Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 02 сарын 09 өдөр

Дугаар 89

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны  шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Мөнхзул даргалж, шүүгч Б.Адъяасүрэн, шүүгч А.Насандэлгэр нарын шүүх бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны 5 дугаар танхимд хийсэн шүүх хуралдаанаар “Э” ХХК, “Эм”ХХК-иудын нэхэмжлэлтэй, Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст холбогдох захиргааны хэргийг хянан хэлэлцэв.  

Нэхэмжлэгч: “Э” ХХК /РД: *******/, 

“Эм”ХХК /РД: *******/,

Хариуцагч: Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэс

Гуравдагч этгээд: “Б” ХХК /РД: *******/

“Э”  ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага: “...Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2015 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 538 дугаар шийдвэрээс “Э” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгож, “Э” ХХК-ийн NE-******  дугаартай өргөдлийн дагуу ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг даалгах”

“Эм”ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага: “...Говь-Алтай аймгийн Б******* сумын нутаг дахь “У******* т*******” талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл хүсч хамгийн түрүүнд өргөдөл гаргасан этгээд нь “Эм”ХХК болохыг тогтоож, хүлээн зөвшөөрөх, Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2015 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 366 дугаар шийдвэрээр “Эм”ХХК-д Говь-Алтай аймгийн Б******* сумын нутаг “У******* Т*******” нэртэй газарт хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан нь хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгох, Ашигт малтмалын тухай хуулийн дагуу “Эм”ХХК-ийн NE-******  дугаарт бүртгэгдсэн өргөдлийн дагуу хайгуулын тусгай зөвшөөрөл олгох шийдвэр гаргахыг даалгах”,

Гуравдагч этгээд “Бгб” ХХК-ийн бие даасан шаардлага: “...2015 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн “Бгб” ХХК-ийн NE-02 дугаартай өргөдөлд хайгуулын тусгай зөвшөөрөл олгохгүй байгаа эс үйлдэхүйг шүүхээр тогтоолгож, тусгай зөвшөөрөл олгохыг даалгах”

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч “Э” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Э*******-О*******, өмгөөлөгч Ш.А*******, нэхэмжлэгч “Эм”ХХК-ийн өмгөөлөгч Ө.О*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Д*******, гуравдагч этгээд “Б”ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Б*******, түүний өмгөөлөгч Л.Б, нарийн бичгийн дарга Б.Сумъяа нарыг оролцуулан хийв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “Э” ХХК-иас шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...Манай компани нь Говь-Алтай аймгийн Б******* сумын нутаг У******* нэртэй газарт 3185,91 га талбайд ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүсч өргөдөл гаргасныг Ашигт малтмалын Кадастрын хэлтсээс бүртгэлийн №******  дугаарт бүртгэн, Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1, 19.2-т заасан ажиллагааг хийх, дээрх талбайд ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох боломжтой гэж үзэн Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.3-т зааснаар талбай байрших аймгийн Засаг даргаас санал авахаар хандсан байна.

Говь-Алтай аймгийн Засаг даргын 2015 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 154 тоот дэмжихгүйгэсэн саналыг үндэслэн Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2015 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 538 дугаар шийдвэрээр манай компанид ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан болно. Дээрх шийдвэрийг манай компани дор дурдсан үндэслэлээр эс зөвшөөрч байна. Үүнд:

1. 2014 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиар Ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйл "Төрийн захиргааны байгууллагын чиг үүрэг" 11.1.6-д ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг хүлээн авч бүртгэх, шийдвэрлэх, 11.1.25-д ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох боломжтой талбайг солбицлоор тодорхойлох, 9 дүгээр зүйлд "Засгийн газрын бүрэн эрх" 9.1.1-д Геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын саналыг үндэслэн хайгуулын тусгай зөвшөөрөл олгох талбайг солбицлоор тогтоож, нийтэд мэдээлэх гэж нэмэлт, өөрчлөлт орсон байдаг билээ. Улмаар Засгийн газрын 2014 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн "Хайгуулын тусгай зөвшөөрөл олгох талбайн солбицлыг тогтоох тухай" 239 дүгээр тогтоол гарсан байдаг. 

...2015 оны 01 дүгээр сараас ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийн дугаарыг Ашигт малтмалын газар хөндлөнгийн ямар нэг нөлөөлөл оруулахгүй үүднээс цахимаар олгож эхэлсэн билээ. Өөрөөр хэлбэл Ашигт малтмалын тухай хууль, Засгийн газрын тогто зааснаар ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох талбайг төрөөс тусгайлан тогтоож өгсөн, энэ нь ямар нэг байдлаар ашигт малтмал эрэх, хайх, ашиглахыг хязгаарласан буюу хориглосон, тусгай хэрэгцээ, нөөцөд авсан, түүнчлэн хайгуулын тусгай зөвшөөрлөөр нэгэнт олгогдсон талбайтай бүхэлдээ буюу хэсэгчлэн давхацаагүй талбайг Ашигт малтмалын газар солбицлыг нь тодорхойлж, Геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв /Уул уурхайн яам/ байгууллага саналаа Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлж батлуулсан.

Гэтэл Төрийн гүйцэтгэх дээд байгууллага болох Монгол Улсын Засгийн газрын бодлого шийдвэрээс илт зөрчилдсөн, засаг төрийн төлөөлөгчийн хувьд харъяа нутаг дэвсгэртээ хууль тогтоомж, Засгийн газар, харъяалах дээд шатныхаа байгууллагын шийдвэрийн гүйцэтгэлийг хангах үүрэг хүлээсэн Говь-Алтай аймгийн Засаг даргын эрх зүйн үндэслэлгүй хариуг Ашигт малтмалын Кадастрын хэлтэс баримталж байгааг үнэхээр ойлгохгүй байна.

Монгол Улсын Үндсэн хуулийн хоёрдугаар зүйлийн 1-д "Монгол Улс төрийн байгууламжийн хувьд нэгдмэл байна" гэсэн заалт хүчингүй болж, Монгол Улс холбооны улс болоогүй цагт Төрийн гүйцэтгэх дээд байгууллага болох Монгол Улсын Засгийн газрын шийдвэр Монгол Улсын нийт нутаг дэвсгэрт мөрдөгдөх у*******тай. Харамсалтай нь сүүлийн үед нэлээн ажиглагдах болсон аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг дарга нарын Монгол Улсыг холбооны улс мэт "аашилж, авирлаж" байгаагийн нэг жишээ нь энэ гэж бодож байна. Энэхүү байдлыг хууль тогтоомжийг хэрэгжүүлэх чиг үүрэгтэй Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Ашигт малтмалын газар нь Монгол Улсын Үндсэн хуулийн нэгдүгээр зүйлийн 2, Засгийн газрын Агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д заасан зарчмыг баримтлан таслан зогсоох байтал өөгшүүлж байгааг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.

2. Говь-Алтай аймгийн Засаг даргын 2015 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 154 тоот дэмжихгүйгэсэн саналыг Ашигт малтмалын газарт гомдол гаргасны эцэст хуулбарлан авах бус харах болж сон юм. Гэвч дээрх санал нь хуулийн зүйл, заалтын "цуглуулга" байсан болно. Өөрөөр хэлбэл хуулийг хэрэглэж, асуудлыг зохицуулалт хийсэн шинжтэй байгаагүй.

