| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Ширчингийн Алтанцэцэг |
| Хэргийн индекс | 138/2016/0715/И |
| Дугаар | 138/ШШ2016/00724 |
| Огноо | 2016-06-08 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2016 оны 06 сарын 08 өдөр
Дугаар 138/ШШ2016/00724
Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсныг баталж,
хэргийг хэрэгсэхгүй тухай болгох тухай
Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ш.Алтанцэцэг би:
Дорнод аймгийн ******* сумын ******* баг, ******* тоотод оршин суух, ******* овогт ******* ******* /РД: *******/-ын нэхэмжлэлтэй
Дорнод аймгийн ******* сумын ******* баг, *******гийн тоотод оршин суух, холбогдох
“Худалдах-худалдан авах гэрээний үүрэг 170000 төгрөг гаргуулах”-ыг хүссэн иргэний хэргийг 2016 оны 05 сарын 13-ны өдөр хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч П.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...2012 оны хавар найз маань хууль бус мод тээвэрлээд торгуулсан гээд надтай ирж уулзахад нь надад 340.000 төгрөгөөр худалдаж авсан палк байгаа “Чи зараад надад 340000 төгрөг өгөөд ашгийг нь чи аваарай” гээд 17 ширхэг палкаа өгсөн. 2013 оны хавар асуухад малаар өгсөн, намар мөнгийг нь авах боллоо гэсэн. 2014 оны намар мөнгөө нэхэхэд 170000 төгрөг дансаар шилжүүлсэн. Одоо үлдэгдэл 170.000 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэжээ.
Нэхэмжлэгч П.******* шүүхэд гаргасан хүсэлтдээ: П.******* миний бие Юрагаас 170.000 төгрөг нэхэмжилж шүүхэд хандсан бөгөөд 170000 төгрөгийг төлсөн байх тул шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж байна гэжээ.
Шүүх хэрэгт цугларсан бичгийн баримтыг судлаад
ҮНДЭСЛЭХ НЬ:
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч П.******* нь хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлсэн гэх үндэслэлээр нэхэмжлэлээсээ татгалзсан талаар шүүхэд бичгээр баталгаа гаргаж өгсөн байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх үзлээ.
Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ НЬ:
1. Нэхэмжлэгч ******* овогт ******* ******* нь нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 5750 төгрөгийн тавин хувь болох 2875 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, тавин хувь болох 2875 төгрөгийг нэхэмжлэгч П.*******т буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, уг асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурьдсугай.
ШҮҮГЧ Ш.АЛТАНЦЭЦЭГ