| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Ширчингийн Алтанцэцэг |
| Хэргийн индекс | 138/2016/01051/И |
| Дугаар | 138/ШШ2016/01077 |
| Огноо | 2016-09-26 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2016 оны 09 сарын 26 өдөр
Дугаар 138/ШШ2016/01077
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ш.Алтанцэцэг би,
Дорнод аймгийн Хэрлэн сумын 1-р баг, ******* ******* тоотод оршин суух, ******* регистрийн дугаартай, ******* овогт ******* ******* нэхэмжлэлтэй,
Дорнод аймгийн Хэрлэн сумын 1-р баг, ******* тоотод оршин суух, регистрийн дугаартай, овогт т холбогдох,
3000000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг 2016 оны 08 сарын 16-ны өдөр хүлээн авч хянаад ТОХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Миний бие 2015 оны 8 сарын 26-ны өдрийн 19 цаг 30 минутанд “Хөх шир”-т гэдэг газраас гэр рүүгээ “Тоёото Ист” маркийн дугаартай машинтай явж байгаад найз *******тэй онхолдож аваарт орсон. Ослын улмаас миний биед их тархины зүүн тал бөмбөлгийн дух цусархаг няцралт, зүүн нүд баруун мөрөнд цус хуралт, зүүн чамархай баруун гар, хөл, хэвлийн хэсэгт зулгаралт, баруун эгэмний хугаралт, баруун чихний дэлбээнд язарсан шарх зэрэг гэмтлүүд тогтоогдсон. Шүүх хуралдаан болохын өмнө *******ийн өмгөөлөгч Т.Энхболд нь миний өмгөөлөгч Д.Урансувдад хүсэлт гарган гэрээ байгуулсан. Уг гэрээнд:
Энэ хугацаанд ******* нь гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй байх тул *******ээс 3000000 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэжээ.
Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Миний бие 2015 оны 8 сарын 26-ны өдөр найз Уранчимэгтэй хамт явж байгаад осол гаргасан бөгөөд ******* биед нэлээдгүй их гэмтэл учирсан...Эмчилгээний зардал 3000000 төгрөгийг 2016 ондоо багтаан төлж Уранчимэгийг хохиролгүй болгоно” гэжээ.
Хэргийн материалыг шүүх хянаад ҮНДЭСЛЭХ НЬ:
Хариуцагч ******* нь нэхэмжлэгч *******ийн биед хүнд, хүндэвтэр гэмтэл учруулсанаар талуудын хооронд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт заасан харилцаа үүсчээ. Хариуцагч ******* нь гэрээний үүргээ биелүүлээгүй болох нь нэхэмжлэгчийн шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл, шийтгэх тогтоол, хариуцагчийн шүүхэд гаргасан хариу тайлбар зэрэг бусад нотлох баримтуудаар батлагдаж байна.
Нэхэмжлэгч ******* нь 3000000 төгрөг нэхэмжилснийг хариуцагч ******* нь 2016 онд багтаан төлж барагдуулахаар шүүхэд бичгээр баталгаа гаргаж өгсөн байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх үзлээ.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ НЬ:
1. Хариуцагч ******* нь 3000000 төгрөгийг нэхэмжлэгч *******т төлөхийг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.7-д зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурьдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар хариуцагч *******ээс улсын тэмдэгтийн хураамжид 31475 төгрөг гаргуулж төсвийн орлогод оруулсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, уг асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэсүгэй.
ШҮҮГЧ Ш.АЛТАНЦЭЦЭГ