Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 03 сарын 09 өдөр

Дугаар 226

 

 

 

 

 

 

 

 

 

2020             03           09                                        2020/ШЦТ/226

 

 

     

     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Алтанхуяг даргалж, шүүгч Л.Оюун, шүүгч Ц.Дайрийжав нарын бүрэлдэхүүнтэй,

нарийн бичгийн дарга О.Бямбасүрэн,

улсын яллагч М.Энхбаатар,

шүүгдэгч Ж.М- түүний өмгөөлөгч Ж.Батбаяр,

иргэдийн төлөөлөгч А.О-,

хохирогч С.О- нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Чингэлтэй дүүргийн Прокурорын газраас  Ө овогт Ж-ийн М-т холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн  эрүүгийн 201301051866 дугаартай хэргийг 2020 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн аваад хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, .... оны ... дугаар сарын ... -ны өдөр .... аймгийн ... суманд төрсөн, ... настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эхийн хамт .... аймгийн ... сумын ... дугаар баг, .... гэх газарт оршин суух,

урьд Булган аймгийн Сум дундын шүүхийн 2008 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 90 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2 дахь хэсэгт зааснаар 350 цаг албадан ажил хийлгэх ялаар,

Чингэлтэй дүүргийн шүүхийн 2013 оны 05 дугаар сарын 01-ний өдөр 163 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 5 сарын баривчлах ялаар шийтгүүлж 2013 оны 08 дугаар сарын 23-ны өдөр хугацаа дуусч суллагдсан, хэрэг хариуцах чадвартай, Ө овогт Ж-ийн М-.

 

Холбогдсон хэрэг. /Яллах дүгнэлтэнд дурдагдсанаар/

Шүүгдэгч Ж.М- нь урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж

1. 2012 оны 07 дугаар сарын 09-ний өдөр Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Тэнгис кино театрын хажууд явж байхдаа хамтран амьдрагч Г.Б-ийн эзэмшилийн Acer маркийн зөөврийн комьпютерыг “ажил дэрээ хэрэглэх шаардлага гараад байна” гэж хуурч аваад буцааж өгөлгүй 920.000 төгрөгийн хохирол учруулан залилсан,

2. 2013 оны 10 дугаар сарын 17-ны өдөр Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах кафед иргэн Б.Батжаргалд өөрийгөө Оджаргал гэж танилцуулан, түүний Samsung duos 4610 маркийн гар утсыг “ярьчихаад өгье” гэж хуурч аваад буцааж өгөлгүй 300.000 төгрөгийн хохирол учруулан залилсан,

3. 2013 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр Чингэлтэй дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Angel кафед  иргэн Б.А-гийн хамт сууж байхдаа түүний Samsung note 1 маркийн гар утсыг “ярьчихаад өгье” гэж хуурч аваад буцааж өгөлгүй 750.000 төгрөгийн хохирол учруулан залилсан,

4. 2013 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр 13 цагийн үед Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Цэцэг төвийн 2 давхарт лангуу түрээслэн ажиллуулдаг  иргэн Ц.Д-аас хувцас худалдан аваад мөнгийг нь өгөлгүй хуурч 205.000 төгрөгийг залилсан,

5. 2014 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Мөнгөн завьяа дэлгүүрт байх иргэн Т.Аажийгийн лангуун дээрээс “10 ширхэг сүүжин ээмэг, кольцо хэлбэртэй алтан бөгж 15 ширхэгийг худалдан авна” гэж хуурч авч яваад буцааж өгөлгүй иргэн Ш.Э-д 19.710.000 төгрөгийн хохирол учруулан залилсан,

6. 2014 оны 02 дугаар сарын 18-ны өдөр Чингэлтэй дүүргийн 1 дүэгэр хорооны нутаг дэвсгэрт байрлах Монтел худалдааны төв дотор байрлах иргэн Г.С-ийн лангуун дээрээс Samsung S4, S3 маркийн 2 ширхэг гар утсыг “мөнгийг эргэж орж ирээд өгнө” гэж хуурч авч гараад буцааж өгөлгүй залилж 880.000 төгрөгийн хохирол учруулан залилсан,

7. 2014 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр 12 цагийн үед Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Пиримад бааранд иргэн Б.О-тэй хамт сууж байхдаа түүний I phone 5 маркийн гар утсаар “хүнтэй яриад өгье” гэж хуурч авч гараад буцааж өгөлгүй 450.000 төгрөгийн хохирол учруулан залилсан,

8. 2014 оны 05 дугаар сарын 02-ны өдөр 11 цаг 30 минутын орчимд Чингэлтэй дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Роман нэртэй ресторан дотор иргэн Ж.Д-ийн Samsung galaxy note маркийн гар утсаар “ярьчихаад өгье” гэж хуурч авч гараад буцааж өгөлгүй 500.000 төгрөгийн хохирол учруулан залилсан,

9. 2014 оны 06 дугаар сарын 14-ний өдөр 17 цагийн үед Чингэлтэй дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “А” зоогийн газарт хамт сууж байсан иргэн Б.С-гийн Samsung note 3 маркийн гар утсыг “дүүтэйгээ яриад өгье” гэж хуурч авч гараад буцааж өгөлгүй 900.000 төгрөгийн хохирол учруулан залилсан,

10. 2014 оны 06 дугаар сарын 16-ны өдөр Чингэлтэй дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 42 дугаар байрны 04 тоотод оршин суух, иргэн Д.Д-ийн Dell маркийн цэнхэр өнгийн зөөврийн комьптерыг хэд хоног хэрэглэчихээд өгье гэж хуурч авч аваад буцааж өгөлгүй 700.000 төгрөгийн хохирол учруулан залилсан,

11. 2014 оны 06 дугаар сарын 21-ний өдөр Чингэлтэй дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Гэрэл төвийн 1 давхарт байрлах “Каiser” нэртэй бааранд иргэн Б.Н-гийн Samsung grand маркийн гар утсаар “ярьчихаад өгье” гэж хуурч авч гараад буцааж өгөлгүй 450.000 төгрөгийн хохирол учруулан залилсан,

12. 2015 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах иргэн А.Зүмбэрэлийн ажлын газар дээр түүнд иргэн Ш.М-ын Prius 20 маркийн автомашиныг өөрийнхөө машин гэж итгүүлэн зарж 4.500.000 төгрөгийг залилсан,

13. 2017 оны 10 дугаар сарын 13-ны өдөр иргэн С.О-ийг ажилд оруулна, хүүхдийг чинь сургуульд оруулж өгнө гэж хуурч Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо Home plaza гэх барилгын гадна 6.500.000 төгрөгийг бэлнээр, 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдрөөс 2018 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийг хүртэл хугацаанд 4 удаагийн үйлдлээр 2.250.000 төгрөгийг нийт 8.750.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,

14. 2017 оны 02 дугаар сарын 14-ний өдөр Рома хотхонд худалдаж авсан 4 өрөө байрандаа тавилга авахад мөнгө хэрэгтэй байна гээд 12.000.000 төгрөгийг, мөн 2017 оны 03 дугаар сарын 14-ний өдөр Баянгол дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Москва рестораны замын урд талд автомашины зогсоол дээр “барьцаанд байгаа аавынхаа хөөргийг авна гэж” хэлээд иргэн Д.ТД-ээс 31.000.000 төгрөгийг нийт 43.000.000 төгрөгийг хуурч аван залилсан,

15. 2018 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр иргэн Н-т хөөрөг авч цааш нь ашиг гаргаж зарах гэсэн юм, 6.000.000 төгрөг зээлчих, 500.000 төгрөгийн хүү нэмээд өнөөдөр буцаагаад өгчихье гэж хуурч Баянгол дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт түүнээс 6.000.000 төгрөгийг авч залилсан, залилах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ж.М- мэдүүлэхдээ: “Арван дөрвөн үйлдлийг хүлээн зөвшөөрч байгаа. Гурван хэрэг дээр илүү мөнгө нэхээд байгааг зөвшөөрөхгүй байгаа. ТД-ээс 31.000.000 авсан нь үнэн. 12.000.000 төгрөгийг аваагүй. Нэмж нэхэмжилсэн байсан. Сүүлд ээмэг, бөгж 19.710.000 төгрөг нэхэмжилсэн байсан. Анх мөрдөн байцаалтанд 15.000.000 төгрөгийн хохирол гарсан байсан. Энэ талаар мөрдөн байцаагчид хэлж байсан. Хавтаст хэрэгт хоёр өөрөөр авагдсан байсан. 4.000.000 төгрөгийн зөрүү байсан. Прокурорт хэлж засна гэж байсан ч засаагүй байна. О- гэдэг хүнээс дансаар 5.000.000 төгрөг авсан. 8.000.000 төгрөг аваагүй. Бусад үйлдлүүдээ хүлээн зөвшөөрч байгаа” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч С.О- мэдүүлэхдээ: “Хүүхэд сургуульд оруулж өгнө, ажилд оруулж өгнө гэж мөнгө авсан. Дараа нь мөнгөө авъя гэхэд мөнгийг чинь буцааж өгөхийн тулд зээл авах хэрэгтэй байна гээд ахиж мөнгө авсан. Мөн хөөрөг зарах гэж байгаа гээд ахиж мөнгө авсан. Сүүлдээ утсаа авахаа больсон. Тэгэхээр нь цагдаад хандсан. Байцаагчаас эгчийнх нь утсыг нь аваад хохирол барагдуулаад өгөөч гомдол саналгүй гэхэд хүлээн зөвшөөрөхгүй бид нар мөнгөгүй учир төлж чадахгүй гэсэн. 6.500.000 орчим төгрөгийн хохирол учирсан” гэв.

