Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 04 сарын 28 өдөр

Дугаар 221/МА2021/0188

 

 

 

 
 

“И” ХХК-ийн нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай

 

 

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Д.Оюумаа, Э.Зоригтбаатар нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Гантогтох, нэхэмжлэгч “И” ХХК-ийн Ц.А, нэхэмжпэгчийн өмгөөлөгч М.С, хариуцагчийн итгэмжпэгдсэн төлөөлөгч А.А нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 747 дугаар шийдвэртэй, “И” ХХК- ийн нэхэмжлэлтэй, Хан-Уул дүүргийн Татварын хэлтэст холбогдох захиргааны хэргийг нэхэмжпэгчийн давж заалдах гомдлоор, шүүгч Э.Зоригтбаатарын илтгэснээр хянан хэлэлцээд,

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 747 дугаар шийдвэрээр: “Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2, 8 дугаар зүйлийн 8.2-д заасныг баримтлан “И” ХХК-ийн Хан-Уул дүүргийн Татварын хэлтэст “Хан-Уул дүүргийн Татварын хэлтсийн нэмэгдсэн өртгийн албан татвар суутган төлөгчийн бүртгэлээс хасахгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, “И” ХХК-ийг нэмэгдсэн өртгийн албан татвар суутган төлөгчийн бүртгэлээс хасах шийдвэр гаргахыг Хан-Уул дүүргийн Татварын хэлтэст даалгах”- ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч “И” ХХК давж заалдах гомдолдоо: “Захиргааны хэргийн анхан шатны шүүх хэргийг тал бүрээс нь бүрэн гүйцэд шинжлэн судлаагүй, нотлох баримтуудыг хүлээн зөвшөөрөөгүй, мөн эх сурвалжгүй, тайлбар дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэсэнд гомдолтой байна. Жишээ нь шүүгч үндэслэлдээ техник эдийн засгийн үндэслэл гэж юуг хэлдгийг тайлбарлахдаа интернет дээр байдаг тодорхой эх сурвалжгүй, хэн тодорхойлсон нь мэдэгдэхгүй үндэслэлийг иш болгож авсан байсан. Мөн үндэслэлээ Сангийн сайд Үндэсний статистикийн даргын хамтарсан 319, а/160 дугаартай тушаалын хавсралтыг иш үндэслэл болгосон мөртлөө уг хавсралтын 3 ...шинээр технологи нэвтрүүлэх, шинэ систем, үйлчилгээ бий болгох эсвэл урьд өмнө нь хийгдсэнийг үлэмж сайжруулахад чиглэсэн судалгаа зэрэг үйл ажиллагаа орохыг зохицуулсан гэсэн үндэслэлийг ишлэл болгосон нь техник эдийн засгийн үндэслэл боловсруулахад зайлшгүй хийгддэг ажлыг үндэслэл болгож хүлээн зөвшөөрсөн байна. Хэрэв шүүгч манай хийсэн техник эдийн засгийн үндэслэлийг шалгаж үзсэн бол дээрх бүх ажпууд техник эдийн засгийн үндэслэлд багтсан болохыг олж харах байсан. 2013 онд Хан- Уул дүүргийн Татварын хэлтсийн байцаагч бидний хийсэн техник эдийн засгийн үндэслэлийг нэг бүрчлэн шалгаж үзээд Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.12-т зааснаар өдийг хүртэл нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчөөс чөлөөлж байсныг шүүгч нарийвчлан судалж үзээгүй, 7 жил нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчөөр бүртгээгүй байхад гэнэтхэн 7 жилийн дараа нэмэгдсэн өртгийн албан татвар төлөөгүй байна гээд өмнөх байцаагчийнхаа шийдвэрийг өөрчилж нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчөөр бүртгэж авсныг бид хүчингүй болгуулах гэж шүүхэд хандсан. Мөн татварын нэг байгууллагын хоёр өөр байцаагч яагаад ийм өөр өөр шийдвэр гаргасныг шүүгч тодруулж хянаж үзэх байсан болов уу гэж бодож байна. Өмнөх чөлөөлнө гэсэн байцаагч манай компанийн хийсэн техник эдийн засгийн үндэслэлтэй танилцаж шийдвэр гаргаж байсан бол дараагийн байцаагч техник эдийн засгийн үндэслэл гэж ямар ажил хийгээд байгааг огт шалгалгүй, өмнөх чөлөөлсөн байцаагчаас асууж тодруулалгүй нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчөөр бүртгэж авсныг шүүгч хянаж тодруулах байсан гэж бодож байна. Манай компани үүсгэн байгуулагдсан цагаасаа хойш тусгай зөвшөөрөлд заасан үйл ажиллагааныхаа чиглэлийг нэг ч удаа өөрчилж байгаагүй бөгөөд анхнаасаа Хан-Уул дүүргийн татварын хэлтэстэй харилцаж, биечлэн уулзаж, заавар зөвлөгөө авч Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.12-т заасан чөлөөлөгдөх үйлчилгээг эрхэлдэг хэмээн ойлгож, нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчөөс чөлөөлөгдсөөр 2018 оныг хүрсэн байтал Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн дээрх заалтын агуулга болон манай компанийн эрхэлж буй үйл ажиллагаа өөрчлөгдөөгүй байхад өөр нэг татварын улсын байцаагч өөрийнхөөрөө хуулийг тайлбарлан хэрэглэж татвар төлөгч бидний эрх зүйн байдлыг дордуулж байгааг шүүгч харгалзан үзсэнгүй.

