| Шүүх | Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Сэрдамбын Насанбуян |
| Хэргийн индекс | 174/2020/0083/э |
| Дугаар | 83 |
| Огноо | 2020-03-25 |
| Зүйл хэсэг | 17.4.1., 17.5.1., 17.12.1., 17.12.2.1., |
| Улсын яллагч | С.Сугар |
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 03 сарын 25 өдөр
Дугаар 83
Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч С.Насанбуян даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Бат-Очир,
улсын яллагчаар хяналтын прокурор С.Сугар,
шүүгдэгч нарын өмгөөлөгч Т.Хүдэр,
шүүгдэгч Ч.Н,Т.С нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны Б танхимд нээлттэй явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар Сүхбаатар аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор С.Сугараас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Ч.Н, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Т.С нарт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2030000000037 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 03 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:
Нэг. Монгол Улсын иргэн, 1997 оны 07 дугаар сарын 10-ны өдөр төрсөн, 23 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 3, Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын 5 дугаар багт оршин суух хаягтай, ял шийтгүүлж байгаагүй, Ч.Н.
Хоёр. Монгол Улсын иргэн, 1994 оны 12 дугаар сарын 02-ны өдөр төрсөн, 26 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 5, Сүхбаатар аймаг, Сүхбаатар сумын 3 дугаар багт оршин суух хаягтай, ял шийтгүүлж байгаагүй, Т.С.
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтээр/:
Яллагдагч Ч.Н, Т.С нар бүлэглэн 2019 оны 01 дүгээр Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэр Нүүрстэй гэх газраас иргэн Т.Бын 1 тооны адууг тээврийн хэрэгсэл ашиглан хулгайлж 650.000 төгрөгийн,
яллагдагч Ч.Н нь 2019 оны 01 дүгээр сард Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын 5 дугаар багийн нутаг, Элгэн гэх газраас Ө.Агийн 3 тооны адууг хулгайлж, 1.716.666 төгрөг,
2019 оны 02 дугаар сард Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэр “Д” гэх газраас иргэн Г.Хийн 1 тооны адууг хулгайлж, 500.000 төгрөгийн,
2019 оны 05 дугаар сард Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын 5 дугаар багийн нутаг, Элгэн гэх газраас хүйтэн борооноор ижил сүргээсээ тасарч өөрийн нь адуунд нийлсэн Ө.Сийн 2 тооны алдуул адууг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшиж, 1.5 сая төгрөг,
2019 оны 08 дугаар сард Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэр “А” гэх газраас иргэн Г.Цийн 1 тооны адууг хулгайлж, 550.000 төгрөг,
2019 оны 09 дүгээр сард иргэн Б.Дгийн өөрт нь итгэмжлэн хариуцуулсан адуунаас 1 тооны адууг завшиж 750.000 төгрөг,
2019 оны 09 дүгээр сард Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэр “Б” гэх газраас иргэн С.Өын 1 тооны адууг хулгайлж, 525.000 төгрөг,
2019 оны 12 дугаар сард Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэр “Б” гэх газраас иргэн Б.Сын 1 тооны адууг хулгайлж, 766.666 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талуудын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
- Шүүгдэгч Ч.Н шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Тухайн үед мөнгөний хэрэг гараад таньдаг таван ах нарынхаа адуунаас нэг, нэг адуу авчихсан юм. Тухайн үед өөрийн гэсэн мал байгаагүй. Би багаасаа ахындаа өссөн. Ах маань намайг эхнэр, хүүхэдтэй болвол тусад нь гаргаж өгнө гэж байсан. Хүний адуу мал авсан нь миний буруу. Өөрийнхөө үйлдэлд дүгнэлт хийж чадаж байгаа. Б.Д, Ө.А хоёрын хохирлыг төлөөгүй байгаа, бусдыг нь төлсөн. Б.Д, Ө.Агийн хохирлыг төлнө. Би холбогдож чадаагүй. С.Ө ах, Г.Хийн хохирлыг төлсөн. Бичиг хийж өгөөгүй.Хүний малыг авахдаа хариулдаг адуунаасаа морь унаж байсан. Шинжээчийн дүгнэлт гаргахад би хоёр хүний үнэлгээний мөнгийг төлсөн. Гурван хүний үнэлгээний 60.000 төгрөг төлөөгүй байгаа...гэв.
- Шүүгдэгч Т.С шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би адуу өгнө гээд хүнээс мөнгө авсан байсан. Нөгөө хүн нь адуугаа авъя гээд утсаар яриад байхаар нь Т.Бын адуу таарахаар нь нэг адуу бариад өгчихсөн юм. Т.Бын адууг авахдаа Ч.Нтэй, өөрийнхөө Тэнхлэг маркийн мотоциклтой явсан. Т.Бын 1 адууны хохирлыг төлсөн. Энэ миний буруу. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна...гэв.
2030000000037 дугаартай хавтаст хэргээс:
- Яллагдагч Ч.Нгийн: 2019 оны 01 дүгээр сарын сүүлээр С бид хоёр хамт адуу хураадаг байсан юм. Тэгсэн Дорнод аймгаас Төрөө гэж хүн адуу авахаар ирсэн гээд тэр хүнд нэг адуу өгөх өртэй гээд адууг нь эрээд олоогүй юм. Тэгсэн Төрөө ах нь заавал адуу олж өг гээд утасдаад байсан. Тэгээд адуугаа олохгүй Сүхбаатар сумын 5 дугаар багийн нутаг “Нүүрстэй” гэх газар буцаж явсан чинь манай тэнд байдаг Т.Б гэж хүний шарга азаргатай 7 тооны адуу таарсан. Тэгсэн С тэр дороос нэг гүү хулгайлж өгье гэхээр нь зөвшөөрөөд бид хоёр уг адууг баруун тийш 90-н булгийн хойд тал хүртэл 5 орчим километр туугаад Дорнод явдаг төв зам дээр авч очиж дотроос хүрэн халзан зүсмийн жараахай тамгатай соёолон насны гүүг би бугуйлдаж барьж өгсөн. Тэгээд Төрөө ах ачаад Дорнод аймаг авч явсан. Тэр адуунаас би ямар нэг мөнгө төгрөг авсан зүйл байхгүй. С өртэй хамт яваад өг гэхээр нь хамт явсан юм. Төрөө ахад өгөхдөө Сын адуу гэж хэлж өгсөн...гэх мэдүүлэг/1 хх-138-139/
- Яллагдагч Т.Сын: Би Сүхбаатар сумын 5 дугаар багийн нутаг Хундар гэх газар Ц гэж хүний 200 гаруй адууг хардаг юм. 2019 оны 01 дүгээр сарын эхээр Дорнод аймгийн харьяат Төрөө гэж хүн манай тэнд мал ирж авсан юм. Тэгээд би тэр хүнээс дараа ирэхэд нь адуу өгнө гэж хэлээд бэлнээр 500.000 төгрөг авчихсан юм. Тэгсэн дараахан нь хэд хоноод дахиж мал авна гэж ирэхдээ надаас адуугаа нэхээд байхаар нь би өөрийн харж байсан адуунуудаас нэг хөгшин гүү хэрэглэх ёстой байсан тэрийг өгөх гээд адуугаа эрээд олоогүй. Тэгсэн заавал авч явна гээд надаас нэхээд байхаар нь манай тэнд байдаг Т.Б гэж хүний шарга азаргатай 7 тооны адууг Сүхбаатар сумын 5 дугаар багийн нутаг “Нүүрстэй” гэх газраас хөөж 90-ийн булгийн хойд талд Дорнод явдаг төв зам дээр Төрөө ах өөрийнхөө цэнхэр өнгийн портер машинтай хүлээж байсан газар авч очиж дотроос хүрэн халзан зүсмийн соёолон насны гүүг барьж өгсөн. Ингэж явахдаа өөрийн “Тэнхлэг” маркийн хятад хар мотоцикльтой Отгонбаатарын хамт явсан. Тэр гүүг Отгонбаатар бугуйлдаж авсан. Тэгээд Төрөө ах тэр гүүг туранхай байна гээд надаас 350.000 бодож авсан. Дараа нь үлдсэн 150.000 төгрөгийг нь өгсөн. Төрөө ахад өгөхдөө би өөрийнхөө адууг гэж хэлээд өгсөн. Би Буджавын хохирлыг бүрэн барагдуулсан бөгөөд хохирлын талаар ямар нэгэн маргаангүй болсон. Би хийсэн үйлдэлдээ гэмшиж байна...гэх мэдүүлэг / 1 хх- 136-137/,