 

Шүүгдэгч Ж.М- нь урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж

1. 2012 оны 07 дугаар сарын 09-ний өдөр Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Тэнгис кино театрын хажууд явж байхдаа хамтран амьдрагч Г.Б-ийн эзэмшилийн Acer маркийн зөөврийн комьпютерыг “ажил дэрээ хэрэглэх шаардлага гараад байна” гэж хуурч аваад буцааж өгөлгүй 920.000 төгрөгийн хохирол учруулан залилсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

Хохирогч Г.Б-ийн “Би М-тай 2011 онд танилцаж 2012 оны 01 дүгээр сарын 15-ны өдрөөс 2012 оны 07 дугаар сарын 13-ны өдөр хүртэл хамтран амьдарч байсан. Би түүнээс 6 сартай жирэмсэн үлдсэн бөгөөд бидний дундаас 2012 оны 10 дугаар сарын 24-ний өдөр хүү Б.Түвшинсайхан төрсөн. Ж.М-тай албан ёсоор гэр бүл баталгаажуулаагүй. Ж.М- надтай хамтран амьдарч байхдаа Авзага трейд ХХК-д төслийн инженерээр ажилладаг гэж ярьдаг байсан ба үнэхээр ажилладаг юм шиг өглөө болгон тогтмол 09 цаг гээд ажилдаа явлаа гээд яваад орой 17,18 цагийн орчимд ажлаа тараад ирлээ гэдэг байсан. 2012 оны 07 дугаар сарын 09-ний өдөр Ж.М- бид хоёр Чингэлтэй дүүргийн нутаг Тэнгис кино театрын хажууд явж байгаад миний эзэмшлийн зөөврийн комьпютерыг авахдаа тэр ажил дээрээ хэрэглэх шаардлага гараад байна, 3, 4 хоног хэрэглэж байгаад өгнө гэж хэлээд авч яваад маргааш нь ирсэн. 2012 оны 07 дугаар сарын 13-ны өдөр дахиад ирээгүй. Тэр чигтээ сураггүй алга болсон. Би Acer маркийн зөөврийн комьпютерыг 2012 оны 04 дүгээр сарын орчимд Panasonic электрониксоос 1.100.000 төгрөгөөр худалдан авч байсан. ... 1.100.000 төгрөгт Ж.М-ын нэг ч төгрөг байхгүй. Би гомдолтой байна. Зөөврийн комьпютерээ олж авмаар байна. ... Бид хоёр нилээн олон зураг авхуулж байсан байсан ч тэр дандаа устгачихдаг байсан” гэсэн мэдүүлэг. /хэргийн 3 дугаар хавтас 4-5 дугаар хуудас/

Хохирогч Г.Б-ийн зөөврийн комьпютерийг 920.000 төгрөгөөр үнэлсэн “Эд зүйлийн үнэлгээ”-ний баримт. /хэргийн 3 дугаар хавтас 6 дугаар хуудас/

 Ж.М-ын яллагдагчаар өгсөн “ ...Би Авзага трейд компанид ажилладаг байсан гэж ярьдаг байж байгаад ажил дээр хэрэглэхэд нөүтбүүк чинь хэрэгтэй байна гээд Г.Б-ийн Acer маркийн нөүтбүүкийг 2014 оны 07 дугаар сарын дундуур наадмын үед авсан нь үнэн. ...” гэсэн мэдүүлэг /хэргийн 2 дугаар хавтас 81-82 дугаар хуудас/ зэрэг баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

 

2. 2013 оны 10 дугаар сарын 17-ны өдөр Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах кафед иргэн Б.Батжаргалд өөрийгөө Оджаргал гэж танилцуулан, түүний Samsung duos 4610 маркийн гар утсыг “ярьчихаад өгье” гэж хуурч аваад буцааж өгөлгүй 300.000 төгрөгийн хохирол учруулан залилсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

Хохирогч Б.Батжаргалаар “Оджаргал гэгчийнх зураг танилуулах ажиллагааны тэмдэглэлд “ ... Надад нэрээ Оджаргал гэж хэлж байсан. ... Зургийг харахад бол Ж.М- гэж эрэгтэйн зураг мөн байна гэж  хэлэв” гэсэн баримт, гэрэл зургууд. /хэргийн 1 дүгээр хавтас 9-11 дүгээр хуудас/

Хохирогч Б.Батжаргалын “2013 оны 10 дугаар сарын 17-ны өдөр 13 цагийн үед Нарантуяагийн  лекцин дээр танилцсан өөрийгөө Оджаргал гэж танилцуулж байсан эрэгтэй яриад уулзаж юм ярьж сууя гэхээр нь уулзаж Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Туулын эсрэг талын нэрийг нь мэдэхгүй ресторанд орж 5 цаг гаран юм ярьж, хоол идэж пиво ууж сууцгаасан. Гэтэл Оджаргал нь гарахын өмнөхөн шиг л байх 18-19 цагийн үед намайг утсаа өгч  бай, утсаар чинь ярьчихаад өгье гэж хэлээд миний утсыг авсан ба би утсаа авах гээд хажууд нь сууж байтал Оджаргал нь бие засаадхая гээд миний утсыг аваад босохоор нь би араас нь босоод бие засах газар орсон. Ингээд бие засах өрөөнд ороод би бие засчихаад гараад ирсэн чинь Оджаргал миний утсыг аваад хувцсаа аваад явчихсан байсан. Тэгэхээр нь зөөгчөөс нь асуутал сая гараад явчихсан гэж хэлсэн. Тэгээд өөрийнхөө утас руу залгатал холбогдох боломжгүй болчихсон байсан ба би утсаа хаалгачихсан. ...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 1 дүгээр хавтас 13 дугаар хуудас/

Хохирогч Б.Батжаргалын Samsung duos 4610 маркийн гар утсыг 300.000 төгрөгөөр үнэлсэн “Эд зүйлийн үнэлгээ”. /хэргийн 1 дүгээр хавтас 15 дугаар хуудас/

Ж.М-ын яллагдагчаар өгсөн “... Би Б.Батжаргалтай нэг танилцах үдэшлэг дээр танилцахдаа өөрийгөө Оджаргал гээд танилцуулсан. Тэгээд 2013 оны 10 дугаар сарын 17-ны өдөр Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт нэг кафед Б.Батжаргалтай таараад гар утсаар нь яриад өгье гэж хэлээд түүний Samsung duos 4610 маркийн гар утсыг авч залилсан. Гар утсыг Tedy төвийн үүдэнд танихгүй хүнд зарсан” гэсэн мэдүүлэг /хэргийн 1 дүгээр хавтас 51 дүгээр хуудас/ зэрэг баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

 

3. 2013 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр Чингэлтэй дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Angel кафед  иргэн Б.А-гийн хамт сууж байхдаа түүний Samsung note 1 маркийн гар утсыг “ярьчихаад өгье” гэж хуурч аваад буцааж өгөлгүй 750.000 төгрөгийн хохирол учруулан залилсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

Эд мөрийн баримтаар тооцож, хэрэгт хавсаргах тогтоол /хэргийн 1 дүгээр хавтас 184 дүгээр хуудас/

Зураг таньж олуулах ажиллагааны тэмдэглэл, зургийн үзүүлэлтүүд /хэргийн 1 дүгээр хавтас 215-217 дугаар хуудас/

Камерын бичлэгт үзлэг хийсэн тухай “... 20 цаг 16 минут 15 секундэд Ж.М- нь кафегаас гарч  булан эргээд явсан бичлэг байх ба нийт 22 секунд камерын бичлэг үргэлжлээд дууссан. ...” гэсэн тэмдэглэл, зургийн үзүүлэлтүүд.  /хэргийн 1 дүгээр хавтас 218-220 дугаар хуудас/

Хохирогч Б.А-гийн “2013 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр Улаанбаатар хотод Өмнөговь аймгаас ирсэн ба 10 жилийнхэнтэй уулзах байсан. Гэтэл над руу Мөөгий гэж зүс таних эрэгтэй яриад уулзая гээд байсан. ... Тэгээд СУИС-ын хажууд байсан Angel нэртэй караокед ороод нэг өрөөнд орсон ба Мөөгий 1,1 пиво, 200 грамм архи захиалсан. Тэгэхээр нь би  пиво уухгүй, 100 грамм архийг нь уучихаад явлаа гэсэн чинь намайг явуулахгүй, дахиад гарч  яваад 0,5 граммын Алтан Чингис архи захиалчихаад ирсэн. Энэ хооронд миний утас дугараад би утсаар ярьчихаад эргээд ороод ирсэн чинь Мөөгий пиджакны энгэрт нэг юм хийж байсан ба шинээр өөр өрөөнд орсон. Би тооцоогоо хийчихээд явъя гэсэн чинь за байж бай, жоохон байгаач гээд явуулахгүй байсан. Өрөө солих үед би утсаа цэнэглэж байгаад авах гэтэл Мөөгий нь найз нь авчихъя гэж хэлээд цэнэглэгчтэй нь хамт авсан. Өөр өрөөнд орж ирээд ерөөсөө удаагүй байж байхад Мөөгий найз нь утсаар ярьчихаад ирье гэж хэлээд 10-аад минут болсон ба орж  ирэхгүй байхаар нь зөөгчөөс очиж асуухад гараад явчихсан гэсэн. Тэгэхээр нь би буцаж өрөөндөө орж ирээд тооцоо хийх гээд түрийвчээ авсан чинь түрийвч хов хоосон байсан ба бүх мөнгийг  маань авчихсан байсан. ... Хохирлоо барагдуулж авмаар байна. Гомдолтой байна” гэсэн мэдүүлэг. /хэргийн 1 дүгээр хавтас 221-222 дугаар хуудас/