Техник эдийн засгийн үндэслэл нь шинэ технологи нэвтрүүлэх, шинэ систем үйлчилгээ бий болгох, эсхүл урьд өмнө хийгдсэнийг үлэмж сайжруулахад чиглэгдсэн судалгаа тооцоон дээр үндэслэгддэг бөгөөд хэрэгжүүлэх явцад маш олон төрлийн туршилтууд хийгддэг тул техник эдийн засгийн үндэслэл хийсэн компани станцийн зурагтөсөл, угсралт, туршилт, тохируулга хүлээн авах бүх ажилд эхнээс нь дуустал 4-5 жил гүйцэтгэгчтэй хамтарч ажилладаг. Хэрэв буруу алдаатай зүйл гарвал хариуцлага хүлээдэг, цаг хугацаа, мэдлэг, мэргэжил, оюун ухаан, дадлага туршлага шаардсан нарийн төвөгтэй байдаг учир эрдэм шинжилгээ, туршилтын ажилд хамруулдаг. Тийм учраас төр ийм төрлийн ажил хийж байгаа байгууллагыг дэмжих үүднээс нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх хуулийн заалтыг оруулсан гэж ойлгож байна. Энэ салбарыг хөгжүүлэх төрийн бодлого байсаар байтал ашгийн төлөө гэж дүгнэх нь хуулийн үзэл баримтлалыг үл харгалзсан үндэслэлгүй тайлбар болсон байна гэж үзэж байна. Манай компанийн явуулж буй үйл ажиллагааг эрдэм шинжилгээ судалгааны ажил эрхэлж байна гэж үзээд Хан-Уул дүүргийн статистикийн хэлтэст эрдэм шинжилгээ, судалгааны ажил эрхлэгчээр 2013 онд бүртгэгдэж авсан бөгөөд манай компани 2013 оноос хойш хийсэн бүх ажлаа сар, улирал, жилээр тайлагнаж байгаа. Бидний хийсэн бүх техник эдийн засгийн үндэслэлүүд Эрчим хүчний яамны шинжпэх ухаан технологийн зөвлөлийн хурлаар батлагдаж байж хэрэгждэг, бидний хийсэн бүх ажил эрдэм шинжилгээ, судалгааны ажил гэдгийг нотолсон Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн эрдэмтдийн зөвлөлийн 2020 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 2/213 дугаар албан бичгүүд тус тус хэрэгт бүрэн авагдсан байхад эдгээр баримтуудыг шүүгч огтхон ч харгалзаж үзээгүй, шинжлэн судлаагүй, үнэлээгүйд туйлын гомдолтой байна.

