Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 03 сарын 18 өдөр

Дугаар 2020/ШЦТ/083

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч Д.Батцэнгэл даргалж,

Нарийн бичгийн дарга: О.Сувд-эрдэнэ,

Улсын яллагч: Э.Гантулга,

Шүүгдэгч:Д.*******, түүний өмгөөлөгч Л.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар С.Болорзулаас Д.*******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1- д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 02 дугаар сарын 19-ний өдөр хүлээн хянан хэлэлцэв. 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

1. Шүүгдэгч, Монгол улсын иргэн 1957 оны 07 дугаар сарын 13-ны өдөр Баянхонгор аймгийн ******* суманд төрсөн, 54 настай, эрэгтэй, бага боловсролтой мэргэжилгүй малчин, ам бүл 2, эхнэрийн хамт Баянхонгор аймгийн Өлзийт сумын 5 дугаар багт оршин суудаг, улсаас авсан гавьяа шагналгүй, 2 удаагийн ял шийтгэлтэй Баянхонгор аймгийн ардын хэсгийн 3-р шүүхийн 1980 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 02 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор эрүүгийн хуулийн 169 дүгээр зүйлийн Б-д зааснаар 6 сарын хорих ялаар, Баянхонгор аймгийн сум дундын шүүхийн 1994 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 281 дугаартай шийтгэх тогтоолоор эрүүгийн хуулийн 123 дугаар зүйлийн 4-т зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэгдэж байсан, ******* овогт ******* *******, / регистрийн дугаар: ******* /

Үйлдсэн хэргийн талаар:

Шүүгдэгч Д.******* нь 2018 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр Баянхонгор аймгийн Өлзийт сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэр “” гэх газраас иргэн А.******* эзэмшлийн 1 тооны сарлагийн үхэр, иргэн Г. эзэмшлийн 1 тооны сарлагийн үхэр зэргийг тус тус хулгайлж бусдад 1.450.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. / Яллах дүгнэлтэд бичигдсэнээр /

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Талууд хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Үүнд: 1. Шүүгдэгч Д.*******ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: .. манай үхэрт 2018 оны 10 дугаар сард хэнийх нь мэдэгдэхгүй 2 тооны сарлагийн үхэр нийлсэн. Тэгээд сар орчим болоод эзэн нь гарахгүй байхаар нь 2018 оны 11 дүгээр сарын 25-ны үед Баянхонгор аймгийн Өлзийт сумын 5 дугаар багийн засаг дарга Ц. нь надаас өвлийн идэш авах гэж өөрийн эзэмшлийн цагаан өнгийн пронтер маркийн машинтай манайд ирсэн. Тухайн үед надаас үхэр авах гээд Баянхонгор аймгийн төвөөс гэдэг залуу пикав маркийн машинтай ирсэн байсан. тэр үед манай үхэр гэрээсээ хол Л. гэрийн ойролцоо бэлчээрт байхаар нь би Л. гэрийн гадаа үхрээ хурааж очоод т өөрийнхөө эзэмшлийн нас гүйцсэн хар зүсмийн сувай үнээг 500.000 төгрөгөөр үнэлээд мөнгийг нь дараа авахаар болсон. д манай үхэрт байсан 2 үхрийг барьж өгөөд борлуулсан. Хүний шунал байхгүй юу миний буруу, би эздүүдтэй нь уулзаж байгаад үхрүүдийг нь үхрээр нь өгч хохирлыг барагдуулна...” гэх мэдүүлэг /хх-33- 35-р хуудас/ ...би урд өгсөн мэдүүлэг үнэн. Нэмж ярих зүйл байхгүй , нарын хохирлыг бүрэн барагдуулсан одоо надад гомдол санал байхгүй гэсэн....” гэх мэдүүлэг /хх-ийн 62-63-р хуудас/

2. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.******* мэдүүлэхдээ: Өөрийн эсрэг мэдүүлэг өгөхгүй гэсэн тул мэдүүлэг аваагүй болно.

3. Хохирогч А.******* мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...Манайх болон саахалт айл эгчийнх 2018 оны хавсар тус тус нэг нэг тооны сарлагийн үхэр үхэр хулгайд алдсаныг 2018 оны 11 дүгээр сарын 2-ны үед Баянхонгор аймгийн Өлзийт сумын 5 дугаар багийн иргэн Д.******* гэдэг хүн Өлзийт сумын 3 дугаар багийн гэх газар өвөлждөг Л. гэдэг айлын гаднаас хүнд ачуулж явуулсан байж болзошгүй талаар тус сумын иргэн Ж.Эрдэнэжаргал гэдэг хүнээс сонссон. Г. ахын 1 тооны сарлагийн үхэр болон манай 1 тооны сарлагийн 1 тооны үхэр нийт 2 тооны үхрийг бэлчээрлэж явж байгаад айлын үхэртэй нийлсэн байсныг тухайн үхрээс нь салгаад хулгай хийсэн байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 13-15, 27-28/ ....Д.******* нь миний хохирлыг барагдуулж алдсан үхрийн оронд өөр үхэр өгминий хохирлыг бүрэн барагдуулсан тул надад ямар нэгэн гомдол санал нэхэмжлэх зүйлс байхгүй болсон.. гэх мэдүүлэг /хх-ийн 29-30/