... Говь-Алтай аймгийн Засаг дарга О.А 2015 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүсч гаргасан өргөдөлд өгөх 154 дүгээр санал нь Ашигт малтмалын тухай хуулийн дээрх шаардлагыг огт хангаагүй, тухайн өргөдлийн талбай холбогдох хуулийн дагуу нөөцөд болон тусгай хэрэгцээнд авагдсан зүйл огт байхгүй атал дэмжихгүй санал өгсөн нь Ашигт малтмалын тухай хуулийн 19.5 дахь хэсгийг зөрчсөн байсан. Холбогдох хууль, Монгол Улсын Дээд шүүхийн тогтоолоор нарийвчлан зохицуулсан байтал хууль зүйн үндэслэлгүй саналыг үндэслэн манай компанийн ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг хүлээн авахаас татгалзсан Ашигт малтмалтын Кадастрын хэлтсийн шийдвэрт гомдолтой байна” гэжээ. 

Нэхэмжлэгч “Э” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Э*******-О******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...”Э” ХХК-иас 2015 оны 05 сарын 19-ний өдөр Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтэст Говь-Алтай аймгийн Б******* сумын У******* нэртэй газарт 3185,91 га талбайд ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүсэж өргөдөл гаргасан байдаг. Говь-Алтай аймгийн Засаг даргын 2015 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 154 дугаар “дэмжихгүй” гэсэн саналыг үндэслээд Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2015 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 538 дугаар шийдвэрээр тус компанид ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан нь нэхэмжлэгчийн хууль ёсны эрх, ашиг сонирхлыг зөрчсөн гэж үзэж байгаа. Энэ шийдвэртэй холбогдуулж 2015 оны 07 дугаар сарын 06-ны өдөр “Э” ХХК-с урьдчилан шийдвэрлэх журмаар Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн дарга Д.Үд гомдол гаргасан байдаг. Гомдлыг хүлээж аваад 2015 оны 07 дугаар сарын 08-ны өдөр Д.Ү даргаас гомдлыг хүлээж авах үндэслэлгүй байна шүүхэд хандана уу гэсэн агуулгатай албан бичиг ирсэн. Хариуг хүлээж аваад 2015 оны 07 дугаар сарын 10-ны өдөр буюу хуульд заасан 30 хоногийн хугацаанд “Э” ХХК-аас шүүхэд нэхэмжлэл гаргасан. 

Нэхэмжлэлийн хуульд заасан үндэслэл бол “Ашигт малтмалын тухай” хууль Засгийн газрын тогто зааснаар ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох талбайг төрөөс тусгайлан тогтоож өгсөн, энэ нь ямар нэг байдлаар ашигт малтмал эрэх, хайх, ашиглахыг хязгаарласан буюу хориглосон, тусгай хэрэгцээ, нөөцөд авсан, түүнчлэн хайгуулын тусгай зөвшөөрлөө нэгэнт олгогдсон талбайтай бүхэлдээ буюу хэсэгчлэн давхцаагүй талбайг Ашигт малтмалын газар солбицлыг нь тодорхойлж, Геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв /Уул уурхайн яам/ байгууллага саналаа Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлж батлуулсан байдаг.

Гэтэл төрийн гүйцэтгэх дээд байгууллага болох Монгол Улсын Засгийн газрын бодлого, шийдвэрийг илт зөрчсөн, Засаг төрийн төлөөлөгчийн хувьд харьяа нутаг дэвсгэртээ хууль тогтоомж, Засгийн газар, харьяалах дээд шатныхаа байгууллагын шийдвэрийн гүйцэтгэлийг хангуулах үүрэг хүлээсэн Говь-Алтай аймгийн Засаг даргын эрх зүйн үндэслэлгүй хариуг Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэс баримталж байгаа нь ойлгомжгүй байгаа. 

Аймаг нийслэлийн Засаг дарга, саналын талаар зохицуулсан Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.4-д “Аймаг нийслэлийн Засаг дарга энэ хуулийн 19.3-д заасан мэдэгдлийг хүлээн авмагц тухайн талбайд байрших сум, дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн саналыг авч 30 хоногийн дотор төрийн Захиргааны төв байгууллагад хариу өгөх бөгөөд энэ хугацаанд хариу өгөөгүй бол тухайн саналыг зөвшөөрсөн гэж үзнэ”. Мөн хуулийн 19 дүгээр зүйлийн 19.5-д “Аймаг нийслэлийн Засаг дарга зөвхөн хуульд заасан үндэслэлээр хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан хариу өгч болно” гэж заасан байдаг ба Монгол Улсын Дээд шүүхийн Ашигт малтмалын тухай хуулийн зарим зүйл заалтыг тайлбарлах тухай 2010 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 09 дүгээр тогтоолын 9-д “мөн зүйлийн 19.4-д заасан “хурлын санал” нь төрийн захиргааны байгууллагын мэдэгдэлд заасан. Тухайн талбайд тусгай зөвшөөрөл олгох эсэх асуудлыг хэлэлцэж шийдвэрлэсэн сум, дүүрэг болон аймаг, нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн хуралдааны тогтоол байна. Иймд “Э” ХХК-ийн өгсөн өргөдөл дээр хайгуулын тусгай зөвшөөрөл олгохгүй байх ямар ч хууль зүйн үндэслэл байхгүй учраас тусгай зөвшөөрөл олгохыг даалгаж өгнө үү” гэв. 

Нэхэмжлэгч “Э” ХХК-ийн өмгөөлөгч Ш.А******* шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...”Эм”ХХК-ийн өмгөөлөгчийн хэлснээр түрүүлж өргөдөл гаргасан этгээд тухайн талбайг хамгийн түрүүнд эзэмших ёстой гэсэн байдлаар хэлж байна. Мэдээж тэгэх эрхтэй ч энэ эрх нь 2015 оны 05 дугаар сарын 12-ны өдөр дуусгавар болсон. Дуусгавар болоод маргааш нь буюу 2015 оны 05 дугаар сарын 13-ны өдөр “Эм”ХХК-д хүргүүлсэн байдаг. Улмаар 2015 оны 10 дугаар сарын 19-ний өдөр гомдол гаргасан. Энэ нь хэргийн материалын 233 дугаар хуудсанд хүлээж авахаас татгалзсан гэх асуудлыг утсаар мэдэгдсэн байдаг. Иймд “Эм”ХХК-д нэхэмжлэл гаргах эрх байхгүй учраас нэхэмжлэлийг хүлээж авахаас татгалзаж шийдвэрлэж өгнө үү гэж хүсч байна. Хариуцагчийн хувьд 2015 оны 05 дугаар сарын 26-ны өдөр Аймгийн Засаг даргын 154 дүгээр шийдвэрээр дэмжээгүй гэх санал нь хууль бус гэж үзэж байна. 

Бид өнгөрсөн үйл явдлыг болсон эсэхийг 3 компанийн хүрээнд ярьж байгаа. Манай “Э” ХХК-ийн хувьд 2015 оны 07 дугаар сарын 03-ны өдөр 538 дугаар шийдвэрийг эсэргүүцээд манайд тусгай зөвшөөрөл олгож өгөхийг хүссэн нь Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.4, 19.5-д зааснаар талууд гаргасан шийдвэрээ зөрчсөн. 

Хариуцагч сая тайлбартаа бичгээр гаргасан бүх зүйлээ хүлээн зөвшөөрч байна гэж дурдсан. Тийм учраас эрх зүйн шүүлт хийсэн мэргэжилтэн зөв дүгнэсэн” гэв. 

Нэхэмжлэгч “Эм”ХХК-ийн захирал Р.О шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: “...Манай компани 2011 оноос уул уурхайн салбарт үйл ажиллагаа явуулж байгаа 100 хувь үндэсний хөрөнгө оруулалттай компани юм. Төр засгаас хайгуулын тусгай зөвшөөрөл шинээр олгохоор шийдвэрлэж, эхний удаадаа нутгийн баруун бүсэд олгож эхэлсэн. 

