| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашцэрэнгийн Ренченхорол |
| Хэргийн индекс | 186/2020/0290/Э |
| Дугаар | 310 |
| Огноо | 2020-04-16 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Чимгээ |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 04 сарын 16 өдөр
Дугаар 310
2020 04 16 2020/ШЦТ/310
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Ренченхорол даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Лувсаншарав,
улсын яллагч Б.Чимгээ,
шүүгдэгч Д.Г /өмгөөлөгчгүй оролцох хүсэлт гаргасан/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Д.Г-д холбогдох эрүүгийн 2011 00762 0332 дугаартай хэргийг 2020 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1963 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр Төв аймгийн Архуст суманд төрсөн, 57 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй-хувиараа таксинд явдаг, ам бүл-1, Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороо, Согоотын 54 дүгээр гудамжны 632 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгүүлж байгаагүй,
Боржигон овогт Д.Г, регистрийн дугаар / /.
Холбогдсон хэргийн талаар /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/;
Шүүгдэгч Д.Г нь 2020 оны 03 дугаар сарын 08-ны өдрөөс 2020 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн хооронд Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороо, Согоотын 54 дүгээр гудамжны 632 тоотод байх гэртээ хохирогч Г.Оюун-Эрдэнэд согтууруулах ундаа өгч, түүнийг явуулахгүй гэж марган, толгой цээж хэсэгт алгадах, цохих түлхэж унагах зэргээр зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Д.Г нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Эхнэр маань солонгост ажилдаг. Таксинд яваад сард 300,000-400,000 төгрөг олдог.Хохирогч архи их уудаг л даа. Хохирол төлбөрт 1,650,000 төгрөг төлсөн. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.
Мөн шүүх хуралдаанаар хавтаст хэргийн материалаас дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Хохирогч Г.Оюун-Эрдэнэ нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...2020 оны 03 дугаар сарын 08-ны орой 22 цагийн үед Д.Г намайг ажил дээрээс ирж аваад тэдний гэрт очсон замдаа 2 том пиво авснаа уусан, тэгээд хүчээр миний хувцсыг тайлж хүсээгүй байхад бэлгийн харьцаанд орсон. Маргааш өглөө нь гэртээ ирэхэд охин гадуур хонолоо гэж уурлаад дүү нараа аваад эгчийнх рүүгээ явчихсан. Би ганцаараа 4 лааз пиво авч уугаад унтаж байтал Д.Г хашаа даваад орж ирээд намайг дагуулаад гэр рүүгээ явсан. Тэгээд намайг харих гэтэл уурлаад алгадаад ор руу унагасан. Би босч ирж зууралдаад уурандаа цээжийг нь маажсан. Дахиж алгадаж унагаад намайг явуулахгүй гэж цоожилчихоод дахиж пиво авчирч уусан. Маргааш нь ч дахин дахин пиво уулгаад 12-ны орой гэгээ тасраагүй байхад ухаан орсон. Тэгээд явъя гэхэд бас явуулахгүй үсдээд алгадаад түлхэхэд би ширээ рүү мөргөж унасан. 2019 оны зунаас Д.Г-тай бэлгийн харьцаа тогтоосон...би архины спрайль тавиулснаасаа хойш амархан согтдог, манараад зарим зүйлийг санахгүй болчихдог юм. Тэгэхээр өмнө нь андуурч зөрүүтэй мэдүүлсэн байж магадгүй, Д.Г надтай хүчээр бэлгийн харьцаанд орсон асуудал байхгүй. Харилцан зөвшөөрөөд бэлгийн ажил хийсэн. Харин намайг явуулахгүй гэж зодож гэмтэл учруулсан. Миний хохирлыг барагдуулчихвал гомдол санал байхгүй...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 10-15 дугаар хуудас/
Гэрч М.Номин-Эрдэнэ нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...2020 оны 03 дугаар сарын 08-ны өдөр ээж ажилдаа яваад орой нь гэртээ ирж хоноогүй бөгөөд шөнө 00 цагийн үед залгахад утсаа авахгүй байснаа утас нь дарагдаад цаана нь Д.Г гэгч дуугараад наадхаа уучих гээд байгаа нь сонсогдсон. 3 сарын 09-ний өглөө ирээд буцаад ажилдаа явна гэхээр нь би өвчний хориотой байхад явж яахийн гээд маргалдаад тэгвэл би явна гээд дүү нараа аваад аавынхаа дүүгийнд очсон. 3 дугаар сарын 12-ны өдөр ээжийн эгч Дамдинжав залгаад Д.Г-ын хаягийг олчихлоо, ээжийг чинь очиж авна гэхээр нь эгч Ононгуа бид 2 хамт явсан. Ороход Д.Г нь ямар ч хувцасгүй, ээж дээгүүрээ цамцтай доогуураа нүцгэн орон дээр нь байж байсан. Аваад гарахад Д.Г би буруугүй шүү, Номио чамаас болж байгаа юм, ална шүү гэж байсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 21-22 дугаар хуудас/,
