Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 04 сарын 23 өдөр

Дугаар 00136

 

 

 

 

      

 

 

 

                               

                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Т.Хүрэлбаатар даргалж,

Нарийн бичгийн дарга Б.Алтаншагай,

Улсын яллагч Ц.Мөнхжаргал,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч  Б.Ж,

Насанд хүрээгүй хохирогч Н.Б,

Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Л.Мөнхжаргал,

Хохирогчийн өмгөөлөгч Б.Ганчимэг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч В.Энхболд,

Шүүгдэгч Д.О нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3, 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.О холбогдох эрүүгийн 1938003590139 дугаартай хэргийг 2020 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Д.О нь Хөвсгөл аймгийн Жаргалант сумын 5 дугаар баг Хөнжил хорооллын 2 дугаар гудамжны баруун үзүүрт 2019 оны 05 дугаар сарын 14-ний өдөр 09-09 ХӨА улсын дугаартай Зил-130 загварын тээврийн хэрэгсэл жолоодон яваад Замын Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль болон түүнд нийцүүлэн гарсан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас Н.Бжолоодож явсан улсын дугааргүй Даюун загварын мотоцикльтой мөргөлдөн зам тээврийн осол гаргаж мотоциклийн зорчигч Ж.Чамь насыг хохироосон, мотоциклийн жолооч Н.Бид хүнд хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Д.О нь Хөвсгөл аймгийн Жаргалант сумын 5 дугаар баг Хөнжил хорооллын 2 дугаар гудамжны баруун үзүүрт 2019 оны 05 дугаар сарын 14-ний өдөр 09-09 ХӨА улсын дугаартай Зил-130 маркийн тээврийн хэрэгсэл жолоодон яваад Замын Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль болон түүнд нийцүүлэн гарсан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас Н.Бжолоодож явсан улсын дугааргүй Даюун маркийн мотоцикльтой мөргөлдөн зам тээврийн осол гаргаж мотоциклийн зорчигч Ж.Чамь насыг хохироосон, мотоциклийн жолооч Н.Бид хүнд хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж эрүүгийн 1938003590139 дугаартай хэргийг шүүхэд ирүүлжээ.

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Д.Оын мөрдөн шалгах ажиллагааны болон шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд өгсөн “...Хөвсгөл аймгийн Жаргалант сумын 5-р баг Хөнжил хорооллын гудамжны зүүн талын үзүүрт тээврийн хэрэгсэл зорчих төв замаар Батсайхан гэдэг хүний хамт өөрийн эзэмшлийн 09-09 ХӨА улсын дугаартай тээврийн хэрэгслээр явж байтал гэнэт зүүн гар талаас нэг мотоцикльтой хүн хурдтай орж ирээд миний машины урд талд мөргүүлсэн. Тэгээд тоормос гишгэж кардаанаа татаж машинаа зогсоох гэхэд машин маань гулгаж хэсэг газар яваад зогссон. Надтай хамт явсан Батсайхан цагдаа дуудахаар явсан. Мотоцикльтой явсан 2 хүүхэд ухаангүй байх шиг болохоор нь сумын эмч дуудаж эмнэлгийн анхны тусламж үзүүлсэн. Би Н.Бийн эмчилгээнд яваад ирсний дараа 4 сая төгрөг, Жамъянсүрэн гуайд 2 сая төгрөг миний зүгээс өгсөн...Хийсэн хэрэгтээ гэмшиж байна...” гэх мэдүүлэг,

Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 8-20-р хуудас/,

Хэрэг учралын газарт нөхөн үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 21-25-р хуудас/,

Зам тээврийн ослын газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 26-р хуудас/, 

Эд мөрийн баримт хураан авсан тухай тэмдэглэл, Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол, Эд мөрийн баримт хураан авах тухай Прокурорын зөвшөөрөл /хх-ийн 161-163-р хуудас/,

Цогцост үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 81-р хуудас/,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Жмөрдөн шалгах ажиллагааны болон шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд өгсөн: “...Би зам тээврийн осол болсон талаар хамгийн анх эхнэр Отгонсүрэнгээс мэдсэн. Эмнэлэгрүү ортол эмнэлгийн орон дээр ухаангүй байсан. Эмнэлгийн тусламж үзүүлсэн боловч эмчилгээ авахгүй байсаар орой 23 цаг 30 минутын орчим нас барсан. Манай гудамжнаас гараад гудамжны эсрэг талд байх хавчигаар мотоцикльтой яваад цэцэрлэгрүү очдог тэрүүгээр явах гэж байгаад л гудамжны үзүүрт осолд орсон байсан...Буяны ажилд 12.000.000 төгрөг, байрын түрээсийн 6 сарын төлбөр 4.200.000 төгрөг, сэтгэл санааны хохирол 43.800.000 төгрөг нийт 60.000.000 төгрөгийн хохиролыг нэхэмжилж байна. Үүнээс хохиролд шүүгдэгчийн төлсөн 2 сая төгрөгийг хохирлоос хасаж тооцож үлдэх 58.000.000 төгрөгийн хохирлоо нэхэмжилж байна...Эрүүл саруул өсөж яваа хүүгээ бусдын буруутай асуудлаас болж амь насыг нь алдсандаа маш их гомдолтой байна...” гэх мэдүүлэг,