- Хохирогч, иргэний нэхэмжлэгч Т.Бын: Манай хөдөө малтай гэр Дорнод аймгийн Булган сумын нутаг “Өлзийт” гэдэг газар байдаг юм. 2019 оны 01 дүгээр сард жараахай тамгатай хүрэн халзан зүсмийн гүү манай адуунаас алга болсон. Би алдсан адуугаа 1,0 сая төгрөгөөр үнэлж байна. Миний алдсан хүрэн гүүг Ч.Н, Т.С нар хулгайлсан бөгөөд миний хохирлыг барагдуулсан, одоо надад санал, гомдол байхгүй...гэх мэдүүлэг/ 1 хх- 89-90/,
- Хохирогч Т.Бын Сүхбаатар аймгийн цагдаагийн газарт гаргасан өргөдөл/ 1 хх- 148/
-Гэрч О.Бийн: Би 2019 оны 01 дүгээр сарын сүүлээр Сүхбаатар сумын 5 дугаар багийн нутагт “Хундар” ууланд мал мах аваад явж байсан чинь С над руу утсаар яриад адуугаа ав гэж дуудсан. С өмнө надаас адуу өгнө гэж хэлээд 500.000 төгрөг авчихсан байсан юм. Тэгэхээр нь би 90-ийн булгийн тэнд Дорнод аймаг явдаг зам дээр яваад очтол хүрэн халзан зүсмийн эцэнхий, соёолон насны гүү /жараахай/ тамгатай барьчихсан байсан. Би тэрийг нь 350.000 төгрөгөнд бодож авсан. Тэр гүү нь ядарч муудсан гүү байсан болохоор тэгж бодож авсан юм. Уг гүүг Дорнод аймаг оруулаад зарахад 78 килограмм татаж 400.000 төгрөг л болж байсан. Надад С өгөхдөө миний өөрийнх гэж хэлж өгсөн...” гэх мэдүүлэг / 1 хх-ийн 95/
- Л “ ХХК-ны Ү/20/03/17 дугаартай “жараахай тамгатай, соёолон насны хүрэн халзан халзан гүү, үнэлгээ- 650.000 төгрөг “ гэх дүгнэлт/1 хх-104-111/,
- Эд хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 хх- 98-99/
- 5/14 дугаартай “ Эд хөрөнгө битүүмжлэх тухай “ прокурорын тогтоол / 1 хх-ийн 100-101/
- “Л“ ХХК-ны Ү/20/03/16 дугаартай “Тэнхлэг маркийн улсын дугааргүй, гэрчилгээгүй тээврийн хэрэгсэл 755.000 төгрөг “ гэх дүгнэлт / 1 хх-118-124/
- Хохирогч, иргэний нэхэмжлэгч Ө.Агийн: Би Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын 5 дугаар багийн малчин иргэн юм. Манайх Элгэн гэдэг газар нутаглаж байхад 2018 оны 10 дугаар сард манай адуунаас зөв талын гэр гуяндаа том босоо зуузай тамгатай зээрд зүсмийн 6 настай гүү, дөрвөлжин дотор чойндон тамгатай хязаалан насны хүрэн үрээ, дөрвөлжин дотор чойндон тамгатай хар зүсмийн шүдлэн байдсан гүү, ний 3 адуу Ч.Н гэгчийн хариулж байсан адуунд очиж нийлсэн байхыг би өөрөө очиж харсан юм. 2019 оны 01 дүгээр сард адуугаа авахаар очиход манай 2 тооны адуу байхгүй болсон байсан. Тэгээд би адуугаа эрж хайж сураглаад олоогүй юм. Мөн 2019 оны 10 дугаар сард Ч.Н гэдэг хүний адуунд байсан миний хар зүсмийн байдсан гүү алга болсон. Би алдсан адуугаа зах зээлийн үнэлгээгээр үнэлнэ. Миний хар байдсыг Ч.Н нь Бнд нутаглах Энхээ гэдэг залууд зарсан байсныг нь би мэдээд хар байдсаа Энхээгээс авсан. Миний нөгөө хоёр алдсан адууг мөн Ч.Нг бусдад зарсан байх гэж бодож байна.Ч.Н нь манайхтай 8 км зайтай нутагладаг манай адууны бэлчээр нэг учраас манай адуунаас тасарсан зарим нэг нь нийлдэг байсан байх...гэх мэдүүлэг/1 хх-ийн 230-231/,
- Яллагдагч Ч.Нгийн: 2018 оны 10 дугаар сард /яг хэзээ гэдгийг нь санахгүй байна гэх/ манай адуунд Ө.А ахын зээрд зүсмийн гүү, хүрэн зүсмийн хязаалан үрээ ирж нийлсэн юм. Ө.А ах манай адуунд нийлсэн гүү, үрээ хоёроо ирж харчихаад явсан. Тэгээд авахгүй болохоор нь 2019 оны 01 дүгээр сард Дорнод аймгийн танихгүй эмэгтэй малын ченж манайхаар мал авна гээд ирэхээр нь зээрд гүү, хүрэн үрээ 2-ыг бариад өгчихсөн. Гүүг нь 400.000 төгрөг, үрээг нь 300.000 төгрөгөөр бодоод зарсан. Зарсан мөнгөөрөө дээл хувцас аваад өмссөн. Мөн 2019 оны 10 дугаар сард Ө.А ахын хар зүсмийн шүдлэн байдсыг би Б гэх газар нутаглах Энхээ гэдэг хүнд 200.000 төгрөгөөр зарсан байсныг Ө.А ах харчихаад буцаагаад авсан. Би Энхээ гэдэг хүнд 200.000 төгрөгийг нь буцаагаад өгсөн.Би хүнээс мөнгө зээлээд тэгээд нэхэгдээд байхаар нь бусдын адуунаас зарчихсан юм...Манай 2 гэр хоорондоо 8 км зайтай байдаг. Манай 2 гэрийн адууны бэлчээр нэг байдаг...гэх мэдүүлэг /1 хх-ийн 249-250/,
- “Л” ХХК-ийн шинжээчийн 20/03/58 дугаартай “ соёолон үрээ 683.333 төгрөг, соёолон гүү 650.000 төгрөг, шүдлэн байдас 383.333 төгрөг, нийт үнэлгээ 1.716.666 төгрөг “ гэх дүгнэлт /1 хх-ийн 236-242 /,
- Хохирогч, иргэний нэхэмжлэгч Г.Хийн: 2019 оны 02 дугаар сард манай адуунаас хэдэн адуу тасраад Д гэх газарт очсон байсан. Би Дад байдаг манай адууг таньдаг найздаа адуугаа захиж байсан ба манай найз манай адууг оллоо гээд өөрийнхөө адуунд аваад ирэхэд ширээтэй хос арвай тамгатай шинэ шүдэлж байгаа хүрэн халзан зүсмийн хойд хоёр хөл цагаан шүдлэн үрээ дутсан байсан. Тэгээд адуугаа эрж хайгаад сураглаад сураг гарахгүй байсан. Гэтэл удаагүй Ч.Н гэдэг залуу миний халзан үрээтэй адилхан үрээг адуутайгаа хамт туугаад явж байсан гэж сонсогдсон. Би Ч.Н гэгчтэй уулзаж адуугаа сураглахад манай адуунд таны үрээ ирсэн боловч нэг их удаагүй адуунаас яваад өгсөн гэж хэлээд би эрж сураглаад олоод өгнө гэж байсан. Би алдсан адуугаа зах зээлийн үнэлгээгээр үнэлнэ. Би алдсан адуугаа олж авмаар байна. Гомдолтой байна...гэх мэдүүлэг/2 хх-ийн 8/,
- Яллагдагч Ч.Нгийн:2019 оны 02 дугаар сард манайх А гэдэг газар нутаглаж байхад манай адуунд нэг хүрэн халзан шүдлэн үрээ ирж нийлсэн байсан. Би уг шүдлэн үрээг хүнд зарах гэж хөтлөөд явж байгаад үхүүлчихсэн юм. Би олсоор хазаар хийгээд мяндсаар сагалдарга хийгээд хөтлөөд явахад уг үрээ хөтөлгөө мэдэхгүй болохоор нь чирээд 1-2 км орчим газар явахад уг үрээ ойчоод өгсөн. Буугаад үзэхэд мяндсан сагалдаргандаа боогдсон байсан. Сагалдарга нь тайлагдахгүй болтлоо чангарсан байсан. Тэгээд би тэнд нь орхиод явсан. Би Баттөр гэдэг хүнээс 200.000 төгрөг зээлсэн байсан юм. Түүнийхээ өртгөнд өгөх гэж авч явсан юм аа. Тэгээд үхчихээр нь би Баттөр гэдэг хүнд өөрийнхөө хониноос өгсөн. Би уг хүрэн халзан үрээг хэний адуу гэдгийг мэдээгүй байсан. Сүүлд нь сумын Засаг дарга Г.Х нь надаас асууж сураглахаар нь би манай адуунаас яваад өгсөн гэж худлаа хэлсэн...гэх мэдүүлэг/2 хх-ийн 27-28/,
- “Л” ХХК-ийн шинжээчийн 20/03/59 дугаартай “ хоёр настай хүрэн халзан зүсмийн шүдлэн үрээ 500.000 төгрөг “ гэх дүгнэлт /2 хх-ийн 27-28/,
- Хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.Сийн: Манайх Сүхбаатар сумын 5 дугаар багийн нутаг “Элгэн” гэх газар нутагладаг юм. 2019 оны 05 дугаар сарын эхээр хүйтэн бороо ороод адуугаа уруудуулж Сүхбаатар сумын ард “Шивээт” гэх газраас авахад манай адуунаас хүрэн гүү /дан саран/ тамгатай, хээр гүү/ хас/ тамгатай дутуу ирсэн юм. Уг 2 гүүг эрээд байсан олдохгүй байж байгаад 07 дугаар сард Отгонбаатар гэж хүний адуунд байна гэж надад Баттайван ах хэлсэн юм. Тэгээд 2019 оны 09 дүгээр сарын эхээр очиж үзэхэд хүрэн гүү нь байхгүй болсон байсан, хээр гүү нь унагалчихсан байсныг авсан. Отгонбаатар /Ч.Н/ нь миний хүрэн гүүний оронд орных нь адууг өгсөн тул нэхэмжлэх зүйлгүй...гэх мэдүүлэг / 1 хх-ийн 5-6/,
- Гэрч О.Бийн: 2019 оны 09 дүгээр сарын эхээр шиг санаж Отгонбаатар надад адуу өгмөөр байна гээд тамгыг нь сайн санахгүй байна, хүрэн зүсмийн бүдүүн гүү өгсөн. Тэрийг надад өгөхдөө “Шинэ булаг” гэх газар гэрийнхээ хойно барьчихсан байхад нь би очиж авсан. Би тэр гүүг 700.000 төгрөгөөр худалдаж авсан. Би тэр гүүг авахдаа хулгайн адуу гэдгийг мэдээгүй. Надад өгөхдөө өөрийнхөө гүү гэж надад өгсөн...гэх мэдүүлэг / 1 хх-ийн 9/,