Үүний дагуу манай компани Говь-Алтай аймгийн Б******* сумын нутагт орших У******* т******* нэртэй талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг 2015 оны 02 дугаар сарын 06-ны өдөр гаргасан. 

Ашигт малтмалын газраас дээрх талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл олгох боломжтой гэж үзэж хуулийн дагуу орон нутгийн санал авахаар явуулсан боловч Кадастрын хэлтсийн дарга Н.Чинбат: 2015 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 6/3572 тоот “Мэдэгдэл хүргүүлэх тухай” албан тоотоор “У******* т*******” нэртэй газарт гаргасан NE-******  дугаартай өргөдөлд Говь-Алтай аймгийн Засаг даргаас “Говь-Алтай аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн санал, сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн санал, сумын иргэдийн саналыг үндэслэн дэмжихгүй” гэсэн санал ирүүлсэн у******* Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.5 дахь хэсгийг үндэслэн 2015 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 366 дугаар шийдвэрээр хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан тухай мэдэгдсэн. 

Ийнхүү мэдэгдсэнээр дээрх газарт хайгуулын тусгай зөвшөөрөл огт олгохгүй юм байна гэж ойлгосон. Гэтэл уг газарт “Б г б”  хэмээх өөр компани хайгуулын тусгай зөвшөөрөл авсан тухай сонсож, Ашигт малтмалын газарт гомдол гаргасан боловч “хуульд заасан журмын дагуу танай компанийн хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг татгалзаж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй бөгөөд “Б г б” ХХК-д олгосон тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох үндэслэл тогтоогдохгүй байх тул тухайн талбайд танай компанид хайгуулын тусгай зөвшөөрөл олгох боломжгүй болохыг мэдэгдье” гэсэн хариу ирүүлсэн. 

... Манай компани 2015 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр зохих журмын дагуу цахимаар дугаар аван хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлөө өгснөөс хойш 05 дугаар сарын 12-ны өдөр өргөдлийн талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзаж шийдвэрлэсэн тухай мэдэгдсэн хариуг авсан. Энэ мэдэгдэлд орон нутаг зөвшөөрөөгүй тухай дурдсан байсан болохоор дахиад энэ талбайд өргөдөл хүлээн авахгүй, хуулинд зааснаар тусгай зөвшөөрөл олгохгүй байх үндэслэлтэй юм байна гэж ойлгосон. Тухайн үед орон нутаг ямар үндэслэлээр татгалзсан тухай бидэнд огт мэдэгдээгүй бөгөөд бид ч мэдэх боломжгүй байсан. Гэтэл тусгай зөвшөөрөл олгохоос татгалзаж шийдвэрлэсэн газруудаа дахин өргөдлийн дугаар олгон, хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийн материалыг хүлээн авч шийдвэрлэж байгаа тухай мэдэн, Ашигт малтмалын газарт гомдол гаргасан. 

Нэг: Ашигт малтмалын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.4-т “Нэг тусгай зөвшөөрлийг зөвхөн нэг хуулийн этгээдийн нэр дээр олгоно.”, ийнхүү олгохдоо 18 дугаар зүйлийн 18.1-т зааснаар хамгийн түрүүнд өргөдөлд гаргаж бүртгүүлсэн этгээдэд олгоно гэж хуульчилсан. Ийнхүү дарааллын нарийвчлан хуульчилсан нь тухайн компанийн хайгуулын тусгай зөвшөөрөл хүсч гаргаж байгаа талбайн мэдээлэл алдагдах эрх нь зөрчигдөхөөс хамгаалсан хуулийн заалт гэж ойлгож байна. 

“Эм”ХХК нь Говь-Алтай аймгийн Б******* сумын нутагт орших “У******* т*******” талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл хүсч хамгийн түрүүнд өргөдөл гаргасан бөгөөд хэрвээ энэ талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл цаашид олгогдох бол хамгийн түрүүлж хайгуулын тусгай зөвшөөрөл авах эрхтэй юм. 

Хоёр: Кадастрын хэлтсийн шийдвэр болон Ашигт малтмалын газрын өгсөн хариу, дээрх талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл олгох боломжтой гэж үзэн дахин дахин өргөдлийн дугаар олгосон байгаа зэргээс харахад “Эм”ХХК-ийн NE-******  дугаартай өргөдлийн талбайд “У******* т*******” талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан шийдвэр гаргах хууль зүйн үндэслэл байгаагүй нь нотлогдож байна. Энэхүү хууль бус шийдвэрийн улмаас түрүүлж өргөдөл гаргасан манай компани “У******* т*******”  талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмших хууль ёсны эрх ашиг зөрчигдсөн бөгөөд 366 тоот шийдвэрээс “Эм”ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгох үндэслэлтэй. 

Гурав: Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсээс манай компанийн хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг хянаад Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.3-т зааснаар орон нутгийн саналыг авахаар явуулсан байгаа тул Ашигт малтмалын тухай хуулийн 19.2.2-т зааснаар хайгуулын тусгай зөвшөөрөл олгох боломжтой гэж үзэн холбогдох саналыг авахаар тухайн аймгийн Засаг даргад бичгээр мэдэгдсэн байгаа. Аймаг Нийслэлийн Засаг дарга зөвхөн хуульд заасан үндэслэлээр хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзах эрхтэй бөгөөд хуульд заасан үндэлсэлгүйгээр татгалзсан бол хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг шийдвэрлэн олгох эрх нь Ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.16-11.1.19-д зааснаар хуульчлагдсан. 

Гэтэл Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтэс энэ үүргээ огт биелүүлэхгүй байгаагаас манай компанийн эрх зөрчигдөж байгаа тул Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтэст “Эм”ХХК-ийн NE-******  дугаар бүртгэгдсэн өргөдлийн дагуу хайгуулын тусгай зөвшөөрөл олгох шийдвэр гаргахыг  Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтэст даалгах үндэслэлтэй юм” гэжээ. 

Нэхэмжлэгч “Эм”ХХК-ийн өмгөөлөгч Ө.О******* шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...”Эм”ХХК-ийн зүгээс Говь-Алтай аймгийн Б******* сумын нутаг дахь “УЛААН ТОЛГОЙ” талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл хүсч хамгийн түрүүнд өргөдөл гаргасан этгээд нь “Эм”ХХК болохыг тогтоож, хүлээн зөвшөөрөх нэхэмжлэлийн шаардлагыг тодорхойлсон байгаа. Маргалдаад байгаа уг 3 компани дарааллаад өргөдөл өгсөн байдаг. 

Өргөдлийг хамгийн түрүүнд буюу 2015 оны 02 сарын 06-ны өдөр “Эм”ХХК нь ижил кординат бүхий талбай дээр хамгийн түрүүнд өргөдөл гаргасан этгээд гэдгийг тогтоолгох гэж байгаа. Энэ нь ямар у*******тай вэ гэхээр Ашигт малтмалын тухай хуульд зааснаар хайгуулын тусгай зөвшөөрлийг олгох үндсэн зарчим байгаа. Үүн дээр хамгийн түрүүнд хайгуулын тусгай зөвшөөрөл хүсч өргөдөл гаргасан этгээдэд олгоно гэсэн онцгой эрх байдаг. Иймд уг эрхээ тогтоолгохын тулд нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан байгаа. 

2 дугаар шаардлага маань Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2015 оны 05 сарын 12-ны өдрийн 366 дугаартай  шийдвэрээс “Эм”ХХК Говь-Алтай аймгийн Б******* сумын нутаг дахь “УЛААН ТОЛГОЙ” талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан шийдвэрийг хүчингүй болгох гэсэн шаардлага байгаа. 2015 оны 10 дугаар сарын 19-ний өдөр “Эм”ХХК-ийн захиралд “Б г б” ХХК-д хайгуулын тусгай зөвшөөрөл олгогдсон гэсэн мэдээллийг өгч зургийг хэвлэж өгсөн. Улмаар мэдсэн даруйдаа тухайн өдөр Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтэст гомдол гаргасан. 

