгээд Ж намайг барьж авсан. Би зөрүүлээд ******* барьж аваад зууралдаж газар унацгаасан. Ж намайг өшиглөж банз модоор миний цээж рүү 1 удаа цохьсон. Гэхдээ тэр цохилт нь надад гэмтэл учруулахуйц чанга цохилт байгаагүй. Тэгээд намайг гэрт ор гэсэн. Өөр асуудал болоогүй. Би гэрт удаан баймааргүй санагдаад гэрээс гарч явж байгаад орой нь 22 цагийн орчимд гэрт эргэж ирсэн. Намайг гэрт ирэхэд Жхоол хийгээд байж байсан. Намайг хаагуур явж байгаад ирж байгаа талаар асуухад нь гадаа сууж байгаад ирлээ гэж хэлсэн. Тэгээд байж байхад ******* чиний буруу шүү дээ яах гэж ингэж байдаг юм уучлалт гуй гэж надад хэлсэн. Тэгээд би Ж-аас уучлалт гуйсан. Жуучлахгүй гээд хар өнгөтэй цахилгааны утас барьж байгаад миний нуруун дундуур нэг удаа ороолгосон. Өөр асуудал зодоон маргаан болоогүй. Би энэ шөнө гэрт хоноогүй гэрээс гарч яваад гадаа сумын төвд байдаг хүүхдийн тоглоомын талбай дээр хоносон. Маргааш өдрийн өглөө нь буюу 2019 оны 09-р сарын 30-ны өдөр байсан санагдаж байна 06 цаг өнгөрч байх үед гэрт яваад ороход Ж, *******, ******* гурав унтацгааж байсан. Удалгүй *******, ******* хоёр босоод өөр айлд барилгын ажил хийхээр гэрээс гарч явсан. Би унтсан. Ж намайг унтуулахгүй албаар чанга дуулаад байхад нь би уурлаад чимээгүй болчих гэж хэлсэн. Тэгээд би босож бие засахаар гэрээс гарах гэхэд намайг гаргахгүй гээд хорьсон. Би уурлаад Ж бид хоёр барилцаж аваад газар зууралдан өнхөрөлдөн унацгаасан. Ж миний дээр гарч суугаад ингээд цохьчих юм бол ямар байна гээд миний нүүр рүү олон удаа цохьсон. Миний толгой нүүр өвдөөд би болъё гэж гуйгаад ******* болиулсан. Айлын 25 насны орчим бордуу царайтай эмэгтэй хүн гэрт орж ирээд зодоон маргааныг болиулсан. Би өөрийгөө хамгаалахаар ганц нэг удаа Ж-г цохьсон байх өөр зүйл болоогүй. 2019 оны 10-р сарын 02-ны өдөр би сумаас Улаанбаатар хот руу явсан...” гэжээ. /хх-16-19/,
Гэрч Э.Т мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: “...2019 оны 09 дүгээр сарын 14-нд өдөр би аймаг суманд найз нар болох Ж /******* / ******* ******* нартай хамт нэр хаяг нь тодорхойгүй хүнсний мухлаг гэсэн хаягтай дэлгүүр нураагаад тэндээ шинэ дэлгүүр барьсан юм. Тэгээд би 2019.09 дүгээр сарын 30-нд манай хамт ажиллаж байсан Ж гэнэт орилоод сэрээсэн тэгээд би гарч бие засах гэтэл гаргахгүй гээд байсан тэгээд маргаан болж байгаад маргааш нь буюу 2019.10 дугаар 01-нд манай нэг зүс таних тэр нутгийн ах машины мотор өргөөд өгөөч гэхээр нь хань болоод хамт очиж тусалж байгаад орой 16-н цагийн үед ирсэн. Гэтэл Ж надад уурлаад байсан тэгээд би цохих гэхээр нь хойшоо болсон гэтэл газар байсан нэг мод банз модны тайрдас аваад миний цээж рүү нэг удаа цохисон тэгээд би хойшоо ухарч байгаад газар унасан гэтэл намайг нуруу дал орчим нэг хоёр удаа нөгөө модоороо цохисон тэгээд дээр гарч байгаад намайг толгой орчим гараараа цохисон тэгээд салаад орой нь 21-22 цагийн үед намайг амрах гээд гэртээ байж байхад би одоо хоёр учраа олъё гээд хэлсэн чинь май гөлөг минь тэр хуулийг чинь би зохиосон юм гээд гэр дотор байсан цахилгааны бүдүүн утсаар намайг нуруун дээгүүр ороолгохоор нь гаагүй байх гэж бодоод байж байсан чинь ахиад нэг удаа ороолгосон тэгээд би зугтааж гараад гадуур хоноод нөгөөдөр нь наашаа хот руу гарсан. Намайг Жзодоод тэр үед хоёр гар болон нуруу тэр чигтээ хөхөрсөн мөн миний хамрын яс хугарсан гэсэн өчигдөр хамартаа Нэгдсэн нэгдүгээр эмнэлэгт очиж чихээс хийсэн мөн хамаг бие хөндүүрлээд байгаа...” гэжээ. /хх-23-25/,
