Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 04 сарын 21 өдөр

Дугаар 730

 

                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                    

          Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Чингис даргалж,

    Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Билэгжаргал,

Улсын яллагч А.Ариунаа,

Өсвөр насны шүүгдэгч Б.Т , түүний хууль ёсны төлөөлөгч Д.Явай, тэдний өмгөөлөгч Ц.Баяртогтох нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны “Ж” танхимд хаалттай хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

 

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн өсвөр насны шүүгдэгч Б.Т т холбогдох эрүүгийн 1806 08700 0711 дугаартай хэргийг 2020 оны 4 дүгээр сарын      2-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

          Өсвөр насны шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Өсвөр насны шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 2002 оны 7 дугаар сарын 31-ний өдөр Улаанбаатарт хотод төрсөн, 17 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эмээгийн хамт Баянзүрх дүүргийн   тоотод оршин суух бүртгэлтэй, гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, регистрийн дугаар  , Б.Т .

 

           Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

 

         Өсвөр насны шүүгдэгч Б.Т  нь 2018 оны 10 дугаар сарын 23-ны өдөр Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо, Дунд дарь эхийн 35-1845 тоотод байрлах иргэн А.Одгэрэлийн эзэмшлийн байшингийн хаалганы цоожийг эвдэн нэвтэрч “Акира” брэндийн хөргөгчийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бусдад 192.000 төгрөгийн эд хөрөнгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараахи нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

   Шүүхийн хэлэлцүүлэгт өсвөр насны шүүгдэгч Б.Т : “...Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй. Би насанд хүрээгүй. Дахин ийм гэмт хэрэг үйлдэхгүй. Одоогийн байдлаар приус засварт ажиллаж байгаа тул хохирлыг барагдуулна. Үйлдсэн хэрэгтээ гэмшиж байна гэв.

 

  Шүүхийн хэлэлцүүлэгт өсвөр насны шүүгдэгчийн хууль ёсны төлөөлөгч Г.Явай мэдүүлэхдээ: “...Б.Т  надтай багаасаа өссөн. 2011 онд өвөө нь нас барсан. Уг нь сайн хүүхэд юм. Дахин ийм гэмт хэрэгт холбогдуулахгүй. Хохирлыг төлж барагдуулна.” гэв.

 

  Мөн мөрдөн шалгах ажиллагаанд цугларсан нотлох баримтуудаас хохирогч А.Одгэрэлийн цагдаагийн байгууллагад гаргасан гомдол мэдээлэл /хх-13/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх-14-19/, хохирогч А.Одгэрэлийн өгсөн мэдүүлэг /хх-24/, гэрч Д.Нямбатын өгсөн мэдүүлэг /хх-26/, гэрч Д.Батсайханы өгсөн мэдүүлэг /хх-30-31/, хүнийг гэрэл зургаар таньж олуулах ажиллагааны тэмдэглэл /хх-41-46/, “Дамно” ХХК-ийн хөрөнгө үнэлгээний тайлан /хх-37-38/, өсвөр насны Б.Т ын нас тоолсон тухай тэмдэглэл /хх-86-87/, өсвөр насны Б.Т ын яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-49-50/, өсвөр насны шүүгдэгч Б.Т ын урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-71/ зэргийг шинжлэн судлав.

 

 Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх дүгнэв.

 

 Гэм буруугийн талаар

 

          Өсвөр насны шүүгдэгч Б.Т  нь 2018 оны 10 дугаар сарын 23-ны өдөр Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо, Дунд дарь эхийн 35-1845 тоотод байрлах иргэн А.Одгэрэлийн эзэмшлийн байшингийн хаалганы цоожийг эвдэн нэвтэрч “Акира” брэндийн хөргөгчийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бусдад 192.000 төгрөгийн эд хөрөнгийн хохирол учруулсан болох нь:

 

 Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч А.Одгэрэлийн өгсөн: “...Өнөөдөр буюу 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдөр нөхөр Л.Одгэрэлийн хамт ирэхэд хаалга эвдсэн эд зүйл алдагдсан байдалтай байсан. Манай гэрээс “Акира” брэндийн цагаан өнгийн хөргөгч алдагдсан. Манай хөргөгчөө 10 гаран жилийн өмнө авч байсан.” /хх-24/ гэх мэдүүлэг,

 

 Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Д.Нямбатын өгсөн: “...Дарь эхийн хуучин эцсийн автобусны буудал дээр 40 орчим насны залуу гар өргөөд такси авах гээд зогсож байсан. Тэгээд би зогстол тоосгоны үйлдвэр рүү юм ачаад тоосгоны үйлдвэрт хүргэж өгсөн. Миний машинд эрэгтэй, эмэгтэй хоёр том хүн хүүхдийн хамт гурвуулаа сууж байсан. Тэр гурав хоорондоо “хямдхан хөргөгч авчихлаа шүү унааныхаа мөнгөтэй 60.000 төгрөг болж байна шүү” гээд яриад байсан.” /хх-26/ гэх мэдүүлэг,

 Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Д.Батсайханы өгсөн: “...2018 оны 10 дугаар сарын 24-ний өдөр намайг ажил дээрээ байхад өндөр туранхай, 170 орчим өндөртэй, шивээс болсон халзан толгойтой, 20 гаран орчим настай эрэгтэй хүн орж ирээд “хөргөгч ломбарданд тавъя” гэсэн. Тэгэхээр нь би манай арын хашаанд оруулаад шалгаж үзээд авах гэтэл тухайн хөргөгч нь залгаад ажиллахгүй байсан. Тухайн залуугаас энэ хөргөгчийн ямар учиртайг нь асуухад нэг бол эгчийнх эсвэл ажилладаггүй гэх зэргээр худлаа яриад байх шиг болохоор нь надад сэжигтэй санагдаад байхаар нь цагдаад хэлсэн. Ер нь бол тэр залуу ганцаараа явж байсан.” /хх-30-31/ гэх мэдүүлэг,

 

         Мөрдөн шалгах ажиллагаанд өсвөр насны шүүгдэгч Б.Т ын яллагдагчаар өгсөн: “...Тэр хашаан дотор нэг байшин байсан ба би уг байшингийн цонхыг тоосгоор хагалаад дотогш орсон ба байшин дотор байсан цагаан өнгийн хуучны хөргөгч байсныг аваад хашаан дотор байсан тэргэн дээр нь түрээд авч явсан. “Халиун” төвд байрлах ломбарданд тавих гэсэн боловч ломбардны хүн нь “дээр үеийн хөргөгч бас эвдэрсэн байна, би наадхыг чинь авахгүй” гээд аваагүй. Тэгэхээр нь би өөрийн авч явж байсан хөргөгчийг аваад тэр хоёр хүнд үзүүлээд 50.000 төгрөг зарсан. Би ажил хийж шүүх хурал болохоос өмнө барагдуулна.” /46-50/ гэх мэдүүлэг,

 

Хохирогч А.Одгэрэлийн цагдаагийн байгууллагад гаргасан гомдол,
мэдээлэл /хх-13/,

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-14-19/,

        Хүнийг гэрэл зургаар таньж олуулах ажиллагааны тэмдэглэл /хх-41-46/,

        “Дамно” ХХК-ний хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-37-38/,

        Өсвөр насны Б.Т ын нас тоолсон тухай тэмдэглэл /хх-86-87/,

        Өсвөр насны шүүгдэгч Б.Т ын урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-71/ зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна.

 

Ийнхүү шүүхийн шийдвэрийн тодорхойлох хэсэгт дурьдагдсан байдлаар өсвөр насны шүүгдэгч Б.Т  нь 2018 оны 10 дугаар сарын 23-ны өдөр Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо, Дунд дарь эхийн 35-1845 тоотод байрлах иргэн А.Одгэрэлийн эзэмшлийн байшингийн хаалганы цоожийг эвдэн нэвтэрч “Акира” брэндийн хөргөгчийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бусдад 192.000 төгрөгийн эд хөрөнгийн хохирол учруулсан болох нь хохирогч А.Одгэрэлийн цагдаагийн байгууллагад гаргасан гомдол мэдээлэл, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, хохирогч А.Одгэрэлийн өгсөн мэдүүлэг, гэрч Д.Нямбатын өгсөн мэдүүлэг, гэрч Д.Батсайханы өгсөн мэдүүлэг, хүнийг гэрэл зургаар таньж олуулах ажиллагааны тэмдэглэл, “Дамно” ХХК-ийн хөрөнгө үнэлгээний тайлан, өсвөр насны Б.Т ын нас тоолсон тухай тэмдэглэл, өсвөр насны Б.Т ын яллагдагчаар өгсөн мэдүүлэг болон бусад хавтас хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтууд зэргээр нотлогдон тогтоосон байх тул шүүх дээрхи нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой, үнэн зөв гэж үзсэн болно.

 

Эдгээр нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан гэмт хэргийн нөхцөл байдлын талаар хуульд заасан үндэслэл журмын дагуу буюу нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх журмын дагуу олж авсан, тухайн хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хамааралтай гэж шүүх дүгнэлээ.

 

Дээрхи нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд зааснаар нотолбол зохих зүйлийг нотолсон, мөн хуулийн 16.14 дүгээр зүйлд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, өсвөр насны шүүгдэгчийн гэм бурууг нотлоход хангалттай байна.

 

  Өсвөр насны шүүгдэгч Б.Т ын 2018 оны 10 дугаар сарын 23-ны өдөр Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо, Дунд дарь эхийн 35-1845 тоотод байрлах иргэн А.Одгэрэлийн эзэмшлийн байшингийн хаалганы цоожийг эвдэн нэвтэрч “Акира” брэндийн хөргөгчийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бусдад 192.000 төгрөгийн эд хөрөнгийн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэргийн бүхий л шинжийг агуулан тодорхойлж байна.

