| Шүүх | Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Батдэлгэрийн Хэрлэн |
| Хэргийн индекс | 149/2020/00016/Э |
| Дугаар | 00016 |
| Огноо | 2020-02-11 |
| Зүйл хэсэг | 17.1.2.1., |
| Улсын яллагч | Э.Гантулга |
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 02 сарын 11 өдөр
Дугаар 00016
Монгол улсын нэрийн өмнөөс:
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн шүүгч Б.Хэрлэн даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд
Нарийн бичгийн дарга Д.Соёлзул
Улсын яллагч Э.Гантулга
Шүүгдэгчийн өмгөөлөгч А.Хандмаа нарыг оролцуулан нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Сэлэнгэ аймаг Мандал сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокурор Э.Гантулгаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэг, 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн Ч.Бд холбогдох 1932002160227 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авч 2020 оны 02 дугаар сарын 11-ний өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Улаанбаатар хотод 1971 оны 03 дугаар сарын 05-ны өдөр төрсөн, 49 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, ам бүл 1, *тоотод оршин суух, энэ хэрэгт холбогдох үедээ эрхэлсэн ажилгүй байсан, улсаас авсан гавьяа шагналгүй, 1 удаагийн шийтгэлтэй
-2007 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр Сэлэнгэ аймаг дахь сум дундын 2 дугаар шүүхийн № 125 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэг, 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар 10 жил 06 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлсэн, бие эрүүл ухаан санаа бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Хаад боржигин овогт Чулуунбаатарын Б. /РД:*/
Шүүгдэгч Ч.Б нь 2019 оны 06 дугаар сарын 20-ны өдөр 21 цагийн орчимд Сэлэнгэ аймаг Мандал сумын 3 дугаар баг, Гарамын гудамжинд байрлах эзэнгүй байшинд иргэн А.Бстэй архи ууж байхдаа бэлэн 30000 төгрөг, самсунг загварын 2 сим карт уншдаг хар өнгийн товлууртай гар утас, унадаг дугуй, сандаалан гутал зэрэг эд зүйлсийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч 230000 төгрөгийн хохирол учруулсан, 2019 оны 10 дугаар сарын сүүлчээр Сэлэнгэ аймаг Мандал сумын 1 дүгээр баг, Сургуулийн № 55 тоотод байрлах иргэн Ч.Осы өвлийн зориулалттай байшинд нэвтрэн орж 2х3 метрийн харьцаатай хуучин Чингис хивс 1 ширхэг, Хятад улсад үйлдвэрлэсэн 2 хаалгатай улаан өнгийн хөргөгч 1 ширхэг, Хятад улсад үйлдвэрлэсэн цагаан өнгийн хагас автомат угаалгын машин 1 ширхэг, 50 метрийн урттай кабель утас, Мак-25 гэсэн бичигтэй ажлын өвлийн нормын куртик 1 ширхэг зэргийг хулгайлж 835000 төгрөгийн хохирол учруулсан, 2019 оны 11 дүгээр сарын 16-наас 17-нд шилжих шөнө Сэлэнгэ аймаг Мандал сумын 6 дугаар баг, Баянхангайн № 100 тоотод байрлах иргэн Б.БЭийн эзэмшлийн монгол гэрт нэвтрэн орж бөөгийн зан