Хохирогч Б.А-гийн Samsung note 1 маркийн гар утсыг 750.000 төгрөгөөр үнэлсэн эд зүйлийн үнэлгээ. /хэргийн 1 дүгээр хавтас 223 дугаар хуудас/

Гэрч Б.Тунгалагийн “... Намайг ажиллаж байхад эрэгтэй, эмэгтэй хоёр үйлчлүүлсэн. Тэгээд тэр хоёр байж байгаад эрэгтэй нь гараад явсан санагдаж байна. Удалгүй нөгөө хамт явсан эмэгтэй нь араас нь гараад хайгаад байх шиг байсан. Тэгсэнээ надаас саяны залуу хаашаа явсан бэ гэхээр нь би гараад явсан гэж хэлсэн. Өөр зүйл болоогүй. ...” гэсэн мэдүүлэг /хэргийн 2 дугаар хавтас 70 дугаар хуудас/ зэрэг баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

 

4. 2013 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр 13 цагийн үед Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Цэцэг төвийн 2 давхарт лангуу түрээслэн ажиллуулдаг иргэн Ц.Д-аас хувцас худалдан аваад мөнгийг нь өгөлгүй хуурч 205.000 төгрөгийг залилсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

Зураг таньж олуулах ажиллагааны тэмдэглэл, зургийн үзүүлэлт. /хэргийн 1 дүгээр хавтас 21-23 дугаар хуудас/

Хохирогч Ц.Д-ын “2013 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 10 цаг 30 минутын үед үл таних залуу манай Цэцэг төвийн 2 давхарт байдаг лангуунд маань орж ирж зангиагаа зангидуулж гарсан юм. Тэр залуу өөрийгөө Аудитын газар ажилладаг гэж танилцуулсан. Би маргааш орж ирж хувцас авмаар байна, маргааш ирж авъя гээд гараад явсан. Надад тэр үед утсаа өгчих  гэхээр нь би дугаараа өгөөд явуулсан юм. Тэгээд 2013 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр 09 цаг 50 минутын үед байх сайхан амарсан уу, ажилдаа ирсэн үү гээд мессеж бичсэн байсан юм. Тэгээд би ирээгүй байна, түлхүүрээ машинд орхисон байна гэж хариу бичсэн. Тэгээд нөхөр түлхүүр авч ирж өгсөний дараа би лангуугаа онгойлгоод сууж байсан чинь тэр залуу гаднаас харж байсан бололтой шууд ороод ирсэн юм. Тэгээд нилээн хэдэн хувцас өмсөж үзээд 30.000 төгрөгний үнэтэй ноосон майк 1 ширхэг, хосоороо 20.000 төгрөгний үнэтэй зангианы хавчаар 2 ширхэг, 29.000 төгрөгний үнэтэй шарф гэсэн эмблемтэй сорочкин цамц 1 ширхэг, 27.000 төгрөгний үнэтэй  кензо гэсэн эмблемтэй сорочкин цамц 1 ширхэг, 68.000 төгрөгний үнэтэй үүргэвчин цүнх 1 ширхэг, 28.000 төгрөгний тэлээ 1 ширхэг, тэгээд миний HTC маркийн жижигхэн дээрээ мэдэрдэг, доороо товчлууртай гар утсыг авсан ба намайг дагаж очоод ажлаас авчих гээд манай Цэцэг төвийн хойд талд байдаг Засгийн газрын 4 дүгээр байранд очсон юм. Намайг гадаа байж бай гээд тийшээ орсон ба 10 минутын дараа байх гарч ирээд утсаар ярьж байснаа миний утасны цэцэг дуусчихлаа семинараас ярьж байгаа байх чиний утсаар ярьчихъя гээд миний утсыг аваад алга болчихсон юм. Би тухайн үед доошоо хараад зогсож байсан ба тэр хүний хаашаа явсныг анзаараагүй юм. Тэр хүн анх надад өөрийгөө танилцуулахдаа Аудитын газар ажилладаг, М- гэж хүн байна гэсэн юм. Бас энгэрийн тэмдэгтэй байсан ба тэрэнд нь аудит Ж.М- гэсэн нэртэй байсан юм. ...” гэсэн мэдүүлэг, /хэргийн 1 дүгээр хавтас 25-26 дугаар хуудас/

“... Би тухайн үнэлгээнд дээр нэг бүрчлэн хэлж бичүүлж байсан ба үнэлгээнд тусгагдсанаар срочкин цамц 2 ширхэг, хар өнгийн үүргэвчин цүнх 1 ширхэг, майк 1 ширхэг, 20.000 төгрөгний үнэ бүхий зангианы хавчаар 1 ширхэг, НТС загварын гар утас зэрэг байсан. Мөн би эд зүйлийн үнэлгээтэй танилцсан байгаа. ...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 6 дугаар хавтас 6 дугаар хуудас/

Хохирогч Ц.Д-ын эд зүйлсийг нийт 205.000 төгрөгөөр үнэлсэн “Эд зүйлийн үнэлгээ”-ний баримт. /хэргийн 1 дүгээр хавтас 27 дугаар хуудас/

Ж.М-ын яллагдагчаар өгсөн “ ...Би Ц.Д-тай цамц худалдан авч байгаа танилцаж байсан. Ингэж танилцаад хэдхэн хоногийн дараа буюу 2013 оны 11 дүгээр сарын дундуур санагдаж байна, Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байдаг Цэцэг төвийн 2 дугаар давхарт бэлэн лангуу ажиллуулдаг танил Ц.Д-аас эрэгтэй гар цүнх 1 ширхэг, сорочкин цамц 2 ширхэг, тэлээ 1 ширхэг зэргийг худалдан авна гэж хэлээд HTC маркийн гар утсыг нь хүнтэй яриад өгье гэж хэлээд залилан авсан. ...” гэсэн мэдүүлэг /хэргийн 1 дүгээр хавтас  50-52 дугаар хуудас/ зэрэг баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

 

5. 2014 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Мөнгөн завьяа дэлгүүрт байх иргэн Т.Аажийгийн лангуун дээрээс “10 ширхэг сүүжин ээмэг, кольцо хэлбэртэй алтан бөгж 15 ширхэгийг худалдан авна” гэж хуурч авч яваад буцааж өгөлгүй иргэн Ш.Э-д 19.710.000 төгрөгийн хохирол учруулан залилсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн “... Уг зурагт хар бараан өнгийн куртиктэй, хүрэн  өнгийн төмөр тоноглолтой цүнх тэвэрсэн Ж.М- гэгч нь 5 ширхэг улаан алаг өнгөтэй цаасан ууттай зүйл барьсан байв. ...Т.Аажий 2 цахилгаан шатны өгсдөг талаар 2014.01.15 12:21:14 цагт гарч ирээд Ж.М- урд нь түрүүлээд  явав. ...” гэсэн тэмдэглэл, зургийн үзүүлэлтүүд. / хэргийн 1 дүгээр хавтас 179-183 дугаар хуудас/

Хохирогч Ш.Э-ы “Би Мөнгөн завъяа дэлгүүрт алт мөнгөний лангуу түрээслэн ажиллуулдаг ба тус лангуун дээрээ худалдагч ажилтай Аажий гэж охиныг цалинжуулан ажиллуулдаг юм. Тэгээд 2014 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр лангуун дээрээ 14 цагийн үед ирсэн чинь цагдаа нар ирсэн, хулгай гарсан байна гээд бужигнаад байж байсан. Тэгээд би очсон чинь манай лангуунаас алдагдсан байсан. Тэгэхээр нь би худалдагч Аажийгаас асуусан чинь тэр өдөр найз залуу маань ирээд Шангрилла зочид буудалд байна, ээмэг бөгж авмаар байна гэхээр нь би савлаад буудал руу нь хамт явсан ба буудалд ороод 3 давхарт үлдээгээд барааг нь аваад явсан байсан. Тэгээд цагдаа дуудсан. ... Бөгжний хувьд бол эрэгтэй, эмэгтэй хамаагүй дан кольцо байсан. Нийт алдсан кольцо нь 21 ширхэг байсан ба 2.2 граммтай 1 ширхэг, 2.64 граммтай 1 ширхэг 2.93 граммтай 1 ширхэг, 3,7 граммтай 1 ширхэг, 3.75 граммтай 1 ширхэг, 5.15 граммтай 1 ширхэг, 5.48 граммтай 1 ширхэг, 7.5 грамтай 2 ширхэг, 7.4 граммтай 1 ширхэг, 7.43 граммтай 4 ширхэг, 7.11 граммтай 1 ширхэг, 7.19 граммтай 1 ширхэг, 7.41 граммтай 1ширхэг, 7.45 граммтай 1 ширхэг, 7.46 граммтай 1 ширхэг, 7.49 граммтай 1 ширхэг, 7.513 граммтай 1 ширхэг бөгжнүүд байсан. Ээмэгнүүд нь  алтан сүүжин хэлбэртэй  3.68 граммтай 1 ширхэг, 6.09 граммтай 1 ширхэг, 7.48 граммтай  1 ширхэг, 7.55 граммтай 1 ширхэг, 7.57 граммтай 1 ширхэг, 8.14 граммтай 1 ширхэг, 9.4 граммтай 1 ширхэг, 9.25 граммтай 1 ширхэг, 9.26 граммтай 1 ширхэг, 9.34 граммтай 1 ширхэг, 11.28 граммтай 1 ширхэг ээмэгнүүд байсан ба эдгээр бөгж ээмэгнүүд  нийлээд 20.000.000 төгрөг. Нийт грамм нь 219.35 грамм алт болж байгаа юм. ...” гэсэн мэдүүлэг /хэргийн 1 дүгээр хавтас 187-188 дугаар хуудас/

