| Шүүх | Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Доржийн Баттулга |
| Хэргийн индекс | 144/2016/00155/И |
| Дугаар | 177 |
| Огноо | 2016-12-02 |
| Маргааны төрөл | Өвлөх, |
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2016 оны 12 сарын 02 өдөр
Дугаар 177
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын шуухийн шүүгч Д.Баттулга даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Өмнөговь аймгийн Ханбогд сумын 4-р баг, Баян, Цаг уурын 3-7 тоотод оршин суух Ундай овогт Гомбосүрэнгийн Бямбаа /РД:КН70090163/-гийн хууль ёсны өв залгамжлагчаар тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2016 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр хүлээн авч, 2016 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр иргэний хэрэг үүсгээд хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжпэгч Г.Бямбаа, нарийн бичгийн дарга Б.Номинтунгалаг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжпэгч Г.Бямбаа шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Иргэн Г.Бямбаа миний бие Гомбосүрэнгийн 4-р охин болон төрсөн бөгөөд миний аав 2007 оны 06 дугаар сарын 01-ний өдрийн 47-р захирамжаар газраа өмчлөх эрхтэй болсон юм. 2012 онд кадастрын зургийг нь хийлгэсэн бөгөөд үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ аваагүй байсан. Аав болох Түмэн-Өлзийгийн Гомбосүрэн нь 2010 оны 06 дугаар сарын 22-нд нас барсан юм. Нас барах үед нь эхнэр болох Ш.Амаасүрэн нь 1 ам өрх байсан учир хууль ёсны өвлөгчөөсөө татгалзаж охин Г.Бямбаад өвлөж авахыг зөвшөөрсөн юм. Иймд намайг тухайн газрын өв залгамжлагчаар тогтоож өгнө үү.” гэжээ.
Ш.Амаасүрэн шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: “...Миний нөхөр болох КЙ36050170 регистрийн дугаартай Ундайнхан овогт Түмэн-Өлзийгийн Гомбосүрэн нь 2010 оны 06 дугаар сарын 22-ны өдөр нас барснаар өв нээгдсэн болно. Бусад өвлөгчийн талаарх мэдээлэл: Хүүхдүүд - Г.Мөнх-Өлзий, Г.Энхтуяа, Г.Төрхүү, Г.Бямбаа, Г.Мөнх-Очир, Г.Мөнгөнтуяа, Г.Мөнхзул, Г.Оюунтуяа нар болно. Миний нөхөр болох Т.Гомбосүрэн нь 2013 оны 03 дугаар сарын 07 өдрийн Өмнөговь аймгийн Ханбогд сумын Хөөвөр 9-8 тоотод байрлах гэр бүлийн хэрэгцээний зориулалттай 750 мкв талбай бүхий газрыг өмчлөх шийдвэртэй болно. Ийнхүү өвлөх эрхээсээ татгалзаж байгаа тул эд хөрөнгийн маргаан байхгүй болно. Дээрх газар болон үлд хөдлөх эд хөрөнгийг өөрийн төрсөн охин болох Гомбосүрэнгийн Г.Бямбаад өвлүүлэхийг зөвшөөрч байна” гэжээ.
Г.Мөнх-Очир шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: “Өмнөговь аймгийн Ханбогд сумын Баян багийн иргэн Гомбосүрэн овогтой Мөнх-Очир миний биө Өмнөговь аймгийн Баян багийн харьяат байсан аав Түмэн-Өлзий овогтой Гомбосүрэнгийн өмчлөлийн 0.7 га газрыг өв залгамжлахаас татгалзаж, өөрийн эгч Гомбосүрэн овогтой Бямбаад өв залгамжлуулан үлдээхийг зөвшөөрч байна. Бид гэр бүлээрээ ярилцан уг газрыг эгч Г.Бямбаад өвлүүлэхээр тохирсон тул энэ талаар ямар нэг маргаангүй болно” гэжээ.
Г.Мөнхзул шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: “Өмнөговь аймгийн Ханбогд сумын Баян багийн иргэн Гомбосүрэн овогтой Мөнхзул миний бие Өмнөговь аймгийн Баян багийн харьяалалд амьдарч байсан аав Түмэн-Өлзий овогтой Гомбосүрэнгийн өмчлөлийн 0.7 га газрыг өв залгамжлахаас татгалзаж, өөрийн эгч Гомбосүрэн овогтой Бямбаад өв залгамжлуулан үлдээхийг зөвшөөрч байна. Энэ талаар ямар нэг маргаангүй болно” гэжээ.
