Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 04 сарын 21 өдөр

Дугаар 724

 

 

 

 

 

 

 

 

2020        04         21                                  2020/ШЦТ/724

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Нийслэлийн Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Амаргэрэл даргалж,

 шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Номин-Эрдэнэ,

 улсын яллагч Г.Цэрэнжамц,

 шүүгдэгч Ж.А, түүний өмгөөлөгч Д.Амаржаргал нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Ж” танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн  Ж.Аад холбогдох эрүүгийн 1906 07332 0349 дугаартай хэргийг 2020 оны 03 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

 Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Ж.А, Монгол улсын иргэн, 1993 оны 12 дугаар сарын 23-ны өдөр Төв аймгийн “Бор-Нуур” суманд төрсөн, 27 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, “Да хүрээ” зах дээр хүний машин зарах ажил эрхэлдэг, ам бүл 3, эхнэр, охины хамт Баянзүрх дүүргийн 28 дугаар хороо, Хужирбулангийн 18-3045 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, //,

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтээр/

Шүүгдэгч Ж.А нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 12 дугаар сарын 11-нээс 12-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 28 дугаар хорооны нутаг дэвсгэр Баянзүрх дүүргийн 120 дугаар сургуулийн хойно 83-84 УБН улсын дугаартай, автомашин дотор хохирогч Б.Чимэдцэеэнг хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэн, согтуурсны улмаас биеэ хамгаалах, эсэргүүцэл үзүүлэх чадваргүй байдлыг далимдуулан хүчээр хүчиндэхийг завдаж, бэлгийн харьцааны шинжтэй хүч хэрэглэх,

- мөн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 12 дугаар сарын 11-нээс 12-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 28 дугаар хорооны нутаг дэвсгэр Баянзүрх дүүргийн 120 дугаар сургуулийн хойно 83-84 УБН улсын дугаартай, автомашин дотор хохирогч Б.Чимэдцэеэнг хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэн, согтуурсны улмаас биеэ хамгаалах, эсэргүүцэл үзүүлэх чадваргүй байдлыг далимдуулан хүчээр хүчиндэхийг завдаж, бэлгийн харьцааны шинжтэй хүч хэрэглэсэн үйлдэл хийх үедээ хоолойг нь 2-3 удаа боож, түүний эрүүл мэндэд “хөнгөн” хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэг.Шүүгдэгч Ж.Аын гэм буруугийн талаар.

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээн дээр шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч Ж.А нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 12 дугаар сарын 11-12-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 28 дугаар хорооны нутаг дэвсгэр Баянзүрх дүүргийн 120 дугаар сургуулийн хойно 83-84 УБН улсын дугаартай, автомашин дотор хохирогч Б.Чимэдцэеэнг хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж согтуурсны улмаас биеэ хамгаалах, эсэргүүцэл үзүүлэх чадваргүй байдлыг далимдуулан хүчээр хүчиндэхийг завдаж, бэлгийн харьцааны шинжтэй хүч хэрэглэх,

- согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 12 дугаар сарын 11-12-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 28 дугаар хорооны нутаг дэвсгэр Баянзүрх дүүргийн 120 дугаар сургуулийн хойно 83-84 УБН улсын дугаартай, автомашин дотор хохирогч Б.Чимэдцэеэнг хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж согтуурсны улмаас биеэ хамгаалах, эсэргүүцэл үзүүлэх чадваргүй байдлыг далимдуулан хүчээр хүчиндэхийг завдаж, бэлгийн харьцааны шинжтэй хүч хэрэглэсэн үйлдэл хийх үедээ хоолойг нь 2-3 удаа боож, түүний эрүүл мэндэд “хөнгөн” хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн үйл баримт тогтоогдож, уг гэмт хэрэгт шүүгдэгч Ж.А гэм буруутай болох нь нотлогдон тогтоогдлоо гэж шүүх дүгнэв.

Энэхүү үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж хэлэлцэгдсэн доорхи нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдсон болно. Үүнд:

1.Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ж.Аын өгсөн “Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг үнэн зөв.Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хүргэн ахын ахынх нь эхнэр Чимэдцэен юм. ...Би хохирогчид 500,000 төгрөг мобайлаар шилжүүлсэн, баримт байхгүй” гэх мэдүүлэг,[1]

2.2019 оны 12 дугаар сарын 12-ны өдөр гэмт хэргийн талаар гомдол, мэдээлэл хүлээн авсан мөрдөгчийн тэмдэглэл[2],

3.Хохирогч Б.Чимэдцэеэний 2019 оны 12 дугаар сарын 12-ны өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би урьд шөнө нөхөр болон нөхрийн дүү нартай уулзаж гэр бүлээрээ хэсэг суусан. Тэгээд үүрээр нэлээн согтоод гэр рүүгээ хүргүүлэх замдаа хүчиндүүлсэн талаараа цагдаагийн байгууллагад хандсан. 2019 оны 12 дугаар сарын 11-ний орой 23 цагийн үед Алтаншагай, миний дүү Золзаяа, дүүгийн нөхөр Отгонсайхан бид нар 2 литрийн пиво хувааж уусан. Тэгээд шөнийн 00:00 цаг өнгөрөөд дэлгүүр хаачихсан байсан. Нөхөр караоке оръё гээд дүү Бат-Эрдэнийг Хужирбулангаас дуудсан. Бат-Эрдэнэ ирэхдээ хадам дүү Улаанхүүгийн хамт ирсэн. Тэгээд би Бат-Эрдэнэд “би танай эхнэртэй юм ярьж суугаад танайд хоноё” гэж хэлээд хамт Хужирбулан явсан. Бат-Эрдэнийд очиход эхнэр Шинэдэлгэр байсан ба бид нар архи хувааж уусан. Шөнө 03:00 цагийн үед Бат-Эрдэнэ, Улаанхүү нар хүнтэй утсаар яриад Цайз-16 орж хүнтэй уулзахаар болсон. Тэгээд Бат-Эрдэнэ надад хандан “замаараа гэртээ буучих” гэж хэлэхээр нь би хамт явсан. Би Бат-Эрдэний машинд ороод унтчихсан байсан. Нэг сэрэхэд Хужирбулангийн 120 дугаар сургуулийн хашааны буланд Бат-Эрдэний машинд сэрэхэд Бат-Эрдэний хүргэн Улаанхүү миний дээр гарчихсан намайг оролдоод байсан. Тэгээд би “юу болж байнаа” гэсэн чинь намайг боогоод би өөдөөс нь эсэргүүцэж байгаад нэг мэдсэн чинь ухаан алдсан байсан. Сэрээд Улаанхүүг нүүр нүдгүй цохиж, базаж, үснээс нь зулгаасан. Гэтэл Улаанхүү “Чимгээ эгч та намайг өөрөө өдөөд байсан биз дээ” гэж хэлсэн. Тэгээд би машины хаалгыг нь онгойлгож зугтаасан. Надтай бэлгийн харьцаанд орсон эсэхийг сайн мэдэхгүй байна. Яагаад гэвэл би хэсэг зуур ухаан алдсан байсан. Одоо хүртэл доод хэсэг нойтон оргиод байна. Би шээсэн байж магадгүй. Намайг хүчиндэх гэж 2, 3 удаа боосон. Одоо хүртэл хоолой хөндүүр оргиж байна. Миний зүүн гарын эрхий хуруу зүсэгдсэн” гэх мэдүүлэг[3],

4.Гэрч Г.Бат-Эрдэний 2019 оны 12 дугаар сарын 14-ний өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 12 дугаар сарын 11-нээс 12-нд шилжих шөнө Ж.А бид хоёр хамт байж байсан чинь манай ах Алтаншагай залгаад хүрээд ир гэхээр нь Ж.Аын машинтай яваад очиход эхнэр Чимэдцэеэнтэй маргалдаад байсан. Тэгээд бэр Чимэдцэеэн манайд очиж хоноё гэхээр хамт Хужирбулан дахь гэр рүүгээ аваад явсан. Манай гэрт очоод бид гурав “Нийслэл” нэртэй пиво хувааж уугаад Улиастайн эцсийн дэлгүүрээс 1 шил архи, том хүрэн савтай пиво, ундаа аваад гэрийн гадаа машинд уусан. Нэг мэдэхэд би тасарчихсан гэртээ сэрсэн. Өглөө утас дуугараад сэрэхэд цагдаагийн газраас ярьж байна хүрээд ир гэж ярьсан тул яваад очсон” гэх мэдүүлэг[4],