Насанд хүрээгүй хохирогч Н.Бмөрдөн шалгах ажиллагааны болон шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд өгсөн: “...Мотоцикль явдаг хавчиг зам руу явж байтал гэнэт том машин хурдтай гарч ирээд Чинбат бид хоёрыг мөргөсөн. Түүнээс хойш юу болсныг мэдэхгүй байна. Энэ ослоос болоод баруун талын хөлөө бүрэн тайруулсан. Одоо миний хөл байнга өвдөж байдаг болохоор өвчин намдаах эм тариа хэрэглэдэг. Би маш их гомдолтой байна...” гэх мэдүүлэг,

Насан хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Л.Ммөрдөн шалгах ажиллагааны болон шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд өгсөн:  “...Тухайн осол болох үед би хөдөө гэртээ байсан. Би осол болсон талаар Заяа гэдэг дүүгээ сонсоод шууд эмнэлэг дээр ирсэн. Эмнэлэгт ирэхэд хүүгийн маань биеийн байдал тун хүнд байсан. Мөн Чинбатын биеийн байдал муу байсан. Би эмнэлэг дээр ирээд яав, юу болов гэхэд манайхан дор дороо сандарсан тэвдсэн байдалтай байсан учраас ослын талаар яриагүй. Н.Бийн унаж явсан мотоцикль төрсөн ах Нямхишигийн мотоцикль байгаа юм. Н.Бийн осолд орсоны дараа хүмүүсийн ярианаас дуулах нь төвд орж ирээд хүү маань Отгонсүрэнгийн гэрт очсон. Тэндээс Чинбаттай хамт дүүг нь цэцэрлэгээс авах гэж мотоцикльтой яваад гудамжны үзүүрт осолд орсон талаар мэдсэн...Манай гэр бүлийн хувьд маш их гомдолтой байна...Эмчилгээний зардал 10.000.000 төгрөг, сэтгэл санааны хохирол 10.000.000 төгрөг нийт 20.000.000 төгрөгний хохиол нэхэмжилж байна. Үүнээс шүүгдэгчийн төлсөн 4.000.000 төгрөгийг хасаж үлдэх хохирол 16 сая төгрөгийн хохирол болон цаашид гарах эмчилгээний зардлаа нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг,

Гэрч Ш.Бмөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Д.О Зил-130 маркийн машинтайгаа уруудаад явж байсан. Д.Оыг цааш хөдлөөд явахаар нь явчихлаа гэж бодоод араас нь хараад зогсож байтал цаашаа 200-300 метр газар явж байтал Хөнжил хорооллын гудамжнаас улаан өнгийн мотоцикль нилээн хурдтай гарч ирээд Д.Оын машинтай мөргөлдөөд тар няр гэсэн дуу чимээ гарсан. Тэгэхээр нь би энэ нэг л биш боллоо гэж бодоод буцаж дэлгүүрлүүгээ гүйж ороод эхнэрт цагдаа эмнэлэгт мэдэгд осол гарчихлаа гэж хэлээд өөрөө осол болсон газарт яваад очтол Д.Оын машины баруун урд дугуйны ар талд улаан өнгийн мотоцикль, мотоциклийн хажууд нэг эрэгтэй хүүхэд, машины баруун хойд дугуйны баруун талд бас нэг эрэгтэй хүүхэд ухаан алдсан байдалтай хэвтэж байсан. Миний харсанаар Д.О машинтайгаа уруудаад явж байхад зүүн гар талаас буюу гудамжнаас мотоцикльтой хүн маш хурдтай гарч ирээд тар няр гээд дуу гараад мөргөлдчихсөн. Дараа нь осол болсон газарт очоод үзэхэд нилээн хол зайнд тоормослосон ул мөр үүссэн байсан, тэрийг хэсгийн төлөөлөгч хэмжсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 43-44-р хуудас/,

Гэрч З.Бмөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Д.Оын машинд сууж автын үзлэг явагдаж байсан газар руу ирж явахад жолооч Хөнжил хорооллын гудамжнаас мотоцикльтой сундалдаатай 2 хүн маш их хурдтай гарч ирээд миний сууж явсан Зил-130 машины урд руу орсон. Тэр үед жолооч машинаа тоормозлоод мөн давхар карданаа татсан боловч уг мотоцикльтой хүмүүс зам хөндлөн огтолж урдуур орж машинд дайрагдсан асуудал болсон. Миний багцаалдаж байгаагаар 70-80 милтэй явсан байх маш их хурдтай нүд ирмэхийн зуур л ороод ирсэн. Мотоциклийг жолоодож явсан хүнийг харахын завгүй л болсон явдал. Тэр үед жолооч машинаа баруун гар тал руугаа дараад тоормозлоод карданаа татаад дийлээгүй мөргөсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 45-46-р хуудас/,