үйлд хэрэглэгддэг эд зүйлс болох чонын дүрс бүхий шар өнгийн металл баримал 1 ширхэг, Хангарьд шувууны дүрс бүхий шар өнгийн металл баримал 1 ширхэг, барын дүрс бүхий бар шар өнгийн металл баримал 1 ширхэг, лууны дүрс бүхий шар өнгийн металл баримал 1 ширхэг, арслангийн дүрс бүхий шар өнгийн металл баримал 1 ширхэг, улаан өнгийн сүлжмэл оосортой шар өнгийн металл бөөгийн зан үйлийн толь 1 ширхэг, хар өнгийн эрхи 1 ширхэг, мөнгөн гинж, кулоны хамт 1 ширхэг, дунд гарын мөнгөн аяга 1 ширхэг, гаанс 1 ширхэг, гаансны соруул 1 ширхэг, хар өнгийн бариултай хутга 1 ширхэг, зоос 6 ширхэг, бэлэн мөнгө 60000 төгрөг, дунд гарын бор өнгийн модон тагш 1 ширхэг, гуулин тагш 1 ширхэг зэргийг хулгайлж 910000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Тодорхойлох нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ч.Бын өгсөн ......... 2019 оны 06 дугаар сард найз Бстэй тааралдсан чинь дэлгүүрээс нэг шил архи хайрцаг тамхи авчихсан гарч ирээд дэлгүүрийн хажууд гудамжинд хувааж уусан. Архи ууж байхдаа намайг хэл амаар доромжлоод байсан. Бсийн хармаанаас 15000 төгрөг унахаар нь хэлэлгүй аваад хармаалсан. Тэгээд нокиа маркийн товчлууртай гар утас, унадаг дугуй, сандаал зэргийг нь аваад явсан. Авч яваад гар утсыг нь хамт модонд явдаг Абын авгайд түр барьж бай гээд өгсөн. 15000 төгрөгөөр нь архи аваад Абтай хувааж уусан. Унадаг дугуйг нь Гт гэх таньдаг айлд тавьсан. Сандаалыг нь Абын хашаанд түр орхисон байсан алга болсон байсан. 2019 оны 10 дугаар сарын сүүлээр Мандал сумын 1 дүгээр баг Сургуулийн № 55 тоотод байрлах иргэн Ч.Осы гэрт очиход гаднах хашааны хаалга нь онгорхой байхаар нь гэрт нь ороход байшингийн хаалга онгорхой байсан. Тэгэхээр нь гэрт нь ороод 50 метр кабель утас, ажлын өвлийн нормын куртик, хөргөгч, угаалгын машин, чингис хивс зэргийг авсан. Тэгээд хүнсний зах дээр очоод Сб, Мс гэх эхнэр нөхөр хоёртой таараад хөргөгч, угаалгын машин хоёрыг нь зарах болоод Осы гэрт машинтай дагуулж ирээд хөргөгч, угаалгын машин хоёрыг нь 80000 төгрөгөөр зарж ачуулсан. Чингис хивсийг нь Шг гэх хүнд 10000 төгрөгөөр зарсан. Ажлын өвлийн куртикийг нь хүнд өгчихсөн. Кабель утсыг нь 20000 төгрөгөөр зарсан. 2019 оны 11 дүгээр сарын 16-наас 17-нд шилжих шөнө Мандал сумын 6 дугаар баг, Баянхангайд байрлах айлын хашаанд байсан монгол гэрийн цоожийг хөшиж ороод бөөгийн зан үйлд хэрэглэгддэг эд зүйлс болох эрхи, гаанс, гаансны соруул, толь, 3 хүчтэн, чонын дүрс бүхий цутгамал, хутга, модон тагш зэрэг зүйлүүдийг хулгайлж авсан. Эдгээр зүйлсийг цагдаагийн байгууллагад хураалгасан гэх мэдүүлэг болон талуудын шинжлэн судалсан нотлох баримт болох
Хохирогч Ч.Осы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ....... Би 2019 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр Улаанбаатар хот руу явахдаа Мандал сумын 1 дүгээр баг Сургуулийн № 55 тоот хашаа байшингаа түгжээд явсан. Тэнд ажил хийж байгаад 2019 оны 10 дугаар сарын 25-ны өдөр суудлаар гэртээ ирсэн чинь хашааны том хаалга нурчихсан байсан. Байшин руугаа яваад очсон чинь хаалгыг нь ямар нэг юмаар хөшөөд онгойлгосон байсан. Тэгээд би гэр доторх эд зүйлээ үзсэн чинь байшингийн коридорт байсан цагаан өнгийн Хятад улсад үйлдвэрлэсэн угаалгын машин, гал тогооны өрөөнд байсан 2 хаалгатай улаан өнгийн хөргөгч, арын өрөөнд өлгөөтэй байсан шар өнгийн чингис хивс, шкафан дотор байсан Мак-25 гэсэн бичигтэй өвлийн нормын куртка, шкафны хажууд байсан 50 метр кабелийн утас зэрэг зүйлүүд хулгайд алдагдсан байсан.......Өөрийн хохирлыг бүрэн төлүүлж авмаар байна гэх мэдүүлэг/Хх-н 07-08, 24 дүгээр хуудас/
