| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Ширчингийн Алтанцэцэг |
| Хэргийн индекс | 138/2016/1103/и |
| Дугаар | 138/ШШ2016/00997 |
| Огноо | 2016-08-30 |
| Маргааны төрөл | Түрээсийн гэрээ, |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2016 оны 08 сарын 30 өдөр
Дугаар 138/ШШ2016/00997
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ш.Алтанцэцэг би,
Дорнод аймгийн ******* сумын 6-р баг, ******* /Хотын захиргааны хажууд/ байранд оршин суух, ******* регистрийн дугаартай, *******ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* овогт ******* *******ын нэхэмжлэлтэй,
Дорнод аймгийн ******* сумын 1-р баг, Ажилчны 7-01 тоотод оршин суух, регистрийн дугаартай, овогт эд холбогдох,
Орон сууц хөлслөх гэрээний үүрэг 562400 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг 2016 оны 08 сарын 19-ний өдөр хүлээн авч хянаад ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “******* би 2015 оны 11 сарын 15-ны өдөр иргэн *******тэй “Нийтийн байрны өрөө хөслүүлэх тухай” хэлцлийг байгуулж өрөөг хүлээлгэн өгсөн.
Иргэн ******* нь хэлцэлд заасан байрны сүүлийн буюу 2016 оны 4 сарын төлбөр 543427 төгрөг, орон сууц ашиглалтын төлбөр 18963 төгрөг, нийт 562400 төгрөгийг төлөхгүй гарч яваад одоог хүртэл төлөхгүй байна. Иймд *******ийн үлдэгдэл төлбөрийг гаргуулж өгнө үү” гэжээ.
Хариуцагч ******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “*******ын гаргасан нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрч байна. Байрны төлбөр 562400 төгрөгийг 12 сарын 01-нд төлж дуусгана” гэжээ.
Хэргийн материалыг шүүх хянаад ҮНДЭСЛЭХ НЬ:
Хариуцагч *******, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* нарын хооронд Иргэний хуулийн 302 дугаар зүйлийн 302.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний харилцаа үүсчээ. Хариуцагч ******* нь гэрээний үүргээ биелүүлээгүй болох нь нэхэмжлэгчийн шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл, орон сууц хөлслүүлэх гэрээ, хариуцагчийн шүүхэд гаргасан хариу тайлбар зэрэг бусад нотлох баримтуудаар батлагдаж байна.
Нэхэмжлэгч ******* нь орон сууц хөлслөх гэрээний үүрэг 562400 төгрөг нэхэмжилснийг хариуцагч ******* нь 2016 оны 12 сарын 01-ний дотор төлж барагдуулахаар шүүхэд бичгээр баталгаа гаргаж өгсөн байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх үзлээ.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ НЬ:
1. Хариуцагч ******* нь орон сууц хөлслөх гэрээний үүрэг 562400 төгрөгийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******од төлөхийг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 17522 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******ээс улсын тэмдэгтийн хураамжид 8761 төгрөг, ******* сумын татварын албаны 5422106149 тоот данснаас 8761 төгрөг тус тус гаргуулж нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******од олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, уг асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэсүгэй.
ШҮҮГЧ Ш.АЛТАНЦЭЦЭГ