Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 07 сарын 20 өдөр

Дугаар 35

 

                                                       С.*******т

холбогдох эрүүгийн хэргийн тухай

Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Эрүүгийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Н.Насанжаргал даргалж, шүүгч Т.Бямбажав, Х.Гэрэлмаа нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Р.Оюунсүрэн, прокурор Ц.Ариунжаргал, шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Баярмаа нарыг оролцуулан мөн өдрийн 14 цаг 30 минутанд тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийв.

Даргалагчаас: Шүүх хуралдааныг нээж, Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 36 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гаргасан шүүгдэгч С.*******ын давж заалдах гомдлоор шүүгдэгч С.*******т холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцэнэ гээд нарийн бичгийн дарга ирцийг илтгэе гэхэд             

Нарийн бичгийн дарга: Тус шүүх хуралдаанд прокурор Ц.Бямбадорж нь Ханбогд  сумаас онлайнаар оролцох байсан боловч цахилгаан тасарсаны улмаас оролцох боломжгүй болсон тул аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Ц.Ариунжаргалыг томилон оролцуулж байгаа. Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Баярмаа хүрэлцэн ирсэн байна. Шүүгдэгч С.*******, хохирогч Ч.Болдбаатар нарт шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй байна. Шүүх хуралдаанд дуудагдсан өөр хүнгүй гэв.

Даргалагчаас: Шүүх хуралдаанд ирээгүй оролцогчдоос биечлэн оролцох хүсэлт гаргасан хүн  байна уу? гэхэд

Нарийн бичгийн дарга: Байхгүй гэв

Даргалагчаас: Шүүх бүрэлдэхүүн болон нарийн бичгийн даргыг танилцуулаад, шүүгч мэргэшин ажиллаж байгаа, шүүх бүрэлдэхүүн хүрэлцэхгүй байгаа учраас энэ шүүх хуралдаанд Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Бямбажав оролцож байгааг тайлбарлах нь зүйтэй байх гээд шүүх бүрэлдэхүүн, оролцогч нараас татгалзах татгалзал байна уу? гэхэд  

Прокурор Ц.Ариунжаргал: Татгалзал байхгүй гэв.

Өмгөөлөгч Ц.Баярмаа: Татгалзал байхгүй гэв.

Даргалагчаас: Шүүх хуралд оролцогч нарт эрх, үүрэг, шүүх хуралдааны дэг журмыг танилцуулаад ойлгосон уу? гэхэд

Прокурор Ц.Ариунжаргал: Ойлгосон гэв.

Өмгөөлөгч Ц.Баярмаа: Ойлгосон гэв.

Даргалагчаас: Шүүх хуралдааны хэлэлцүүлгийн ажиллагаа эхлэхээс өмнө бичгээр гаргаж өгөх хүсэлт, нотлох баримт байна уу? гэхэд

Прокурор Ц.Ариунжаргал: Байхгүй гэв.          

Өмгөөлөгч Ц.Баярмаа: Байхгүй гэв.

Даргалагчаас: Шүүх хуралдаан явуулах дарааллыг танилцуулаад оролцогч нарт тусгайлан гаргах санал байна уу? гэхэд

Прокурор Ц.Ариунжаргал: Байхгүй гэв.

Өмгөөлөгч Ц.Баярмаа: Байхгүй гэв.

Даргалагчаас: Шүүгч хэргийн талаар илтгэе гэхэд

Шүүгч Х.Гэрэлмаа: Хэргийн талаар илтгэв.

Даргалагчаас: Хэргийн илтгэлтэй холбоотой шүүгч, оролцогч нараас асууж тодруулах зүйл  байна уу? гэхэд

Шүүгч Т.Бямбажав: Байхгүй гэв.

Прокурор Ц.Ариунжаргал: Байхгүй гэв.

Өмгөөлөгч Ц.Баярмаа: Байхгүй гэв.

Даргалагчаас: Өмгөөлөгч Ц.Баярмаа давж заалдах гомдлынхоо талаар нэмж хэлэх  тайлбар байна уу? гэхэд

Өмгөөлөгч Ц.Баярмаа: Давж заалдах гомдол дээрээ нэмж хэлэх зүйл байхгүй гэв.