Иргэний нэхэмжлэгч Ю.Шггийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ..... Одоо хугацааг нь сайн санахгүй байна. 2019 оны 11 дүгээр сарын эхээр байх нэг согтуу хүн надад хивс 10000 төгрөгөөр зарсан юм. Сүүлд нь Цагдаагийн байгууллагаас тухайн хивсийг хулгайн хивс гэдгийг нь мэдээд хураалгасан. Одоо би надад хулгайн хивс зарсан хүнээс хивс худалдаж авсан 10000 төгрөгийг нэхэмжилж байна гэх мэдүүлэг /Хх-н 20 дугаар хуудас/
Иргэний нэхэмжлэгч Б.Мсы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ..... Одоо хугацааг нь санахгүй байна. 2019 оны 10 дугаар сарын сүүлчээр байх нэг согтуу хүн надад хөргөгч, угаалгын машин хоёрыг нийлүүлээд 80000 төгрөгөөр зарсан юм. Сүүлд нь Цагдаагаас би тухайн эд зүйлсийг хулгайнх гэдгийг нь мэдсэн. Одоо би надад хулгайн эд зүйлс зарсан хүнээс 250000 төгрөг нэхэмжилж авч тухайн хөргөгч угаалгын машин хоёрыг худалдаж авсан Цб гэх хүнд өгч хөргөгч, угаалгын машин хоёрыг Цбаас буцаан авч эзэнд нь өгмөөр байна гэх мэдүүлэг /Хх-н 22 дугаар хуудас/
Гэрч Б.Сбийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ...... Тэгээд тэр угаалгын машин, хөргөгч хоёрыг тогонд залгаж үзэх гэхэд тэр айл тоггүй байсан. Тиймээс нөхөр бид хоёр больё цахилгаан хэрэгслийг тогонд залгаж үзэхгүйгээр авна гэж юу байдаг юм гээд тэр Сургуулийн № 55 тоот байшингаас гарсан. Гэтэл нөгөө хүн араас гарч ирээд за тэгвэл 80000 төгрөгөнд худалдаад авчих гээд салахгүй гуйгаад байхаар нь худалдаж авсан юм. Тэгээд гэртээ ирээд тогонд залгаж шалгаж үзэхэд хөргөгч нь асаад дахиж унтраад байсан, шингэн нь дуусчихсан байсан, угаалгын машиных нь сэгсрэгч сэтэрчихсэн байсан. Тэгээд тэр угаалгын машин, хөргөгч хоёрыг манай нөхөр 100000 төгрөгөөр янзлуулаад өөр хүнд 250000 төгрөгөөр зарчихсан юм гэх мэдүүлэг /Хх-н 27 дугаар хуудас/
Гэрч С.Цбын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ..... Манай ард талын хашааны Мс гэх залуу тааралдахаар нь надад нэг сэгсрэгч нь ажилладаггүй, нэгнийх нь мотор нь ажилладаггүй хоёр угаалгын машин байна сэлбээд янзлаад авчих юмсан гэж ярихад Мс надад угаалгын машин хөргөгч хоёр байна та 250000 төгрөгөнд авах уу гэхээр нь би түүнээс авъя гээд хөргөгч угаалгын машин хоёрыг нь 250000 төгрөгөөр худалдаж авсан гэх мэдүүлэг /Хх-н 32 дугаар хуудас/
Хохирогч А.Бсийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ...... Тэгээд Б миний өгсөн мөнгөөр архи, тамхи авч ирээд надад хоёулаа манайд орж архи ууя гэж хэлээд хашаа нь нурчихсан хашаа руу орж жижиг байшин дотор нөгөө авсан архи уусан. Архи дуусч байхад Б надаас хөгшиндөө 10000 төгрөг өгөөч гэхээр нь би чамд өгөх мөнгө байхгүй, чадахгүй гэсэн чинь Б өөртөө архи хийж уугаад босч ирээд миний араар тойроод хоёр гарыг маань ар талд мушгиад намайг газарт унгаагаад миний шоортны халаасанд байсан товчлууртай самсунг маркийн гар утас, бас 30000 төгрөгийг авсан. Миний өмсөж явсан сандаалыг сугалж аваад хашаан дотор байсан миний унаж явсан унадаг дугуйг унаад зугатсан. Би хөл нүцгэн байсан болохоор гүйцээгүй хаашаа явсныг нь мэдээгүй.... Гар утсаа 30000 төгрөгөөр, унадаг дугуйгаа 150000 төгрөгөөр, бэлэн 30000 төгрөг, нийт 210000 төгрөгийг нэхэмжилж байна. Сандаалаа бол үнэлэхгүй....Би өөрийн Бт алдсан эд зүйлсийг олоод авчихсантул одоо надад ямар нэгэн гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй гэх мэдүүлэг /Хх-н 58-61 дүгээр хуудас/