Гэрч Х.О мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: “...2019 оны 09 дүгээр сарын 13-нд Улаанбаатар хотоос аймаг суманд дэлгүүр барих ажил хийх гээд Ж, Т ******* миний бие явсан юм. 2019 оны 09 дугаар сарын 30-ны орой Түвшин алга болоод хоноод маргааш нь ирсэн юм тэгээд Ж хайгаад олохгүй байсан гээд Ж гэрээсээ гаргахгүй гээд гэрт байлгаад байсан гэж хэлсэн тэгээд тэр хоёр үлдээд би хамт байсан ******* гээд залуутай хамт айлд очиж юм хийж өгсөн гэтэл манай байсан айлд танай нөгөө хоёр хоорондоо зодолдоод банз бариад хөөцөлдөөд байна гэж хэлсэн байна гэж хэлсэн тэгээд бид хоёр ажлаа орхиод очих үед Жхоолой нь хоёр талаараа битүү урагдсан байсан би харахдаа хумасны ором гэж ойлгосон тэгээд Т гэрт хоймор дээшээ хараад хэвтэж байсан юу болсон юм гээд намайг асуухад Ж гарч явах гээд байхаар нь чамайг би дагуулж ирсэн одоо гэрт чинь бүрэн бүтэн өгнө гээд гаргахгүй байсан чинь гэнэт намайг хоолой боож дарж аваад дарсан гэж байсан. Тэгээд маргааш нь өдөр нь 15 цагийн үед Т над руу залгаад намайг Ж зодоод байна гэж хэлсэн тэгээд бид хоёр яваад очиход Ж хоолой нь нэлээд улайсан нүүрний арьс нь нэлээд сэмэрсэн Т хамар нь гэмтсэн хамар тэгшлээд өг гээд байсан. Би тэгшилж мэдэхгүй гээд хэлсэн. Тэгээд ******* бид хоёр гарч ажлаа хийхгүй наад хоёр чинь намдахаа байлаа гээд гэрт үлдсэн энэ үед Т гараад явсан тэгээд орой 21 цаг болж байхад орж ирсэн тэгээд хоолоо ид гээд хоол идээд нэгнээсээ уучлалт гуйгаад Түшиг Анхаа хоёр аймаг яваад тэрний маргааш нь Ж бид хоёр араас нь ирсэн. Миний ойлгосноор тухайн үед манай хоёр учраа олсон байсан одоо ямар нэг асуудалгүй гээд гар барьцгааж байсан...” гэжээ. /хх-26-28/,
Гэрч А.П мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: “...Манайх сумын төвд хүнсний дэлгүүрийн зориулалттай байшин барих ажлыг эхлүүлж уг ажлыг гүйцэтгэхээр 2019 оны 09-р сарын 14-ний өдөр Улаанбаатар хотоос хувиараа байшин барьдаг Ж, Т, *******, ******* гэх 4 залуу манайд ирсэн. 2019.09.15-ны өдөр уг 4 залуу дэлгүүрийн байшин барих ажлаа эхлүүлсэн. Ажил эхлээд эхний 2 долоо хоногт тэр 4 залуу тасралтгүй сайн ажилласан. Барилгын материал саатаад ажил жаахан удааширсан. Тэр 4 залууг Жгэдэг залуу нь хариуцаж удирдаж ажиллаж байсан. Т гэдэг залуу нь унаж татдаг өвчтэй гээд эм уугаад гадуур архи ууж тэнээд байх шиг байсан. Жнь Т-д ажлаа хийхгүй архи ууж гадуур хонуудаар тэнээд энэ тэнд унаж татвал яана би чамайг хариуцаж яваа биздээ гээд Т уурлаад байх шиг байдаг байсан. 2019 оны 09 дүгээр сарын сүүлчээр байсан болов уу, одоо өдрийг нь яг сайн хэлж мэдэхгүй байна үдийн цайны цагаар баригдаж байгаа дэлгүүр дээрээ ирээд барилгачдын усыг авч өгөхөөр усны савыг нь авахаар гэрт нь орж очиход Ж Т хоёр хоорондоо маргалдаад гэрийн 2 талд сууж байсан. Намайг гэрт орж очиход ******* гэрээс гарах гэтэл Жгэрээс гаргахгүй гээд хорьсон. Би усны сав аваад гэрээс гарч явсан. Удалгүй 10 орчим минутны дараа ус оруулж өгөхөөр ажилчдын гэрт орж очиход гэрийн хойд хэсэгт Ж Т-ийн дээр нь мордоод суучихсан Ж Т-ийн нүүр толгой хэсэг рүү хэд хэдэн удаа гараараа цохиж авч байгаа харагдсан. Би Жгэдэг залууг нь татаж зодооныг салгасан. Т нүүрээ дарчихсан хамар хамар гээд ёолоод байсан. Тэгтэл Ж цахилгааны утас барьж аваад Т-г шавхрах гээд байхлаар нь би тэр цахилгааны утсыг нь булааж аваад Ж-г машин дотроос усаа буулгаж ав гээд гэрээс авч гарсан. Өөр хэрүүл маргаан зодоон болоогүй. Ус буулгаад дуусаж байхад айлын цонх янзлахаар явсан *******, ******* 2 ирсэн. Би ажилдаа явсан...” гэжээ. /хх-29-30/,
