| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Ширчингийн Алтанцэцэг |
| Хэргийн индекс | 138/2016/01155/И |
| Дугаар | 138/ШШ2016/01044 |
| Огноо | 2016-09-14 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2016 оны 09 сарын 14 өдөр
Дугаар 138/ШШ2016/01044
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийн
хэрэгсэхгүй болгох тухай
Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ш.Алтанцэцэг би, *******т холбогдох “Саатуулах байрны төлбөр 126150 төгрөг гаргуулах тухай” Дорнод аймаг дахь ******* ******* нэхэмжлэлийг 2016 оны 09 сарын 13-ны өдөр хүлээн авч хянаад ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч байгууллага шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: “******* нь 2016 оны 8 сарын 24-ний өдрийн Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 324 дугаар шийтгэврээр Монгол Улсын Захиргааны хариуцлагын тухай хуулийн 21 дүгээр зүйлд зааснаар 20 хоногийн баривчлах шийтгэл ноогдуулсныг тус цагдаагийн ******* саатуулах байранд эдэлж гараад төлөгдвөл зохих 122000 төгрөг, 2016 оны 8 сарын 23-ны өдрийн саатуулах байрны төлбөр 4150 төгрөг, нийт 126150 төгрөгийг төлөөгүй байх тул уг төлбөрийг гаргуулж өгнө үү” гэжээ.
Хариуцагч Дорнод аймгийн ******* сумын 7 дугаар баг, ******* тоотод оршин суух, ******* регистрийн дугаартай, ******* овогт ******* ******* нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “******* би 2016 оны 08 сарын 24-ний өдөр ******* ******* саатуулах байранд саатуулагдан 20 хоносон. Төлөгдвөл зохих 126150 төгрөгийг 10 сарын 20-ны дотор төлнө” гэжээ.
Хэргийн материалыг шүүх хянаад ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч Дорнод аймаг дахь ******* газар нь хариуцагч *******т холбогдох “Саатуулах байрны төлбөр 126150 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.
Хариуцагч ******* нь Захиргааны хариуцлагын тухай хуулийн 21 дүгээр зүйлд зааснаар нь 2016 оны 08 сарын 24-ний өдрөөс 2016 оны 9 сарын 13-ны өдрийг хүртэл 20 хоногийн хугацаагаар баривчлагдсан болох нь зохигчийн тайлбар болон Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 324 дугаар шийтгэвэр, 303 тоот баривчлагдсан хүний хувийн хэрэг зэргээр тогтоогдож байна. Баривчлагдсан хугацааны төлбөр болох нь 126150 төгрөгийг нэхэмжлэгч байгууллагад төлөөгүй болох нь нэхэмжлэгч байгууллагын нэхэмжлэл, хариуцагчийн хариу тайлбар зэрэг хэрэгт цугларсан бичгийн баримтуудаар батлагдаж байна. Хариуцагч ******* нь саатуулах байрны төлбөр 126150 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ НЬ:
1. Хариуцагч ******* нь нэхэмжлэгч Дорнод аймаг дахь ******* ******* саатуулах байрны төлбөр 126150 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч байгууллага улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурьдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар хариуцагч *******оос улсын тэмдэгтийн хураамжид 2275 /хоёр мянга хоёр зуун далан тав/ төгрөг гаргуулж төсвийн орлогод оруулсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурьдсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч энэ захирамжид давж заалдах, хяналтын шатанд гомдол гаргах, тухайн асуудлаар дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг мэдэгдсүгэй.
ШҮҮГЧ Ш.АЛТАНЦЭЦЭГ