Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 05 сарын 05 өдөр

Дугаар 0487

 

Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дашдондов даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Сарангоо,

Улсын яллагч Д.Ганчимэг,

Шүүгдэгч М.... нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийв.

Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Ихзүйл овогт ...ын ...д холбогдох 1908057160627 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 05 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авснаар, хянан хэлэлцэв.

 

Биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1989 оны 03 дугаар сарын 23-ны өдөр Нийслэлийн Баянгол дүүрэгт төрсөн, 31 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, операторчин мэргэжилтэй, “...” ХХК-нд эксковаторын операторчин ажилтай, ам бүл 3 эхнэр, хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 09 дүгээр хороо Малчины ... тоотод оршин суух, урьд:

-Баянгол дүүргийн шүүхийн 2006 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.3, 181 дүгээр зүйлийн 181.2-т зааснаар 5 жил 7 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлж өршөөгдсөн,

-Баянгол дүүргийн шүүхийн 2007 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 221 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 146 дугаар зүйлийнт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлсэн,

-Баянгол дүүргийн шүүхийн 2009 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 306 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2-т зааснаар 5 жил 6 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлсэн, Ихзүйл овогт  ...ын ... /.../.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

             Прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн товч агуулга:

 М.... нь Сонгинохайрхан дүүргийн 09 дүгээр хороо ...тоот хашаанд оршин суух иргэн А....гийн гэрт 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 21 цагийн үед иргэн Ц....тай маргалдаж, улмаар түүний нүүрэн тус газарт гараараа цохиж зүүн нүдний ухархайн дотор ханын цөмөрсөн хугарал, этмойд хөндийн шингэн хуралдалт, духанд шарх, зүүн зовхи, хацарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн шуунд цус хуралт гэмтэл буюу хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ./Прокурорын яллах дүгнэлтэнд бичсэнээр/

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.Үүнд:

   1.Хохирогч Ц....гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... 2019 оны 11 сарын 01-ний орой 21 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 9 ...тоотод гэртээ эгч ... бид хоёр хүүхдүүдийнхээ хамт байж байсан чинь гаднаас манай ээжийн эгчийн хүүхэд ... ах орж ирээд манай эгчид та нар тог татуулчихгүй ямар арчаагүй юм гээд хэрэлдээд байсан. Тэгэхээр нь манай эгч чамд ямар хамаатай юм бэ гэсэн чинь ... ах чи муу ингээд томроод байдаг байхгүй юу гээд эгчийн нүүр лүү гараараа цохиод авсан. Тэгэхээр нь би босоод та яахаараа бид нарыг доромжилж хэрүүл хийдэг юм гар зайл гэж хэлсэн чинь намайг түлхэж газар унагааж миний нүүр лүү гараараа цохиод авсан. Тэгсэн миний нүүрнээс цус гараад байсан. Тэгээд эгч чи толгойг нь хагалчихлаа гээд хэлсэн чинь гараад явсан. Тэгээд цагдаа дуудсан юм. Миний зүүн талын хөмсөг сэтэрч оёдол тавиулсан. Мөн зүүн талын нүд рүү гараараа цохиж хөхөрч хавдсан байсан. Мөн хоёр гар хөхөрсөн байсан. Дээрхи гэмтлүүдийг ... гэдэг хүн цохиж учруулсан юм. ...” гэх мэдүүлэг /хх 10-18 х/,

 

