Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2016 оны 12 сарын 21 өдөр

Дугаар 02

 

2016 оны 12 дугаар сарын 21                Дугаар156/ШШ2017/00002                              Хэрлэн сум
Хариуцагчийн зөвшөөрснийг баталж,                                                                                            хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Хэнтий аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Э.Ариунаа би Хэнтий аймгийн Батноров сум, 7 дугаар баг, ОСГ-ын 1 дүгээр хороо 55-03-21 тоотод оршин суух Мандгайгийн Алтанцэцэгт холбогдох,
халаалтын төлбөр 910 980 төгрөг гаргуулах тухай,
“Хэнтий Ус” ХХК-ийн нэхэмжлэлийг 2016 оны 11 дүгээр сарын 22 өдөр хүлээн авч, 2016 оны 11 дүгээр сарын 29 өдөр иргэний хэрэг үүсгэж, хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “Хэнтий Ус” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

“2014 оны 02 дугаар сараас 2016 оны 10 сарыг дуустал хугацаанд халаалтын 477 730 төгрөг, цэвэр бохир усны 216 920 төгрөг, подвал засварын 48 000 төгрөг, суурь хураамжийн 16 500 төгрөг, ногдуулсан алданги 151 830 төгрөг нийт 910 980 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэжээ.
                                                                                                     ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “Хэнтий Ус” ХХК нь хариуцагч М.Алтанцэцэгт холбогдуулж 910 980 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хариуцагч М.Алтанцэцэг нь нэхэмжлэлийн шаардлага 910 980 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч 2017 оны 01 дүгээр сарын тэтгэвэр буусны дараа тэтгэврийн зээл авч 2 сарын 10-аас өмнө бүрэн төлж барагдуулна гэсэн тайлбарыг шүүхэд гаргасан байна.
Хариуцагчийн зөвшөөрснийг баталж “Хэнтий Ус” ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч М.Алтанцэцэгт холбогдох иргэний хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжд төлсөн 26 413 төгрөгийн 50 хувь төгрөгийг улсын төсвөөс, 13 206,5 төгрөгийг хариуцагч М.Алтанцэцэгээс гаргуулж нэхэмжлэгч “Хэнтий Ус” ХХК-д олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:
1.“Хэнтий Ус” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага 910 980 төгрөгийг хариуцагч М.Алтанцэцэг нь хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 26 413 төгрөгийн 50 хувь болох 13 206,5 төгрөгийг улсын төсвөөс, 13 206,5 төгрөгийг хариуцагч М.Алтанцэцэгээс гаргуулж нэхэмжлэгч “Хэнтий Ус” ХХК-д олгосугай.

3. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хэргийг хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                          Э.АРИУНАА