| Шүүх | Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цамбын Эрдэнэзуу |
| Хэргийн индекс | 147/2016/0400/и |
| Дугаар | 36 |
| Огноо | 2017-01-12 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 01 сарын 12 өдөр
Дугаар 36
СҮХБААТАР АЙМАГ ДАХЬ СУМ ДУНДЫН
ИРГЭНИЙ ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХИЙН
ШҮҮГЧИЙН ЗАХИРАМЖ
2017 оны 1 дүгээр
сарын 13-ны өдөр Дугаар Баруун-Урт
Зохигчдын эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Сүхбаатар аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Эрдэнэзуу би
Нэхэмжлэгч: Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын 2 дугаар баг, “Хайлааст голомт” ОНӨААТҮГазрын нэхэмжлэлтэй,
/Итгэмжлэгдсэн төлөөлөгч: Сүхбаатар сумын 2 дугаар багт оршин суух, “Хайлааст голомт” ОНӨААТҮГазрын менежер, /РД:ЛЗ71042470, утасны дугаар 99737051/, Бадарчингийн Содномцэрэн/
Хариуцагч: Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын 2 дугаар багт оршин суух, “Ардчилсан нам”-ын дарга, /РД: ЛЗ59022772, утасны дугаар 96607238/, Хатгин овогт Лувсангийн Эрдэнэцогт,
Хариуцагч: Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын 2 дугаар баг, “Буянт”-ын 1-2 тоотод оршин суух, /РД: ЛЗ71031572, утасны дугаар 99075307/, Суурь овогт Лхамсүрэнгийн Баатарчулуун,
Хариуцагч: Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын 2 дугаар багт оршин суух, /РД: ЛЗ78122373, утасны дугаар 99517074/, Хурлууд овогт Лхамсүрэнгийн Төмөрийн Хүрэлсүх нарт холбогдох
“Дулааны төлбөр 993 216 төгрөг, алданги 496 608 төгрөг, нийт 1 489 824 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийг 2016 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авч танилцаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “Хайлааст голомт” ОНӨААТҮГазар нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: 2013 оноос хойш Ардчилсан намын даргаар ажиллаж байсан Т.Хүрэлсүх, Л.Баатарчулуун нараас дулааны төлбөрөө барагдуулах талаар удаа дараа мэдэгдэл өгч, шаардаж байсан ба хамгийн сүүлд 2016 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр Л.Эрдэнэцогтоос нэхсэн.
“Хэрэглэгч танд тусалъя” сэдэвт хуулийн лавлахыг 2015 онд гардуулж өгсөн билээ. Л.Баатарчулуун нь Аймгийн Ардчилсан нам, түрээслэгч Б.Баяржавхлан хоёроор мөнгийг төлүүлчихнэ, манай нам одоохон төлнө гээд тэр үед ажиллаж байсан механик Л.Мөнхбадрах, менежер У.Отгонбаяр, Б.Хүрэл-Очир нараас нэхэмжлэх гардан авч байсан боловч өнөөдрийг хүртэл хэрэглэсэн дулааны төлбөрөө огт төлөхгүй өнөөдрийг хүрсэн. Сум дундын шүүхийн Эвлэрүүлэн зуучлагчид хандсан боловч төлбөрийг төлөхгүй гэсэн.
Иймд Ардчилсан намын дарга Л.Эрдэнэцогтоос дулааны төлбөрийн 993 216 төгрөг, Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.5, 222.7 дахь хэсэгт зааснаар хугацаа хэтэрсэн 690 хоногийн хүү, алданги болох 496608 төгрөг, нийт 1 489 824 төгрөгийг гаргуулж улсыг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч “Хайлааст голомт” ОНӨААТҮГазраас шүүхэд ирүүлсэн 2016 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 20 дугаартай “Алдангийн тухай” албан бичигт: Тус сумын 2 дугаар багийн иргэн Төмөрийн Хүрэлсүх, Лхамсүрэнгийн Баатарёулуун нараас дулааны эрчим хүч хэрэглэсэн халаалтын төлбөр 993 216 төгрөг, алданги 496 608 төгрөг, нийт 1 489 824 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн. Т.Хүрэлсүх, Л.Баатарчулуун нар нь үндсэн төлбөр 993 216 төгрөгийг төлнө гэсэн учир 496 608 төгрөгийн алданги нэхэмжлэхээс татгалзаж байна. Захирал С.Намнандорж гэжээ.
