Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 04 сарын 29 өдөр

Дугаар 2020/ШЦТ/147

 

 

 

                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Т.Хүрэлбаатар даргалж,

Нарийн бичгийн дарга Б.Алтаншагай,  

Улсын яллагч Ц.Мөнхжаргал,

Шүүгдэгч Б.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Бхолбогдох эрүүгийн 2038000000196 дугаартай хэргийг 2020 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Б.Б нь 2020 оны 03 дугаар сарын 30-ны өдөр Хөвсгөл аймгийн Их-Уул сумын Сэлэнгэ 5-р багийн нутагт иргэн П.Бзодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

   Шүүгдэгч Б.Б нь 2020 оны 03 дугаар сарын 30-ны өдөр Хөвсгөл аймгийн Их-Уул сумын Сэлэнгэ 5-р багийн нутагт иргэн П.Бзодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогдуулан Хөвсгөл аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж эрүүгийн 2038000000196 дугаартай хэргийг шүүхэд ирүүлжээ.

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Б.Бмөрдөн шалгах ажиллагааны болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: “...Намайг гэртээ хурга ишгээ тавьж өгөөд байж байтал П.Б ах мотоцикльтойгоо гэрийн гадна явж ирээд танай хонинд манай хонь нийлсэн үү? гэхээр нь би үгүй ээ, манай хонинд танай хонь нийлээгүй байна гэсэн. Самбуугийн банди л хоньтойгоо цаашаа лав явдаг юм. Та тэдний хониноос очиж шүүгээч гэтэл чи Самбуутай нас чацуу болчихсон юм уу? чи тийм том гар юм уу? их том банди юм аа гээд байхаар нь би П.Б гэж ахыг нүүр хэсэг рүү нь нэг удаа гараараа цохитол мотоцикльтойгоо газарт уначихсан. Тэгэхээр нь би дээрээс нь хоёр удаа гараараа цохиж нэг удаа өшиглөсөн. Тэгтэл манай аав явж ирээд бид хоёрыг салгасан...Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна...” гэх мэдүүлэг,

Хохирогч П.Бмөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Мөнхөө гэж хүний хүүхэд ойролцоогоор 25 орчим насны залуу зогсож байхаар нь явж очоод танай хонинд манай хонь нийлэв үү гэтэл үгүй ээ Самбуугийн хүүхэд л энэ урдуур хоньтойгоо явсан гэж хэлэхээр нь чи Самбуугаас нас чацуу юмуу гэтэл тэр залуу үгийн зөрүүгүй намайг шууд гараараа цохиж унагаад миний дээрээс намайг цохиж нүдээд дэвсээд байсан...Одоо надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 7-8-р хуудас/,

Гэрч С.Бмөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...манай хүү                Б.Бэс Батболд мотцикльтой, хүүхэдтэй ирээд хонь нийлсэн үү гэж асуухад манай хүү Б.Б манай хонинд хонь нийлж мэдэгдээгүй, Самбуугийн банди урагшаа хонинд явсан. Тэр мэдэж байгаа байх гэхэд Батболд чи Самбуутай чацуу юмуу яасан пээдгэр банди вэ гэж хэлэхэд нь манай хүү Б.Б та манай хашаатай мал руу малаа оруулж идүүлсэн байсан. Манайх хашаатай өвсөө идүүлээд юм ярихгүй байхад та ямар сүртэй юм бэ гэж хэлээд мотоцикль дээр байхад нь цохисон чинь мотоцикльтой хамт газар унахаар нь хальт өшиглөсөн. Тэгэхээр нь би очоод салгасан...” гэх мэдүүлэг /хх-ийн 13-14-р хуудас/,

Насанд хүрээгүй гэрч Б.Бмөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Аав бид хоёрыг гэрийнх нь гадаа явж очиход Улаанаа ах /Б.Б ах/ гэрийнхээ гадаа хурга ишгээ тавьж өгөөд зогсож байхаар нь аав танайхаар манай хонь ямаа үзэгдэв үү манай хонь айлын хоньтой нийлчихсэн байна гэтэл Б.Б ах манай хонинд нийлээгүй байх юм мэдэгдэхгүй байна. Танай тийшээ Самбуугийн хонь л яваад байсан шүү дээ гэтэл аав чи Самбуутай нас чацуу болчихсон юмуу гэтэл Б.Б ах газраас гартаа юм шүүрч атгаад чи тэгээд яах гээд байгаа юм гээд шууд аавын нүүр лүү цохитол аав бид хоёр газарт мотоцикльтойгоо хамт унасан. Тэгтэл Улаанаа ах аавын дээрээс өшиглөж зодоод байхаар нь тэр хоёрын дундуур гүйж ороод арай гэж салгасан...” гэх мэдүүлэг /хх-ийн 16-17-р хуудас/,

Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч М.Батмөнхийн 2020 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 192 дугаартай:

  1. П.Ббиед баруун доод зовхи, баруун нүдний алимны салстад цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо.
  2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг болон хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой.
  3. П.Ббиед учирсан гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
  4. Дээрх гэмтлүүд нь хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн гэмтэл байх боломжтой.
  5. Цаашид хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй гэх дүгнэлт /хх-ийн  21-р хуудас/,

 Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон Хөвсгөл аймгийн Их-Уулын сумын 5-р багийн Засаг даргын тодорхойлолт, иргэний үнэмлэхний лавлагаа, гэрлэлт бүртгэлийн лавлагаа, эд хөрөнгөтэй эсэх хураангуй лавлагаа, тээврийн хэрэгслийн лавлагаа, хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 29, 32-33-р хуудас/,

       Хохирогч П.Б нь шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрсэн тухай 2020 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр байгуулсан эвлэрлийн гэрээ /хх-ийн 34-р хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Эрүүгийн 2038000000196 дугаар хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг цуглуулах буюу бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, хангалттай байна гэж шүүх үнэллээ.

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна гэж шүүх үзлээ.

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Б.Б нь 2020 оны 03 дугаар сарын 30-ны өдөр Хөвсгөл аймгийн Их-Уул сумын Сэлэнгэ 5-р багийн нутагт иргэн П.Бзодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шинжлэн судлагдсан шүүгдэгч Б.Б мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн мэдүүлэг,

Хохирогч П.Б/хх-ийн 7-8-р хуудас/, гэрч С.Б/хх-ийн 13-14-р хуудас/, Насанд хүрээгүй гэрч Б.Бхх-ийн 16-17-р хуудас/ мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлгүүд,

Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч М.Батмөнхийн 2020 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 192 дугаартай дүгнэлт /хх-ийн 21-р хуудас/,       

      Хохирогч П.Б нь шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрсэн тухай 2020 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр байгуулсан эвлэрлийн гэрээ /хх-ийн 34-р хуудас/ зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч Б.БЭрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Прокурорын үйлдсэн яллах дүгнэлт нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна гэж шүүх дүгнэв.

      Гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн хууль зүйн ухамсар дутмаг байдал, нийгэмд тогтсон хүмүүс хоорондын харилцаа, ёс суртахууны хэм хэмжээг үл тоомсорлосон зэрэг нөхцөл байдал нөлөөлсөн гэж үзлээ.

Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг шүүгдэгч Б.Б нь ганцаараа үйлдсэн болох нь хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдож байна.

Шүүгдэгч нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлаж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулан хор уршигт зориуд хүргэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд: Шүүгдэгч Б.Б нь хохирогч П.Бэрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан бөгөөд 450.000 төгрөгийг нөхөн төлөхөө илэрхийлж хохирогчтой эвлэрлийн гэрээ байгуулсан байх тул шүүгдэгч Б.Бэс 450.000 төгрөгийг гаргуулж хохирогч П.Бод олгох нь зүйтэй байна.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан, хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч Б.БЭрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсон тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Б.Б нь ял шийтгэлгүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 29-р хуудас/-аар тогтоогдож байна.

Шүүгдэгч Б.Б нь анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.

Шүүгдэгч Б.Б нь 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох прокурорын ялын саналыг хүлээн зөвшөөрч хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр хүсэлт гаргасан, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн шинж, хохирол, хор уршгийн хэмжээ зэргийг харгалзан түүнд торгох ял оногдуулах нь зүйтэй байна.

Эрүүгийн 2038000000196 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 4, 5, 36.2, 36.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон 

ТОГТООХ нь:

      1. Шүүгдэгч Б.БЭрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсугай.

      2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

      3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч Б.Б нь торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг дурдсугай.

     4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-т зааснаар шүүгдэгч Б.Бэс 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгийг гаргуулж хохирогч П.Бод олгосугай.

     5. Эрүүгийн 2038000000196 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдсугай.

      6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

      7. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Бд урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                             Т.ХҮРЭЛБААТАР