Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 02 сарын 03 өдөр

Дугаар 02

С.Отгонцэцэгийн нэхэмжлэлтэй иргэний

хэргийн тухай

Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн

 давж заалдах шатны шүүхийн шүүх

 хуралдааны бүрэлдэхүүнд:

                                                                         Даргалагч Ерөнхий шүүгч: Ш.Баттогтох

                                                                    Шүүгчид: М.Нямбаяр, Т.Жаргалсайхан

Оролцогчид:

Нэхэмжлэгч С.Отгонцэцэг

 Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: М.Энхзаяа

Хариуцагч: Говь-Алтай Эм хангамж ХХК

Хариуцагчийн төлөөлөгч:Ц.Ганчимэг

Нарийн бичгийн дарга: Б.Одбаяр

Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Үйтүмэнгийн даргалж шийдвэрлэсэн 2016 оны 1 дүгээр сарын 28-ны өдрийн 394 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагчийн төлөөлөгч Ц.Ганчимэгийн  гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, С.Отгонцэцэгийн нэхэмжлэлтэй, Говь-Алтай Эм хангамж ХХК-д холбогдох Ажилд эргүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны буюу 2016 оны 7 дугаар сарын цалин мөн ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах тухай иргэний хэргийг давж заалдах шатны шүүх 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, шүүгч Т.Жаргалсайханы илтгэснээр хянан хэлэлцээд ТОДОРХОЙЛОХ нь:

   Нэхэмжлэгч С.Отгонцэцэг шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Сэвжжав овогтой Отгонцэцэг нь 1990 оны 10 дугаар сард Говь-Алтай аймгийн “Эм Хангамж” ХХК-д анх ажилд ороод 27 жил энэ байгууллагад ажиллаж эхэлсэн. Ажиллаж байх хугацаандаа ажил үүргийн ямар нэгэн зөрчил дутагдал гаргаагүй. Ажлын байрны тодорхойлолтод заасан эрх үүрэг даалгаврыг хангалттай сайн биелүүлэн үнэнч шударгаар ажиллаж байсан. Гэтэл захирал Ц.Ганчимэг нь 2016 оны 8 дугаар сарын 12-ны өдөр ажлаас үндэслэлгүйгээр халсан тул гомдолтой байна.

Иймд намайг ажилд эгүүлэн тогтоож, ажлаас чөлөөлсөн тушаал гарсан өдрөөс шүүх хуралдаан болох өдрийг хүртэл ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж өгнө үү гэжээ.

.

Хариуцагч байгууллагын төлөөлөгч Ц.Ганчимэг шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Манай “Говь-Алтай Эм хангамж ХХК-д С.Отгонцэцэг нь 1990 онд анх үйлчлэгч, шил угаагчийн ажилд томилогдон ажиллаж байх хугацаандаа 2009-2011 оны хооронд АУК-ийг төгсөн өөрийн хүсэлтээр Капитал эмийн санд жор баригчийн албан тушаалд орсон. С.Отгонцэцэг нь эмийн сангийн жор баригчийн ажлыг хийж байхдаа сар бүрийн тооллогоор дутагдал гаргаж өөрийнхөө алдаа дутагдлыг хүлээн зөвшөөрдөггүй байсан бөгөөд улмаар 2016 оны 4 дүгээр сарын тооллогоор 866.623,91 төгрөгийн дутагдал гаргасан тул 2016 оны 4 дүгээр сарын 31-ний өдрийн 04 тоот тушаалаар “сануулах” сахилгын шийтгэл, 2016 оны 5 дугаар сарын тооллогоор 437.318  төгрөгийн дутагдал дахин гаргаж компанид 2016 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн байдлаар 1.347.403.91 төгрөгийн хохирол учруулсан тул 05 тушаалаар цалингийн 20 хувиар сахилгын шийтгэл тус тус ногдуулж, дахин зөрчил гаргавал  ажлаас  халахыг  анхааруулж  байсан. Мөн төв компаниас 2016 оны 8 дугаар сарын 01-ний өдөр орон нутаг хариуцсан албанаас хяналт, шалгалт ирж 8 дугаар сарын 02-ны өдөр С.Отгонцэцэгийн хариуцаж буй эд хөрөнгөд тооллого хийхэд 60.899 төгрөгийн дутагдал гаргаж нийт 1.408.302.91 төгрөгийн хохирлыг компанид учруулсан бөгөөд байгууллагын хөрөнгийг дур мэдэн өөр байгууллагад зээлдэг, байгууллагын орлогоос хувьдаа бэлэн мөнгө завшиж санаатайгаар хөдөлмөрийн ноцтой зөрчлийг удаа дараа зөрчсөн үйлдэл гаргасан тул 2016 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн 07 тоот тушаалаар ажлаас халсан. Шалгалтын ахлагч С.Отгонцэцэгийг тус компанид олон жил ажиллаж байгаа тул албан тушаал бууруулж үйлчлэгчийн албан тушаалд авах санал тавихад хүлээн зөвшөөрөөгүй тооллогын дараа эмийн сангийн түлхүүрийг хүлээлгэн өгөх шаардлага тавихад санаатайгаар түлхүүрийг авч зугтаасан, компанийн 2 өдрийн борлуулалтыг санаатайгаар тасалдуулж компанид хохирол учруулсан бөгөөд компанид учруулсан өөрийн буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрсөн.