Гэрч Г.Дамдинжав нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...дүү Оюун-Эрдэнийг очиж аваад шууд эмнэлэг рүү явсан, архины хордлого тайлах эмчилгээ хийлгээд орой нь усанд оруулахад бүх бие нь хөхөрсөн байсан, яасныг асуухад хэлэхгүй уйлаад байснаа хэсэг тайвшраад Д.Г явах гэхээр явуулахгүй архи уулгаад зодоод байсан гэж хэлэхээр нь 3 дугаар сарын 13-ны өдөр цагдаад хандсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 19-20 дугаар хуудас/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч Ц.Бадралын 2020 оны 03 дугаар сарын 13-ны өдөр хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 3620 дугаартай “...Г.Оюун-Эрдэний биед тархи доргилт, баруун нүдний зовхинд цус хуралт, зөэлөн эдийн няцрал, хоёр бугалга цээжинд цус хуралт, баруун хацар зүүн хөх, баруун гарын сарвуу, долоовор хуруу, зүүн шуу, баруун өвдөгт зулгаралт гэмтэл тогтоогдсон, дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн, тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой, Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна, цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй, охин хальс хуучин урагдалтай, бэлгийн замын халдварт өвчин болох трихомоназ өвчтэй, үтрээнээс авсан арчдас наалдцад эр бэлгийн эс илрээгүй...” гэх шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 24-26 дугаар хуудас/
Гэмт хэргийн явцад эвдэрсэн Самсунг жи-7 загварын гар утсыг 36.000 төгрөгөөр үнэлсэн Дамно ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /хавтаст хэргийн 33-34 дүгээр хуудас/,
Шүүгдэгч Д.Г нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...Оюун-Эрдэнэ гэх эмэгтэйг цохиж зодсон нь миний буруу энэ хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Би Оюун-Эрдэнээс уучлалт гуйж хохирлын мөнгийг нь бүрэн барагдуулж өгсөн...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 40 дүгээр хуудас/,
Шүүгдэгчийн урьд ял шийтгэгдэж байсан эсэхийг шалгах хуудас /хх 61/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх 62/, оршин суугаа газрын тодорхойлолт /хх 64/, эд хөрөнгөтэй эсэх дэлгэрэнгүй лавлагаа /65/, Чингэлтэй дүүргийн прокурорын газрын хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх тухай 2020 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 85 дугаар тогтоол /хх 71/, шүүгдэгч Д.Г-ын гаргасан хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт /хх 67/ зэргийг шинжлэн судлалаа.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч Д.Г нь 2020 оны 03 дугаар сарын 08-ны өдрөөс 2020 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн хооронд Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороо, Согоотын 54 дүгээр гудамжны 632 тоотод байх гэртээ хохирогч Г.Оюун-Эрдэнэд согтууруулах ундаа өгч, түүнийг явуулахгүй гэж марган, толгой цээж хэсэгт алгадах, цохих түлхэж унагах зэргээр зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн хохирогч Г.Оюун-Эрдэнийн “...Д.Г хашаа даваад орж ирээд намайг дагуулаад гэр рүүгээ явсан. Тэгээд намайг харих гэтэл уурлаад алгадаад ор руу унагасан. Би босч ирж зууралдаад уурандаа цээжийг нь маажсан. Дахиж алгадаж унагаад намайг явуулахгүй гэж цоожилчихоод дахиж пиво авчирч уусан. Маргааш нь ч дахин дахин пиво уулгаад 12-ны орой гэгээ тасраагүй байхад ухаан орсон. Тэгээд явъя гэхэд бас явуулахгүй үсдээд алгадаад түлхэхэд би ширээ рүү мөргөж унасан. 2019 оны зунаас Д.Г-тай бэлгийн харьцаа тогтоосон...би архины спрайль тавиулснаасаа хойш амархан согтдог, манараад зарим зүйлийг санахгүй болчихдог юм. Тэгэхээр өмнө нь андуурч зөрүүтэй мэдүүлсэн байж магадгүй, Д.Г надтай хүчээр бэлгийн харьцаанд орсон асуудал байхгүй. Харилцан зөвшөөрөөд бэлгийн ажил хийсэн. Харин намайг явуулахгүй гэж зодож гэмтэл учруулсан. Миний хохирлыг барагдуулчихвал гомдол санал байхгүй...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 10-15 дугаар хуудас/, гэрч М.Номин-Эрдэнийн “...2020 оны 03 дугаар сарын 08-ны өдөр ээж ажилдаа яваад орой нь гэртээ ирж хоноогүй бөгөөд шөнө 00 цагийн үед залгахад утсаа авахгүй байснаа утас нь дарагдаад цаана нь Д.