Гэрч Ц.Амөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Зил-130 маркийн тээврийн хэрэгслийн доогуур мотоцикль болон хоёр эрэгтэй хүүхэд хэвтэж байсан бөгөөд нэг хүүхэд нь комын байдалд ямар ч ухаангүй орчиндоо харьцаагүй байсан. Би тэр хүүхдэд кордиамин /зүрх судас дэмжих тариа/ цус тогтоох зориулалт бүхий яак тариа, өвчин намдаах тариа хийж яаралтай эмнэлэг рүү хүргэсэн. Эмнэлэг дээр хүргэж өгөөд буцаж очиж нөгөө хүүхдээ авсан. Сүүлд очиж авдаг буюу мэс заслын хагалгаанд орсон хүүхдийн биеийн байдал арай гайгүй орчиндоо харьцаатай, баруун талын хөл шилбэ яс хэсгээр хугарал байсан. Урагшаа чиглэлтэй төв замаар явж байсан нь надад тодорхой харагдсан. Зил-130 маркийн тээврийн хэрэгслийн тоормослосон бололтой мөр үүссэн харагдсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 47-48-р хуудас/,

Гэрч Р.Омөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Манай хүү Чинбат, манай ахын хүүхэд Н.Б хоёр манай бага хүүхдийг аваад ирье гээд мотоцикльтой Н.Б мотоциклио унаад явсан. Тэгж явах үед цаг 16 цаг 50 минутын орчим байсан байх. Н.Б, Чинбат хоёр тэгж яваад ирэхгүй 30 гаран минут болоод бүр гайхаад гэртээ байж байтал манай дүү Заяа надруу  утсаар яриад Чинбат, Н.Б хоёрыг зам тээврийн осолд орсон талаар хэлсэн. Тэгэхээр нь гэрээсээ гараад наад талынхаа гудамжинд гараад иртэл Н.Б, Чинбат хоёрын явсан мотоцикль гудамжны наад талын үзүүрт Зил-130 маркийн машины доор орсон, түүнтэй мөргөлдсөн байдалтай байсан. Намайг харж байхад Н.Б мотоциклио унаад манай хүүхэд араар нь сууж байсан. Миний хувьд гомдолтой байна. Хүүгээ ингэж зуурдаар алдсандаа харамсаж байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 51-52-р хуудас/,

Гэрч Ё.Ммөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Дэлгүүрлүү явж байтал миний хажуугаар Д.О Зил-130 маркийн тээврийн хэрэгсэлтэй зөрөөд уруудаад явж байсан. Би Д.Оын хажуугаар зөрөөд цаашаа 100 орчим метр газар явж байтал ард тас няс гээд дуу чимээ гарсан. Тэгэхээр нь мотоциклио зогсоогоод эргээд хартал ард талд Д.О Зил-130 маркийн машинтайгаа мотоцикльтой мөргөлдсөн байгаа нь харагдсан. Тэгэхээр нь би эргээд яваад очтол хоёр эрэгтэй хүүхэд мотоцикльтой машин доогуур орчихсон хэвтэж байсан. Тэр хоёр хүүхэд ухаангүй байсан. Миний хажуугаар зөрж өнгөрөхдөө Д.О гайгүй л хурдтай явж байх шиг байсан. Тийм айхтар хурдтай яваагүй. Би яг хэдэн км цагийн хурдтай явж байсныг мэдэхгүй байна. Миний анзаарснаар машин тоормослосон бололтой шороон дээр тоормосны мөр харлаад харагдаж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 53-54-р хуудас/,

Гэрч Д.Дмөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Осол болохын маргааш нь осол болсон талаар дуулаад хөдөөнөөс орж ирсэн юм. Надад ослын талаар мэдэх зүйл алга байна. Манай хамаатан садан болон Д.Оын зүгээс Н.Бид 4 сая төгрөг, Чинбатын аав Б.Жд 2 сая төгрөг өгсөн байгаа. Гэхдээ энэ мөнгөнүүдийг осол гарахад Д.О 100% буруутай гэж бодож өгөөгүй. Тодорхой хэмжээнд осол гарахад Д.Оын буруутай үйлдэл байгаа гэж үзэн хүн чанар сайн санааны үндсэн дээр хохирлын мөнгө өгсөн байгаа...” гэх мэдүүлэг /хх-ийн 61-р хуудас/,

Гэрч Ш.Амөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “… Жаргалант сумын төвд хөх өнгийн Зил-130 маркийн машин нэг мотоцикльтой мөргөлдсөн байсан. Би яг хажууд нь очиж хараагүй дэнж дээрээс хараад эмнэлэг рүү явж дуудлага өгсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 171-р хуудас/,