Гомдлын агуулга нь манайх дээр хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан байж яагаад  “Б г б” ХХК-д хайгуулын тусгай зөвшөөрөл олгосон бэ гэх гомдлыг гаргасан. Гомдлын хариуд “Б г б” ХХК-д хайгуулын тусгай зөвшөөрөл олгосон нь хуулийн дагуу байна. Өөрөөр хэлбэл “Бгб” ХХК-д хайгуулын тусгай зөвшөөрөл олгох эрхийг өгсөн гэсэн худал хариу өгч байсан нь ямар у*******тайг мэдээгүй байсан. Энэ нь хариуцагч байгууллагын хариуцлагагүй байдал харагдаж байна. 

Хайгуулын тусгай зөвшөөрлийг олгохдоо хамгийн түрүүнд өргөдөл гаргаж бүртгүүлсэн этгээдэд хайгуулын тусгай зөвшөөрөл олгоно гэсэн хуулиар олгогдсон эрхийг зөрчсөн шийдвэр болсон гэж үзэж байна. “Эм”ХХК-ийн NE-******  дугаарт бүртгэгдсэн өргөдлийн дагуу “У******* т*******” нэртэй газарт хайгуулын тусгай зөвшөөрөл олгох шийдвэр гаргахыг Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст даалгах нэхэмжлэлийн шаардлага байгаа. Нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байгаа. Үүний дагуу шийдвэрлэж өгнө үү” гэв. 

Хариуцагч Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн дарга шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа: “...Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2015 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 538 дугаар шийдвэрээс “Э” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгож, “Э” ХХК-ийн NE-******  дугаартай өргөдлийн дагуу ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч дараах тайлбарыг хүргүүлж байна.

“Э” ХХК 2015 оны 05 дугаар сарын 19-ний өдөр өргөдлийн бүртгэлийн NE-******  дугаарт бүртгэгдсэн Говь-Алтай аймгийн Б******* сумын нутагт орших У******* нэртэй 3158.91 га талбайд ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл авахаар өргөдөл гаргажээ.

... Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүсч гаргасан NE-25921 дугаарт бүртгэгдсэн өргөдөлд 2015 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн Говь-Алтай аймгийн Засаг даргын 154 дугаар бүхий “Дэмжихгүй” санал 2015 оны 05 дугаар сарын 27-ны өдөр Ашигт малтмалын газарт ирсэн байна.

Говь-Алтай аймгийн Засаг даргаас хайгуулын тусгай зөвшөөрөл олгож болох эсэх асуудлыг хэлэлцэн шийдвэрлэсэн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоолыг үндэслэн Кадастрын хэлтсийн дарга 2015 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 538 дугаар шийдвэрээр хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзаж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна.

Иймд Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2015 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 538 дугаар шийдвэрээс Эс Би Эйч ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгож, Эс Би Эйч ХХК-ийн NE-25921 дугаартай өргөдлийн дагуу ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү.

... “Эм”ХХК ” гэв. 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Д******* шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: “...Бичгээр гаргаж өгсөн тайлбаруудаа дэмжиж байгаа. “Эм”ХХК-ийн өмгөөлөгчид хариу тайлбар хэлэхэд Ашигт малтмалын тухай хуульд хамгийн түрүүнд өгсөн өргөдөл цаг үргэлж хамгийн түрүүнд  хэвээр байдаггүй. “Эм”ХХК нь Кадастрын хэлтсийн даргын шийдвэрийг мэдэгдсэнээс хойш хугацаанд нь гомдол гаргаагүй. Энэ нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль, мөн тухайн үед хүчин төгөлдөр байсан Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар хөөн хэлэлцэх хугацаа хэтрүүлсэн тул уг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. 

Мөн “Э” ХХК-ийн хувьд орон нутгийн Засаг дарга нь дэмжихгүй санал ирүүлсэн. Тухайн саналыг үндэслээд Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн дарга өөрийнхөө эрх хэмжээний хүрээнд заасны дагуу татгалзсан шийдвэр гаргасан. Энэ нь хууль зүйн үндэслэлтэй учраас мөн адил “Э” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв. 

Гуравдагч этгээд “Б”ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Б******* шүүхэд бичгээр болон шүүх хуралдаанд гаргасан бие даасан шаардлагадаа: “...”Эм”ХХК Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсээс хайгуулын тусгай зөвшөөрөл хүсч гаргасан  өргөдлийг 2015 оны 05 сарын 12-ны өдрийн 366 дугаартай шийдвэрээр цуцалсан байдаг. Цуцлагдсан баримтаа гардаж авсан нь хэрэгт харагдаж байгаа. Гардаж авсан өдрөөс хойш тухайн үед мөрдөгдөж байсан Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд 30 хоногийн дотор холбогдох байгууллагад гомдлоо гаргах эрх нь нээлттэй байсан ч “Эм”ХХК нь 5 дугаар сард гарсан шийдвэрийг дахиад 5 сар өнгөрсний дараа 2015 оны 10 дугаар сарын 19-ний өдөр гомдол гаргасан байдаг. Уг гомдлын хариуг өгөөгүй байдаг. Энэ нь зөв гэж үзэж байгаа. У******* нь хөөн хэлэлцэх хугацаа дууссан. Өөрөөр хэлбэл “Эм”ХХК нь хугацаа сэргээлгэх гомдлоо тухайн үед шүүхэд гаргаагүй байж, хугацаандаа гомдлоо гаргаад явсан мэт өнөөдөр шүүхээс эрх үүргээ шаардаж байгаа нь буруу гэж бодож байна. Тийм учраас нэхэмжлэлийн бүрдүүлбэрийг хангаагүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. 

Харин “Э” ХХК-ийн хувьд Говь-Алтай аймгийн Б******* сумын нутаг дэвсгэрт орших маргаан бүхий талбай дээр “Э” ХХК-иас өмнө “Тис андууд” ХХК 2015 оны 02 дугаар сарын 11-ний өдөр өргөдөл гаргасан байдаг ба Аймгийн Засаг даргаас дэмжсэн санал ирээгүй тул Кадастрын даргын шийдвэрээр өргөдлийг цуцалж, 2015 оны 05 дугаар сарын 19-ний өдөр  “Э” ХХК энэ талбай дээр өргөдөл гаргасан. Улмаар 5 дугаар сарын 26-ны өдөр Аймгийн Засаг даргын 154 дүгээр шийдвэрээр дэмжээгүй гэх саналаар өргөдлийг мөн цуцалж, Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2015 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн шийдвэрээр маргаан бүхий талбай дээр тусгай зөвшөөрөл олгохгүй болохыг нийтэд мэдэгдсэн.

Үүний дараа буюу 7 дугаар сарын 07-ны өдөр “Б гб”  ХХК цахимаар бүртгүүлж, өргөдөл гаргасан. Одоо “Б г б”  ХХК-ийн 02 дугаартай өргөдлийн дугаар хүчин төгөлдөр байдаг ч шүүх дээр маргаантай байгаагийн улмаас өнөөдөр олгогдох эрх нь түр түдгэлзээд байгаа. Иймд 02 дугаартай хүчин төгөлдөр байгаа өргөдлийн дугаар дээр хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг даалгах бие даасан нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Энэ шаардлагыг хангаж өгнө үү” гэв.

