| Шүүх | Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ийшээгийн Ганбат |
| Хэргийн индекс | 187/2020/0217/э |
| Дугаар | 209 |
| Огноо | 2020-04-10 |
| Зүйл хэсэг | 27.10.1., |
| Улсын яллагч | Д.А |
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 04 сарын 10 өдөр
Дугаар 209
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч И.Ганбат даргалж,
Нарийн бичгийн дарга М.С,
Улсын яллагч Д.А,
Шүүгдэгч М.Э нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх прокурорын саналтай, шүүхэд ирүүлсэн Т овогт М Э-д холбогдох эрүүгийн ................ дугаартай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 19............... оны ........ дугаар сарын ............-ны өдөр ............... төрсөн, ......... настай, эрэгтэй, ........ боловсролтой, ............ мэргэжилтэй, .......... ажилтай, ам бүл ................ хамт ........................ тоотод оршин суудаг, урьд ял шийтгэлгүй, Т..............овогт М...........ийн Э.................. /РД:...................../.
Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд дурдсанаар:
Шүүгдэгч М.Э нь 2020 оны 02 дугаар сарын 08-ны өдөр Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэр “Буянт-Ухаа 2” хорооллын зүүн замд 68-97 УБЦ улсын дугаартай ‘Lexus RX 400H” маркийн тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 16.1-д заасан “явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө.” мөн дүрмийн 12.1-д заасан “Жолооч хөдөлгөөний эрчим тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тоггоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна.”, 12.4-т заасан “Тээврийн хэрэгслийн хурдыг суурин газарт цагт 60 км, суурин газрын гадна цагт 80 км, тууш замд цагт 100 км-ээс хэтрүүлэхийг хориглоно” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас явган хүний гарцаар зам хөндлөн гарч явсан зорчигч Т.О мөргөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:
Зам тээвэр осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, осол хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч зураг, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 03-10 дугаар хуудас/,
Хохирогч Т.О мөрдөн байцаалтын шатанд “...Би 2020 оны 02 дугаар сарын 08-ны өдөр 15 цагийн үед гэрээсээ гараад “Мишээл экспо” худалдааны төв орох гээд Хан уул дүүргийн нутаг дэвсгэр “Буянт ухаа 2” хороололын зүүн талын замын явган хүний гарцаар зам хөндлөн гарч явтал 1 машин хурдтай ирээд мөргөчихсөн.Тэр машин зүүн толины хэсгээрээ миний баруун тохойн хэсгээр шүргэчихсэн. Би тэр дороо зам дээр унасан, жолооч гэх эрэгтэй хүн бууж ирээд та зүгээр үү гэхээр нь би “ямар хурдтай явдаг юм” гээд уурласан.Тэгтэл жолооч эрэгтэй хүн утсаараа цагдаа болон түргэний эмчид мэдэгдсэн.Тухайн үед миний баруун хөл болон аарцаг нуруугаар их өвдөж байсан босож чадахгүй байсан.Түргэний эмч ирээд үзлэг хийгээд хугарал мэдэгдэхгүй байна, зөөлөн эд л юм шиг байна, ямар ч гэсэн гэмтлийн эмнэлэгт үзүүлээрэй гээд явсан. Ингээд би жолоочтой хамт гэмтлийн эмнэлэг дээр очиж баруун хөл болон аарцагны томографикийн зураг авахуулсан. Аарцаг хугаралтай байна гээд уг эмнэлгийн 5 давхарт өвдөг, үе мөчний тасагт хэвтэж эмчлүүлэхээр болсон. Намайг мөргөсөн машин бол ‘Lexus RX 400H” маркийн ....... улсын дугаартай машин байсан...” гэх мэдүүлэг/хх-ийн 19-20 дугаар хуудас/,
Гэрч Б.М мөрдөн байцаалтын шатанд “...2020 оны 02 дугаар сарын 08-ны өдөр нөхөр 2 хүүхдийн хамт “Чингисийн хүрээ” амралтын газрын орчим ууланд гулгачихаад буцаад харих гээд 15 цагийн үед манай нөхөр М.Э машинаа жолоодон би жолоочийн хажуу талын суудал дээр, манай 2 хүүхэд арын суудал дээр суугаад “Буянт ухаа 2” хороололын зүүн замд явган хүний гарцны орчим явж байгаад М.Э гэнэт баруун гар тийш жолоогоо дарсан чинь 1 хүн шүргэчих шиг болсон. Тэр дороо машинаа зогсоогоод буусан бөгөөд би араас нь буугаад хартал 1 эмэгтэй хүн зам дээр сууж байсан. Энэ үед би М.Эыг тэр эмэгтэй хүнийг машинаараа шүргэсэн гэдгийг мэдсэн. Ингээд М.Э тэр дороо түргэний эмч болон цагдаад утсаараа мэдэгдсэн. Түргэний эмч ирээд нөгөө эмэгтэй хүнийг үзээд хугарсан юм байхгүй байна, зөөлөн эдийн гэмтэл байх шиг байна, ямар ч гэсэн гэмтлийн эмнэлэгт очиж үзүүлээрэй гээд явсан. Дараа нь замын цагдаа нар ирээд үзлэг шалгалт хийж манай машиныг тээврийн хэрэгсэл саатуулах байр руу аваад явсан. М.Э нөгөө шүргүүлсэн эмэгтэйг аваад Гэмтлийн эмнэлэг рүү явсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 23 дугаар хуудас/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 1456 дугаартай “...Т.О биед ууцны 1-р нугамалын далд хугарал, баруун талын умдаг ясны дээд болон доод салааны зөрөөтэй, хугарал, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь хэрэг болсон цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтэл байна. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид еренхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй..” гэх дүгнэлт /хх-ийн 26-27 дугаар хуудас/,
Техникийн шинжээчийн 2020 оны 03 дугаар сарын 08-ны өдрийн “Lexus RX 400H” маркийн улсын дугаартай автомашины жолооч Мягмархүүгийн Э нь МУ-ын замын хөдөлгөөний дүрмийн 16.1-д заасан “явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө.” мөн дүрмийн 12.1-д заасан “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна.”, 12.4-т заасан “Тээврийн хэрэгслийн хурдыг суурин газарт цагт 60 км, суурин газрын гадна цагт 80 км, тууш замд цагт 100 км-ээс хэтэрүүлэхийг хориглоно” гэсэн заалтуудыг зөрчсөн байх үндэслэлтэй байна” гэх дүгнэлт /хх-ийн 42-43 дугаар хуудас/ зэрэг бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд” хянан хэлэлцлээ.
Шүүгдэгч М.Эын дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт гэмт хэргийн шинжийг хангаж байх тул шүүх шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Шүүгдэгч нь гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ял, эрүүгийн хариуцлагыг зөвшөөрч, үүнээс үүсэх үр дагаварыг ойлгосон, хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг үндэслэн шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн ба прокуророос яллах дүгнэлт үйлдэж, ялын төрөл хэмжээний талаар гаргасан М.Эыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ялыг шүүгдэгч нь хүлээн зөвшөөрсөн тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу хэргийг хянан шийдвэрлэлээ.
Шүүх шүүгдэгчийн хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан үзэж торгох ялыг 3 сарын хугацаанд төлүүлэхээр шийдвэрлэв.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 153 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч М.Эт оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгах нь зүйтэй.
Хохирогч нь гомдол, санал нэхэмжлэх зүйлгүй гэснийг дурдаж, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдав.