Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 02 сарын 03 өдөр

Дугаар 03

 

Г.Баяраагийн нэхэмжлэлтэй иргэний

хэргийн тухай

 

 

Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Жаргалсайхан даргалж, ерөнхий шүүгч Ш.Баттогтох, шүүгч М.Нямбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Ц.Үйтүмэнгийн даргалж шийдвэрлэсэн 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 404 дүгээр шийдвэртэй,

         Г.Баяраагийн нэхэмжлэлтэй

          Ж. Золзаяад холбогдох машины өмчлөл тогтоолгож, машины өөрт оногдох хэсэг 15.000.000 төгрөг болон уг авто машинаар ” Цэнхэр Өрлөг” ХХК-д тээвэр хийсний хөлс 10.000.000 төгрөгийг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагч Ж.Золзаяагийн давж заалдах гомдлыг үндэслэн 2017 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авч, шүүгч Ш.Баттогтохын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нарийн бичгийн дарга О.Дэжидмаа, нэхэмжлэгч Г.Баяраа, түүний өмгөөлөгч М.Энхзаяа, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Минжирмаа, гуравдагч этгээдийн төлөөлөгч  Т.Болормаа нар оролцов.

 

            Нэхэмжлэгч Г.Баяраа шүүхэд гаргасан нэхэмжлэлэлдээ: Нэхэмжлэгч Гончигсүрэн овогтой Баяраа би Хандсүрэн овогтой Мөнхбаттай нийлж Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын иргэн Хувхүү овогтой Цэрэнпилээс Норд-Бенз маркийн авто машиныг чиргүүлийн хамт адил тэнцүү хэмжээгээр хөрөнгө хоршин 93 сая төгрөгөөр хувь нийлүүлэн худалдан авсан. Худалдан авснаас хойш 2016 оны 09 дүгээр 22 хүртэл тээврийнхээ хөлсийг хуваан авч гарсан зардлаа тэнцүү тооцож өдийг хүрсэн. Эхний нэг жилд аль аль нь хүнд даацын тэрэг жолоодох дадлага туршлагагүй учир Пүрэвдорж овогтой Даваасүрэнгээр хөлсийг нь өгч бариулж байтал Мөнхбат одоо би барьж чадахаар боллоо. Би машинаа өөрөө жолоодоё гээд барихаар нь би зөвшөөрч тээвэр хийлгэж хөлс болон, зардлаа хуваадаг байсан. 2016 оны 07 сараас Шарга сумд Цэнхэр-Өрлөг ХХК-ны тавьж буй зам дээр тээвэр хийгээд хөлс болон бүх зардлаа хувааж авахаар тохиролцоод тээвэр хийж байсан. Анх Ээвийн замд гарахад нь авто машинд тавигдах шаардлагатай байсан /2,0/ хоёр сая төгрөгийн сэлбэгийг тавьж тээвэр хийхэд бэлэн болгосон. Х.Мөнхбат нь Цэнхэр-Өрлөг ХХК-иас тээврийн хөлсөө тооцож аваагүй зам тавьж дууссаны дараа хоёулаа компанитай тооцоо нийлж хөлсөө хуваан авахаар тохиролцсон байсан. Гэтэл  Х.Мөнхбатыг нас барсны маргааш түүний эхнэр Ж.Золзаяа

 

нь ах дүүстэйгээ нийлж авч ирээд надад мэдэгдэлгүй хашаандаа тавьсан байсан ба “Цэнхэр-Өрлөг” ХХК-иас тээврийн хөлс болох 20.000.000 /хорин сая/ төгрөгийг Хас банкнаас авсан зээлэндээ суутгуулах гэж байсныг би өнөөдөр мэдээд түүнтэй ярилцаж тохиролцох гэсэн боловч зугтаад ирсэнгүй.

Иймд миний хөрөнгө хоршиж авсан автомашиныг надад мэдэгдэлгүй хашаандаа тавиад тээврийн хөлсийг Хас банкнаас авсан зээлэндээ суутгах гэж байгаа бүх асуудлыг мэдэж эзэмшиж байгаа. Талийгаач Х.Мөнхбатын машины өмчлөлийг тогтоож оногдох хэсгийг гаргуулж, тээврийн хөлсний надад оногдох хэсгийг олгож өгнө үү гэжээ

 

Анхан  шатны шүүх: Иргэний хуулийн 89 дүгээр зүйлийн 89.1, 101 дүгээр зүйлийн 101.1-д заасныг үндэслэн  Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Харзат багийн 22 дугаар байр 02-18 тоотод оршин суух, /РД:ДЮ69120119/, Гончигсүрэнгийн Баярааг 07-78 ГАА улсын дугаартай NORTHBENZ маркийн автомашин болон түүний чиргүүлийн тал хувийг дундаа хэсгээр хамтран өмчлөгчөөр тогтоож,  Иргэний хуулийн 489 дүгээр зүйлийн 489.2, 108 дугаар зүйлийн 108.8-д зааснаар автомашин болон чиргүүлийн хэсгээр өмчлөхөд оногдох хэсэг 15.000.000 төгрөгийг,  Иргэний хуулийн 487 дугаар зүйлийн 487.1-д зааснаар дундаа хэсгээр өмчлөх автомашины оногдох хэсгийн үр шим болох 10.000.000 төгрөгийг хариуцагч Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Харзат багийн 12-23 тоотод оршин суух, /РД:ОЮ81031000/, Жамбалын Золзаяагаас тус тус гаргуулан нэхэмжлэгч Г.Баяраад олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид машины өмчлөл тогтоолгох шаардлагад төлсөн 70.200 төгрөг, машины өөрт оногдох хэсэг гаргуулах шаардлагад төлсөн 233.000 төгрөг, тээврийн хөлс 10.000.000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагад төлсөн 174.950 төгрөг, буюу нийт улсын тэмдэгтийн хураамжид 478.150 төгрөг  төлсөн болохыг дурдаж, 478.100 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн илүү төлсөн 50 төгрөгийг улсын орлогоос, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамж 478.100 төгрөгийг хариуцагч Ж.Золзаяагаас гаргуулан нэхэмжлэгчид тус тус олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдлыг Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэйг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй зэргийг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

  Хариуцагч Ж.Золзаяа давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Харзат багийн 22 дугаар байрны 02-18 тоотод оршин суух / РД : 69120119 /, Гончигсүрэнгийн Баяраа нь иргэн Ж.Золзаяа надаас талийгаач нөхөр Х.Мөнхбатын нэр дээр бүртгэлтэй, 07-78 ГАА, NORDBENZ маркын автомашин, түүний чиргүүлийн тал хувь, тээврийн ажлын хөлс 10 000 000 төгрөгийг тус тус нэхэмжилснийг анхан шатны шүүх Г.Баяраад олгохоор шийдвэрлэсэн нь үндэслэлгүй гэж үзэж байна. Говь-Алтай аймгийн сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхээс

 

гаргасан 2016 оны 12 сарын 01-ний өдрийн 404 дугаар шийдвэрийг хянуулахаар иргэн Ж.Золзаяа би энэхүү давж заалдах гомдлыг тус шүүхэд гаргаж байна.

Үүнд:

Юуны өмнө шүүгч Үйтүмэнг хуулиа дээдэлж, алагчлалгүй асуудалд хандан, шийдвэрээ гаргах болов уу гэж сүүлийн өдрийг хүртэл төрт ёсондоо найдан харсан боловч шүүгч бус нэхэмжлэгчийн өмгөөлөгч мэт эхнээсээ эцсээ хүртэл хандсанд үнэхээр харамсаж буйгаа хэлье.

Миний нөхөр Мөнхбат 2016 оны 9-р сард бусдын гарт амиа алдсаны дараахан 7 хоногийн дараа намайг шүүхэд дуудсан билээ. Ийнхүү миний бие бусдын хөрөнгийг хууль бусаар эзэмшигч болж, нэхэмжлэгчид нийт 25 сая төгрөг төлөхөөр болоод байна. Миний зүгээс нөхөр маань нас барсаныг, бид хоёр гэр бүл болохыг, бидний дундаас гурван хүүхэд төрснийг, талийгаач маань маргааны зүйл болох NORDBENZ маркийн автомашины өмчлөгч болохыг нотолж, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах боломжгүй бол хэрэгсэхгүй болгох үндэслэлээ тайлбарлан хүргүүлсээр байтал намайг ямар нэгэн юм нотлоогүй мэтээр дүгнэлт хийснийг зөвшөөрөхгүй. Эдгээр бичгийн нотлох баримтууд миний өмнөөс бүх нөхцөл байдлыг хэлээд өгөх хэмжээний ач холбогдолтой баримтууд байхад шүүгч үнэлж дүгнээгүй.

Шүүх хариуцагчаар иргэн Ж.Золзаяа намайг татаж, надаас төлбөр гаргуулахаар шийдвэрлэснээр Үндсэн хуулийн Арван зургаадугаар зүйлийн 3 дахь заалтыг зөрчсөн болно.

Иргэний хуулийн 515 дугаар зүйлийн 515.2-т "Өвлөгч өвлөн авсан өвийн хэмжээгээр өвлүүлэгчийн үүргийг хүлээнэ.", 518 дугаар зүйлийн 518.1- дэх хэсэгт " Өвлүүлэгч нас барсан өдрөөс, түүнчлэн иргэнийг нас барсан гэж зарласан бол энэ хуулийн 24 дүгээр зүйлд заасан өдрөөс өв нээгдэнэ" гэжээ.

Дээрхээс үзвэл миний нөхрийн эзэмшил, өмчлөлд байгаа автомашин нь хууль ёсоор өвлөгчийн нэр дээр шилжээгүй байхад өвлүүлэгчийн үүргийг надад хүлээлгэж байгаа нь үндэслэлгүй байна. Иймээс Золзаяа намайг хариуцагчаар татаж, эд хөрөнгө гаргуулж буй нь хуульд нийцээгүй шийдвэр болсон гэж үзэж байна.

 

Иргэний хуулийн 520 дугаар зүйлд хууль ёсны өвлөгч гэж хэн байхыг хуульчилсан бөгөөд эдгээр субъектүүдээс хэн нь өвлөгч болохоор хүсэлт гаргахыг өнөөдөр урьдчилж хэлэх боломжгүй юм. Зүй нь шүүх хууль ёсны өвлөгчийг тогтоосны дараа өмчлөгчийн асуудлыг шийдвэрлэх ёстой байсан. Гэтэл улсын бүртгэлийн байгууллага автомашиныг гагцхүү иргэн Х.Мөнхбатын нэр дээр бүртгэж гэрчилгээ олгосон, автомашин эзэмшигч, өмчлөгч нь нас барсан байхад шүүх өв залгамжлалын асуудал биш, автомашин нь өвлөгдөх хөрөнгө биш гэж үзсэн нь буруу юм. Золзаза миний хувьд өв залгамжлагчийн гэрчилгээ авах хуульд заасан хугацаа болоогүй, ямар хэмжээний хөрөнгө өвлөн авах нь тодорхойгүй байгаа учраас шүүх нэхэмжлэлийг шийдвэрлэх боломжгүй гэж үзсэн. Харин иргэн Золзаяагийн хувьд Баяраатай ямар нэгэн тооцоо байхгүй учир намайг хариуцагчаар татаж, надаас мөнгө гаргуулах үндэслэлгүй юм. Харин шүүх нас барсан хүнээс эд хөрөнгө гаргуулахаар шийдсэн гэж үзэж байна.

3. Нэхэмжлэлийн 1-р шаардлага: Автомашины өмчлөгч болохыг тогтоолгох: Автомашиныг анхны өдрөөс эхлэн нөхөр маань эзэмшилдээ авч сүүлчийн өдөр хүртэл машинаа эзэмшиж байсан. Хууль ёсны, шууд, шударга гэх мэтээр эзэмшигчийн тухай ярих юм бол тэр нь ганцхан манай талийгаач мөн. Гэтэл Баярааг хууль ёсны эзэмшигч гэж үзсэнийг хүлээн зөвшөөрөхгүй. Түүний мэдэлд машин нэг ч өдөр байгаагүй, машинд сууж үзээгүй гэж өөрөө ч бас хэлсэн байсан. Хүнд хорлогдох өдөр ч бас машинтайгаа

 

явж байгаад орхисон газраас нь авчруулан хашаандаа тавьсаныг надад мэдэгдэхгүй аваад явсан гэж Баяраа хэлжээ. Ер нь бол талийгаачийн сүүлчийн оршин суугаа газарт түүний хөрөнгө нь байх ёстой. Миний хувьд талийгаачийн хууль ёсны эхнэр нь хүүхдүүдийн ээжийн хувьд үлдээсэн өмч хөрөнгийг нь хамгаалах нь зүйн хэрэг билээ. Нэхэмжпэгч Г.Баяраа хэд хэдэн хүнээр гэрч татаж байгаа ч, гэрчүүдийн мэдүүлэг бусад нотлох баримтаар нотлогдож байж бодит үнэнд нийцэх учиртай билээ.

Г.Баяраагийн нэхэмжлэл, шүүх хуралд өгсөн тайлбараас үзэхэд автомашин худалдаж авсан, нүүрс тээвэрлэх, замын ажилд тээвэр хийх зэргийг анх Х.Мөнхбаттай хоёулахнаа байхдаа ярилцсан гэх бөгөөд тэдний энэ яриаг сонссон хүн байхгүй байна. Харин тээвэрт хамт явсан, машин жолоодсон, шатахуун авсан, ажлын хөлсөө авч байсан зэргийг нотолсон гэрчүүдийн мэдүүлэг нь автомашиныг хамтран худалдан авч өмчилсөн гэдгийг нотолсон нотолгоо гэж үзэхгүй байна.

Эд юмсыг өмчлөн авах аргуудыг Иргэний хуульд нэрлэн зааснаас энэ удаагийн хөрөнгийг Баяраа гэрээний үндсэн дээр олж авах боломжтой байна. Гэтэл энэ талаар бичгийн нотлох баримт нэгээхэн ч байхгүй байхад дан гэрчийн мэдүүлгээр өмчлөлийг нотлохгүй. /Иргэний хуулийн 42-р зүйлийн 42.11 дэх заалт /Автотээврийн тухай хуулийн 171-р зүйлийн 17.11 "Монгол улсад бүртгэлтэй аж ахуйн нэгж, байгууллага, хувь хүн тээврийн хэрэгсэл өмчилж авснаас хойш 72 цагийн дотор....аймаг, нийслэл дэх автотээврийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын харъяа байгууллагад бүртгүүлнэ", Улсын бүртгэлийн тухай хуулийн 4.5." Өмчийн хэлбэр, өмчлөгчийн иргэний харъяалал харгалзахгүйгээр Монгол улсын нутаг дэвсгэрт байгаа эд хөрөнгийн эрх үүсэх, өөрчлөгдөх, дуусгавар болохтой холбоотой хуульд заасан бүртгэлийн үйл ажиллагааг эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэл гэнэ" зэрэг заалтуудаас харахад уг хөрөнгийн өмчлөл улсын бүртгэлд үндэслэгдсэн байгааг болгооно уу.

4.  Баяраа  нь  эд  хөрөнгийн  хамтран  өмчлөгч  болох  нь  зохих  журмын  дагуу тогтоогдоогүй  байхад түүний дураар  ноогдох хувь  болох  15  сая  төгрөгийг гаргуулан өгөхөөр шийдвэрлэсэн нь үндэслэлгүй.

