Шүүх | Дорноговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Сураагийн Отгонтуяа |
Хэргийн индекс | 115/2017/0022/З/ |
Дугаар | 115/ШШ2018/0005 |
Огноо | 2018-02-14 |
Маргааны төрөл | Газар, |
Дорноговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2018 оны 02 сарын 14 өдөр
Дугаар 115/ШШ2018/0005
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорноговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Отгонтуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: М-О хувь нийлүүлсэн нийгэмлэг “Убтз”
Хариуцагч: Дорноговь аймгийн Даланжаргалан сумын Засаг дарга С.У
Хариуцагч: Дорноговь аймгийн Даланжаргалан сумын Олон-овоо багийн нутаг дэвсгэрт байрлах 20 га газрыг ачилт буулгалтын талбайн зориулалтаар эзэмшүүлэх, ашиглуулах №01/2017 дугаартай төсөл сонгон шалгаруулалтын Ажлын хэсэгт /ажлын хэсгийн дарга Ц.Д/ тус тус холбогдох
Нэхэмжлэлийн шаардлага: Даланжаргалан сумын Олон-овоо багийн нутаг дэвсгэрт байрлах 20 га газрыг ачилт буулгалтын талбайн зориулалтаар эзэмшүүлэх, ашиглуулах №01/2017 дугаартай төсөл сонгон шалгаруулалтын 3Ажлын хэсэг”-ийн дүгнэлт, Даланжаргалан сумын Засаг даргын 2017 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн “Газар эзэмшүүлэх тухай” А/95 дугаар захирамж, төслийн ялагч “Мтложистик” ХХК-тай байгуулсан газар эзэмшүүлэх, ашиглуулах тухай 2017 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн 03 дугаартай гэрээг тус тус хүчингүй болгуулж, газар эзэмшүүлэх төсөл сонгон шалгаруулалтыг дахин явуулахыг даалгах шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.О, Т.Б-Э, хариуцагч С.У, хариуцагч төсөл сонгон шалгаруулах ажлын хэсгийн дарга Ц.Дгийн өмгөөлөгч Б.М, гуравдагч этгээдийн төлөөлөгч Б.Б түүний өмгөөлөгч С.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Д.Доржсүрэн нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч М-О хувь нийлүүлсэн нийгэмлэг “Убтз”-ын шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Огийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: М-О хамтарсан “Убтз” хувь нийлүүлсэн нийгэмлэг нь Дорноговь аймгийн Даланжаргалан сумын Засаг даргын тамгын газраас зарласан тус сумын Олон-Овоо багийн нутаг дэвсгэрт байрлах 20 га газрыг ачилт буулгалтын талбайн зориулалтаар ашиглуулах №01/2017 дугаартай төсөл сонгон шалгаруулалтын урилгыг хүлээн аваад энэхүү төсөл сонгон шалгаруулалтад оролцсон. Төсөл сонгон шалгаруулалтад оролцогчдод өгөх зааварчилгаатай танилцаж төсөлд тавигдах шаардлага төслийн баримт бичгийн иж бүрдлийг тус төсөл сонгон шалгаруулалтын баримт бичигт заасны дагуу бүрдүүлж 2017 оны 07 дугаар сарын 03-ны 89/1220 тоот албан бичгээр Даланжаргалан сумын Засаг даргын тамгын газарт хүргүүлсэн. Сонгон шалгаруулалтын хариуг зохих тайлбарын хамтаар 2017 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 01/454 тоот албан бичгээр манайд ирүүлсэн бөгөөд ирүүлсэн сонгон шалгаруулалтын хариу болон хавсралтаар илгээсэн асуулт тус бүрийн дэлгэрэнгүй үнэлгээг судалж үзээд, сонгон шалгаруулалтын зарим асуудлаар /№07,15,19/ Убтз ХНН-д холбогдуулан гаргасан үнэлгээг бодит бус гэж үзэн 2017 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 10/1370, 10/1371 тоот албан бичгээр Даланжаргалан сумын Засаг дарга С.У болон Дорноговь аймгийн Засаг дарга Т.Э нарт Засгийн газрын 2016 оны 10 дугаар тогтоолын 2 дугаар хавсралтаар батлагдсан “газар эзэмшүүлэх, ашиглуулах төсөл сонгон шалгаруулах журам”-ын 11 дүгээр зүйлийн 11.1-д заасны дагуу сонгон шалгаруулах ажлын хэсгийн дүгнэлт болон Даланжаргалан сумын Засаг даргын шийдвэрт гомдол гаргасан юм. Энэхүү ажлын хэсгийн дүгнэлт болон үнэлгээг дараах үндэслэлээр хүлээн зөвшөөрөөгүй:
Нэг. Дүгнэлтэд: “7-р шаардлагад өр авлага, төлбөр тооцооны талаар гаргасан харъяалах банк, татвар, нийгмийн даатгалын хэлтсийн тодорхойлолт гэж заасны дагуу материалыг шалгаж үзэхэд холбогдох байгууллагын тодорхойлолт байхгүй байсан” гэж дүгнэсэн нь үндэслэлгүй: “Убтз” ХНН нь санхүүгийн хувьд төслийг хэрэгжүүлэх чадвартайгаа батлан санхүүгийн баталгаа болгон Ххбаас олгосон 2017 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн байдлаар дансанд мөнгөн хөрөнгө байгаа тухай 7-460/499 тоот тодорхойлолт, Убтз ХНН-ийн дансанд төслийн нийт үнийн дүнгийн 85 хувиас доошгүй хэмжээтэй тэнцэх хөрөнгө байгаа тухай Убтз ХНН-ийн албан бичиг, 2017 оны 06 дугаар сарын 20-ны байдлаар гаргасан байгууллагын банкин дахь жагсаалт, нийгмийн даатгалын шимтгэлд 2015 онд 42267630 төгрөг, 2016 онд 51853431 төгрөг төлсөн болон Убтз ХНН нь 1949 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн олон улсын хэлэлцээрийн дагуу татвараас чөлөөлөгдсөнийг батлан аудитын компаниас 2015, 2016 онуудад хийгдсэн шалгалтын үр дүнгээр гаргасан дүгнэлт зэрэг баримт бичгийг танилцуулсан болно.
Хоёр: Дүгнэлтэд: “М.Н, Г.Г нар нь 15 дугаар асуултанд 0 оноо өгөх болсон шалтгаан нь тээврийн дээд сургуульд тухайн орон нутгаас хэдэн оюутан сурч байгаа гэсэн тодорхойлолт оруулсан боловч яг ажилд авна гэж бичээгүй байсан учир 0 оноо өгсөн гэжээ. Олон-Овоо өртөөн дэх ачилт буулгалтын талбайг ажиллах хүчээр хангах асуудлаар холбогдох тооцоо, дүн шинжилгээнд үндсэслэн “УБТЗ” ХНН-ийн бүтцэд одоо ажиллаж байгаа орон тоон дээр нэмж 38 ажлын байр шинээр бий болгосон ба орон нутгаас 5 иргэнийг ажлын байраар хангасан цаашид 5 иргэнийг харуулын ажлын байранд ажиллуулахаар төлөвлөсөн талаар төслийн баримт бичигт хавсаргасан /2017 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 2/312 албан бичигт тусгасан болно. Түүнээс гадна Тээврийн дээд сургуульд Олон-Овоо багаас суралцаж төгсч буй оюутнуудын талаар нэмэлт мэдээлэл хавсаргагдсан байх ба одоо байгаа туршлагаас харахад “УБТЗ” ХНН нь төгсөгчдийн хөдөлмөр эрхлэлтийг эзэмшсэн мэргэжлийнх нь дагуу хангаж байна. Гэтэл нэмэлтээр хавсаргасан энэхүү баримтыг үндэслэн оноо өгөөгүй нь үндэслэлгүй юм.
Гурав: Үнэлгээний үзүүлэлтийн 19-д “Өөрсдийн санал санаачилгаар орон нутгийн хөгжилд үзүүлэх нэмэр болохуйц ажил үйлчилгээний санал” гэсэн хэсэгт “... тодорхой санал гэж дүгнэхээр тодорхой зүйл дурьдаагүй, зөвхөн төмөр замын үйл ажиллагаатай холбогдуулсан зүйлийг бичсэн нь хангалтгүй” хэмээн хангалттай оноо өгөөгүй байна. “УБТЗ” ХНН-ээс ойрын хугацаанд хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөг тусгасан ба тэдгээрийг тодруулбал, 2870460761 төгрөгийн өртөгтэй 44 айлын орон сууцны барилгын ажил эхлүүлж байгаа, цаашид 2018-2020 онуудад дахин хэд хэдэн орон сууц, сургууль, цэцэрлэг барих, зочид буудал, нийтийн хоолны үйлчилгээг өргөжүүлэх, хүнсний болон өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн худалдаалах дэлгүүр, ахуй үйлчилгээний газрууд, нийтийн тээврийн үйлчилгээ /авто зогсоол, такси болон бага оврын автобус/ нэмэгдэх талаар тусгасан байна. Дээр дурдсан ажлуудтай холбоотойгоор уурын зуухны хүчин чадлыг нэмэгдүүлэх, орон нутгийн байгууллагуудыг төвлөрсөн халаалтанд холбох боломж бүрдэхийг мөн төслийн баримт бичигт дурдсан, 44 айлын орон сууцны барилга барих газрыг “Убтз” ХНН дуудлага худалдаагаар худалдан авсан талаар Засаг дарга сайн мэдэж байсан.
“Газар эзэмшүүлэх, ашиглуулах төсөл сонгон шалгаруулах журам”-ын 9.16-д “Ажлын хэсэг төсөл сонгон шалгаруулалтын дүгнэлтийг 3 хоногт багтаан тухайн шатны Засаг дарга болон чөлөөт бүсийн захирагчид танилцуулан, дүнг нийтэд зарлана.” гэж заасан байна. Ажлын хэсэг 2017 оны 07 дугаар сарын 20-ны өдөр төслийг сонгон шалгаруулж, дүгнэлтээ гаргасан байх боловч шалгаруулалтын дүнг манай байгууллагад 2017 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 01/454 дугаартай албан бичгээр мэдэгдсэнийг тус нийгэмлэг 2017 оны 07 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авсан. Сонгон шалгаруулалтын дүнг ямар замаар нийтэд зарласан талаар ямар ч мэдээлэл байхгүй. Төсөл сонгон шалгаруулалтын баримт бичгийн 10.1-д “Төсөл сонгон шалгаруулалтын дүнг нийтэд зарласан өдрөөс хойш ажлын 3 өдөрт багтаан ялагчтай тухайн шатны Засаг даргыг төлөөлж аймаг, нийслэл, дүүргийн Газрын алба, сумын газрын даамал, чөлөөт бүсийн захирагчийг төлөөлж захирагчийн Ажлын албаны дарга гэрээ байгуулна” гэж заасан байх бөгөөд бид гомдлоо 2017 оны 07 дугаар сарын 27-ны өдөр мэдсэнээс хойш ажлын 3 өдөрт багтаан гаргасан болно. Гомдолд, дээр дурдсан журмын 11 дүгээр зүйлийн 11.1-д заасны дагуу сонгон шалгаруулах ажлын хэсгийн дүгнэлт, шийдвэрт гомдол гаргаж байгаатай холбогдуулан Захиргааны ерөнхий хуулийн 96 дугаар зүйлийн 96.1-д “энэ хуулийн 97 дугаар зүйл болон бусад хуульд өөрөөр зааснаас бусад тохиолдолд захиргааны үйл ажиллагааны оролцогч болон эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа иргэн, хуулийн этгээдийн хүсэлтээр гомдлыг хянан шийдвэрлэх эрх бүхий захиргааны байгууллага захиргааны актын биелэлтийг түдгэлзүүлнэ. 96.2.-т зааснаар Энэ хуулийн 96.1-д заасны дагуу биелэлтийг нь түдгэлзүүлсэн захиргааны акт тухайн гомдлыг эцэслэн шийдвэрлэх хүртэлх хугацаанд хүчин төгөлдөр байна.” гэж тус тус заасны дагуу ялагч компанитай сонгон шалгаруулалтын дүнд гэрээ байгуулах үйл ажиллагааг гомдол хянан шийдвэрлэх хугацаагаар түдгэлзүүлэх, мөн Захиргааны ерөнхий хуулийн 32 дугаар зүйлд “шийдвэртэй холбоотой оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалахад шаардлагатай баримт бичигтэй оролцогч, түүний төлөөлөгчид танилцах боломж олгоно” гэж заасны дагуу сонгон шалгаруулалтад ирүүлсэн баримт бичигтэй танилцах хүсэлтээ илэрхийлсэн. Даланжаргалан сумын Засаг даргын 2017 оны 08-р сарын 04-ний өдрийн 01/467 тоот албан бичгээр “Баримт материалтай танилцах боломжгүй, дээд шатны байгууллага, албан тушаалтанд гомдлоо гаргах боломжтой” гэж, Дорноговь аймгийн Засаг дарга 2017 оны 08-р сарын 22-ны өдрийн 1/1483 албан тоотоор “Убтз” ХНН-т хандан, төсөл сонгон шалгаруулалт явуулсан комиссын шийдвэр нь холбогдох хууль, эрх зүйн хүрээнд явагдсан тул хөндлөнгөөс оролцох боломжгүй гэсэн хариуг тус тус өгч, гомдол, хүсэлтийг хүлээж аваагүй тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлд заасны дагуу нэхэмжлэл гаргасан. Төсөл сонгон шалгаруулалт нь Засгийн газрын 2016 оны 10 дугаар тогтоолын 2 дугаар хавсралтаар батлагдсан “Газар эзэмшүүлэх, ашиглуулах төсөл сонгон шалгаруулах журам”, Дорноговь аймгийн Даланжаргалан сумын Олон-Овоо багийн нутаг дэвсгэрт байрлах 20 га газрыг ачилт буулгалтын талбайн зориулалтаар ашиглуулах №01/2017 дугаартай төсөл сонгон шалгаруулалтын баримт бичгийн 9-д “Төслийг үнэлэх, шалгаруулах”-д дурдсан журмыг болон Захиргааны ерөнхий хуулийн 32, 94, 95, 96 дугаар зүйлийг зөрчсөн, гомдол шийдвэрлэх ажиллагаанд гомдол гаргагчийг оролцуулалгүй шийдсэн, гомдол шийдвэрлэх ажиллагааг хуульд заасны дагуу явуулаагүй, ялагчтай гэрээ байгуулах, газар ашиглуулах тухай захирамж гаргах шийдвэрийг гомдол хянан шийдвэрлэх хугацаанд яаран гаргасан байх тул Дорноговь аймгийн Даланжаргалан сумын Засаг даргын тамгын газраас зарласан тус сумын Олон-Овоо багийн нутаг дэвсгэрт байрлах 20 га газрыг ачилт буулгалтын талбайн зориулалтаар ашиглуулах №01/2017 дугаартай төсөл сонгон шалгаруулалтын Ажлын хэсгийн дүгнэлт, тус сумын Засаг даргын төслийн ялагчтай байгуулсан газар эзэмшүүлэх, ашиглуулах тухай гэрээ болон захирамжийг хүчингүй болгуулах, төсөл сонгон шалгаруулалтыг дахин явуулахыг даалгах шийдвэр гаргаж өгнө үү.
Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг “Убтз”-ыг хариуцагч нь орон нутгийн үйл ажиллагаанд хүндрэл учруулж ажилладаг гэсэн. Үүнийгээ нотлох баримттай ярьвал хүлээн зөвшөөрнө. Угаасаа ийм үйлдэл гаргадаг юм чинь бага оноо өгье гэсэн бол энэ нь өрөөсгөл ойлголт гэж үзэж байна. Мөн хариуцагч Ц.Дгийн өмгөөлөгч болон гуравдагч этгээд “М т ложистик” ХХК-ийн өмгөөлөгч нар гаргасан 2, 3 хүний өгсөн оноон дээр маргах нь үндэслэлгүй гэсэн тайлбарыг гаргаж байна. Гэхдээ анх сумын Засаг даргад гомдол гаргахдаа эдгээр хүмүүсийн өгсөн оноог тодруулж, шалгаж өгөөч ээ гэж хэлж байсан. Төслийн үр дүнд 10-аас доошгүй хүнийг ажлын байраар хангах гэсэн шалгуур дээр одоо ажиллаж байгаа 5 хүнээ тооцсон гээд байна. Гэхдээ энэ шалгуурт одоо ажиллаж байгаа орон нутгийн иргэдийг тооцохгүй гэдэг талаар журамд заагаагүй байсан. Иймээс Даланжаргалан сумын Олон-Овоо багт М-О хувь нийлүүлсэн нийгэмлэг “Уб т з”-д эдгээр хүмүүс ажиллаж байна, цаашид төсөл хэрэгжээд эхлэвэл терминал дээр 5 хүнийг нэмж харуулаар авч ажиллуулах боломжтой гэдэг үүднээс тийм материал бүрдүүлсэн. Татвар төлөлтийн тухайд М-О хувь нийлүүлсэн нийгэмлэг “Убт з” нь олон улсын хэлэлцээрийн дагуу татвараас чөлөөлөгдсөнийг батлан аудитын компаниас 2015, 2016 онуудад хийгдсэн шалгалтын үр дүнгээр гаргасан дүгнэлт зэрэг баримт бичгийг төслийн материалд хавсаргасан. Ачилт, буулгалтын талбайн зориулалтаар газар олгооч ээ Олон-Овоо багийн нутаг дэвсгэрт байрлах уг газарт терминал баръя гэсэн хүсэлтийг удаа дараа сумын Засаг даргад гаргаж байсан. Удаа дараа хүсэлт гаргасны дүнд уг газрыг ачилт буулгалтын талбайн зориулалтаар олгоно гэж амаар хэлсэн байдаг бөгөөд 2016 оны 12-р сарын 19-ний өдөр сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурал газар зохион байгуулалтын 2017 оны ерөнхий төлөвлөгөө батлахдаа уг газрыг ачилт буулгалтын талбайн зориулалтаар олгохоор тусгасан. Хариуцагчийн зүгээс төсөл сонгон шалгаруулалт явуулахгүйгээр уг газрыг шууд олгоно гэж хэлээгүй боловч аймаг, сумын удирдлагууд энэ талаар мэдэж байсан. Тиймээс анх барилга байгууламж барьж эхлэхэд хууль зөрчиж байна гэж үзэж байсан бол урьд нь хэлээд, анхааруулаад зогсоох ёстой байсан. Энэ 1 өдрийн дотор бий болсон бүтээн байгуулалт биш. 44 айлийн орон сууц барих санал оруулсан. Хэдийгээр ажилчдын орон сууц барьж байгаа ч гэсэн үүнийг дагаад уурын зуухыг шинэчилж, өргөтгөх тухай санал оруулсан, аж ахуйн нэгж байгууллагуудаас М-О хувь нийлүүлсэн нийгэмлэг “Уб т з”-д хандан Олон-Овоо багийн нутаг дэвсгэрт нүүрс ачиж, буулгах терминал барьж өгөөчээ гэсэн хүсэлтүүдийг удаа дараа гаргаж байсан. Нүүрсний ачилт буулгалтын талбайг яаралтай барьж ашиглалтанд оруулахгүй бол нүүрсний үнэ огцом унах магадлалтай байсан тул нүүрс олборлогч компаниудтай гэрээ байгуулаад, газрын зөвшөөрлийг авч чадаагүй ч гэсэн аймаг, сумын удирдлагуудтай амаар тохиролцоод терминал барих үйл ажиллагаагаа эхлүүлчихсэн. Хариуцагч болон гуравдагч этгээдээс зөвхөн нэхэмжлэлдээ дурдсан 3 шаардлагынхаа дагуу яриач гэж байна. 7, 11, 19-р шаардлагуудад тавьсан оноог хүлээн зөвшөөрөхгүй гэж нэхэмжлэлийн шаардлага гаргачихаад 2-р шаардлагад заасан үнэлгээн дээр маргаж байна гэсэн асуудал яриад байна. Нэхэмжлэлийн шаардлага бол ажлын хэсгийн дүгнэлтийг үндэслэлгүй гарсан гэж үзээд гаргасан байгаа. Жишээлбэл зааварчилгааны 3.1-д М-О хувь нийлүүлсэн нийгэмлэг “Убтз” нь нийгмийн даатгалын болон татварын өргүй гэсэн тодорхойлолт байхгүй байна гэж дүгнэсэн байгаа. Энэ нь төслийн иж бүрдэлд хамаарахгүй бөгөөд 8-р зүйлд заасан төслийн иж бүрдэлд хамаарах зүйлд татварын болон нийгмийн даатгалын өргүй гэсэн тодорхойлолт хамаарна гэсэн заалт байхгүй. Мөн зааварчилгааны 3.1-д “Нийгмийн даатгалын болон татварын өргүй, ажил гүйцэтгэх чадвартай, санхүүгийн баталгаа бүхий аж ахуйн нэгж, байгууллага энэ төсөлд оролцож болно” гэж заасан. Тиймээс манай байгууллагыг төсөлд оролцох эрх бүхий байна гэж үзээд оролцогчоор бүртгэж үнэлгээ хийсэн байгаа учир 0 оноо өгсөн нь үндэслэлгүй гэж үзэж байна. Манайх зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулсан ч гэсэн одоогийн байдлаар хэд хэдэн хүнийг ажлын байраар хангаад байгаа, цаашид хэдэн хүнийг ажлын байраар хангах боломжтой тухай баримтуудаа төслийн материалд хавсаргасан. Гэтэл “Мт ложистик” ХХК нь одоогийн байдлаар 2 иргэнийг ажлын байраар хангасан байгаа нь төслийн үр дүнд 10-аас доошгүй иргэнийг ажлын байраар хангана гэсэн шалгуур үзүүлэлт хэрэгжиж байгаа гэж үзэхэд учир дугтагдалтай байна. Мөн түүнчлэн “Мт ложистик” ХХК-ийн санхүүгийн баталгаа бүхий баримт байхгүй байхад М-О хувь нийлүүлсэн нийгэмлэг Уб т з”-тай ижил оноо өгсөн эсхүл 0 оноо өгсөн байгаа нь ажлын хэсгийн дүгнэлт үндэслэлгүй байгаа гэдэг нь харагдаж байна. Иймд энэхүү төсөл сонгон шалгаруулах ажлын хэсгийн дүгнэлт болон төсөл сонгон шалгаруулах ажлын хэсгийн дүгнэлтийг үндэслэж гарсан Засаг даргын захирамж, ялагчтай байгуулсан гэрээг хүчингүй болгож, төсөл сонгон шалгаруулах ажлын хэсэгт дахин төсөл сонгон шалгаруулалт явуулахыг даалгах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэв.
Хариуцагч Даланжаргалан сумын Засаг дарга С.У шүүхэд бичгээр ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: М-О хамтарсан “Убтз” хувь нийлүүлсэн нийгэмлэгээс гаргасан нэхэмжлэлийн 1-р шаардлагын тухайд: Төсөл сонгон шалгаруулах ажлын хэсгийн 2017 оны 07-р сарын 20-ны өдрийн дүгнэлтийг Дорноговь аймгийн Даланжаргалан сумын Засаг даргын 2017 оны А/49 дүгээр захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг гаргасан юм. Захиргааны ерөнхий хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1 дэх хэсэгт зааснаар захиргааны үйл ажиллагаанд захиргааны акт, захиргааны гэрээ, захиргааны хэм хэмжээний акт хамаарах бөгөөд мөн хуулийн 37 дугаар зүйлийн 37.1 дэх хэсэгт зааснаар захиргааны акт гэдэгт “захиргааны байгууллагаас тодорхой нэг тохиолдлыг зохицуулахаар нийтийн эрх зүйн хүрээнд гадагш чиглэсэн, эрх зүйн шууд үр дагавар бий болгосон амаар, бичгээр гаргасан захирамжилсан шийдвэр болон үйл ажиллагааг” хамааруулдаг. Хуулийн эдгээр зохицуулалтаас үзэхэд уг дүгнэлт нь бие даасан захиргааны акт болно.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.4 дэх хэсэгт “Нэхэмжлэлийн шаардлагаар тодорхойлогдох захиргааны үйл ажиллагааг хэрэгжүүлсэн захиргааны байгууллага, албан тушаалтныг хариуцагч гэнэ” гэж заасан. Тиймээс ажлын хэсгээс гаргасан дүгнэлтийг хүчингүй болгох нэхэмжлэлийн шаардлагыг сумын Засаг даргад холбогдуулан гаргах үндэслэлгүй гэж үзэж байна. Нөгөөтэйгүүр ажлын хэсгийн дүгнэлттэй танилцахад дүгнэлт нь ямар нэгэн байдлаар хууль тогтоомж зөрчсөн зүйлгүй байсан бөгөөд ажлын хэсэг Засгийн газрын 2016 оны 10 дугаар тогтоолоор батлагдсан “Газар эзэмшүүлэх, ашиглуулах төсөл сонгон шалгаруулах журам”-д заасан үндсэн шалгуурын дагуу оролцогчдоос ирүүлсэн төсөлд өөрсдийн үнэлгээг өгч шалгаруулалтыг явуулсан. Төсөл сонгон шалгаруулах журамд зааснаар төсөл хэрэгжсэнээр шинээр бий болох ажлын байрны тоо, хэмжээ, тухайн хот, тосгон, суурин газрын нийгэм, эдийн засгийн хөгжилд ач холбогдолтой эсэх нь үндсэн шалгуур үзүүлэлтийн нэг бөгөөд уг шалгуур үзүүлэлтийг үндэслэн үнэлгээ өгсөн ажлын хэсгийн дүгнэлтийг буруутгах үндэслэлгүй юм.
Нэхэмжлэлийн 2-р шаардлагын тухайд: Монгол-Оросын хамтарсан “Улаанбаатар төмөр зам” хувь нийлүүлсэн нийгэмлэг нь төсөл сонгон шалгаруулах комиссын дүгнэлтийг эс зөвшөөрч 2017 оны 07-р сарын 27-ны өдөр гомдол гаргасан. Гомдлын хариуг 2017 оны 08-р сарын 04-ний өдөр №01/467 дугаар албан тоотоор өгсөн. Төсөл сонгон шалгаруулалтад гаргасан гомдолд хуулийн хугацаанд хариу өгөн шийдвэрлэж, гомдол хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ямар нэгэн байдлаар зөрчсөн зүйлгүй. Газар эзэмшүүлэх, ашиглуулах төсөл сонгон шалгаруулах журмын 10 дугаар зүйлд зааснаар төсөл сонгон шалгаруулалтын дүнг нийтэд зарласнаас хойш ажлын 3 өдрийн дотор ялагчтай гэрээ байгуулж, гэрээ байгуулсан өдрөөс хойш 14 хоногийн дотор газар эзэмшүүлэх тухай захирамж гарган, газар эзэмших эрхийн гэрчилгээг олгож, гэрээ байгуулах шаардлагатай. Уг төсөл сонгон шалгаруулалтын тухайд ялагч болсон компанитай дээрх шаардлагын дагуу гэрээ байгуулан, газар эзэмших эрх олгосон. Захиргааны ерөнхий хууль болон Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар гомдлыг хүлээн авснаас хойш 30 хоногийн дотор шийдвэрлэх ёстой боловч нэхэмжлэгч байгууллагын гомдлыг харин ч түргэн шуурхай шийдвэрлэж хариуг өгсөн юм. Нэхэмжлэлийн 3-р шаардлагын тухайд: Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.2.4-д зааснаар нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийг нэхэмжлэлдээ тусгахаар зохицуулсан. Мөн хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.4-т зааснаар даалгах нэхэмжлэлийн шаардлагын тухайд захиргааны актыг гаргахаас татгалзсан шийдвэр, эсхүл гаргахгүй байгаа эс үйлдэхүй байх шаардлагатай бөгөөд уг шийдвэр, эс үйлдэхүй нь хууль бус бөгөөд нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчигдсөн тохиолдолд захиргааны хэргийн шүүхээс даалгах талаар шийдвэр гаргахаар байна. Хариуцагчаас захиргааны акт гаргахаас татгалзсан эс үйлдэхүй гаргаагүй бөгөөд нэхэмжлэгчээс ч нэхэмжлэлдээ энэ талаар огт дурдаагүй байна. Нэхэмжлэгчийн гаргасан эдгээр шаардлагууд нь хууль зүйн үндэслэлгүй байх бөгөөд Даланжаргалан сумын Олон-Овоо багийн нутаг дэвсгэрт байрлах 20 га газрыг ачилт, буулгалтын талбайн зориулалтаар эзэмшүүлэхээр явуулсан төсөл сонгон шалгаруулалт хууль болоод журамд заасны дагуу явагдсан болно. Манай талын хувьд холбогдох хууль тогтоомжийн дагуу төсөл сонгон шалгаруулах ажлын хэсгийг 5 хүний бүрэлдэхүүнтэй байгуулж, газрын даамал Ц.Дгаар ахлуулсан. Ингээд ажлын хэсэг холбогдох хууль тогтоомжийн дагуу дүгнэлтээ гаргахад Засаг дарга албан үүргийнхээ дагуу дүгнэлтийг баталгаажуулж А/95 дугаар захирамжийг гаргасан. М-О хувь нийлүүлсэн нийгэмлэг “Убтз”-ын гаргасан хүсэлтүүдтэй холбогдуулан төсөл сонгон шалгаруулах ажлын хэсгийн материалтай танилцсан. 0 оноо өгсөн болон өндөр оноо өгсөн төсөл сонгон шалгаруулах ажлын хэсгийн гишүүдтэй сумын Засаг даргын хувьд уулзаж, энэ талаар тодруулсан. Жишээлбэл нэхэмжлэгчийн дурдсан төсөл сонгон шалгаруулалтын 0 оноо авсан баримтыг үзэхэд Тээврийн дээд сургуульд 5 оюутан сурдаг гэсэн баримт байсан бөгөөд энэ 5 оюутныг цаашид ажлын байраар хангана гэсэн тодорхой зүйл байгаагүй. Түүнчлэн бага оноо өгсөн М.Нарандэлгэр болон Г.