Гэрч С.А мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: “...Манайх сумын төвд хүнсний дэлгүүр барих ажлыг эхлүүлж уг дэлгүүрийн байшинг Улаанбаатар хотоос хувиараа байшин барилгын ажил хийдэг Ж, *******, Т, ******* гэх 4 залуу 2019 оны 09-р сарын 14-ний өдөр ирж дэлгүүрийн байшин барих ажлыг эхлүүлсэн. Тэр 4 залуу эхний 2 долоо хоногт ажлаа сайн хийж гүйцэтгэсэн. Барилгын материал тасарч Ж, *******, *******, Т нарын ажил нь багасаж амралтын цаг ихтэй болсон. *******, ******* хоёр нь зүгээр суухгүй өөр айлд цонх суулгах ажил олж ажилтай байсан. Т нь архи уух сонирхолтой байх шиг байсан. Сумын төвийн зарим хүмүүстэй танилцаж архи ууж алга болоод байсан. Эдгээр 4 залууг ахалж хариуцсан хүн нь Ж гэдэг залуу нь байсан юм. Ж Т-г архи ууж алга болоод гэртээ ирж хонохгүй байгаа байдалд нь уурлаж загнаад байгаа харагдсан. 2019 оны 09 дүгээр сарын сүүлчээр одоо өдрийг нь яг хэлж мэдэхгүй байна Т манай зүүн хашааны айлд ирсэн хүмүүстэй хамт архи уугаад машинд суугаад явахыг нь би хараад Ж-д танай энэ Т гэх залуу чинь сумын хүмүүстэй нийлээд архи уугаад машинд суугаад явчихлаа. Ямар нэгэн асуудал болох юм бол би хариуцахгүй шүү гэж би хэлсэн. Жнь Т-ийн хойноос хөөцөлдөөд асууж сураад байгаа харагдсан. Энэ өдрийн 17 цагийн орчимд Т нь архи уусан халамцуу байдалтай манай гэрийн гадаа буюу дэлгүүр барьж байгаа хашааны гадаа машинаар хүргүүлж ирсэн. Хашааны гадаа залуучууд муудалцаад маргалдаад байгаа сонсогдохоор нь би хашаанаас гарч очиж хартал Жгэдэг залуу нь Т гэх залуугаа доороо оруулаад дарчихсан дээр нь мордоод сууж байсан. Би тэр хоёр залууг загнаад босоцгоо гэртээ орцгоо гэж хэлсэн. Ж Т хоёр босоод гэр лүүгээ орсон...” гэжээ. /хх-31-32/,
Шүүгдэгч Д.Ж мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: “...2019 оны 09-р сарын 14-ний өдөр өөрийн найз ******* мөн *******, Т нарын хамт аймгийн сумын төвд Адъяа гэх хүний захиалгаар дэлгүүрийн зориулалттай барилга барихаар Улаанбаатар хотоос сумын төвд ирсэн. *******, *******, Т бид дөрөв эхний гурав хоногт эрчимтэй ажилцгаасан. 2019 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр байшингийн хундаам цутгаж орхиод цутгалт хатахад 1 хоног шаардлагатай байсан тул маргааш нь амрах болсон. Бид дөрөв ядаргаагаа тайлхаар энэ өдрийн орой нь 2,5 литрийн савлагаатай 2 ширхэг пиво авч ууцгаасан. Т тэр үед гэрээс орж гараад байсан. Бид нар амрах гээд байж байхад *******гийн эхнэр Удвал над руу утсаар залган ярьж та нар хоол цайгүй хүнд байгаа юм уу? Т хоолны мөнгө явуул гээд яриад байна гэж хэлсэн. Бид нар хоол хүнсний хувьд дутагдсан зүйл байхгүй айлаас бид нарт хүнс өгсөн хоол хүнс хангалттай байгаа талаар би хэлсэн. Тэгээд би *******д уурлаж эхнэр лүүгээ худлаа ярьж мөнгө авах гэлээ гэж би загнасан. Тэгээд бүгд унтаж амарцгаасан. Маргааш өглөө нь Т-г босгох гээд дуудтал ******* надад уурлаж намайг барьж авсан. Тэгээд ямар нэгэн асуудал болоогүй би тэгээд гэрээс гарч явж ажлаа хийсэн. Энэ өдрөөс хойш Т өглөө босохгүй ажил хийхгүй байсан. ******* ******* бид 3 Т-г ажил хийхгүй байна гэж ямар нэгэн зүйл хэлээгүй. Очсоноос хойш эхний 2 долоо хоногт ажил тасралтгүй явагдаж байгаад барилгын материал тасарч ажил түр зогссон. 