Г гэгч дуугараад наадхаа уучих гээд байгаа нь сонсогдсон. 3 сарын 09-ний өглөө ирээд буцаад ажилдаа явна гэхээр нь би өвчний хориотой байхад явж яахийн гээд маргалдаад тэгвэл би явна гээд дүү нараа аваад аавынхаа дүүгийнд очсон. 3 дугаар сарын 12-ны өдөр ээжийн эгч Дамдинжав залгаад Д.Г-ын хаягийг олчихлоо, ээжийг чинь очиж авна гэхээр нь эгч Ононгуа бид 2 хамт явсан. Ороход Д.Г нь ямар ч хувцасгүй, ээж дээгүүрээ цамцтай доогуураа нүцгэн орон дээр нь байж байсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 21-22 дугаар хуудас/, гэрч Г.Дамдинжавын “...дүү Оюун-Эрдэнийг очиж аваад шууд эмнэлэг рүү явсан, архины хордлого тайлах эмчилгээ хийлгээд орой нь усанд оруулахад бүх бие нь хөхөрсөн байсан, яасныг асуухад хэлэхгүй уйлаад байснаа хэсэг тайвшраад Д.Г явах гэхээр явуулахгүй архи уулгаад зодоод байсан гэж хэлэхээр нь 3 дугаар сарын 13-ны өдөр цагдаад хандсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 19-20 дугаар хуудас/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч Ц.Бадралын 2020 оны 03 дугаар сарын 13-ны өдөр хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 3620 дугаартай “...Г.Оюун-Эрдэний биед тархи доргилт, баруун нүдний зовхинд цус хуралт, зөэлөн эдийн няцрал, хоёр бугалга цээжинд цус хуралт, баруун хацар зүүн хөх, баруун гарын сарвуу, долоовор хуруу, зүүн шуу, баруун өвдөгт зулгаралт гэмтэл тогтоогдсон, дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн, тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой, Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна, цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй, охин хальс хуучин урагдалтай, бэлгийн замын халдварт өвчин болох трихомоназ өвчтэй, үтрээнээс авсан арчдас наалдцад эр бэлгийн эс илрээгүй...” гэх шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 24-26 дугаар хуудас/, гэмт хэргийн явцад эвдэрсэн Самсунг жи-7 загварын гар утсыг 36.000 төгрөгөөр үнэлсэн Дамно ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /хавтаст хэргийн 33-34 дүгээр хуудас/, шүүгдэгч Д.Гын “...Оюун-Эрдэнэ гэх эмэгтэйг цохиж зодсон нь миний буруу энэ хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Би Оюун-Эрдэнээс уучлалт гуйж хохирлын мөнгийг нь бүрэн барагдуулж өгсөн...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 40 дүгээр хуудас/ зэрэг шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал хангагдсан тул хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдсон гэж үзнэ.
Мөрдөгч хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагааг явуулахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон прокуророос хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.
Хохирогч Г.Оюун-Эрдэнэ нь “...Д.Г нь миний хохирлыг бүрэн барагдуулсан. Надад гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Би хохирол болох нэг сая таван зуун мянган төгрөгийг дансаар авсан...” гэх тул гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг арилсан, шүүгдэгч Д.Г нь бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Иймд шүүх шүүгдэгч Д.Г-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгийн торгох ял шийтгэв. Ингэхдээ хуульд заасан торгох ял оногдуулах талаар гаргасан улсын яллагчийн санал буюу түүнийг зөвшөөрч шүүгдэгчийн гарын үсэг зурсан тэмдэглэл зэргийг харгалзав.
Түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хүндрүүлэх, болон хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдав.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Г-ад оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг тайлбарлав.
Шүүгдэгч Д.Г нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.2 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Боржигон овогт Д.Г-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Г-ыг 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Г-д оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Г нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг сануулсугай.
5. Шүүгдэгч Д.Г нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурьдсугай.
7. Гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Г-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.РЕНЧЕНХОРОЛ