Гантогтох нартай уулзаж энэ талаар асууж тодруулахад М-О хувь нийлүүлсэн нийгэмлэг “Убтз” нь Даланжаргалан суманд үйл ажиллагаагаа явуулж эхэлснээс хойш өнөөдрийн байдлаар судалгаа гаргаж үзэхэд М-О хувь нийлүүлсэн нийгэмлэг “Убтз”-ын нийт ажилчдын 5 хүрэхгүй хувь нь орон нутгийн иргэд байгаа. М-О хувь нийлүүлсэн нийгэмлэг “Убтз”-ын хувьд ажилчдынхаа хүүхдүүдийг л цэцэрлэгт авна, унаагаар сургуульд зөөнө гэх мэтээр орон нутагт дарамт шахалттай ажилладаг бөгөөд төслийн материалд зөвхөн М-О хувь нийлүүлсэн нийгэмлэг “Убтз”-ын үйл ажиллагаатай холбоотой зүйл ирүүлсэн болохоос биш орон нутагтай яаж хамтарч ажиллах, орон нутагт хэрхэн үр өгөөжтэй байх талаар холбогдох баримт бичиг сонгон шалгаруулалтад ирүүлээгүй байсан учраас ийм оноо өгсөн гэж хэлсэн. Одоогийн байдлаар Олон-Овоо баг дээр 60 хүүхдийн багтаамжтай цэцэрлэг, 120 хүүхдийн багтаамжтай бага сургууль ажиллаж байгаа бөгөөд 6-р ангиас дээш ангийн хүүхдүүдийг сумын сургууль руу зөөх унааг М-О хувь нийлүүлсэн нийгэмлэг “Убтз” хангаж ажилладаг. Энэ нь жирийн иргэд болон М-О хувь нийлүүлсэн нийгэмлэг “Уб т з”-ын ажилчдын хооронд зөрчил үүсгэдэг. Учир нь жирийн иргэний хүүхэд Олон-Овоо багаас Даланжаргалан сумын сургууль руу автобусандаа зогсоогоор зорьчдог. Дорноговь аймагт М-О хувь нийлүүлсэн нийгэмлэг “Убтз”-ын ажилчдыг бэлтгэдэг Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төв байдаг бөгөөд бид тус мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвд орон нутгаасаа хүүхэд сургаж М-О хувь нийлүүлсэн нийгэмлэг “Уб т з”-ын мэргэжилтэн, ажилтнуудыг бэлтгэдэг. Гэвч М-О хувь нийлүүлсэн нийгэмлэг “Уб т з”-ын хувьд зөвхөн өөрийн харъяа сургууль болох Тээврийн дээд сургуулийг төгссөн хүүхдүүдийг ажилд авдаг. Манай зүгээс М-О хувь нийлүүлсэн нийгэмлэг “Убтз”-д Дорноговь аймгийн мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвийг төмөр замын мэргэжилтнээр төгсөөд ирсэн хүүхдийг ажилд аваачээ гэсэн саналыг удаа дараа гаргаж байсан боловч өөрийн харьяа сургуулийг төгссөн хүүхдийг эхний ээлжинд ажилд авна гээд хүсэлтийг маань хүлээж авдаггүй. Одоогийн нөхцөл байдал ийм байгаа, цаашид ийм байдал гаргахгүй байх баталгаа байхгүй. Сумын Засаг дарга эрх хэмжээгээ хэтрүүлэн, сайн дураараа захирамж гаргаагүй бөгөөд төсөл сонгон шалгаруулах ажлын хэсгийн бодит дүгнэлтийг үндэслэн захирамж гаргасан. Ялагч компанитай байгуулсан гэрээний хувьд хуульд заасны дагуу ажлын хэсгийн дүгнэлтийг үндэслэн захирамж гаргасан бөгөөд хуульд заасны дагуу сумын Засаг даргын захирамж гарсны дараа 10 хоногт багтаан ялагчтай гэрээ байгуулсан. Хэргийн материалтай танилцах явцад одоо ажиллаж байгаа хүмүүсийн мэдээлэл, цаашид авч ажиллуулах хүмүүсийн талаарх мэдээлэл байхгүй байсан. Төмөр зам анхнаасаа хууль тогтоомж зөрчиж байгууламжаа барьж эхэлсэн бөгөөд үүнээсээ болоод нэхэмжлэл гаргаад яваад байгаа болохоос биш уг газар дээр байгууламж барихаасаа өмнө хүсэлтээ орон нутгийн захиргааны байгууллагад гаргаад түүнийг нь Засаг дарга хууль тогтоомжийн дагуу сумын иргэдийн Төлөөлөгчдийн хуралд уламжилж, сумын иргэдийн Төлөөлөгчдийн хурлын сонгон шалгаруулалт зарлах уу, дуудлага худалдаа явуулах уу гэдэг шийдвэр гарах ёстой байсан. Өмнө нь “Убтз”-д ажиллаж байгаа төмөр замын ажилчдын талаар мэдээлэл оруулж ирээд одоогийн байдлаар ийм хүн ажиллаж байна, цаашид терминал баригдахаар ийм тооны хүн авч ажиллуулна гэдэг нь цаг хугацааны хувьд болон холбогдох хууль тогтоомжийн хувьд өрөөсгөл ойлголт гэж үзэж байна. М-О хувь нийлүүлсэн нийгэмлэг “Убтз” үйл ажиллагаагаа болон ажиллах хүчийг нэмэгдүүлэх зорилгоор 40 айлийн орон сууц барихаар газрын асуудлыг шийдвэрлүүлэхээр явж байсныг сумын Засаг дарга мэдэж байгаа гэж байна. Гэвч энэ асуудал нь бас төсөл сонгон шалгаруулах ажилтай ямар нэгэн хамааралгүй гэж үзэж байна. Даланжаргалан сум нь өөрөө засаг захиргааны 5 нэгжтэй, 2 төвлөрсөн багтай. Даланжаргалан сумын Олон-Овоо баг нь сүүлийн үед уул уурхай нилээн хөгжиж байгаа томоохон баг. Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг “Убтз”-ын ажилчдадаа зориулж 40 айлын орон сууц барих асуудал нь тийм ч ач холбогдолтой биш. Харин орон нутгийн ажилгүй иргэд болон хувийн хэвшил, төрийн алба зэрэг бусад ажил эрхэлж байгаа ажилчин, албан хаагчдыг орон сууцаар хангах, хүүхдийн цэцэрлэг, сургууль, заал, соёлын арга хэмжээ явуулах газар байхгүй байгаа асуудлыг яаж шийдэх талаар ямар нэгэн санал гаргаж оролцоогүй. Иймд М-О хувь нийлүүлсэн нийгэмлэг “Убтз”-ын ажилчдын орон сууц барьж гаднаас хүн авч ирж ажиллуулах талаар материал гаргасан нь ач холбогдолгүй гэж сумын удирдлагын хувьд үзэж байгаа бөгөөд энэ асуудлыг төсөл сонгон шалгаруулах ажлын хэсэг харж шийдвэрээ гаргасан байх. Төсөл сонгон шалгаруулах ажлын хэсэг шалгуур үзүүлэлтүүдийг буруу ойлгож шийдвэр гаргасан гэдэг. Төсөл сонгон шалгаруулалтын ажлын хэсгийн гишүүд нь янз бүрийн мэргэжилтэй хүмүүс байсан учраас дансандаа мөнгөтэй, нийгмийн даатгалд өртэй гэдэг асуудлыг янз бүрээр ойлгосон байх. Гэхдээ М-О хувь нийлүүлсэн нийгэмлэг “Убтз” нь нийгмийн даатгалд өртэй эсэх талаар баримт, банкны баталгаа зэрэг баримтаа гаргаж өгсөн байсан бол төсөл сонгон шалгаруулалтын ажлын хэсгийн гишүүд бас өөрөөр дүгнэх байсан байх. Мөн түүнчлэн төсөл сонгон шалгаруулах ажлын хэсгийн дүгнэлт ямар нэгэн хууль тогтоомж зөрчиж гараагүй учир эрх хэмжээнийхээ хүрээнд төсөл сонгон шалгаруулах ажлын хэсгийн дүгнэлтийг баталгаажуулж захирамж гаргасан. М-О хувь нийлүүлсэн нийгэмлэг “Убтз” уг талбай дээр терминал барьж байхад миний бие сумын Засаг даргаар томилогдоогүй байсан бөгөөд сумын иргэдийн Төлөөлөгчдийн хуралд иргэдийн төлөөлөгчөөр ажиллаж байсан. Энэ хугацаандаа Засаг даргад холбогдох шаардлагуудыг тавьсан. Хэзээ ч аймаг, сумын удирдлагууд амаар ажил тохирч хийдэггүй. Намайг сумын Засаг даргаар томилогдоход Газрын хуулийг зөрчсөн 4 байгууллага байсан, 3 байгууллагад нь торгууль оногдуулж, зохих арга хэмжээг авч ирсэн. М-О хувь нийлүүлсэн нийгэмлэг “Убт з”-д торгуулийн арга хэмжээ авахгүйгээр газар чөлөөлөх тухай холбогдох албан бичгийг хүргүүлж ирсэн. Учир нь М О хувь нийлүүлсэн нийгэмлэг “Уб тз” нь газар эзэмших хүсэлтээ сумын Засаг даргад гаргасан гэж байгаа боловч ямар нэгэн хариу өгөөгүй, шийдвэр гараагүй байхад дур мэдэн бүтээн байгуулалтаа эхэлсэн байсан. Хүсэлт гаргаад хүсэлтийг нь шийдвэрлээд хурлын шийдвэр гарахад М О хувь нийлүүлсэн нийгэмлэг “Уб т з”-ын уг талбай дээр терминал барих ажил 60, 70 хувийн гүйцэтгэлтэй байсан. Газар эзэмшүүлэх гэрчилгээгээ авсны дараа ажлаа эхлэх ёстой байсан тул хууль зөрчиж үйл ажиллагаа явуулсан. “М т ложистик” ХХК нь төсөл хэрэгжүүлж эхлээд одоогийн байдлаар 2 иргэнийг ажлын байраар хангаж ажиллаад байна. М-О хувь нийлүүлсэн нийгэмлэг “Уб төмөр з”-ын төсөл сонгон шалгаруулалтад ирүүлсэн материалд дурдсан ажлын байраар хангасан гэдэг 5 хүнийг авч үзвэл А гэдэг хүн нь анх 2011 онд “МА” ХХК-ийн төмөр замд галт тэрэгний холбогчоор ажилд орсон бөгөөд 2014 оны 06-р сараас “М А” ХХК нь сул зогсолт хийгээд ажилгүй байж байгаад 2016 оны сүүлээр Олон-Овоо багийн өртөөнд ажилд орсон. У гэдэг хүний хувьд 10 гаруй жил Шивээ-Овоо, Айраг зэрэг сумдуудад ажиллаж байгаад сүүлийн хэдэн жил манай Олон-Овоо өртөөнд ирж ажилласан манай сумын харъяа биш хүн. М гэдэг хүн 2014 онд “М А” ХХК-д галт тэрэгний холбогчоор ажиллаж байгаа Олон-Овоо өртөө рүү шилжиж ажилласан бөгөөд 2017 онд БНСУ-д ажиллахаар жилийн чөлөө аваад явсан одоог хүртэл ирээгүй. А гэдэг хүний хувьд манай 5 дугаар багт эмчээр ажиллаж байгаад М-О хувь нийлүүлсэн нийгэмлэг “Уб т з”-д саяхан вагон үзэгчээр ажилд орсон. Мөн Э-О гэх хүн нь Олон-Овоо өртөөн дээр дагалдан хийж байгаа. Үүнээс үзэхэд М-О хувь нийлүүлсэн нийгэмлэг “Убтз” нь өөрийн барьж байгуулсан терминалтай ямар ч хамааралгүй хүмүүсийн талаарх мэдээллийг оруулж ирсэн нь үндэслэлгүй.
Иймд М-О хамтарсан “Убт з” хувь нийлүүлсэн нийгэмлэгийн Дорноговь аймгийн Даланжаргалан сумын Засаг даргад холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэв¬.
Хариуцагч Ц.Дгийн шүүхэд бичгээр ирүүлсэн тайлбарт: Тус сумын Олон-Овоо багийн нутаг дэвсгэрт байрлах 20 га газрыг ачилт, буулгалтын талбайн зориулалтаар эзэмшүүлэхээр явуулсан төсөл сонгон шалгаруулалт нь хууль болоод журамд заасны дагуу явагдсан болно. Төсөл сонгон шалгаруулалтад М-О хамтарсан “Уб т з” хувь нийлүүлсэн нийгэмлэг болон “М т ложистик” ХХК нар нь материалаа ирүүлсэн. Сонгон шалгаруулалтад ирүүлсэн материалуудыг сумын Засаг даргын захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг үнэлэн ялалт байгуулсан оролцогчийг сонгон шалгаруулсан. Сонгон шалгаруулалтыг Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2, Засгийн газрын 2016 оны 10 дугаар тогтоолын 2-р хавсралтаар батлагдсан Газар эзэмшүүлэх, ашиглуулах төсөл сонгон шалгаруулах журамд заасны дагуу явуулсан. Тус журмын 2-р зүйлд төсөл сонгон шалгаруулалтад баримтлах зарчмыг зааж өгсөн бөгөөд хамгийн өндөр оноо авсан оролцогчийг сонгон шалгаруулна гэж заасан. Мөн журмын 9-р зүйлийн 9.8-д заасан шалгуур үзүүлэлтээр шалгаруулан оноог тавьсан. Нэхэмжлэгчээс ажлын хэсгийн дүгнэлтийг гурван үндэслэлээр хүлээн зөвшөөрөхгүй байгаа талаар нэхэмжлэлдээ дурджээ.
1/7-р шалгуурын тухайд: Төслийн нэгдсэн үнэлгээний хуудас дахь 7-р шалгуурт “Өр авлага төлбөр тооцооны талаар гаргасан харьяалах банк, татвар, нийгмийн даатгалын хэлтсийн тодорхойлолт” гэж заасан. Энэ хэсэгт банкинд зээлтэй эсэх, зээлийн үлдэгдэл хэд болох, татвар, нийгмийн даатгалд төлөх төлбөртэй эсэхийг тодруулахаар тавьсан шаардлага юм. Нэхэмжлэгч нь ирүүлсэн төсөлдөө үүнтэй холбоотой материал, холбогдох байгууллагын тодорхойлолтыг ирүүлээгүй тул 0 оноогоор дүгнэсэн нь үндэслэлтэй юм. Төслийн нэгдсэн үнэлгээний 2-р шалгуурт Төслийг хэрэгжүүлэх санхүүгийн баталгаа гэсэн шалгуурыг тавьсан. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлдээ дурдсан М-О хамтарсан “Уб т з” хувь нийлүүлсэн нийгэмлэг нь санхүүгийн хувьд төслийг хэрэгжүүлэх чадвартайгаа батлах санхүүгийн баталгаа болгон Х х бнаас олгосон 2017 оны 06-р сарын 19-ний өдрийн байдлаар дансанд мөнгөн хөрөнгө байгаа тухай 7-460/499 тоот тодорхойлолт зэрэг баримтууд нь 2-р шалгуурт хамаарах баримтууд юм. Өр авлага, төлбөр тооцооны талаарх мэдээлэл болон төслийг хэрэгжүүлэх санхүүгийн баталгаа нь 2 өөр ойлголт бөгөөд энэ үндэслэлээр төсөл сонгон шалгаруулалтыг хүчингүй болгох үндэслэлгүй юм.
2/15-р шалгуурын тухайд: Төслийн нэгдсэн үнэлгээний хуудас дахь 15-р шалгуурт “Тухайн орон нутгаас 10-аас доошгүй иргэнийг ажлын байраар хангах” тухайн төслийг хэрэгжүүлэх ажлын явцад орон нутгаас иргэдийг ажлын байраар хангах шаардлагыг тавьсан. Учир нь тухайн орон нутгийн газарт үйл ажиллагаа явуулах гэж буй сум орон нутгийн иргэдийг ажлын байраар хангах нь сумын эдийн засаг, нийгэмд чухал үүрэгтэй юм. Нэхэмжлэгчээс Тээврийн дээд сургуульд суралцаж буй оюутнуудын талаар мэдээлэл өгсөн нь ойлгомжгүй, төслийн хэрэгжих хугацаанд тухайн оюутнууд нь төсөлд оролцон ажлын байраар хангагдах эсэх нь тодорхойгүй тул ийнхүү үнэлсэн нь хууль болоод журам зөрчсөн зүйлгүй юм.
3/19-р шалгуурын тухайд: Төслийн нэгдсэн үнэлгээний хуудас дахь 19-р шалгуурт “Өөрсдийн санал санаачлагаар орон нутгийн хөгжилд нэмэр болохуйц ажил үйлчилгээний санал” гэж заасан. Тус компаниас ирүүлсэн төсөлд ямар ажил, үйлчилгээ үзүүлэх талаар тодорхой санал гэж дүгнэхээр тодорхой зүйл дурдаагүй, зөвхөн төмөр замын үйл ажиллагаатай холбогдуулсан зүйл бичсэн нь хангалтгүй гэж дүгнэсэн. Учир нь сум орон нутгийн хөгжилд нэмэр болохуйц тодорхой нэг ажил үйлчилгээ явуулахаар санал гаргахыг төсөл сонгон шалгаруулалтад заасан. Засгийн газрын 2016 оны 10-р тогтоолоор батлагдсан Төсөл сонгон шалгаруулах журамд зааснаар төсөл хэрэгжсэнээр шинээр бий болох ажлын байрны тоо, хэмжээ, тухайн хот, тосгон, суурин газрын нийгэм, эдийн засгийн хөгжилд ач холбогдолтой эсэх нь үндсэн шалгуур үзүүлэлт тул шалгуур үзүүлэлтийг хангалттай хэмжээнд хангахгүй байгаа тул зохих хэмжээнд үнэлэн оноо өгсөн нь төсөл сонгон шалгаруулалтыг хүчингүй болгох үндэслэл болохгүй юм. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага нь хууль зүйн үндэслэлгүй бөгөөд Даланжаргалан сумын Олон-Овоо багийн нутаг дэвсгэрт байрлах 20 га газрыг ачилт, буулгалтын талбайн зориулалтаар эзэмшүүлэхээр явуулсан төсөл сонгон шалгаруулалт нь хууль болоод журамд заасан журмын дагуу явагдсан юм.
Иймд М О хамтарсан “Убт з” хувь нийлүүлсэн нийгэмлэгийн Төсөл сонгон шалгаруулах ажлын хэсэгт холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэв.
