Дорнод аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2017 оны 01 сарын 09 өдөр

Дугаар 55

 

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг

                                         хэрэгсэхгүй болгох тухай

 

Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Уртнасан би хариуцагч Б.Сүлд-Эрдэнэд холбогдох саатуулах байрны төлбөр 89550 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Дорнод аймгийн Засаг даргын дэргэдэх Цагдаагийн газрын нэхэмжлэлийг 2017 оны 01 сарын 04-ний өдөр хүлээн авч хянаад ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч Дорнод аймгийн Хэрлэн сумын 4 дүгээр багт байрлах, 9029443 регистрийн дугаартай, Дорнод аймаг дахь Цагдаагийн газраас шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ:

           Батжаргалын Сүлд-Эрдэнэ нь 2016 оны 12 сарын 21-ний өдөр Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 03 тоот шийтгэвэрээр Монгол Улсын Захиргааны хариуцлагын тухай хуулийн 302 дугаар зүйлийн 1-д зааснаар 14 хоногийн баривчлах шийтгэл ногдуулсныг тус цагдаагийн газрын саатуулах байранд эдэлж гараад төлөгдвөл зохих 85400 төгрөг,  2016 оны 12 сарын 20-ны өдрийн саатуулах байрны төлбөр 4150 төгрөг, нийт 89550 төгрөгийг төлөөгүй тул уг төлбөрийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

 

      Хариуцагч Дорнод аймгийн сумын оршин суух, регистрийн дугаартай, овогт нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:

Миний бие 2016 оны 12 сарын 21-ний өдрөөс 2017 оны 01 сарын 04-ний өдрийг хүртэл 14 хоног саатуулагдсан. Саатуулах байрны төлбөр 89550 төгрөгийг төлж барагдуулахыг зөвшөөрч байна гэжээ.   

 

Хэргийн материалыг шүүх хянаад ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч Дорнод аймаг дахь Цагдаагийн газар нь хариуцагч Б.Сүлд-Эрдэнэд холбогдуулан саатуулах байрны төлбөр 89550 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргасан байх бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад дээрх нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч нь хүлээн зөвшөөрч байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ НЬ:

 

1. Хариуцагч Б.Сүлд-Эрдэнэ нь саатуулах байрны төлбөр 89550 төгрөг /Наян есөн мянга таван зуун тавь/-ийг нэхэмжлэгч Дорнод аймаг дахь Цагдаагийн газарт төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус зааснаар хариуцагч Б.Сүлд-Эрдэнээс улсын тэмдэгтийн хураамжид 2275 төгрөг /89550 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 4550 төгрөгийн 50 хувь/-ийг гаргуулж Дорнод аймгийн Хэрлэн сумын төсвийн орлогод оруулсугай.

 

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч байгууллага нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.     

    

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг зохигч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

 

 

 

ШҮҮГЧ                       Г.УРТНАСАН