Иймд манай компани нь С.Отгонцэцэгийн нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй байна гэжээ.  

Анхан шатны шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн  128 дугаар зүйлийн 128.1.2 дахь хэсэгт зааснаар Харчин Сэвжжавын Отгонцэцэгийг урьд эрхэлж байсан ажил буюу Говь-Алтай Эм хангамж ХХК-ний жор баригчийн ажилд эгүүлэн тогтоож, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар С.Отгонцэцэгийн ажилгүй байсан хугацааны цалин болох 1.413.029 төгрөгийг хариуцагч Говь-Алтай Эм хангамж ХХК-иас гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлээс 2016 оны 7 дугаар сарын цалин гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2 дахь хэсэгт зааснаар дээрх хугацааны олговороос зохих журмын дагуу нийгмийн даатгалын шимтгэл, хураамжийг тооцон С.Отгонцэцэгийн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагч Говь-Алтай Эм хангамж ХХК-д даалгаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Говь-Алтай Эм хангамж ХХК-иас ажилд эгүүлэн тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагад 70.200 төгрөг, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах шаардлагын хангагдсан хэмжээ 1.413.029 төгрөгт ноогдох улсын тэмдэгтийн хураамж 37.558 төгрөг, нийт 107.758 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулахыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдлыг Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэйг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй зэргийг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн төлөөлөгч Ц.Ганчимэг давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Хариуцагч Говь-Алтай Эм хангамж ХХК-ний Захирал Ц.Ганчимэг би Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 сарын 28 ны өдрийн 394 тоот шийдвэрийг эс зөвшөөрч энэхүү гомдолыг гаргаж байна. Дээрх шийдвэр нь Монгол улсын иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 2-т заасан шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байна гэсэн заалт, 40 дүгээр зүйлийн 40.1-д заасан шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлэнэ, 40 дүгээр зүйлийн 40.2-т заасан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай ач холбогдолтой үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлэнэ гэсэн заалтуудыг зөрчиж хэтэрхий нэг талыг барьж шийдвэр гаргасанд гомдолтой байна. Учир нь шүүх бүрэлдэхүүн хариуцагч манай байгууллагын гаргаж өгсөн нотлох баримтуудыг тайлбар тодруулагын байдалтай зөвхөн нэг талын шинжтэй баримтууд гэж үнэлсэнд гомдолтой байна. Уг баримтууд нь хууль зүйн дагуу цуглуулж бэхжүүлсэн байгууллагын архивт хадгалагдаж байгаа үнэн зөв бодитой шийдвэрүүд байсан болно. Хариуцагч Ц.Ганчимэг би байгууллагын архивт хадгалагдаж байгаа С.Отгонцэцэгт удаа дараа сахилгийн зөрчил гаргасан баримтуудыг байгууллагын архивын баримтуудыг нотариат дээр авч очиж гэрчлүүлээд нотлох баримтын шаардлага хангасан баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн үүнийг нэхэмжлэгч С.Отгонцэцэг нь мэдэхийн сайнаар мэдэж байгаа нэг талын хуурамч нотлох баримт гаргаж өгсөн бол нэхэтжлэгч түүнийг үгүйсгэж нотлох баримтаа гаргаж өгөх байсан гэтэл С. Отгонцэцэг нь нэг ч хуудас үгүйсгэсэн нотлох баримт гаргаж өгөөгүй болно. Гэтэл шүүх хэтэрхий нэхэмжилэгч талд орж нэг талыг барьж шийдвэр гаргаж хариуцагчийн гаргаж өгсөн нотлох баримтыг тал бүрээс нь үнэлэж дүгнэлгүй буруу шийдвэр гаргасанд харамсаж байгаа учир энэхүү гомдолыг гаргав.

Нэхэмжилэгч Эм хангамж ХХК нь С.Отгонцэцэгийн амьдрал ахуйг нь харгалзан үзэж удаа дараа түүнд уучлалт үзүүлж байсан гэтэл нэхэмжлэгч С.Отгонцэцэг нь бидний итгэлийг алдаж удаа дараа зөрчил гаргасан учир аргагүй эрхэнд ажлыг нь өөрчлөх санал тавихад хүлээн аваагүй учир түүнийг ажлаас нь чөлөөлсөн. Ажлаас чөлөөлсөн тушаалаа хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байгаа учир Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 28 ны өдрийн 394 тоот шийдвэрийг хүчингүй болгож, С.Отгонцэцэгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

            Нэхэмжлэгч С.Отгонцэцэг нь хариуцагч Говь-Алтай эм хангамж ХХК-д холбогдуулан тус компаний жор баригчийн ажлаас Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 40.1.5 дахь хэсэгт заасан үндэслэлээр ажлаас халагдсан тул “ажилд эгүүлэн тогтоолгох, ажиллаж байх хугацааны буюу 2016 оны 7 дугаар сарын цалин мөн ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийг 2016 оны 8 дугаар сарын 15-ны өдөр шүүхэд гаргажээ.