“... Би гомдолтой байна. Дахин хэлэхэд эд зүйлийн үнэлгээг дахин гаргуулж бодит хохирлыг тооцож Ж.М-аас миний хохирлыг гаргуулж өгөхийг хүсч байна” гэсэн мэдүүлэг. / хэргийн 2 дугаар хавтас 49 дүгээр хуудас/

Гэрч Т.Аажийгийн “... Тэгээд бид хоёр  мессежээр харьцаж  байгаад 2014 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр надад хэлэхдээ манай аав, ээж хоёр хөдөө байдаг юм. Тэгээд асуугаад чамаас ээмэг бөгж авах талаар яръя гэж хэлж байгаад 2014 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр над дээр ирээд нэг цаас үзүүлээд нөгөө манай хамаатнууд бүгд авъя гэж байна гээд надаас 11 ширхэг алтан сүүжин ээмэг, 21 ширхэг алтан эрэгтэй, эмэгтэй хүний бөгж аваад хамт явъя эгчээс очоод мөнгийг чинь өгье манай эгч Шангрилла төв дээр семинарт сууж байгаа гээд очсон юм. Тэгээд намайг 3 давхарт хүлээлгэж байгаад өөрөө дээшээ гараад алга болсон. Би араас нь утасдахаар одоо эгч дээрээ очиж байна, одоо мөнгөө тоолж байна гэж хэлж байгаад гар утас нь холбогдохгүй алга болсон. Би өөрөө хүний лангуун дээр худалдагч хийдэг юм. ...” гэсэн мэдүүлэг, /хэргийн 1 дүгээр хавтас 189-190 дугаар хуудас/

“Ж.М- надаас алтан ээмэг, бөгжийг зараад өгье гэж хэлээд авсан. Би түүнд өгөхдөө тусад нь граммыг нь бичиж тэмдэглэж аваагүй. Тэрэнд итгээд өгч явуулсан. Хуурч залилна гэж ерөөсөө бодоогүй” гэсэн мэдүүлэг. /хэргийн 2 дугаар хавтас 68 дугаар хуудас/

Гэрч З.Солонгын “... Би найз бүсгүйтэй болмоор байна. Би олон жил гадаадад сурч мэргэжил дээшлүүлж ирсэн болохоор тэгээд бас танай найз Аажий таалагдаад байна гээд байсан юм. Тэгээд танилцаад тэр 2 нилээн уулзаад яваад байдаг байсан. Аажий ирээд л хамт хоол идээд л яваад байдаг байсан. Намайг харахад Аажий алтан бөгж, ээмэгнүүдээ саванд хийгээд сууж байхаар нь асуусан чинь эгч аваад ир гэсэн юм гэж л хэлж байсан. ...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 1 дүгээр хавтас 191-192 дугаар хуудас/

Яллагдагч Ж.М-ын мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, зургийн үзүүлэлтүүд /хэргийн 2 дугаар хавтас 42-48 дугаар хуудас/

Хохирогч Ш.Э-ы үнэт эдлэлийг нийт 19.710.000 төгрөгөөр үнэлсэн “Эд зүйлийн үнэлгээ”-ний баримт. /хэргийн  2 дугаар хавтас 99 дүгээр хуудас/

Гэрч Н.Болорчимэгийн “Би Ж.М-ыг танихгүй. Ш.Э-, Т.Аажий нартай бизнесийн холбоотой ажилладаг. Түүнээс биш төрөл садангийн холбоо байхгүй. Манай компанийн зүгээс зарлагын падаан үйлдэж Ш.Э-д алтан ээмэг, бөгжийг зээлээр олгосон. Би 2014 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр 960 сорьцтой, грамм тус бүр өөр өөр нийт 130.21 грамм 21 ширхэг 11.903.000 төгрөгийн үнэ бүхий алтан бөгж, мөн өдөр 96 сорьцтой, грамм тус бүртээ өөр өөр нийт 89.04 грамм 11 хос 8.100.000 төгрөгийн үнэ бүхий алтан сүүжин ээмгийг зарлагын падаан үйлдэж Ш.Э-д хүлээлгэн өгсөн” гэсэн мэдүүлэг. /хэргийн 3 дугаар хавтас 58 дугаар хуудас/

Ж.М-ын яллагдагчаар өгсөн “Би үерхдэг Аажий гээд охинтой байнга холбоотой байж байгаад юмнаас нь зарж өгнө гээд 2014 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байдаг Мөнгөн завьяа үнэт эдлэлийн дэлгүүрийн лангуун дээрээс Т.Аажийгаас алтан сүүжин ээмэг 8 ширхэг, алтан бөгж 10 ширхэгийг залилж авсан. Харин 11 ширхэг, 17 ширхэг байгаагүй. Тэр худлаа хэлсэн байна” гэсэн мэдүүлэг /хэргийн 1 дүгээр хавтас 50-52 дугаар хуудас/ зэрэг баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

 

6. 2014 оны 02 дугаар сарын 18-ны өдөр Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Монтел худалдааны төв дотор байрлах иргэн Г.С-ийн лангуун дээрээс Samsung S4, S3 маркийн 2 ширхэг гар утсыг “мөнгийг эргэж орж ирээд өгнө” гэж хуурч авч гараад буцааж өгөлгүй залилж 880.000 төгрөгийн хохирол учруулан залилсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

Хохирогч Г.С-ийн “2014 оны 02 дугаар сарын 18-ны үеэр М- гэгч залуутай Гэрэл зочид буудалд ажиллаж байхдаа танилцсан ба тэрний дараагаар Монтелд гар утас зарахаар ажилд орсон юм. ... М- ирээд  найз маань хөдөөнөөс хоёр утас  захиад байна гээд 700.000 төгрөгний үнэтэй Samsung S4 маркийн гар утас 1 ширхэг, 400.000 төгрөгний үнэтэй Samsung S3 маркийн гар утас 1 ширхэгийг тус тус аваад явсан. Тэрнээс хойш сураггүй алга болсон юм. Тэгээд холбоо барьж утасны мөнгийг өгөх байх гэсэн чинь тэр чигтээ алга болсон юм. Би уг 2 гар утасны мөнгийг цалин авалгүй 3 сар Монтелд хүний лангуунд зогсож байж төлж барагдуулаад ажлаасаа гарсан юм. Иймд уг залууг олж миний хохирлыг барагдуулж өгнө үү гэж өргөдөл гаргасан юм. ...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 2 дугаар хавтас 16-17 дугаар хуудас/

Samsung S4, S3 маркийн 2 ширхэг гар утсыг нийт 880.000 төгрөгөөр үнэлсэн “Эд зүйлийн үнэлгээ”-ний баримт. /хэргийн 2 дугаар хавтас 18 дугаар хуудас/

Ж.М-ын яллагдагчаар өгсөн “... Г.С- гэж эмэгтэйд “найз маань хөдөөнөөс хоёр гар утас захиад байна гэж итгүүлэн 1 ширхэг Samsung S3 маркийн гар утсыг, 1 ширхэг Samsung S4 маркийн гар утсыг авсан нь үнэн. ...” гэсэн мэдүүлэг /хэргийн 1 дүгээр хавтас 54 дүгээр хуудас/ зэрэг баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

 

7. 2014 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр 12 цагийн үед Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Пиримад бааранд иргэн Б.О-тэй хамт сууж байхдаа түүний I phone 5 маркийн гар утсаар “хүнтэй яриад өгье” гэж хуурч авч гараад буцааж өгөлгүй 450.000 төгрөгийн хохирол учруулан залилсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

Хохирогч Д.О-ийн “Би 2014 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр 12 цагийн үед танил М- Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хороо Пирамид пабад уулзаад байрныхаа түрээсийн мөнгөө авах гээд уулзаад сууж байх хооронд М- надаас утсаа өгч байгаачээ, би утсаар ярьчихаад өгье гэхээр нь өөрийн I phone 5 маркийн гар утсаа өгсөн. М- нэг хүнтэй уулзах гэж  байгаа бололтой бид хоёрын уулзсан газрыг зааж өгч байснаа гэнэтхэн М- алга болчихсон. Тэгээд би араас нь залгасан чинь өөрийнхөө утас руу залгахад М- хүнээс мөнгө авч байна гэж мессеж бичсэн. Тэгээд би удаад байхаар нь утас руугаа залгачихсан чинь холбогдохоо байчихсан юм. ... Дээрхи залуугаас хохирлоо барагдуулж хуулийн дагуу хариуцлага хүлээлгэх бодолтой байна” гэсэн мэдүүлэг. /хэргийн  2 дугаар хавтас 111-112 дугаар хуудас/

I phone 5 маркийн гар утсыг 450.000 төгрөгөөр үнэлсэн “Эд зүйлийн үнэлгээ”-ний баримт. /хэргийн 2 дугаар хавтас 113 дугаар хуудас/

Ж.М-ын яллагдагчаар өгсөн “... Би О-ийн таньдаг байсан бөгөөд 2014 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр санаандгүй таараад Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хороонд байдаг Пирамид пабад хоёулаа орж юм ярьж сууж байгаад Д.О-д утсаар ярих хэрэгтэй байна гэж хэлээд I phone 5 маркийн гар утсыг авсан ....” гэсэн мэдүүлэг /хэргийн 2 дугаар хавтас 81-82 дугаар хуудас/ зэрэг баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

 

