Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Тогтоол

2016 оны 09 сарын 16 өдөр

Дугаар 138/ШШ2016/01053

 

Монгол улсын нэрийн өмнөөс

 

Дорнод аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ш.Алтанцэцэг даргалан тус шүүхийн хуралдааны “Б” танхимд явуулж,

Дорнод аймгийн ******* сумын 8 дугаар баг, “******* *******” гэх газар оршин суух ******* овогт ******* *******гийн хүсэлттэй,

 *******ийг “Иргэний эрх зүйн чадамжгүй гэж тооцуулан, асран хамгаалагч тогтоолгох  тухай”  иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Төгс-Эрдэм,

Нэхэмжлэгч Н.******* нар оролцов.                                                   

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч Дорнод аймгийн ******* сумын 8 дугаар багт оршин суух ******* овогт ******* ******* шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл,  шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа Миний охин ******* нь төрлөхийн оюун ухааны хомсдолтой, өөрийгөө зөв удирдах чадваргүй. Одоо ******* нь насанд *******ч сэтгэцийн өвчний улмаас тахир дутуугийн тэтгэмж авдаг. ******* нь өөрийгөө удирдан жолоодох чадваргүй  учир тэтгэмжийг нь авч зарцуулах боломжгүй. Гэтэл   түүний өмнөөс тэтгэмжийг нь авах боломжгүй байна. Иймээс *******ийг иргэний эрх зүйн чадамжгүйд тооцож , намайг  түүний асран хамгаалагчаар тогтоож өгнө үү" гэв.

 

Шүүх бичгийн нотлох баримтыг шинжлэн судлав.

ҮНДЭСЛЭХ НЬ:

Монгол улсын иргэн, 1998 оны 7 сарын 9-ний өдөр төрсөн, 18 настай, эмэгтэй, /РД:*******/ Дорнод аймгийн ******* сумын 8 дугаар багт оршин суух  овогт нь оюун ухааны мэдэхүйн хүнд хомсдол  бүхий унадаг,

татдаг  өвчний улмаас өөрийн үйлдлийн учир холбогдлыг ойлгохгүй, өөрийгөө зөв удирдаж чадахгүй болох нь Шүүх сэтгэц эмгэг  судлалын дүгнэлт,  асран хамгаалбал зохих этгээдийн тайлбараар нотлогдож байх тул Монгол улсын Иргэний хуулийн 18 дугаар зүйлийн 18.2 дахь хэсэгт зааснаар *******ийг иргэний эрх зүйн чадамжгүй гэж тооцон, түүнд асран хамгаалалт тогтоох хууль зүйн үндэстэй байна.

           

Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэг, 116, 118,  133 дугаар зүйлийн 133.1.3 дахь хэсэг, 143 дугаар зүйлийн 143.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

1. Монгол улсын Иргэний хуулийн 18 дугаар зүйлийн 18.2 дахь хэсэгт зааснаар овогт ийг  иргэний эрх зүйн чадамжгүй гэж тооцож,  ******* овогт ******* *******г эрх зүйн чадамжгүйд тооцогдсон *******ийн асран хамгаалагчаар тогтоосугай.

          2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41.2-д тус тус зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурьдсугай.

          3.Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч нь мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3-т заасан 7 хоногийн хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд *******элцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй

          4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дугаар зїйлийн 119,7-д зааснаар мөн хуулийн 119.4-т заасны дагуу шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг мэдэгдсүгэй.

          5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Дорнод аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн   давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ                    Ш.АЛТАНЦЭЦЭГ