 2.Шүүгдэгч М....гийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Би өмнө нь гэрчээр мэдүүлэг өгсөн ба уг мэдүүлэгтэй 2019 оны 11 дүгээр сарын 1-ний өдөр болсон үйл явдлын талаар үнэн зөвөөр мэдүүлсэн. Надад үнэн зөвөөр өгсөн мэдүүлэг дээрээ нэмж хэлэх зүйл байхгүй болно. 2020 оны 11 дүгээр зарын 01-ний өдөр 21 цагийн үед би СХД-ийн 9 дүгээр хороо ...тоотод ээжийн дүүгийн хүүхдүүд болох ..., ... нарын гэрт ороход ..., ... нар гэртээ байсан ба ... нь өөртөө баахан үнэтэй бэлдмэлүүд авчихсан байхаар нь би ...д хандаад “чи  өөртөө янз бүрийн юм авч байхаар хүүхдүүддээ хоол унд, түлээ нүүрсээ авч өгөөч” гэж хэлэхэд ... “чамд ямар хамаатай юм, пизда минь, чиний мөнгөөр юм авсан юм уу” гэхээр нь миний уур хүрээд ... руу ойртож очоод гараа атгаад атгасан гараа ...гийн зүүн талын хацар руу тулгаж байгаад нэг түлхсэн. Тэгтэл ... нь орон дээр хэвтэж байснаа босож ирээд намайг “пизда минь манай амьдрал чамд ямар хамаатай юм, яагаад эгчид гар хүрч байгаа юм” гэж хэлээд миний зүүн гар руу гараараа нэг удаа зөөлөн цохиод үснээс татахаар нь би ...гийн цээж рүү гараараа түлхээд өөрөөсөө холдуулахад ... галын дэгээ төмөр барьж над руу дайраад миний нуруу руу уг төмрөөрөө нэг удаа цохисон. Тэгэхээр нь би уг дэгээ төмрийг нь галын түлээ хийдэг сав руу нь хийчихээд гарах гээд хаалга руу дөхөж явахад ..., ... хоёр намайг “чамайг шоронгийн хадаас болгоноо, чи угаасаа шоронгийн хадаас биз дээ” гээд орилохоор нь миний уур хүрээд эргэж ... руу ойртож очоод нүүр рүү нь гараа атгаж байгаад нэг удаа цохиход ...гийн хамраас шууд цус гарах шиг болсон. Тэгэхээр нь би шууд гэрээс нь гараад явсан. ...” гэх мэдүүлэг /хх 54-57 х, шүүх хуралдааны тэмдэглэлээс/,

           3.Гэрч А....гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... 2020 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр 21 цаг өнгөрч байх үед би СХД-ийн 9 дүгээр хороо ...тоот гэртээ төрсөн дүү ...гийн хамт байж байхад гаднаас манай ээжийн төрсөн эгчийнх нь хүүхэд болох ... ах манайд орж ирсэн ба би хажуудаа тортой юм буюу, ходоодны эм бэлдмэлүүд тавьсан байсан чинь тэрийг ... хараад “чи хүүхэд болон дүү нартаа анхаарал тавихгүй, өөртөө л юм авах юм аа” гэж хэлэхээр нь би ...д “чамд ямар хамаатай юм” гэж хэлэхэд ... намайг “чи муу пизда ингэж дургүй хүргэдэг байхгүй юу” гэж хэлээд миний нүүр рүү гараараа нэг удаа цохисон, би яг цохиход нь хойшоо бултсан болохоор ...гийн гарных нь цохилт миний нүүрэнд зөөлөн туссан. Тэгтэл хажуугаас ... ... рүү “чи миний эгчийг цохьдог хэн юм” гэж хэлээд зүүн гарных нь хэсэг рүү гараараа нэг удаа цохиод, ...гийн үснээс нь гараараа татсан.Тэгэхэд ..., ...гийн цээж рүү нь гараараа түлхэж өөрөөөсөө холдуулахад ... галын дэгээ төмөр аваад ...гийн нуруу руу нэг удаа цохиход уг галын төмрийн нэг талын үзүүрээс нь ... гараараа бариад тэр хоёр галын дэгээ төмөр хоорондоо булаацалдаж байгаад ... хөл алдаад газар унахаар нь би ...гийн гараас галын дэгээ төмрийг нь булааж аваад орон доогуур шидчихсэн. Тэгэхэд ... гарах гэж байгаа бололтой хаалга руу явж байхад ..., ...г ”чи угаасаа шоронгийн хадаас биз дээ, чи хүнийг гэрт нь зоддог хэн юм” гэж хэлэхэд ... уурлаад шууд ... руу ойртож очоод ...гийн толгой руу нь нэг удаа, нүүр рүү нь хоёр удаа тус тус гараараа цохисон. Тэгэхэд ...гийн хамраас нь болон хөмсөгнөөс нь цус гарсан. ...” гэх мэдүүлэг /хх 28-31 х/,

 