Шинжээч эмч Б.Цолмонгийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Шинжилгээний явцаас харахад Чинбат нь анх тээврийн хэрэгсэлд мөргүүлэх үедээ үхэлд хүргэх гэмтлийг авсан байж болзошгүй байсан. Тээврийн хэрэгсэл Чинбатыг мөргөөд дээгүүр нь гараад цааш явахад нь ч гэсэн Чинбатын биед өөр гэмтлүүд үүссэн байсан нь ч гэсэн шинжилгээрээр тогтоогдсон. Өөрөөр хэлбэл Чинбат машинд анх мөргүүлээд гэмтэл аваад амьд үлдэх боломж тодорхой хувьтай байсан гэж үзвэл тээврийн хэрэгсэл зогсохгүйгээр дээгүүр нь гарч чирж явсан нь амьд үлдэх магадлалыг бууруулсан үхэлд хүргэхэд тодорхой хэмжээнд нөлөөлсөн гэж ойлгож болно...” гэх мэдүүлэг /хх-ийн 93-р хуудас/,

Шинжээч Б.Түмэнбатын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Хөвсгөл аймгийн Жаргалант суманд гарсан зам тээврийн осол нь мотоциклийн жолооч Н.Ббуруутай үйлдлийн улмаас болж гарсан гэж үзэж байгаа...Д.О нь С ангилалгүйгээр Зил-130 маркийн машиныг жолоодож явсан. Үүнээс харахад Д.О тухайн тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүйгээр жолоодож яваагүй бол зам тээврийн осол гарахгүй байсан нөхцөл байдал харагдаж байна. Мөн Д.О бүрэн бус тээврийн хэрэгсэл жолоодож явсан нь тогтоогдож байгаа...” гэх мэдүүлэг /хх-ийн 97-98-р хуудас/,

     Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч Б.Цолмонгийн 2019 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 371 дугаартай:

  1. Н.Ббиед элэгний 7-8-р сегметийг хамарсан элэгний няцрал, баруун 8-р хавирганы зөрөөгүй шугаман, баруун дунд чөмөг, баруун шилбэ тахилзуурын хөндлөн зөрсөн хугарал, баруун доод мөч өвдөгний үений дээгүүр тайрагдсан цээжний хэвлийн мэс заслын сорви тайрагдсан хэсэгт ил шарх бүхий гэмтэл тогтоогдлоо.
  2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүссэн гэмтэл байх боломжтой.
  3. Хэрэг гарсан гэх тухайн цаг хугацаанд үүссэн гэмтэл байх боломжтой.
  4. Н.Бүүссэн гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.2.1-д зааснаар амь насанд аюултай, 2.2.4-т зааснаар хөдөлмөрийн ерөнхий чадварт их хэмжээгээр тогтонги байдлаар алдагдуулах тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.
  5. Цаашид гэмтлийн зэрэг тогтоох журамын 4.1.17-д зааснаар ерөнхий хөдөлмөрийн чадварын 65%-ийн тогтонги байдлаар алдагдана гэх дүгнэлт /хх-ийн 77-р хуудас/,

Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч Б.Цолмонгийн 2019 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 56 дугаартай:  “... 1.2. Ж.Чбиед зулай болон дагз хэсэг нь хуйханд цус хуралт, баруун зүүн зулайн дэлбэн бага тархин аалзавч бүрхүүлд орох цус харвалт, хажуугийн ховдолын урд эвэр болон тархинд цус хуралт, баруун зүүн зулайн дэлбэн бага тархин аалзавч бүрхүүлд орох цус харвалт хажуугийн ховдолын урд эвэр болон тархины эд дэхь цус харвалт, тархины эдийн няцрал, уушигны зүүн дээд дэлбэнг хамарсан цус хуралт, баруун зүүн уушигны гадаргуу дахь цус хуралт, баруун шуу бугуйн үений мултрал, баруун дунд чөмөгний далд зөрүүтэй хугарал, баруун шилбэний олон сэлтэрхийт зөрүүтэй хугарал, баруун жолоо булчингын цус хуралт, зүүн сарвууны гадна хэсэг баруун шилбэний дотор дунд хэсэгт шарх, баруун дээд зовхи, баруун хацар, хамрын нуруу, зүүн шанаа, эрүүний ооч хэсэг хоолойн баруун хэсэг, баруун сарвууны гадна дээд хэсэг, зүүн шууны гадна доод хэсэг, зүүн сарвууны гадна дээд хэсэг, чигчий хурууны 3-р үений дээр, нурууны баруун доод хэсэг, баруун өвдөг, зүүн өвдөгний дотор дээд хэсэг баруун шагайн дотор хэсэг, зүүн шилбэний дотор доод хэсэгт зулгаралт, баруун доод зовхины салст, доод уруулын зүүн хэсэгт салст, хоолойн баруун хэсэг, баруун гуяны гадна дунд хэсэг баруун шагайн дотор хэсэгт цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо.