Гуравдагч этгээд “Б”ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...”Эм”ХХК нь үндэслэлдээ дурдахдаа “Бгб” ХХК-д хайгуулын тусгай зөвшөөрлийг өгснийг мэдээд Кадастрын хэлтэст гомдол гаргасан гэдэг. Мөн хөөн хэлэлцэх хугацааг дууссан гэдгийг хавтаст хэрэгт авагдсан байдлаар хэргийн оролцогчид үзэж байгаа. “Эм”ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага нь хамгийн түрүүлж өргөдөл гаргасныг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлага байдаг. Үүн дээр хэргийн оролцогчдын хариу тайлбарыг дэмжиж байгаа. Тиймээс нэхэмжлэлийн шаардлага хууль зүйн үндэслэлгүй тул хэрэгсэхгүй болгож өгнө үү. Мөн “Э” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд Кадастрын шийдвэрийг хүчингүй болгуулах гэж байгаа ч үндэслэл нь аймгийн Засаг даргын шийдвэр буюу ирүүлсэн санал нь хууль зөрчсөн гэж үзэж байгаа. Гуравдагч этгээдийн бие даасан шаардлагын хүрээнд хэргийн оролцогчид тайлбараа хийсэн. Энэ асуудал дээр өмнө нь гаргасан өргөдөл нь хууль зөрчсөн буюу хүчингүй болгох тал дээр нэхэмжлэгч, хариуцагч, сөрөг нэхэмжлэл болон нэхэмжлэлийн шаардлагууд гаргаагүй. Өөрөөр хэлбэл гуравдагч этгээдийн өргөдлийг бүртгэсэн нь хуулийн хүчинтэй байгаа. 

Хэрвээ Кадастрын хэлтсийн хууль зүйн үндэслэлийг ярьж байгаа бол Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.3-д зааснаар аймагт мэдэгдэж, Засаг даргаас саналаа ирүүлэх ёстой. Ийм учраас хууль зүйн үндэслэлтэй байна. Тиймээс талуудын шүүхэд гаргаж өгсөн нотлох баримтууд хэрэгт хангалттай бүрдсэн учраас шүүх бүрэлдэхүүн талуудын гаргасан нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хууль зүйн үндэслэлтэйгээр шийдвэрлэж өгнө үү” гэв. 

Нэхэмжлэгч “Э” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч гуравдагч этгээдийн бие даасан шаардлагатай холбоотой тайлбартаа: “...“Б г б” ХХК-ийн бие даасан шаардлагын тухайд байгууллага өргөдөл гаргасан бол төр шийдвэрлэх хүртэл өргөдөл гэх нэрээр байна. “Э” ХХК-ийн өргөдөл 2015 оны 07 дугаар сарын 03-ны өдрөөр шийдэгдээд дууссан учраас хаагдсан. Энэ нь тухайн захиргааны байгууллага өөрийн эрх хэмжээний хүрээнд шийдэх хүртэл өргөдөл байна. Түүнийг хүлээн зөвшөөрөхгүй дээд шатны захиргааны байгууллагад өргөдөл гаргаж байгаа бол энэ нь гомдол гэдэг нэрээр явна. “Э” ХХК-ийн өргөдлийг шийдэж байх явцад “Б г б” ХХК-ийн нэхэмжлэл авагдсан гэх агуулга жилийн өмнө яригдаж байсан. Тиймээс “Б г б” ХХК-ийн бие даасан шаардлагыг хүлээж авахаас татгалзаж өгнө үү” гэв. 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Д******* гуравдагч этгээдийн бие даасан шаардлагатай холбоотой тайлбартаа: “...Бие даасан шаардлагын тухайд маргаантай байгаа талбай дээр өргөдөл өгсөн нь хууль бус байна. Тийм учраас бие даасан шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв. 

Иргэдийн төлөөлөгч А.Н шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Тухайн компаниудын нэхэмжлэлийн шаардлага нь үндэслэлгүй гэж үзэж байна. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагуудыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв. 

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт, нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчийн гаргасан тайлбарт дүгнэлт хийж дараах үндэслэлээр нэхэмжлэгч “Э” ХХК, “Эм”ХХК-иудын нэхэмжлэлийн шаардлагыг болон гуравдагч этгээд “Б г б” ХХК-ийн бие даасан шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Нэхэмжлэгч “Э” ХХК-аас “...Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2015 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 538 дугаар шийдвэрээс “Э” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгож, “Э” ХХК-ийн NE-******  дугаартай өргөдлийн дагуу ашигт малтмалын  хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг даалгах” нэхэмжлэлийн шаардлага,  

Нэхэмжлэгч “Эм”ХХК-аас “...Говь-Алтай аймгийн Б******* сумын нутаг дахь “У******* т*******” талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл хүсч хамгийн түрүүнд өргөдөл гаргасан этгээд нь “Эм”ХХК болохыг тогтоож, хүлээн зөвшөөрөх, Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2015 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 366 дугаар шийдвэрээр “Эм”ХХК-д Говь-Алтай аймгийн Б******* сумын нутаг “У******* Т*******” нэртэй газарт хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан нь хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгох, Ашигт малтмалын тухай хуулийн дагуу “Эм”ХХК-ийн NE-******  дугаарт бүртгэгдсэн өргөдлийн дагуу хайгуулын тусгай зөвшөөрөл олгох шийдвэр гаргахыг даалгах” нэхэмжлэлийн шаардлага , 

Гуравдагч этгээд “Б г б” ХХК-ийн: “...“Б г б” ХХК-ийн NE-02 дугаартай өргөдөлд хайгуулын тусгай зөвшөөрөл олгохгүй байгаа эс үйлдэхүйг шүүхээр тогтоолгож, ... тусгай зөвшөөрөл олгох шийдвэр гаргахыг даалгах”  бие даасан шаардлага тус тус гаргажээ. 

Хэргийн үйл баримтын талаар: 

1/ Нэхэмжлэгч “Эм”ХХК-аас  Говь-Алтай аймгийн Б******* сумын нутагт байрлах У******* т******* нэртэй 3487 га талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл хүсч 2015 оны 02 дугаар сарын 06-ны өдөр гаргасан өргөдөлд  Говь-Алтай аймгийн Засаг даргаас 2015 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 04 тоот  саналын хуудсаар “...хадны сүг зураг, эртний булш бунхан ихтэй, сумын иргэдийн болон сум, аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдээс зөвшөөрөхгүй санл ирүүлсэн” гэсэн үндэслэлээр “Зөвшөөрөхгүй” санал, 2015 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 87 тоот  саналын хуудсаар “санал өгөх боломжгүй. Иймд танай байгууллага хуулийн дагуу шийдвэрлэхийг хүсье” гэсэн хариуг өгснийг үндэслэж ”Ашигт малтмалын газар/хуучин нэрээр/-ын Кадастрын хэлтсийн даргын 2015 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 366 дугаар шийдвэрээр хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзаж шийдвэрлэжээ. 

2/ Нэхэмжлэгч “Э” ХХК-аас мөн Говь-Алтай аймгийн Б******* сумын нутагт У******* нэртэй 3185 га талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл хүсч 2015 оны 05 дугаар сарын 19-ний өдөр гаргасан өргөдөлд  Говь-Алтай аймгийн Засаг даргаас 2015 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 154 тоот  саналын хуудсаар “Зөвшөөрөхгүй”  санал өгснийг үндэслэж Ашигт малтмалын газар/хуучин нэрээр/-ын Кадастрын хэлтсийн дарга нь 2015 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 538 дугаар шийдвэрээр  “хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзаж шийдвэрлэжээ. 

3/ Гуравдагч этгээд “Бгб” ХХК-аас мөн Говь-Алтай аймгийн Б******* сумын нутагт Ташгар нэртэй 3185,91 га талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл хүсч 2015 оны 07 дугаар сарын 07-ны өдөр гаргасан өргөдөлд  Говь-Алтай аймгийн Засаг даргаас санал өгөөгүй байна. 

