| Шүүх | Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ийшээгийн Ганбат |
| Хэргийн индекс | 187/2020/0214/Э |
| Дугаар | 203 |
| Огноо | 2020-04-07 |
| Зүйл хэсэг | 17.5.1., |
| Улсын яллагч | Х.Б |
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 04 сарын 07 өдөр
Дугаар 203
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч И.Ганбат даргалж,
Нарийн бичгийн дарга М.С,
Улсын яллагч Б.Х,
Шүүгдэгч Б.О нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Хан-Уул дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх прокурорын саналтай, шүүхэд ирүүлсэн Д....... овогт Б......ын О...........д холбогдох эрүүгийн ............ дугаартай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 19........ оны .... дугаар сарын ...-ны өдөр ....... аймагт төрсөн, .... настай, э..эгтэй, .... боловсролтой, ..... мэргэжилтэй, ................ тоотод оршин суудаг, ам бүл-......, .......... хамт амьдардаг, одоо хувиараа хөдөлмөр эрхэлдэг, урьд ял шийтгэгдэж байгаагүй, улсаас авсан гавъяа шагналгүй, Д.....овгийн Б...........н О................., /РД:................../.
Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд дурдсанаар:
Б.О нь 2019 оны 10 дугаар сарын 09-ний өдөр Хаан банк дахь түүний 5009015536 дансанд орлого гэсэн утгаар 2.800.000 төгрөг шилжин орж ирснийг банкнаас андуурагдсан гүйлгээ гэдгийг мэдэгдсээр байтал өөрийн хувийн хэрэгцээнд зарцуулсан буюу төлбөр тооцооны андуурагдсан эд хөрөнгийг бусдын өмчлөлийнх гэдгийг мэдсээр байж завшсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:
1. Хохирогч Л.Эн мөрдөн байцаалтын шатанд “...2019 оны 10 дугаар сарын 09-ний өдөр Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Улаанбаатар сувиллын ойролцоо зогсож байгаад цаасан дээр бичиж авсан 5009015536 дугаарын данс руу 2.800.000 төгрөгийг Интернет банкаар шилжүүлсэн. Тэгээд би Оюунболдтой утсаар яриад эмэгтэй хүний нэртэй данс байна шүү гэж хэлээд 2.800.000 төгрөг шилжүүлсэн шүү гэж хэлчихээд утсаа салгасан...Тэгээд удаагүй Оюунболд утсаар яриад мөнгө чинь орж ирээгүй байна гээд өөрийнхөө дансны дугаарыг хэлж өгсөн. тэгсэн миний шилжүүлсэн дансны дугаар биш байсан. тэгээд өглөө 09 цагт Хаан банкыг онгойхыг хүлээж байгаад уулзсан чинь таны буруу учир дансыг нь барих боломжгүй, эзэнтэй нь утсаар холбогдоно гэж хэлээд, данс эзэмшигчийн утас руу банкны ажилтан залгахад холбогдох боломжгүй байна гэж хэлж байсан. Дараа утсаар нь холбогдсон чинь энэ миний буруу бишээ мөнгийг хэрэглэсэн байгаа 10 хоногийн дараа өгнө гэж байна гэж банкны ажилтан надад хэлсэн. Тэгээд 10 хоног хүлээсэн боловч мөнгө өгөхгүй байхаар нь Хаан банкин дээр очиж уулзахад цагдаад өг гэхээр нь би цагдаад гомдол гаргасан...” гэх мэдүүлэг /хх-ийн 14-17х/
2. Хаан банк дахь Л.Эн 5377009383 дугаарын дансны гүйлгээний хуулга “...2019 оны 10 дугаар сарын 09-ний өдөр 5009015536 дугаартай данс руу орлого гэсэн утгаар 2.800.000 төгрөг шилжүүлсэн...” /хх-ийн 44-45/,
3. Хаан банк дахь Б.Огийн 5009015536 дугаарын дансны гүйлгээний хуулга “...2019 оны 10 дугаар сарын 09-ний өдөр 5377009383 дугаарын данснаас
орлого гэсэн утгаар 2.800.000 төгрөг шилжүүлсэн...” /хх-ийн 32х/,
4. Б.Огийн иргэний бүртгэлийн лавлагаа, мэдээлэл /хх-ийн 48-52х/,
Шүүгдэгч Б.О шүүх хуралдаан дээр мэдүүлэхдээ: Би үйлдсэн гэмт хэрэгтээ маш их гэмшиж байгаа. Дахиж ийм зүйд холбогдохгүй. Прокурорын саналыг хүлээн зөвшөөрсөн, хохирогч гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэв.
Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд” хянан хэлэлцлээ.
Шүүгдэгч Б.О нь 2019 оны 10 дугаар сарын 09-ний өдөр Хаан банк дахь түүний 5009015536 дансанд орлого гэсэн утгаар 2.800.000 төгрөг шилжин орж ирснийг банкнаас андуурагдсан гүйлгээ гэдгийг мэдэгдсээр байтал өөрийн хувийн хэрэгцээнд зарцуулсан буюу төлбөр тооцооны андуурагдсан эд хөрөнгийг бусдын өмчлөлийнх гэдгийг мэдсээр байж завшсан болох нь шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгч, хохирогч нарын мэдүүлсэн мэдүүлэг болон хавтаст хэрэгт цугларсан бичгийн бусад баримтуудаар нотлогдож байна.
Шүүгдэгч Б.Огийн дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт гэмт хэргийн шинжийг хангаж байх тул шүүх шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Шүүгдэгч нь гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ял, эрүүгийн хариуцлагыг зөвшөөрч, үүнээс үүсэх үр дагаварыг ойлгосон, хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг үндэслэн шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн ба прокуророос яллах дүгнэлт үйлдэж, шүүгдэгч Б.Ог Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцуулж дээрх ерөнхий ангийн зүйл хэсэгт зааснаар ялаас чөлөөлөх саналыг шүүгдэгч нь хүлээн зөвшөөрсөн тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу хэргийг хянан шийдвэрлэв.
Хохирогч нь нэхэмжлэх зүйлгүй гэснийг дурдаж, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдав.