Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Тогтоол

2016 оны 09 сарын 16 өдөр

Дугаар 138/ШШ2016/01055

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

          Дорнод аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны  шүүхийн  шүүх хуралдааныг шүүгч Ш.Алтанцэцэг даргалан, тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд явуулан,

          Нэхэмжлэгч: Дорнод аймгийн ******* сумын 1 дүгээр  баг, “*******” гэх газар оршин суух, /РД:*******/, ******* овогт Рэнчингийн *******гийн хүсэлттэй

          “Ажиллаж байсан байдал тогтоолгох” тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

          Шүүх хуралдаанд:

          Нарийн бичгийн дарга М.Төгс-эрдэм

          Нэхэмжлэгч Р.*******  нар  оролцов

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

          Нэхэмжлэгч Р.******* шүүхэд гаргасан хүсэлт, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Р.******* миний бие анх 1977 оны 2 сард Дорнод аймгийн ******* сумын Сум дундын эмнэлэгт асрагчаар ажилд орсон. Эмч нарын шийдвэрээр 1986 онд группд орох хүртэл уг эмнэлэгт ажиллсан. Хөдөлмөрийн дэвтэр нээж өгсөн боловч ажилд орсон тушаал болон цалингийн баримт олдохгүй байна. Одоо тэтгэвэр тогтоолгох гэтэл ажилласан тухай баримт бүрдэл дутуу гээд тэтгэврээ тогтоолгож чадахгүй байна. Би 2016 оны 8 сар хүртэл группд байсан. Иймд Р.******* намайг 1977 оны 02 сарын 9-ний өдрөөс 1986 оны 05 сарын 16-ны өдрийг хүртэл Дорнод аймгийн ******* сумын Сум дундын эмнэлэгт асрагчаар ажиллаж байсан болохыг тогтоож өгнө үү гэв .

 

          Шүүх нэхэмжлэгчийн хүсэлт болон хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ НЬ:

 

          Нэхэмжлэгч нь  1977 оны 02 сарын 9-ний өдрөөс 1986 оны 05 сарын 16-ны өдрийг хүртэл Дорнод аймгийн Баян -Уул сумын Сум дундын эмнэлэгт асрагчаар ажиллаж байсан болохыг тогтоолгох тухай хүсэлтийг шүүхэд ирүүлжээ.

 

          Нэхэмжлэгч Р.******* нь 1977 оны 02 сарын 9-ний өдрөөс 1986 оны 05 сарын 16-ны өдрийг хүртэл Дорнод аймгийн ******* сумын Сум дундын эмнэлэгт асрагчаар ажиллаж байсан болох нь нэхэмжлэгчийн шүүхэд ирүүлсэн хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд шинжлэн судалсан баримтууд болох хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, Дорнод аймаг ******* суман дахь Сум дундын больницийн ерөнхий эмчийн 1979 оны 7 сарын 21-ний өдрийн “1979 оны ээлжийн амралт олгох тухай” 30 дугаартай тушаал, Дорнод аймгийн ******* сумын Сум дундын эмнэлгийн даргын 1986 оны 05 сарын 16-ны өдрийн “Ажлаас чөлөөлөх тухай“ 19 дугаартай тушаал, гэрч Ц.Гэнэндарийм, Г.Дуламсүрэн нарын мэдүүлэг зэрэг бичгийн  нотлох баримтуудаар  батлагдаж байна.

 

          Иймд шүүхээс нэхэмжлэгчийн шүүхэд ирүүлсэн хүсэлтийг ханган шийдвэрлэх нь зүйтэй байна.                                  

 

          Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удиирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

          1. Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн  135.2.6-д тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч ******* овогт  Рэнчингийн ******* нь 1977 оны 02 сарын 9-ний өдрөөс 1986 оны 05 сарын 16-ны өдрийг хүртэл Дорнод аймгийн ******* сумын Сум дундын эмнэлэгт асрагчаар  ажиллаж байсан  болохыг тогтоосугай.

 

          2. Мөн хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т тус тус зааснаар нэхэмжлэгч Р.*******гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод үлдээсүгэй.

 

          3. Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч нь мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3-т заасан 7 хоногийн хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй

 

          4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Дорнод аймаг дахь Эрүү, Иргэний  хэргийн  давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

          5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дугаар зїйлийн 119,7-д зааснаар мөн хуулийн 119.4-т заасны дагуу шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ                    Ш.АЛТАНЦЭЦЭГ