 

  Хулгайлах гэмт хэрэг нь бусдын өмчлөх эрхэд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлд хуульчлан тодорхойлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл юм. Хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч үйлдсэн гэж бусдын эд хөрөнгийг хууль бусаар авахыг тулд эзэмшигч, өмчлөгчийн орон байранд түлхүүр тааруулах, багаж хэрэгсэл ашиглах, цонх хаалга, түгжээг эвдэх, цуургыг сугалах, онгорхой байхад сэм орох, нуугдах зэрэг аргаар нэвтэрсэнийг ойлгоно.

 

           Баянзүрх дүүргийн прокурорын газраас өсвөр насны шүүгдэгч Б.Т т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

 

  Өсвөр насны шүүгдэгч Б.Т ын гэм буруу нь шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдсон гэж дүгнэж, түүнд Эрүүгийн хуульд заасан ял шийтгэл оногдуулах нь хууль зүйн үндэслэлтэй.

 

  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1-д заасан “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас...эд хөрөнгөд...шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.” гэж хуульчилжээ.

 

  Иймд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д тус тус зааснаар өсвөр насны шүүгдэгч Б.Т , түүний хууль ёсны төлөөлөгч Г.Явай нараас 192.000 төгрөгийг гаргуулж хохирогч А.Одгэрэлд тогтов.

 

Өсвөр насны шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

 

Энэ хэрэгт эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх болон эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 

         Өсвөр насны шүүгдэгч Б.Т ын гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршигийн шинж чанар, хохирлыг төлж барагдуулсан байдал, хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1-д ...эрүүгийн хариуцлага нь тухай хүн,... үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ гэм буруугийн хэлбэрт тохирсон байна... гэсэн зарчмыг баримтлан, өсвөр насны шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ зэргийг харгалзан Эрүүгийн хуульд зааснаар ял шийтгэл оногдуулж шийдвэрлэлээ.

 

  Шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан өсвөр насны шүүгдэгч Б.Т т оногдуулсан хугацаатай хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3, 8.6 дугаар зүйлийн 1, 2-д зааснаар сургалт хүмүүжлийн тусгай байгууллагад эдлүүлэхээр тогтов.

 

Шүүхээс хэргийг хянан шийдвэрлэхдээ өсвөр насны шүүгдэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолыг харгалзан шүүх хуралдааныг хаалттай явуулж, хуульд заасан ердийн журмаар явагдах ажиллагаанаас богино хугацаанд шийдвэрлэв.

 

Өсвөр насны шүүгдэгч Б.Т ын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, нийгмийн аюулын шинж чанар, учирсан хохирлын шинж чанар, төлөгдсөн байдал, өсвөр насны шүүгдэгч нарын гэмт хэрэгт өгч байгаа дүгнэлт, гэм буруутайгаа хүлээн зөвшөөрч байгаа зэргийг харгалзан шийтгэх тогтоол биелүүлэхийг тодорхой хугацаагаар хойшлуулж түүнд хяналт тогтоохыг Нийслэлийн Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарат даалгах нь зүйтэй байна гэж үзлээ.

 

 Өсвөр насны шүүгдэгч Б.Т  нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй,

хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг дурдах нь зүйтэй байна.

 

        Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1,  38.1-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

         1. Өсвөр насны шүүгдэгч Б.Т ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан буюу хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч үйлдсэн” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

          2. Өсвөр насны шүүгдэгч Б.Т т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

           

           3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.5 дугаар зүйлийн 1, 2-д тус тус зааснаар өсвөр насны шүүгдэгч Б.Т т оногдуулсан 2 жилийн хугацаагаар сургалт-хүмүүжлийн тусгай байгууллагад хорих ялыг 2 дахин багасгаж 1 жилийн хугацаагаар сургалт-хүмүүжлийн тусгай байгууллагад хорих ялаар тогтоосугай. 

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч Б.Т т сургалт хүмүүжлийн байгууллагад 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулсугай.

 

5. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186-189 дүгээр зүйлүүдэд зааснаар шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан хугацаанд өсвөр насны шүүгдэгч Б.Т т хяналт тавихыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1- д зааснаар өсвөр насны шүүгдэгч Б.Т т гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах үүргийг хүлээлгэсүгэй.

 

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.6 дугаар зүйлийн 2-д зааснаар шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан шийдвэрийг хүчингүй болгож хорих ялыг биечлэн эдлүүлэх асуудлыг прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх шийдвэрлэхийг, санаатай гэмт хэрэг шинээр үйлдсэн бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан журмаар ял оногдуулахыг мэдэгдсүгэй.

 

  8. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д тус тус зааснаар өсвөр насны шүүгдэгч Б.Т , түүний хууль ёсны төлөөлөгч Г.Явай нараас 192.000 төгрөгийг гаргуулж хохирогч А.Одгэрэлд олгосугай.

 

            9. Өсвөр насны шүүгдэгч Б.Т  нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурьдсугай.

 

 10. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурьдаж, өсвөр насны шүүгдэгч Б.Т  урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

     11. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор,

шүүгдэгч, хохирогч ,тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, өөрөө гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

     12. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл өсвөр насны шүүгдэгч Б.Т  урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

                                    ДАРГАЛАГЧ,

                                             ШҮҮГЧ                                Э.ЧИНГИС