5.Гэрч Б.Золзаяагийн 2020 оны 02 дугаар сарын 13-ны өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 12 дугаар сарын 11-ний өдөр нөхөр, манай эгч Чимэдцэеэн, түүний нөхөр Алтаншагай бид нар “Нийслэл” нэртэй пиво авч уусан. Тэгээд орой унтах гээд байж байхад Алтаншагай ах Бат-Эрдэнэ, Ж.А хоёрыг дуудсан. 00 цаг 30 минутын үед Алтаншагай, Бат-Эрдэнэ нар ирсэн. Тухайн үед эгч Чимэдцэеэн, Алтаншагай нар гэрийн гадаа муудалцаад байсан. Тэгээд Алтаншагай ах буцаж орж ирээгүй. Чимэдцэеэн эгч Бат-Эрдэнийд очиж хонолоо гээд явсан. Өглөө 06 цагийн үед согтуу уйлчихсан орж ирээд “Ж.А намайг боож унагаасан тэрнээс хойш юу болсныг мэдэхгүй байна” гэж хэлсэн. Чимэдцэеэн эгч орж ирэхдээ өмдөндөө шээчихсэн, зүүн гарын эрхий хуруунаас нь цус гарсан, куртик нь шороо болчихсон, хүзүү нь улаан эрээн, зүүн гуяны гадна хэсэг 10х10 см хөхөрсөн байдалтай орж ирсэн” гэх мэдүүлэг[5],

6.Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн №228 дугаартай актын Дүгнэлт хэсэгт: “...1.Б.Чимэдцэеэний биед хүзүүнд цус хуралт, зүүн гарын эрхий хурууны нэг дүгээр үенд шарх, баруун өвдөг, зүүн гуянд цус хуралт, зүүн гуянд зулгаралт гэмтлүүд тогтоодлоо. 2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн болон ирмэгтэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх гэмтлийн зэргийн зааврын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 3.Шүүх бактерлогийн шинжилгээгээр бэлгийн замын халдварт өвчингүй эрүүл байна” гэх дүгнэлт [6] зэрэг бичгийн нотлох баримт болно.

Мөрдөгч дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн хуулинд заасан шаардлагыг хангасан байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгож шүүх үнэлэв.

Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаас нотлох чадвараа алдах болон шүүхээс тогтоосон үйл баримтыг үгүйсгэх нотлох баримт байхгүй, шүүгдэгч нь хэргийн үйл баримт, зүйчлэлийн талаар маргаагүй болохыг дурьдах нь зүйтэй.

Хоёр. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол,хор уршгийн талаар.

 

Шүүгдэгч Ж.А нь хохирогчийн эмчилгээний зардалд 500,000 төгрөг нөхөн төлснийг дурьдах нь зүйтэй байна. Иймд шүүгдэгч ЖЖ.А нь энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болно.

Гурав. Эрүүгийн хариуцлагын талаар.

Шүүх шүүгдэгч Ж.Аад эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч Ж.А нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогчид учруулсан хохирлыг нөхөн төлсөн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн болон түүний хувийн байдал зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзсэн болно.

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалт, 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг журамлан шүүгдэгч Ж.Аыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, “оршин суух газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэх, албадлагын арга хэмжээ авч, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Аыг 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулахаар шийдвэрлэж, нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийн ажлыг 1 хоногоор тооцож, хорих ялаар солихыг түүнд мэдэгдэв.

            Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

 

Шүүгдэгч нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдвал зохино.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, 38.1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Ж.Аыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хохирогчийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, согтуурсны улмаас биеэ хамгаалах, эсэргүүцэл үзүүлэх чадваргүй байдлыг далимдуулан хүчээр хүчиндэхийг завдаж, бэлгийн харьцааны шинжтэй хүч хэрэглэх” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд; Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалт, 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг журамлан шүүгдэгч Ж.Аыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэх, албадлагын арга хэмжээ авсугай.

            3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Аыг 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулсугай.

            4. Шүүгдэгч Ж.Аад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.5-т заасны дагуу “оршин суух газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг болгосугай.

            5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.А нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн уг шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг анхааруулсугай.

            6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.А нь үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авагдсан хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх уг албадлагын арга хэмжээ авагдсан шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.1 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг түүнд анхааруулсугай.

            7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.А нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийн ажлыг 1 хоногоор тооцож, хорих ялаар солихыг түүнд мэдэгдсүгэй.

            8. Шүүгдэгч Ж.А нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдсугай.

9. Шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

10. Оролцогч давж заалдах гомдол гаргасан, эсхүл улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Ж.Аад авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

                      ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Ц.АМАРГЭРЭЛ

 

 

                       

 

                                                               

 

 


[1] Шүүх хуралдааны тэмдэглэлээс

[2] Хавтаст  хэргийн 2 дугаар

[3] Хавтаст хэргийн 7-8 дугаар тал

[4] Хавтаст хэргийн 15-16 дугаар тал

[5] Хавтаст хэргийн 17-18 дугаар тал

[6] Хавтаст хэргийн 20-21 дүгээр тал