Хариуцагч Ц.Дгийн өмгөөлөгч Б.Мөнхбатын шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Даланжаргалан сумын Олон-Овоо багийн нутагт байрлах 20 га газрыг ачилт буулгалтын талбайн зориулалтаар ашиглуулах сонгон шалгаруулалтыг хуульд заасны дагуу явуулж ялагчтай гэрээ байгуулсан. Засгийн газрын 2016 оны 10-р тогтоолоор батлагдсан Төсөл сонгон шалгаруулах журамд зааснаар төсөл хэрэгжсэнээр шинээр бий болох ажлын байрны тоо, хэмжээ, тухайн хот, тосгон, суурин газрын нийгэм, эдийн засгийн хөгжилд ач холбогдолтой эсэх нь үндсэн шалгуур үзүүлэлт тул шалгуур үзүүлэлтийг хангалттай хэмжээнд хангахгүй байгаа тул зохих хэмжээнд үнэлэн оноо өгсөн. Ажилгүй иргэдийг ажилтай болгох асуудал бодлогын хувьд гарч ирдэг. Үүнтэй холбоотойгоор орон нутгийн захиргааны байгууллага Олон-Овоо багийн нутаг дэвсгэрт байрлах 20 га газрыг ачилт буулгалтын талбайн зориулалтаар ашиглахдаа 10-аас доошгүй иргэдийг ажлын байраар хангаж өгөөч ээ гэсэн хүсэлт гаргасан. Үүнийг өөрсдийнхөөрөө тайлбарлаад одоогийн байдлаар төмөр замд ажиллаж байгаа иргэдийн талаар мэдээлэл оруулж ирэх нь өрөөсгөл ойлголт гэж үзэж байна. Газрыг аж ахуйн нэгж, байгууллагад эзэмшүүлэхдээ төсөл сонгон шалгаруулалт болон дуудлага худалдаа гэсэн 2 аргаар эзэмшүүлдэг. Төсөл сонгон шалгаруулалтын журмаар газар эзэмшүүлэхдээ орон нутгийн удирдлагаас орон нутгийн иргэдийг ажлын байраар хангах, орон нутгийн хөгжилд хэрхэн нөлөөлөх зэрэг хүчин зүйлүүдийг хардаг. Иймээс тухайн орон нутгаас төсөл сонгон шалгаруулалт зарлахдаа 10-аас доошгүй иргэдийг ажлын байраар хангах, орон нутгийн хөгжилд хувь нэмрээ хэрхэн оруулах тухай саналаа төслийн материалд тусгах шаардлагыг гаргасан. Үүний дагуу 2 байгууллага төсөл сонгон шалгаруулах ажлын хэсэгт материалаа бүрдүүлэн ирүүлсэн. Нэхэмжлэгчийн зүгээс манайх өмнө нь бүтээн байгуулалт байгуулчихсан гээд байгаа нь үүнийгээ давуу тал болгох эсхүл их зардал гаргасан гэдгээрээ далайлгах гээд байгаа мэт харагдаж байна. Ер нь аливаа үйл ажиллагаа явуулахдаа эхлээд газрын эрхээ холбогдох хууль тогтоомжийн дагуу авч байж, үйл ажиллагаагаа эхлэх ёстой. Ажлын хэсгийн дүгнэлтийг их, бага үнэлгээ тавьсан гэдэг үндэслэлээр хүчингүй болгуулах тухай асуудлыг ярихаас өмнө ажлын хэсгийн хэн гэдэг гишүүн ямар хууль тогтоомж, журмыг зөрчөөд ажлын хэсгийн дүгнэлт хүчингүй болох үр дагавар үүссэн бэ гэдгийг анхаарах хэрэгтэй. Гэтэл энэ талаар тодорхой зүйл ярьсангүй. Өөрөөр хэлбэл төсөл сонгон шалгаруулах ажлын хэсгийн зүгээс өгсөн зааварчилгаан дээр орон нутгаас 10-аас доошгүй иргэнийг ажлын байраар хангах, нийгмийн хариуцлагын хүрээнд сум орон нутгийн хөгжилд хувь нэмрээ оруулах үүднээс бүтээн байгуулалтад дэмжлэг туслалцаа үзүүлэх, татварын болон нийгмийн даатгалын өргүй байх гэх мэт сонгон шалгаруулалтын зарыг зааварчилгаан дээр өгчихсөн, үүнийгээ шалгуур үзүүлэлт болгоод хүснэгтлээд тавьчихсан байхад үүнийг буруу гэж үзэх ямар ч үндэслэл байхгүй. Анхнаасаа шалгуур нь буруу байна гэж үзсэн бол тендерт орохоосоо өмнө маргах ёстой байсан. Харин тендерт оролцчихсон хойноо энэ буруу болсон гэж ярих асуудал байхгүй. Ингээд зааварчилгааны дагуу тавигдсан шалгуур үзүүлэлт дээр 2 байгууллагаас ирүүлсэн материалыг харж үнэлгээ тавина. Нэгдүгээрт 7-р шалгуурт өр авлага, төлбөр тооцооны талаар гаргасан харъяалах банк, татвар, нийгмийн даатгалын хэлтсийн тодорхойлолт гэж заасан. Энэ баримт байвал оноогоо авна. Байхгүй бол оноо авахгүй. Үүнийг шаардлага хангаж байгаа гэсэн материалаар тайлбарлахдаа санхүүгийн баталгаа болон банкны тодорхойлолт байдаг гэж маргаж байна. Гэтэл хэлээд байгаа банкны тодорхойлолт нь тухайн шалгуур үзүүлэлтийн 2-р зүйлд хамаарч байгаа учир тэр хэсэгт л оноогоо авна. Хэн ч энэ материалыг 7-р шалгуурт хамааруулж оноо тавих үндэслэл байхгүй. Нийгмийн даатгалын болон татварын тодорхойлолт байхгүй л бол оноо авахгүй. Жишээлбэл, Г.Г, М.Н гэх мэт тухайн төсөл сонгон шалгаруулах комиссын гишүүдийг манайд оноо өгсөнгүй гэж маргаж байгаа баримт болон өөрсдийнхөө хувьд болно гэж үзээд манайд оноо өгөх ёстой байсан гэж байгаа баримт нь хоорондоо зөрчилтэй байна. Тиймээс энэ 2 баримтыг үндэслээд оноо тавих ёстой байсан гэх үндэслэл байхгүй. Тэр хүмүүс байтугай бид өнөөдөр энэ танхимд суугаад оноо өгөх боломж байхгүй. Энэ 2 баримт нь байна 2 оноо өгье гэх юм уу, тийм зүйл байхгүй. Тэгэхээр энэ үндэслэлээр комиссын гишүүдийг буруутгаад та нар манайд оноо өгсөнгүй гэх нь үндэслэлгүй юм. Эсвэл үнэхээр татвар төлдөггүй юм бол тэр баримтаа гаргаж өгөх ёстой бөгөөд түүнийг нь үндэслээд комиссын гишүүд үнэлгээгээ тавих ёстой болохоос биш та нар мэдэх ёстой гэдэг байдлаар хандах нь учир дутагдалтай гэж үзэж байна. Дараагийн шаардлагад орон нутгаас иргэдийг ажлын байраар хангах тухай баримтаа гаргаж өгсөн гэж байна. М-О хувь нийлүүлсэн нийгэмлэг “Убт з” нь Олон-Овоо өртөөн дээр хэдэн хүн авч ажиллуулж байгаа нь шалгуур үзүүлэлт биш. Шинээр терминал байгуулаад хэдэн хүн авч ажиллуулах вэ гэдэг нь шалгуур үзүүлэлт болно. Одоогийн байдлаар 4 хүн ажиллаж байгаа, цаашид төсөл хэрэгжээд эхлэхээр 5 хүн нэмж ажиллуулна гэсэн баримтаас орон нутгийн 10-аас доошгүй иргэдийг ажлын байраар хангана гэсэн утга санааг илэрхийлж байгаа зүйл ерөөсөө харагдахгүй байна. Г.Г, М.Н нар нь өөрсдийн итгэл үнэмшлээр 0 оноо өгснөөр манай эрх ашиг хөндөгдөөд байна гэсэн нь тэднийг буруутгах үндэслэл болохгүй. Орон нутгийн хөгжилд нэмэр болохуйц ажил, үйлчилгээний санал гэдэг дээр аль аль талд наанатай цаанатай оноо өгсөн байна. Төсөл сонгон шалгаруулах комиссын гишүүдээс оноо өгөөгүй 2 гишүүн нь шалтгаанаа хэлсэн байна. Төсөл сонгон шалгаруулах комиссын гишүүдэд 0-5 оноо өгөх эрх нь олгогдсон байхад тэр хүмүүсийн дотоод итгэл үнэмшилд халдаж оноон дээр маргаж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй байна.
Санхүүгийн баталгаа л гэсэн байгаа бөгөөд заавал банкны баталгаа байна гэж заагаагүй. Түүнийг нотлох ямар нэгэн баримт байхад л хангалттай байсан. Нэхэмжлэгчийн зорилго нь маш их зардал гаргаад бүтээн байгуулалт хийчихээд байхад гэсэн далд санаа агуулаад байх шиг байна. Нэхэмжлэгч болон гуравдагч этгээд харилцан тохиролцоод хөрөнгө мөнгөний асуудлаа шийдэх боломжтой байгаа нь холбогдох хурлын тэмдэглэлүүдээс харагдаж байна. Төсөл сонгон шалгаруулах комиссын гишүүдийг оноо илүү, дутуу өгсөн гэдэг үндэслэлээр төсөл сонгон шалгаруулах ажлын хэсгийн дүгнэлтийг хүчингүй болгож, дахин төсөл сонгон шалгаруулалт явуулна гэдэг үндэслэлгүй. МО хувь нийлүүлсэн нийгэмлэг “Убт з” нь төсөл сонгон шалгаруулалтад оролцох оролцогчдын зааварчилгаанд 19 дүгээр зүйлд заасан үзүүлэлтэд оноо тавих ёстой байсан гэж үзээд байгаа нь үндэслэлгүй байна. Мөн Захиргааны ерөнхий хуулийн 32 дугаар зүйл, 95 дугаар зүйл, 96 дугаар зүйлүүдийг зөрчсөн гэж байна. Эдгээр хуулийн заалт нь тухайн төсөл сонгон шалгаруулалтыг хүчингүй болгох эрх зүйн зохицуулалт биш, харин төсөл сонгон шалгаруулалт явагдсанаас хойш болсон процесстой холбоотой асуудлыг зохицуулсан зохицуулалт байгаа. Төсөл сонгон шалгаруулалтын 9-р зүйлд заасан шалгуур үзүүлэлтийг үнэлэх ёстой байсан гэдэг хэрнээ 2-р зүйлд заасан шаардлагыг манайх биелүүлчихээд байхад дутуу оноо өгчихсөн байна гэж хоорондоо зөрчилтэй зүйл ярьж маргаад байгаа нь үндэслэлгүй юм. Төсөл сонгон шалгаруулах ажлын хэсгийн 5 гишүүд өөр өөрийнхөөрөө оноо өгнө. Бусад хүний итгэл үнэмшилд халдах боломж байхгүй. Манайх дутуу оноо авчихлаа гэдэг үндэслэлээр дүгнэлтийг хүчингүй болгох хуулийн заалт байхгүй.
Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага нь хууль зүйн үндэслэлгүй бөгөөд Даланжаргалан сумын Олон-Овоо багийн нутаг дэвсгэрт байрлах 20 га газрыг ачилт, буулгалтын талбайн зориулалтаар эзэмшүүлэхээр явуулсан төсөл сонгон шалгаруулалт нь хууль болоод журамд заасны дагуу явагдсан тул М О хувь нийлүүлсэн нийгэмлэг “Убт з”-ын төсөл сонгон шалгаруулах ажлын хэсэгт холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Гуравдагч этгээд “М т ложистик” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Даланжаргалан сумын Олон-Овоо багийн нутаг дэвсгэрт байрлах 20 га газрыг ачилт, буулгалтын талбайн зориулалтаар эзэмшүүлэх, ашиглуулах төсөл сонгон шалгаруулалтын урилгыг хүлээн аваад хуульд заасан хугацаанд материалаа бүрдүүлэн ирүүлж, төсөлд ялалт байгуулсан. Ингээд хуульд заасны дагуу Даланжаргалан сумын Засаг даргатай газар эзэмшүүлэх, ашиглуулах тухай гэрээ байгуулсан. Түүнчлэн нийгэм, эдийн засгийн үр өгөөжийн талаар авч үзэхэд М-О хувь нийлүүлсэн нийгэмлэг “Уб т з” нь улсад татвар төлдөггүй. Харин манай компани нь жилд 2.5 тэрбум төгрөгийг улсад татвар болгож төлдөг. Энэ нь нийгэм, эдийн засгийн хувьд илүү үр өгөөжтэй харагдсан юм болов уу, өөр хэлэх зүйлгүй гэв.
Гуравдагч этгээд “М т ложистик” ХХК-ийн өмгөөлөгч С.Э шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Төсөл сонгон шалгаруулалтын урилгыг хүлээн авснаас хойш олон сарын дараа сонгон шалгаруулалт болсон. Үүнээс үзэхэд сонгон шалгаруулалтад оролцсон аль аль талд холбогдох баримт материалаа бүрдүүлэх хангалттай хугацаа өгөгдсөн гэж үзэж байна. Төсөл сонгон шалгаруулалтад оролцоход М О хувь нийлүүлсэн нийгэмлэг “Убт з” буюу нэхэмжлэгч талаас төсөл сонгон шалгаруулалтын талаарх зааварчилгаа, тавигдах шаардлага, бүрдүүлэх материалтай холбогдуулан тусгайлсан ямар нэгэн санал, гомдол гаргахгүйгээр төсөл сонгон шалгаруулалтад оролцсон юм байна гэдэг нь харагдаж байгаа. Төсөл сонгон шалгаруулах ажлын хэсэгт төслийн материалаа бүрдүүлэн авч ирж өгөхөд болон төслийн материал задлахад М-О хувь нийлүүлсэн нийгэмлэг “Уб т з”-ын зарим материал дутуу, иж бүрдэл хангаагүй болох нь харагдаж байсан. Өөрсдөө шаардлагатай баримт материалаа хугацаандаа гаргаж өгөөгүй байж төсөл сонгон шалгаруулах ажлын хэсгийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй, ажлын хэсгийн зарим гишүүдийн үнэлгээг зөв, буруу гэж тайбарлаж байгаа нь ойлгомжгүй асуудал гэж үзэж байна. Төсөл сонгон шалгаруулах ажлын хэсгийн гишүүд эхлээд тус бүрдээ үнэлгээ өгөөд, түүнийг нэгтгэн ажлын хэсгийн дүгнэлт гаргаснаар хамтын шийдвэр болох нь харагдаж байгаа. Энэхүү хамтын шийдвэр нь захиргааны акт юм. Мөн нийт үнэлгээгээр М-О хувь нийлүүлсэн нийгэмлэг “Уб т з” нь 390 оноотой, “М т ложистик” ХХК нь 414 оноотой байгаа. Төсөл сонгон шалгаруулах ажлын хэсгийн дүгнэлт болон сумын Засаг даргын захирамж, манай компанитай хийсэн гэрээ нь хоорондоо уялдаа холбоотой гарсан. Манайх одоогийн байдлаар харуул хамгаалалтын ажилтан 4, тогооч 2, ковшийн оператор 2, пүүлэгч 2, галт тэрэгний холбогч 2, нярав гэх мэт нийт 14 орон нутгийн иргэдийг ажлын байраар хангаж ажиллаад байна. Харуул хамгаалалтын компанийн хувьд Сэлэнгэ аймагт үйл ажиллага явуулдаг ч гэсэн орон нутгаас 4 иргэнийг харуул хамгаалалтын ажилтнаар авч ажиллуулж байгаа. Нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагын дагуу манай компанийн эрх ашиг хөндөгдсөн учраас гуравдагч этгээдийн байр сууринаас оролцож байна. Манай компанийн хувьд төсөл сонгон шалгаруулалтын урилгыг хүлээн аваад зааварчилгаа, шалгуурыг өөрсдийнхөөрөө ойлгож материалаа бүрдүүлэн оролцсон. Уг сонгон шалгаруулалтад оролцохдоо бидний зүгээс 19-р зүйлд заасан орон нутгийн хөгжилд хувь нэмрээ оруулах ажил үйлчилгээний санал гэсэн шалгуурыг түлхүү харсан. Учир нь бидний хийж байгаа ажлын үр дүнд орон нутгийн байгаль экологид маш их хохирол учруулах учраас байгаль экологио хамгаалсан үйл ажиллагаа явуулж засмал зам барья, шороон замаар явж тоос, шороо бужигнуулдаг асуудлыг нь болиулъя, Олон-Овоо багт тулгараад байгаа тоосжилт, том машины хөдөлгөөний асуудлыг зохицуулъя гэдэг саналыг гаргаж ирсэн. Үүнтэй холбоотойгоор судалгаа хийж, эдгээр бүх асуудлыг цогцоор нь шийдсэн терминал барьж байгуулж чадах юм бол Олон-Овоо багт ажиллаж амьдарч байгаа иргэд, хүүхэд, залуучуудад том хувь нэмэр оруулах юм байна гэж үзээд, анх төслөө энэ талаас нь харж хийсэн. Үүнийгээ бид орон нутагт оруулж байгаа хувь нэмэр гэж харсан. Нөгөө талаасаа бид ашгийн байгууллага учраас энэ ажлыг хэрхэн үр ашигтай байлгах боломжтой вэ гэдэг талаас нь бас ажилласан. Манай компани ажлаа эхлээд 5-6 сар болоход ачаа эргэлтийн хэмжээ нэмэгдсэн бөгөөд 50-60 вагоны ачаа эргэлттэй байсан бол 200 вагоны ачаа эргэлттэй болж нэмэгдсэн. Нэгэнт энэ төсөл учраас төслийн ажлаа хэрэгжүүлэх чадвартай, гүйцэтгэх чадалтай аж ахуйн нэгж гэдгээ харуулах үүднээс төслийн ажлаа гол зорилгоо болгосон. Энэ үүднээсээ бид бүх боломж бололцоогоо гаргаж ирсэн. Жишээлбэл манай компани нь энэ төсөл сонгон шалгаруулалтад оролцохын тулд бүх өр төлбөр, бүхий л асуудлаа цэгцэлж төсөлд оролцсон гэдгийг нэгдүгээрт хэлмээр байна. Хоёрдугаарт сая нотлох баримт шинжлэн судалсны үндсэн дээр 20 онооны зөрүүтэй ялсан гэдгээ л мэдсэн. Өмнө нь яг хэдэн оноо авсан, нөгөө тал ямар оноо авсан гэдгийг сайн мэдээгүй. Ингээд харахад төсөл сонгон шалгаруулах ажлын хэсгийн гишүүд үнэлгээгээ аль аль талд нь боломжоороо тавьсан юм шиг харагдаж байна. Нэхэмжлэгч тал ямар хуулийн зүйл заалтыг хэн нь зөрчсөн, эсхүл төсөл сонгон шалгаруулах ажлыг бид нар ямар нэгэн байдлаар будлиантуулаад буруу мэдээллээр энэ сонгон шалгаруулалтад оролцсон гэдэг байдлаар нэхэмжлэлээ гаргаагүй учраас одоо гаргаад байгаа нэхэмжлэлийн шаардлага нь хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна. Яагаад манай компани санхүүгийн баримттай холбоотой нотлох баримт гаргаж өгсөн бэ гэхээр төсөл сонгон шалгаруулалтын үр дүнд тодорхой хөрөнгө зарцуулсан гэдгээ харуулах үүднээс эдгээр баримтуудыг нотлох баримтаар гаргаж өгсөн гэв.
Энэ маргаантай асуудлыг шийдвэрлэчихвэл бид төслөө хэрэгжүүлэх ажлаа эрчимжүүлнэ. Манай компанийн зүгээс М-О хувь нийлүүлсэн нийгэмлэг “Уб т з”-ын байгуулсан хөрөнгийг худалдаж аваад энэ байгууллагыг хохиролгүй болгочих юмсан гэсэн асуудал яригдаж байгаа. Гэхдээ энэ удирдлагын эрх хэмжээний асуудал учраас шүүх хуралдаан болохоос өмнө шийдэгдэх боломжгүй байна. Нэхэмжлэгч төсөл сонгон шалгаруулах ажлын хэсгийн дүгнэлт болон дүгнэлтийг баталгаажуулж гаргасан сумын Засаг даргын захирамж, сумын Засаг даргын төслийн ялагчтай байгуулсан гэрээг хүчингүй болгох нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна. Эдгээр нэхэмжлэлийн шаардлага нь манай компанийн эрх ашгийг хөндөж байна. Гэвч сумын Засаг дарга төслийн ялагчтай байгуулсан гэрээ, Засаг даргын захирамж, төсөл сонгон шалгаруулах ажлын хэсгийн дүгнэлт зэргийг хүчингүй болгох хууль зүйн үндэслэл байхгүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгчээс Дорноговь аймгийн Даланжаргалан сумын Засаг даргад холбогдуулж Даланжаргалан сумын Засаг даргын 2017 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн “Газар эзэмшүүлэх тухай” А/95 дугаар захирамж, төслийн ялагч “Монголиан транс ложистик” ХХК-тай байгуулсан газар эзэмшүүлэх, ашиглуулах тухай 2017 оны 8 дугаар сарын 07-ны өдрийн 03 дугаартай гэрээг тус тус хүчингүй болгуулж, газар эзэмшүүлэх төсөл сонгон шалгаруулалтыг дахин явуулахыг даалгах;
Дорноговь аймгийн Даланжаргалан сумын Олон-Овоо багийн нутаг дэвсгэрт байрлах 20 га газрыг ачилт буулгалтын талбайн зориулалтаар эзэмшүүлэх, ашиглуулах №01/2017 дугаартай төсөл сонгон шалгаруулалтын Ажлын хэсэгт /цаашид “Ажлын хэсэг” гэх/ холбогдуулан тус Ажлын хэсгийн 2017 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн дүгнэлтийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг тус тус гаргасан.