            4.Гэрч З....гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “......гийн зүүн нүд нь улайж хавдсан байдалтай байсан. Харин ...гийн биед ямар нэгэн гэмтэл шарх учраагүй зүгээр байсан. ... ...гийн нүүрэн тус газар нь гараараа цохиж авсан. ...” гэх мэдүүлэг /хх 36-37 х/,

 

            5.Гэрч Р....ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... 2019 оны 11 сарын 01-ний орой хүүхдүүдийнхээ хамт гэрт байж байсан чинь манай хүү ... орон дотроо хэвтэж байсан чинь гэрээс гараад явсан. Тэгээд би ...г нойл орсон юм байх гэж бодоод гэрт хүлээгээд байсан чинь орж ирэхгүй байсан тэгэхээр нь би гэрт байсан чинь ...гийн охин нь орж ирээд ... эгчээ таныг дуудаад байна гэхээр нь би хувцасаа өмсөөд гэрээсээ гараад ...гийнд орсон чинь ..., ... хоёр хүүхэд чинь бид хоёр луу орилж дайраад байна гэж хэлсэн. Тэгэхээр нь би юу болсон юм гээд асуусан чинь ... гэр орноо дулаалаад тогоо залгуулаад гэртээ орооч, орж ирэхэд хэдэн хүүхдүүд чинь даарч хөөрөөд сууж байх юм гэж хэлсэн гэсэн. Тэгээд би ...г гэртээ орооч эд нарын яаж амьдрах нь чамд ямар хамаатай юм гээд ...г би авч гарах гэсэн чинь ..., ...г шоронгийн хадаас минь шоронд чинь хатаана гээд хэлсэн чинь ...гийн уур нь хүрээд ...гийн нүүрэн хэсэгт нь гараараа цохиод авсан юм. Тэгээд ... гэрээс гараад яваад өгсөн. ...” гэх мэдүүлэг /хх 35 х/,

   

          6.Шинжээчийн 13255 тоот дүгнэлт

   1.Ц....гийн биед зүүн нүдний ухархайн дотор ханын цөмөрсөн хугарал, этмойд хөндийн шингэн хуралдалт, духанд шарх, зүүн зовхи, хацарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн шуунд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

   2.Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн нэг бус удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

   3.Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

   4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. гэх дүгнэлт /хх 39-40 х/,

 

7.Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх 58 х/, 8.Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх 72 х/,

9.Оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх 73  х/,

10.Эвлэрлийн баталгаа /хх 82, 86 х/,

11.Ажлын газрын тодорхойлолт /хх 46, 88 х/ зэрэг болно.

 

Шүүгдэгч М.... нь Сонгинохайрхан дүүргийн 09 дүгээр хороо ...тоот хашаанд оршин суух А....гийн гэрт 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 21 цагийн үед иргэн Ц....тай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдах үед Ц.... эгчийгээ өмөөөрч түүний биед халдаж, хэл амаар доромжлох үед түүний нүүрэн тус газарт гараараа цохиж зүүн нүдний ухархайн дотор ханын цөмөрсөн хугарал, этмойд хөндийн шингэн хуралдалт, духанд шарх, зүүн зовхи, хацарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн шуунд цус хуралт гэмтэл буюу хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан болох нь:

   - Хохирогч Ц....гийн “... намайг түлхэж газар унагааж миний нүүр лүү гараараа цохиод авсан. Тэгсэн миний нүүрнээс цус гараад байсан. ...” гэх мэдүүлэг /хх 10-18 х/,

 - Шүүгдэгч М....гийн “... миний уур хүрээд эргэж ... руу ойртож очоод нүүр рүү нь гараа атгаж байгаад нэг удаа цохиход ...гийн хамраас шууд цус гарах шиг болсон. ...” гэх мэдүүлэг /хх 54-57 х, шүүх хуралдааны тэмдэглэлээс/,

           - Гэрч А....гийн “...... намайг өмөөрч ...гийн биед халдан дайрч, хэл амаар доромжилсон ... тэгэхэд уурлаад шууд ... руу ойртож очоод ...гийн толгой руу нь нэг удаа, нүүр рүү нь хоёр удаа тус тус гараараа цохисон. Тэгэхэд ...гийн хамраас нь болон хөмсөгнөөс нь цус гарсан. ...” гэх мэдүүлэг /хх 28-31 х/,

