| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төрбатын Шинэбаяр |
| Хэргийн индекс | 105/2020/0766/Э |
| Дугаар | 793 |
| Огноо | 2020-04-30 |
| Зүйл хэсэг | 11.6.1., 11.6.2., |
| Улсын яллагч | Д.Аянагүл |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 04 сарын 30 өдөр
Дугаар 793
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Шинэбаяр даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Мөнхбадрал,
улсын яллагч Д.Аянагүл,
шүүгдэгч Д.Б, Д.М /өөрөө өөрсдийгөө өмгөөлөн/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Д.Мад, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт Д.Бад тус тус холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2006 01363 0898 дугаартай хэргийг 2020 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол улсын иргэн Д.Б, 1973 оны 05 дугаар сарын 28-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 46 настай, эмэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, Хүрмэн эмийн санд зарлагын нярав ажилтай, ээж, охины хамт Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хороо, Орбит 17 дугаар гудамжны 278 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, улсаас авсан гавъяа шагналгүй,
Шүүгдэгч: Монгол улсын иргэн Д.М, 1970 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 50 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, “Скайтел ХХК-д жолооч ажилтай, эхнэр, 2 хүүхдийн хамт Баянгол дүүргийн 7 дугаар хороо, 21 дүгээр байрны 1-27 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, улсаас авсан гавъяа шагналгүй,
Шүүгдэгч Д.Б нь 2020 оны 02 дугаар сарын 24-ний өдөр Баянзүрх дүүргийн 13 дугаар хороо, АОС 44/б байрны 102 тоотод согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хардалтын улмаас урьд гэр бүлийн харилцаатай байсан хохирогч Ж.Энх-Амарын цээжин тус газарт зүсэж улмаар 2.5 см хэмжээтэй зүсэгдсэн шарх бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан,
Шүүгдэгч Д.М нь 2020 оны 02 дугаар сарын 24-ний өдөр Баянзүрх дүүргийн 13 дугаар хороо, АОС 44/б байрны 102 тоотод дүү Быг өмөөрч хохирогч Ж.Энх-Амарын нүүрэн тус газарт нь гараараа 2 удаа цохиж хохирогч Ж.Энх-Амарын биед тархи доргилт, зүүн нүдний ухархайн доод хана, хамар ясны хугарал, зүүн зовхи, хамрын зөөлөн эдийн няцрал, цус хуралт бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн яллах, цагаатгах нотлох баримтыг шинжлэн судалж ТОДОРХОЙЛБОЛ:
Шүүгдэгч Д.Б шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагаанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй. Яллах дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна.” гэв.
Шүүгдэгч Д.М шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагаанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй. Яллах дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна.” гэв.
Хохирогч Ж.Энх-Амар мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2020 оны 02 дугаар сарын 24-ний өдөр гэртээ эхнэрийн хамт нэг шил архи хувааж уусан. Ингээд хэсэг байж байтал эхнэр Д.Б намайг хүнтэй хардаад хэрүүл хийж эхэлсэн. Тэгснээ хутга бариад над руу дайрч эхэлсэн тул би хутгыг нь булаах оролдлого хийсэн. Ингээд булааж байх явцад хутгаараа нэг удаа баруун хөхний доод хэсэгт дүрчихсэн. Миний баруун хөхний доод хэсэгт цус гарч эхэлсэн тул би Д.Бын ах Д.М гэх хүн рүү утсаар залгаад “дүү чинь хутгалчихлаа дүүгээ ирж ав” гэж хэлсэн. Ах Д.М нь ирээд миний цээжийг хараад дүү Д.Бын толгойн тус газарт нэг удаа цохисон. Гэтэл Д.Б нь ахдаа хандан “наад Ж.Энх-Амар чинь намайг зоддог байсан” гэж хэлсэн тул ах нь уурлаад миний зүүн нүд рүү гараараа нэг удаа цохисон. Миний цээжинд гэмтэл учирч 3 оёдол тавиулсан. Мөн зүүн нүдний хацар яс хугарсан байсан. Цээжний гэмтлийг Д.Б хутгалж, харин нүдэнд учирсан гэмтлийг ах Д.М гараараа нэг удаа цохиж учруулсан." гэх мэдүүлэг /хх-ийн 20-22/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №3032 тоот дүгнэлтэд:
1. Ж.Энх-Амарын тархи доргилт, зүүн нүдний ухархайн доод хана, хамар ясны хугарал, зүүн зовхи, хамрын зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн нүдний салстад цус хуралт, хацар, зулайн зөөлөн эдийн няцрал, цээжинд шарх, дээд уруулын дотор салстын няцрал, зүүн доод зовхи, амны зүүн булан, баруун хацар, баруун дээд зовхи, духанд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл шарх гэмтэл нь ир үзүүр бүхий зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр бусад гэмтэл мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг үүссэн гэх хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл.