     3. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүссэн гэмтэл байна. Тархи цээжний хөндийн эрхтэний гэмтэл, шилбэний шаант ясны ил хугарал нь 3.1.3, 3.1.12, 3.1.20-д тус тус зааснаар амь насанд аюултай гэмтэл тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Баруун дунд чөмөг, баруун бугуйн мултрал зэрэг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Бусад хэсгийн гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.   

      4. Ж.Чбиед үүссэн тархи болон цээжний хөндийн дотор эрхтэний гэмтэл нь үхэлд шууд хүргэсэн байна.

     5.   Ж.Чбиед үхэлд хүргэхээр архаг хууч өвчин тогтоогдсонгүй.

     6. Ж.Ч нь зам тээврийн ослын улмаас тархи болон цээжний хөндийн эрхтэний хавсарсан хүнд гэмтлийн улмаас нас барсан байна...” гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 82-84, 86-89-р хуудас/,

       Хөвсгөл аймаг дахь Цагдаагийн газрын замын цагдаагийн тасгийн 2020 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 08 дугаартай: “... 2. Даюун маркийн улсын дугааргүй тээврийн хэрэгслийг жолоодож явсан жолооч Н.Б нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7. Жолоочид дараах зүйлийг хориглоно:

       а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй…үедээ тээврийнхэрэгсэл жолоодсон...

       3.4. Жолооч дараах үүргийг хүлээнэ:

       в/ Мотоцикль, мопед жолоодохдоо хамгаалах малгайг зааврын дагуу өмсөх, хамгаалах малгай өмсөөгүй зорчигч тээвэрлэхгүй байх, 15.8. “адил замын уулзварт жолооч баруун гар талаас ирсэн тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө” 1.2.16 “зам тавьж өгөх” гэж замын хөдөлгөөнд оролцогч давуу эрх бүхий хөдөлгөөнд оролцогчийн хөдөлгөөний хурд болон чигийг өөрчлөхөд нөлөөлөхгүйн тулд хөдөлгөөнөө эхлэхгүй буюу үргэлжлүүлэхгүй байх үйлдлийг хэлнэ гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн байна.

      3. Зил-130 загварын 09-09 ХӨА улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан жолооч Д.О “В” ангиллын 1232958 дугаартай хүчинтэй үнэмлэхтэй. Д.О нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7-ын а-д заасан заалт “жолоочид дараах зүйлийг хориглоно:

        а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй...үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон. 3.4-д заасан заалт “Жолооч дараах үүргийг хүлээнэ” энэ дүрмийн 4 дүгээр хавсралтанд заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах. Тээврийн хэрэгсэлийн ажлын тоормосны систем ажиллахгүй болсон гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн байна...” гэх шинжээчийн бүрэлдэхүүнтэй дүгнэлт /хх-ийн 102-105-р хуудас/,

Шинжээч Б.Ганзоригийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Жолооч Д.О нь тухайн тээврийн хэрэгслийг жолоодох ангилалгүй автомашиныг жолоодож явсан нь жолоодлогын дадлага эзэмшээгүй, хөдөлгөөний аюулүй байдлыг хангах арга хэмжээг бүрэн авах мэдлэггүйн улмаас осол гарахад нөлөөлсөн. Мөн тээврийн хэрэгслийн техникийн бүрэн бүтэн байдал /ажлын тоормосны систем гэмтэлтэй бүрэн ажиллагаагүй/-ыг хангаж замын хөдөлгөөнд оролцоогүйгээс зам тээврийн ослын үед автомашины тоормосыг гишгэхэд бүрэн зогсоогүй нь ослын улмаас учирсан хор уршгийг нэмэгдүүлсэн. Жолооч Н.Б нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхгүй автомашин жолоодож замын хөдөлгөөнд оролцсон нь замын хөдөлгөөний дүрмийн мэдлэг /уулзвар гарч нэвтрэх журмыг баримтлааүй/, жолоодлогын дадлагагүй байдал, /үзэгдэх орчин хязгаарлагдсан замд хөдөлгөөнд аюул саад тохиолдоход нь зогсоох хэмжээний хурдыг сонгоогүй, давуу эрхтэй тээврийн хэрэгслийг өнгөрүүлээгүй/ нь осол гарахад нөлөөлсөн байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 108-р хуудас/,

        Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон Иргэний үнэмлэхний лавлагаа, Хөвсгөл аймгийн Жаргалант сумын 2 дугаар багийн Засаг даргын тодорхойлолт, иргэний үнэмлэх, жолоочийн үнэмлэх, тээврийн хэрэгслийн гэрчилгээний нотариатчаар батлуулсан хуулбар, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 147-151-р хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Эрүүгийн 1938003590139 дугаар хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг цуглуулах буюу бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, хангалттай байна гэж шүүх үнэллээ.