Гэрч Б.Абын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ....... Манайд сууж байгаад Б ах гэрээс гарч буцаж орж ирэхдээ 1 шил 0.5 граммын Хараа архи авч орж ирээд бид хоёр хувааж уусан. Тэгээд архи ууж дууссаны дараа Б ах эхнэр дээрээ очлоо гээд гараад явсан. Манайд байх хугацаандаа Б хар өнгийн самсунг маркийн товчлууртай утас гаргаж ирээд манай
эхнэр Цэцгээд намайг ууланд модонд яваад иртэл барьж бай гээд өгсөн гэх мэдүүлэг /Хх-н 68 дугаар хуудас/
Гэрч Г.Гтийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ....... Б манай гэрт дугуй нь хагарчихсан улаан өнгийн унадаг дугуй түрээд ирсэн. Тэгээд надаас ганц юмны мөнгө өгчих гээд аваад явсан. Унадаг дугуйгаа дугуй нь хагарчихсан юмаар яах юм танайд үлдээе гээд үлдээгээд явсан гэх мэдүүлэг /хх-н 72 дугаар хуудас/
Хохирогч Б.БЭийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ..... Манай хашаанд байдаг миний тахилын гэрт 2019 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 22 цагаас 2019 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 15 цагийн хооронд хулгай орж миний хэрэглэдэг бөөгийн эд зүйлс хулгайд алдагдсан байсан. Тэгээд би тэр өдрөө энэ талаар цагдаагийн байгууллагад хандан гомдол гаргасан.... Би өөрийн алдагдсан эд зүйлсээс хангарьдын дүрс бүхий шар өнгийн металл баримал 1 ширхэг, хар өнгийн эрхи 1 ширхэг, улаан өнгийн сүлжмэл оосортой шар өнгийн металл бөөгийн зан үйлийн толь 1 ширхэг, чонын дүрс бүхий шар өнгийн металл баримал 1 ширхэг, барын дүрс бүхий шар өнгийн металл баримал 1 ширхэг, луугийн дүрс бүхий шар өнгийн металл баримал 1 ширхэг, хар өнгөтэй ир хэсэг дээрээ хээтэй хутга 1 ширхгийг хүлээн авсан. Олдсон зүйлтэй цуг мөнгөн аяга 1 ширхэг, модон тагш 1 ширхэг, жижиг гуулин тагш 1 ширхэг, мөнгөн гинж 1 ширхэг, гаанс 2 ширхэг, бэлэн мөнгө 60000 төгрөг алдагдсан байсан. Гэхдээ гол эд зүйлс нь олдчихсон учраас бусад зүйлсийг нэхэмжлэхгүй. Одоо надад ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй гэх мэдүүлэг /Хх-н 103-105 дугаар хуудас/
Гэрч А.Буын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ...... Гэтэл Б би цуг явъя нөгөө эд зүйлсээ авчихъя гэхээр нь би түүнийг машиндаа суулгаад замын ард 1 дүгээр сургуулийн ард зогссон. Б буугаад нэг хашаа руу ороод ууттай юм барьчихсан гарч ирсэн. Би Баас энэ айл хэнийх юм бэ гэхэд манай ахын хашаа гэсэн. Тэгээд би түүнийг суулгаж явж байгаад цагдаатай тааралдаж Быг эд зүйлтэй нь хүлээлгэж өгсөн гэх мэдүүлэг /Хх-н 111 дүгээр хуудас/
Хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /Хх-н 04-08 дугаар хуудас/
Хагас автомат угаалгын машиныг 200000 төгрөгөөр, хөргөгчийг 400000 төгрөгөөр, чингис хивсийг 150000 төгрөгөөр, 50 метр кабель утсыг 50000 төгрөгөөр, ажлын өвлийн куртикийг 35000 төгрөгөөр, нийт эд зүйлсийг 835000 төгрөгөөр үнэлсэн эд зүйлийн үнэлгээ /Хх-н 36 дугаар хуудас/
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /Хх-н 51-54 дүгээр хуудас/
Унадаг дугуйг 200000 төгрөгөөр үнэлсэн мөрдөгчийн магадлагаа /Хх-н 77 дугаар хуудас/
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /Хх-н 91-95 дугаар хуудас/
Б.БЭийн хулгайд алдсан эд зүйлсийг 910000 төгрөгөөр үнэлсэн мөрдөгчийн магадлагаа /Хх-н 116 дугаар хуудас
Ч.Бын иргэний үнэмлэхний лавлагаа /Хх-н 146 дугаар хуудас/ зэрэг болно.