2019 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн үед байсан санагдаж байна өдрөө яг сайн санаж хэлж мэдэхгүй байна энэ өдөр 15 цагийн үед амарч байхад Барилга захиалагч Адъяа ах гэрт орж ирээд Т чинь зүүн хашаанд архи ууж байгаад нутгийн залуучуудтай хамт машинд суугаад явчихлаа ямар нэгэн асуудалд орвол би хариуцахгүй шүү гэж надад хэлсэн. Т-ийн ээж аав нь сум руу барилгын ажил хийлгэхээр явуулахдаа надад хариуцуулаад архи тамхи хэрэглүүлж болохгүй шүү ойрын үед уналт таталт нь ихсээд байгаа анхаарч байгаарай гэж хэлж явуулсан юм. Тэгээд би Т-ийн утас руу нь залгахад миний утсыг авахгүй байсан. Тэгэхлээр нь би Т-гийн эхнэр Удвал руу залгаж Т танихгүй хүмүүстэй архи уугаад дагаад явчихлаа миний утсыг авахгүй байна чи залгаад гэртээ буцаад ир гэж байна гээд хэлээд өгөөч гэж хэлсэн. Удалгүй хашааны гадаа машин ирж зогссон. Би хашаанаас гарч очиход Т цагаан өнгийн машинаас буугаад уг машин нь цаашаа хөдлөөд явсан. Би Т дээр очоод танихгүй мэдэхгүй газар танихгүй хүмүүстэй архи ууж явлаа гэж би уурлаад танай аав ээж чинь чамайг харж анхаарч бай гэж надад захиж хариуцуулаад явуулсан юм гэж хэлэхэд, ******* чи миний аав уу гээд над руу уурлаж ирээд гараараа миний нүүр рүү 1 удаа цохьсон. Би Т-г өөрөөсөө холдуулж түлхэхэд Т уурлаад миний өмнөөс дайраад байсан. Би ах нь чамайг цохьчихвол чи үхнэ шүү дээ гээд газраас жижиг богинохон банз мод барьж аваад уг банз модоор Т-ийн цээж рүү нь нэг удаа түлхсэн. Т өөдөөс дайрч ирээд надаас зуураад бид хоёр зууралдаад газар унацгаасан. Тэр айлын эзэн Адъяа ах гарч ирээд бид хоёрыг боль гэж хэлсэн. Би түрүүлж босож яваад гэр лүүгээ орсон. Тэр үед ******* ******* хоёр өөр айлд түр ажил хийж байсан юм. Т араас гэрт орж ирээгүй. Энэ өдрийн орой 19 цагийн орчимд оройн хоолоо хийгээд байж байхад ******* ******* хоёр ажлаа дуусаад гэрт орж ирсэн. Удалгүй араас нь ******* архи уучихсан гартаа задалчихсан дундуур архитай 1 шил архи бариад гэрт орж ирсэн. Би *******д чи архи уухаа боль гэж хэлэхэд ******* надад хариу хэлэлгүй миний өмнөөс салаавч гаргасан. Т барьж орж ирсэн архиа ******* ******* хоёртой хувааж уусан. ******* ******* хоёр архи ууж байхдаа Т-д чиний буруу шүү дээ чи Ж-гаас уучлалт гуйх хэрэгтэй гэж хэлсэн. Т үгэнд нь орж надаас уучлалт гуйсан. Би хариуд нь чи миний нүүр болон хувцсыг урсан юм чинь хариуд нь нэг ороолгочих гээд барьж байсан цахилгааны утсаар Т-ийн нуруунд нь 1 удаа хүч багатай зөөлөн ороолгоод за одоо хоёулаа асуудалгүй амарцгаая гэсэн. Т надтай хамт ороо засаж байснаа гэрээс гараад явсан. Би Т-г бие засахаар явсан гэж ойлгож байтал Т гэрт орж ирэлгүй удсан. Би Т-г энэ тэнд татаад уначихсан байх гэж бодоод үүрийн 04 цаг болтол гадуур сумын төвөөр хайгаад Т-г олоогүй. Гэрт эргэж ирээд унтаж байхад маргааш өглөөний 08 цагийн орчимд Т гэрт орж ирсэн. ******* ******* хоёр ажлаа хийхээр айл руугаа явсан. Т хоол идчихээд миний хажуугаар орж ирээд унтсан. Т удалгүй таталт өгсөн. Би хамар аман дээр нь дарж гар хөлийг нь бариад таталтыг нь тавиулсан. Тэгээд босоод цай уугаад байж байтал Адъяа ахын охин ******* гэрт орж ирээд усны сав аваад гарсан. *******ийг хочилж дуудахдаа Пүүжээ гэж дууддаг юм. Тэр үед Т гэрээс гарч явах гэхлээр нь би явуулахгүй хаачих гээд байгаа юм гээд Т-г гэрээс гаргаагүй. Тэгтэл Т давраад байгаарай араа даагаарай пизда минь гээд над руу дайраад миний нүүр рүү цохиж хувцаснаас зуурч самардаад надтай зууралдаж намайг дарж унасан. Тэр үед миний хүзүүнээс цус гарч би уурлаад эргэж Т-ийн дээр нь гарч мордож суугаад би Т-ийн нүүр