Харин хавтаст хэргийн 27-31-р хуудас 2019 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, хавтаст хэргийн 34 дүгээр хуудас Д.Оаас этилийн спирт байгаа эсэхийг тогтоох зорилгоор 2019 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн цусны дээж авсан тэмдэглэл, хавтаст хэргийн 35 дугаар хуудас Н.Боос этилийн спирт байгаа эсэхийг тогтоох зорилгоор 2019 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн цусны дээж авсан тэмдэглэл, хавтаст хэргийн 164-165 дугаар хуудас 2019 оны 11 дүгээр сарын 4-ний өдрийн мөрдөн шалгах туршилт хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт зэрэг нотлох баримтуудыг бэхжүүлж авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 23.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасан “...тээврийн хэрэгсэлд үзлэг хийхэд эзэмшигчийг байлцуулна. Эзэмшигчийг байлцуулах боломжгүй бол хөндлөнгийн хоёр гэрчийг байлцуулж, эсхүл дуу-дүрсний бичлэгээр бэхжүүлнэ...” гэсэн заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 23.1 дүгээр зүйлийн 7 дахь хэсэгт заасан “...Үзлэгийн үед хэв загвар, дээж авах, битүүмжлэх, хураан авах ажиллагааг даруй хийх шаардлага гарвал энэ хуулийн 22.4 дүгээр зүйлд заасан журмыг баримтлан явуулна...”гэсэн заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 22.4 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан “ Прокурор энэ зүйлийн 2 дахь хэсэгт заасан баримт, тайлбарыг хүлээн авснаас хойш 24 цагийн дотор мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцох эсэхийг шийдвэрлэнэ”, мөн хуулийн 23.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “...Мөрдөн шалгах туршилт хийхэд хөндлөнгийн хоёр гэрчийг байлцуулах...” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн байх тул нотлох баримтаас хасаж тооцсон болно.

Хавтаст хэргийн 166-167 дугаар хуудас Д.Оын 2019 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр гэрчээр өгсөн мэдүүлгийн тэмдэглэлд “гэрч Д.Шинэ-Оюунаас дахин мэдүүлэг авав” гэж, хавтаст хэргийн 168-169 дүгээр хуудас З.Бгэрчээр дахин өгсөн мэдүүлгийн тэмдэглэлд “гэрч Д.Шинэ-Оюунаас дахин мэдүүлэг авав” гэж мэдүүлэг авсан мөрдөгч нь гэрч нарын нэрийг гэрчээс дахин мэдүүлэг авсан тэмдэглэлд буруу, ташаа бичсэн байх тул дээрх гэрч нарын мэдүүлгийг нотлох баримтын хэмжээнд үнэлээгүй болно.

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна гэж шүүх үзлээ.

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Д.О нь Хөвсгөл аймгийн Жаргалант сумын 5 дугаар баг Хөнжил хорооллын 2 дугаар гудамжны баруун үзүүрт 2019 оны 05 дугаар сарын 14-ний өдөр 09-09 ХӨА улсын дугаартай Зил-130 маркийн тээврийн хэрэгсэл жолоодон яваад Замын Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль болон түүнд нийцүүлэн гарсан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас Н.Бжолоодож явсан улсын дугааргүй Даюун маркийн мотоцикльтой мөргөлдөн зам тээврийн осол гаргаж мотоциклийн зорчигч Ж.Чамь насыг хохирооосон, мотоциклийн жолооч Н.Бид хүнд хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шинжлэн судлагдсан шүүгдэгч Д.Оын мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн мэдүүлэг,

Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 8-20-р хуудас/,

Хэрэг учралын газарт нөхөн үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 21-25-р хуудас/,

Зам тээврийн ослын газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 26-р хуудас/, 

Эд мөрийн баримт хураан авсан тухай тэмдэглэл, Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол, Эд мөрийн баримт хураан авах тухай Прокурорын зөвшөөрөл /хх-ийн 161-163-р хуудас/,

Цогцост үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 81-р хуудас/,

      Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Ж, насанд хүрээгүй хохирогч Н.Б, насан хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Л.Мөнхжаргал нарын мөрдөн шалгах ажиллагааны болон шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд өгсөн мэдүүлгүүд,

      Гэрч Ш.Б/хх-ийн 43-44-р хуудас/, гэрч З.Б/хх-ийн 45-46-р хуудас/, гэрч Ц.Амарсайханы /хх-ийн 47-48-р хуудас/, гэрч Р.О/хх-ийн 51-52-р хуудас/, гэрч Ё.М/хх-ийн 53-54-р хуудас/, гэрч Д.Д/хх-ийн 61-р хуудас/, гэрч Ш.А/хх-ийн 171-р хуудас/, шинжээч эмч Б.Цолмонгийн /хх-ийн 93-р хуудас/, шинжээч Б.Түмэнбатын /хх-ийн 97-98-р хуудас/, шинжээч Б.Ганзоригийн /хх-ийн 108-р хуудас/ мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлгүүд,

Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч Б.Цолмонгийн 2019 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 371 дугаартай дүгнэлт /хх-ийн 77-р хуудас/,

    Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч Б.Цолмонгийн 2019 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 56 дугаартай дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 82-84, 86-89-р хуудас/,

    Хөвсгөл аймаг дахь Цагдаагийн газрын замын цагдаагийн тасгийн 2020 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 08 дугаартай шинжээчийн бүрэлдэхүүнтэй дүгнэлт /хх-ийн 102-105-р хуудас/ зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч Д.Оыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3, 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан, нэг хүний амь насыг хохироосон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцов.