Шийдвэрийн үндэслэх хэсэгт “мөн нэхэмжлэгч талаас хөөн хэлэлцэх хугацааг хуулийн судалж мэдээгүйгээс болж хэтрүүлсэн” гэж тайлбарлаж байгааг дурдах нь зүйтэй гэснийг харахад бид татварын улсын байцаагч нарын гаргасан 2018 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 232018093 дугаартай шийтгэлийн хуудсанд захиргааны журмаар гомдол гаргах хугацаагаа хэтрүүлснээ мэдэж байгаа, тэрийгээ ч хүлээн зөвшөөрсөн байхад энэ удаагийн шүүхээр хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн мэт ойлгуулахаар дүгнэсэнд гомдолтой байна. Энэ нь нөгөө талаараа нэгэнт шийтгэлийн хуудсаар нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулчихсан түүндээ гомдол гаргах хугацаагаа алдчихсан юм бол нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгч мөн үү биш үү гэдгийг хянах шаардлагагүй гэж хайнга байдлаар нэг талыг барьж дүгнэсэн гэж ойлгогдож байна.

Хэрвээ бид шийтгэлийн хуудсанд хуулийн хугацаанд гомдол гаргаж захиргааны журмаар хянуулж чадсан бол яг манайхтай адил үйл ажиллагаа эрхэлдэг эрчим хүчний эдийн засгийн хүрээлэнгийнхэн 549 сая төгрөгийн нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөгдөж, нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчийн бүртгэлээс хасагдсантай адил шийдвэрийг Нийслэлийн татварын газрын дэргэдэх нийслэлийн маргаан таслах зөвлөл гаргах байжээ. Нийслэлийн татварын газар нь ийм байр суурьтай байна гэж нэг хуулийн зүйл заалтыг хоёр ижил үйл ажиллагаа эрхэлж буй татвар төлөгчид дээрх хоёр өөрөөр хэрэгжүүлж байгааг хэлсээр байхад анхан шатны шүүх энэ талаар нотлох баримт цуглуулах, хууль хэрэглээний талаар Хан-Уул дүүргийн татварын хэлтсийн дээд байгууллагаас баримталж буй бодлогын талаарх лавлагаа, тодруулга авалгүй хэргийг тал бүрээс нь бүрэн гүйцэт гарцаагүй нотлох ажиллагааг хийлгүйгээр хэргийг шийдвэрлэсэнд гомдолтой байна. Иймд давж заалдах шатны шүүхийн бүрэлдэхүүн Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 747 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, бидний нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д “И” ХХК-ийн гаргасан давж заалдах гомдлоор анхан шатны шүүхийн шийдвэрийг хянан хэлэлцээд хэвээр үлдээж шийдвэрлэв.

Нэхэмжпэгч “И” ХХК нь хариуцагч Хан-Уул дүүргийн Татварын хэлтэст холбогдуулан “Хан-уул дүүргийн Татварын хэлтсийн нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчийн бүртгэлээс хасахгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, “И” ХХК-ийг нэмэгдсэн өртгийн албан татвар суутган төлөгчийн бүртгэлээс хасах шийдвэр гаргахыг Хан-Уул дүүргийн татварын хэлтэст даалгах” шаардлага бүхий нэхэмжлэл гаргаж, нэхэмжлэлийн үндэслэлээ “...Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.15-д заасан чөлөөлөгдөх ажил үйлчилгээ эрхэлж байгаа, эрчим хүчний чиглэлээр шинээр баригдах цахилгаан станцын техник эдийн засгийн үндэслэл, зурагтөслийн ажпыг шинжпэн ухааны үндэслэлтэй хийж гүйцэтгэдэг, дагнасан мэргэшсэн, эрдэм шинжилгээний байгууллага буюу хуулиар татвараас чөлөөлөгдөхөөр заасан ажил үйлчилгээг эрхэлдэг байхад нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчөөр бүртгэсэн нь хууль бус” гэж, хариуцагч татгалзлын үндэслэлээ “...“И” ХХК нь бизнесийн зөвлөгөө өгөх, эрчим хүчний чиглэлээр техник эдийн засгийн үйлчилгээ, зураг төсөл боловсруулах зэрэг чиглэлээр үйл ажиллагаа эрхэлж ашиг олдог, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2-т заасан шаардлагыгхангасан тул нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчөөр бүртгэсэн” гэж тус тус тайлбарлан маргасан байна.

Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2-т “Үйл ажиллагааны борлуулалтын орлогын хэмжээ нь 50 сая ба түүнээс дээш төгрөгт хүрч, албан татвар ногдуулан суутган авч, төсөвт төвлөрүүлэх үүрэг бүхий дараах этгээд албан татвар суутган төлөгч байна:”, 5.2.1-д “Монгол Улсын нутаг дэвсгэрт бараа, ажил, үйлчилгээний борлуулалт хийсэн;”, 5.2.2-т “бараа, ажил, үйлчилгээг импортоор оруулсан;”, 5.2.3-д “бараа, ажил, үйлчилгээг экспортод гаргасан.” гэжтус тус заасан бөгөөд үйл ажиллагааны орлогын хэмжээ нь 50 сая ба түүнээс дээш төгрөгт хүрсэн гэдэг нь хэрэгт авсан нэхэмжлэгчийн дансны хуулга, хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэсэн хэргийн материалуудаар тус тус нотлогдож байгаа бөгөөд үүнтэй нэхэмжлэгч маргаагүй.

Хариуцагч Хан-Уул дүүргийн Татварын хэлтэс 2018 оны 07 дугаар сарын 23- ны өдөр бизнесийн зөвлөгөө өгөх, гадаад худалдаа эрхлэх үйл ажиллагааны чиглэлтэй нэхэмжлэгч “И” ХХК-ийг нэмэгдсэн өртгийн албан татвар суутган төлөгчөөр бүртгэж, 0055208 дугаартай гэрчилгээг олгосон байна.

Анхан шатны шүүх холбогдох хуулийн заалтыг зөв тайлбарлан хэрэглэж, маргааны үйл баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийж, нэхэмжпэгчийг нэмэгдсэн өртгийн албан татвар суутган төлөгчөөр бүртгэсэн хариуцагчийн үйлдлийг үндэслэлтэй гэж үзэн, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцсэн байна гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2-т “Энэ хуулийн 7 дугаар зүйлд заасан орлогод албан татвар ногдуулах, энэ хуулийн 13 дугаар зүйлд заасны дагуу уг албан татвараас чөлөөлөхдөө "Эдийн засгийн бүх төрлийн үйл ажиллагааны салбарын ангилал"-ыг баримтална.”, 8.3-д “Энэ хуулийн 8.2-т заасан "Эдийн засгийн бүх төрлийн үйл ажиллагааны салбарын ангилал"-ыг санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн, Үндэсний статистикийн хорооны дарга хамтран батална.”, 13 дугаар зүйлийн 13.1-д “Дараах барааг албан татвараас чөлөөлнө:”, 13.1.12-т “эрдэм шинжилгээ, судалгааны ажпын туршилтын бүтээгдэхүүн;” гэж тус тус зааснаас үзвэл эрдэм шинжилгээ, судалгааны ажпын туршилтын бүтээгдэхүүнийг албан татвараас чөлөөлөх бөгөөд ийнхүү чөлөөлөхдөө санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн, Үндэсний статистикийн хорооны дарга хамтран баталсан эдийн засгийн бүх төрлийн үйл ажиллагааны салбарын ангиллыг баримтлахаар зохицуулсан байна.

Нэхэмжпэгч өөрийн үйл ажиллагааг шинжлэх ухааны эрдэм шинжилгээ, туршилт, судалгааны ажиллагаанд хамаарна гэж үзээд шүүхэд нотлох баримтаар Оюуны өмчийн газрын зохиогчийн эрхийн 11729 дүгээр гэрчилгээ, Хан-Уул дүүргийн засаг даргын дэргэдэх статистикийн хэлтсийн 2020 оны 05 дугаар сарын 05-ны ф өдрийн 24 дүгээр албан бичиг, Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн 2020 оны 05 дугаар сарын 04-ны өдрийн 2/213 дугаар албан бичиг, Эрчим хүчний яамны 2020 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 6/1378 дугаар албан бичиг, эрдэм шинжилгээ, судалгааны ажил эрхэлдэг хувийн хэвшлийн аж ахуйн нэгжийн мэдээнүүдийг тус тус гаргаж өгсөн байх бөгөөд давж заалдах гомдолдоо “...анхан шатны шүүх уг баримтуудыг үнэлж, дүгнэлт өгсөнгүй” гэж дурджээ.

