Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2016 оны 09 сарын 22 өдөр

Дугаар 138/ШШ2016/01069

 

Зохигч талуудын  эвлэрснийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ш.Алтанцэцэг би:

 

Дорнод аймгийн Хэрлэн сумын 4 дүгээр баг, ******* ******* тоотод оршин суух /РД:*******/, ******* овогт ******* *******ын нэхэмжлэлтэй

 

Дорнод аймгийн сумын 1 дүгээр багт оршин суух /РД: /, овогт т холбогдох

 

“680000 төгрөг гаргуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийг 2016 оны 08 сарын 08-ны өдөр хүлээн авч хянаад

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “******* би 2013 оны 9 сард ******* гэх хүнд машины эд анги худалдсан. нь уг зүйлийг худалдан авахдаа бэлэн мөнгөгүй байсан тул 1000000 төгрөгийг 2 хувааж төлье гэсэн. Машины эд анги миний хүү Батжаргалын машины эд анги байсан бөгөөд хүү маань зарахыг зөвшөөрсөн байсан....Дээрх зүйлийг худалдан авснаас хойш 2014 оны 7 сард 120000 төгрөг, 9 сард 100000 төгрөг, 2015 оны 12 сард 100000 төгрөг, нийт 320000 төгрөг өгөөд байна. Иймд үлдэгдэл 680000 төгрөгийг гаргуулан өгнө үү” гэжээ.

Зохигч талуудын хийсэн эвлэрлийн гэрээнд: Бид дараах байдлаар тохиролцож байна. Нэхэмжлэгч ******* нь 680000 төгрөг нэхэмжилснээс 180000 төгрөгийг авахаас татгалзаж, хариуцагч ******* нь үлдэгдэл 500000 төгрөгийг 2016 оны 12 сарыг 20-ны дотор төлж барагдуулахаар тохиров гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******аас 680000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг тус шүүхэд гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч ******* 680000  төгрөг нэхэмжилснээс 500000 төгрөг авахаар эвлэрэн хэлэлцэж, хариуцагч ******* нь   2016 оны 12 сарын 20-ны дотор төлөхөөр  тохиролцон зохигч талууд  эвлэрлийн гэрээ бичгээр байгуулсан нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна.

Иймд зохигч талууд эвлэрснийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон  

ЗАХИРАМЖЛАХ НЬ:

1. Нэхэмжлэгч ******* *******т хариуцагч нь 500000 төгрөг төлөхөөр зохигч талууд эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн Улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 20870 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, Хэрлэн сумын татварын албанаас  10435 төгрөгийг, хариуцагч *******аас улсын тэмдэгтийн хураамжид /500000 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 15650 төгрөгийн 50 хувь болох/-ийг 7825 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч *******т олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигчид Давж заалдах, Хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурьдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар хариуцагч сайн дураар эс биелүүлбэл шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэсүгэй.

                                    

ШҮҮГЧ                               Ш.АЛТАНЦЭЦЭГ