Шүүгдэгч Ч.Б нь 2019 оны 06 дугаар сарын 20-ны өдөр 21 цагийн орчимд Сэлэнгэ аймаг Мандал сумын 3 дугаар баг, Гарамын гудамжинд байрлах эзэнгүй байшинд иргэн А.Бстэй архи ууж байхдаа бэлэн 30000 төгрөг, самсунг загварын 2 сим карт уншдаг хар өнгийн товлууртай гар утас, унадаг дугуй, сандаалан гутал зэрэг эд зүйлсийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч 230000 төгрөгийн хохирол учруулсан, 2019 оны 10 дугаар сарын сүүлчээр Сэлэнгэ
аймаг Мандал сумын 1 дүгээр баг, Сургуулийн № 55 тоотод байрлах иргэн Ч.Осы өвлийн зориулалттай байшинд нэвтрэн орж 2х3 метрийн харьцаатай хуучин Чингис хивс 1 ширхэг, Хятад улсад үйлдвэрлэсэн 2 хаалгатай улаан өнгийн хөргөгч 1 ширхэг, Хятад улсад үйлдвэрлэсэн цагаан өнгийн хагас автомат угаалгын машин 1 ширхэг, 50 метрийн урттай кабель утас, Мак-25 гэсэн бичигтэй ажлын өвлийн нормын куртик 1 ширхэг зэргийг хулгайлж 835000 төгрөгийн хохирол учруулсан, 2019 оны 11 дүгээр сарын 16-наас 17-нд шилжих шөнө Сэлэнгэ аймаг Мандал сумын 6 дугаар баг, Баянхангайн № 100 тоотод байрлах иргэн Б.БЭийн эзэмшлийн монгол гэрт нэвтрэн орж бөөгийн зан үйлд хэрэглэгддэг эд зүйлс болох чонын дүрс бүхий шар өнгийн металл баримал 1 ширхэг, Хангарьд шувууны дүрс бүхий шар өнгийн металл баримал 1 ширхэг, барын дүрс бүхий шар өнгийн металл баримал 1 ширхэг, лууны дүрс бүхий шар өнгийн металл баримал 1 ширхэг, арслангийн дүрс бүхий шар өнгийн металл баримал 1 ширхэг, улаан өнгийн сүлжмэл оосортой шар өнгийн металл бөөгийн зан үйлийн толь 1 ширхэг, хар өнгийн эрхи 1 ширхэг, мөнгөн гинж, кулоны хамт 1 ширхэг, дунд гарын мөнгөн аяга 1 ширхэг, гаанс 1 ширхэг, гаансны соруул 1 ширхэг, хар өнгийн бариултай хутга 1 ширхэг, зоос 6 ширхэг, бэлэн мөнгө 60000 төгрөг, дунд гарын бор өнгийн модон тагш 1 ширхэг, гуулин тагш 1 ширхэг зэргийг хулгайлж 910000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч Ч.Быг бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн, мөн бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан гэм буруутайд тус тус тооцож, хуульд заасан хорих ялыг оногдуулах үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.
Шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримт болох хохирогч, гэрч нарын мэдүүлэг нь шүүгдэгчийн гэм бурууг нотолж байх бөгөөд тэдгээрийг байцаахдаа хуулийн дагуу эрх, үүргийг нь тайлбарлан өгсөн, хууль сануулсан, хууль зөрчөөгүй байх тул энэ хэрэгт хамааралтай ач холбогдолтой нотлох баримтууд гэж үнэллээ.
Шүүгдэгч Ч.Б нь бусдын хөрөнгийг хулгайлахдаа нууц, далд аргаар, шунахай сэдэлтээр хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд цоожийг нь хөшиж нэвтэрч үйлдсэн байх бөгөөд энэ нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг, мөн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, илээр, хууль бусаар авсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг тус тус хангаж байх тул прокуророос энэ зүйл ангиудаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн нь тохирсон байна гэж үзэв.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт ... Хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч үйлдсэн бол хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ ... гэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт .... Бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан бол зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ ... гэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт .Энэ хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг хоёр жил, түүнээс дээш хугацаагаар оногдуулахаар тогтоосон гэмт хэргийг хүнд гэмт хэрэг гэнэ .... гэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт ....Хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө
илэрхийлсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болно ..... гэж тус тус заажээ.
