| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Ширчингийн Алтанцэцэг |
| Хэргийн индекс | 138/2016/01110/И |
| Дугаар | 138/ШШ2016/01066 |
| Огноо | 2016-09-21 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Тогтоол
2016 оны 09 сарын 21 өдөр
Дугаар 138/ШШ2016/01066
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ш.Алтанцэцэг даргалан, тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд явуулан
Нэхэмжлэгч: Дорнод аймгийн ******* сумын 3 дугаар баг “*******“ гэх газар оршин суух, /РД:*******/, ******* овогт ******* ******* хүсэлттэй
“Ажиллаж байсан байдал тогтоолгох” тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нарийн бичгийн дарга М.Төгс-Эрдэм,
Нэхэмжлэгч ******* нар оролцов
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан хүсэлт, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 1958 онд төрсөн. Өндөр насны бүрэн тэтгэвэр тогтоолгох гэтэл ажилласан жил хүрэхгүй байна. Би 1975 онд Дорнод аймаг дахь барилга ТМС-д орж, суралцаад 1978 онд төгссөн. Сургууль төгсөөд Дорнод аймаг дахь барилгын техник туслалцааны трестэд сантехникчээр томилогдон 1982 оны 04 сарын 17-ны өдрийг хүртэл ажилласан. 1982 оны 04 сарын 17-ны өдрөөс ээлжийн амралтаа авч амраад, эргэж ажилдаа оролгүй хүсэлт гарган ажлаас халагдсан. Ажлаас халагдсан тушаалын хувийг өгөөгүй бөгөөд архиваас шүүж үзэхэд олдохгүй байна. Иймд Б.Ичиннорлоо намайг 1978 оны 02 сарын 16-ны өдрөөс 1982 оны 04 сарын 17-ны өдрийг хүртэл Дорнод аймаг дахь барилгын техник туслалцааны трестэд сантехникчээр ажиллаж байсан болохыг тогтоож өгнө үү гэв.
Шүүх нэхэмжлэгчийн тайлбар болон хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч нь 1978 оны 02 сарын 16-ны өдрөөс 1982 оны 04 сарын 17-ны өдрийг хүртэл БНМАУ-ын Барилга, барилгын материалын үйлдвэрийн яамны Дорнодын техник туслалцааны барилгын трестэд сантехникчээр ажиллаж байсан болохыг тогтоолгох тухай хүсэлтийг шүүхэд ирүүлжээ.
Нэхэмжлэгч ******* нь 1978 оны 02 сарын 16-ны өдрөөс 1982 оны 04 сарын 17-ны өдрийг хүртэл БНМАУ-ын Барилга, барилгын материалын үйлдвэрийн яамны Дорнодын техник туслалцааны барилгын трестэд сантехникчээр ажиллаж байсан болох нь нэхэмжлэгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд шинжлэн судалсан баримтууд болох Дорнод аймгийн Архивын албанаас ирүүлсэн 1387 дугаартай лавлагаа, БНМАУ Барилга, барилгын материалын үйлдвэрийн яамны Дорнодын техник туслалцааны барилгын трестийн даргын 1980 оны 11 сарын 21-ний өдрийн “нэмэгдэл чөлөө олгох тухай” 263 дугаартай тушаал, БНМАУ-ын Барилга, барилгын материалын үйлдвэрийн яамны Дорнодын техник туслалцааны барилгын трестийн даргын 1982 оны 6 сарын 02-ны өдрийн “ээлжийн амралт олгох тухай” 103 дугаартай тушаал зэрэг нотариатаар баталгаажуулсан хуулбарууд болох бичгийн нотлох баримтуудаар батлагдаж байна.
Иймд шүүхээс нэхэмжлэгчийн шүүхэд ирүүлсэн хүсэлтийг ханган шийдвэрлэх нь зүйтэй байна.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удиирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч ******* овогт ******* Ичинхорлоо нь 1978 оны 02 сарын 16-ны өдрөөс 1982 оны 04 сарын 17-ны өдрийг хүртэл БНМАУ-ын Барилга, барилгын материалын үйлдвэрийн яамны Дорнодын тенхик туслалцааны барилга трестэд сантехникчээр ажиллаж байсан болохыг тогтоосугай.
2. Мөн хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т тус тус зааснаар нэхэмжлэгч Д.******* улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод үлдээсүгэй.
3. Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч нь мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3-т заасан 7 хоногийн хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дугаар зїйлийн 119.7-д зааснаар мөн хуулийн 119.4-т заасны дагуу шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг мэдэгдсүгэй.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Дорнод аймаг дахь Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Ш.АЛТАНЦЭЦЭГ