А.Төрхүү шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: “Өмнөговь аймгийн Ханбогд сумын Баян багийн иргэн Амаасүрэн овогтой Төрхүү миний бие Өмнөговь аймгийн Баян багийн харьяат байсан аав Түмэн-Өлзий овогтой Гомбосүрэнгийн өмчлөлийн 0.7 га газрыг өв залгамжлахаас татгалзаж, өөрийн дүү Гомбосүрэн овогтой Бямбаад өв залгамжлуулан үлдээхийг зөвшөөрч байна. Бид гэр бүлээрээ ярилцан уг газрыг эгч Г.Бямбаад өвлүүлэхээр тохирсон тул энэ талаар ямар нэг маргаангүй болно” гэжээ.
Г.Мөнх-Өлзий шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: “Өмнөговь аймгийн Ханбогд сумын Баян багийн иргэн Гомбосүрэн овогтой Мөнх-Өлзий миний бие Өмнөговь аймгийн Баян багийн харьяат байсан аав Түмэн-Өлзий овогтой Гомбосүрэнгийн өмчлөлийн 0.7 га газрыг өв залгамжпахаас татгалзаж, өөрийн дүү Гомбосүрэн овогтой Бямбаад өв залгамжпуулан үлдээхийг зөвшөөрч байна. Бид гэр бүлээрээ ярилцан уг газрыг дүү Г.Бямбаад өвлүүлэхээр тохирсон тул энэ талаар ямар нэг маргаангүй болно” гэжээ.
Г.Мөнгөнтуяа шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: “Өмнөговь аймгийн Ханбогд сумын Баян багийн иргэн Гомбосүрэн овогтой Мөнгөнтуяа миний бие Өмнөговь аймгийн Баян багийн харьяат байсан аав Түмэн-Өлзий овогтой Гомбосүрэнгийн өмчлөлийн 0.7 га газрыг өв залгамжпахаас татгалзаж, өөрийн эгч Гомбосүрэн овогтой Бямбаад өв залгамжпуулан үлдээхийг зөвшөөрч байна. Бид гэр бүлээрээ ярилцан уг газрыг эгч Г.Бямбаад өвлүүлэхээр тохирсон тул энэ талаар ямар нэг маргаангүй болно” гэжээ.
Г.Оюунтуяа шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: “Өмнөговь аймгийн Ханбогд сумын Баян багийн иргэн Гомбосүрэн овогтой Оюунтуяа миний бие Өмнөговь аймгийн Баян багийн харьяат байсан аав Түмэн-Өлзий овогтой Гомбосүрэнгийн өмчлөлийн 0.7 га газрыг өв залгамжлахаас татгалзаж, өөрийн эгч Гомбосүрэн овогтой Бямбаад өв залгамжлуулан үлдээхийг зөвшөөрч байна. Бид гэр бүлээрээ ярилцан уг газрыг эгч Г.Бямбаад өвлүүлэхээр тохирсон тул энэ талаар ямар нэг маргаангүй болно” гэжээ.
Г.Энхтуяа шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: “Өмнөговь аймгийн Ханбогд сумын Баян багийн иргэн Гомбосүрэн овогтой Энхтуяа миний бие Өмнөговь аймгийн Баян багийн харьяат байсан аав Түмэн-Өлзий овогтой Гомбосүрэнгийн өмчлөлийн 0.7 га газрыг өв залгамжпахаас татгалзаж, өөрийн дүү Гомбосүрэн овогтой Г.Бямбаад өв залгамжлуулан үлдээхийг зөвшөөрч байна. Бид гэр бүлээрээ ярилцан уг газрыг дүү Г.Бямбаад өвлүүлэхээр тохирсон тул энэ талаар ямар нэг маргаангүй болно” гэжээ.
Нэхэмжлэгч Г.Бямбаа шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: “Манай аав 2007 оны 06 дугаар сарын 01-ний өдрийн 47 дугаар захирамжаар газар өмчлөх эрхтэй болсон. 2012 онд кадастрийн зураг хийлгэсэн бөгөөд үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ аваагүй. Миний аав 2010 оны 06 дугаар сарын 22-ны өдөр нас барсан бөгөөд ээж маань газар өвлөх эрхээс татгалзалсан. Иймээс миний бие тухайн газрыг өвлөж авах хүсэлтэй байна” гэв.
Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан нэхэмжлэгчийн нэхэмжлэл болон иргэний үнэмлэхний хуулбар, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Өмнөговь _ аймгийн Ханбогд сумын засаг даргын 2007 оны 06 дугаар сарын 01-ний өдрийн №47 тоот “Газар өмчлүүлэх тухай” захирамж, уг захирамжийн хавсралт, Өмнөговь аймгийн Ханбогд сумын засаг даргын 2013 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн №43 тоот “Өмнө нь гэр бүлийн хэрэгцээнд дундаа хамтран өмчилсөн газрыг гэр бүлийн нэг гишүүнд шилжүүлэх тухай” захирамж, Т.Гомбосүрэнгийн өмчилж байгаа газрын байршлын кадастрын зураг, эдлэн газрын улсын тоо бүртгэлийн хуудас, Т.Гомбосүрэнгийн нас барсны бүртгэлийн гэрчилгээ, Т.Гомбосүрэнгийн эхнэр Ш.Амаасүрэн болон хүүхдүүд Г.Мөнх-Өлзий, Г.Энхтуяа, Г.Төрхүү, Г.Бямбаа, . Г.Мөнх-Очир, Г.Мөнгөнтуяа, Г.Мөнхзул, Г.Оюунтуяа нарын өв залгамжпахаас татгалзах тухай хүсэлтүүд зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Г.Бямбаа нь өөрийн эцэг Т.Гомбосүрэнгийн өмчлөлийн өв хөрөнгө болох Өмнөговь аймгийн Ханбогд сумын төв, Хөөвөрийн 9-8 тоот 750 м2 газрыг өвлөн авах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Нэхэмжпэгч Г.Бямбаа нь Т.Гомбосүрэнгийн охин бөгөөд Т.Гомбосүрэн нь 2010 оны 07 дугаар сарын 01 -ны өдөр нас барсан болох нь түүний нас барсны бүртгэлийн лавлагаа, нэхэмжпэгчийн нэхэмжлэл болон түүний тайлбар зэргээр тогтоогдож байна.
Түүнчлэн Иргэний хуулийн 528 дугаар зүйлийн 528.2 дахь хэсэгт зааснаар өв нээгдсэнээс хойш 1 жилийн дотор тухайн баг, сумын Засаг дарга, нотариатад өв хүлээн авах буюу өвлөх эрхийн гэрчилгээ олгохыг хүсч өргөдөл гаргах тухайгаа мэдэлгүй дээрх хугацааг өнгөрүүлсэнээр шүүхэд хандах болжээ.
Нас барагч Т.Гомбосүрэнгийн хууль ёсны өвлөгч болох эхнэр Ш.Амаасүрэн, хүүхдүүд болох Г.Мөнх-Өлзий, Г.Энхтуяа, Г.Төрхүү, Г.Бямбаа, Г.Мөнх-Очир, Г.Мөнгөнтуяа, Г.Мөнхзул, Г.Оюунтуяа нар нь түүний өвийг хүлээн авахаас татгалзаж, түүний өв хөрөнгийг Г.Бямбаад олгох хүсэлтээ наториатаар баталгаажуулан шүүхэд гаргасан байх тул нас барагчийн охин Г.Бямбааг Т.Гомбосүрэнгийн хууль ёсны өвлөгч мөн гэж үзэх үндэслэлтэй байна.
Гэвч нэхэмжпэлийн шаардлага болох Өмнөговь аймгийн Ханбогд сумын төв, Хөөвөрийн 9-8 тоот 750 м2 газар нь Т.Гомбосүрэнгийн өмчлөлийн газар болох нь хангалттай нотлогдохгүй байна. Өөрөөр хэлбэл уг газрын улсын бүртгэлийн гэрчилгээ хэрэгт хавсаргагдаагүй байна.
Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.
Нэхэмжпэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээхээр шийдвэрлэв.
Монгол улсын иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3 дахь хэсэг, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.2-д зааснаар нэхэмжлэгч Ундай овогт Гомбосүрэнгийн Бямбаагийн Ундайнхан овогт Түмэн-Өлзийгийн Гомбосүрэнгийн Өмнөговь аймгийн Ханбогд сумын төв, Хөөвөрийн 9-8 тоот 750 м2 газрын хууль ёсны өвлөгч мөн болохыг. тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан, нэхэмжпэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардаж авах үүрэгтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсгүүдэд зааснаар энэ шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчин төгөлдөр болох бөгөөд зохигч эс зөвшөөрвөл гардан авеан эехүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор тус шүүхээр дамжуулан Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болхыг дурдсугай.
ШҮҮГЧ Д.БАТТУЛГА