- Яллагдагч Ч.Нгийн: Би Сүхбаатар сумын 5 дугаар багийн нутаг “Шинэ булаг" гэх газар Өсөхбаяр гэж хүний 100 гаран адууг хардаг юм. 2019 оны 05 дугаар сарын сүүлээр тэнгэр муухайрч адуу урагшаа уруудаад адуугаа татаж авахад манай адуунд хээр гүү /хас/ тамгатай, хүрэн гүү /дан саран/ тамгатай 2 гүү ирсэн юм. 2019 оны 09 дүгээр сарын эхээр манай тэнд Дорнод аймгаас адуу авахаар ирсэн Төрөө гэж хүнд хүрэн гүүг нь 700.000 төгрөгөөр зарсан. Хээр гүү нь манай адуунд ирээд хээр унага гаргасан. Би хийсэн үйлдэлдээ харамсаж байна... гэх мэдүүлэг, /1 хх-ийн 30-31/
- “Л” ХХК-ийн шинжээчийн 20/03/59 дугаартай “ 2 настай хүрэн халзан зүсмийн шүдлэн үрээ 500.000 төгрөг “ гэх дүгнэлт /1 хх-ийн 11-19/,
- Хохирогч, иргэний нэхэмжлэгч Ц.Цийн: Манай адуу Сүхбаатар сумын 3 дугаар багийн нутаг “А” гэх газар байдаг юм. 2019 оны 08 дугаар сарын эхээр шиг санаж байна адуу салхидаад гэрээсээ зүүн баруун хойш “Чигчийт” хүртэл 30 орчим км явсан байсан. Адуугаа эрж 2 хоног болоод олоход манай адуунаас хүрэн зүсмийн “ЧА” тамгатай шүдлэн байдас алга болсон байсан. Би байдсаа эрээд явж байгаад манай тэнд байдаг Энхчулуун гэж хүний адуунд миний алдсан байдас байхаар нь асуусан чинь Отгонбаатар мөнгөний өрөнд өгсөн гэж хэлсэн. Би байдсаа буцаагаад авсан ба одоо ямар нэгэн гомдол саналгүй...гэх мэдүүлэг/ 1 хх-ийн 45/
- Гэрч Ц.Эы: Би 2019 оны 05 дугаар сард Ч.О надаас өмнө нь хүний ажилд явлаа гээд мөнгө авсан байсан юм. Тэр өрөндөө 2019 онд 08 дугаар сард хүрэн зүсмийн “ча” тамгатай шүдлэн байдас очиж авсан. Тэгээд дараа нь өөрийнх адуу биш санагдаад байхаар нь манай тэнд байдаг Цоггэрэл гэж хүний тамгатай байдас байсан болохоор Цоггэрэлийг утсаар дуудаж үзүүлсэн чинь өөрийнх нь алдсан адуу байна гээд буцаагаад өгч явуулсан. Надад анх өгөхдөө бол өөрийнхөө адуу гэж хэлж өгсөн...гэх мэдүүлэг/ 1 хх-ийн 48/,
- Яллагдагч Ч.Нгийн: Би Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын 5 дугаар багийн нутаг “Булаг” гэх газарт Өсөхбаяр гэж хүний 100 гаран адууг хардаг юм. 2019 оны 08 дугаар сарын эхээр манай гадаа Цоггэрэл ахын 3 азаргатай адуу салхидаад ирэхээр нь би тэр дотроос хүрэн зүсмийн ЧА тамгатай шүдлэн байдас барьж авсан. Тэгээд Энхчулуун ахаас зээлсэн 500 мянган төгрөгний өрөнд өгсөн. 2019 оны 09 дүгээр сарын дундуур байх Цоггэрэл ах мэдээд байдсаа буцааж авсан. Энхчулуун ахад дараа нь зээлсэн мөнгөө буцааж өгсөн...гэх мэдүүлэг, / 1 хх-ийн 78-79/,
- “Л” ХХК-ийн шинжээчийн Ү/20/03/18 дугаартай “ хүрэн зүсмийн шүдлэн байдас 550.000 төгрөг “ гэх дүгнэлт /1 хх-ийн 63-71 /,
- Хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.Сын: 2019 оны 12 дугаар сарын эхээр адуугаа үзэхэд манай адуунаас хонгор халзан зүсмийн чандмань тамгатай 7 настай гүү алга болсон байсан. Миний адууг манайхтай ойролцоо нутагладаг Ч.Н гэгч нь Дорнод аймаг руу хүнд зарсан байна. Хохирлоо барагдуулбал надад гаргах гомдол санал байхгүй.хохирлоо барагдуулаагүй учир гомдолтой байна...гэх мэдүүлэг/ 2 хх-ийн 36/
- Яллагдагч Ч.Нгийн: Би 2019 оны 12 дугаар сарын 20-диор ойролцоо нутагладаг Сүхбаатар гэдэг хүний адуунаас чандмань тамгатай хонгор халзан зүсмийн гүүг барьж аваад малын ченж Баттөр гэдэг хүнд 700.000 төгрөгөөр зарсан. Уг мөнгөөрөө гэртээ өвлийн дулаалга авсан...гэх мэдүүлэг /2 хх-ийн 57-58/
“Л” ХХК-ийн шинжээчийн 20/03/56 дугаартай “ шүдлэн байдас 766.666 төгрөг “ гэх дүгнэлт /2 хх-ийн 42-50/ ,
- Хохирогч , иргэний нэхэмжлэгч С.Өын: 2019 оны 09 дүгээр сарын 20-гоос 120дугаар сарын эхээр манай адуунаас 1 тооны хүрэн буурал байдас алдсан юм. Би алдсан гүүгээ 1,0 сая төгрөгөөр үнэлнэ. Хохирол барагдуулаагүй байгаа...гэх мэдүүлэг/1 хх-ийн 198- 199/,
- Яллагдагч Ч.Нгийн: манай адуунд зөв гуяндаа гилэн тамгатай хүрэн байдас ирж нийлсэн байсныг Баттөр гэдэг хүнд 400.000 төгрөгөөр зарсан. Уг хүрэн байдсыг зарснаас хойш 7 хоногийн дараа С.Ө миний хүнд зарсан байдсыг хайгаад сураглаж ирсэн. Манай 2 гэр хоорондоо 7 км орчим зайтай байдаг...гэх мэдүүлэг / 1 хх-ийн 221-222/
- “Л” ХХК-ийн шинжээчийн 20/03/49 дугаартай “ шүдлэн байдас 525.000 төгрөг “ гэх дүгнэлт, /1 хх-ийн 207-214/
- “Л” ХХК-ийн нэхэмжлэх № 20/03/51. / 1 хх- 206/
- Хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.Дгийн: Би Сүхбаатар сумын 5 дугаар багийн иргэн Ч.Н /хүмүүс Отгонбаатар гэж дууддаг/ гэдэг залууд 2019 оны 09 дүгээр сарын 14-нд 141 адууг сарын 300000 төгрөгний цалинтай харуулахаар хүлээлгэж өгсөн. 2019 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр адуугаа тоолоход 2 адуу дутсан. Тэгээд Нэргүйд адуу дутаалаа гэж хэлээд түүнээс адуугаа авсан. Би бичгээр гэрээ байгуулаагүй, аман гэрээ хийгээд адуугаа хүлээлгэж өгсөн. Адуугаа хүлээлгэж өгөхдөө адуу дутаавал төлж өгнө гэсэн бичиг хийж гарын үсэг зурцгаасан. Мал алдагдах үеэр малын ченж Баттөр гэдэг хүнд адуу зарсан байсан. Би хүрэн гүүгээ 3,0 сая төгрөгөөр , хонгор гүүгээ 1,5 сая төгрөгөөр үнэлнэ. Хохирлыг минь барагдуулж өгөөгүй байна...гэх мэдүүлэг. /хх-ийн 159-160/,
- Гэрч У.Дгийн: 2019 оны 11 дүгээр сард би Ч.Нгээс Б.Дгийн адууг хүлээж авахад хүрэн гүү дутсан...гэх мэдүүлэг. /хх-ийн 165/
- Яллагдагч Ч.Нгийн: Би Д гэдэг хүний 141 тооны адууг 2019 оны 09 дүгээр сард сарын 300000 төгрөгийн цалинтай маллахаар хүлээж авсан. Адуугаа хүлээж аваад байхад Дорнод аймгийн малын ченж Баттөр нь манай нутгаар мал авна гээд явж байхад нь мөнгөний хэрэг гараад уг адуунаас чандмань тамгатай хүрэн зүсмийн гүүг 700000 төгрөгөнд зарсан. Би зарахдаа минийх гэж хэлээд зарсан. Зарсан мөнгөөрөө гэртээ ойр зуурын юманд хэрэглээд дууссан. Би хүрэн гүүг алдаад олохгүй байна, эрж сураглаад олоод өгнө гэж гэж хэлсэн...гэх мэдүүлэг. /хх-ийн 188-189/
- “Л” ХХК-ийн шинжээчийн 20/03/52 дугаартай “ хонгор зүсмийн гүү 750.000 төгрөг “ гэх дүгнэлт /1 хх-ийн 169-177/
- “Л” ХХК-ийн нэхэмжлэх № 20/03/49/ 1 хх- 168/
- Б.Дгийн Хаан банкны Депозит дансны дэлгэрэнгүй хуулга /1 хх- 181/
- Шүүгдэгч Ч.Нгийн 105/000316 дугаартай Байнга оршин суугаа газрын тодорхойлолт / 1 хх- 32/
- Шүүгдэгч Ч.Нгийн иргэний үнэмлэхийн лавлагаа/ 1 хх- 33/
- Шүүгдэгч Ч.Нгийн Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас/ 1 хх- 34/
- Шүүгдэгч Т.Сын байнга оршин суугаа хаягийн тодорхойлолт/ 1 хх- 143/
- Шүүгдэгч Т.Сын иргэний үнэмлэхийн лавлагаа/ 1 хх- 144/
- Шүүгдэгч Т.Сын Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас/ 1 хх- 145/
- “Л” ХХК-ийн 2020 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 20/01/14 тоот “ Л ХХК нь Сүхбаатар аймгийн цагдаагийн газартай 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн Ү 20/01/05 тоот гэрээ байгуулж хөрөнгийн шинжээчээ ажиллаж байгаа билээ. Гэрээний үүргийн дагуу Ү.Нэргүй, Г.С нарт холбогдох эрүүгийн хэрэгт Ү/20/03/18, Ү/20/03/20, Ү/20/03/52, Ү/20/03/56, Ү/20/03/59 дугаартай дүгнэлтүүдийг гаргасан. Иймд эдгээр дүгнэлтийн шинжээчийн хөлс болох 120.000 төгрөгийг буруутай этгээдээс гаргуулж өгнө үү “ гэх албан бичиг зэрэг баримтууд болно.
Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Ч.Н,Т.С нар бүлэглэн Т.Сын эзэмшлийн Тэнхлэг загварын мотоциклийг ашиглан 2019 оны 01 дүгээр сард Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын 5 дугаар багийн нутаг Нүүрстэй гэх газраас иргэн Т.Бын жараахай тамгатай хүрэн халзан зүсмийн гүүг хулгайлж 650.000 төгрөгийн,
шүүгдэгч Ч.Н нь 2019 оны 01 дүгээр сард Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын 5 дугаар багийн нутаг Элгэн гэх газраас Ө.Агийн зөв талын гэр гуяндаа том босоо зуузай тамгатай зээрд зүсмийн 6 настай гүү/ 650.000 төгрөг/, дөрвөлжин дотор чойндон тамгатай хязаалан насны хүрэн үрээ/ 683.333 төгрөг/, дөрвөлжин дотор чойндон тамгатай хар зүсмийн шүдлэн байдсан гүүг /383.333 төгрөг / хулгайлж 1.716.666 төгрөгийн,
2019 оны 02 дугаар сард Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын 3 дугаар багийн “Д” гэх газраас иргэн Г.Хийн ширээтэй хос арвай тамгатай, хүрэн халзан зүсмийн, хойд хоёр хөл цагаан, шүдлэн адууг хулгайлж 500.000 төгрөгийн,
2019 оны 08 дугаар сард Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын 3 дугаар багийн нутаг “А” гэх газраас иргэн Г.Цийн хүрэн зүсмийн “ЧА” тамгатай шүдлэн байдсыг хулгайлж 550.000 төгрөгийн,
2019 оны 09 дүгээр сард Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын 5 дугаар багийн нутаг “Б” гэх газраас иргэн С.Өын зөв гуяндаа гилэн тамгатай хүрэн байдсыг хулгайлж 525.000 төгрөгийн,
2019 оны 12 дугаар сард Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын 5 дугаар багийн нутаг “Б” гэх газраас иргэн Б.Сын хонгор халзан зүсмийн чандмань тамгатай 7 настай гүүг хулгайлж 766.666 төгрөгийн,
2019 оны 05 дугаар сард Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын 5 дугаар багийн нутаг Элгэн гэх газраас хүйтэн борооноор ижил сүргээсээ тасарч өөрийнх нь адуунд нийлсэн Ө.Сийн эзэмшлийн дан саран тамгатай хүрэн гүү, хас тамгатай хээр зүсмийн гүү зэрэг алдуул адууг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшиж 1.500.000 төгрөгийн,
2019 оны 09 дүгээр сард иргэн Б.Дгийн өөрт нь итгэмжлэн хариуцуулсан адуунаас чандмань тамгатай хүрэн зүсмийн гүүг завшиж 750.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь тухайн хэрэгт хамааралтай бөгөөд ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлэн, шүүх хуралдаанаар хэлэлцсэн дараах нотлох баримтуудаар нотлогдож байна.
Үүнд: шүүгдэгч Т.Сын мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн “Би адуу өгнө гээд хүнээс мөнгө авсан байсан. Нөгөө хүн нь адуугаа авъя гээд утсаар яриад байхаар нь Т.Бын адуу таарахаар нь нэг адуу бариад өгчихсөн юм. Т.Бын адууг авахдаа Ч.Нтэй, өөрийнхөө Тэнхлэг маркийн мотоциклтой явсан. Т.Бын 1 адууны хохирлыг төлсөн “ гэх,
шүүгдэгч Ч.Нгийн мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн “ Тухайн үед мөнгөний хэрэг гараад таньдаг таван ах нарынхаа адуунаас нэг, нэг адуу авчихсан юм. Тухайн үед өөрийн гэсэн мал байгаагүй. Хүний адуу мал авсан нь миний буруу. Өөрийнхөө үйлдэлд дүгнэлт хийж чадаж байгаа. Б.Д, Ө.А хоёрын хохирлыг төлөөгүй байгаа, бусдыг нь төлсөн. Б.Д, Ө.Агийн хохирлыг төлнө. Би холбогдож чадаагүй. С.Ө ах, Г.Хийн хохирлыг төлсөн. Бичиг хийж өгөөгүй. Хүний малыг авахдаа хариулдаг адуунаасаа морь унаж байсан. Шинжээчийн дүгнэлт гаргахад би хоёр хүний үнэлгээний мөнгийг төлсөн. Гурван хүний үнэлгээний 60.000 төгрөг төлөөгүй байгаа “гэх,
хохирогч Т.Бын “ 2019 оны 01 дүгээр сард жараахай тамгатай хүрэн халзан зүсмийн гүү манай адуунаас алга болсон. Миний алдсан хүрэн гүүг Ч.Н, С нар хулгайлсан бөгөөд миний хохирлыг барагдуулсан” гэх,
гэрч О.Бийн “С өмнө надаас 500.000 төгрөг адуу өгнө гээд авсан байсан. 2019 оны 01 дүгээр сарын сүүлээр Сүхбаатар сумын 5 дугаар багийн нутагт “Хундар” ууланд мал мах авч байхад С над руу утсаар яриад адуугаа ав гэж дуудсан. Би 90-ийн Булгийн тэнд очиход хүрэн халзан зүсмийн эцэнхий, соёолон насны гүү /жараахай/ тамгатай барьчихсан байсан. Би тэрийг нь 350.000 төгрөгөнд бодож авсан. Надад С өгөхдөө миний өөрийнх гэж хэлж өгсөн ” гэх,
Л “ ХХК-ны ү/20/03/17 дугаартай “жараахай тамгатай, соёолон насны хүрэн халзан халзан гүү, үнэлгээ- 650.000 төгрөг “ гэх дүгнэлт,
хохирогч нэхэмжлэгч Ө.Агийн “ 2018 оны 10 дугаар сард манай адуунаас зөв талын гэр гуяндаа том босоо зуузай тамгатай зээрд зүсмийн 6 настай гүү, дөрвөлжин дотор чойндон тамгатай хязаалан насны хүрэн үрээ, дөрвөлжин дотор чойндон тамгатай хар зүсмийн шүдлэн байдсан гүү нь Ч.Н гэгчийн хариулж байсан адуунд очиж нийлсэн байхыг би өөрөө очиж харсан юм. 2019 оны 01 дүгээр сард адуугаа авахаар очиход манай 2 тооны адуу байхгүй болсон байсан. Тэгээд би адуугаа эрж хайж сураглаад олоогүй юм. Мөн 2019 оны 10 дугаар сард Ч.Н гэдэг хүний адуунд байсан миний хар зүсмийн байдсан гүү алга болсон. Миний хар байдсыг Ч.Н нь Бнд нутаглах Энхээ гэдэг залууд зарсан байсныг нь би мэдээд хар байдсаа Энхээгээс авсан ” гэх,
яллагдагч Ч.Нгийн ” 2018 оны 10 дугаар манай адуунд Ө.А ахын зээрд зүсмийн гүү, хүрэн зүсмийн хязаалан үрээ ирж нийлсэн юм. Ө.А ах манай адуунд нийлсэн гүү, үрээ хоёроо ирж харчихаад явсан. Тэгээд авахгүй болохоор нь 2019 оны 01 дүгээр сард Дорнод аймгийн танихгүй эмэгтэй малын ченж манайхаар мал авна гээд ирэхээр нь би зээрд гүү, хүрэн үрээ 2-ыг бариад өгчихсөн юм. Мөн 2019 оны 10 дугаар сард Ө.А ахын хар зүсмийн шүдлэн байдсыг би Б гэх газар нутаглах Энхээ гэдэг хүнд 200.000 төгрөгөөр зарсан байсныг Ө.А ах харчихаад буцаагаад авсан. Би хүнээс мөнгө зээлээд тэгээд нэхэгдээд байхаар нь бусдын адуунаас зарчихсан юм.Манай 2 гэр хоорондоо 8 км зайтай байдаг. Манай 2 гэрийн адууны бэлчээр нэг байдаг...гэх,
“Л” ХХК-ийн шинжээчийн 20/03/58 дугаартай “ соёолон үрээ 683.333 төгрөг, соёолон гүү 650.000 төгрөг, шүдлэн байдас 383.333 төгрөг, нийт үнэлгээ 1.716.666 төгрөг “ гэх дүгнэлт,
хохирогч Г.Хийн “ 2019 оны 02 дугаар сард манай адуунаас хэдэн адуу тасраад Д гэх газарт очсон байсан. Тэгээд миний найз манай адууг оллоо гээд өөрийнхөө адуунд аваад ирэхэд манай адуунаас хос арвай тамгатай, хүрэн халзан зүсмийн хойд хоёр хөл нь цагаан шүдлэн үрээ дутсан байсан. Адуугаа эрж хайгаад сураглаад сураг гарахгүй байсан. Гэтэл удаагүй Ч.Н гэдэг залуу миний халзан үрээтэй адилхан үрээг адуутайгаа хамт туугаад явж байсан гэж сонсогдсон. Би Ч.Н гэгчтэй уулзаж адуугаа сураглахад манай адуунд таны үрээ ирсэн боловч нэг их удаагүй манай адуунаас яваад өгсөн гэж хэлээд би эрж сураглаад олоод өгнө гэж байсан “ гэх
