| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бямбажавын Гантөгс |
| Хэргийн индекс | 178/2020/0084/Э |
| Дугаар | 78 |
| Огноо | 2020-04-30 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Т.Өсөхболд |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 04 сарын 30 өдөр
Дугаар 78
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Гантөгс даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга *******, улсын яллагч Т.Өсөхболд, шүүгдэгч Т.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар
Ховд аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Т.Өсөхболдоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлэн ирүүлсэн шүүгдэгч ******* овогт *******гийн *******д холбогдох дугаартай, 178/2020/0084/Э/ индекстэй хэргийг 2020 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр хүлээн авч, хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэнд дурдсанаар/
Шүүгдэгч Т.******* нь 2020 оны 03 дугаар сарын 17-ны өдөр Ховд аймгийн Жаргалант сумын Магсаржав багийн ******* тоот хашаанд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ иргэн М.тэй маргалдах явцдаа түүнийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх талаар:
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3–т зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр хэрэгт авагдсан дараахи нотлох баримтуудыг хянан хэлэлцэв.
Хохирогч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн...2020 оны 03 дугаар сарын 17-ны өдөр би *******гийнд 2.5 литрийн пиво аваад очиход тэднийд Т.******* ах байсан. Бид хоёр тэр пивийг ууж дуусаад Т.******* ах гараад явсан. Би араас нь гараад гэрийнхээ хаалгыг түгжчихсэн байхаар нь хаалгыг нь өшиглөж байгаад орсон.Тэгтэл Т.******* ах намайг “ чи миний авгайг үхүүлсэн “гээд дайраад байхаар нь “ би таны эхнэрийг танихгүй шүү дээ, та юу яриад байгаа юм бэ “ гэхэд Т.******* ах гэрээс гараад хүрз барьж орж ирээд хүрзний төмөртэй хэсгээр миний толгойн оройн хэсэгт нэг удаа цохихоор нь хүрзийг нь тавиулъя гэж бодоод зөрүүлээд заамдаж байтал дахин хүрзний төмөртэй хэсгээр миний зүүн гарын шуу болон тохой хэсэгт хэд хэдэн удаа, дал орчимд нэг удаа цохисон ... гэх мэдүүлэг / хэргийн 7-8-р хуудас/
Гэрч Д.ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн...2020 оны 03 сарын 17-ны өдөр Жижигээ / / ах манайд том пиво, архи авчраад Т.******* ах тэр хоёр хувааж уугаад гарсан. Удалгүй / / Т.******* ахын гэрийн хаалгыг өшиглөж байгаад гэр лүү нь орж байхыг харсан.Т.******* ах гийн / / зүүн гар хэсэгт хүрзний ишээр 2-3 удаа цохиж байхыг харсан. Тэр хоёр юунаас болж маргалдсаныг мэдэхгүй .... гэх мэдүүлэг / хэргийн 12-13-р хуудас/
Ховд аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 279 дугаартай ...М.ийн биед зүүн гарын 2 дугаар хурууны гадна хэсэгт шарх, баруун гарын 3 дугаар хурууны гадна хэсэгт шарх, баруун гарын 5 дугаар хурууны гадна хэсэгт шарх, зүүн далны дээд хэсэгт цус хуралт, 2 далны дунд хэсэгт цус хуралт, зүүн гарын бугалга болон шуу хэсгийг хамарсан цус хуралт, зүүн гарын 2 дугаар хурууны гадна хэсэгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо.Уг гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой М.ийн биед үүссэн гэмтэл нь “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна... гэх дүгнэлт / хэргийн 21-р хуудас/
Шүүгдэгч Т.*******гийн мөрдөн шалгах ажиллагаанд хэргээ хүлээн мэдүүлсэн ....2020 оны 03 дугаар сарын 17-ны өдөр манай дээд талын хашаанд байдаг ******* гэх айлд ороход М. 0.75 литрийн архи, 2.5 литрийн пиво авчирчихсан уугаад сууж байсан.Надад архинаасаа 2 удаа хийж өгөхөөр нь уучихаад “эмнэлэгт үзүүлнэ” гээд гарч яваад гэртээ ороод жаахан хэвтэж байтал М. манай хаалгыг цохихоор нь онгойлгож өгөхөд “ ******* хаана байна” гэхээр нь “би мэдэхгүй манайд байхгүй” гэтэл “ хоёулаа үзчих үү” гээд намайг заамдаж аваад чирээд гэрээс гаргаад газарт унагаасан.Тэгэхээр нь би гэрээс хүрзний иш авч гарч ирээд Жижигээгийн / М./ баруун шуу хэсэгт 1 удаа, булчин хэсэгт 1 удаа, зүүн гарын шуу хэсэгт 1 удаа, булчин хэсэгт 1 удаа цохисон.Тэгээд “манайхаас яв” гээд маргалдаж байх хооронд цагдаа ирсэн. / / намайг заамдаж аваад унагахаар нь уурандаа цохисон ... гэх мэдүүлэг / хэргийн 26-27-р хуудас/ зэрэг нотлох баримтууд болно.
Шүүгдэгч Т.*******г гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэл болсон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд өөр хоорондоо агуулгын зөрүүгүй, шүүгдэгчээс яллагдагчаар болон гэрч, хохирогч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж үзэхэд:
Шүүгдэгч Т.******* нь 2020 оны 03 сарын 17-ны өдөр архи согтуурлах ундааны зүйл хэрэглэсэн үедээ М. заамдаж газарт унагалаа гэх шалтгаанаар М.ийн зүүн, баруун гар, дал хэсэгт хүрзний ишээр цохисноос М.ийн биед ... зүүн гарын 2 дугаар хурууны гадна хэсэгт шарх, баруун гарын 3 дугаар хурууны гадна хэсэгт шарх, баруун гарын 5 дугаар хурууны гадна хэсэгт шарх, зүүн далны дээд хэсэгт цус хуралт, 2 далны дунд хэсэгт цус хуралт, зүүн гарын бугалга болон шуу хэсгийг хамарсан цус хуралт, зүүн гарын 2 дугаар хурууны гадна хэсэгт зулгаралт... гэх хөнгөн гэмтэл учруулсан хэргийн үйл баримт тогтоогдож байна.