рүү нь 7-8 удаа гараараа цохьсон. Мөн цахилгааны утсаар нуруунд нь 5-6 удаа ороолгосон. Тэр үед гаднаас ******* гэрт орж ирээд больцгоо гээд Т бид хоёрыг салгасан. ******* намайг усаа оруул гэж хэлсэн. Би гарч ус авч гэрт оруулсан. Өөр ямар нэгэн зодоон маргаан дахиж болоогүй. Уг зодоон маргаан 2019 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн өглөө болсон санагдаж байна. Одоо өдрөө яг сайн хэлж мэдэхгүй байгаа тул 1 хоногийн зөрөөтэй ярьж байж магадгүй. Адъяа ахын дэлгүүрийн зориулалттай байшинг барих ажил бидний дунд зуучилж байсан Бат-орших гэх хүн ажлын хөлсний үлдэгдлийг аваад холбоогүй алга болсон. Би хувиасаа *******, ******* хоёрын ажлын хөлсийг өгөөд Т-ийн ажлын хөлсийг өгч чадаагүй байгаа. Гэхдээ Т-ийн ажлын гүйцэтгэлийг *******, ******* нарын ажлын гүйцэтгэлтэй харьцуулахад ******* ажил хийгээгүй хүн юм. 2019 оны 10-р сарын 02-ны өдөр Т ******* хоёрыг Улаанбаатар хот руу явуулсан...” гэжээ. /хх-45-47/,
2020 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 117 дугаартай шинжээчийн дүгнэлтэд “...а.б. в. г. Д.Ж биед тухайн үедээ нүүр болон хүзүүнд үүссэн гэх жижиг зулгаралтууд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой бөгөөд тэр гэмтлийг хэзээ үүссэнийг шүүх эмнэлгийн үзлэгээр одоо тогтоох боломжгүй. Мөрдөн байцаалтын бусад нотлох баримтаар нүүр болон хүзүүнд зулгаралт үүссэн гэх нь тухайн хэргийн болсон гэх цаг хугацаанд үүссэн нь дээр дурдсанаар тогтоогдвол тэр гэмтэл нь “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.6-д зааснаар хөнгөн гэмтлийн шинж байдлыг агуулаагүй учир гэмтлийн зэрэгт хамаарахгүй.” гэжээ /хх-36/,
2020 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 118 дугаартай шинжээчийн дүгнэлтэд “...Э.Т биед гадна хамар зовхи орчмын зөөлөн эд хавдаж хөхөрсөн, хамар яс хугарч, муруйсан гэмтэл учирсан байна. Учирсан гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой. “Хэзээ” гэдгийн хувьд шүүх эмнэлгийн үзлэгээр хугацааг одоо тогтоох боломжгүй. Уг гэмтэл нь цаашид хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй. Э.Т-ийн биед учирсан гэмтэл нь “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах учир гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна...” гэжээ /хх-38/,
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-48/
аймгийн Ханбогд сум дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатын шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн 107 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-50-53/,
Өвөрхангай аймгийн Хархорин сумын 2 дугаар багийн засаг даргын тодорхойлолт /хх-60/,
Үл хөдлөх хөрөнгийн лавлагаа /хх-65/,
Иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбар /хх-66/,
Нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын шийдвэрийн хуулбар /хх-82/,
Группийн дэвтрийн хуулбар /хх-83/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд эрх зүйн дүгнэлт хийж, шүүгдэгч Д.Ж-д холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэрэгт тооцно, мөн хуулийн 2.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно гэж заасан бөгөөд шүүгдэгч Д.*******ийн гэмт үйлдэл, түүний улмаас учирсан үр дагаврыг хэрэгт авагдсан нотлох баримтад тулгуурлан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 2-т зааснаар хууль болон эрх зүйн ухамсрыг удирдлага болгож нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр нотлох баримтыг шүүх өөрийн дотоод итгэлээр үнэлж шийдвэрлэв.