            - Гэрч З.Нарангуагийн “... ...гийн зүүн нүд нь улайж хавдсан байдалтай байсан. ...” гэх мэдүүлэг /хх 36-37 х/,

            - Гэрч Р....ын “......гийн уур нь хүрээд ...гийн нүүрэн хэсэгт нь гараараа цохиод авсан юм. Тэгээд ... гэрээс гараад яваад өгсөн. ...” гэх мэдүүлэг /хх 35 х/,

            - Шинжээчийн 13255 тоотЦ....гийн биед учирсан гэмтэл хөнгөн зэрэгт хамаарна” гэх дүгнэлт /хх 39-40 х/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлэгдсэн, яллагдагч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авах, бусад нотлох баримтуудыг цуглуулж, бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх дээрх нотлох баримтуудыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, энэ хэрэгт хамааралтай, хэргийн бодит байдлыг бүрэн нотлон тогтоосон байна гэж үзсэн.

 

М.... нь хохирогч А....гийн биед зүүн нүдний ухархайн дотор ханын цөмөрсөн хугарал, этмойд хөндийн шингэн хуралдалт, духанд шарх, зүүн зовхи, хацарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн шуунд цус хуралт бүхий хөнгөн гэмтэл учруулсан нь хэргийн үйл баримтуудаар тогтоогдсон тул хөнгөн хохирол, шүүгдэгчийн үйлдэл хоёр хоорондоо шалтгаант холбоотой, мөн хохирогчийн эрүүл мэндэд учирсан гэмтлийг бусдын эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулсан, хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги нөлөөлөхгүй тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар хөнгөн зэргийн гэмтэл гэж дүгнэсэн нь уг гэмт хэргийн объектив талын шинжийг хангасан.

 

Шүүгдэгч М.... нь хохирогчийн эрүүл мэндэд хүч хэрэглэн халдсан өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарласан түүний улмаас нийгэмд аюултай хор уршиг учрах нь зайлшгүйг мэдсэн атлаа хор уршгийг хүсч үйлдсэн гэх хангалттай нөхцөлд байжээ гэж үзэх үндэслэлтэй тул уг гэмт хэрэг нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн.

 

Иймд энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлыг хангалттай шалгаж тогтоосон, М....гийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан, прокуророос ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон.

 

            Хохирогч А.... “...тэй эвлэрсэн, гомдол саналгүй болох нь түүний бичгээр гаргасан баримт /хх 82, 86 х/-аар нотлогдон тогтоогдсон тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзсэн.

 

            Улсын яллагч: М....д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 550 нэгжтэй тэнцэх 550,000 төгрөгийн торгуулийн ял оногдуулах санал гаргасан.

 

            Шүүгдэгч: Гэм буруу хэргийн зүйлчлэл дээр маргахгүй, ялын талаар хэлэх тайлбаргүй гэсэн.

 

            М....гийн үйлдсэн гэмт хэрэгт хохиргчийн буруутай үйлдэл зохих хэмжээгээр нөлөөлсөн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдоогүй, гэмт хэргийн улмаас учруулсан хор уршиг их биш, ажил хөдөлмөр эрхэлдэг, бусдад төлөх төлбөргүй зэргийг харгалзан үзээд түүнд улсын яллагчийн санал болгосон 550 нэгжтэй тэнцэх 550,000 төгрөгийн торгуулийн ял оногдуулж, 03 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэх нь шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдалд тохирно гэж шүүх үзсэн.

 

            Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн болон битүүмжлэгдсэн зүйлгүй, хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан зардалгүй болохыг тогтоолд тус тус дурьдаж шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй.

          

           Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 2, 3, 4, 5 дахь хэсгүүд, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

 1.Ихзүйл овогт ...ын ...г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

 2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар М....г 550 нэгжтэй тэнцэх 550,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

 3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгуулийн ялыг тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 03 сарын хугацаанд хэсэгчлэн төлж барагдуулахыг М....д үүрэг болгосугай.

 

 4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд хэсэгчлэн төлөөгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг М....д мэдэгдсүгэй.

 

 5.М....гийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн болон битүүмжлэгдсэн зүйлгүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан зардалгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

          6.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

 7.Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол М....д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч, хохирогч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл түүнийг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Б.ДАШДОНДОВ