      Прокурорын үйлдсэн яллах дүгнэлт нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна гэж шүүх дүгнэв.

     Гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн анхаарал болгоомжгүй байдал, насанд хүрээгүй хохирогчийн замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн зэрэг нөхцөл байдал нөлөөлсөн гэж үзлээ.

     Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг гэмт хэргийг шүүгдэгч Д.О нь ганцаараа үйлдсэн болох нь хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдож байна.

Шүүгдэгч нь хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдэл, эс үйлдэхүйн нийгмийн аюулын шинж чанарыг ухамсарлаж, түүний улмаас хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдсэн боловч түүнийг гаргахгүй байж чадна гэж тооцон үйлдсэн нь гэм буруугийн болгоомжгүй хэлбэртэй, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд: Шүүгдэгч Д.О нь хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас нэг хүний амь насыг хохироосон, насанд хүрээгүй хохирогч Н.Бэрүүл мэндэд хүнд хохирол учруулсан байна.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Ж буяны ажилд 12.000.000 төгрөг, байрын түрээсийн 6 сарын төлбөр 4.200.000 төгрөг, сэтгэл санааны хохирол 43.800.000 төгрөг нийт 60.000.000 төгрөгийн хохирол, насанд хүрээгүй хохирогч Н.Б, насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Л.Мөнхжаргал нар нь эмчилгээний зардал 10.000.000 төгрөг, сэтгэл санааны хохирол 10.000.000 төгрөг нийт 20.000.000 төгрөгний хохиол болон цаашид гарах эмчилгээний зардлаа нэхэмжилж байна.

Насанд хүрээгүй хохирогч Н.Б, насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Л.Мөнхжаргал нар нь эмчилгээний зардалд: Гялс төвийн шинжилгээний төлбөр 15.500, 15.500 төгрөгний баримт, Агар шим эмийн сангийн 5.500, 11.500, 1800, 11.500, 4000, 37.500 төгрөгний Е баримт, Дулаан хайрхан трейдийн эмний үнэ 30.000 төгрний  Е баримт, фермалогик эмийн сангийн 125.000 төгрөгний Е баримт, эмний үнэ 6.100 төгрөгний Е баримт, Ази фарм эмийн сангийн 2564 төгрөний Е баримт, фермалогик эмийн сангийн 44.500, 36.000, 1605, 1650, 17.000, 36.000, 4250, 12.400, 23.400, 14.000 төгрөгний Е баримт, Хөвсгөл эмийн эргэлтийн сангийн 30.700 төгрөгний Е баримт, Бат шүүдэргэнэ эмийн сангийн 140.000, 242.500 төгрөгний Е баримт, Гэмтэл согог судлалын үндэсний төвийн 238.551, 114.300 төгрөгний  Е баримт, эмний үнэ 4000, 5000 төгрөгний  Е баримт, Дулаан хайрхан трейдийн эмний үнэ 4000, 30.000 төгрний  Е баримт, Бат шүүдэргэнэ эмийн сангийн 20.200  төгрөгний Е баримт, фермалогик эмийн сангийн 75.150, 15,600, 49.000 төгрөгний Е баримт, интерфарм эмийн сангийн 19.900 төгрөгний  Е баримт, эмний үнэ 4100 төгрөгний Е баримт, эмний үнэ 19.000, 15.600 төгрөгний, Ази фарм эмийн сангийн 4200, 9000 төгрөгний Е баримт, Монос эмийн сангийн 17.950, 15.600, 700, 6070 төгрөний Е баримт, Хос-Эрдэнэ ХХК-ий 67.500 төгрөгний зарлагын баримт нийт 1.605.890 төгрөгний хохирол нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байх ба шүүгдэгч Д.О нь насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Л.Мөнхжаргал, насанд хүрээгүй хохирогч Н.Б нарт хохирол 4.000.000 төгрөгийг, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Жд 2.000.000 төгрөгийг нөхөн төлсөн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