Шүүгдэгч Г.Ганзоригийн үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүнд гэмт хэргийн ангилалд хамаарч байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тэнсэх боломжгүй байна.
Иймд шүүгдэгч Ч.Бт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт заасныг баримтлан ял оногдуулахдаа гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан уг тусгай ангид заасан доод хэмжээний хорих ял болох 02 жилийн хорих ялыг оногдуулах, мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан ял оногдуулахдаа уг тусгай ангид заасан доод хэмжээний хорих ял болох 06 сарын хугацаагаар хорих ял оногдуулах, оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан Ч.Бт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 02 жилийн хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 06 сарын хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг нь 02 жил 06 сарын хугацаагаар тогтоох нь зүйтэй байна.
Хохирогч Ч.Осд учирсан 835000 төгрөгийн хохирлоос эд зүйлийн үнэлгээ тогтоосон шинжээчийн дүгнэлтээр үнэлсэн 200000 төгрөгийн үнэтэй хагас автомат угаалгын машин, 400000 төгрөгийн үнэтэй хөргөгч, 150000 төгрөгийн үнэтэй чингис нэртэй хивс зэрэг нь эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдэн биет байдлаар байгаа тул хохирогч Ч.Отябрьсайханд буцаан олгож, 50 метр кабель утасны үнэ 50000 төгрөг, ажлын өвлийн куртикний үнэ 35000 төгрөг, нийт 85000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж түүнд олгох нь зүйтэй байна.
Мөн шүүгдэгч Ч.Баас чингис нэртэй хивс худалдан авсан иргэний нэхэмжлэгч Ю.Шгд учирсан хохиролд 10000 төгрөгийг, хөргөгч, угаалгын машин хоёрыг худалдан авсан иргэний нэхэмжлэгч Б.Мсд учирсан хохиролд 250000 төгрөгийг тус тус гаргуулах үндэслэлтэй байна.
Харин С.Цб нь иргэний нэхэмжлэгч Б.Мсаас хөргөгч, угаалгын машиныг 250000 төгрөгөөр худалдан авсан нь тогтоогдсон боловч мөрдөгчөөс С.Цбыг энэ хэрэгт иргэний нэхэмжлэгчээр тогтоож мэдүүлэг аваагүй тул С.Цб нь өөрт учирсан хохирол буюу 250000 төгрөгөө иргэний нэхэмжлэгч Б.Мсаас иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу шүүхэд нэхэмжлэл гарган нэхэмжлэх эрхтэй болохыг шийтгэх тогтоолд зааж өгөх нь зүйтэй байна.
Учир нь мөрдөгч Б.Мсыг энэ хэрэгт иргэний нэхэмжлэгчээр тогтоож мэдүүлэг авсан тул шүүх хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч Ч.Баас 250000 төгрөгийг гаргуулж иргэний нэхэмжлэгч Б.Мсд олгохоор шийдвэрлэснийг дурьдах нь зүйтэй байна.
Хохирогч А.Бс, Б.БЭэ нар нь нэхэмжлэх зүйлгүй, гомдолгүй гэснийг дурьдах нь зүйтэй байна.