Шүүгдэгч Д.Ж нь 2019 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр аймгийн сумын Сайншанд багийн нутаг дэвсгэрт Э.Т-тай маргалдан харилцан зодолдож, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан нийгэмд аюултай, гэмт хэргийн шинжийг агуулсан үйлдэл нь хохирогч, иргэний нэхэмжлэгч Э.Т-ийн “...банзны хавтгай үзүүр талаар нь намайг цээж рүү хатгаад ...яаж байгаа юм гээд доошоо суугаад эргэх гэтэл намайг хөлөөрөө хавираад газар унагаасан тэгээд миний дээр гарч дарж байгаад нүүр рүү шанаа орчим 2-3 удаа цохисон тэр үед мөн би өөрөө биеэ хамгаалах гээд хэд хэдэн удаа зөрүүлээд цохисон юм…би гэрийн хоймор хэсэгт гараад сууж байхад Жгалын үүдэнд сууж байгаад нэлээд зузаан кабелын утсаар намайг нуруу орчим ороолгохоор нь би нээх юм бодоогүй уур нь гарч байгаа байх гэж бодоод байж байхад над руу эргэж ирээд дахиад ороолгох гэхээр нь гэрээс гараад зугтаасан…Ж намайг гаргахгүй гээд хаалга таглаад байхаар нь гарах гэтэл намайг цээж рүү түлхээд гараараа шанаа руу цохисон тэгээд яаж байгаа юм гээд асуухад чамайг яасан ч яадаг юм гээд нөгөө цахилгааны утсаа бариад дайрсан. Тэгээд намайг зодсон хаана хаана хэдэн удаа цохиж ороолгосон талаар сайн мэдэхгүй байна. Зөндөө зодуулаад байж байхад байшин бариулж байсан айлын бага охин нь гээд 25-28 насны эмэгтэй нэрийг нь сайн санахгүй байна. Тэр эмэгтэй орж ирээд бид хоёрыг салгасан...” гэх мэдүүлэг /хх-12-15/, хохирогч, иргэний нэхэмжлэгч Э.Т-ийн “...Ж миний дээр гарч суугаад ингээд цохьвол ямар байна гээд миний нүүр рүү олон удаа цохьсон. Миний толгой нүүр өвдөөд би болъё гэж гуйгаад Ж-г болиулсан...” гэх мэдүүлэг /хх-16-19/, гэрч А.*******ийн “...үдийн цайны цагаар баригдаж байгаа дэлгүүр дээрээ ирээд барилгачдын усыг авч өгөхөөр усны савыг нь авахаар гэрт нь орж очиход Ж, Т хоёр хоорондоо маргалдаад гэрийн 2 талд сууж байсан. Намайг гэрт орж очиход Т гэрээс гарах гэтэл Ж гэрээс гаргахгүй гээд хорьсон…гэрт орж очиход гэрийн хойд хэсэгт Ж Т дээр нь мордоод суучихсан Ж Т-ийн нүүр толгой хэсэг рүү хэд хэдэн удаа гараараа цохиж авч байгаа харагдсан. Би Ж гэдэг залууг нь татаж зодооныг салгасан. Т нүүрээ дарчихсан хамар хамар гээд ёолоод байсан. Тэгтэл Ж цахилгааны утас барьж аваад Т-г шавхрах гээд байхлаар нь би тэр цахилгааны утсыг нь булааж аваад Ж-г машин дотроос усаа буулгаж ав гээд гэрээс авч гарсан. Өөр хэрүүл маргаан зодоон болоогүй...” гэх мэдүүлэг /хх-29-30/, гэрч “...би хашаанаас гарч очиж хартал Ж гэдэг залуу нь Т гэх залуугаа доороо оруулаад дарчихсан дээр нь мордоод сууж байсан. Би тэр хоёр залууг загнаад босоцгоо гэртээ орцгоо гэж хэлсэн. Ж Тхоёр босоод гэр рүүгээ орсон...” гэх мэдүүлэг /хх-31-32/ зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй тогтоогдож байна.