  Харин Монгол буузны 3000, 17.500 төгрөгний зарлагын баримт, хоолны үнэ 8500 төгрөгний тооцооны хуудас, Нарлаг дэлгүүрээс хүнсний зүйл авсан 4550, 900, 4000, 800, 6900, 5200, 5000, 600 төгрөгний  Е баримт, пицаны үнэ 4600 төгрөгний Е баримт, савангийн үнэ 1900 төгрөгний Е баримт, Эдэн дэлгүүрээс хүнсний зүйл авсны үнэ 16.500, 22.450 төгрөгний Е баримт, Усан үзэмний үнэ 9550 төгрөгний Е баримт, 3600 төгрөгний  Е баримт, дэвсгэрийн үнэ 10.000 төгрөгний Е баримт, Хаан банкны 25.000 төгрөгний гүйлгээний баримт, шоклад, хөзөрний үнэ 9000 төгрөгний  Е баримт, иштэй чихэрний үнэ 2650 төгрөгний  Е баримт, сүүний үнэ 1200 төгрөгний  Е баримт, жүүсний үнэ 3200 төгрөгний  Е баримт, Юнителийн 2000 төгрөгний  Е баримт, Нарлаг дэлгүүрээс хүнсний зүйл авсан 14.490, 3150, 5900 төгрөгний  Е баримт, хоолны үнэ 28.500 төгрөгний  Е баримт, зайрмаг ундааны үнэ 5500 төгрөгний  Е баримт, ундааны үнэ 1600 төгрөгний  Е баримт, зайрмаг ундааны үнэ 1650 төгрөгний  Е баримт, нэгжний үнэ 2000, 5000 төгрөгний  Е баримт, ундааны үнэ 3200 төгрөгний Е баримт, чихэр зайрмагны үнэ 6200 төгрөгний  Е баримт, ундааны үнэ 1400 төгрөгний Е баримт, Дашпилэн импексийн усны үнэ 2600 төгрөгний  Е баримт, Дулаан хайрхан трейдийн усны үнэ 2400, 3200 төгрөгний  Е баримт, Чихэрний үнэ 1200 төгрөгний  Е баримт, ундаа бохины үнэ 3250, 1350 төгрөгний Е баримт, танай цайн үнэ 2700 төгрөгний Е баримт, зайрмагны үнэ 2700 төгрөгний Е баримт нийт 266.590 төгрөгний баримтууд нь гэмт хэргийн улмаас учирсан хохиролтой хамааралгүй хоол хүнсний зардлууд байх тул хохиролд оруулан тооцоогүй болно.

Мөн Хөвсгөл эмийн эргэлтийн сангийн Жаргалант 6-р салбарын 352.350 төгрөгний зарлагын баримт нь эм барааг хүлээн авсан хүн нь тодорхойгүй, Бараа үйлчилгээний нэр тодорхойгүй 120.000 төгрөгний Е баримт, Пос машины 8700, 14.490 төгрөгний баримт нийт 495.540 төгрөгний баримтууд нь ямар зүйлд зарцуулагдсан нь тодорхойгүй байх тул нотлох баримтын хэмжээнд үнэлэх боломжгүй байна.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч  Б.Ж нөхөн төлөгдөөгүй үлдсэн хохирол 58 сая төгрөгийн хохирлоо нэхэмжилж байх боловч хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдохгүй байх тул нотлох баримтаа бүрдүүлэн шүүгдэгч Д.О, иргэний хариуцагч Л.Мөнхжаргал нараас иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдах нь зүйтэй байна.

Насанд хүрээгүй хохирогч Н.Б, насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Л.Мөнхжаргал нар нь нөхөн төлөгдөөгүй үлдсэн хохирол 16 сая төгрөг, цаашид гарах эмчилгээний зардлаа нэхэмжилж байх боловч хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдохгүй байх тул нотлох баримтаа бүрдүүлэн шүүгдэгч Д.Оаас иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч Д.Оыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3, 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан, нэг хүний амь насыг хохироосон гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсон тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Д.О нь ял шийтгэлгүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 148-р хуудас/-аар тогтоогдож байна.

      Шүүгдэгч Д.О нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэн дараа хохирогчид учруулсан хохирлыг нөхөн төлсөн, хохирогчийн хууль бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцон үзлээ.

Шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, ам бүл 4 эхнэр, 2 хүүхдийн хамт амьдардаг, гэр бүлээ тэжээн тэтгэдэг зэрэг хувийн байдлуудыг харгалзан үзэж, түүнд хуулинд заасан хорих ялыг оногдуулж, хорих ял эдлэх дэглэмийг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасах нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Эрүүгийн 1938003590139 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн шүүгдэгч Д.Оын №1232958 дугаартай В ангиллын жолооны үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлэх нь зүйтэй байна. 

Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

      Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон 

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Д.Оыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар 2 дахь хэсгийн 2.3, 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан, нэг хүний амь насыг хохироосон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.         

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3, 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Оыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хасч, 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

     3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.От оногдуулсан 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялыг  нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн 1938003590139 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн шүүгдэгч Д.Отын №1232958 дугаартай В ангиллын жолооны үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлэхийг шүүгчийн туслах Б.Ууганбаярт даалгасугай.

5. Эрүүгийн 1938003590139 дугаар хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Ж хохирол 58.000.000 төгрөгийн хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн шүүгдэгч Д.О, иргэний хариуцагч Л.М нараас иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг, насанд хүрээгүй хохирогч Н.Б, насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Л.М нар нь 16.000.000 төгрөгийн хохирол болон цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн шүүгдэгч Д.Оаас иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдсугай.

      6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

      7. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.От урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                Т.ХҮРЭЛБААТАР