Нэхэмжлэгч “Э” ХХК-ийн хайгуулын тусгай зөвшөөрөл хүсч гаргасан NE-******  дугаартай талбай нь гуравдагч этгээд “Б г б” ХХК-ийн NE-02 дугаартай өргөдлийн талбайтай солбилцлын зөрүүгүй бүтэн давхцалтай, дээрх талбайнууд нь нэхэмжлэгч “Эм”ХХК-ийн NE-******  дугаар бүхий өргөдлийн талбайтай 31862221,6 мкв-аар бүхэлдээ давхцалтай байна.  

Нэхэмжлэгч “Э” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчөөс “Ашигт малтмалын газар/хуучин нэрээр/-ын Кадастрын хэлтсийн даргын 2015 оны 538 дугаар шийдвэрийн манай байгууллагад холбогдох хэсэг нь Говь-Алтай аймгийн Засаг даргын хуульд заагаагүй үндэслэлээр татгалзсан саналд үндэслэж гарснаараа Ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.16, 19 дүгээр зүйлийн 19.5-д заасныг мөн Ашигт малтмалын газрын даргын 2015 оны а/07 дугаар тушаалаар батлагдсан “Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох үйл ажиллагааны дотоод зааврын 4.5-д заасныг тус тус зөрчсөн хууль бус шийдвэр бөгөөд Засаг даргын санал хуульд нийцээгүй тохи төрийн захиргааны төв байгууллагаас манай байгууллагын хүсэлтэд дурьдсан талбайд хайгуулын зөвшөөрөл олгох үүрэгтэй байсан” гэж, 

Нэхэмжлэгч “Эм”ХХК-ийн төлөөлөгч, өмгөөлөгчөөс “Манай байгууллага нь маргаан бүхий талбай дээр хайгуулын тусгай зөвшөөрөл авах хүсэлтээ хамгийн анх гаргасан бөгөөд бидэнд тусгай зөвшөөрөл олгохгүй гэж татгалзсан атлаа тухайн талбай дээр хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоор дахин зарласан нь манай эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж байх тул маргаан бүхий 366 дугаар шийдвэрийн холбогдох хэсэг нь хууль бус” гэж, 

Гуравдагч этгээд “Б г б” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчөөс “Нэхэмжлэгч байгууллагуудын хайгуулын тусгай зөвшөөрөл хүсч гаргасан өргөдлүүдийг хариуцагч байгууллагаас хуульд заасан журмын дагуу шийдвэрлэж дууссан гэж үзэж маргаан бүхий талбайд өргөдөл авахаар дахин зарласны дагуу манай байгууллага өргөдлөө гаргасан бөгөөд Говь-Алтай аймгийн Засаг даргаас хуульд заасан хугацаанд холбогдох санал ирүүлээгүй, үүнийг шйидвэрлэх талаар хуулийн тодорхой заалт байхад тусгай зөвшөөрөл олгох шийдвэр гаргахгүй байгаа нь хууль бус” гэж,

Хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн дарга, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “Нэхэмжлэгч “Эм”ХХК-ийн NE-******  дугаартай өргөдлийг хариуцагч байгууллагаас эрх хэмжээнийхээ хүрээнд шийдвэрлэж дууссанаар тухайн талбай нь дахин өргөдөл хүлээн авах талбайд тооцогддог, мөн “Эм”ХХК нь маргаан бүхий 366 дугаар шийдвэрийн дагуу хүргүүлсэн мэдэгдлийг 2015 оны 05 дугаар сарын 13-нд хүлээн авсан бөгөөд хуульд заасан хугацаа, журмын дагуу гомдол гаргаагүй нь хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн тул нэхэмжлэл үндэслэлгүй, “Э” ХХК-ийн хайгуулын тусгай зөвшөөрөл хүсч гаргасан NE-******  дугаартай өргөдөлд Говь-Алтай аймгийн Засаг даргаас “Дэмжихгүй” санал ирүүлсэн тул маргаан бүхий 538 дугаар шийдвэр нь хуульд нийцсэн, гуравдагч этгээд “Бгб” ХХК-ийн тухайд шүүгчийн захирамжаар актын биелэлтийг түдгэлзүүлж шийдвэрлэсэн тул тусгай зөвшөөрөл олгох тухай шийдвэр гаргахгүй байгаа нь хуульд нийцсэн” гэж тус тус маргажээ. 

1. Нэхэмжлэгч “Эм”ХХК-ийн “...Говь-Алтай аймгийн Б******* сумын нутаг дахь “У******* т*******” талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл хүсч хамгийн түрүүнд өргөдөл гаргасан этгээд нь “Эм”ХХК болохыг тогтоож, хүлээн зөвшөөрөх...” нэхэмжлэлийн шаардлагын тухайд: 

Ашигт малтмалын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1-д “... шаардлага хангасан бөгөөд хамгийн түрүүнд өргөдөл гаргаж бүртгүүлсэн этгэдээд хайгуулын тусгай зөвшөөрөл олгоно” гэж заасан байх ба нэхэмжлэгч “Эм”ХХК-ийн Говь-Алтай аймгийн Б******* сумын нутаг У******* т******* нэртэй 3487 га талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл хүсч гаргасан NE-******  дугаартай өргөдөл нь хуанлийн цаг хугацааны хувьд хамгийн түрүүнд гаргасан өргөдөл байна. 

Гэсэн хэдий ч Ашигт малтмалын газар/хуучин нэрээр/-ын Кадастрын хэлтсийн дарга нь 2015 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 538 дугаар шийдвэр гарснаар нэхэмжлэгч “Эм”ХХК-ийн NE-******  дугаартай өргөдөл шийдвэрлэгдэж дууссан гэж үзэх бөгөөд “Эм”ХХК-аас уг шийдвэрт гомдол гаргаагүй тохи захиргааны акт хүчин төгөлдөр болох тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “...маргаан бүхий акт гарснаар өргөдөл шийдвэрлэгдсэн гэж үзэх бөгөөд мөнхөд өргөдөл гэсэн статустай байхгүй” гэсэн тайлбарыг хүлээн авах үндэслэлтэй байна. 

Харин хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн ““Эм”ХХК нь маргаан бүхий шийдвэрийг 2015 оны 05 дугаар сарын 13-ны өдөр мэдсэн, гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацаа хэтрүүлсэн, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах үндэслэлтэй” гэсэн тайлбар үндэслэлгүй. 

У******* нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.1-д “Дээд шатны захиргааны байгууллага...аас гаргасан шийдвэрийг эс зөвшөөрсөн бол” мөн зүйлийн 14.1-д заасны дагуу “...шийдвэрийг мэдэгдсэнээс хойш захиргааны хэргийн шүүхэд 30 хоногийн дотор нэхэмжлэл гаргах”-аар заажээ. 

Нэхэмжлэгч “Эм”ХХК-аас Ашигт малтмалын газарт хандаж 2015 оны 10 дугаар сарын 19-ний өдөр 15/16 тоот  албан бичгээр, 2016 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 16/03 тоот  албан бичгүүдээр “...хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан хэсгийг хүчингүй болгон, “Б г б” ХХК-д тусгай зөвшөөрөл олгосон шийдвэрийг хүчингүй болгож, “Эм”ХХК-д тусгай зөвшөөрөл олгохоор шийдвэрлэх” агуулга бүхий гомдол гаргасныг Ашигт малтмалын газар/хуучин нэрээр/-ын даргаас 2016 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр шийдвэрлэж 1/2389 тоот албан бичгээр “...хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзаж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна. ...”Б г б” ХХК-д Говв-Алтай аймгийн Б******* сумын нутагт “У******* т*******” нэртэй талбайд хайгуулын тусгай зөвшөөрлийг хуульд заасан журмын дагуу олгож шийдвэрлэсэн байх тул уг шийдвэрийг хүчингүй болгох хууль зүйн үндэслэлгүй” гэсэн хариуг өгсөн , нэхэмжлэгч “Эм”ХХК нь 2016 оны 05 дугаар сарын 13-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан байгаагаас үзвэл, нэхэмжлэгч “Эм”ХХК-ийг шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн гэж үзэхээргүй байна.  