Хариуцагч төсөл сонгон шалгаруулалтын ажлын хэсгийн дарга Ц.Д нь хүндэтгэн үзэх шалтгааны улмаас шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй бөгөөд өөрийн өмгөөлөгч Б.Мыг оролцуулан хэргийг хянан шийдвэрлүүлэх талаар хүсэлтийг шүүхэд ирүүлсэн байх тул Ц.Дгийн урьд гаргасан тайлбарыг шүүх хуралдаан дээр гаргасантай адилтган үзэж Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.5-д заасан дагуу хариуцагч Ц.Дг оролцуулалгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
Дорноговь аймгийн Даланжаргалан сумын Засаг даргын 2017 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн “Газар эзэмшүүлэх, ашиглуулах төсөл сонгон шалгаруулалт зохион байгуулах тухай” А/50 дугаар захирамжаар Дорноговь аймгийн Даланжаргалан сумын Олон-Овоо багийн нутагт 20.06 га газрыг “Ачилт буулгалтын талбай”-н зориулалтаар эзэмшүүлэх, ашиглуулах төсөл сонгон шалгаруулалтыг 2017 оны 7 дугаар сарын 17-ны өдөр зохих журмын дагуу зохион байгуулахаар шийдвэрлэсэн байх ба төсөл сонгон шалгаруулалтын зард заасан хугацаанд нэхэмжлэгч М-О хувь нийлүүлсэн нийгэмлэг “Уб т з” болон гуравдагч этгээд “М т ложистик” ХХК нь тус тус төслөө ирүүлжээ.
Үүний дараа Даланжаргалан сумын Засаг даргын 2017 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн “Төсөл сонгон шалгаруулах ажлын хэсэг томилох тухай” А/88 дугаар захирамжаар Ц.Дг /газрын даамал/ ажлын хэсгийн ахлагчаар, гишүүдээр О.Б /Засаг даргын орлогч/, А.М /Засаг даргын тамгын газрын дарга/, М.Н /Мал эмнэлэг үржлийн тасгийн мэргэжилтэн/, Г.Г /хууль зүйн мэргэжилтэн/ нарыг томилжээ.
Ийнхүү томилогдсон ажлын хэсэг нь 2017 оны 7 дугаар сарын 20-ны өдөр төслийг сонгон шалгаруулах үйл ажиллагааг явуулж, Засгийн газрын 2016 оны 10 дугаар тогтоолоор баталсан “Газар эзэмшүүлэх, ашиглуулах төсөл сонгон шалгаруулах журам”-д заасан дагуу төслийн шалгуур үзүүлэлт тус бүрээр үнэлж дүгнэлт гаргасан байх ба нэхэмжлэгч М-О хувь нийлүүлсэн нийгэмлэг “Уб тр з” 390 оноо авч төсөлд тавигдах шаардлагын 78 хувийг, харин гуравдагч этгээд “М т ложистик” ХХК нь 414 оноо авч, төсөлд тавигдах шаардлагын 82.8 хувийг хангасан гэж үзэн “М т ложистик” ХХК-ийг төсөлд ялагчаар тодруулсан байна.
1. Нэхэмжлэгчээс Даланжаргалан сумын Олон-Овоо багийн нутаг дэвсгэрт байрлах 20 га газрыг ачилт буулгалтын талбайн зориулалтаар эзэмшүүлэх, ашиглуулах №01/2017 дугаартай төсөл сонгон шалгаруулалтын Ажлын хэсгийн 2017 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн Дүгнэлт /Төслийн нэгдсэн үнэлгээ/-ийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...ажлын хэсгийн гаргасан төслийн нэгдсэн үнэлгээний 7, 15, 19 дүгээр шалгуур үзүүлэлтүүдийг үнэлсэн үнэлгээ нь бодит бус, дээрх шалгуурт зарим гишүүд бага оноо өгсөн, эсхүл оноо өгөөгүй нь үндэслэлгүй” гэх агуулгаар тайлбарлаж байх ба маргаж буй дээрх шалгуур үзүүлэлтүүдийн үнэлгээг хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудтай харьцуулан үзэхэд Ажлын хэсгийн “Дүгнэлт /Төслийн нэгдсэн үнэлгээ/”-ний талаар дараах нөхцөл байдлууд тогтоогдож байна. Үүнд:
1.1. “Газар эзэмшүүлэх, ашиглуулах төсөл сонгон шалгаруулах журам”-ын 9.11-д “Ажлын хэсэг төслийг хүлээн авсан өдрөөс хойш ажлын 5 өдөрт багтаан төсөл тус бүрээр дүгнэлт гаргах бөгөөд дүгнэлтэд дараах зүйлийг тусгана” гэж заасан дагуу мөн журмын 9.11.1-9.11.4 дэх хэсгүүдэд заасан “төслийн шалгуур үзүүлэлт тус бүрээр үнэлсэн үнэлгээний оноо, төсөл тус бүрийг бүхэлд нь үнэлсэн товч тодорхойлолт, ажлын хэсгийн гишүүдийн тусгай санал, нийлбэр оноо” зэргийг тусган гаргасан “Ажлын хэсэг”-ийн Дүгнэлтийн бүрдэл болох “Төслийн нэгдсэн үнэлгээ”-ний 7 дугаар шалгуур үзүүлэлтэд “Өр авлага, төлбөр тооцооны талаар гаргасан харьяалах банк, татвар, нийгмийн даатгалын хэлтсийн тодорхойлолт” гэж, мөн 2 дугаар шалгуур үзүүлэлтэд “Төслийг хэрэгжүүлэх санхүүгийн баталгаа /Бэлэн мөнгөтэй бол банкны байгууллагын тодорхойлолт, баталгаа, зээлийн эх үүсвэрээр бүрдүүлэх бол зээлийн барьцаанд тавих үл хөдлөх эд хөрөнгийн нотариатчаар гэрчлүүлсэн гэрчилгээний хуулбар, тухайн хөрөнгийн анхны үнэ, үүрэг ноогдуулалт бий эсэх тухай эрхийн улсын бүртгэгчийн лавлагаа, зээл олгохыг зөвшөөрч буй банкны баталгаа/” гэж тус тус заажээ.
Нэхэмжлэгч нь төсөлдөө “Х х б “нэхэмжлэгчийн тус банкин дахь 3 дансанд 23,317,716.20 төгрөгийн үлдэгдэлтэй” тухай 2017.06.19-ний өдрийн №7-460/499 тодорхойлолт, Уб т з Санхүү нягтлан бодох бүртгэлийн албаны 2017.06.19-ний өдрийн №12/192 дугаар албан бичиг түүний хавсралт 1 “Уб хотын “УБТЗ” ХНН-ийн тодорхойлолт”, хавсралт 2 Санхүүгийн чадавхи” , “УБТЗ” ХХН-ийн 2015, 2016 оны аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайлан , УБТЗ ХНН-ийн харилцах дансны жагсаалт зэрэг баримтуудыг ирүүлсэн байх ба эдгээр баримтуудыг Ажлын хэсгээс “Төслийн нэгдсэн үнэлгээ”-ний “Төслийг хэрэгжүүлэх санхүүгийн баталгаа /Бэлэн мөнгөтэй бол банкны байгууллагын тодорхойлолт, баталгаа, зээлийн эх үүсвэрээр бүрдүүлэх бол зээлийн барьцаанд тавих үл хөдлөх эд хөрөнгийн нотариатчаар гэрчлүүлсэн гэрчилгээний хуулбар, тухайн хөрөнгийн анхны үнэ, үүрэг ноогдуулалт бий эсэх тухай эрхийн улсын бүртгэгчийн лавлагаа, зээл олгохыг зөвшөөрч буй банкны баталгаа/” гэх 2 дугаар шалгуур үзүүлэлтэд хамааруулан 5 гишүүнээс нийт 23 оноогоор үнэлжээ.
Харин “Өр авлага, төлбөр тооцооны талаар гаргасан харьяалах банк, татвар, нийгмийн даатгалын хэлтсийн тодорхойлолт” гэх 7 дугаар шалгуур үзүүлэлтээр нэхэмжлэгчид нийт 4 оноо тавьсан ба үүнээс ажлын хэсгийн дарга Ц.Д, гишүүн О.Бнар тус бүр 1 оноо, гишүүн А.М 2 оноо, гишүүн М.Н, Г.Гнар тус бүр 0 оноо тавьсан буюу үнэлгээ өгөөгүй байна.
Энэ талаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдаанд “Төсөл сонгон шалгаруулалтанд оролцогчдод өгөх зааварчилгаа”-ны Гурав. “Эрх бүхий төсөлд оролцогч” гэх хэсгийн 3.1-д “Татварын болон нийгмийн даатгалын өргүй санхүүгийн болон ажил гүйцэтгэх чадвартай, төсөлд тавигдах шаардлагыг хангасан иргэн, аж ахуйн нэгж, байгууллага оролцож болно” гэх заалтаар манай байгууллагыг төсөлд оролцох эрхтэй гэж үзэн оролцогчоор бүртгэсэн,...энэ заалт нь төслийн иж бүрдэлд хамаарахгүй, энэ заалттай холбогдох /заалтад хамаарах/ “Төслийн нэгдсэн үнэлгээ”-ний 7 шалгуур үзүүлэлтээр манай байгууллагыг “холбогдох байгууллагын тодорхойлолт” байхгүй гэж дүгнэн 0 оноо өгсөн нь үндэслэлгүй гэх агуулгаар тайлбарлан маргаж байна.
“Газар эзэмшүүлэх, ашиглуулах төсөл сонгон шалгаруулах журам”-ын 7 дугаар зүйлийн 7.1-д заасан “Төсөл сонгон шалгаруулалтын зар”-ыг мөн журмын 6.1-д зааснаар сумын газрын даамал, чөлөөт бүсийн захирагчийн ажлын алба буюу сумын Засаг даргын тамгын газраас урьдчилан бэлтгэхээр байх ба энэ дагуу Даланжаргалан сумын Засаг даргын тамгын газраас боловсруулсан “Төсөл сонгон шалгаруулалтанд оролцогчдод өгөх зааварчилгаа”-ны Гурав. “Эрх бүхий төсөлд оролцогч” гэх хэсгийн 3.1-д “Татварын болон нийгмийн даатгалтын өргүй санхүүгийн болон ажил гүйцэтгэх чадвартай, төсөлд тавигдах шаардлагыг хангасан иргэн, аж ахуйн нэгж, байгууллага оролцож болно” гэж заажээ. “Газар эзэмшүүлэх, ашиглуулах төсөл сонгон шалгаруулах журам”-ын /цаашид “Журам” гэх/ 4.1-д “Төсөл сонгон шалгаруулалтад оролцох хүсэлт ирүүлсэн этгээд дараах шаардлагыг хангасан байна”, 4.1.1-д “хөрөнгийн баталгаа, төлбөрийн чадвартай байх”, гэж тус тус заасан байгаагаас үзэхэд “Төсөл сонгон шалгаруулалтанд оролцогчдод өгөх зааварчилгаа”-ны 3.1 дэх “Татварын болон нийгмийн даатгалтын өргүй санхүүгийн болон ажил гүйцэтгэх чадвартай, төсөлд тавигдах шаардлагыг хангасан иргэн, аж ахуйн нэгж, байгууллага оролцож болно” гэх заалт нь төслийн “шаардлага”-д хамаарч байна.
Дээр дурдсанчлан “Төсөл сонгон шалгаруулалтын зар” буюу “Төсөл сонгон шалгаруулалтанд оролцогчдод өгөх зааварчилгаа”-г “Журам”-ын 6.1, 7.1 дэх заалтын дагуу боловсруулан, нийтэд зарлан мэдээлэх нь сумын газрын даамал болон Засаг даргын тамгын газрын үүрэг байх бөгөөд, түүнчлэн мөн журмын 7.2-т заасан мэдээллийг зард зайлшгүй тусган, 7.3-д “...зард нэмэлт шаардлага тавьж болох..”-оор тус тус журамлажээ. Мөн “Журам”-ын 9.8-д “Ажлын хэсэг ...сумын газрын даамал, чөлөөт бүсийн захирагчийн албанаас урьдчилан тогтоосон дор дурдсан үндсэн шалгуур үзүүлэлтээр төслийг сонгон шалгаруулж харгалзах оноог тавина”, 9.8.1-д “төсөл нь зард тусгасан шаардлага болон бүрдлийг хангасан эсэх” гэж заасан байх ба өөрөөр хэлбэл нэхэмжлэгч нь зар буюу зааварчилгаанд тусгасан шаардлага болон иж бүрдлийн аль алиныг нь хангасан төслийг ирүүлэхээр байжээ.
“Журам”-ын 9.6-д “Ажлын хэсэг төсөл сонгон шалгаруулалтад ирүүлсэн төсөл бүрийн битүүмжилсэн байдлыг шалгаж хүлээн авах..” талаар заасан ба нэхэмжлэгч нь “Төслийн нэгдсэн үнэлгээ”-ний 7 дугаар шалгуур үзүүлэлтэд хамаарах баримтыг ирүүлээгүйг төслийг хүргэж ирсэн нэхэмжлэгчийн төлөөлөгч нь мэдсэн болох нь “Ажлын хэсэг”-ээс оролцогчдын төлөөллийг байлцуулан төслүүдийг хүлээн авсан үйл явцыг баталгаажуулсан дүрс бичлэг бүхий улаан өнгийн “CD”-г шүүх хуралдаанд шинжлэн судалснаар тогтоогдсон ба энэ талаар нэхэмжлэгч маргаагүйг, “Төслийн нэгдсэн үнэлгээ”-ний 7 дугаар шалгуур үзүүлэлтэд “Ажлын хэсэг”-ийн гишүүн М.Н, Г.Г нар тус бүр 0 оноо тавьсан буюу үнэлгээ өгөөгүй нь мөн “Журам”-ын 9.7-д “Ажлын хэсэг төсөл тус бүр холбогдох зард заасан бүрдлийг хангасан эсэхийг шалгана. Ажлын хэсэг энэ тухай оролцогчид мэдээлж, тухайн үзүүлэлтээр үнэлгээ өгөхгүй байх, ..”, 9.11.1-д “төслийн шалгуур үзүүлэлт тус бүрээр үнэлсэн үнэлгээний оноо”-г ажлын хэсгийн гишүүн тус бүр өгөхөөр заасантай тус тус нийцсэн байгааг дурдах нь зүйтэй.
Иймээс “Өр авлага, төлбөр тооцооны талаар гаргасан харьяалах банк, татвар, нийгмийн даатгалын хэлтсийн тодорхойлолт” гэсэн шалгуур үзүүлэлтэд хамаарах баримтуудыг төсөлдөө ирүүлээгүй, атлаа “иж бүрдэлд заагаагүй асуудлыг “Төслийн нэгдсэн үнэлгээ”-ний 7 дугаар шалгуур үзүүлэлтэд оруулан үнэлгээ өгсөн нь буруу” гэх агуулгаар маргаж байгаа нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар үндэслэлгүй байх ба нэхэмжлэгч нь төслийг хэрэгжүүлэх санхүүгийн чадавхитайгаа нотолсон баримтуудаас гадна “Төсөл сонгон шалгаруулалтанд оролцогчдод өгөх зааварчилгаа”-ны 3.1 дэх шаардлагыг хангасныг нотлох “банк, татвар, нийгмийн даатгалын хэлтсээс гаргуулан авсан өр авлага, төлбөр тооцооны талаар тодорхойлолтуудыг” тус тус төсөлдөө хавсарган ирүүлснээр, ажлын хэсгээс “Төслийн нэгдсэн үнэлгээ”-ний 7 дугаар шалгуур үзүүлэлтээр зохих оноог тавьж үнэлэх нөхцөл бүрдэхээр байна.
Мөн ажлын хэсгийн бүх гишүүд Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны 2012 оны 05 дугаар тогтоолоор баталсан “Ашиг сонирхлын зөрчилгүй гэдгээ илэрхийлэх, зөрчил үүссэн тухай мэдэгдэл”-ийг гарган ашиг сонирхлын зөрчилгүй болохоо илэрхийлж, “Журам”-аар олгогдсон эрх хэмжээнийхээ хүрээнд зохих үнэлгээг өгсөн байх ба ийнхүү үнэлгээ өгсөн “Ажлын хэсэг”-ийг буруутгах үндэслэл тогтоогдохгүй байна.