5.   "Цэнхэр-Өрлөг"  ХХК-иас талийгаач  нөхрийнхөө тээвэр  хийсэн  ажлын  хөлс 20 000 000 төгрөгийг авсан бөгөөд тус компанийн удирдлагууд надад ямар нэг хориг саадгүйгээр өгсөн болно. Ажлыг талийгаач нөхөр маань тус компанитай хэлцлийн үндсэн дээр зуны турш ганцаараа гүйцэтгэсэн. Энэ ажлын хөлснөөс иргэн  Г.Баяраа авах ямар ч үндэслэлгүй.  Энэ талаар  нэхэмжлэгч "Цэнхэр өрлөг" ХХК-тай байгуулсан гэрээ хэлцлийн зүйлгүй байж, хөлсний хагасыг авна гэдэг нь шударга бус юм.  Иргэний хуулийн 93-р зүйлийн 93.2 дахь заалтын дагуу талийгаачийн маань  хөлс, хүч шингэсэн ажлын хөлсийг эхнэр 3 хүүхдэд нь хүлээлгэн өгсөн компаний удирдлагуудын үйлдэл шударга байлаа. Ер нь нэхэмжлэгч Г.Баяраа, болон бусад гэрчүүдийн   ярьж байгаа зүйлүүд, гэрчийн мэдүүлэг нь бусад нотлох баримтаар нотлогдож байж сая хууль ёсны нотолгоо болох учиртай. Г.Баяраа, талийгаач хоёрын хооронд яригдсан, тохиролцсон гэдэг тул түүний үнэн эсэхийг талийгаач л нотлох байсан.  Гэвч өнөөдрийн нөхцөл байдлаас үзвэл үхсэн хүн үг хэлдэггүй гэдгийг далимдуулан    амны зоргоор    ярьсан    зүйлсийг    шүүгч    баримт    болгон    шийдвэрээ    гаргасныг үндэслэлгүй гэж үзэж байна.

6.   Иймд 2016 оны  12 сарын  01-ний өдрийн 404 дугаар  шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

7.   Давж  заалдах  шатны   шүүх  хуралдаанд  Улаанбаатар  хотоос  очиж өөрийн биеэр, эсвэл итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчийг оролцуулах хүсэлтэй байх тул хуралдаан болохоос өмнө ердийн боломжит хугацааны өмнө мэдэгдэнэ үү гэжээ.

 

Нэхэмжлэгч Г.Баяраа хариу тайлбартаа:Золзаяагийн гомдолтой танилцаад гаргах хариу тайлбар би Говь-Алтай аймаг дахь сүм дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 сарын 01-ний өдрийн 404 тоот шийдвэрийг Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дүгаар зүйлийн 116.2-т заасан шүүхийн шийдвэр нь хүуль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна гэсэн шаардлагыг хангасан, нотлох баримт болон гэрчүүдийн мэдүүлгийг тал бүрээс нь үнэлж дүгнэсэн шийдвэр гэж үзэж байна

1.Иргэн Золзаяа нь төрийн нэрийн өмнөөс шийдвэр гаргадаг шүүгчийн хараат бус байдал, нэр хүндэд нь халдаж үндэслэлгүйгэзр гүтгэсэн байгаад харамсаж байна. Шүүгч нь хуулиа дээдэлж нотлох баримтыг тал бүрээс нь харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээрээ түхайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж шийдвэр гаргасан гэж үзэж байна.

 

2.Монгол улсын Үндсэн хуүлийн 16-р зүйлд: хөдлөх хөрөнгийг шударгаар олж авах, эзэмших, өв залгамжлуулах эрхтэй гэсэн болохоос луйвардаж авах заалт байхгүй

 

З.Иргэний хуулийн 515 дугаар зүйлийн 515.2, 518 дугаар зүйлийн 518.1 дэх заалтууд нь миний нэхэмжлэлийг шийдвэрлэх надад хамааралтай шүүхийн шийдвэрийн үндэслэл болох заалтууд гэж бодож байна. Маргаантай өв залгамжлалыг шүүх л шийдвэрлэх ёстой. Иргэний хуулийн 520 дугаар зүйлд нэгдүгээр зэргийн өв залгамжлагч нь эхнэр, нөхөр, үр хүүхэд тэдгээрийн, аав, ээж байдаг тэгэхээр Золзаяа түүний 3 хүүхэд л өв залгамжлагч байхаар хуульчилсан байна. Талийгаач Х.Мөнхбатын аав, ээж байхгүй. Шүүх бүрэлдэхүүн хуулиар өв залгамжлах ёстой өвлөгчөөс л эд хөрөнгө гаргуулахаар шийдвэрлэсэн болно.