            Хариуцагч байгууллагын төлөөлөгч Ц.Ганчимэг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байх үндэслэлээ С.Отгонцэцэгийг Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 40.1.5, 131.1.3 дахь хэсэг, Хөдөлмөрийн дотоод журмын 44 дүгээр зүйлийн 44.2.1, 44.2.13 дахь заалт, ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээний 2.8, 8.2 дахь хэсэгт зааснаар ажлаас чөлөөлсөн тул ажилд эгүүлэн авах боломжгүй гэж тайлбарлан, анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч гомдол гаргажээ.

            Анхан шатны шүүх ажлаас чөлөөлөх тухай тушаалд бичигдсэн зөрчил тус бүрийг шалгасан талаарх материал зэрэг ач холбогдол бүхий нотлох баримтыг ажил олгогч гаргаж өгөөгүй байна гэх үндэслэлээр Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2 дахь хэсэгт зааснаар С.Отгонцэцэгийг урьд эрхэлж байсан ажил буюу Говь-Алтай эм хангамж ХХК-ний жор баригчийн ажилд эгүүлэн тогтоож шийдвэрлэсэн байна.

            Хариуцагч маргаж буй үндэслэлээ С.Отгонцэцэг нь Говь-Алтай эм хангамж ХХК-ний жор баригчаар ажиллаж байхдаа удаа дараа сар бүрийн тооллогоор дутагдал гаргаж, 2016 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн тооллогоор 866.623 төгрөгийн, 5 дугаар сарын 31-ний өдрийн тооллогоор 437.318 төгрөгийн, 6 дугаар сарын 5-ны өдрийн байдлаар нийт 1.347.403.91 төгрөгийн хохирол учруулсан тул эхний удаа “сануулах” сахилгын шийтгэл, дараагийн удаа “цалинг 20 хувиар бууруулах” сахилгын шийтгэлийг ногдуулж, эцэст нь буюу 2016 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 40.1.5 дахь хэсэгт зааснаар ажлаас чөлөөлсөн гэж тайлбарлажээ.

            С.Отгонцэцэг нь дээрх зөрчлүүдийг гаргасан болох нь Говь-Алтай эм хангамж ХХК-ний захирлын 2016 оны 4 дүгээр сарын 31-ний өдрийн сахилгын шийтгэл ногдуулах тухай 04 тоот тушаал, 2016 оны 6 дугаар сарын 5-ны өдрийн 05 тоот тушаал, хавтаст хэргийн 70, 71 дугаар хуудсанд байгаа тооллого, тооцоо бодсон баримт , цалингийн тооцооны карт /х/х-ийн 59-66 дугаар хуудас/, хурлын тэмдэглэл /х/х-ийн 28 дугаар хуудас зэрэг баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

            Үүнээс гадна ажил олгогчоос авсан дээрх сахилгын шийтгэлүүдэд С.Отгонцэцэг нь гомдол гаргаагүй, тооцоо бодолтонд хамрагдсан хугацааны баримтуудыг зөвшөөрч гарын үсэг зурсан байдал, өөр ажил санал болгоход хүлээн зөвшөөрөөгүй зэрэг нь хэрэгт авагдсан баримт, зохигчдын тайлбар зэргээр тогтоогдож байна.

            Хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан, сахилгын зөрчлийг давтан гаргасан нь тус бүрдээ дээрх баримтуудаар хангалттай тогтоогдож байх тул ажил олгогчийн ажлаас түүнийг чөлөөлсөн тушаал үндэслэлтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

            Иймд С.Отгонцэцэг нь хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан, энэ нь хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээ, дотоод журамд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасанд тооцохоор байгаа, мөн мөнгө болон эд хөрөнгө хариуцсан ажилтан ажил олгогчийн итгэлийг алдсан нь тогтоогдож байхад нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь буруу байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, энэ талаар гаргасан хариуцагчийн гомдлыг хангах нь зүйтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.  

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

            1.Говь-Алтай аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 394 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгч С.Отгонцэцэгийн Говь-Алтай эм хангамж ХХК-ний жор баригчийн ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

            2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-д зааснаар хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 107.758 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

            3.Давж заалдах шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, эсхүл хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигчид магадлалыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.     

         ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                           Ш.БАТТОГТОХ                       

                          ШҮҮГЧИД                                           М.НЯМБАЯР

                                                                                      Т.ЖАРГАЛСАЙХАН