1.2. “Төслийн нэгдсэн үнэлгээ”-ний 15 дугаар шалгуур үзүүлэлтийн үнэлгээг зөвшөөрөхгүй байгаа талаар нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс “ажлын хэсгийн гишүүн М.Н, Г.Г нар нь “...38 ажлын байр шинээр бий болгосон, орон нутгаас 5 иргэнийг ажлын байраар хангасан цаашид 5 иргэнийг харуулын ажлын байранд ажиллуулахаар төлөвлөсөн талаар баримтыг үнэлээгүй” оноо өгөөгүй нь үндэслэлгүй гэж, харин хариуцагч Ц.Д, түүний өмгөөлөгчийн зүгээс “...орон нутгийн иргэдийг ажлын байраар хангах нь сумын эдийн засаг, ниймэгд чухал ач холбогдолтой, тээврийн дээд сургуульд суралцаж байгаа оюутнуудын талаар мэдээлэл өгсөн нь ойлгомжгүй, төслийн хэрэгжих хугацаанд тухайн оюутнууд нь төсөлд оролцон ажлын байраар хангагдах эсэх нь тодорхойгүй байсан тул үнэлгээ өгөөгүй нь үндэслэлтэй” гэж нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарыг үгүйсгэсэн.
Нэхэмжлэгч М-О хувь нийлүүлсэн нийгэмлэг “Уб т з”-аас төслийн материалд “Уб Т з Тээвэр зохион байгуулалтын алба”-ны 2017.06.28-ны өдрийн 3/312 дугаар албан бичгийг ирүүлсэн байх ба уг албан бичигт 1. Т.М /РД:ЕВ35032112/ ДГА Даланжаргалан сум Олон-Овоо 5-р баг; 2. Н.Ар /РД:ХВ94121614/ ДГА Айраг сум; 3. Г.У /РД:ЕА83040617/, 4. Х.А /РД:ЕВ75030117/ ДГА Даланжаргалан сум Олон-Овоо 5-р баг; 5. Э.Э-О /РД:УИ95092313/ Даланжаргалан сум Олон-Овоо 5-р баг; зэрэг иргэдийг орон нутгаас ажилд авч, гэрээ байгуулан ажиллаж байгаа гэж дурджээ. Гэвч Г.У харьяалал тодорхойгүй, Н.А Айраг сумын иргэн гэж тэмдэглэсэн, мөн Т.М регистрийн дугаарыг /ЕВ35032112/ гэж тэмдэглэсэн байгаагаас үзвэл тэрээр одоо 83 настай хүн байх тул түүнийг ажил эрхэлдэг гэж үзэхэд эргэлзээ төрж байна. Иймээс уг албан бичигт дурдсан 5 иргэнээс дээрх 3 иргэнийг Даланжаргалан сумын Олон-Овоо багийн ачилт буулгалтын талбайн ажилд ажилладаг гэж үнэлэх үндэслэлгүй. Мөн уг албан бичигт 5 иргэнийг харуулаар авч ажиллуулна гэж дурджээ. Түүнчлэн Уб т з Хүний нөөцийн албаны 2017.06.21-ний өдрийн 18/259 дугаар албан бичгийг энэхүү шалгуур үзүүлэлтэд хамааруулан ирүүлсэн ба уг албан бичигт Даланжаргалан сумын Олон-Овоо багаас УБТЗ ХХН-ийн Тээврийн дээд сургуульд 7 хүүхэд элсэн орсон, 2016-2017 онд бакалаврын зэрэгтэй 2, техникч мэргэжлээр 5 оюутан тус тус төгссөн гэж, хавсралтад нь Б.О, Э.У, О.М, Э.А, С.А, М.Ч, Х.Э нарын иргэдийн нэрсийг тус тус дурджээ. Гэвч эдгээр 7 иргэнийг Даланжаргалан сумын харьяат иргэн болохыг нотолсон өөр ямар нэг баримтыг ирүүлээгүй байх ба эдгээр иргэдийг ажлын байраар хангах эсэх талаар дурдаагүй байна.
Дээрх баримтуудыг дүгнэвэл одоо ажиллаж байгаа гэх Э.Э-О, Х.А нарын иргэд дээр харуулаар авч ажиллууна гэсэн 5 иргэнийг нэмж тооцоход 7 иргэнийг ажлын байраар хангахаар тусгасан гэж үзэхээр байх ба нэхэмжлэгчийг “Төсөл сонгон шалгаруулалтанд оролцогчдод өгөх зааварчилгаа”-ны 2.4-т заасан “Тухайн орон нутгаас 10-с доошгүй иргэнийг ажлын байраар хангах” гэсэн шаардлагыг хангасан гэж үзэх үндэслэлгүй байна. “Төслийн нэгдсэн үнэлгээ”-ний 15 дугаар шалгуур үзүүлэлтэд ажлын хэсгийн гишүүн М.Н, Г.Г нараас 0 оноо тавьсан буюу үнэлгээ өгөөгүйг буруутгах боломжгүй ба ийнхүү үнэлсэн нь “Журам”-ын 9.7-д “Ажлын хэсэг төсөл тус бүр холбогдох зард заасан бүрдлийг хангасан эсэхийг шалгана. Ажлын хэсэг энэ тухай оролцогчид мэдээлж, тухайн үзүүлэлтээр үнэлгээ өгөхгүй байх, 9.8-д “Ажлын хэсэг ...сумын газрын даамал, чөлөөт бүсийн захирагчийн албанаас урьдчилан тогтоосон дор дурдсан үндсэн шалгуур үзүүлэлтээр төслийг сонгон шалгаруулж харгалзах оноог тавина”, 9.8.6-д “төсөл хэрэгжсэнээр шинээр бий болох ажлын байрны тоо хэмжээ”, 9.10-д “...орон нутгийн нийгэм эдийн засагт үзүүлэх ач холбогдол, ...зэргийг харьцуулан үзэж шалгаруулна” гэж заасантай нийцсэн байгааг дурдах нь зүйтэй. Иймээс 15 дугаар шалгуур үзүүлэлтийг зөвшөөрөхгүй гэж маргасан нь үндэслэлгүй байна.
1.3. “Төслийн нэгдсэн үнэлгээ”-ний “Өөрсдийн санал санаачилгаар орон нутгийн хөгжилд нэмэр болохуйц ажил үйлчилгээний санал” гэх 19 дүгээр шалгуур үзүүлэлтийн үнэлгээг зөвшөөрөхгүй байгаа талаар нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс “...44 айлын орон сууцны барилгын ажлыг эхлүүлж байгаа, цаашид 2018-2020 онуудад дахин орон сууц, сургууль болон цэцэрлэг зэргийг барих талаар тусгасан байхад “тодорхой санал гэж дүгнэхээр зүйл дурдаагүй, зөвхөн төмөр замын үйл ажиллагаатай холбогдуулсан зүйлийг бичсэн нь хангалтгүй” гэж үзсэн нь үндэслэлгүй гэх агуулгаар маргаж байна.
Уг шалгуур үзүүлэлтэд нэхэмжлэгч Улаанбаатар төмөр замын Их барилга, Хөрөнгө оруулалтын хэлтсийн 2017 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 21/111 дугаар албан бичгийг ирүүлснээс өөр ямар нэг баримтыг ирүүлээгүй болох нь нэхэмжлэгчийн “Төсөл сонгон шалгаруулалтын баримт бичиг” гэх хавтастай материалын “Товъёог” гэх 1-р хуудасны 8-д “Төслийн материалын жагсаалт” гэсэн мөрөнд “Олон овоо өртөөнд баригдах 44 айлын орон сууцны барилгын талаар Их барилга хөрөнгө оруулалтын хэлтсийн албан бичиг /нийгмийн хариуцлагын чиглэлээр хийгдэх ажил/ хуудасны дугаар 35, хуудасны тоо 1” гэж тэмдэглэгдсэн байгаагаар тогтоогдож байна. Уг албан бичигт “...44 айлын орон сууцны барилга барихаар төлөвлөн зураг төсөл боловсруулан ажиллаж байгаа, уг орон сууцыг өөрийн хөрөнгийн эх үүсвэрээр 2.870.460.761 төгрөгийн зардлаар жилийн хугацаанд барьж дуусган ашиглалтад өгөх боломжтой” гэж, мөн “..өртөөний ажилчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэхийн тулд” хийхээр төлөвлөсөн ажил гэж тус тус дурдсан байгаагаас үзвэл тус 44 айлын орон сууцыг өөрсдийн ажилчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэх зорилгоор барихаар төлөвлөсөн гэж ойлгогдож байх тул нэхэмжлэгчийг “Төсөл сонгон шалгаруулалтанд оролцогчдод өгөх зааварчилгаа”-ны 9.1.9-д “Өөрсдийн санал санаачилгаар орон нутгийн хөгжилд нэмэр болохуйц ажил үйлчилгээний санал” гэсэн шалгуурыг хангасан гэж үзэхээргүй байна.
Иймээс Ажлын хэсгийн гишүүдийн зүгээс “зөвхөн төмөр замын үйл ажиллагаатай холбогдуулсан зүйлийг бичсэн нь хангалтгүй” гэж дүгнэснийг буруутгах боломжгүйг, уг шалгуур үзүүлэлтээр ажлын хэсгийн дарга Ц.Д, гишүүн О.Б, А.М, гишүүн М.Н нар тус бүр 4 оноо, Г.Г 3 оноо тавьсан буюу нэхэмжлэгч нь энэ үзүүлэлтэд /үнэлбэл зохих онооны дээд хэмжээ 25 оноо байна/ нийт 16 онооны үнэлгээ авсныг, “Ажлын хэсэг”-ийн гишүүд нь журамд заасны дагуу шалгуур үзүүлэлт бүрээр оноо өгөх эрхийнхээ хүрээнд үнэлсэн нь “Журам”-ын 9.7-д “Ажлын хэсэг төсөл тус бүр холбогдох зард заасан бүрдлийг хангасан эсэхийг шалгана. Ажлын хэсэг энэ тухай оролцогчид мэдээлж, тухайн үзүүлэлтээр үнэлгээ өгөхгүй байх, 9.8-д “Ажлын хэсэг ..сумын газрын даамал, чөлөөт бүсийн захирагчийн албанаас урьдчилан тогтоосон дор дурдсан үндсэн шалгуур үзүүлэлтээр төслийг сонгон шалгаруулж харгалзах оноог тавина”, 9.10-д “..орон нутгийн нийгэм эдийн засагт үзүүлэх ач холбогдол,..зэргийг харьцуулан үзэж шалгаруулна” гэж заасантай нийцэж байгааг тус тус дурдах нь зүйтэй.
Шүүхээс нэхэмжлэгчийн төслийн материалыг Даланжаргалан сумын ЗДТГ-аас бүрэн эхээр нь татан авахад “Төсөл сонгон шалгаруулалтын баримт бичиг” -ээс гадна ачилт буулгалтын талбайн зураг төсөлтэй холбогдох 4 хавтас, “Олон-Овоо өртөөний терминал барих төслийн судалгааны материал” гэх 1 хавтас нийт 6 хавтастай материалыг ирүүлсэн.
Нэхэмжлэгчээс 19 дүгээр шалгуурт хамааруулан “цаашид 2018-2020 ондуудад дахин орон сууц, сургууль болон цэцэрлэг барих, зочид буудал, нийтийн хоолны үйлчилгээг өргөжүүлэх, хүнсний болон өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн худалдаалах дэлгүүр, ахуй үйлчилгээний газрууд, нийтийн тээврийн үйлчилгээ нэмэгдэх талаар тусгасан” гэж тайлбарыг гаргаж байгаа боловч энэ талаар “Төсөл сонгон шалгаруулалтын баримт бичиг”-т дээр дурдсан Убт з Их барилга, Хөрөнгө оруулалтын хэлтсийн 2017 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 21/111 албан бичгээс өөр баримт байхгүй, харин “Олон-Овоо өртөөний терминал барих төслийн судалгааны материал” гэх 16 хуудас бүхий хавтастай материалын 2-р хуудасны “Оршил”-ын 2-с 4 дугаарт дээрхийг “..боломж бий болно, боломж бүрдэнэ, шаардлага бий болно” гэх мэтээр дурдсан байна. Өөрөөр хэлбэл “Төсөл сонгон шалгаруулалтын баримт бичиг”-ээс өөр хавтастай материалд дурдагдсан байгааг “Ажлын хэсэг”-ээс “Төслийн нэгдсэн үнэлгээ”-ний “Өөрсдийн санал санаачилгаар орон нутгийн хөгжилд нэмэр болохуйц ажил үйлчилгээний санал” гэх 19 дүгээр шалгуур үзүүлэлтэд хамаатуулан үнэлж, оноо өгөх боломжгүй, “өөрсдийн санал санаачилгаар орон нутгийн хөгжилд нэмэр болохуйц ажил үйлчилгээний санал” гэж үзсэн зарим гишүүд үнэлгээ өгөөгүй нь үндэслэлтэй байна.
Дээрхийг бүхэлд нь дүгнэвэл гуравдагч этгээд “Монголиан транс ложистик” ХХК нь нэхэмжлэгч М-О хувь нийлүүлсэн нийгэмлэг “Уб т з”-аас 24 онооны илүү үнэлгээ авч ялагч болсон бөгөөд ийнхүү үнэлсэн “Ажлын хэсэг”-ийн үйл ажиллагаанд “төсөлд оролцогчдод илтэд тэгш бус хандсан” гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байх ба Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2-т “газар өмчлөх, эзэмших, ашиглахад шударга ёс, тэгш байдлыг хангах”, “Газар эзэмшүүлэх, ашиглуулах төсөл сонгон шалгаруулах журам”-ын 2.1-д “Төсөл сонгон шалгаруулалтаар газар эзэмшүүлэх, ашиглуулахад дараах зарчмыг баримтална”, 2.1.1-д “тэгш, шударга оролцоог хангасан байх”, 2.1.2-т “хамгийн өндөр оноо авсан төслийг сонгон шалгаруулах” гэсэн зарчмуудыг баримтлан гаргасан Даланжаргалан сумын Олон-Овоо багийн нутаг дэвсгэрт байрлах 20 га газрыг ачилт буулгалтын талбайн зориулалтаар эзэмшүүлэх, ашиглуулах №01/2017 дугаартай төсөл сонгон шалгаруулалтын “Ажлын хэсэг”-ийн 7 дугаар сарын 20-ны өдрийн “Дүгнэлт” , нэхэмжлэгчид хамаарах “Төслийн нэгдсэн үнэлгээ” нь бүхэлдээ нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байдал тогтоогдохгүй байх тул “Дүгнэлт /Төслийн нэгдсэн үнэлгээ-г/” хүчингүй болгох тухай нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
2. Дорноговь аймгийн Даланжаргалан сумын Засаг даргын 2017 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн “Газар эзэмшүүлэх тухай” А/95 дугаар захирамж, төслийн ялагч “М т ложистик” ХХК-тай байгуулсан газар эзэмшүүлэх, ашиглуулах тухай 2017 оны 8 дугаар сарын 07-ны өдрийн 03 дугаартай гэрээг тус тус хүчингүй болгуулж, газар эзэмшүүлэх төсөл сонгон шалгаруулалтыг дахин явуулахыг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагын талаар;
Дорноговь аймгийн Даланжаргалан сумын иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн “Даланжаргалан сумын 2017 оны газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөг батлах тухай” 02/05 дугаар тогтоолын 2 дугаар хавсралтаар Олон-Овоо багийн нутагт ачилт буулгалтын талбайн зориулалтаар олгох “11.8 га” газрыг, мөн сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2017 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн “Даланжаргалан сумын 2017 оны газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөнд нэмэлт оруулах тухай” 04/01 дүгээр тогтоолын 4 дүгээр хавсралтаар Олон-Овоо багийн нутаг дэвсгэрт ачилт буулгалтын талбайн зориулалтаар ашиглуулах газрын хэмжээг “8.26 га”-гаар нэмэгдүүлэн баталсан байх ба ийнхүү газрын хэмжээг нэмэгдүүлснээр Олон-Овоо багийн нутаг дэвсгэрт ачилт буулгалтын талбайн зориулалтаар эзэмшүүлэх, ашиглуулах газрын хэмжээ 20.06 га болсон байна.
Үүний дараа Даланжаргалан сумын Засаг даргын А/49 дүгээр захирамжаар мөн Засаг даргын гаргасан “Газар эзэмшүүлэх, ашиглуулах төсөл сонгон шалгаруулалт зохион байгуулах тухай” 2017 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн А/38 дугаар захирамжийг “сонгон шалгаруулалтыг зохион байгуулах өдөр бүх нийтээр амрах амралтын өдөртэй давхацсан” гэх үндэслэлээр хүчингүй болгосон байх ба Засаг даргын 2017 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн А/50 дугаар захирамжаар дээрх 20.06 га газрыг эзэмшүүлэх, ашиглуулах төсөл сонгон шалгаруулалтыг 2017 оны 07 дугаар сарын 17-ны өдөр зохион байгуулахаар шийдвэрлэжээ.
Дээр дурдсанчлан Даланжаргалан сумын Засаг даргын 2017 оны А/88 дугаар захирамжаар томилогдсон “Ажлын хэсэг” нь 2017 оны 7 дугаар сарын 20-ны өдөр төслийг сонгон шалгаруулах үйл ажиллагааг “Газар эзэмшүүлэх, ашиглуулах төсөл сонгон шалгаруулах журам”-д /цаашид “Журам” гэх/ заасан дагуу явуулан, гуравдагч этгээд “М тложистик” ХХК-ийг төсөлд ялагчаар тодруулсан дүгнэлтийг гаргасан ба журмын 10.1-д “Төсөл сонгон шалгаруулалтын дүнг нийтэд зарласан өдрөөс хойш ажлын 3 өдөрт багтаан ялагчтай тухайн шатны Засаг даргыг төлөөлж ...сумын газрын даамал... гэрээ байгуулна” гэж заасан дагуу 2017 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 01/2017 дугаартай “Төсөл сонгон шалгаруулалтын ялагчтай байгуулах гэрээ”-г сумын газрын даамал Ц.Д төслийн ялагчтай байгуулсан байна.