Шүүгдэгч Д.Ж-ийн үйлдлийн улмаас хохирогч Э.Т эрүүл мэндэд хүндэвтэр гэмтэл учирсан болох нь 2020 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 118 дугаартай шинжээчийн “...Э.Т биед гадна хамар зовхи орчмын зөөлөн эд хавдаж хөхөрсөн, хамар яс хугарч, муруйсан гэмтэл учирсан байна. Учирсан гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой. “Хэзээ” гэдгийн хувьд шүүх эмнэлгийн үзлэгээр хугацааг одоо тогтоох боломжгүй. Уг гэмтэл нь цаашид хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй. Э.Т биед учирсан гэмтэл нь “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах учир гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /хх-38/-ээр хөдөлбөргүй тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч Д.Ж-ийн дээр дурдсан үйлдэл нь хохирогчийн эрүүл мэндэд учирсан хамар яс хугарч, муруйсан хүндэвтэр гэмтэлтэй шалтгаант холбоотой болох нь гэрч Х.*******, А.*******, нарын мэдүүлэг, хохирогчийн мэдүүлэг, шүүгдэгчийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг болон шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон гэж үзэв.
Шүүгдэгч Д.Ж мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдаанд “...хохирогчийн хамар өмнө нь муруй байсан... 3 жилийн өмнө хамар хугарсан гэж ярьж байсан...” гэх тайлбар мэдүүлгийг гаргасан боловч энэ талаарх нотлох баримт хэрэгт авагдаагүй, мөн тухайн хэргийн нөхцөлд шүүгдэгч Д.Ж-ийн хохирогчийн бие эрх чөлөөнд халдан зодсон үйлдлийн улмаас хамрын яс хугарсан байх боломжтой байна.
Мөн шүүгдэгч Д.Ж нь аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 118 дугаартай шинжээчийн дүгнэлттэй танилцаж санал хүсэлт гаргаагүй, мөн шинжээчийн дүгнэлтийн үзлэг шинжилгээ хэсэгт “...2019 оны 10 дугаар сарын 07-ны өдөр үзүүлэхэд хамар ясны шинэ хугарал, хамар ясны муруйлт онош тавигдаж давтан үзлэгт хамруулахаар заасан болох нь шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэл /хх-39/ зэрэг нотлох баримтаар тогтоогдож байх тул хохирогч Э.Т-ийн биед учирсан хамар яс хугарч, муруйсан гэмтлийг шүүгдэгч Д.Ж учруулсан гэж үзэх үндэслэлтэй байна.
Иймд аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 118 дугаар шинжээчийн дүгнэлт нь хуульд заасан үндэслэл журмын дагуу гарсан байх тул нотлох баримтаар тооцож шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон болно.
Монгол Улсын үндсэн хуулийн 16 дугаар зүйлд иргэн бүр өөрөө өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхтэй, мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар яллагдагч өөрийн эсрэг мэдүүлэг өгөх, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугүйгээ, эсхүл хэргийн байдлыг нотлох үүрэг хүлээхгүй байхаар тус тус хуульчилсан тул шүүгдэгч Д.Ж-ийн мөрдөн байцаалтын шатанд гэрчээр өгсөн мэдүүлгийг нотлох баримтаар үнэлж шүүх шийдвэрийнхээ үндэслэл болгоогүйг дурдах нь зүйтэй.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт өөрийн үйлдэл, эс үйлдэхүйн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно гэж заасан байдаг.
Шүүгдэгч Д.Ж нь хувийн таарамжгүй харьцааны улмаас хохирогчийн бие эрх чөлөөнд нь халдан зодож байгаа үйлдлээ хууль бус гэдгийг ухамсарлах боломжтой байсан хэдий ч хохирогчийг зодсоны улмаас хамрын ясыг хугалж, муруйлган хохирол учруулсан гэм буруу нь санаатай хэлбэртэй байна.
Иймд шүүгдэгч Д.Ж-г хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж үзлээ.
Шүүгдэгч Д.Ж нь 31 настай, бүрэн дунд боловсролтой, барилгачин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Өвөрхангай аймгийн Хархорин сум Ганган Орхон баг,тоотод оршин суудаг, урьд аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн 107 дугаартай шийтгэх тогтоолоор эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 төгрөгөөр торгох ял шийтгүүлсэн болох нь Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-48/, аймгийн Ханбогд сум дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатын шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн 107 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-50-53/, Өвөрхангай аймгийн Хархорин сумын 2 дугаар багийн засаг даргын тодорхойлолт /хх-60/, Үл хөдлөх хөрөнгийн лавлагаа /хх-65/, Иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбар /хх-66/ зэргээр тогтоогдож байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх гэмт хэргийн хохирол, хор уршгийг тодорхойлж, бодит хохирлыг нөхөн төлүүлэх, хор уршгийг арилгахад гарах зардлын мөнгөн дүнгээр илэрхийлэгдэх хэмжээг тогтооно.” гэж заасан.