яллагдагч Ч.Нгийн “ 2019 оны 02 дугаар сард А гэдэг газар нутаглаж байхад манай адуунд нэг хүрэн халзан шүдлэн үрээ ирж нийлсэн байсан. Би Баттөр гэдэг хүнээс 200.000 төгрөг зээлсэн байсан. Түүнийхээ өртгөнд уг шүдлэн үрээг өгөх гээд хөтлөөд явж байгаад үхүүлчихсэн юм. Би уг хүрэн халзан үрээг хэний адуу гэдгийг мэдээгүй байсан. Сүүлд нь сумын Засаг дарга Г.Х нь надаас асууж сураглахаар нь би манай адуунаас яваад өгсөн гэж худлаа хэлсэн” гэх мэдүүлгүүд,
“Л” ХХК-ийн шинжээчийн 20/03/59 дугаартай “ 2 настай хүрэн халзан зүсмийн шүдлэн үрээ 500.000 төгрөг “ гэх дүгнэлт,
хохирогч Б.Сийн “ 2019 оны 05 дугаар сарын эхээр хүйтэн бороо ороод адуугаа уруудуулж Сүхбаатар сумын ард “Шивээт” гэх газраас олж манай адуунаас хүрэн гүү /дан саран/ тамгатай, хээр гүү/ хас/ тамгатай дутуу ирсэн юм. 07 дугаар сард Отгонбаатар гэж хүний адуунд байна гэж надад Баттайван ах хэлсэн. Тэгээд 2019 оны 09 дүгээр сарын эхээр очиж үзэхэд хүрэн гүү нь байхгүй болсон байсан, хээр гүү нь унагалчихсан байсныг авсан. Отгонбаатар /Ч.Н/ нь миний хүрэн гүүний оронд орных нь адууг өгсөн тул нэхэмжлэх зүйлгүй ” гэх,
гэрч О.Бийн “2019 оны 09 дүгээр сарын эхээр Отгонбаатар надад адуу өгмөөр байна гээд тамгыг нь сайн санахгүй байна, хүрэн зүсмийн бүдүүн гүү өгсөн. Гүүг надад өгөхдөө “Шинэ булаг” гэх газар гэрийнхээ хойно барьчихсан байхад нь би очиж авсан. Би тэр гүүг 700.000 төгрөгөөр худалдаж авсан” гэх,
яллагдагч Ч.Нгийн “ 2019 оны 05 дугаар сарын сүүлээр тэнгэр муухайрч адуу урагшаа уруудаад адуугаа татаж авахад манай адуунд хас тамгатай хээр гүү, дан саран хүрэн гүү ирсэн юм. 2019 оны 09 дүгээр сарын эхээр манай тэнд Дорнод аймгаас адуу авахаар ирсэн Төрөө гэж хүнд хүрэн гүүг нь 700.000 төгрөгөөр зарсан. Хээр гүү нь манай адуунд ирээд хээр унага гаргасан.” гэх мэдүүлгүүд,
“Л” ХХК-ийн шинжээчийн 20/03/59 дугаартай “ 2 настай хүрэн халзан зүсмийн шүдлэн үрээ 500.000 төгрөг “ гэх дүгнэлт,
хохирогч Ц.Цийн “Манай адуу Сүхбаатар сумын 3 дугаар багийн нутаг “А” гэх газар байдаг юм. 2019 оны 08 дугаар сарын эхээр адуу салхидаад гэрээсээ зүүн баруун хойш “Чигчийт” хүртэл 30 орчим км явсан байсан. Адуугаа эрж олоход манай хүрэн зүсмийн “ЧА” тамгатай шүдлэн байдас алга болсон байсан. Манай тэнд байдаг Энхчулуун гэж хүний адуунд 2019 оны 09 дүгээр сарын эхээр миний алдсан байдас байхаар нь асуусан чинь Отгонбаатар мөнгөний өрөнд өгсөн гэж хэлсэн. Би байдсаа буцаагаад авсан ба одоо ямар нэгэн гомдол саналгүй ” гэх,
гэрч Ц.Эы “ 2019 оны 05 дугаар сард Ч.О надаас хүний ажилд явлаа гээд мөнгө авсан юм. Би тэр өрөндөө 2019 онд 08 дугаар сард хүрэн зүсмийн “ча” тамгатай шүдлэн байдас очиж авсан юм. Тэгээд манай тэнд байдаг Цоггэрэл гэж хүний тамгатай байдас,өөрийнх адуу биш санагдаад байхаар нь Цоггэрэлийг утсаар дуудаж үзүүлсэн чинь өөрийнх нь алдсан адуу байна гэхээр өгч явуулсан ” гэх,
яллагдагч Ч.Нгийн “ 2019 оны 08 дугаар сарын эхээр манай гадаа Цоггэрэл ахын 3 азаргатай адуу салхидаад ирэхээр нь би өөрийн унаж байсан морьтой мордоод тэр дотроос хүрэн зүсмийн ЧА тамгатай шүдлэн байдас барьж авсан.Тэгээд Энхчулуун ахаас зээлсэн 500 мянган төгрөгний өрөнд өгсөн.Тэгсэн 2019 оны 09 дүгээр сарын дундуур байх Цоггэрэл ах мэдээд байдсаа буцааж авсан. Энхчулуун ахад дараа нь зээлсэн мөнгөө буцааж өгсөн ” гэх мэдүүлгүүд,
“Л” ХХК-ийн шинжээчийн Ү/ 20/03/19 дугаартай “ шүдлэн байдас 550.000 төгрөг “ гэх дүгнэлт,
хохирогч Б.Сын “ 2019 оны 12 дугаар сарын эхээр манай адуунаас хонгор халзан зүсмийн чандмань тамгатай 7 настай гүү алга болсон байсан. Миний адууг манайхтай ойролцоо нутагладаг Ч.Н гэгч нь Дорнод аймаг руу хүнд зарсан байна ” гэх,
яллагдагч Ч.Нгийн “ Би 2019 оны 12 дугаар сарын 20-доор цуг ойролцоо нутагладаг Сүхбаатар гэдэг хүний адуунаас чандмань тамгатай хонгор халзан зүсмийн гүүг барьж аваад малын ченж Баттөр гэдэг хүнд 700.000 төгрөгөөр зарсан” гэх мэдүүлгүүд,
“Л” ХХК-ийн шинжээчийн 20/03/56 дугаартай “ шүдлэн байдас 766.666 төгрөг “ гэх дүгнэлт,
хохирогч С.Өын “2019 оны 09 дүгээр сард манай адуунаас 1 тооны хүрэн буурал байдас алдсан юм ” гэх,
яллагдагч Ч.Нгийн “ 2019 оны 09 дүгээр сард манай адуунд зөв гуяндаа гилэн тамгатай хүрэн байдас ирж нийлсэн байсныг Баттөр гэдэг хүнд 400.000 төгрөгөөр зарсан. Уг хүрэн байдсыг зарснаас хойш 7 хоногийн дараа С.Ө миний хүнд зарсан байдсыг хайгаад сураглаж ирсэн. Манай 2 гэр хоорондоо 7 км орчим зайтай байдаг” гэх мэдүүлгүүд
“Л” ХХК-ийн шинжээчийн 20/03/49 дугаартай “ шүдлэн байдас 525.000 төгрөг “ гэх дүгнэлт,
хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.Дгийн “ Би Сүхбаатар сумын 5 дугаар багийн иргэн Ч.Н /хүмүүс Отгонбаатар гэж дууддаг/ гэдэг залууд 2019 оны 09 дүгээр сарын 14-нд 141 адууг сарын 300.000 төгрөгний цалинтай харуулахаар хүлээлгэж өгсөн. 2019 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр адуугаа тоолоход 2 адуу дутсан. Тэгээд Нэргүйд адуу дутаалаа гэж хэлээд түүнээс адуугаа авсан. Би бичгээр гэрээ байгуулаагүй, аман гэрээ хийгээд адуугаа хүлээлгэж өгсөн. Адуугаа хүлээлгэж өгөхдөө адуу дутаавал төлж өгнө гэсэн бичиг хийж гарын үсэг зурцгаасан. Мал алдагдах үеэр малын ченж Баттөр гэдэг хүнд адуу зарсан байсан. Би хүрэн гүүгээ 3,0 сая төгрөгөөр, хонгор гүүгээ 1,5 сая төгрөгөөр үнэлнэ. Хохирлыг минь барагдуулж өгөөгүй байна” гэх,
гэрч У.Дгийн “...2019 оны 11 дүгээр сард би Ч.Нгээс Б.Дгийн адууг хүлээж авахад хүрэн гүү дутсан ” гэх,
яллагдагч Ч.Нгийн “ Би Д гэдэг хүний 141 тооны адууг 2019 оны 09 дүгээр сард сарын 300000 төгрөгийн цалинтай маллахаар хүлээж авсан. Адуугаа хүлээж авсны дараа 2019 оны 09 дүгээр сарын сүүлээр Дорнод аймгийн малын ченж Баттөр нь манай нутгаар мал авна гээд явж байхад нь мөнгөний хэрэг гараад уг адуунаас чандмань тамгатай хүрэн зүсмийн гүүг барьж аваад 700000 төгрөгөнд зарсан. Би хүрэн гүүг алдаад олохгүй байна, эрж сураглаад олоод өгнө гэж гэж хэлсэн ” гэх мэдүүлгүүд,
“Л” ХХК-ийн шинжээчийн 20/03/52 дугаартай “ хонгор зүсмийн гүү 750.000 төгрөг “ гэх дүгнэлт зэрэг нотлох баримтууд хамаарна.