8. 2014 оны 05 дугаар сарын 02-ны өдөр 11 цаг 30 минутын орчимд Чингэлтэй дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Роман нэртэй ресторан дотор иргэн Ж.Д-ийн Samsung galaxy note маркийн гар утсаар “ярьчихаад өгье” гэж хуурч авч гараад буцааж өгөлгүй 500.000 төгрөгийн хохирол учруулан залилсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

Хохирогч Ж.Д-ийн “Би 2014 оны 05 дугаар сарын 02-ны өдөр Чингэлтэй дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Роман пабад ажил дээрээ байж байхад 11 цаг 30 минутын орчим манайхаар урд нь байнга үйлчлүүлдэг 25-30 орчим насны махлагдуу бордуу царайтай залуу орж ирээд төрсөн өдрөө тэмдэглэх гэсэн юм, ширээ засаадах гээд нэг ширээн дээр архи, пиво, дарс, хоол захиалаад ганцаараа хэсэг байж байгаад 30-40 орчим минутын дараа та гар утсаа өгч байгаач, миний утас нэгжгүй болчихлоо, ирэх хүмүүстэйгээ ярьчихаад өгье гэж гуйж аваад текэн дээр хэсэг зогсож байгаад хойшоо заал руу орох хооронд миний гар утсыг шууд авч  гараад тэр чигээрээ алга болсон. ...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 2 дугаар хавтас 6-7 дугаар хуудас/

Samsung galaxy note маркийн гар утсыг 500.000 төгрөгөөр үнэлсэн “Эд зүйлийн үнэлгээ”-ний баримт. /хэргийн 2 дугаар хавтас 8 дугаар хуудас/

Ж.М-ын яллагдагчаар өгсөн “... СУИС-ын хажууд байдаг Роман ресторанд би хааяа орж үйлчлүүлж байхдаа ажиллуулдаг ахыг зүс мэддэг болсон  тэгээд 2014 оны 05 дугаар сарын 02-ны өдөр би ганцаараа ороод төрсөн өдөр тэмдэглэх гэж байгаа ширээ засуулах талаар ярилцаж байгаад “та гар утсаа өгч байгаач миний утас нэгжгүй болчихлоо ирэх хүмүүстэйгээ ярьчихаад өгье” гэж хэлээд тэр ахын надад өгсөн Samsung galaxy note 2 маркийн гар утсыг авч залилсан” гэсэн мэдүүлэг /хэргийн 1 дүгээр хавтас, 54 дүгээр хуудас/ зэрэг баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

 

9. 2014 оны 06 дугаар сарын 14-ний өдөр 17 цагийн үед Чингэлтэй дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “А” зоогийн газарт хамт сууж байсан иргэн Б.С-гийн Samsung note 3 маркийн гар утсыг “дүүтэйгээ яриад өгье” гэж хуурч авч гараад буцааж өгөлгүй 900.000 төгрөгийн хохирол учруулан залилсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

Хяналтын камерт үзлэг  хийсэн тэмдэглэл. /хэргийн 2 дугаар хавтас 235 дугаар хуудас/

Эд мөрийн баримт хэрэгт хавсаргах тогтоол. /хэргийн 2 дугаар хавтас 236 дугаар хуудас/

Хохирогч Б.С-гийн “Би 2014 оны 06 дугаар сарын 14-ний өдөр оройн 18 цаг 45 минутад Чингэлтэй дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “А” зоогийн газарт facebook –ээр танилцсан Төрөө гэдэг залуутай цаг товлоод уулзахаар болж яваад ортол Төрөө ирчихсэн намайг хүлээж байна гээд 1 шил пиво уучихсан сууж байсан. Тэгээд намайг орж иртэл дахиад 1 шил пиво нэмж аваад надад нэг жүүс захиалаад ойр зуурын юм яриад сууж байтал тэр Төрөө гэх залуу миний утасны цэнэг дуусчихлаа, чи надад утсаа  өгч байгаач дүүтэйгээ яриад өгье гэж хэлэхээр нь би итгээд гар утсаа өгтөл миний утсыг аваад гарсан. Тэгээд ойролцоогоор 1 минут болсоны дараа гэнэт би яагаад утсаа өгчихвөө  гэж санаа зовоод араас нь гартал алга болчихсон байсан. ...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 2 дугаар хавтас 238-239 дүгээр хуудас/

Samsung note 3 маркийн гар утсыг 900.000 төгрөгөөр үнэлсэн “Эд зүйлийн үнэлгээ”-ний баримт. /хэргийн 2 дугаар хавтас 240 дүгээр хуудас/

Ж.М-ын яллагдагчаар өгсөн “... Би Б.С-тай turuu turuu facebook хаягаар танилцаад хоорондоо холбоотой байж байгаад 2014 оны 06 дугаар сарын 14-ний өдөр уулзаад Чингэлтэй дүүргийн 2 дугаар хороонд байдаг “А” пабад уулзаад сууж байгаад гар утсаар нь яриад өгнө гэж хуураад Samsung note 3 гар утсыг авсан. ...” гэсэн мэдүүлэг /хэргийн 2 дугаар хавтас 81-82 дугаар хуудас/ зэрэг баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

 

10. 2014 оны 06 дугаар сарын 16-ны өдөр Чингэлтэй дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 42 дугаар байрны 04 тоотод оршин суух, иргэн Д.Д-ийн Dell маркийн цэнхэр өнгийн зөөврийн комьпютерыг хэд хоног хэрэглэчихээд өгье гэж хуурч авч аваад буцааж өгөлгүй 700.000 төгрөгийн хохирол учруулан залилсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

Хохирогч Д.Д-ийн “2014 оны 04 дүгээр сарын 18-ны үеэр л санагдаж байна. Манай ээжтэй уулздаг М- нь миний нөүтбүүкийг  хэд хоногийн хугацаатай хэрэглэчихээд өгье гэж хэлээд манай гэрээс ирж авч явсан бөгөөд нөүтбүүкээ авах гэхээр янз бүрийн шалтгаан хэлээд өгөхгүй байсан. ... Би нөүтбүүкээ олж авмаар байна. Нөүтбүүкээ нэхэмжилнэ” гэсэн мэдүүлэг. /хэргийн 1 дүгээр хавтас 232-233 дугаар хуудас/

Dell маркийн зөөврийн комьпютерыг 700.000 төгрөгөөр үнэлсэн “Эд зүйлийн үнэлгээ”-ний баримт. /хэргийн 1 дүгээр хавтас 234 дүгээр хуудас/

Ж.М-ын яллагдагчаар өгсөн “Би Д.Д- гэдэг охины гэрт очиж тэрний зөөврийн комьютерыг хэрэглээд өгнө гэж хэлээд авсан. Буцааж өгөлгүй, ломбарданд тавиад авч чадаагүй. ...” гэсэн мэдүүлэг /хэргийн 1 дүгээр хавтас 54 дүгээр хуудас/ зэрэг баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

 

11. 2014 оны 06 дугаар сарын 21-ний өдөр Чингэлтэй дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Гэрэл төвийн 1 давхарт байрлах “Каiser” нэртэй бааранд иргэн Б.Н-гийн Samsung grand маркийн гар утсаар “ярьчихаад өгье” гэж хуурч авч гараад буцааж өгөлгүй 450.000 төгрөгийн хохирол учруулан залилсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

Хохирогч Б.Н-гийн “Би 2014 оны 06 дугаар сарын 21-ний өдөр Чингэлтэй дүүргийн  6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Гэрэл төвийн 1 давхарт байрлах Каiser нэртэй ахынхаа бааранд зохион байгуулагчаар ажиллаж байхад манайхаар байнга орж ирж үйлчлүүлдэг өөрийгөө Булган аймгийн Сайхан сумын харьяат 1987 онд төрсөн Мөөгий гэж танилцуулсан залуу 11 цаг өнгөрч байхад орж ирээд намайг текэн дээр байж байхад над дээр ирээд юм ярьж байснаа миний гар утасны цэнэг  дуусчихлаа, чи гар утсаа өгч байгаач, би ганц ярьчихаад өгье гэхээр нь би тэг тэг гэж хэлэн гар утсаа өгчихөөд гал тогоо руу орж үйлчлүүлж байсан хүмүүсийн хоолыг өгөх гээд байж байтал миний гар утсыг аваад гадагшаа гарч явснаа буцаж орж ирээд чиний гар утас Мобидоо үнэгүй юу гэж асуухаар нь би үнэгүй, ярь ярь гэж хэлтэл миний гар утсыг аваад гараад явсан. Би байхгүй болчихсон болохоор нь Гэрэл төвийн гадна талын хяналтын камерыг үзтэл манай баарнаас гараад хэсэг алхаж явж байснаа цаашаа гүйгээд зам дээрээс таксинд гараа өргөөд явж байгаа нь бичигдсэн байсан. ...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 1 дүгээр хавтас 243-244 дүгээр хуудас/

Samsung grand маркийн гар утсыг 450.000 төгрөгөөр үнэлсэн “Эд зүйлийн үнэлгээ”-ний баримт. /хэргийн 1 дүгээр хавтас 246 дугаар хуудас/ зэрэг баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

 

12. 2015 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах иргэн А.Зүмбэрэлийн ажлын газар дээр түүнд иргэн Ш.М-ын Prius 20 маркийн автомашиныг өөрийнхөө машин гэж итгүүлэн зарж 4.500.000 төгрөгийг залилсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

