| Шүүх | Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Халзанхүүгийн Гэрэлмаа |
| Хэргийн индекс | 172/2017/00030/э |
| Дугаар | 36 |
| Огноо | 2017-07-20 |
| Зүйл хэсэг | 099.1., |
| Улсын яллагч | Б.Болор-Эрдэнэ |
Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2017 оны 07 сарын 20 өдөр
Дугаар 36
Б.*******т
холбогдох эрүүгийн хэргийн тухай
Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Эрүүгийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Н.Насанжаргал даргалж, шүүгч Т.Бямбажав, Х.Гэрэлмаа нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Р.Оюунсүрэн, прокурор Б.Болор-Эрдэнэ, шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Баярмаа, нарыг оролцуулан мөн өдрийн 15 цаг 20 минутанд тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийв.
Даргалагчаас: Шүүх хуралдааныг нээж, Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 53 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гаргасан шүүгдэгч Б.*******ын давж заалдах гомдлоор шүүгдэгч Б.*******т холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцэнэ гээд нарийн бичгийн дарга ирцийг илтгэе гэхэд
Нарийн бичгийн дарга: Тус шүүх хуралдаанд прокурор Б.Болор-Эрдэнэ, шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Баярмаа нар хүрэлцэн ирсэн байна. Шүүгдэгч Б.*******, хохирогч Б.Нямдорж нарт шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй байна. Шүүх хуралдаанд дуудагдсан өөр хүнгүй гэв.
Даргалагчаас: Шүүх хуралдаанд ирээгүй оролцогчдоос биечлэн оролцох хүсэлт гаргасан хүн байна уу? гэхэд
Нарийн бичгийн дарга: Байхгүй гэв
Даргалагчаас: Шүүх бүрэлдэхүүн болон нарийн бичгийн даргыг танилцуулаад, шүүгч мэргэшин ажиллаж байгаа, шүүх бүрэлдэхүүн хүрэлцэхгүй байгаа учраас энэ шүүх хуралдаанд Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Бямбажав оролцож байгааг тайлбарлах нь зүйтэй байх гээд шүүх бүрэлдэхүүн, оролцогч нараас татгалзах татгалзал байна уу? гэхэд
Прокурор Б.Болор-Эрдэнэ: Татгалзал байхгүй гэв.
Өмгөөлөгч Ц.Баярмаа: Татгалзал байхгүй гэв.
Даргалагчаас: Шүүх хуралд оролцогч нарт эрх, үүрэг, шүүх хуралдааны дэг журмыг танилцуулаад ойлгосон уу? гэхэд
Прокурор Б.Болор-эрдэнэ: Ойлгосон гэв.
Өмгөөлөгч Ц.Баярмаа: Ойлгосон гэв.
Даргалагчаас: Шүүх хуралдааны хэлэлцүүлгийн ажиллагаа эхлэхээс өмнө бичгээр гаргаж өгөх хүсэлт, нотлох баримт байна уу? гэхэд
Прокурор Б.Болор-эрдэнэ Байхгүй гэв.
Өмгөөлөгч Ц.Баярмаа: Байхгүй гэв.
Даргалагчаас: Шүүх хуралдаан явуулах дарааллыг танилцуулаад оролцогч нарт тусгайлан гаргах санал байна уу? гэхэд
Прокурор Б.Болор-эрдэнэ: Байхгүй гэв.
Өмгөөлөгч Ц.Баярмаа: Байхгүй гэв.
Даргалагчаас: Шүүгч хэргийн талаар илтгэе гэхэд
Шүүгч Х.Гэрэлмаа: Хэргийн талаар илтгэв.
Даргалагчаас: Хэргийн илтгэлтэй холбоотой шүүгч, оролцогч нараас асууж тодруулах зүйл байна уу? гэхэд
Шүүгч Т.Бямбажав: Байхгүй гэв.
Прокурор Б.Болор-эрдэнэ: Байхгүй гэв.
Өмгөөлөгч Ц.Баярмаа: Байхгүй гэв.
Даргалагчаас: Өмгөөлөгч Ц.Баярмаа давж заалдах гомдолтойгоо холбогдуулан хэлэх тайлбар байна уу? гэхэд
Өмгөөлөгч Ц.Баярмаа: Давж заалдах гомдлыг илтгэгч шүүгч дэлгэрэнгүй танилцуулсан учраас нэмээд нэг зүйлийг тодруулаад хэлье гээд шүүгдэгч Б.*******т нь Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 53 дугаар шийтгэх тогтоолоор 1 жилийн хорин ял оногдуулсныг тэнсэж, хянан харгалзаж өгнө үү гэж давж заалдах гомдлоо гаргасан байгаа. 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс шинээр дагаж мөрдөж байгаа Эрүүгийн хуулиар тэнсэж, хянан харгалзах ял гэж байхгүй болсон тул миний үйлчлүүлэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлж хэргийг нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Даргалагчаас: Хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудаас шинжлэн судлуулах зүйл байна уу? гэхэд
Прокурор Б.Болор-Эрдэнэ: Байхгүй гэв.
Өмгөөлөгч Ц.Баярмаа: Байхгүй гэв.
Даргалагчаас: Шүүгч нарт шүүх хуралдаанд оролцогчдоос асууж тодруулах зүйл байна уу? гэхэд
Шүүгч Т.Бямбажав: Байхгүй гэв
Шүүгч Х.Гэрэлмаа: Байхгүй гэв.
Даргалагчаас: Прокурор дүгнэлтээ гаргая гэхэд
Прокурор Б.Болор-эрдэнэ: Б.*******т Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 53 дугаар шийтгэх тогтоолоор 1 жилийн хорин ялыг оногдуулан шийдвэрлэсэн. 2017 оны 07 дугаар сарын 01-ны өдрөөс хүчин төгөлдөр болсон Эрүүгийн хуулиар шүүгдэгчийн эрх зүйн байдал нь дээрдэж байгаа, үйлдсэн гэмт хэргийн хохирол нь хуулинд заасан гэмт хэргийн хохирлын хэмжээнд хүрэхгүй байгаа зэргийг харгалзан үзэж эрүүгийн хариуцлагаас чөлөөлж шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлж шийдвэрлэж өгнө үү гэсэн дүгнэлтийг гаргаж байна гэв.
Даргалагчаас: Шүүх хуралдааныг завсарлуулаад, дахин үргэлжлүүлж давж заалдах шатны шүүх хуралдаанаас гарсан магадлалын агуулгыг танилцуулав. Үүнд:
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 53 дугаар шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож, Б.*******т холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар Б.******* нь 58 /тавин найман/ хоног цагдан хоригдсон болохыг дурдаж, түүнд цагдан хорихоор авсан таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, Б.*******ыг нэн даруй суллаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 201716000038 дугаартай эрүүгийн хэргийг Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр дамжуулан Өмнөговь аймгийн Прокурорын газарт буцааж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлд зааснаар давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны
шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдаад шүүх хуралдааныг хаахад 15 цаг 50 минут болж байв.
ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Н.НАСАНЖАРГАЛ
ШҮҮХ ХУРАЛДААНЫ
НАРИЙН БИЧГИЙН ДАРГА Р.ОЮУНСҮРЭН