Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 03 сарын 26 өдөр

Дугаар 293

  2020             03           26                                       2020/ШЦТ/293

      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Алтанхуяг даргалж,

нарийн бичгийн дарга Ц.Долгормаа,

улсын яллагч Н.Энхболд,

шүүгдэгч Л.М- түүний өмгөөлөгч Ж.Наранбаяр нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газраас Г овогт Л-ын М-д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн эрүүгийн 2005008560411 дугаартай хэргийг  2020 оны 03 дугаар сарын 25-ны өдөр хүлээн аваад хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, ....... оны ... дүгээр сарын ... -ны өдөр Хэнтий аймагт төрсөн, ... настай, эрэгтэй, дээд боловсролтой, эмч мэргэжилтэй, ........ төвийн ....... ажилтай, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт ...... дүүргийн ... дүгээр хороо ...  дугаар байр 46 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, Г овогт Л-ын М-.

Шүүгдэгч Л.М- нь 2020 оны 02 дугаар сарын 22-ны өдөр Баянгол дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Том Томс” кофе шопод иргэн Б.С- руу поднос /тавиур/ авч шидэн, Б.С-ын биед уруулд шарх, цус хуралт, зөөлөн эдийн няцрал, 1 шүдний хугарал бүхий гэмтэл буюу хөнгөн хохирол санаатай  учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Л.М- мэдүүлэхдээ: “Мэдүүлэг өгөхгүй” гэв.

Шүүгдэгч Л.М- нь 2020 оны 02 дугаар сарын 22-ны өдөр Баянгол дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Том Томс” кофе шопод иргэн Б.С- руу поднос /тавиур/ авч шидэн, Б.С-ын биед уруулд шарх, цус хуралт, зөөлөн эдийн няцрал, 1 шүдний хугарал бүхий гэмтэл буюу хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт цугларсан шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан дараах баримтууд болох:

Мөрдөгчийн “Б.С- гэсэн бичигтэй цагаан өнгийн СД 1 ширхэгийг эд мөрийн баримтаар тооцсугай” гэсэн тогтоол. /хэргийн 13 дугаар хуудас/

Камерын дүрс бичлэгт үзлэг хийсэн “... Энэ үед текний ард талд зогсох Л.М- хохирогч Б.С- руу хүрэн өнгийн поднос шидэхэд хохирогч Б.С-ын нүүр хэсгийг онож амаа хоёр гараараа даран доошоо сууна. ...” гэсэн тэмдэглэл, зургийн үзүүлэлтүүд. /хэргийн 15-20 дугаар хуудас/

Хохирогч Б.С-ын “Би 2020 оны 02 дугаар сарын 22-ны өдөр 18 цагийн үед өөрийн ажил болох Баянгол дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Ти-эс ти” барилгын 1 давхарт байрладаг Том Томс кофе шопод ажлаа хийж байхад гаднаас согтуу 40 орчим  насны нүдний шилтэй ах орж ирээд 1 уух юм, 2 идэх юм захиалсан. Тухайн идэх юм нь 15-20 минут хүлээгдэж гардаг тул тэр ахад  хүлээгдэх байх шүү гэж хэлэхэд ах нь 7 давхарт сууж байгаа шүү гэж хэлсэн. Тэгээд та 7 давхартаа байж байх уу бэлэн болохоор нь залгаад хэлчих үү гэхэд тэг тэг гээд гараад явсан. Тэгээд буцаад 10 минутын дараа орж ирээд миний захиалга яасан бэ хурдлаач ээ гэхээр нь уух юм гарчихсан байгаа та түрүүлээд уух юмаа авч байх уу гээд өгсөн. Тухайн үед би текний ард зогсож байгаад идэх юм арай бэлэн болоогүй байна, та түр сууж байх уу гэхэд тэр ах би зогсож байя гээд бид нарыг хурдлаач ээ, ямар удаан юм, намайг үл тоогоод байгаа юм уу гээд уурлаад байсан. Би тухайн үед уучлаарай ахаа тийм зүйл байхгүй гэхэд юу гэнээ чи гээд уух юмаа текэн дээрээс түлхээд намайг эргээд хартал текэн дээр байсан поднос /тавиур/ аваад над руу шидээд миний амыг оносон. Тухайн үед миний уруулнаас буйлнаас цус гараад дээд үүдэн 1 шүд тал нь хугарсан байсан. Тэгээд 102 дугаарт дуудлага өгсөн. Тэр ах согтууруулах ундаа хэрэглэсэн байсан. Өөрийгөө хянах чадвартай байсан.

... Эрүүл мэндээрээ хохирсондоо маш их гомдолтой байна. Эмчилгээний зардал болон ажилгүй байсан хоногийнхоо цалин хөлсийг нэхэмжилнэ” гэсэн мэдүүлэг. /хэргийн 23-24 дүгээр хуудас/

Гэрч Д.Ш-ийн “... Тэгээд тэр ах хэсэг зааланд хүлээж байгаад буцаж ирээд уух зүйлээ  авсан. Тэгээд идэх юм нь гараагүй хүлээгдэж байх хооронд над дээр ирээд над руу агсарч ямар удаан хийдэг юм гээд дайраад байсан. Тэгээд би уучлаарай, удахгүй гарлаа гэхэд тэр ах тек цохиод хурдлаач гээд байсан. Тэгээд С- эгч ирээд тэр ахад та түр ширээндээ суугаад хүлээж бай, удахгүй захиалга чинь гарлаа гээд хэлж байхад би наана идэх юмыг нь савлаад зогсож байхад тэр ах текэн дээр байсан поднос /тавиур/ аваад С- эгч рүү шидсэн. Би очоод хартал С- эгчийн уруул нь нэлээн хавдсан, амнаас нь цус гарч харагдсан. Би С- эгчийг тайвшруулж байхад нөгөө ах руу цаана үйлчлүүлж байсан ах нар очоод тэр ахтай маргалдсан. Би 102 дугаарт дуудлага өгөөд хүлээж байхад гаднаас эхнэр нь орж ирээд тэр хүмүүстэй хэрэлдээд байсан. Тэгээд удалгүй цагдаа, түргэн хоёр ирээд нөгөө ахыг цагдаа нар аваад явсан. ...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 26-27 дугаар хуудас/