Хохирогч А.Зүмбэрэлийн “Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.3 дахь хэсэгт зааснаар яллагдагчаар татагдсан Ж.М-ыг би 2014 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр гэрээ байгуулан хэрэгт нь өмгөөлөгчөөр оролцсон. Энэ хугацаанд Ж.М- нь 2015 оны 03 дугаар сарын 11-ний өдөр Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах манай ажлын байранд 31-78 УБГ улсын дугаартай Toyota Prius 20 маркийн автомашиныг би хөдөөний паспорттой тул таньдаг ахынхаа нэр дээр гэрчилгээ гаргуулсан, шууд ажил дээр нь очоод нэр шилжүүлж өгнө гэж хэлж итгүүлэн бэлнээр 3.000.000 төгрөг, энэ мөнгийг өгөхдөө тэмдэглэлийн дэвтэртээ гарын үсэг зуруулж авсан. Мөн нэмээд 200.000 төгрөг нийт 3.200.000 төгрөг авсан. Ж.М- мөнгө дутчихлаа гээд байхаар нь Хаан банкны Ганболдын Сүрэнжав гэх дансны дугаарыг санахгүй байна, 1.300.000 төгрөгийг Улаанбаатар хотын банкнаас шилжүүлэн өгсөн. Надад 31-78 УБГ улсын дугаартай Toyota Prius 20 маркийн автомашиныг өгсөн. Ж.М- 10 гаран хоног сураг чимээгүй болоход нь тухайн автомашины гэрчилгээн дээрх Шарын М-ын 99111424 дугаарын утсыг олж өөрийнхөө 99488609 дугаараас залгахад Ж.М-ыг танина, тэр надад машины мөнгө өгөөгүй сар гаран болж байна гэж байсан. Ш.М-тай утсаар ярьснаас хойш 7 орчим хоногийн  дараа  Да хүрээ зах дээр очиж  Ш.М-тай уулзахад тэр энэ чинь миний машин байгаа юмаа, надад Ж.М- мөнгө төгрөгөө өгөөгүй байгаа гэж хэлээд надаас 31-78 УБГ улсын дугаартай Toyota Prius 20 маркийн автомашиныг хүлээн авсан. Би гомдолтой байна. Ж.М-аас 4.500.000 төгрөгийг нэхэмжилж байна” гэсэн мэдүүлэг. /хэргийн 3 дугаар хавтас 93-94 дүгээр хуудас/

Тэмдэглэлийн дэвтэрт үзлэг хийсэн “31-78 УБГ дугаарын Prius 20 машины  урьдчилгаа 3.000.000 төгрөг, 2015.03.11 өдөр авав” хүлээлгэн өгсөн гарын үсэг, хүлээн авсан гарын үсэг, Ж.М- гэж цэнхэр өнгийн бэхээр бичсэн гар бичмэл үйлдсэн байсныг хуулбарлан авч хэлтсийн хуулбар үнэн дарж баталгаажуулав” гэсэн тэмдэглэл. / хэргийн 3 дугаар хавтас 97 дугаар хуудас/

Тэмдэглэлийн дэвтэрийн хуулбар. /хэргийн 3 дугаар хавтас 98 дугаар хуудас/ зэрэг баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна

 

13. 2017 оны 10 дугаар сарын 13-ны өдөр иргэн С.О-ийг ажилд оруулна, хүүхдийг чинь сургуульд оруулж өгнө гэж хуурч Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо Home plaza гэх барилгын гадна 6.500.000 төгрөгийг бэлнээр, 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдрөөс 2018 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийг хүртэл хугацаанд 4 удаагийн үйлдлээр 2.250.000 төгрөгийг нийт 8.750.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

Хохирогч С.О-ийн “Би 2017 оны 10 дугаар сард Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо Holiday нэртэй газарт караоке түрээслэн ажиллуулж байсан юм. Тухайн үед манай караокегоор байнга үйлчлүүлдэг байсан Мөнх нэртэй хүн намайг ажилд оруулж өгнө, мөн хүүхэд  сургуульд оруулж өгнө гэж надаас хэлээд 2017 оны 10 дугаар сарын 13-ны өдөр Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо Home plaza-гийн үүдэнд бэлнээр 6.500.000 төгрөг  авсан. Дараа нь 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр ажилд оруулахад нэмж мөнгө хэрэгтэй боллоо гэж хэлээд Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо миний ажиллуулж байсан Holiday нэртэй караокед ирж надаас бэлнээр 500.000 төгрөг авсан. Дараа нь дансаар 2017 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр мөнгө хэрэгтэй байна гэж хэлээд 1.000.000 төгрөг авсан. Дараа нь хамгийн сүүлд 2018 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр 600.000 төгрөг Мөнхцэцэг гэдэг хүний дансаар авсан. Сүүлд 2018 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр Мөнхцэцэгийн нөхөр Эрдэнэ гэх хүний дансаар 150.000 төгрөг авсан. Тэгээд ажилд оруулж өгөөгүй бөгөөд хүүхэд сургуульд оруулж өгөөгүй. Одоо утас нь холбогдохгүй алга болоод байна. ...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 4 дүгээр хавтас 171-172 дугаар хуудас/

“... Миний харсан зурган дээрх хүн Мөнх гэдэг залуу мөн юм. Би царайны хэлбэр онигор нүд харц зэрэгэр сайн таньж байна. Учир нь надтай 5 сар холбоотой байж уулзаж байсан учраас хаанаас нь ч сайн таньж байна. Ямар ч хохирол барагдуулаагүй. Ор сураггүй алга болсон. Би маш их гомдолтой байна. Учир нь олон жилийн турш намайг өртэй байлгаж хохироосон. Мөн намайг хэцүү байдалд оруулж итгэл үнэмшүүлэн төрүүлэн залилан мэхэлсэн. Иймд маш их гомдолтой байна” гэсэн мэдүүлэг. /хэргийн 4 дүгээр хавтас 174 дүгээр хуудас/

Хаан банкны харилцагч Гүндсамбуугийн Мөнхцэцэгийн гүйлгээний хуулга. /хэргийн 4 дүгээр хавтас 191-192 дугаар хуудас/

Хаан банкны харилцагч Нямдоржийн Эрдэнийн гүйлгээний хуулга. /хэргийн 4 дүгээр хавтас 193-199 дүгээр хуудас/

Хаан банкны харилцагч Онолбаатарын Цэндийн гүйлгээний хуулга. /хэргийн 4 дүгээр хавтас 199-200 дугаар хуудас/

Хаан банкны харилцагч Нэргүйгийн Энхчимэгийн депозит дансны дэлгэрэнгүй хуулга. /хэргийн 4 дүгээр хавтас 202-206 дугаар хуудас/

Ж.М-ын яллагдагчаар өгсөн “... Би үүнийг хүлээн зөвшөөрч байна. Учруулсан хохирлын хэмжээ болох 8.750.000 төгрөг гэж байна. Энэ мөнгөний хэмжээний тал дээр маргаад байх зүйл байхгүй” гэсэн мэдүүлэг /хэргийн 6 дугаар хавтас 10-11 дүгээр хуудас/ зэрэг баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

 

14. 2017 оны 02 дугаар сарын 14-ний өдөр Рома хотхонд худалдаж авсан 4 өрөө байрандаа тавилга авахад мөнгө хэрэгтэй байна гээд 12.000.000 төгрөгийг, мөн 2017 оны 03 дугаар сарын 14-ний өдөр Баянгол дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Москва рестораны замын урд талд автомашины зогсоол дээр “барьцаанд байгаа аавынхаа хөөргийг авна гэж” хэлээд иргэн Д.ТД-ээс 31.000.000 төгрөгийг нийт 43.000.000 төгрөгийг хуурч аван залилсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

М.Төрмөнхийн хохирогчоор өгсөн “2017 оны 03 дугаар сарын 14-ний өдөр миний эгчийн нөхөр Цогоо над руу утсаар яриад өөртэй нь хамт ажилладаг ТД- гэдэг эмэгтэйд мөнгө хэрэг болоод байна, мөнгө зээлэх боломж байна уу богино хугацаатай гэхээр нь би зөвшөөрөөд ТД-тэй холбогдсон чинь надаас 20.000.000 төгрөг түр хугацаанд зээлээч нөхөр ломбарднаас хөөргөө аваад өөр хүнд зарчихаад мөнгийг чинь буцаагаад өдөрт нь өгнө гэж хэлэхээр нь би ТД-тэй хороололд уулзая гэж тохиролцоод би өөрийн машинтайгаар хорооллын Москва рестораны замын урд талд очиж уулзаад ТД-ийн машинд нь орсон чинь ТД- надад өөрийнхөө нөхөр гэж танилцуулсан нэрийг нь хэлээгүй залуутай хамт сууж байсан. Тэгээд би мөнгөө гаргаад өгсөн чинь нөхөр нь мөнгийг аваад орчихоод ирье гээд буусан. Нөхөр нь машинаас буухдаа орж хөөргөө авчихаад ирье гэж хэлж ороод гарч ирэхгүй нилээн удсан. ТД- бид хоёр нилээн удаан бараг 4 цаг орчим гадаа нь хүлээгээд гарч ирэхгүй байхаар нь ороод үзсэн чинь байхгүй байсан. Тэгсэн чинь ТД- надтай зээлийн гэрээ байгуулчихъя гээд бид 2 нотариатын газар ороод 10.000.000 төгрөгөнд зээлийн гэрээ байгуулаад үлдсэн 10.000.000 төгрөгөнд нь ТД-ийн машиныг нь худалдаж  авсан тухай гэрээ хийж авсан. Тэгээд би ТД-д яаралтай миний мөнгийг гаргаж өг гэсэн чинь өөрийнхөө машиныг зарж  борлуулаад миний 20.000.000 төгрөгийг бүрэн барагдуулж өгсөн. ТД- миний мөнгийг бүрэн барагдуулж өгсөн болохоор цаашид ТД- өөрөө надад өгсөн мөнгөнийхөө асуудлыг хариуцаж явах байх. Миний зүгээс одоо ямар нэгэн санал гомдол, нэхэмжлэх зүйлгүй. Цаашид хэргийн материалтай танилцаж, шүүх хуралд оролцох шаардлагагүй” гэсэн мэдүүлэг. /хэргийн 5 дугаар хавтас 80-81 дүгээр хуудас/