Мал хулгайлах гэмт хэргийн объектив талын үндсэн шинж нь бусдын малыг хулгайлсан идэвхтэй үйлдлээр буюу хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан үйлдлээр хэрэгжиж, малыг хулгайлах үйлдэл хийж, захиран зарцуулах боломж бүрдүүлснээр уг хэрэг төгсдөг бөгөөд шүүгдэгч Т.С нь бусдаас авсан зээлийн өр төлбөрөө төлөх зорилгоор өөрийн эзэмшлийн мотоциклийг ашиглан Ч.Нтэй бүлэглэн бэлчээрээс адуу хулгайлсан, мөн шүүгдэгч Ч.Н нь өөрийн хэрэгцээ шаардлагыг хангах, амар хялбар аргаар мөнгө олох зорилгоор өөрийнх адуунд ирж нийлсэн адууны эзэмшигчийг мэдсээр байж хууль бусаар авч зарж борлуулан өөрийн хувийн хэрэгцээнд хэрэглэсэн нь хэрэгт хөдөлбөргүй тогтоогджээ.
Өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг үйлдэхэд тээврийн хэрэгсэл ашигласан болохыг тогтоохдоо тухайн гэмт хэргийг үйлдэхэд буюу тодорхой материаллаг эд зүйлсийг зөөвөрлөх, тээвэрлэхэд уг тээврийн хэрэгсэл зайлшгүй хэрэглэгдэх шинж чанартай байсан эсэх, уг материаллаг зүйлсийн жин, хэмжээ, тоо ширхэг, эзлэхүүн, тодорхой биет байдал зэргээс шалтгаалан тээврийн хэрэгсэлгүйгээр гэмт хэрэг үйлдэгдэх боломжгүй байсан гэдгийг тогтоох бөгөөд мал хулгайлах гэмт хэргийн хувьд мал авах санаа зорилгоор тээврийн хэрэгслээр нутаг бэлчээрт нь зорьж очих, хөөж туух, ачиж зөөвөрлөх зэргээр өөрийн эзэмшилдээ оруулах идэвхтэй үйлдлийг хамааруулан ойлгох ба шүүгдэгч Т.С, Ч.Н нарын хувьд иргэн Т.Бын 1 адууг авахдаа биеэр шууд явж очих, авч явах боломжгүй эд хөрөнгөд хүрэх, бод малын жин, хэмжээ, биет байдал зэргээс шалтгаалан уналга, тээврийн хэрэгсэлгүйгээр адууг хөөж, туух, барих боломжгүй учраас мотоцикл ашигласан байх бөгөөд уг гэмт хэргийг үйлдэхэд тээврийн хэрэгсэл нь зайлшгүй хэрэглэгдэх шинж чанартай байсныг дурдъя.
Харин шүүгдэгч Ч.Нн бусад үйлдлийн хувьд мал авах санаа зорилгоор нутаг бэлчээрт нь зорьж очих, хөөж туух, ачиж зөөвөрлөх зэргээр тээврийн хэрэгсэл, уналга хэрэглэсэн байдал хэрэгт тогтоогдоогүй ба тэрээр ойр саахалт, нутаг бэлчээрээр өөрийнх адуунд ирж нийлсэн адууг хариулах явцдаа адуунаасаа барьж бусдад зарж борлуулсныг уналга ашигласан гэж үзэх үндэслэлгүй болно.
“Алдуул мал” гэдэг нь гэм буруутай этгээдийн ямар нэг оролцоогүй, өмчлөгч буюу эзэмшигчийн хүсэл зоригоос шалтгаалахгүй, гадны хүчин зүйл буюу аадар бороо, цасан шуурга зэрэг байгалийн давагдашгүй хүчинд автагдах зэрэг шалтгаанаар ижил сүргээсээ тасран салж, нутаг бэлчээрээсээ холдож, хараа хяналтгүй болсон, өмчлөгч эзэмшигч нь чухам хэн болох нь тодорхой мэдэгдэхгүй байгаа малыг ойлгох бөгөөд алдуул мал олсон иргэн Иргэний хуулийн 117 дугаар зүйлд зааснаар тухайн орон нутгийн захиргааны буюу цагдаагийн байгууллагад мэдэгдэж малын эзнийг тогтоох хүртэл өөрийн эзэмшилд байлган маллах, орон нутгийн захиргаа, цагдаагийн байгууллагад шилжүүлэх үүрэгтэй байна.
Шүүгдэгч Ч.Нгийн хувьд байгалийн давагдашгүй хүчний улмаас буюу хүйтэн борооноор ижил сүргээсээ салж, нутаг бэлчээрээсээ холдон өөрийнх адуунд нийлсэн иргэн Ө.Сийн эзэмшлийн адууг бусдын өмчлөлийн болохыг мэдсээр атлаа хуульд заасан дээрх иргэний үүргээ биелүүлэлгүй, ашиг хонжоо олохоор зарж борлуулан завшсан болох нь хохирогч Ө.Сийн “ 2019 оны 05 дугаар сарын эхээр хүйтэн бороо ороод адуугаа уруудуулж Сүхбаатар сумын ард “Шивээт” гэх газраас олж авахад манай адуунаас хүрэн гүү /дан саран/ тамгатай, хээр гүү/ хас/ тамгатай дутуу ирсэн юм. Уг 2 гүүг эрээд олдохгүй байгаад 07 дугаар сард Отгонбаатар гэж хүний адуунд байна гэж надад Баттайван ах хэлсэн. Тэгээд 2019 оны 09 дүгээр сарын эхээр очиж үзэхэд хүрэн гүү нь байхгүй болсон байсан, хээр гүү нь унагалчихсан байсныг авсан.Отгонбаатар /Ч.Н/ нь миний хүрэн гүүний оронд орных нь адууг өгсөн ” гэх мэдүүлгээр хэрэгт нотлогдоно.
Мөн шүүгдэгч Ч.Н нь хохирогч Б.Дгийн аман гэрээний үндсэн дээр цалин, хөлстэйгөөр маллуулахаар өгсөн 141 тооны адууг хариулах явцдаа уг итгэмжлэн хариуцуулсан адуунаас нэг гүүг бусдад зарж борлуулан завшсан нь хохирогч Б.Дгийн “ Би Ч.Н гэдэг залууд 2019 оны 09 дүгээр сарын 14-нд 141 адууг сарын 300.000 төгрөгийн цалинтай харуулахаар хүлээлгэж өгсөн. 2019 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр адуугаа тоолоход 2 адуу дутсан. Нэргүйд нь малын ченж Баттөр гэдэг хүнд адуу зарсан байсан ” гэх, Ч.Нгийн “ Би Д гэдэг хүний 141 тооны адууг 2019 оны 09 дүгээр сард сарын 300000 төгрөгийн цалинтай маллахаар хүлээж авсан. Адуугаа хүлээж авсны дараа 2019 оны 09 дүгээр сарын сүүлээр Дорнод аймгийн малын ченж Баттөр нь манай нутгаар мал авна гээд явж байхад нь мөнгөний хэрэг гараад уг адуунаас чандмань тамгатай хүрэн зүсмийн гүүг барьж аваад 700000 төгрөгөнд зарсан. Би хүрэн гүүг алдаад олохгүй байна, эрж сураглаад олоод өгнө гэж гэж хэлсэн ” гэх мэдүүлгүүдээр хэрэгт хөдөлбөргүй тогтоогджээ.
Шүүгдэгч нар гэмт хэргийг шунахай сэдэлтээр, гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр үйлджээ.
Тэдгээр нь бусдын итгэмжлэн хариуцуулсан болон алдуул мал, эд хөрөнгийг эзэмшигч, өмчлөгчийн зөвшөөрөлгүйгээр авч болохгүйг буюу өөрсдийн үйлдлийн хууль бус шинжтэйг ухамсарлаж мэдсээр атлаа амар хялбар аргаар мөнгө олох, өр төлбөрөө дарах зэрэг өөрсдийн хэрэгцээ шаардлагыг хангах зорилгоор бусдын өмчлөлийн адууг бэлчээрээс нь хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авах, алдуул мал болон бусдын итгэмжлэн хариуцуулсан адууг завших зэргээр хохирогч нарын өмчлөх эрхэд зориуд хохирол учруулсан байна.
Шүүгдэгч Т.С, Ч.Н нарын бүлэглэн иргэн Т.Бын нэг гүүг хулгайлсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэг буюу мал хулгайлах гэмт хэргийн,
шүүгдэгч Ч.Нгийн, Т.Стай бүлэглэн иргэн Т.Бын нэг гүүг, дангаараа Ө.Агийн 2 гүү, 1 үрээ, Г.Хийн нэг шүдлэн адуу, Г.Цийн нэг шүдлэн байдас, С.Өын нэг байдас, Б.Сын нэг гүү , нийт 8 мод мал хулгайлсан үйлдлүүд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дэх хэсэг буюу олон тооны мал хулгайлах,
Ө.Сийн эзэмшлийн өөрийн адуунд нийлсэн нэг гүүг авсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг буюу алдуул мал завших,
Б.Дгийн өөрт нь итгэмжлэн хариуцуулсан адуунаас нэг гүүг завшсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дугаар зүйлийн 1 дэх хэсэг буюу бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завших гэмт хэргийн шинжүүдийг тус тус агуулах бөгөөд прокуророос ирүүлсэн хэргийн зүйлчлэл үндэслэлтэй байх тул шүүгдэгч нарыг дээрх гэмт хэрэг үйлдсэн гэмт буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэргийн улмаас учирсан хохирлын үнэлгээг мөрдөн шалгах ажиллагааны явцад мөрдөгч тогтоол гарган хөрөнгийн үнэлгээ гаргах тусгай зөвшөөрөл бүхий “ Л “ ХХК-ны шинжээчээр дүгнэлтээр тогтоолгосон нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1.5 “ гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээг хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүх хуралдааны явцад нотлоно “, 16.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тусгай мэдлэг зайлшгүй шаардсан, эсхүл эд зүйл, хөрөнгийн үнэлгээ тогтоохоор шинжилгээ хийлгэнэ “ гэж заасан зохицуулалтанд нийцэх бөгөөд хууль зөрчөөгүй байна.