 

4.Талийгаач Х.Мөнхбат бид хоёрыг автомашин худалдаж авахад бид хоёр хоёулаа байж байгаад ярилцаж тохиролцоогүй бид хоёр хоёулаа очоод мөнгүүдээ тус тусдаа тоолж өгөөд авсан гэрч Цэрэнпил, уг автомашины гэрчилгээний эзэшигч байсан иргэн Гантөмөр зэрэг гэрчүүд тэдгээрийг нотлох тээврийн хэрэгслэлийн гэрчилгээний хуулбарууд байгаа болно Ер нь бүх гэрчүүдийн мэдүүлэг бусад хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар давхар нотлогдож байгаа болно Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.11 дэх заалт нь надад мэдэгдэлгүй хамтран өмчлөгчийн зөвшөөрөлгүй харин ч энэ заалтыг талийгаач Х.Мөнхбат өөрөө хуурамч материал бүрдүүлж тээврийн хэрэгслэлийн гэрчилгээнүүдийг шилжүүлж хууль зөрчсөн нь тодорхой байгаа. Үнэхээр өөрийнх нь автомашин байсан юм бол хариуцагчийн иш үндэслэл болгоод байгаа Автотээврийн тухай хуулийн 171 дугаар зүйлийн711дэх заалтыг зөрчиж 2 жилийн дараа хүний гарын үсгийг, хуурамчаар зурж бөглөх ёстой маягтыг буруу бөглөж өөрийнхээ нэр дээр шилжүүлээд  хэдхэн хоногийн дараа банкны барьцаанд тавих вэ дээ. Эдгээрээс харахад банкны зээл хөөцөлдөж явах үедээ тээврийн хэрэгслэлийн гэрчилгээнүүдийг хамтран өмчлөгчийн зөвшөөрөлгүйгээр түүнд мэдэгдэлгүйгээр өөрийнхээ нэр дээр шилжүүлсэн байгаа.Энэ бол зээл авахын тулд бидний дундын өмчлөлийн тээврийн хэрэгслэлийн гэрчилгээнүүдийг хуурамчаар хууль бусаар шилжүүлсэн нь тодорхой байгаа болно. Үнэхээр л өөрийнх нь өмч юм бол 72 цаг дотороо тээврийн хэрэгслэлийн гэрчилгээнүүдээ шилжүүлэхгүй яасан юм бол хуулиар тогтоосон 72 цаг чинь 24 сар болжээ. Хариуцагчийн хэлээд байгаа Иргэний хуулийн 93 дугаар зүйлийн 93.2 дэх заалт нь хамтран өмчлөгч надад адилхан үйлчлэх ёстой баймаар юм. Би дундын өмчллөлийн зүйлийнхээ үр шимийг хүртэх хууль зүйн

 

үндэслэлтэй болно. Уг автомашин нь манай ахын хашаанд л байдаг байсан одоо ч чиргүүл нь байж л байна Баяраа намайг хариуцагч машиндаа сууж үзээгүй гэжээ үүнийг уг автомашиныг жолоодож тээвэрт явдаг байсан гэрчүүд болон бусад нотлох баримтүүд

үгүйсгэж няцааж харин ч Баяраа нь хамтран өмчлөгч гэдгийг нотолж байгаа болно. Бид хоёр дундын өмчлөлийн зүйлийнхээ үр шимийг бүх л зарлагаа хасаад тэнцүү л хүвааж авдаг байсан үүнийг Золзаяа ч мэдэж байгаа Иймд хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтүудыг үнэлж дүгнэж хууль зүйн дагуү гаргасан Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 сарын 01-ний өдрийн 404 тоот шийдвэрийг хэвээр үлдээж хариуцагч Ж.Золзаяагийн гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

                                                ҮНДЭСЛЭХ нь

 

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх шаардлагыг хангаагүй байна.

 

Нэхэмжлэгч Г.Баяраа нь талийгаач Х.Мөнхбатын хамт ’’ NORDBENZ ’’ маркийн 07-78 ГАА дугаартай авто машиныг чиргүүлийн хамт адил тэнцүү хэмжээгээр үнийг төлж бусдаас худалдан авсан. Х.Мөнхбат нас барьсан тул түүний эхнэр Ж.Золзаяаг хариуцагчаар тодорхойлон, дундын өмчлөлийн хөрөнгө болох машины өмчлөгчөөр өөрийгөө тогтоолгож, оногдох хэсгийг гаргуулах, тээврийн хөлсний оногдох хэсэг 10 сая төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

 