Д. ТД-ийн иргэний нэхэмжлэгчээр өгсөн  “Би 2017 оны 03 дугаар сарын 14-ний өдөр хагас жил гаран хамтран амьдарсан Ж.М- гэх залуу үнэтэй хөөргөө барьцаанаас суллаад буцаагаад үнэтэй зарна, таньдаг хүмүүсээсээ 31.000.000 төгрөг зээлээд авч өгсөнд залилаад алга болсон. Тус асуудлаас үүдэж танил дүү Төрмөнхөөс зээлсэн 20.000.000 төгрөгийг би өөрийн машинаа зарж болон ааваараа зээл авхуулж Төрмөнхийн 20.000.000 төгрөгийг бүрэн барагдуулсан болохоор би тус хэрэгт иргэний нэхэмжлэгчээр оролцож байна. М- надтай анх facebook-ээр танилцахдаа нэрээ худал хэлж танилцсан. Надад өөрийгөө Батын Зөнбилэг гэж танилцуулсан байсан. Анхнаасаа л намайг залилан мэхлэх зорилготой байсан юм шиг байна лээ. Одоо хаана байгааг нь би үнэхээр мэдэхгүй байна. ...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 5 дугаар хавтас 83-84 дүгээр хуудас/

“...Тус хэрэг гарснаас хойш дахин уулзалдаагүй. Мөн ямар нэгэн холбоо хэрэгслээр надтай холбогдоогүй. Ямар ч сураггүй байгаад байгаа. Би Булган аймагт очиж М-ын ээжтэй нь уулзсан чинь М-ыг ямар нэгэн холбоогүй сураггүй байгаа, бид нарын зүгээс ямр нэгэн байдлаар хохирол мөнгө надад барагдуулах боломжгүй гэж мэдэгдсэн. ... М-ыг яаралтай олж хохирол мөнгийг минь барагдуулж өгнө үү” гэсэн мэдүүлэг. /хэргийн 5 дугаар хавтас 180-181 дүгээр хуудас/

“... Харин өргөдөлд дурдагдсан Дэлэгээс авсан 12.000.000 төгрөгийн асуудлыг Чингэлтэй дүүргийн цагдаагийн 1 дүгээр хэлтэст, Наранчимэгээс авсан 11.000.000 төгрөгийн асуудлыг Баянзүрх дүүрэг дэх 2 дугаар хэлтэст тус тус гомдол гарган эрүүгийн хэрэг үүсгэж шалгуулсан дээрх үйлдлүүд Чингэлтэй дүүргийн Цагдаагийн 1 дүэгэр хэлтэст нэгтгэн шалгагдаж байгаа байх ...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 5 дугаар хавтас 230-231 дүгээр хуудас/

Хохирогч Д.ТД-ийн “Би М-тай хамт амьдарч байхдаа Acer загварын зөөврийн комьпютер байсан юм. Тухайн комьпютер нь миний өөрийн эзэмшлийн комьпютер байсан юм. Би ажилдаа ашигладаг байсан юм. Би тэр комьпютерыг 1.200.000 төгрөгөөр худалдаж авч байсан санагдаж байна. Гэхдээ одоо би дээр комьпютерыг түүнээс нэхэмжлэхгүй. Мөн үнэлүүлэхгүй. Би тухайн үед Ж.М-тай хамтран амьдарч байсан ба тухайн үедээ манай аавын их үнэтэй хөөрөг барьцаанд байгаа түүнийг чөлөөлж аваад 1 цагийн дотор эргүүлээд нөгөө хүнд нь мөнгөө өгчихнө, чи мөнгө олоод өг гэхээр нь би ажлынхаа газрын хүмүүс болон эгч Наранчимэг нараас нийт 43.000.000 төгрөг аваад тэр хүмүүстэй байж байгаад М-т бэлнээр 43.000.000 төгрөг өгсөн. Тэгээд би нар 3,4 дүгээр хорооллын Нар хүүхдийн их дэлгүүрийн гадна хүлээж байсан. М- нь дотогш орсон боловч эргэж гарч ирээгүй. Нөгөө талын хаалгаар нь гараад алга болчихсон байсан. Тэгээд би мөнгийг эргүүлэн төлөхдөө өөрийн harrier маркийн тээврийн хэрэгслээ зарж, аав, ээжээс мөнгө авч мөн цалингийн зээл авч бүх мөнгийг бүрэн төлж барагдуулсан байгаа. Одоо дээрх 43.000.000 төгрөгийг Ж.М-аас нэхэмжилж байна. М- нь надад маш их итгэл төрүүлж байгаад намайг залилсан. Гэхдээ би яг одоо 43.000.000 төгрөгийг нэхэмжилмээр байна. Би маш их гомдолтой байна” гэсэн мэдүүлэг. /хэргийн 6 дугаар хавтас 4-5 дугаар хуудас/

Ж.М-ын яллагдагчаар өгсөн “... Би 2016 оны 04 дүгээр сард ТД- гэх эмэгтэйтэй өөрийн facebook хуудсаар дамжуулан танилцаж байсан. Хэсэг хугацааны дараа бид хоёр уулздаг байж байгаад 8 дугаар сараас би ТД-ийн гэрт амьдардаг болсон юм. 2017 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн үед л санагдаж байна, хүнд барьцаалсан байсан хөөргөө авах санаатай мөнгө хэрэгтэй болоод ТД-д би аавынхаа хөөргийг хувь хүнд барьцаанд тавьчихсан байгаа, тэр хөөргийг авмаар байна гэж үнэн учраа хэлээд 31.000.000 төгрөг өгөөч гэсэн чинь ТД- би хүнээс олоодхоё гэж хэлээд тэр өдөртөө 2 хүнээс нийт 31.000.000 төгрөг аваад ТД-ийн хамтаар 3, 4 дүгээр хороолол руу хөөрөг авахаар  явсан. Тэгээд би Алтантөгрөг дэлгүүрийн хажууд ирээд миний уулзах хүн 3 дугаар давхарт байна гэхээр нь ТД-ийг гадаа үлдээчихээд Алтантөгрөгийн хажуугийн байр луу орсон. Гэтэл миний уулзах ёстой хүн байхгүй байсан болохоор нь маргаашдаа өгнө дөө гэж бодоод орсон байрныхаа урд талын хаалгаар гараад Сансар луу явсан. ...” гэсэн мэдүүлэг /хэргийн 6 дугаар хавтас 8-9 дүгээр хуудас/ зэрэг баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

 

15. 2018 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр иргэн М.Н-т хөөрөг авч цааш нь ашиг гаргаж зарах гэсэн юм, 6.000.000 төгрөг зээлчих, 500.000 төгрөгийн хүү нэмээд өнөөдөр буцаагаад өгчихье гэж хуурч Баянгол дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт түүнээс 6.000.000 төгрөгийг авч залилсан,

Хаан банкны харилцагч Мөнхтөрийн Н-ын депозит дансны дэлгэрэнгүй хуулга. /хэргийн 4 дүгээр хавтас 244 дүгээр хуудас/

Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, зургийн үзүүлэлтүүд. /хэргийн 5 дугаар хавтас 6-8 дугаар хуудас/

Хохирогч М.Н-ын “Би 2018 оны 09 дүэгэр сарын 18-ны өдөр өөрийн ажил болох Баянгол дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэр үйл ажиллагаа явуулах Сайн нэртэй ломбардандаа ажиллаж байтал гаднаас 30-35 орчим насны эрэгтэй хүн манай ломбарданд орж ирээд надаас Хаан банкны картаа кодтойгоо хэлж өгөөд бэлэн 6.000.000 төгрөг авчих гээд өгөөд явуулсан юм. Би урьд өмнө уг залууг зүс танина. Манай ломбарданд орж ирээд надтай ганц хоёр үг яриа өддөг байсан юм. Тэгээд надтай 09 дүгээр сарын эхээр 90807881 дугаарын утсаар хоорондоо чатлаж ойр зуурын юм ярьж байгаад нэг өдөр надад нэг өвөөгийн хөөрөг байгаа, би тэр хөөргийг авах гэсэн юм, тэр хөөргийг би Жуковт нэг хүнд 30.000.000 төгрөгөнд тавьчихсан байгаа гээд л чи надад  5.000.000  төгрөг өгөөч гэхээр нь би надад мөнгө байхгүй дүүгийн маань визний мөнгө байгаа гэсэн юм. Тэгтэл дараа нь 1.000.000 төгрөг олдохгүй байгаа, чи 6.000.000 төгрөг өгөөч би уг хөөргийг цаашаагаа 170.000.000 төгрөгөөр зараад чиний мөнгийг өгчихье, би  хүүнд нь 500.000 төгрөг өгье гэхээр нь би итгээд 09 дүгээр  сарын 18-ны өдөр ажил дээр минь ирээд аваарай гээд өмнөх өдөр хоорондоо Мөнхөө Мөнхөө гэсэн нэртэй facebook чатласан байгаа. Тэгээд мөнгөө өгчихөөд ажлаа бүтээхээр яваад өгсөн юм. Тэгээд нээх удаагүй 1 цагийн дараа Жуковт ирчихсэн, өөрийн хөөргөө авч байна, одоо эндээс Ардын эрх ороод хөөргөө зарчихаад яваад очъё гээд хэлэхээр нь за за хүлээгээд байж байгаад дахиж удаагүй яриад мөнгөө хүүхдийн 100-гийн Голомт банкнаас авч байна, болчихлоо гээд хэлсэн юм. Тэгээд би за за гэж хэлчихээд дахиж санаа зовоод залгаж асуухад Модны 2-т түгжрээд явж байна гээд л тэрний дараагаас гар утасны дугаар нь холбогдохгүй болчихсон. Тэгээд facebook-рүү нь ороод шалгатал facebooк-ээ хаачихсан ердөөсөө олдохгүй байсан. Тэгээд би цагдаагийн байгууллагад өргөдөл гаргаж өгч байна.