Сангийн сайд, Үндэсний статистикийн хорооны дарга 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хамтран 319, А/160 дугаар тушаалаар “Эдийн засгийн бүх төрлийн үйл ажиллагааны салбарын ангиллыг шинэчлэн” баталсан байх бөгөөд уг тушаалын нэгдүгээр хавсралтад “Шинжлэх ухааны эрдэм шинжилгээ, туршилт, ^ судалгааны үйл ажиллагаа” хоёрдугаар хавсралтад “Энэ дэд салбарт шинжлэх ухааны судалгаа боловсруулалтын гурван төрлийн үйл ажиллагаа орно: 1) суурь судалгаа: урьдчилсан үзэл бодол, эрмэлзэлгүй, тодорхой хэрэглээгүй, юмс үзэгдлийн хууль, үндсэн зүй тогтлыг илрүүлэн шинжилж шинэ мэдлэгийг бий болгоход чиглэгдсэн онолын болон туршилтын судалгаа, 2) хавсарга судалгаа: суурь судалгааны үр дүнд бий болсон шинэ мэдлэгийг тодорхой эрмэлзэл, зорилгоор бодит хэрэглээ болгоход чиглэгдсэн судалгаа, 3) туршилт боловсруулалт: судалгаа болон сорилт туршилтын үндсэн дээр бий болсон мэдлэгийг ашиглан шинэ бүтээгдэхүүн, төхөөрөмж хийх, шинээр технологи нэвтрүүлэх, шинэ систем, үйлчилгээ бий болгох эсвэл урьд өмнө хийгдсэнийг үлэмж сайжруулахад чиглэсэн судалгаа” тус тус заасан байна.

Нэхэмжпэгчийн хийсэн техник эдийн засгийн үндэслэлүүдийг шинэ бүтээгдэхүүн, төхөөрөмж хийх, шинээр технологи нэвтрүүлэх, шинэ систем, үйлчилгээ бий болгох эсвэл урьд өмнө хийгдсэнийг үлэмж сайжруулахад чиглэсэн судалгаа гэж үзэж “И” ХХК-ийн орлогыг Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд заасны дагуу албан татвараас чөлөөлөх ёстой гэж үзэхгүй тул анхан шатны шүүхийн “...“И” ХХК бизнесийн зөвлөгөө өгөх, эрчим хүчний чиглэлээр техник эдийн засгийн үндэслэл, зураг, төсөл боловсруулах зэрэг чиглэлээр үйл ажиллагаа эрхэлж ашиг олдог, мөн ажил гүйцэтгэх гэрээний үндсэн дээр хөлсөөр захиалагчийн ажпын бичиг баримтыг боловсруулж байгааг Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2-т заасанд хамруулах боломжгүй” гэх дүгнэлт хийснийг буруутгах үндэслэлгүй юм.

Өөрөөр хэлбэл, нэхэмжпэгчийн шүүхэд гаргаж өгсөн баримтуудаар “И” ХХК нь техник эдийн засгийн үндэслэлүүдийг гаргаж, холбогдох байгууллагуудад хүргүүлсэн гэдэг нь нотлогдох бөгөөд үүнийг хариуцагчаас үгүйсгэж маргаагүй харин уг үйл ажиллагааг нь Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 8, 13 дугаар зүйлд заасан албан татвараас чөлөөлөгдөх бараа, ажил, үйлчилгээнд хамаарахааргүй байна.

Нэхэмжлэгч давж заалдах гомдолдоо “...манай компанийн эрхэлж буй үйл ажиллагаа өөрчлөгдөөгүй, нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчөөс 2018 он хүртэл чөлөөлөгдсөн бөгөөд өмнөх татварын улсын байцаагч манай компанийн хийсэн техник эдийн засгийн үндэслэлтэй танилцаад шийдвэр гаргаж байсан бол дараагийн байцаагч техник эдийн засгийн үндэслэл гэж ямар ажил хийгээд байгааг огт шалгалгүй, өмнөх байцаагчаас асууж тодруулалгүй нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчөөр бүртгэснийг шүүгч хянаж, тодруулсангүй” гэж дурджээ.

Өмнөх татварын улсын байцаагч нэхэмжлэгчийг нэмэгдсэн өртгийн албан татвар суутган төлөгчөөр бүртгээгүй нь түүнийг хуулиар хүлээсэн үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй тул дээрх гомдлыг хүлээн авах боломжгүй юм.

Иймд дээрх үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсгийг удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 747 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжпэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
  2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1-д тус тус заасныг баримтлан нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

            ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                 Д.БАТБААТАР

            ШҮҮГЧ                                                                   Д.ОЮУМАА

             ШҮҮГЧ                                                                  Э.ЗОРИГТБААТАР