Нөгөө талаас, нэхэмжлэгч “Эм”ХХК-ийн төлөөлөгч, өмгөөлөгчөөс маргаан бүхий 366 дугаар шийдвэр гарсан болохыг мэдэж байсан тухайд маргахгүй байх бөгөөд харин “тухайн талбай дээр хайгуулын тусгай зөвшөөрөл олгогдохгүй юм байна гэсэн ойлголттой байтал гуравдагч этгээд “Б г б” ХХК-д тусгай зөвшөөрөл олгосон болохыг мэдсэнээр бидний эрх зөрчигдсөн болохыг мэдсэн” гэсэн тайлбарлаж байгааг мөн үгүйсгэх боломжгүй юм. 

Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч “Эм”ХХК-аас маргаан бүхий талбайд талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл олгогдох эсэх асуудлыг шийдвэрлүүлэхээр маргах эрхийг хязгаарлах үндэслэлгүй бөгөөд эрхээ зөрчигдсөн болохыг мэдсэн үеэс хойш гомдол гаргасан, уг гомдлыг захиргааны байгууллагаас урьдчилан шийдвэрлэх ажиллагааны журмаар шийдвэрлэж хариу өгсөн үеэс шүүхэд нэхэмжлэл гаргах эрх нь үүссэн байх тул хэргийн бусад оролцогчдын “хөөн хэлэлцэх хугацаа хэтрүүлсэн” гэсэн тайлбарууд үндэслэлгүй байна. 

2. Нэхэмжлэгч “Эм”ХХК-аас гаргасан “...Ашигт малтмалын газар/хуучин нэрээр/-ын Кадастрын хэлтсийн даргын 2015 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 366 дугаар шийдвэрийн “Эм”ХХК-д холбогдох хэсгийг хууль бус болохыг тогтоож хүчингүй болгох”, нэхэмжлэгч “Э” ХХК-аас гаргасан “Ашигт малтмалын газар/хуучин нэрээр/-ын Кадастрын хэлтсийн даргын 2015 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 538 дугаар шийдвэрийн “Э” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгох...” нэхэмжлэлийн шаардлагын тухайд: 

Ашигт малтмалын тухай хууль/2006/-ийн 19 дүгээр зүйлийн 19.5-д “Аймгийн Засаг дарга зөвхөн хуульд заасан үндэслэлээр хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан хариу өгч болох”-оор, 19.4-т зааснаар “Засаг дарга хариу өгөөгүй бол саналыг зөвшөөрсөн гэж үзэх”-ээр, 19.6-д “...дэмжсэн санал ирүүлсэн бол тусгай зөвшөөрөл олгох”-оор тус тус зохицуулсан байна. 

Хуулийн дээрх заалтыг Улсын Дээд шүүхийн 2010 оны Ашигт малтмалын тухай хуулийн зарим зүйл, заалтыг тайлбарлах тухай 9 дүгээр тогто Аймгийн Засаг дарга нь ... татгалзсан хариу өгч болно гэдгийг энэ хууль болон бусад хуулиар ашигт малтмал эрэх, хайх, ашиглахыг хориглосон, хязгаарласан, түүнчлэн эрх бүхий байгууллагаас тухайн талбайг холбогдох хуулийн дагуу нөөцөд болон тусгай хэрэгцээнд авсан зэргийг үндэслэл болгож, тусгай зөвшөөрөл олгох боломжгүй тухай шийдвэрийг мэдэгдэл ирүүлсэн төрийн захиргааны байгууллагад хүргүүлэхийг ойлгоно гэж тайлбарласнаас үзвэл аймгийн Засаг даргаас хууль зүйн үндэслэлгүй Дэмжихгүй санал ирүүлсэн тохи Ашигт малтмал, газрын тосны газрын даргаас хайгуулын тусгай зөвшөөрөл олгох шийдвэр гаргах үүрэг-тэй гэж үзэхээр байна.

Мөн хуулийн дээрх агуулгын хүрээнд Ашигт малтмалын газар/хуучин нэрээр/-ын даргын 2015 оны а/07 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох ажиллагааны дотоод заавар-ын 4.5-д “Аймаг, нийслэлийн Засаг даргаас хууль зүйн үндэслэлгүй дэмжээгүй санал ирүүлсэн тохи хайгуулын тусгай зөвшөөрлийн асуудал хариуцсан мэргэжилтэн нь ажлын 3 өдөрт багтааж хайгуулын тусгай зөвшөөрөл олгох шийдвэр, эхний жилийн төлбөр төлөх мэдэгдлийн төслийг боловсруулан хяналтын хуудсанд тэмдэглэгээ хийж эрх зүйн шүүлт хийлгэсний дараа кадастрын асуудал хариуцсан нэгжийн даргын гаргасан шийдвэрийн дагуу мэдэгдлийг өргөдөл гаргагчаар гарын үсэг зуруулан хүлээлгэн өгнө” гэж журамласан байна.

Гэтэл хариуцагч байгууллага нь нэхэмжлэгч нэхэмжлэгч байгууллагуудад хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзаж шийдвэрлэхдээ хууль тогтоомжийн дээрх зохицуулалтуудыг баримтлалгүй маргаан бүхий 366 болон 538 дугаар шийдвэрийг Говь-Алтай аймгийн Засаг даргын хууль зүйн үндэслэлгүй дэмжээгүй саналыг үндэслэн гаргасан нь буруу байх тул хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “аймгийн Засаг дарга дэмжихгүй санал ирүүлсэн тул тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан нь үндэслэлтэй” гэсэн тайлбар үндэслэлгүй. 

Өөрөөр хэлбэл, “Эм”ХХК-ийн өргөдөлд Говь-Алтай аймгийн Засаг дарга нь Говь-Алтай аймгийн Засаг даргаас 2015 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 04 тоот  саналын хуудсаар “...хадны сүг зураг, эртний булш бунхан ихтэй, сумын иргэдийн болон сум, аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдээс зөвшөөрөхгүй санл ирүүлсэн” гэсэн үндэслэлээр “Зөвшөөрөхгүй” санал, 2015 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 87 тоот  саналын хуудсаар “санал өгөх боломжгүй. Иймд танай байгууллага хуулийн дагуу шийдвэрлэхийг хүсье” гэсэн хариуг өгсөн, нэхэмжлэгч “Э” ХХК-ийн мөн дээрх талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл хүсч гаргасан өргөдөлд 2015 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 154 дугаартай саналын хуудсаар “...сумын болон аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн санал”-ыг үндэслэн “Зөвшөөрөхгүй”  санал өгсөн зэргээс үзвэл, маргаан бүхий 366 болон 538 дугаар шийдвэрүүд нь Говь-Алтай аймгийн Засаг даргын “хууль зүйн үндэслэлгүй” дэмжээгүй саналыг үндэслэсэн хууль бус шийдвэрүүд болжээ гэж үзэхээр байна. 

Гэвч маргаан бүхий актуудыг хүчингүй болгосоноор нэхэмжлэгч байгууллагуудын эрх, хууль ёсны ашиг сонирхол сэргэхээргүй байна. 

