Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2017 оны 01 сарын 10 өдөр

Дугаар 19

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн

зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй

болгох тухай

 

        Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Угтахбаяр би

       

        Нэхэмжлэгч: 

           

        Хариуцагч: 

 

        9,450,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 12 дугаар сарын 28-ны  өдөр хүлээн аваад, 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч А.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: А.******* миний бие Барс хүнсний зах дээр худалдаа эрхэлдэг ба Д.*******д 2007 оноос эхлэн нарийн ногоо, жимсийг байнгын харилцаатайгаар нийлүүлж зарж борлуулж байсан. Д.******* нь 9,450,000 төгрөг /есөн сая дөрвөн зуун тавин мянга/-ийн жимс зээлээр авч удахгүй дансруу чинь хийх буюу зарж борлуулсны дараа өгнө гэж ярилцаж тохирсон боловч төлбөрөө хийгээгүй тул Өмнөговь аймаг Улаанбаатараас хол би ажил ихтэй, цаг зав муутай байдаг болохоор итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Идэрхангайг мөнгөө авахуулахаар явуулсан. Гэтэл Д.******* нь гарын үсгийн баталгаа гаргаж А.*******гээс бараа авч байсны үлдэгдэл 9,450,000 төгрөг байгаа нь үнэн тодорхой хугацаанд төлж барагдуулна гэж 2016 оны 10 дугаар сарын 11-ний өдөр тохиролцсон боловч өнөөдрийг хүртэл ямарч төлбөр хийгээгүй байдал нь цаг үеийн энэ хүнд нөхцөлд байнга банкны зээл төлдөг надад хохирол учруулж байгаад нь гомдолтой байна. Иймд Д.*******гаас нарийн ногоо, жимсний үлдэгдэл төлбөр болох 9,450,000 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжийн хамт гаргуулан намайг хохиролгүй болгож шүүхийн журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

   Хариуцагч Д.******* шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Д.******* миний бие нь А.*******гээс 9,450,000 төгрөгийн жимс, ногоо авсан. Үнийн дүн дээр маргаан байхгүй төлнө гэжээ.

 

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

   Хариуцагч Д.******* нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн болох нь түүний тайлбараар нотлогдож байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг батлаж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.4, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг  удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

  1. Хариуцагч Д.******* нь нэхэмжлэгч А.*******гийн 9,450,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
  2. Хариуцагч Д.******* нь 9,450,000 төгрөгийг нэхэмжлэгч А.*******д төлж хохиролгүй болго гэж захирамжилсныг сайн дураар үл биелүүлбэл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч А.*******гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 166,150 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.*******гаас улсын тэмдэгтийн хураамжид 83,075 төгрөг, орон нутгийн төсвийн орлогоос 83,075 төгрөгийг тус тус гаргуулж А.*******д олгосугай.

 

  1. Энэ захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ШҮҮГЧ                                   Л.УГТАХБАЯР