Хариуцагч Ж.Золзаяа нэхэмжлэгч Г.Баяраатай эрх, үүргийн харилцаа үүсгээгүй учир түүний нэхэмжлэлтэй хэргийн хариуцагч биш, автотээврийн газрын бүртгэл ёсоор өөрийн талийгаач нөхрийн нэр дээр бүртгэлтэй автомашиныг хашаандаа авчирч тавьсан одоогоор машины өмчлөгч биш гэжээ. Нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй үндэслэлээ Автотээврийн тухай хуулийн 171 дугаар зүйлийн 17.1.1 ”Монгол улсад бүртгэлтэй аж ахуйн нэгж, байгууллага, хувь хүн тээврийн хэрэгсэл өмчилж авсанаас хойш 72 цагийн дотор ... аймаг нийслэл дэх автотээврийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын харъяа байгууллагад бүртгүүлнэ.”, Улсын бүртгэлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.5 ’’Өмчийн төрөл хэлбэр, өмчлөгчийн иргэний харъяалал харгалзахгүйгээр Монгол улсын нутаг дэвсгэрт байгаа эд хөрөнгийн эрх үүсэх, өөрчлөгдөх, дуусгавар болохтой холбоотой хуульд заасан бүртгэлийн үйл ажиллагааг эд хөрөнгийн эрхийн бүртгэл гэнэ’’ зэрэг заалтаас харахад уг хөрөнгийн өмчлөл улсын бүртгэлд үндэслэгдсэн. Нэхэмжлэлийн тухайд шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.10-д зааснаар ’’ Зохигч болох хүн нас барьсан, ...маргаж байгаа шаардлага буюу маргаантай үүрэг нь эрх залгамжлагчид шилжээгүй.’’, талийгаач нөхрийн өмч автомашиныг хууль ёсоор өвлөгчийн нэр дээр шилжээгүй байхад өвлүүлэгчийн үүргийг надад хүлээлгэсэн нь үндэслэлгүй хэмээн маргасан татгалзал хувьд үндэслэл бүхий байна.

 

Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.Улсын бүртгэлийг энэ хуулийн 5.3-5.5-д заасан мэдээлэл бүхий нотлох баримтад үндэслэн хөтөлнө. Мөн хуулийн 5 дугаар зүйлийн 5.5.2 ’’ эд хөрөнгө эзэмших эрхийн бүртгэл’’ гэж заажээ.  Эд хөрөнгө эзэмших эрхийн улсын бүртгэлд үндэслэсэн хөдлөх эд хөрөнгийн өмчлөлийн тухай маргааныг иргэний хэргийн анхан шатны шүүх шийдсэн ба тээврийн хэрэгслийг

 

эзэмшигчийн нэр солигдсон нь тогтоогдсон тул Х.Мөнхбатын эзэмшлийн машин гэж дүгнэж шийдвэрлэсэн нь тухайн бүртгэл хийсэн төрийг төлөөлсөн байгууллагын үйл ажиллагааг хэрхэн үзсэн цаашид хэрхэх нь тодорхойгүй байна. Шүүх өвлөгдвөл зохих эд

хөрөнгө нь уг автомашин биш нэхэмжлэлийн шаардлага нь Иргэний хуулийн 489 дүгээр зүйлийн 489.2, 489.1-т заасан дундаа хэсгээр өмчлөгчдийн нэг талын  дундын өмчийн эрхийг хүчингүй болгох шаардлага гэж дүгнэсэн ба эрхийн бүртгэлд үндэслэсэн хөдлөх хөрөнгийн өмчлөгчийг тогтоохдоо хуулиар эрх олгогдон бүртгэгдсэн бүртгэлийг өөрчилөх болон үгүйсгэлгүйгээр зэрэгцээ хэлбэрээр хамтран өмчлөгчөөр тогтоож буй нь ойлгомжгүй байдал үүсгэж шүүхийн харъяалал зөрчсэн гэж үзлээ. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

 

          Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

          1. Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 404 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

          2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар Ж.Золзаяагаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 478100 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

         3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацаа тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурьдсугай.

                         

 

 

 

 

 

             

                 ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               Т.ЖАРГАЛСАЙХАН

                                  ШҮҮГЧИД                               М.НЯМБАЯР

                                                                                 Ш.БАТТОГТОХ