... Би уг хүний талаар өөрийн эгч Сүрэнгээс Мөнхөө гэгчийг таних талаар асуухад танихгүй хүн, таних хүн ердөөсөө олдоогүй. Би зөндөө хайж лавлаж явсан” гэсэн мэдүүлэг, /хэргийн 5 дугаар хавтас 11-12 дугаар хуудас/

“Гомдолтой байна. Залилуулсан 6.000.000 төгрөгийг нэхэмжилж байна” гэсэн мэдүүлэг. / хэргийн 5 дугаар хуудас 13-14 дүгээр хуудас/

Ж.М-ын яллагдагчаар өгсөн “Би 2018 оны 09 дүгээр сарын яг өдрийг сайн санахгүй байна. Би урьдын танил Н-тай утсаар яриад чи надад 6.000.000 төгрөг зээлээч би ломбарданд хөөрөг тавьсан байгаа, тэр хөөргөө аваад эргүүлээд чиний мөнгийг өгчихнө гэсэн чинь Н- тэг тэг, би ажил дээрээ байна гэж хэлсэн. Түүний ажил Баянгол дүүргийн  Бичил төвийн аркны урд талд байх Сайн нэртэй ломбард байсан тул ажил дээр нь явж очтол Н- надад Хаан банкны картаа өгөөд энэ картанд 6.000.000 төгрөг байгаа үүнийг авчих гэж хэлээд надад нууц дугаараа хэлж өгөөд явуулсан. Би картыг нь авч яваад хажууханд нь байрлах бэлэн мөнгөний машинаас картнаас нь 6.000.000 төгрөг аваад Жуков руу явж аавын хөөргийг авах гэсэн боловч нөгөө хүн нь байхгүй болохоор нь тэр өдөртөө өгнө гэж явж байгаад өгч чадаагүй. Ганц нэг хүнд өртэй байсан болохоор тэр өрөндөө өгөөд дууссан байх гэж бодож байна сайн санахгүй байна. ...” гэсэн мэдүүлэг /хэргийн 5 дугаар хавтас 22-23 дугаар хуудас/ зэрэг баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэв.

 

Прокуророос Ж.М-т холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.

Шүүгдэгч Ж.М-ын бусдыг залилсан 15 үйлдлээс 12 үйлдэл нь 2002 оны Эрүүгийн хуулийг дагаж мөрдөж байх үед үйлдэгдсэн, харин сүүлийн 3 үйлдэл нь 2015 оны Эрүүгийн хуулийг дагаж мөрдөгдөж байх үед үйлдэгджээ.

Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуульд залилах гэмт хэргийн хүндрүүлэх нөхцөл байдалд “байнга үйлдэж, амьдралын эх үүсвэр болгосон” гэсэн хүндрүүлэх нөхцөл байдлыг шинээр хуульчилсан байна.

Түүний хувьд сүүлийн 3 үйлдэл нь 2015 оны Эрүүгийн хуульд хамаарах бөгөөд харин байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэсэн хүндрүүлэх нөхцөл байдалд дээрх хуулийг дагаж мөрдөхөөс өмнөх үйлдлүүдийг оруулан зүйлчилсэн нь түүний эрх зүйн байдлыг дордуулжээ.

Өөрөөр хэлбэл шүүгдэгч Ж.М-ын үйлдлүүдээс 2015 оны Эрүүгийн хуулийг дагаж мөрдөх хугацаанд үйлдсэн 3 үйлдэлд нь байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон нөхцөл байдал нотлох баримтуудаар тогтоогдоогүй байна.

Иймд Ж.М-ын үйлдсэн гэмт хэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар зүйлчилсэн хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар хөнгөрүүлэн зүйлчлэх хууль зүйн үндэслэлтэй.

 

Шүүгдэгч Ж.М- нь бусдыг хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, зохиомол байдлыг зориуд бий болгож бодит байдлыг нуух замаар эд хөрөнгийг шилжүүлэн авсан бөгөөд энэ үйлдлүүдийн улмаас хохирогч нарт нийт 85.756.000 төгрөг буюу их хэмжээний хохирол учруулсан нь дээр дурьдсан хохирогч, гэрч нарын мэдүүлгүүд, шүүгдэгчийн яллагдагчаар өгсөн мэдүүлгүүд, эд зүйлсийн үнэлгээ, дүрс бичлэг, таньж олуулах ажиллагаа зэргээр нотлогдон тогтоогдсон байх тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Ж.М- нь хохирогч нарын эд хөрөнгийг шилжүүлэн авахдаа өөрийн үйлдлүүдийг хууль бус гэдгийг мэдсээр байж өөртөө ашиг хонжоо олох зорилгоор бусдад хохирол учруулахад зориуд хүргэж үйлдсэн тул гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч С.О- мэдүүлэхдээ “надад учирсан хохирол 8.750.000 төгрөг биш 6.500.000 төгрөг” гэсэн тул түүнд учирсан хохирлыг 6.500.000 төгрөгөөр тооцов.

Шүүгдэгч Ж.М- нь нэр бүхий хохирогч нарт учруулсан хохирлоос ямарч хохирлыг нөхөн төлөөгүй тул түүнээс 920.000 төгрөг гаргуулж Г.Б-т, 300.000 төгрөг гаргуулж Б.Батжаргалд, 750.000 төгрөг гаргуулж Б.А-д, 205.000 төгрөг гаргуулж Ц.Д-д, 19.710.000 төгрөг гаргуулж Ш.Э-д, 880.000 төгрөг гаргуулж Г.С-д, 450.000 төгрөг гаргуулж Д.О-д, 500.000 төгрөгийг гаргуулж Ж.Д-д,  900.000 төгрөг гаргуулж Б.С-д, 700.000 төгрөг гаргуулж Д.Д-т, 450.000 төгрөг гаргуулж Б.Н-д, 4.500.000 төгрөг гаргуулж А.Зүмбэрэлд, 6.500.000 төгрөг гаргуулж С.О-т, 43.000.000 төгрөг гаргуулж Д.ТД-д, 6.000.000 төгрөг гаргуулж М.Н- нарт тус тус олгуулахаар шийдвэрлэв.

 

Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 3 ширхэг компакт дискийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргавал зохино.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар  Ж.М-ын 2014 оны 06 дугаар сарын 23-ны өдрөөс 2014 оны 06 дугаар сарын 24-ний өдрийг хүртэл баривчлагдсан 1 хоног, 2014 оны 06 дугаар сарын 24-ний өдрөөс 2015 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр хүртэл цагдан хоригдсон 211 хоногийг,  2019 оны 09 дүгээр сарын 24-нөөс 2019 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр хүртэл баривчлагдсан 1 хоног, 2019 оны 09 дүгээр сарын 25-ны өдрөөс өнөөдрийг хүртэл цагдан хоригдсон 168 хоногийг буюу нийт баривчлагдсан, цагдан хоригдсон 381 хоногийг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцов.

 

Шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан хугацаатай хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэлээ.

 

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн  31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.М-т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар зүйлчилсэн хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар зүйлчилсүгэй.

 

2. Шүүгдэгч Ө овогт Ж-ийн М-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан “хуурч,урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан” гэмт хэргийг бусдад их хэмжээний хохирол учруулж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар Ж.М-т 7  жилийн хугацаагаар ялаар шийтгэсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар  Ж.М-т оногдуулсан хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

5. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй болохыг дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 3 ширхэг компакт дискийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргасугай.

 

7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар Ж.М-аас 920.000 төгрөг гаргуулж Г.Б-т, 300.000 төгрөг гаргуулж Б.Батжаргалд, 750.000 төгрөг гаргуулж Б.А-д, 205.000 төгрөг гаргуулж Ц.Д-д, 19.710.000 төгрөг гаргуулж Ш.Э-д, 880.000 төгрөг гаргуулж Г.С-д, 450.000 төгрөг гаргуулж Д.О-д, 500.000 төгрөгийг гаргуулж Ж.Д-д,  900.000 төгрөг гаргуулж Б.С-д, 700.000 төгрөг гаргуулж Д.Д-т, 450.000 төгрөг гаргуулж Б.Н-д, 4.500.000 төгрөг гаргуулж А.Зүмбэрэлд, 6.500.000 төгрөг гаргуулж С.О-т, 43.000.000 төгрөг гаргуулж Д.ТД-д, 6.000.000 төгрөг гаргуулж М.Н-т тус тус олгосугай.

 

8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ж.М-ын энэ хэрэгт цагдан хоригдсон 381 хоногийг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн  4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Ж.М-т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     А.АЛТАНХУЯГ

 

                   

        ШҮҮГЧ                                      Ц.ДАЙРИЙЖАВ

 

                                                                       

           Л.ОЮУН