“Журам”-ын 10.2-т “Тухайн шатны Засаг дарга, чөлөөт бүсийн захирагч энэ журмын 10.1-д заасан гэрээ байгуулсан өдрөөс хойш 14 хоногийн дотор газар эзэмшүүлэх, ашиглуулах тухай захирамж гаргана” гэж заасны дагуу гаргасан Даланжаргалан сумын Засаг даргын 2017 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн “Газар эзэмшүүлэх тухай” А/95 дугаар захирамжийг болон уг захирамжийн дагуу сумын газрын даамлаас төсөлд ялагч “М т ложистик” ХХК-тай байгуулсан “Иргэн хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх тухай” 2017 оны 8 дугаар сарын 07-ны өдрийн гэрээг тус тус хүчингүй болгон, төсөл сонгон шалгаруулалтыг дахин явуулахыг хариуцагчид даалгах нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс “...төслийн дүнг хэрхэн нийтэд зарласан нь тодорхойгүй, Захиргааны Ерөнхий хуулийн 32, 94, 95, 96 дугаар зүйлийг зөрчиж гомдол шийдвэрлэх ажиллагаанд гомдол гаргагчийг оролцуулалгүй шийдсэн, гомдол шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан дагуу явуулаагүй, ялагчтай гэрээ байгуулах, газар эзэмшүүлэх тухай захирамж гаргах шийдвэрийг гомдол хянан шийдвэрлэх хугацаанд яаран гаргасан” гэх агуулгаар тайлбарлан маргаж байх ба нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргаж буй тайлбар бүрийг маргааны үйл баримт, хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудтай харьцуулан дүгнэхэд дараах нөхцөл байдлууд тогтоогдож байна. Үүнд:
2.1. Шүүх “Ажлын хэсэг”-ийн гаргасан “Дүгнэлт /Төслийн нэгдсэн үнэлгээ/” нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байдал тогтоогдоогүй тул хүчингүй болгох үндэслэлгүй гэж дүгнэсэн бөгөөд Даланжаргалан сумын Засаг даргын тамгын газраас төсөл сонгон шалгаруулалтын дүнг 2017 оны 7 дугаар сарын 22-ны өдөр Даланжаргалан сумын ЗДТГ-ын цахим хуудсанд тавьж нийтэд мэдээлсэн болох нь Дорноговь аймгийн Даланжаргалан сумын Засаг даргын 2017.11.03-ны өдрийн 02/652 дугаар албан бичиг түүнд хавсарган ирүүлсэн “Dalanjargalan Zdtg” гэсэн цахим хуудсанд тавигдсан зар мэдээгээр тогтоогдож байх ба энэ нь “Журам”-ын 9.16-д “Ажлын хэсэг төсөл сонгон шалгаруулалтын дүгнэлтийг 3 хоногт багтаан тухайн шатны Засаг дарга болон чөлөөт бүсийн захирагчид танилцуулан нийтэд зарлана” гэж заасантай нийцсэн байна. Тэрээр Дорноговь аймгийн Даланжаргалан сумын Засаг даргаас 2017.07.26-ны өдрийн 01/454 дугаартай албан бичигтээ нэхэмжлэгчид хамаарах “Дүгнэлт Төслийн нэгдсэн үнэлгээ”-г хавсарган хүргүүлсэн /нэхэмжлэгч нь 2017.07.27-нд өдөр хүлээн авсан гэж тайлбарладаг/ байх ба уг албан бичигт “М т ложистик” ХХК төслийн ялагч болсон талаар дурджээ.
Иймээс нэхэмжлэгчээс “төслийн дүнг хэрхэн нийтэд зарласан нь тодорхойгүй, журмын 9-ийг зөрчсөн” гэж маргасан нь үндэслэлгүй байна гэж үзлээ.
2.2. “Журам”-ын 11.1-д “Төсөл сонгон шалгаруулалтад оролцогч нь Ажлын хэсгийн дүгнэлт болон тухайн шатны Засаг даргын ...шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй тохиолдолд дээд шатны байгууллага, албан тушаалтанд гомдол гаргаж болно” гэж заажээ.
Хариуцагч Засаг даргаас “төслийн дүгнэлт”-ийг хүргүүлсэн 01/454 дугаартай албан бичгийг нэхэмжлэгч нь 2017 оны 7 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авсан байх ба нэхэмжлэгчээс Дорноговь аймгийн Засаг даргад “Ажлын хэсгийн дүгнэлт болон сумын Засаг даргын шийдвэрийг хүчингүй болгуулах, гомдлыг хянан шийдвэрлэх хүртэл хугацаанд төсөл сонгон шалгаруулалтын дүнг үндэслэн ялагчтай гэрээ байгуулах шийдвэрийг түдгэлзүүлэх, сонгон шалгаруулалтад ирүүлсэн баримт бичигтэй танилцах” тухай гомдлыг 2017 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 10/1370 дугаар албан бичгээр ,
Мөн Дорноговь аймгийн Даланжаргалан сумын Засаг даргад “дүгнэлтийн талаар гомдол гаргаж байгаатай холбогдуулан ялагчтай гэрээ байгуулах асуудлыг гомдлыг хянан шийдвэрлэх хугацаагаар түдгэлзүүлэх, мөн төслийн баримт бичигтэй танилцах” тухай гомдлыг 2017 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 10/1371 дугаар албан бичгээр тус тус гаргасан байна.
Гомдлын хариуг Дорноговь аймгийн Засаг даргаас 2017 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 1/1483 дугаар албан бичгээр , хариуцагч Даланжаргалан сумын Засаг даргаас 2017 оны 08 дугаар сарын 4-ны өдрийн 01/467 дугаар албан бичгээр тус тус нэхэмжлэгчид хүргүүлсэн байх боловч нэхэмжлэгч нь хариуцагч Даланжаргалан сумын Засаг даргын дээд шатны байгууллага, албан тушаалтан болох Дорноговь аймгийн Засаг даргаас түүний гомдлыг шийдвэрлээд гаргасан “2017 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн 1/1483 дугаар албан бичиг”-ийн талаар Дорноговь аймгийн Засаг даргад холбогдуулан тусгайлан шаардлага гаргаагүйг дурдах нь зүйтэй.
Нэхэмжлэгч нь “Захиргааны Ерөнхий хуулийн 32 дугаар зүйлд зааснаар төслийн баримт бичигтэй танилцах хүсэлтээ илэрхийлсэн байхад танилцуулаагүй” гэж хариуцагч Даланжаргалан сумын Засаг даргыг буруутган маргаж байна. Захиргааны Ерөнхий хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-д “Захиргааны байгууллага өөрийн шийдвэрийн хүчин төгөлдөр байдлыг урьдчилан мэдэгдэх, тухайн шийдвэртэй холбоотой оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалахад шаардлагатай баримт бичигтэй оролцогч, түүний төлөөлөгчид танилцах боломж олгоно”, 32.2-т “Энэ хуулийн Долдугаар бүлэгт заасан нийтийг хамарсан төлөвлөлтөөс бусад тохиолдолд захиргааны шийдвэр хүчин төгөлдөр болсноор оролцогч, түүний төлөөлөгч тухайн шийдвэртэй холбоотой баримт бичигтэй танилцах эрхтэй” гэж тус тус заасан байх ба 32.1 дэх зүйлийн “Захиргааны байгууллага өөрийн шийдвэрийн хүчин төгөлдөр байдлыг урьдчилан мэдэгдэх” гэдгийг тухайн захиргааны байгууллагын шийдвэр хууль ёсны болохыг, шийдвэр гаргах эрх зүйн үндэслэл болон захиргааны байгууллагын эрх хэмжээний талаар мэдэгдэхийг; “шийдвэртэй холбоотой оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалахад шаардлагатай баримт бичигтэй оролцогч, түүний төлөөлөгчид танилцах боломж олгоно” гэдэгт бусад этгээдийн баримт бичигтэй танилцах, мэдээлэл авахыг хамааруулахгүй байхаар тус тус ойлгож хэрэгжүүлэх юм. Өөрөөр хэлбэл 32.2-т заасан “...тухайн шийдвэртэй холбоотой баримт бичигтэй танилцах” эрх нь нэхэмжлэгчийн өөрийнх нь төслийг үнэлсэн баримт болох “Төслийн нэгдсэн үнэлгээ” болон Дүгнэлттэй танилцснаар нь хэрэгжих бөгөөд хариуцагч Даланжаргалан сумын Засаг даргаас 2017.07.26-ны өдрийн 01/454 дугаар албан бичигтээ нэхэмжлэгчээс ирүүлсэн төслийг үнэлэн “Ажлын хэсэг”-ээс гаргасан “Төслийн нэгдсэн үнэлгээ” болон дүгнэлтийг тус тус хавсарган хүргүүлснээр Захиргааны Ерөнхий хуулийн 32 дугаар зүйл заасан “...өөрийн шийдвэрийн хүчин төгөлдөр байдлыг урьдчилан мэдэгдэх, оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалахад шаардлагатай баримт бичигтэй оролцогч, түүний төлөөлөгчид танилцах боломж олгоно” гэсэн үүргээ биелүүлсэн гэж үзэхээр байна. Иймээс нэхэмжлэгчийн зүгээс Захиргааны ерөнхий хуулийн 32 дугаар зүйлийг зөрчсөн гэж хариуцагчийг буруутган маргасан нь үндэслэлгүй гэж үзлээ.
2.3. “Захиргааны Ерөнхий хуулийн 94, 95, 96 дугаар зүйлүүдийг зөрчин гомдол шийдвэрлэх ажиллагаанд гомдол гаргагчийг оролцуулалгүй шийдсэн, гомдол шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан дагуу явуулаагүй, ялагчтай гэрээ байгуулах, газар эзэмшүүлэх тухай захирамж гаргах шийдвэрийг гомдол хянан шийдвэрлэх хугацаанд яаран гаргасан” гэх үндэслэлийн талаар
Захиргааны Ерөнхий хуулийн “Гомдол гаргах, түүнийг хянан шийдвэрлэх хугацаа” гэх 94 дүгээр зүйлд Захиргааны байгууллага албан тушаалтанд гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацаа, гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацааг сэргээхтэй холбогдсон хүсэлтийг шийдвэрлэх болон захиргааны байгууллагаас гомдлыг шийдвэрлэх хугацаа, уг хугацааг сунгах талаарх зохицуулалтыг хуульчилжээ.
Нэхэмжлэгчээс 2017 оны 8 дугаар сарын 01-ний өдөр гаргасан төслийн дүгнэлттэй холбоотой гомдлын хариуг хариуцагч Даланжаргалан сумын Засаг дарга нь 2017.08.04-ний өдрийн 01/467 дугаар албан бичгээр нэхэмжлэгчид хүргүүлснийг дээр дурдсан бөгөөд гомдлын хариуг 3 хоногийн дараа өгсөн хариуцагчийн энэ үйлдэл нь Захиргааны Ерөнхий хуулийн 94 дүгээр зүйлийн 94.1-д “Захиргааны актыг энэ хуульд заасан журмын дагуу мэдэгдсэнээс хойш 30 хоногийн дотор гомдлыг хянан шийдвэрлэх захиргааны байгууллагад гаргана”, 94 дүгээр зүйлийн 94.3-д “Гомдлыг ...хуульд өөрөөр заагаагүй бол 30 хоногийн дотор хянан шийдвэрлэж хариу өгнө” гэж заасныг зөрчөөгүй байна.
Захиргааны Ерөнхий хуулийн “Гомдлыг хянан шийдвэрлэх журам” гэх 95 дугаар зүйлд гомдлыг хянан шийдвэрлэх захиргааны байгууллагын явуулах ажиллагааг тогтоосон байх ба мөн зүйлийн 95.1.3-д “гомдол гаргагч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч, шаардлагатай бол эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдсөн гуравдагч этгээдэд гомдлыг шийдвэрлэх, он, сар, өдөр, газрыг урьдчилан мэдэгдэж, уг ажиллагаанд хүсэлтээр нь байлцуулах” гэж заасан нь гомдлыг хянан шийдвэрлэх ажиллагаанд гомдол гаргагчийг заавал оролцуулна гэсэн зохицуулалт биш юм. Харин захиргааны байгууллага, албан тушаалтнаас шаардлагатай гэж үзсэн тохиолдолд гомдлыг шийдвэрлэх өдөр цаг, газрыг мэдэгдэх, хүсэлт гаргасан тохиолдолд гомдол гаргагчийг уг ажиллагаанд оролцуулахаар ойлгож хэрэгжүүлнэ. Нэхэмжлэгч М-Охувь нийлүүлсэн нийгэмлэг “Уб т з”-ын даргаас 2017.08.01-ний өдрийн 10/1374 албан бичгээр хариуцагч Даланжаргалан сумын Засаг даргад гаргасан гомдлын агуулгаас үзэхэд гомдол шийдвэрлэх ажиллагаанд оролцох хүсэлтэй байгаа талаар дурдаагүй байх бөгөөд дээрх хуулийн зохицуулалтын дагуу нэхэмжлэгчийн гомдлыг шийдвэрлээд хариу өгсөн хариуцагч Засаг даргын үйл ажиллагааг буруутгах үндэслэлгүй ба гомдлыг шийдвэрлэн 3 хоногийн дараа хариу өгсөн нь Захиргааны Ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.2-т заасан “захиргааны үйл ажиллагаа шуурхай, тасралтгүй байх” зарчимтай нийцсэн байна гэж үзлээ.
Мөн Захиргааны Ерөнхий хуулийн 96 дугаар зүйл нь “Захиргааны актын биелэлтийг түдгэлзүүлэх” асуудлыг зохицуулсан байх ба мөн зүйлийн 96.1-д “Энэ хуулийн 97 дугаар зүйл болон хуульд өөрөөр зааснаас бусад тохиолдолд захиргааны үйл ажиллагааны оролцогч болон эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа иргэн, хуулийн этгээдийн хүсэлтээр гомдлыг хянан шийдвэрлэх эрх бүхий захиргааны байгууллага захиргааны актын биелэлтийг түдгэлзүүлнэ” гэж заасан.
Дээр дурдсанчлан нэхэмжлэгчээс 2017.08.01-ний өдрийн 10/1374 албан бичгээр хариуцагчид гаргасан гомдолд “Газар эзэмшүүлэх, ашиглуулах төсөл сонгон шалгаруулах” журмын 11 дүгээр зүйлийн 11.1-д заасны дагуу сонгон шалгаруулах комиссын шийдвэрт гомдол гаргаж байгаатай холбогдуулан ялагч компанитай сонгон шалгаруулалтын дүнд гэрээ байгуулах ажиллагааг гомдол хянан шийдвэрлэх хугацаагаар түдгэлзүүлнэ үү” гэж дурджээ.
Захиргааны Ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д “Захиргааны акт гэж...тодорхой нэг тохиолдлыг зохицуулахаар нийтийн эрх зүйн хүрээнд гадагш чиглэсэн, эрх зүйн шууд үр дагавар бий болгосон амаар, бичгээр гаргасан захирамжилсан шийдвэр болон үйл ажиллагааг ойлгоно” гэж тодорхойлсон ба нэхэмжлэгчийн гомдол нь мөн хуулийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх зүйлд заасан “захиргааны актын биелэлтийг түдгэлзүүлэх” агуулгагүй, харин “Журам”-ын 10.3-д “Энэ журмын 10.2-т заасан захирамжийг үндэслэн аймаг, нийслэл, дүүргийн Газрын алба, сумын газрын даамал, ...газар эзэмшүүлэх, ашиглуулах гэрээ байгуулж, гэрчилгээ олгох..” гэсэн заалтыг хэрэгжүүлэхгүй байхыг хариуцагчаас хүссэн агуулгатай байжээ. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч нь энэхүү гомдлоороо ямар захиргааны актын биелэлтийг түдгэлзүүлэхийг хүссэн нь тодорхойгүй, маргаан бүхий А/95 дугаар захирамжийг нэхэмжлэгчийн гомдол ирэхээс 6 хоногийн өмнө буюу 2017 оны 7 дугаар сарын 27-ны өдөр гаргасан байх тул захиргааны актын биелэлтийг түдгэлзүүлэх хүсэлтийг хуульд зааснаар шийдвэрлээгүй гэж хариуцагчийг буруутгах үндэслэлгүй байна.
Нэхэмжлэгч, гуравдагч этгээдийн зүгээс маргаан бүхий газарт баригдсан терминалаар Монгол улсаас нүүрс экспортлож байгаа компаниудын дийлэнх нь ачилт хийж байгаа, энэхүү терминалыг ашиглалтад оруулсан нь Монгол улсын эдийн засагт ач холбогдолтой гэдэгт санал нэгдэн маргаагүй бөгөөд харин хариуцагч Засаг даргаас гаргасан маргаан бүхий А/95 дугаар актын биелэлтийг түдгэлзүүлж, төслийн ялагчтай газар эзэмшүүлэх гэрээ хийгээгүй тохиолдолд тухайн газар нэхэмжлэгч, гуравдагч этгээдийн хэн аль нь үйл ажиллагаа явуулах боломжгүй болох ба Захиргааны Ерөнхий хуулийн 97 дугаар зүйлийн 97.1.1-д заасан “...эд хөрөнгөд ноцтой, хуулийн этгээдэд илт хохирол учирах” захиргааны актыг түдгэлзүүлж болохгүй нөхцөл бий болохоор байсныг дурдах нь зүйтэй.
