Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2016 оны 09 сарын 02 өдөр

Дугаар 138/ШШ2016/01015

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ш.Алтанцэцэг би:

Дорнод аймгийн ******* сумын 9 дүгээр баг, ******* тоотод оршин суух, ******* овогт ******* ******* /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй

Дорнод аймгийн ******* сумын 2 дугаар баг, ******* ******* тоотод оршин суух, ******* овогт /РД:/-д холбогдох

“Зээлийн гэрээний үүргийн биелэлт 2.600.000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг 2016 оны 06 сарын 28-ны өдөр хүлээн авч хянаад

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч Т.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...Д. нь 2015 оны 1 сард  1000000 төгрөгийг 1 сарын 10 хувийн хүүтэйгээр зээлсэн. Ингэхдээ боломжтой болохоороо өгнө гээд хугацаа заагаагүй ба бидний хооронд зээлийн гэрээ байгуулагдаагүй. Зээлсэн цагаасаа хойш хүүгээ өгөхгүй явсаар 7 сард наадмын үеэр “яаралтай мөнгөний хэрэг гараад байна 100000 төгрөг зээлдүүлээч” гэхээр нь мөн итгээд өгсөн.... 2015 оны 9 сарын 07-ны өдөр “Станцаас цахилгааны утас нийлүүлэх захиалга ирлээ 3000000 төгрөг хэрэгтэй байна. 10 хоногийн дараа 6000000 төгрөг болж орж ирнэ. Чи энэ мөнгийг оруулчихвал 3000000 төгрөгийн ашиг гарна. Энэ ашгаа 2-лаа хуваагаад 1500000 төгрөгөөр нь авъя” гээд байхаар нь ашигтай юм байна гэж бодоод эгчийн гуйлтаар өөрийн 13-32 Дор улсын дугаартай автомашиныг ломбардны барьцаанд тавьж 4000000 төгрөгийн зээл авсан. Энэ мөнгийг эгч бүгдийг авсан. Ингээд 10 хоногийн дараа мөнгөө авах гэтэл эгч “Мөнгө дансанд орсон боловч татварын албанд өртэй байсан болохоор дансыг маань битүүмжилсэн байна” гэсэн. Хэсэг хугацааны дараа ломбарднаас машиныг чинь хураалаа гээд байхаар нь цагдаад хандахаас өөр аргагүй болсон... эгчийн нөхөр нь ломбардны өрийг төлж дуусгаад машиныг чөлөөлж өгсөн. Үлдэгдэл мөнгийг он гарахын өмнө төлж дуусгана  гэсэн боловч мөн л төлөөгүй байна. Иймд 2015 оны 1 сард 1000000 төгрөг, 2015 оны 7 сард 100000 төгрөг, 2015 оны 9 сарын 7-ны өдөр миний машиныг барьцаалж зээл аван Станцад өгсөн мөнгөний ашиг 1500000 төгрөг, нийт 2600000 төгрөгийг аас гаргуулан өгнө үү “ гэжээ.

 

Хариуцагч Б. шүүхэд ирүүлсэн тайлбартаа: “Миний бие 2015 онд *******ээс 2600000 төгрөг зээлж авсан нь үнэн. Иймд нэхэмжлэлийн шаардлага болох 2600000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна” гэжээ.  

ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч Т.******* нь хариуцагч Б.аас зээлийн гэрээний үүргийн биелэлт 2.600.000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг тус шүүхэд гаргажээ.

 

Нэхэмжлэгч Т.******* нь зээлийн гэрээний үүргийн биелэлт 2.600.000 төгрөгийг хариуцагч Б.аас гаргуулахаар нэхэмжилснийг нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Б. нь төлөхийг хүлээн зөвшөөрч шүүхэд бичгээр баталгаа гаргаж өгсөн байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх үзлээ.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон  

ЗАХИРАМЖЛАХ НЬ:

1. Нэхэмжлэгч Т.*******т хариуцагч Б. нь зээлийн гэрээний үүрэгт 2.600.000 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн Улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 56550 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, ******* сумын татварын албанаас 28275 төгрөгийг, хариуцагч Б.аас улсын тэмдэгтийн хураамжид 28275 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Т.*******т олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигчид Давж заалдах, Хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурьдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар хариуцагч сайн дураар эс биелүүлбэл шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэсүгэй.

 

 

 

ШҮҮГЧ                         Ш.АЛТАНЦЭЦЭГ