Даргалагчаас: Прокурорт давж заалдах гомдолтой холбогдуулан гаргах тайлбар байна уу? гэхэд

Прокурор Ц. Ариунжаргал: Шүүгдэгч С.******* нь хуулинд заасны дагуу яллах дүгнэлт гардуулснаас хойш 72 цаг өнгөрөөгүй байхад шүүх хуралдааныг хийсэн гэсэн үндэслэлээр давж заалдах гомдлыг гаргасан. 2017 оны 05 дугаар сарын 23-ны өдөр яллагдагчаар татах тогтоолыг гардуулж өгсөн баримт хавтаст хэрэгт нотлох баримтаар авагдсан. Шүүх хуралдаан 2017 оны 05 дугаар сарын 26-ны өдөр 11 цагаас болсон. Анхан шатны шүүх хуралдаан дээр С.*******аас яллагдагчаар татах тогтоолыг хэзээ гардаж авсан талаар асуухад 2017 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 10 цагаас 11 цагийн хооронд гардаж авсан гэж мэдүүлсэн учраас 72 цагийн хугацаа өнгөрсөн гэж шүүх үзээд, шүүх хуралдааныг үргэлжлүүлэн хэлэлцээд ял оногдуулсан байдаг. Анхан шатны шүүх бол процессын алдаа гаргаагүй. Шүүгдэгч С.*******ын давж заалдах гомдол хууль зүйн үндэслэлгүй байна гэж үзэж байна гэв.

Даргалагчаас: Хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудаас шинжлэн судлуулах зүйл байна уу? гэхэд

Прокурор Ц.Ариунжаргал: Байхгүй. Анхан шатны шүүх хуралдааны тэмдэглэлийг анхаарч үзнэ үү гэв.

Өмгөөлөгч Ц.Баярмаа: Байхгүй гэв.

Даргалагачаас: Шүүгч нарт шүүх хуралдаанд оролцогчдоос асууж тодруулах зүйл байна уу? гэхэд

Шүүгч Т.Бямбажав: Байхгүй  гэв

Шүүгч Х.Гэрэлмаа: Байхгүй гэв.

Даргалагчаас: Прокурор дүгнэлтээ гаргая гэхэд

Прокурор Ц.Ариунжаргал: Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 36 дугаар шийтгэх тогтоолыг хууль зүйн үндэслэлтэй гарсан гэж үзэж байна. 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн шинээр дагаж мөрдөж байгаа Эрүүгийн болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар шүүгдэгчийн эрх зүйн байдал нь дээрдэж ял хөнгөрч байгаа учир С.*******ын эрх зүйн байдлыг дээрдүүлж хэргийн зүйлчлэлийг өөрчлөн шийдвэрлэх дүгнэлтийг гаргаж байна гэв.

         Даргалагчаас: Шүүгдэгчийн өмгөөлөгч саналаа хэлнэ үү? гэхэд

         Өмгөөлөгч Ц.Баярмаа: С.******* нь Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 36  дугаар шийтгэх тогтоолоор 1 сарын баривчлах ял оногдуулсан. 2017 оны 07 дугаар сарын 01-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөж байгаа Эрүүгийн шинэ хуулиар миний үйлчлүүлэгчийн эрх зүйн байдал нь дээрдэж байгаа, хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан тул эрх зүйн байдлыг нь дээрдүүлж шийдвэрлэж өгнө үү гэсэн саналыг оруулж байна.

Даргалагчаас: Шүүх хуралдааныг завсарлуулаад, дахин үргэлжлүүлж давж заалдах шатны шүүх хуралдаанаас гарсан магадлалын агуулгыг танилцуулав.Үүнд:

 Шүүгдэгч Б.*******ын “шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, анхан шатны шүүхээр хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж өгөхийг хүссэн” давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 36 дугаартай шийтгэх тогтоолын Тогтоох нь хэсэгт “шинэчлэн найруулсан 2015 оны Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2002 оны Эрүүгийн хуулийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасныг баримтлан Б.*******ыг 1 сарын хугацаагаар баривчлах ялаас чөлөөлсүгэй” гэсэн нэмэлт заалт оруулж, шийтгэх тогтоолын 3, 4, 6 дахь заалтуудыг тус тус хүчингүй болгож, шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалт, хэсгийг хэвээр үлдээж, Б.*******ыг 55 /тавин таван/ хоног цагдан хоригдсон болохыг дурдаж, Б.*******ыг нэн даруй суллаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлд зааснаар давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдаад шүүх хуралдааныг хаахад 15 цаг 10 минут болж байв.

             ДАРГАЛАГЧ,

 ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                   Н.НАСАНЖАРГАЛ

             ШҮҮХ ХУРАЛДААНЫ

             НАРИЙН БИЧГИЙН ДАРГА                                    Р.ОЮУНСҮРЭН