3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.” гэх дүгнэлт. /хх-ийн 33/,
Шүүгдэгч Д.Б нь 2020 оны 02 дугаар сарын 24-ний өдөр Баянзүрх дүүргийн 13 дугаар хороо, АОС 44/б байрны 102 тоотод согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хардалтын улмаас урьд гэр бүлийн харилцаатай байсан хохирогч Ж.Энх-Амарын цээжин тус газарт зүсэж улмаар 2.5 см хэмжээтэй зүсэгдсэн шарх бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь,
Шүүгдэгч Д.М нь болох нь
Хохирогч Ж.Энх-Амарын: ““дүү чинь хутгалчихлаа дүүгээ ирж ав” гэж хэлсэн. Ах Д.М нь ирээд миний цээжийг хараад дүү Д.Бын толгойн тус газарт нэг удаа цохисон. Гэтэл Д.Б нь ахдаа хандан “наад Ж.Энх-Амар чинь намайг зоддог байсан” гэж хэлсэн тул ах нь уурлаад миний зүүн нүд рүү гараараа нэг удаа цохисон. Миний цээжинд гэмтэл учирч 3 оёдол тавиулсан. Мөн зүүн нүдний хацар яс хугарсан байсан. Цээжний гэмтлийг Д.Б хутгалж, харин нүдэнд учирсан гэмтлийг ах Д.М гараараа нэг удаа цохиж учруулсан." гэсэн мэдүүлэг, шүүгдэгч нарын үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт болон хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Эдгээр нотлох баримт нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэв.
Прокуророос шүүгдэгч Д.Бад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар, Д.Мад мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.
Иймд шүүгдэгч Д.Быг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг,
Д.Мыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцож, тэдгээрт эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч Д.Б, Д.М нарт хуульд заасан ял хөнгөрүүлэх болон ял хүндрүүлэх нөхцөл байдал аль аль нь тогтоогдоогүй болно.
Шүүх шүүгдэгч Д.Б, Д.М нар нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэж шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлж, эвлэрсэн талаар баримтаар өгсөн бөгөөд прокуророос шүүгдэгч нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар Д.Быг 550 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Д.Мад 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тус тус торгох ял оногдуулах санал гаргасныг шүүгдэгч нар хүлээн зөвшөөрсөн болно. Торгох ялын нэг нэгжийг мөн хуулийн 5.3 дугаар зүйлийн 3-т зааснаар нэг мянган төгрөгтэй тэнцүү байхаар тооцлоо.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нар нь торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор төлөх үүрэг хүлээж байгааг шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нарт тайлбарласан бөгөөд шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсгийг шийтгэх тогтоолд заах шаардлагагүй гэж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Д.Быг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг,
Д. Мыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Д.Бад 550 /таван зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550.000 /таван зуун тавин таван мянга/ төгрөгөөр,
Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Д.Мад 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар Д.Б, Д.М нар нь торгох ялыг хуульд тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулсугай.
4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, Д.Б, Д.М нар нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
6. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл Д.Б, Д.М нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧТ.ШИНЭБАЯР