| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Ширчингийн Алтанцэцэг |
| Хэргийн индекс | 138/2016/01046/И |
| Дугаар | 138/ШШ2016/01041 |
| Огноо | 2016-09-13 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2016 оны 09 сарын 13 өдөр
Дугаар 138/ШШ2016/01041
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ш.Алтанцэцэг би:
Дорнод аймгийн сумын 8 дугаар баг, ******* ******* тоотод оршин суух ******* овогт ******* ******* /РД:*******/-ын нэхэмжлэлтэй,
Дорнод аймгийн сумын 10 дугаар баг, тоотод оршин суух, овогт Содбаатар /РД:ЖЕ82052274/-т холбогдох,
“4 тооны мал гаргуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийг 2016 оны 8 сарын 12-ны өдөр хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Миний бие өөрийн өмчлөлийн хар зүсмийн бүдүүн тугалтай үнээгээ хүүгийн найз *******ын малд тавьж хариулуулахаар 2013 оны 8 сард хөдөө малд нь аваачиж тавьсан. Жил бүр малаа эргэж, тэжээл хоолыг нь авч өгдөг байсан. Манай үнээ Содбаатарынд байхдаа 2 удаа тугалсан. Ингээд миний мал жил бүрийн төлөө нийлүүлээд бүдүүн үнээ, шүдлэн гунж, охин бяруу, тугал нийт 4 тооны мал болсон. Манайх багтаа малын тооллогонд хамрагдахдаа айлд тавьдаг гэж тоолуулдаг байсан. 2016 оны 6 сарын 8-нд манай шүдлэн гунж Оюунбаатар гэх хүний малд байгаа сураг дуулдсан. Тэгээд Содбаатараас асуухад “Би Оюунбаатарт худалдсан” гэж хэлсэн. Мөн манай тугалтай үнээг Хас банкны захиралд 2016 оны 1 сард худалдсан байна. Энэ тухай Содбаатарт хэлэхэд таны малыг 7 хоногийн дараа өгье гэсэн боловч сураггүй болсон...Иймээс Содбаатараас өөрийнхөө малыг нас хүйсээр нь авах хүсэлтэй байна” гэжээ.
Хариуцагч ******* шүүхэд гаргасан тайлбартаа: “Миний бие 2016 оны 1 сард найз Мөрөнгийн ээжийн үнээг авч худалдсан. Үнээ, тугал, шүдлэн, бяруу нийт 4 үхрийг зүсээр нь сольж өгнө...Содбаатар би *******ын гаргасан нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрч байна. 2016 оны 9 сарын 15-ны өдрийн дотор төлж барагдуулна” гэжээ.
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******аас 4 тооны мал гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг тус шүүхэд гаргасан байна.
Нэхэмжлэгч ******* нь бүдүүн үнээ, шүдлэн гунж, охин бяруу, тугал нийт 4 тооны малыг хариуцагч *******аас гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч төлөхийг хүлээн зөвшөөрч шүүхэд бичгээр баталгаа гаргаж өгсөн байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх үзлээ.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ НЬ:
1. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******аас 4 тооны мал /бүдүүн үнээ, шүдлэн гунж, охин бяруу, тугал/ гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 50150 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, төсвийн орлогоос 25075 төгрөг, хариуцагч *******аас улсын тэмдэгтийн хураамжинд 25075 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч *******т олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, уг асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
.
ШҮҮГЧ Ш.АЛТАНЦЭЦЭГ