Шүүгдэгч Т.*******гийн үйлдсэн гэмт хэрэг нь нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн, бусдад төлөх хохиролгүй, гэмт хэргийн улмаас бий болсон хууль зүйн үр дагаврыг ойлгон хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийвэрлүүлэх хүсэлт гаргасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлд хамаарч байх тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн болно.
Иймд шүүгдэгч Т.*******г хохирогч М.ийн гар, дал хэсэгт хүрзний ишээр цохиж, биед нь хөнгөн гэмтэл учруулсан үйлдэл нь нотлогдсон тул хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:
Хохирогч М.ийн ...нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй ... гэх мэдүүлгээр тогтоогдож байх тул шүүгдэгч Т.*******г бусдад төлөх хохирол төлбөргүй гэж үзнэ.
Хоёр.Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:
Шүүгдэгч Т.******* нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь “Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас” /хэргийн 31-р/ -аар тогтоогдож байна.
Шүүгдэгч Т.*******гийн хувийн байдлын талаар гэрч ийн ...Т.******* нь одоогоор ганцаараа амьдарч байгаа.Манай ээж 2017 онд өнгөрч бид нар тусдаа амьдрах болсон.Архи согтууруулах ундааны зүйл хааяа хэрэглэдэг, зан ааш нь өөрчлөгдөөд байдаггүй, согтохоороо унтаад өгдөг... гэх мэдүүлэг /хэргийн 16-17-р хуудас/ гэх мэдүүлэг,
Гэрч гийн өгсөн...Т.*******тай 2,3 жилийн өмнөөс танилцсан.Манай үйлдвэрт мужаанаар ажилладаг. Даруу төлөв зантай, архи дарс хэрэглэдэггүй, ажлыг үнэн сэтгэлээсээ хийдэг,сэтгэл сайтай, эелдэг боловсон харьцаатай, найз нөхдийнхөө дунд нэр хүнд сайтай хүн.Хааяа баяр ёслолын үеэр архи согтууруулах ундаа хэрэглэхээрээ амьдралаа ярих, уйлах зэргээр сэтгэл хөдлөлөө илэрхийлдэг, өөр илүү дутуу зангүй, их согтохоороо унтаад өгдөг... гэх мэдүүлэг / хэргийн 18-19-р хуудас/ зэрэг баримтууд хэрэгт авагджээ.
Шүүгдэгч Т.*******г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдэхэд хохирогч М.ийн Т.*******гийн гэрийн хаалгыг өшиглөж цохиж онгойлгуулаад түүнийг заамдаж гэрээс нь гаргаж ирээд газарт унагаасан зүй бус үйлдэл нөлөөлсөн гэж дүгнэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан баримтуудаар шүүгдэгч Т.*******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, бусдад төлөх хохирол төлбөргүй зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй гэж үзлээ.
Шүүх хуралдаанд улсын яллагчаас: Шүүгдэгч Т.*******г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Т.*******г таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний таван зуун мянган төгрөгөөр торгох ял шийтгэх, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хохирогчид төлөх хохирол төлбөргүйг тус тус дурдаж, дүгнэлт,тайлбар гаргаж байна гэв.
Шүүх хуралдаанд шүүгдэгч өөрийгөө өмгөөлж оролцоно гээд: Хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна, хохирогчид төлөх хохирол төлбөргүй, хохирогчтой сайн дураар эвлэрсэн.Улсын яллагчийн ялын саналыг хүлээн зөвшөөрч байна. Одоогоор манай ажил зогсчихсон байгаа тул торгох ялын 500000 төгрөгийг 01 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлж өгнө үү гэх тайлбар гаргав.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хөнгөн ангиллын гэмт хэрэгт хамаарах бөгөөд шүүгдэгч Т.*******г гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, бусдад төлөх хохирол төлбөргүй зэрэг нөхцөл байдал болон шүүгдэгчийн хувийн байдал, улсын яллагчийн ялын саналыг тус тус харгалзан түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний таван зуун мянган төгрөгөөр торгох ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар 500000 төгрөгний торгох ялыг 01 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэх, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Т.*******д тайлбарлаж шийдвэрлэв.
Шүүгдэгч Т.******* нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, гаргуулах хохиролгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгчид хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсныг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэхээр тогтоов.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4,34.2, 36.6-36.8, 36.13 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч ******* овогт *******гийн *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан, гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч ******* овогт *******гийн ******* дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний дөрвөн зуун тавин мянган төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч Т.*******д оногдуулсан 500000 / таван зуун мянга/ төгрөгний торгох ялыг 01 /нэг/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлсүгэй.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих учиртайг шүүгдэгч Т.*******д тайлбарласугай.
5. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч Т.*******д оногдуулсан 500000 төгрөгөөр торгох ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Ховд аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-457 дугаар нээлттэй, хаалттай хорих ангид даалгасугай.
6.Эрүүгийн дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, хохирогчид төлөх хохирол төлбөргүй,битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг тус тус дурдсугай.
7.Шийтгэх тогтоол нь уншиж сонсгомогц хүчинтэй болох ба шүүгдэгч Т.*******д хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсныг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.
8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч , хохирогч гомдол, улсын яллагч дээд шатны прокурор эсэргүүцлээ Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэй ба гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ГАНТӨГС