Шүүгдэгч Д.Ж-ийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Э.Т-ийн хамар зовхи орчмын зөөлөн эд хавдаж хөхөрсөн, хамар яс хугарч, муруйсан гэмтэл бүхий хор уршиг учирсан байна гэж үзэж хэрэгт авагдсан эмчилгээтэй холбоотой зардал болох Ай Ти дүрс оношилгооны төвд толгойн компьютер томографийн шилжилгээ өгсөн 90.000 төгрөг /хх-90-91/, эмнэлгээс өвчтөн илгээх хуудсанд бичигдсэн мэс засалд орох 420.000 төгрөг, нийт 510.000 төгрөгийг гэм буруутай шүүгдэгч Д.Ж-аас гаргуулан хохирогч, иргэний нэхэмжлэгч Э.Т-д олгохоор шийдвэрлэв.
Иргэний хуулийн 497, 510 дугаар зүйлд гэм хор учруулсан этгээд эд хөрөнгөд учруулснаас хариуцлага хүлээх үндэслэлийг хуульчилсан тул хохирогч, иргэний нэхэмжлэгч Э.Т нь тус гэмт хэргийн улмаас эмчилгээ, оношилгоо хийлгэсэн, хийлгэх шаардлагатай нөхцөл байдал бий болсон байх тул эд хөрөнгөд учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлөх нь зүйтэй гэж үзсэн болно.
Шүүгдэгч Д.Ж-ийн үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Улсын яллагч Л.Солонго: Шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайг тооцсон тул ял оногдуулах үндэслэлтэй байна. Шүүгдэгч Д.Ж нь эрхэлсэн тодорхой ажилгүй. Гэмт хэрэг 2019 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр гарсан. Энэ өдрөөс хойш хохирол төлбөр төлөгдөөгүй зэрэг нөхцөл байдлыг харгалзан үзэхэд торгуулийн ял оногдуулах үндэслэлгүй байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах саналтай байна гэв.
Шүүгдэгч Д.Ж шүүх хуралдаанд: Миний зүгээс мөнгөн торгуулийн шийтгэлийг авч болох болов уу? Одоо хавар болж байгаа учир төлөх боломжтой гэжээ.
Шүүгдэгч Ж нь эрхэлсэн тодорхой ажилгүй, тогтмол цалин орлого үгүй болох нь хавтаст хэргийн хүрээнд авагдсан банкны дансны лавлагаа, хуулгууд /хх-55-59/, зэргээр тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч Д.Ж-ийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хохирол, хор уршгийн шинж, хохирол төлбөр төлж барагдуулаагүй зэрэг хувийн байдлыг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3, 5.1 дүгээр зүйлд заасан шударга ёсны зарчим, эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ гэж үзлээ.
Шүүгдэгч Д.Ж цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.
Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Ж-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхийг мэдэгдэх нь зүйтэй.
Шүүх хуралдааныг хаалттай явуулах үндэслэл тогтоогдоогүй тул нээлттэй явуулсан болно.
Шүүгдэгч Д.Ж өөрийгөө өмгөөлж, өмгөөлөгчгүй шүүх хуралдаанд оролцох хүсэлтээ бичгээр гаргасан тул Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэгт заасан “өөрийгөө өмгөөлөх эрх, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан шүүх шүүгдэгч өөрийгөө өмгөөлөх, эсхүл өмгөөлүүлэх, хууль зүйн туслалцаа авах эрхээ эдлэх боломжоор хангана.” гэсэн эрхийг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хангаж ажилласан ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлд заасан өмгөөлөгчийг оролцуулах үндэслэл тогтоогдохгүй байна гэж үзэж хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.8 дугаар зүйлийн 1, 5 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Д.Ж-ийг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Ж-д 240 /хоёр зуун дөч/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Ж оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид мэдэгдсүгэй.
4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.*******аас гэмт хэргийн улмаас учирсан эмчилгээтэй холбоотой хохирол төлбөр 510.000 / таван зуун арван мянга/ төгрөгийг гаргуулан хохирогч, иргэний нэхэмжлэгч Э.Т-д /Улаанбаатар хот Баянгол дүүрэг тоотод оршин суух, регистрийн дугаартай/ олгосугай.
5. Шүүгдэгч Д.Ж цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Ж авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш шүүгдэгч, хохирогч түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар 14 хоногийн дотор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг, шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шийтгэх тогтоолын биелэлт түдгэлзэж, шүүгдэгч Д.Ж-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ хэвээр үргэлжлэхийг тус тус мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ОЮУН-ЭРДЭНЭ