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2020 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ № 2965 дугаартай:

“1. Б.С-ын биед уруулд, шарх, цус хуралт, зөөлөн эдийн няцрал, 1 шүдний хугарал бүхий гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсэх боломжтой.

3. Уг гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн үэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.

5. Дээрхи гэмтлүүд нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой” гэсэн мэдүүлэг. /хэргийн 39-40 дүгээр хуудас/

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2020 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн Хэргийн материалаар хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ № 351 дугаартай:

“1. Үзүүлэгч С- нь 2020.02.22-ны өдөр бусдад зодуулж тархины бор ба цагаан эдийн ялгарал буурсан буюу бага зэргийн хавантай гэж томографийн оношилгоонд тусгагджээ. Дээрхи гэмтэл нь зодуулж цохиулсаны улмаас үүсэх бөгөөд тархи доргилтын үед үүснэ.

2. Үзүүлэгч Б.С-ын шүдний дэлгэмэл зураг /СД/-т баруун талын дээд 1-р шүдний ташуу хугаралтай.

3.6. Дээрх гэмтэл нь шинэ гэмтэл байна.

4. Дээрхи гэмтэл нь мохоо хүчин зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсэх боломжтой.

5. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэсэн дүгнэлт. /хэргийн 49-50 дугаа хуудас/

Л.М-ын мөрдөн байцаалтад яллагдагчаар өгсөн “... Тухайн үед касс охиноос хэдэн минут болох вэ гэхэд 15-20 минут болно гэхээр нь буцаж гараад 40 орчим минутын дараа буцаж орж ирээд захиалгаа авъя гэхэд 1 кофе өгөөд пицца гараагүй байна гэсэн. Тухайн үед эхнэр гадаа машин дотор хүлээж байсан ба над руу залгаад хүүхэд уйлаад байна, хурдал гэсэн. Тэгээд би буцаж гараад очоод захиалсан юм гараагүй байна гэж эхнэртээ хэлэхэд эхнэр машинтайгаа хөдлөөд явсан. Тэгээд би буцаж орж ирээд миний захиалга хаана байнаа гэхэд текний ард 1 охин пицца хийгээд зогсож байхаар нь миний захиалга мөн үү гэхэд таны захиалга зууханд орсон байгаа удахгүй гэсэн. Надаас захиалга авсан хүн хаана байна гэхэд надад хариулах хүн байгаагүй. Тэгээд 1 охин ирээд би захиалга аваагүй гэхээр нь би уурлаад текэн дээр байсан поднос /тавиур/-ыг текний ар хэсэг рүү шидсэн. Тэгэхэд араас хүмүүс чи яагаад байнаа гэхээр нь би эргэж хараад захиалгаа өгөөд удаан хүлээсэн гэж хэлээд зогсож байсан.

... Би хохирогч Б.С-ын биед учирсан гэмтлийг би текэн дээр байсан поднос шидэж  учруулсанаа хүлээн зөвшөөрч байна. ...” гэсэн мэдүүлэг /хэргийн 63-64 дүгээр хуудас/ зэрэг баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

Шүүгдэгч Л.М-ын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах”  гэмт хэргийн шинжийг хангасан байх тул түүнд холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

Хохирогч Б.С-ын “... миний бие М-тай сайн дурын үндсэн дээр эвлэрсэн тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү. Би цаашид нэхэмжлэх зүйл байхгүй. ...” гэсэн мэдүүлэг /хэргийн 86 дугаар хуудас/ авагдсан байх тул шүүгдэгчээс гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршигт гаргуулах төлбөргүй байна.

Прокуророос хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай тогтоол гарган, яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг шүүхэд ирүүлснийг шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хэргийг шууд хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн хэргийг хялбаршуулсан журмаар ял оногдуулах шүүх хуралдаанаар шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй.

Шүүгдэгч Л.М-ын гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг зөвшөөрөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохиролд  төлөх төлбөргүй, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон болох нь эрүүгийн хариуцлагын төрөл хэмжээний талаарх прокурорын саналтай танилцаж зөвшөөрсөн талаарх баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өгсөн мэдүүлэг болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан баримтуудаар тогтоогдсон.

          Прокуророос яллах дүгнэлт үйлдэж, ялын төрөл хэмжээний талаар гаргасан “шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг шүүгдэгч зөвшөөрсөн бөгөөд прокурорын дээрх санал нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийг зөрчөөгүй байх тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасан “... Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,  Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 5.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэг,6.7 дугаар зүйлд заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж заасны дагуу хэргийг хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

          Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, Л.М- баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй болохыг тус тус дурдаж, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг компакт дискийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргав.

          Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Г овогт Л-ын М-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Л.М-ыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар  Л.М- торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Л.М- нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, Л.М- цагдан хоригдсон хугацаагүй, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршигт бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг компакт дискийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргасугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн  4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Л.М-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                             А.АЛТАНХУЯГ