Маргаан бүхий А/95 дугаар захирамжийн 2 дахь заалт, “Журам”-ын 10.3-д “Энэ журмын 10.2-т заасан захирамжийг үндэслэн ...сумын газрын даамал, .. газар эзэмшүүлэх, ашиглуулах гэрээ байгуулж, гэрчилгээ олгох бөгөөд ажлын 21 өдөрт багтаан тухайн газрын эзэмшигч, ашиглагчид газрыг актаар хүлээлгэн өгнө” гэж заасныг тус тус хэрэгжүүлэн төсөлд ялагч “М т ложистик” ХХК-тай “Иргэн хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх тухай” гэрээг 2017 оны 8 дугаар сарын 07-ны өдөр байгуулж, улмаар “000318160 дугаар бүхий гэрчилгээ” -г “Мт ложистик” ХХК-д олгосон сумын газрын даамлын үйл ажиллагаа нь хууль болон холбогдох журамд заасантай нийцсэн ба нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс “гомдол шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан дагуу явуулаагүй буюу захиргааны актын биелэлтийг түдгэлзүүлээгүй, ялагчтай гэрээ байгуулах, газар эзэмшүүлэх тухай захирамж гаргах шийдвэрийг гомдол хянан шийдвэрлэх хугацаанд яаран гаргасан” гэж маргасан нь үндэслэлгүй байх тул төслийн ялагч “М т ложистик” ХХК-тай байгуулсан газар эзэмшүүлэх, ашиглуулах тухай 2017 оны 8 дугаар сарын 07-ны өдрийн 03 дугаартай гэрээг хүчингүй болгох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
2.4. Дорноговь аймгийн Даланжаргалан сумын Засаг даргын 2017 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн “Газар эзэмшүүлэх тухай” А/95 дугаар захирамжийг хүчингүй болгуулж, газар эзэмшүүлэх төсөл сонгон шалгаруулалтыг дахин явуулахыг даалгах нэхэмжлэлийн шаардлагын талаар
Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1-д “Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж байгууллагад газар эзэмшүүлэх асуудлыг дараах журмыг баримтлан шийдвэрлэнэ”, 33.1.2-т “энэ хуулийн 33.1.1-д зааснаас бусад зориулалтаар болон энэ хуулийн 29.1, 29.2, 29.3-т заасан хэмжээнээс илүү газар эзэмших хүсэлт гаргасан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар эзэмшүүлэх асуудлыг тухайн шатны Засаг дарга дуудлага худалдаа, төсөл шалгаруулах зарчмаар шийдвэрлэнэ. Төсөл шалгаруулах, дуудлага худалдаа явуулах журмыг Засгийн газар тогтооно” гэж тус тус заасан ба дээр дурдсанчлан Даланжаргалан сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас 2017 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөндөө Олон-Овоо багийн нутагт 20 га газрыг ашиглуулах, эзэмшүүлэх асуудлыг шийдвэрлэсэн, Даланжаргалан сумын Засаг даргаас 2017 оны А/50 дугаар, 2017 оны А/88 дугаар захирамжийг тус тус гаргаснаар “Ажлын хэсэг”-ээс төсөл сонгон шалгаруулалтыг “Газар эзэмшүүлэх, ашиглуулах төсөл сонгон шалгаруулах журам”-д заасан дагуу явуулан төсөлд ялагчийг тодруулснаар, хариуцагч Дорноговь аймгийн Даланжаргалан сумын Засаг дарга нь “Газар эзэмшүүлэх, ашиглуулах төсөл сонгон шалгаруулах журам”-ын 10.2-т “Тухайн шатны Засаг дарга, чөлөөт бүсийн захирагч энэ журмын 10.1-д заасан гэрээ байгуулсан өдрөөс хойш 14 хоногийн дотор газар эзэмшүүлэх, ашиглуулах тухай захирамж гаргана” гэж заасан дагуу төслийн ялагч “М т ложистик” ХХК-д Дорноговь аймгийн Даланжаргалан сумын Олон-Овоо 5 дугаар багийн нутаг дэвсгэрт ачилт буулгалтын тайлбайн зориулалтаар 20 га /200000м2/ газрыг 15 жилийн хугацаатай эзэмшүүлсэн 2017 оны 8 дугаар сарын 07-ны өдрийн А/95 дугаар захирамжийг гаргасан.
Нэхэмжлэгч нь хариуцагчийн гаргасан 2017 оны А/95 дугаар актын хууль зүйн үндэслэлийн талаар маргаагүй боловч А/95 дугаар захирамж нь Захиргааны Ерөнхий хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1-д “Захиргааны актын агуулга ойлгомжтой, тодорхой байна”, мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь зүйлүүдэд болон 40.3-д “..хууль зүйн үндэслэлд захиргааны байгууллага захиргааны акт гаргах эрх олгогдсон хуулийн зүйл, заалтыг тодорхой заана” гэсэн хуулийн шаардлагуудыг бүрэн хангасан, мөн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.2-т заасан захиргааны үйл ажиллагаа “шуурхай тасралтгүй байх” зарчимд нийцсэн захиргааны акт байгааг тэмдэглэх нь зүйтэй.
Шүүхээс “Ажлын хэсэг”-ийн дүгнэлт, “Төслийн нэгдсэн үнэлгээ” нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй гэж үзсэн, мөн хариуцагч Даланжаргалан сумын Засаг даргаас гомдол шийдвэрлэх ажиллагаанд Захиргааны Ерөнхий хуулийн холбогдох заалтуудыг зөрчсөн гэх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагуудыг бүхэлд үндэслэлгүй болохыг дүгнэн “Ажлын хэсэг”-ийн “Дүгнэлт /Төслийн нэгдсэн үнэлгээ/”, төслийн ялагчтай байгуулсан “Иргэн хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх тухай” 2017 оны 8 дугаар сарын 07-ны 03 дугаартай гэрээг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагуудыг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж байгаа тул төсөл сонгон шалгаруулах “Ажлын хэсэг”-ийн “Дүгнэлт”-ийн үр дагавраар гаргасан захиргааны акт болох хариуцагч Даланжаргалан сумын Засаг даргын 2017 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн “Газар эзэмшүүлэх тухай” А/95 дугаар захирамжийг хүчингүй болгож, “төсөл сонгон шалгаруулалтыг дахин явуулахыг хариуцагчид даалгах” нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь үндэслэлгүй байна.
Өөрөөр хэлбэл хариуцагчаас 2017 оны А/95 дугаар захирамжийг гаргах үндэслэл болсон Төсөл сонгон шалгаруулах “Ажлын хэсэг”-ийн Дүгнэлтийг хүчингүй болгох үндэслэл, нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байдал тогтоогдоогүй, 2017 оны А/95 дугаар захирамж гарснаар нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөөгүй байна.
Шүүхээс хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой нөхцөл байдлыг тодруулах зорилгоор “Монголиан транс ложистик” ХХК-д эзэмшүүлсэн Олон-Овоо баг дахь 20 га газарт явуулсан үзлэгээр нэхэмжлэгч М-О хувь нийлүүлсэн нийгэмлэг “Уб т зам” нь 400 метрийн урттай ачилт буулгалтын талбай буюу терминал 2-ыг барьж 2016 оны 12 дугаар сарын 21-ний, 2017 оны 06 дугаар сард тус ашиглалтад оруулсан. Уг талбайд нэхэмжлэгч нь терминалаас гадна 420 метрийн урттай 1, 2-р салбар зам, 40 метрийн урттай мухар зам, Оффисийн барилга, гэрэлтүүлгийн 8 ширхэг цамхаг, харуулын байр, түүнчлэн 7.5 га газрыг тойруулан төмөр хашаа зэргийг барьсан нь;
мөн уг газарт гуравдагч этгээд “Монголиан транс ложистик” ХХК нь шилэн кабель, камерууд, хяналтын серверийн хамт байрлуулсан, гражийн зориулалттай сендвичэн барилга, гуравдагч этгээдтэй гэрээ байгуулан ажиллаж байгаа компаниудын 60000 тн нүүрсийг буулгасан зэрэг нөхцөл байдлууд тогтоогдсон болно.
Гуравдагч этгээд “М т ложистик” ХХК болон нэхэмжлэгч М-О хувь нийлүүлсэн нийгэмлэг “Убтз” нь Олон-Овоо өртөөн дэх ачилт буулгалтын талбайд хамтран ажиллаж байгаа нь “Хурлын тэмдэглэл”-ээр , шүүхээс явуулсан үзлэгийн тэмдэглэлд тусгагдсанаар, уг талбайгаас Хятад улс руу нүүрс экспортлох үйл ажиллагаа хэвийн, тасралтгүй явагдаж байгаа нь гуравдагч этгээдээс нэр бүхий 5 компанитай “Нүүрс тээвэрлэлтийн гэрээ”-г байгуулан ажиллаж байгаагаар тус тус тогтоогдсон болно.
Монгол Улсын Үндсэн хуулийн Зургаадугаар зүйлийн 1-д “Монгол Улсад газар, түүний хэвлий, ой, ус, амьтан, ургамал болон байгалийн бусад баялаг гагцхүү ард түмний мэдэл, төрийн хамгаалалтад байна” гэж, Газрын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д “Монгол Улсын иргэдэд өмчлүүлснээс бусад газар төрийн өмч мөн” гэж тус тус заасан ба нэхэмжлэгч нь Монгол Улсын хуулийг дээдлэн, сахин биелүүлэх үүрэгтэйг дурдах нь зүйтэй байна.
Нэхэмжлэгчээс Даланжаргалан сумын Олон-Овоо багийн нутагт барьсан ачилт буулгалтын талбайгаас Монгол улсаас Хятад улсын Тяньжин боомтын түүхий эдийн бирж рүү нүүрс тээвэрлэх гарц бий болсон, энэ нь Монгол улсын нүүрсний экспорт, гадаад худалдааг нэмэгдүүлсэн эдийн засгийн чухал ач холбогдолтой болох нь мөн нэхэмжлэгчээс нотлох баримтаар гаргасан М-О хувь нийлүүлсэн нийгэмлэг “Уб т з”-аас Зам, Тээврийн хөгжлийн яаманд явуулсан 2017.09.13-ны өдрийн №10/1709 албан бичиг, Зам, Тээврийн Хөгжлийн яамны сайдын үүрэг гүйцэтгэгч Д.Г явуулсан “Дэмжлэг хүсэх тухай” 2017.09.13-ны өдрийн №10/1704 албан бичиг, Өнөөдөр сонины 2017.03.23-ны №067 дугаар /тэргүүн нүүрт нь “Экспортын шинэ хаалга нээлээ” гэсэн гарчигтай/ зэрэг болон шүүхээс уг ачилт буулгалтын талбайд хийсэн үзлэгээр тус тус тогтоогдож байгаа хэдий ч энэ нөхцөл байдал нь Монгол Улсын Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.4-д “Хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй аливаа этгээд газар эзэмшихийг хориглоно” гэж заасныг зөрчин мөн хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2-т “энэ хуулийн 33.1.1-д зааснаас бусад зориулалтаар болон энэ хуулийн 29.1, 29.2, 29.3-т заасан хэмжээнээс илүү газар эзэмших хүсэлт гаргасан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар эзэмшүүлэх асуудлыг тухайн шатны Засаг дарга дуудлага худалдаа, төсөл шалгаруулах зарчмаар шийдвэрлэнэ. Төсөл шалгаруулах, дуудлага худалдаа явуулах журмыг Засгийн газар тогтооно” гэж заасан дагуу захиргааны байгууллагаас уг газрыг төсөл сонгон шалгаруулах журмаар эзэмшүүлэх талаар шийдвэр гараагүй байхад зөвшөөрөлгүй газар ашиглан, улмаар ачилт буулгалтын талбайн зориулалттай барилга байгууламжийг барьж ашиглалтад оруулсан нэхэмжлэгч Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг “Улаанбаатар төмөр зам”-ын хууль бус үйлдэл, үйл ажиллагааг зөвтгөх, нэхэмжлэгчид давуу эрхтэйгээр тухайн газрыг эзэмшүүлэх үндэслэл болохгүйг;
мөн түүнчлэн дээр тогтоогдсон нөхцөл байдал нь Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2-т “газар төрийн хяналт, хамгаалалтад байх”, “4.1.3-д “газар өмчлөх, эзэмших, ашиглахад шударга ёс, тэгш байдлыг хангах” гэж заасан зарчмыг баримтлан, мөн хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д “Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ”, 33 дугаар зүйлийн 33.1.2-т “энэ хуулийн 33.1.1-д зааснаас бусад зориулалтаар болон энэ хуулийн 29.1, 29.2, 29.3-т заасан хэмжээнээс илүү газар эзэмших хүсэлт гаргасан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар эзэмшүүлэх асуудлыг тухайн шатны Засаг дарга дуудлага худалдаа, төсөл шалгаруулах зарчмаар шийдвэрлэнэ. Төсөл шалгаруулах, дуудлага худалдаа явуулах журмыг Засгийн газар тогтооно” гэж тус тус заасныг хэрэгжүүлэн ажиллаж, төсөл сонгон шалгаруулалтад ялагчаар тодорсон гуравдагч этгээд “М т ложистик” ХХК-д ачилт буулгалтын талбайн зориулалтаар 20 га газрыг эзэмшүүлсэн хариуцагч захиргааны байгууллага, албан тушаалтны хуульд нийцсэн үйл ажиллагааг буруутгах үндэслэл болохгүйг,
шүүхээс нэхэмжлэгч болоод гуравдагч этгээдийн төслийн нийт 9 хавтастай материалыг Даланжаргалан сумын Засаг даргын тамгын газраас эх хувиар татан авч шүүх хуралдаанд шинжлэн судалсан ба эдгээрээс нэхэмжлэлийн шаардлагад хамааралтай буюу хэргийг хянан шийдвэрлэхэд үндэслэл болгосон зарим баримтыг хуульд заасан нотлох баримтын шаардлага хангасан хэлбэрээр хэргийн материалд авсан ба нэхэмжлэлийн шаардлагад хамааралгүй, нотолгооны ач холбогдолгүй зарим баримтуудыг үнэлээгүйг тус тус дурдах нь зүйтэй.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэрэгт авагдан шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг хэргийн үйл баримт, оролцогчдын тайлбар зэрэгтэй тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзэж, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж дүгнэн Дорноговь аймгийн Даланжаргалан сумын Засаг дарга болон Дорноговь аймгийн Даланжаргалан сумын Олон-Овоо багийн нутаг дэвсгэрт байрлах 20 га газрыг ачилт буулгалтын талбайн зориулалтаар эзэмшүүлэх, ашиглуулах №01/2017 дугаартай төсөл сонгон шалгаруулалтын Ажлын хэсэгт тус тус холбогдуулан гаргасан тус Ажлын хэсгийн 2017 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн дүгнэлт, “Даланжаргалан сумын Засаг даргын 2017 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн “Газар эзэмшүүлэх тухай” А/95 дугаар захирамж, төслийн ялагч “М т ложистик” ХХК-тай байгуулсан газар эзэмшүүлэх, ашиглуулах тухай 2017 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн 03 дугаартай гэрээг тус тус хүчингүй болгуулж, газар эзэмшүүлэх төсөл сонгон шалгаруулалтыг дахин явуулахыг даалгах шаардлага бүхий М-О хувь нийлүүлсэн нийгэмлэг “Уб т з”-ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2, 106.3.14 дэх зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2, 4.1.3, 27 дугаар зүйлийн 27.1, 27.4, 33 дугаар зүйлийн 33.1.2, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Захиргааны Ерөнхий хуулийн 32 дугаар зүйлийн 32.1, 32.2, 94 дүгээр зүйлийн 94.3, 95 дугаар зүйлийн 95.1.3, 96 дугаар зүйлийн 96.1 дэх зүйлүүдэд заасныг тус тус баримтлан Дорноговь аймгийн Даланжаргалан сумын Засаг дарга болон Дорноговь аймгийн Даланжаргалан сумын Олон-Овоо багийн нутаг дэвсгэрт байрлах 20 га газрыг ачилт буулгалтын талбайн зориулалтаар эзэмшүүлэх, ашиглуулах №01/2017 дугаартай төсөл сонгон шалгаруулалтын Ажлын хэсэгт тус тус холбогдуулан гаргасан Олон-Овоо багийн нутаг дэвсгэрт байрлах 20 га газрыг ачилт буулгалтын талбайн зориулалтаар эзэмшүүлэх, ашиглуулах №01/2017 дугаартай төсөл сонгон шалгаруулалтын “Ажлын хэсэг”-ийн 2017 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн дүгнэлт, “Даланжаргалан сумын Засаг даргын 2017 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн “Газар эзэмшүүлэх тухай” А/95 дугаар захирамж, төслийн ялагч “М т ложистик” ХХК-тай байгуулсан газар эзэмшүүлэх, ашиглуулах тухай 2017 оны 8 дугаар сарын 07-ны өдрийн 03 дугаартай гэрээг тус тус хүчингүй болгуулж, газар эзэмшүүлэх төсөл сонгон шалгаруулалтыг дахин явуулахыг даалгах шаардлага бүхий М-О хувь нийлүүлсэн нийгэмлэг “Убт зам”-ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх зүйлд заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх зүйлд зааснаар шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ОТГОНТУЯА