| Шүүх | Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цамбын Эрдэнэзуу |
| Хэргийн индекс | 147/2016/0450/и |
| Дугаар | 23 |
| Огноо | 2017-01-10 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 01 сарын 10 өдөр
Дугаар 23
СҮХБААТАР АЙМАГ ДАХЬ СУМ ДУНДЫН
ИРГЭНИЙ ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХИЙН
ШҮҮГЧИЙН ЗАХИРАМЖ
2017 оны 1 дүгээр
сарын 10-ны өдөр Дугаар 23 Баруун-Урт
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Сүхбаатар аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Эрдэнэзуу би
Нэхэмжлэгч: Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын Засаг даргын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын 6 дугаар баг, “Өлзийт” гудамжинд оршин суух, /РД:ЛБ79032514/, Хошуу чандман овогт Жамбалжамцын Алтанхуягт холбогдох
“Сум хөгжүүлэх сангийн зээл 3 000 000 төгрөг, зээлийн хүүгийн үлдэгдэл 165 000 төгрөг, нийт 3 165 000 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийг 2016 оны 12 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч танилцаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын Засаг дарга Л.Аваадорж шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Ж.Алтанхуяг нь Засгийн газрын 2011 оны 134 дүгээр тогтоолын дагуу сум хөгжүүлэх сангийн санхүүжилтээс “Блокны үйлдвэр” төслөөр 3 000 000 /гурван сая/ төгрөгийг 2013 оны 3 дугаар сарын 25-ны өдөр сумын Засаг даргатай гэрээ байгуулж авсан. Зээлдэгч зээл авснаас хойш зээлийн гэрээний 3.1, 3.2, 3.3, 3.4 дэх заалтуудыг зөрчиж сум хөгжүүлэх сангийн санхүүжилтийг зориулалт бусаар зарцуулсан, зээлийн хүү төлөөгүй зэрэг зөрчил гаргасан. Мөн холбогдох байгууллагын шалгалтаар илрүүлсэн зөрчлийг арилгаагүй, сумын Засаг даргын 2014 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн зээлийг эргэн төлүүлэх тухай мэдэгдэлд ямар нэгэн хариу өгөөгүй, сан хариуцсан мэргэжилтний шаардлагыг биелүүлээгүй болно. Иймд үндсэн зээл болох 3 000 000 төгрөг, үндсэн зээлийн хүүгийн үлдэгдэл болох 165 000 төгрөг, нийт 3 165 000 төгрөгийг төлүүлж өгнө үү гэжээ.
Хариуцагч Хошуу чандман овогт Жамбалжамцын Алтанхуяг нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Баяндэлгэр сумын 6 дугаар багийн иргэн Ж.Алтанхуяг би сум хөгжүүлэх сангаас 3 000 000 төгрөгийг зээл эргэн төлөх нөхцөлтэйгээр авсан нь үнэн. Одоо 3 000 000 төгрөгийн зээлийг 1 дүгээр сарын 20-иор 2 000 000 төгрөгийг, 1 000 000 төгрөгийг 2017 оны 5 дугаар сард төлж дуусгана. Нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хүлээн зөвшөөрч байна. Тайлбар гаргасан Баяндэлгэр сумын 6 дугаар багийн иргэн Ж.Алтанхуяг. Одоо Дарьганга сумын нутаг “Таван хашаат” гэх газар нутаглаж байна. 85 км гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын Засаг дарга нь хариуцагч Ж.Алтанхуягаас “Сум хөгжүүлэх сангийн зээл 3 000 000 төгрөг, үндсэн зээлийн хүүгийн үлдэгдэл 165 000 төгрөг, нийт 3 165 000 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан бөгөөд хариуцагч Ж.Алтанхуяг нь нэхэмжлэлийн шаардлага болох 3 165 000 /гурван сая нэг зуун жаран таван мянга/ төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрсөн ба хариуцагчийн зөвшөөрсөн байдал нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Нэхэмжлэгч Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын Засаг дарга нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.4 дэх хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар хариуцагчаас 3 165 000 төгрөгний үнийн дүнд тохирох улсын тэмдэгтийн хураамж 65 590 төгрөгний тал хувь 32 795 төгрөгийг гаргуулж улсын төсвийн орлогод оруулахаар шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйлийн 75.1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын Засаг даргын нэхэмжилсэн 3 165 000 /гурван сая нэг зуун жаран таван мянга/ төгрөгийг хариуцагч Хошуу чандман овогт Жамбалжамцын Алтанхуяг нь төлөхийг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Нэхэмжлэгч нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.4 дэх хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар хариуцагч Ж.Алтанхуягаас 3 165 000 төгрөгний үнийн дүнд тохирох улсын тэмдэгтийн хураамж 65 590 төгрөгний тал хувь 32 795 төгрөгийг гаргуулж улсын төсвийн орлогод оруулсугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар эс биелүүлбэл шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэж болохыг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Ц.ЭРДЭНЭЗУУ