“ Л “ ХХК-ны шинжээчийн дүгнэлтээр хохирогч Т.Бын соёолон насны гүүг 650.000 төгрөг, Ө.Агийн 6 настай гүүг 683.333 төгрөг, соёолон гүү 650.000 төгрөг, шүдлэн байдсыг 383.333 төгрөг, нийт үнэлгээ 1.716.666 төгрөгөөр, Г.Хийн шүдлэн үрээг 500.000 төгрөг, Б.Сийн хүрэн гүүг 750.000 төгрөг, Ц.Цийн шүдлэн байдсыг 550.000 төгрөг, Б.Сын 7 настай гүүг 766.666 төгрөг, С.Өын байдсыг 525.000 төгрөг, Б.Дгийн хүрэн гүүг 750.000 төгрөгөөр тус тус үнэлсэн бөгөөд уг үнэлгээний талаар шүүгдэгч болон хохирогч нар маргаагүй болно.
Дээрх үнэлгээ нь тухайн хөрөнгийн үнэлгээний зүйлийн шинж байдал, онцлогт үндэслэсэн байх, үнэлгээний зүйлийн тогтоосон үнэ цэнэ зохих үндэслэл бүхий, тодорхой байх зэрэг хуулийн шаардлагад нийцсэн байгааг дурдах нь зүйтэй.
Шүүгдэгч Т.С, Ч.Н нар гэмт хэргийн улмаас хохирогч Т.Бт учирсан нэг гүүний хохирол 650.000 төгрөгийг, мөн шүүгдэгч Ч.Н нь хохирогч Ө.Сийн 750.000 төгрөг, Б.Цоггэрэлийн 550.000 төгрөгийн хохирлыг тус тус бүрэн нөхөн төлсөн бөгөөд бусад хохирогч нарт учирсан хохирлыг барагдуулаагүй байх тул түүнээс 525.000 төгрөгийг гаргуулан хохирогч С.Өт, 683.333 төгрөг хохирогч Ө.Ад, 500.000 төгрөг Г.Хэд, 766.666 төгрөг Б.Ст, 750.000 төгрөг хохирогч Б.Дд тус тус олгохоор тогтоолоо.
Шүүгдэгч Ч.Н нь “ С.Ө ах, Г.Х нарын хохирлыг төлсөн. Бичиг хийж өгөөгүй ” гэж мэдүүлэх боловч энэ талаар хэрэгт нотлох баримт авагдаагүй ба мөн хохирогч С.Ө, Г.Х нарын зүгээс хохирол төлөгдсөн асуудлаар шүүхэд баримт ирүүлээгүй болно.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч Т.Сын гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирлыг нөхөн төлсөн, Ч.Нгийн зарим хохирогч нарт учруулсан хохирлыг нөхөн төлсөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэх хөнгөрүүлэх нөхцөл байдал болох ба харин тэдгээрийн гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн, шүүгдэгч Ч.Нгийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17 дугаар бүлэгт заасан санаатай гэмт хэргийг хоёроос дээш удаа үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан хүндрүүлэх нөхцөл байдалд тус тус хамаарна.
Тодруулбал, шүүгдэгч Ч.Н нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17 дугаар бүлгийн буюу 17.4 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргүүдийг 8 удаагийн үйлдлээр үйлджээ.
Гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг шүүх харгалзан үзэх хуулийн зохицуулалттай юм.
Шүүгдэгч Ч.Н нь зарж борлуулан ашиг олох зорилгоор бусадтай бүлэглэн, тээврийн хэрэгсэл ашиглан, мөн дангаараа 5 удаагийн үйлдлээр 7 тооны адууг хулгайлж, 2 тооны адууг завшиж бусдад нийт 6.308.332 төгрөгийн хохирол учруулсан, зарим хохирол нөхөн төлөгдөөгүй байгаа зэрэг нөхцөл байдлыг үндэслэн шүүгдэгч Ч.Нд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 400 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял, 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450.000 төгрөгөөр торгох ял, 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 3 жил 2 сарын хугацаагаар хорих ял тус тус оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 400 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг хорих ялын нэг хоногт шилжүүлэн 50 хоног буюу 1 сар 20 хоног, мөн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 450.000 төгрөгөөр торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг хорих ялын нэг хоногт шилжүүлж 30 хоногийн хугацаагаар хорих хөнгөн ялуудыг, 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 3 жил 2 сарын хугацаагаар хорих ял хүнд ялд нэмж нэгтгэн Ч.Нн эдлэх ялыг 3 жил 4 сар 20 хоногийн тогтоож, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтооно.
Харин шүүгдэгч Т.Сын холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хөнгөн ангиллын гэмт хэрэгт хамаарах, түүний үйлдсэн хэрэг нотлогдсон, тэрээр гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас хохирогчид учруулсан эдийн хохирлыг нөхөн төлсөн зэрэг нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан, тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Сыг хорих ял оногдуулахгүйгээр 1 жил 6 сарын хугацаагаар тэнсэхээр шийдвэрлэлээ.
Энэ нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн “ Хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, эсхүл гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл хэсэг заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болно ” гэх зохицуулалтанд нийцэх бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “ Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна ” гэх шударга ёсны зарчимд харшлахгүй болно.
Харин шүүгдэгч Т.Сд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн “ Шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан энэ хуулийн 7.3 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт заасан хэд хэдэн үүрэг хүлээлгэж, хязгаарлалт тогтооно ” гэсэн зохицуулалтыг хэрэглэх үндэслэлгүй гэж шүүх үзлээ.
Учир нь 2015 онд батлагдаж, 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс мөрдөгдсөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн “ Шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан энэ хуулийн 7.3 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт заасан хэд хэдэн үүрэг хүлээлгэж, хязгаарлалт тогтоож болно ” гэсэн зохицуулалтын “ тогтоож болно “ гэснийг 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиар “ тогтооно ” гэж өөрчлөн найруулсан бөгөөд энэ нь гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дордуулсан зохицуулалт болох тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “ Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцох, гэм буруутай хүн, хуулийн этгээдэд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг тухайн гэмт хэргийг үйлдэх үед дагаж мөрдөж байсан хуулиар тодорхойлно “, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 2 дэх хэсгийн “ Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт шинээр тооцсон, оногдуулах ялыг хүндрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дордуулсан хуулийг буцаан хэрэглэхгүй “ гэж заасны дагуу шүүгдэгч Т.Сын, Ч.Нтэй бүлэглэн 2019 оны 01 дүгээр сард иргэн Т.Бын гүүг хулгайлсан үйлдэлд тухайн үед мөрдөгдөж байсан Эрүүгийн хуулиар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй гэж үзнэ.
Дээр дурдсан хууль буцаан хэрэглэхгүй үндэслэлд хууль тогтоогчийн шийдвэрээр хүний эрх зүйн байдлыг дордуулж байгаа эрүүгийн хуулийн зохицуулалтад хамаарах бусад аливаа хэм хэмжээ багтаан ойлгох бөгөөд 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиар оруулсан дээрх өөрчлөлт нь эрүүгийн хариуцлагыг шинээр тогтоож буй явдал ба энэ тохиолдолд гэмт хэрэгт шинээр тооцохоор заасан хэм, хэмжээг хууль хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн өдрөөс хойш үйлдэгдсэн гэмт хэрэгт хэрэглэх нь эрүүгийн эрх зүйн онол, хууль хэрэглээний жишигт тогтсон ойлголт юм.
Түүнчлэн, тухайн үеийн буюу 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн “ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн “ Шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан энэ хуулийн 7.3 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт заасан хэд хэдэн үүрэг хүлээлгэж, хязгаарлалт тогтоож болно ” гэх зохицуулалт нь эрүүгийн хариуцлагын хүрээн дэх албадлагын арга хэмжээг заавал оногдуулахыг шүүхэд үүрэг болгосон буюу императив шинжтэй хэм хэмжээ биш, гагцхүү шүүгч өөрийн итгэл үнэмшилд тулгуурлан оногдуулж болох, шүүхийн эрх хэмжээнд хамаарч буй зохицуулалт байсан бол 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиар уг зохицуулалтыг шүүхэд үүрэг болгон хуульчилж, өөрчилсөн болохыг дурдах нь зүйтэй.
Иймд шүүх шүүгдэгч Т.Сын анх удаа хөнгөн ангиллын гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлыг нөхөн төлсөн зэрэг нөхцөл байдлыг харгалзан үзэж түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт заасан үүрэг хүлээлгэж, хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээ хэрэглэх шаардлагагүй гэж үзсэн болно.
Шүүгдэгч Т.С, Ч.Н нар иргэн Т.Бын гүүг хулгайлахдаа Т.Сын эзэмшлийн Тэнхлэг загварын улсын дугааргүй мотоциклийг ашигласан байх тул хуульд заасны дагуу уг тээврийн хэрэгслийг шүүгдэгчээс гаргуулж улсын орлогод оруулах нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 7.5 дугаар зүйлийн 2 дэх хэсэгт “ Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого” гэж Монгол Улсад бол энэ хуулийн тусгай ангид заасан, гадаад улсад бол тухайн улсын хуулиар нэг жилээс дээш хугацаагаар хорих ял оногдуулахаар заасан гэмт хэрэг үйлдэж шууд, шууд бусаар олсон эдийн, эдийн бус хөрөнгө, түүний үнэ, түүнээс олсон ашиг, орлого, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник, хэрэгслийг ойлгоно” гэж заасныг үндэслэвэл шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэхэд ашигласан мотоцикль нь дээрх хуульд заасан гэмт хэрэг үйлдэхэд ашигласан техник, хэрэгсэлд хамаарах бөгөөд уг мотоциклийг улсын орлого болгох нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт ” Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг, эсхүл бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор гэмт хэргийн улмаас учруулсан хохиролтой тэнцэх хэмжээний хөрөнгө, орлогыг гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох хөрөнгө, орлогоос албадан гаргуулна” гэх зохицуулалтанд нийцэх юм.
