Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2017 оны 01 сарын 11 өдөр

Дугаар 73

 

Хэргийг хялбаршуулсан журмаар

хянан шийдвэрлэх тухай

Хэргийн индекс:135/2017/00026/И

Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шүүхийн шүүгч Ч.Батчимэг би,

Нэхэмжлэгч: ХААН банкны Дархан салбар /утас: 7037 6654/-ын нэхэмжлэлтэй

Хариуцагч: Дархан-Уул аймаг, Дархан сум, 2 дугаар баг, ухаа хошуу, 5 дугаар гудамж, 1 тоотод оршин суух Уак овгийн Авиагийн Буянжаргал /РД: ТА88102666, утас: 9537 3538/

Хариуцагч: Дархан-Уул аймаг, Дархан сум, 2 дугаар баг, ухаа хошуу, 5 дугаар гудамж, 1 тоотод оршин суух Боржигон овгийн Бямбаагийн Энхбаяр /РД: МЭ85081216, утас: 9981 4858/ нарт холбогдох

5,007,885.04 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагад 2016 оны 12 дугаар сарын 27-ны өдөр иргэний хэрэг үүсгээд

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Зохигчид шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ: А.Буянжаргал, Б.Энхбаяр нар нь ХААН банкинд төлөх зээл, хүү, нэмэгдүүлсэн хүүнд нийт 5,007,885.04 төгрөгийг 2017 оны 01 дүгээр сарын 20-нд 250,000 төгрөгийг, 2017 оны 02 дугаар сарын 20-ны өдөр 250,000 төгрөгийг, 2017 оны 03 дугаар сарын 20-ны өдөр 250,000 төгрөгийг, 2017 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр 250,000 төгрөг, 2017 оны 05 дугаар сарын 20-ны өдөр 250,000 төгрөг, 2017 оны 06 дугаар сарын 20-ны өдөр 3,757,885 төгрөгийг ХААН банкны 5073103801 тоот дансанд төлөхөөр харилцан тохиролцов. Эвлэрлийн гэрээний нөхцөлийг зөрчсөн тохиолдолд нэхэмжилсэн төлбөрийг барьцааны гэрээнд тусгагдсан барьцаа хөрөнгүүдээр албадан гүйцэтгүүлэхээр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд хандаж шийдвэрлүүлнэ гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ХААН банкны Дархан салбар нь хариуцагч А.Буянжаргал, Б.Энхбаяр нараас 5,007,885.04 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид нэхэмжлэлийн шаардлагын талаар эвлэрч А.Буянжаргал, Б.Энхбаяр нар нь ХААН банкинд төлөх зээл, хүү, нэмэгдүүлсэн хүүнд нийт 5,007,885.04 төгрөгийг 2017 оны 01 дүгээр сарын 20-нд 250,000 төгрөгийг, 2017 оны 02 дугаар сарын 20-ны өдөр 250,000 төгрөгийг, 2017 оны 03 дугаар сарын 20-ны өдөр 250,000 төгрөгийг, 2017 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр 250,000 төгрөг, 2017 оны 05 дугаар сарын 20-ны өдөр 250,000 төгрөг, 2017 оны 06 дугаар сарын 20-ны өдөр 3,757,885 төгрөгийг ХААН банкны 5073103801 тоот дансанд төлөхөөр харилцан тохиролцож, эвлэрлийн гэрээний нөхцөлийг зөрчсөн тохиолдолд нэхэмжилсэн төлбөрийг барьцааны гэрээнд тусгагдсан барьцаа хөрөнгүүдээр албадан гүйцэтгүүлэхээр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд хандаж шийдвэрлүүлнэ гэж эвлэрэн хэлэлцсэн нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн эрх ашгийг зөрчөөгүй байх тул зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар ХААН банкны нэхэмжлэлийн шаардлагын талаар зохигчид ... А.Буянжаргал, Б.Энхбаяр нар нь ХААН банкинд төлөх зээл, хүү, нэмэгдүүлсэн хүүнд нийт 5,007,885.04 төгрөгийг 2017 оны 01 дүгээр сарын 20-нд 250,000 төгрөгийг, 2017 оны 02 дугаар сарын 20-ны өдөр 250,000 төгрөгийг, 2017 оны 03 дугаар сарын 20-ны өдөр 250,000 төгрөгийг, 2017 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр 250,000 төгрөг, 2017 оны 05 дугаар сарын 20-ны өдөр 250,000 төгрөг, 2017 оны 06 дугаар сарын 20-ны өдөр 3,757,885 төгрөгийг ХААН банкны 5073103801 тоот дансанд төлөхөөр харилцан тохиролцож, эвлэрлийн гэрээний нөхцөлийг зөрчсөн тохиолдолд нэхэмжилсэн төлбөрийг барьцааны гэрээнд тусгагдсан барьцаа хөрөнгүүдээр албадан гүйцэтгүүлэхээр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд хандаж шийдвэрлүүлнэ ... гэж эвлэрэн хэлэлцсэнийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн 2016 оны 12 дугаарсарын 20-ны өдөр ХААН банк төрийн сан 190 000 941 тоот дансанд тушаасан тэмдэгтийн хураамж 95,076 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, тэмдэгтийн хураамжийн 50 хувь болох 47,538 төгрөгийг төрийн сангийн орлогоос, тэмдэгтийн хураамжийн 50 хувь болох 47,538 төгрөгийг хариуцагч А.Буянжаргал, Б.Энхбаяр нараас тус тус гаргуулж нэхэмжлэгч ХААН банкны Дархан салбарт олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү шийдвэрийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэнд адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

ШҮҮГЧ Ч.БАТЧИМЭГ