Хариуцагч Т.Хүрэлсүх, Л.Баатарчулуун нар нь шүүхэд гаргасан тайлбартаа: Сүхбаатар сумын “Хайлааст голомт” ОНӨААТҮГазрын нэхэмжлэлтэй танилцлаа. Нэхэмжлэлийн шаардлага 1 489 824 төгрөгнөөс Л.Баатарчулуун миний ажиллаж байсан үеийн тооцоо 393 420 төгрөг, Т.Хүрэлсүхийн ажиллаж байсан үеийн тооцоо 599 796 төгрөг байгаа бөгөөд нийт дулааны эрчим хүчний хэрэглээний төлбөр 993 216 төгрөг байгаа тул энэ мөнгийг бид 2 төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Алданги 496 608 төгрөгийг С.Намнандоржтой тохиролцож алданги төлөхгүйгээр үндсэн мөнгөө төлөхөөр болсон. Иймд үндсэн мөнгө 993 216 төгрөгийг бид 2 төлөхийг зөвшөөрч байна. Л.Баатарчулуун, Т.Хүрэлсүх гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “Хайлааст голомт” ОНӨААТҮГазар нь хариуцагч Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын “Ардчилсан нам”-ын дарга Хатгин овогт Лувсангийн Эрдэнэцогтоос “Дулааны төлбөр 993 216 төгрөг, алданги 496 608 төгрөг, нийт 1 489 824 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа 496 608 /дөрвөн зуун ерэн зургаан мянга зургаан зуун найм/ төгрөгөөр багасгаж, үндсэн төлбөр 993 216 /есөн зуун ерэн гурван мянга хоёр зуун арван зургаа/ төгрөгийг гаргуулахаар тохиролцсоныг хариуцагч Л.Баатарчулуун, Т.Хүрэлсүх нар нь хувааж төлөхийг хүлээн зөвшөөрч эвлэрлийн гэрээ байгуулсан нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 28 387 төгрөгний 19 394 төгрөгийг улсын төсвийн орлогоос, нэхэмжлэлийн шаардлагын эвлэрсэн дүнд ногдох улсын тэмдэгтийн хураамж 28 387 төгрөгний тал хувь буюу 14 194 төгрөгийг хариуцагч Л.Баатарчулуун, Т.Хүрэлсүх нараас гаргуулж нэхэмжлэгч “Хайлааст голомт” ОНӨААТҮГазарт олгохоор шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйлийн 75.1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Нэхэмжлэгч “Хайлааст голомт” ОНӨААТҮГазар, хариуцагч Суурь овогт Лхамсүрэнгийн Баатарчулуун, Хурлууд овогт Лхамсүрэнгийн Төмөрийн Хүрэлсүх нар нь 993 216 /есөн зуун ерэн гурван мянга хоёр зуун арван зургаа/ төгрөгийн хэмжээнд эвлэрсэн зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 28 387 төгрөгний 19 394 төгрөгийг улсын төсвийн орлогоос, нэхэмжлэлийн шаардлагын эвлэрсэн дүнд ногдох улсын тэмдэгтийн хураамж 28 387 төгрөгний тал хувь буюу 14 194 төгрөгийг хариуцагч Л.Баатарчулуун, Т.Хүрэлсүх нараас гаргуулж нэхэмжлэгч “Хайлааст голомт” ОНӨААТҮГазарт олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар эс биелүүлбэл шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх болохыг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Ц.ЭРДЭНЭЗУУ