3. Нэхэмжлэгч “Эм”ХХК-аас гаргасан “...Ашигт малтмалын тухай хуулийн дагуу “Эм”ХХК-ийн NE-******  дугаарт бүртгэгдсэн өргөдлийн дагуу хайгуулын тусгай зөвшөөрөл олгох шийдвэр гаргахыг даалгах”, нэхэмжлэгч “Э” ХХК-аас гаргасан “... “Э” ХХК-ийн NE-******  дугаартай өргөдлийн дагуу ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг даалгах” тухай нэхэмжлэлийн шаардлага болон гуравдагч этгээд “Б г б” ХХК-аас гаргасан “... 2015 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн “Бгб” ХХК-ийн NE-02 дугаартай өргөдөлд хайгуулын тусгай зөвшөөрөл олгохгүй байгаа эс үйлдэхүйг шүүхээр тогтоолгож, тусгай зөвшөөрөл олгохыг даалгах” бие даасан шаардлагын тухайд: 

Нэхэмжлэгч “Э” ХХК нь 2015 оны 07 дугаар сарын 10-ны өдөр, нэхэмжлэгч “Эм”ХХК нь 2016 оны 05 дугаар сарын 13-ны өдөр тус тус захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан байх бөгөөд Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 05 дугаар сарын 24-ны өдрийн 4239 дүгээр захирамжаар “Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2015 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 538 дугаар шийдвэрээс “Э” ХХК-д холбогдох хэсэг”-ийг түдгэлзүүлж шийдвэрлэсэн байх тул гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс тайлбарлаж буй “...аймгийн Засаг даргаас хуульд заасан хугацаанд санал өгөөгүй байхад хайгуулын тусгай зөвшөөрөл олгохгүй байгаа” эс үйлдэхүйг хууль бус гэж үзэхээргүй байна. 

Мөн түүнчлэн гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдааны дүгнэлтийн шатанд гаргаж өгсөн Говь-Алтай аймгийн Б******* сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2015 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн “Газар нутгийг орон нутгийн тусгай хамгаалалтад авах тухай” 08 дугаартай тогто  газрын солбилцлыг,

Газрын хэмжээ /га/

Хугацаа

Уртраг

 

 

Өргөрөг

 

3185,91

30

Град

Мин

сек

Град

Мин

сек

96

56

0

45

45

46

96

56

0

45

42

1,52

96

55

15,67

45

42

1,52

96

54

45,79

45

43

23,53

96

52

30,24

45

43

4,05

96

51

46,94

45

43

47,46

96

51

0,21

45

43

44,79

96

51

0,21

45

45

46

гэж заасан нь нэхэмжлэгч нарын болон, гуравдагч этгээдийн хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн талбайтай хэсэгчлэн давхцалтай байна. 
Үүнээс гадна Говь-Алтай аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2017 оны 12 дугаар сарын 04-ны өдрийн 07 дугаартай “Газар нутгийг орон нутгийн тусгай хамгаалалтанд авах тухай” тогтоолоор  тус аймгийн Б******* сумын нутагт орших 10879,32га газар нутгийг орон нутгийн тусгай хамгаалалтанд авсныг Ашигт малтмалын газрын кадастрын мэдээлийн санд бүртгэсэн байх бөгөөд гуравдагч этгээд “Б г б” ХХК-ийн ХА-18982 дугаартай өргөдлийн талбай нь уг газарт хамаарч байгаа болон кадастрын тойм зургаар тогтоогдож байна.  
Дээрхээс дүгнэн үзвэл, нэхэмжлэгч “Эм”ХХК-аас гаргасан “...Ашигт малтмалын тухай хуулийн дагуу “Эм”ХХК-ийн NE-******  дугаарт бүртгэгдсэн өргөдлийн дагуу хайгуулын тусгай зөвшөөрөл олгох шийдвэр гаргахыг даалгах”, нэхэмжлэгч “Э” ХХК-аас гаргасан “... “Э” ХХК-ийн NE-******  дугаартай өргөдлийн дагуу ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг даалгах” тухай нэхэмжлэлийн шаардлага болон гуравдагч этгээд “Б г б” ХХК-аас гаргасан “... 2015 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн “Б г б” ХХК-ийн NE-02 дугаартай өргөдөлд хайгуулын ... тусгай зөвшөөрөл олгохыг даалгах” тухай бие даасан шаардлагыг хангаж шийдвэрлэх боломжгүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ. 
Өөрөөр хэлбэл, Говь-алтай аймгийн болон тус аймгийн Б******* сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дээрх тогтоолууд гарснаар нэхэмжлэгч нар болоод гуравдагч этгээдээс хайгуулын тусгай зөвшөөрөл олгуулахаар шаардаж буй талбай нь Ашигт малтмалын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.5-д “...талбай нь дараахь шаардлагыг хангасан байна”, 17.5.2.-т “тусгай хэрэгцээний газар, ...ямар нэг байдлаар давхцаагүй байх” гэж заасан шаардлагыг хангахгүй болсон байх бөгөөд Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.2-т “Аймаг, нийслэл, сум, дүүрэг өөрийн нутаг дэвсгэрт байгаа тодорхой газар нутгийг орон нутгийн тусгай хамгаалалтад авч болно” гэж зааснаар тухайн орон нутгийн иргэдийн хурлаас тусгай хамгаалалтанд нэгэнт авсан газарт шүүхээс хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг даалгаж шийдвэрлэх нь захиргааны байгууллагад хуулиар тусгайлан олгосон бүрэн эрхэд халдахаар байх тул нэхэмжлэлийн энэхүү шаардлагыг хангаж шийдвэрлэх боломжгүй байна. 
Иймд нэхэмжэлэгч “Э” ХХК, нэхэмжлэгч “Эм”ХХК-аас гаргасан нэхэмжлэлийн шаардлага болон гуравдагч этгээд “Б г б” ХХК-аас гаргасан бие даасан шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

 

             Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14 дэх заалтад заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Ашигт малтмалын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.5, 17.5.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Э” ХХК-ийн “...Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2015 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 538 дугаар шийдвэрээс “Э” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгож, “Э” ХХК-ийн NE-******  дугаартай өргөдлийн дагуу ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг даалгах” нэхэмжлэлийн шаардлага, нэхэмжлэгч “Эм”ХХК-ийн “...Говь-Алтай аймгийн Б******* сумын нутаг дахь “У******* т*******” талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл хүсч хамгийн түрүүнд өргөдөл гаргасан этгээд нь “Эм”ХХК болохыг тогтоож, хүлээн зөвшөөрөх, Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2015 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 366 дугаар шийдвэрээр “Эм”ХХК-д Говь-Алтай аймгийн Б******* сумын нутаг “У******* Т*******” нэртэй газарт хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан нь хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгох, Ашигт малтмалын тухай хуулийн дагуу “Эм”ХХК-ийн NE-******  дугаарт бүртгэгдсэн өргөдлийн дагуу хайгуулын тусгай зөвшөөрөл олгох шийдвэр гаргахыг даалгах” тухай нэхэмжлэлийн шаардлага, гуравдагч этгээд “Б г б” ХХК-ийн “...2015 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн “Б г б” ХХК-ийн NE-02 дугаартай өргөдөлд хайгуулын тусгай зөвшөөрөл олгохгүй байгаа эс үйлдэхүйг шүүхээр тогтоолгож, тусгай зөвшөөрөл олгохыг даалгах” тухай бие даасан шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасны дагуу нэхэмжлэгчээс болон гуравдагч этгээдээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 140400 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

                     ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Ц.МӨНХЗУЛ      
                                           ШҮҮГЧ                                  Б.АДЪЯАСҮРЭН
                                            ШҮҮГЧ                                 А.НАСАНДЭЛГЭР