Иргэний нэхэмжлэгч Б.Мс нь шүүгдэгч Ч.Баас худалдан авсан хөргөгч, угаалгын машинаа иргэн С.Цбд худалдсан бөгөөд шүүх хөргөгч, угаалгын машиныг жинхэнэ өмчлөгч, эзэмшигч болох хохирогч
Ч.Осд буцаан олгохоор заасан тул энэ эд хөрөнгийг битүүмжилсэн прокурорын тогтоолыг хүчингүй болгох үндэслэлтэй байна.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн улаан өнгийн унадаг дугуйг Сэлэнгэ аймаг Мандал сумын 3 дугаар баг, Үтрэмийн 2-51 тоотод оршин суух, хохирогч Боржигон овогт Аюурзанын Бсэд /РД:МЭ71123072/ буцаан олгох, Хангарьдын дүрс бүхий шар өнгийн металл баримал 1 ширхэг, хар өнгийн эрхи 1 ширхэг, улаан өнгийн сүлжмэл оосортой шар өнгийн металл бөөгийн зан үйлийн толь 1 ширхэг, чонын дүрс бүхий шар өнгийн металл баримал 1 ширхэг, барын дүрс бүхий шар өнгийн металл баримал 1 ширхэг, луугийн дүрс бүхий шар өнгийн металл баримал 1 ширхэг, хар өнгөтэй ир хэсэг дээрээ хээтэй хутга 1 ширхэг зэргийг Сэлэнгэ аймаг Мандал сумын 6 дугаар баг, Баянхангайн № 100 тоотод оршин суух, хохирогч Боржигон овогт Батсүхийн БЭэд /РД:МЗ92072313/ шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц буцаан олгох, шүүгдэгчийн 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдрөөс 2020 оны 02 дугаар сарын 11-ний өдөр хүртэл цагдан хоригдсон 81 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцохыг тус тус дурьдаад
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсгийн 5.1, 5.2, 5.3, 5.4, 36.1 дүгээр зүйлийн 8 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.3, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон
Тогтоох нь:
1.Шүүгдэгч Хаад боржигин овогт Чулуунбаатарын Быг хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч бусдын хөрөнгийг хулгайлсан, бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Ч.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт заасныг баримтлан 02 жилийн хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан 06 сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан Ч.Бт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 02 жилийн хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 06 сарын хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх хорих ялыг 02 жил 06 сарын хугацаагаар тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан Ч.Бд оногдуулсан 02 жил 06 сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Ч.Бын 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдрөөс 2020 оны 02 дугаар сарын 11-ний өдөр хүртэл цагдан хоригдсон 81 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.
6. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 2 х 3 хэмжээтэй шар өнгийн чингис нэртэй хивс 1 ширхэг, энэ хэргийн улмаас битүүмжилсэн Хятад улсад үйлдвэрлэсэн цагаан өнгийн хагас автомат угаалгын машин 1 ширхэг, Хятад улсад үйлдвэрлэсэн 2 хаалгатай улаан өнгийн хөргөгч 1 ширхэг зэргийг *оршин суух, хохирогч Дайртан овогт
Чойжилсүрэнгийн Осд /РД:*/ буцаан олгох, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн улаан өнгийн унадаг дугуйг * тоотод оршин суух, хохирогч Боржигон овогт Аюурзанын Бсэд /РД:*/ буцаан олгох, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн Хангарьдын дүрс бүхий шар өнгийн металл баримал 1 ширхэг, хар өнгийн эрхи 1 ширхэг, улаан өнгийн сүлжмэл оосортой шар өнгийн металл бөөгийн зан үйлийн толь 1 ширхэг, чонын дүрс бүхий шар өнгийн металл баримал 1 ширхэг, барын дүрс бүхий шар өнгийн металл баримал 1 ширхэг, луугийн дүрс бүхий шар өнгийн металл баримал 1 ширхэг, хар өнгөтэй ир хэсэг дээрээ хээтэй хутга 1 ширхэг зэргийг *оршин суух, хохирогч Боржигон овогт Батсүхийн БЭэд /РД:*/ буцаан олгосугай.
7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг баримтлан Ч.Баас 85000 /наян таван мянга/ төгрөгийг гаргуулж хохирогч Ч.Осд, 10000 /арван мянга/ төгрөгийг гаргуулж *тоотод оршин суух, иргэний нэхэмжлэгч Хашаат овогт Юндэнгийн Шгд /РД:*/, 250000 /хоёр зуун тавин мянга/ төгрөгийг гагуулж *тоотод оршин суух, иргэний нэхэмжлэгч Боржигон овогт Баяраагийн Мсд /РД:*/ тус тус олгох, хохирогч А.Бс, Б.БЭэ нар нь нэхэмжлэх зүйлгүй, С.Цб нь иргэний нэхэмжлэгч Б.Мсаас 250000 /хоёр зуун тавин мянга/ төгрөгийг нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурьдсугай.
8. Энэ хэргийн улмаас Хятад улсад үйлдвэрлэсэн цагаан өнгийн хагас автомат угаалгын машин 1 ширхэг, Хятад улсад үйлдвэрлэсэн 2 хаалгатай улаан өнгийн хөргөгч 1 ширхэг зэргийг битүүмжилсэн прокурорын тогтоолыг хүчингүй болгосугай.
9. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Ч.Бд өмнө авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, эдлэх ялыг нь 2020 оны 02 дугаар сарын 11-ний өдрөөс эхлэн тоолсугай.
Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуульд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах давж заалдах гомдлоо шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ Б.ХЭРЛЭН.