“Л” ХХК-ийн шинжээчийн Ү/20/03/16 дугаартай дүгнэлтээр Т.Сын эзэмшлийн улсын дугааргүй Тэнхлэг загварын мотоциклийг 775.000 төгрөгөөр үнэлжээ / 1 хх- 117- 124 тал/.
Шүүх шүүгдэгч Т.Саас гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгслийг гаргуулахаар тогтоосон тул уг мотоциклийг битүүмжилсэн 2020 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 5/14 дугаартай “ Эд хөрөнгө битүүмжлэх тухай” прокурорын тогтоолыг хэвээр үлдээхээр тогтоолоо.
Энэ хэрэгт эд хөрөнгийн үнэлгээ гаргасан “Л” ХХК нь 2020 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 20/01/14 тоот албан бичгээр “ Л ХХК нь Сүхбаатар аймгийн цагдаагийн газартай 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн Ү20/01/05 тоот гэрээ байгуулж хөрөнгийн шинжээчээ ажиллаж байгаа билээ. Гэрээний үүргийн дагуу Ү.Нэргүй, Г.С нарт холбогдох эрүүгийн хэрэгт Ү/20/03/18, Ү/20/03/20, Ү/20/03/52, Ү/20/03/56, Ү/20/03/59 дугаартай дүгнэлтүүдийг гаргасан. Иймд эдгээр дүгнэлтийн шинжээчийн хөлс болох 120.000 төгрөгийг буруутай этгээдээс гаргуулж өгнө үү “ гэх хүсэлтийг шүүхэд ирүүлжээ.
Хэргийн баримтыг үндэслэвэл, тухайн хэрэгт мөрдөгчийн 2020 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн тогтоолоор 2030000000027 дугаартай хохирогч Б.С, 2030000000037 дугаартай хохирогч Г.Ц, 2030000000039 дугаартай хохирогч Т.Б, 2020 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн тогтоолоор 203000460080 дугаартай хохирогч Б.Дд, 2020 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн тогтоолоор 2030000520069 дугаартай хохирогч С.Ө, 2020 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн тогтоолоор 2030000680071 дугаартай хохирогч Ө.А, 2030000700063 дугаартай хохирогч Б.С нарт холбогдох хэрэгт “ Л ” ХХК-ийг шинжээчээр томилж хохирлыг үнэлгээг тус тус гаргуулсан байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д “ хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, гэрч, хөндлөнгийн гэрч, шинжээч, мэргэжилтэн, орчуулагч, хэлмэрч, өмгөөлөгчид төлөх зардал ”, 1.5-д ” тухайн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай шууд холбогдон гарах бусад зардал ” гэж заасан зардлыг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд хамаарахыг, уг зардлыг мөн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг ” Шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг шүүх тогтоовол түүнээс эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг холбогдох баримтыг үндэслэн гаргуулах ”-аар тус тус хуульчилсан бөгөөд “ Л ” ХХК-ийн шинжээчийн дүгнэлтийн үйлчилгээний хөлс нь дээр дурдсан эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд хамаарах тул шүүгдэгчээс уг зардлыг гаргуулах нь хуульд нийцнэ.
Шинжээчийн шүүхэд ирүүлсэн шүүгдэгч Ү.Нэргүйд холбогдох эрүүгийн хэрэгт хамааралтай хохирогч Ц.Цийн хэргийн Ү/20/03/18 тоот дүгнэлтийн хөлс 20.000 төгрөг, Б.Сийн Ү/20/03/20 дүгнэлтийн хөлс 20.000 төгрөг, Б.Дгийн Ү/20/03/52 дүгнэлтийн 20.000 төгрөг, Б.Сын Ү/20/03/56 дүгнэлтийн 30.000 төгрөг, Г.Хийн Ү/20/03/59 дүгнэлтийн 30.000 төгрөгийн нэхэмжлэхүүд мөрдөгчийн “ Шинжээч томилсон “ тогтоолтой таарах, мөн шүүхээс дээрх хохирогч нарт холбогдох хэрэгт шүүгдэгч Ү.Нэргүйг гэм буруутайд тооцсон тул түүнээс шинжээчийн хөлсөнд 120.000 төгрөгийг гаргуулж “ Л ” ХХК-нд олгох нь зүйтэй гэж үзлээ.
Харин шинжээч нь хохирогч Г.Ц, Т.Б, С.Ө нарын хохирлын талаар гаргасан шинжээчийн дүгнэлтийн хөлсийн нэхэмжлэлийн баримтыг шүүхэд ирүүлээгүй тул энэ тогтоолоор хангах боломжгүй хийгээд шинжээч нь нотлох баримтыг бүрдүүлэн иргэний журмаар холбогдох этгээдээс жич нэхэмжлэх эрхтэйгээр үлдээлээ.
Цаашид шинжээч нь шинжээчийн дүгнэлт гаргахад гаргасан үйлчилгээний хөлс буюу эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг эрүүгийн хэрэгт тогтоол гаргаж шинжээч томилсон мөрдөгчөөс бус, гэмт хэрэгт холбогдсон гэм буруутай этгээдээс нэхэмжлэх нь хуульд нийцэх бөгөөд нэхэмжлэх баримтанд эрүүгийн хэргийн дугаар, яллагдагч, шүүгдэгчийн овог нэр, цагдаагийн байгууллагатай байгуулсан гэрээний баталгаат хуулбар, хүсэлт, нэхэмжлэл зэргийг тодорхой бичиж ирүүлэх шаардлагатайг анхаарах нь зүйтэй юм.
Шүүгдэгч Ч.Н, Т.С нар энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй бөгөөд шүүгдэгч Ч.Нд энэ өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авахаар тогтоолоо.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Ч.Нг бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө завших буюу Эрүүгийн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, алдуул мал завших буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, олон тооны мал хулгайлах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргүүдийг,
шүүгдэгч Т.Сыг мал хулгайлах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Шүүгдэгч Ч.Нг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 400 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял, 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450.000 төгрөгөөр торгох ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг баримтлан, тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 3 жил 2 сарын хугацаагаар хорих ял оногдуулж,
шүүгдэгч Т.Сыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жил 6 сарын хугацаагаар тэнссүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т заасныг баримтлан шүүгдэгч Ч.Нд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 400 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг хорих ялын нэг хоногт шилжүүлэн 50 хоног буюу 1 сар 20 хоног, мөн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 450.000 төгрөгөөр торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг хорих ялын нэг хоногт шилжүүлж 30 хоногийн хугацаагаар хорих хөнгөн ялуудыг, 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 3 жил 2 сарын хугацаагаар хорих ял хүнд ялд нэмж нэгтгэн Ч.Нн эдлэх ялыг 3 жил 4 сар 20 хоногийн хугацаагаар тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Ч.Нд оногдуулсан 3 жил 4 сар 20 хоногийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.
5. Шүүхийн шатанд шүүгдэгч Т.Сд таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй бөгөөд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ч.Нд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, түүний эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.
6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Нгээс 525.000 төгрөг гаргуулж Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын 5 дугаар багийн иргэн, хохирогч С.Өт, 1.716.666 төгрөг гаргуулж тус сумын 5 дугаар багийн иргэн, хохирогч Ө.Ад, 500.000 төгрөг гаргуулж мөн сумын 3 дугаар багийн иргэн, хохирогч Г.Хэд, 750.000 төгрөг гаргуулж Улаанбаатар хотны Багануур дүүргийн 3 дугаар хорооны иргэн, хохирогч Б.Дд тус тус олгосугай.
7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Саас гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан түүний эзэмшлийн 775.000 төгрөгийн үнэтэй, улсын дугааргүй Тэнхлэг загварын мотоциклийг хурааж улсын орлогод оруулсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.5-д зааснаар Ч.Нгээс 120.000 төгрөг гаргуулж “ Л” ХХК-нд /регистр 3681351/ олгосугай.
9. Шинжээч нь хохирогч Б.С, Г.Ц, Т.Б нарт холбогдох хэрэгт хохирлыг үнэлгээ, дүгнэлт гаргахад зарцуулсан үйлчилгээний хөлс буюу эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг нотлох баримтыг бүрдүүлэн иргэний журмаар холбогдох этгээдээс жич нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.
10. Шүүгдэгч Ч.Н, Т.С нар энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд хөрөнгөгүй, иргэний хувийн бичиг баримт ирээгүй бөгөөд хохирогч Т.Бын 650.000 төгрөгийн, хохирогч Ц.Цийн 550.000 төгрөг, хохирогч Б.Сийн 1.500.000 төгрөгийн хохирлууд тус тус нөхөн төлөгдсөн, тэдгээр нь нэхэмжлэх зүйлгүй, гомдолгүй гэснийг тус тус дурдсугай.
11. Шүүгдэгч Т.Сын эзэмшлийн улсын дугааргүй, Тэнхлэг загварын мотоциклийг улсын орлогод оруулах шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдтал уг мотоциклийг битүүмжилсэн 2020 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 5/14 дугаартай “ Эд хөрөнгө битүүмжлэх тухай ” прокурорын тогтоолыг хэвээр үлдээсүгэй.
12. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
13. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.
14. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар энэ тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.НАСАНБУЯН