Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Тогтоол

2016 оны 09 сарын 16 өдөр

Дугаар 138/ШШ2016/01056

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

          Дорнод аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны  шүүхийн  шүүх хуралдааныг шүүгч Ш.Алтанцэцэг даргалан, тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд явуулан,

          Нэхэмжлэгч: Дорнод аймгийн ******* сумын 9 дүгээр баг, ******* дугаар байрны ******* тоотод оршин суух, /РД:*******/, ******* овогт ******* *******ы  хүсэлттэй

          “Ажиллаж байсан байдал тогтоолгох” тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

          Шүүх хуралдаанд:

          Нарийн бичгийн дарга М.Төгс-эрдэм

          Нэхэмжлэгч Д.******* нар оролцов

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

          Нэхэмжлэгч Д.******* шүүхэд гаргасан хүсэлт, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ******* ******* миний бие 1985 оны 7 сарын 22-ны өдрийн 14 дугаартай тушаалаар БНМАУ-ын Худалдааны танхимын Чойбалсан хот дахь экспертээр ажиллаж эхэлсэн. Худалдааны танхим  нь 1989 оноос экспорт, импортын бараа магадлан шалгах газрын Дорнод аймаг дахь экспертизийн товчоо болон зохион байгуулагдахад 1991 оны 04 сарын 01-ний өдрийг  хүртэл ажиллаад хувийн аж ахуй эрхлэх зорилгоор өөрийн хүсэлтээр ажлаас гарсан. Тэндээс гарсны дараа  “Зул” компанид ажиллаж эхэлсэн.  Миний  ажилласан байдлын талаар хөдөлмөрийн дэвтэрт тэмдэглэгдсэн боловч ажлаас халагдсан тушаал олдохгүй байна. Тухайн үеийн санхүүгийн баримт олдохгүй байна. Би одоо өндөр насны тэтгэвэрт гарсан бөгөөд дээрх  ажилласан хугацаа тэтгэврийн жилд орж тооцогдох боломжгүй байна. Иймээс намайг 1985 оны 7 сарын 22-ны өдрөөс 1991 оны 04 сарын 01-нйи өдрийг хүртэл БНМАУ-ын Худалдааны танхимын Чойбалсан хот дахь экспертээр ажиллаж байсан болохыг тогтоож өгнө  үү гэв.

 

          Шүүх нэхэмжлэгчийн хүсэлт болон хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ НЬ:

 

          Нэхэмжлэгч нь  1985 оны 7 сарын 22-ны өдрөөс 1991 оны 04 сарын 01-ний өдрийг хүртэл БНМАУ-ын Худалдааны танхимын Чойбалсан хот дахь экспертээр ажиллаж байсан болохыг тогтоолгох тухай хүсэлтийг шүүхэд ирүүлжээ.

 

          Нэхэмжлэгч Д.******* нь 1985 оны 7 сарын 22-ны өдрөөс 1991 оны 04 сарын 01-ний өдрийг хүртэл БНМАУ-ын худалдааны танхимын Чойбалсан хот дахь экспертээр ажиллаж байсан болох нь нэхэмжлэгчийн шүүхэд ирүүлсэн хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд шинжлэн судалсан баримтууд болох хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, БНМАУ-ын Худалдааны танхимын даргын 1985 оны 7 сарын 24-ний өдрийн “ажилд томилох тухай” 14 дугаартай тушаал, БНМАУ-ын Худалдааны танхимын даргын 1988 оны 12 сарын 26-ны  өдрийн “ажлын үр дүнгээр урамшил олгох тухай” 54 дугаартай тушаал, түүний хавсралт-1, гэрч Б.Саранцэцэг, Х.Алтанцэцэг нарын  мэдүүлэг зэрэг бичгийн  нотлох баримтуудаар  батлагдаж байна.

 

          Иймд шүүхээс нэхэмжлэгчийн шүүхэд ирүүлсэн хүсэлтийг ханган шийдвэрлэх нь зүйтэй байна.                                  

 

          Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удиирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

          1. Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******5 дугаар зүйлийн  *******5.2.6-д тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч ******* овогт ******* ******* нь 1985 оны 7 сарын 22-ны өдрөөс 1991 оны 04 сарын 01-нйи өдрийг хүртэл БНМАУ-ын Худалдааны танхимын Чойбалсан хот дахь экспертээр ажиллаж байсан болохыг тогтоосугай.

 

          2. Мөн хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т тус тус зааснаар нэхэмжлэгч Д.*******ы улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод үлдээсүгэй.

 

          3.Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч нь мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3-т заасан 7 хоногийн хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй

 

          4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Дорнод аймаг дахь Эрүү, Иргэний  хэргийн  давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

          5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дугаар зїйлийн 119,7-д зааснаар мөн хуулийн 119,4-т заасны дагуу шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

                                       ДАРГАЛАГЧ                    Ш.АЛТАНЦЭЦЭГ