4. Хохирогч Г. мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ....тэгээд Өлзийт сумын 5 дугаар багийн иргэн Д.******* гэдэг хүнтэй 11 дүгээр сард таараад танай үхэрт миний хар зүсмийн шүдлэн байгаа сураг байна гэтэл манай үхэрт байгаа гэхээр нь харж байгаарай хэд хонож байгаад авъя гэтэл за гэхээр нь тухайн үед аваагүй юм. Дараа нь хүүхдүүд *******тай уулзаад үхрээ авъя гээд очтол манай үхэрт байхгүй гэж хэлсэн байна. тэгээд хайгаад олоогүй. манай хоёрын үхэр хөлөөрөө бэлчээрлэж байгаад нэг мэдэхэд алга болсон байсан....” гэх мэдүүлэг /хх-ийн 18- 23/

5. Гэрч Л. мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...би гэрээс гараад бие засчхаад үхэр ачсан цагаан өнгийн пронтер маркийн машин руу хартал 3 тооны үхэр ачсан байхаар нь машины тэвшин дээр гарч хартал чихэндээ цэнхэр өнгийн даавуутай хар цоохор өнгийн шинэ шүдлэн үхэр байхаар нь сүүлийг нь сөхөж үзтэл эр байсан наад хоёр үхрийг ажиглатал духан дээрээ жижиг сартай баруун талык хойд хөл шийр цагаан халтар зүсмийн сувай үнээ, нөгөө үнээ нь тас хар үнээ сувай байсан....” гэх мэдүүлэг /хх-ийн 36-38/

6. Гэрч Э. мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...манай үхэрт 2018 оны 10 дугаар сард зөв талын чихэндээ цэнхэр өнгийн даавуутай, хар цоохор зүсмийн шинэ шүдлэн үхэр нийлээд 20 орчим хонож байтал манай багийн ах надаас тэр үхрийг сурахаар нь манай үхэрт байгаа нийлээд 20 орчим хонож байгаа гэтэл харж байгаарай гэхээр за гэж хэлсэн. Удалгүй манай үхэр доошоо булаг гэх газар луу цувж явсан би араас нь 2 хоног хайгаад ******* гэх айлын үхэртэй нийлсэн байхад нь үхрээ олоод ******* гуйтай хамтран өөр өөрсдийн үхрүүдийг ялгаж авсан тэр үед ахын цоохор шүдлэн тэдний үхэр лүү гүйгээд орсон. ******* гуай энэ танай үхэр биш юм уу гэхээр нь ахын үхэр байгаа юм гэж хэлээд орхисон юм....” гэх мэдүүлэг /хх-ийн 50-51/

7. Гэрч Ц.ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...намайг хүнс авах гээд ******* гуайн дүүдээ өгсөн 2 үхрийг пикавтай хоёр залуу машиндаа ачих гэхээр нь наад дээр чинь яаж ачдаг юм бэ миний машин дээр ачаад сум оруулчих гэтэл тэгье гээд би өөрийнхөө авсан үхэртээ тэр хоёр үхрийг хамт ачаад Өлзийт сумын төв ортол нөгөө хоёр залуу одоо яаж шилжүүлж ачих юм аймгийн төвд оруулаад өгчих гэхээр нь Баянхонгор аймгийн төвд ороод хөх толгойн нэг хашаанд буулгаж өгсөн юм....” гэх мэдүүлэг/хх-ийн 41-42/

8. Баянхонгор аймгийн Энх-Нахиа ХХК-ний 2020 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 01 дугаартай шинжээчийн: 1. Сарлагийн нас гүйцсэн сувай үнээ 1 ширхэг 900.000 төгрөг 2. Сарлагийн шүдлэн үхэр 1 ширхэг 550.000 төгрөг Эд зүйлийн нийт үнэ 1.450.000 төгрөг...гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 53/ болон хавтаст хэргийн 63 дугаар хуудсанд авагдсан шүүгдэгчийн багийн Засаг даргын тодорхойлолт, хавтаст хэргийн 66 дугаар хуудсанд авагдсан иргэний үнэмлэхний лавлагаа, хэргийн 70 дугаар хуудсанд авагдсан шүүгдэгч Д.*******ын урьд шийтгэгдсэн эсэх талаарх лавлагаа, хавтаст хэргийн 79 дүгээр хуудсанд авагдсан хэргийн материал танилцуулсан баримт, хавтаст хэргийн 100 дугаар хуудсанд авагдсан хэргийн материал танилцуулсан баримт зэргийг шинжлэн судлав. Дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд зааснаар нотолбол зохих байдлыг нотолсон байна гэж үзлээ. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өмгөөлөгч гаргасан дүгнэлтдээ: Анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг нөхөн төлсөнийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар тэнсэх дүгнэлтийг гаргаж байна гэв.

Шүүхээс шүүгдэгч Д.******* нь 2018 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр Баянхонгор аймгийн Өлзийт сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэр “” гэх газраас иргэн А.******* эзэмшлийн 1 тооны сарлагийн үхэр, иргэн Г. эзэмшлийн 1 тооны сарлагийн үхэр зэргийг тус тус хулгайлж бусдад 1.450.000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт болсон нь хавтаст авагдсан хохирогч А., Г. гэрч Л., Э.Балжинням, Ц. нарын мэдүүлэг болон 01 дугаар шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтаар тогтоогдсон байна гэж үзлээ.

Иймд шүүгдэгч Д.*******ыг бусдын малыг хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж дүгнэлээ. Дээрх үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэргийн шинжийг агуулж байх тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж үзлээ.

Шүүгдэгч Д.*******т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д заасан “анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-ийг, мөн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2-д заасан “учруулсан хохирлыг нөхөн төлсөн”- ийг тус тус хөнгөрүүлэх нөхцөлд тооцож, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч учруулсан хохирлыг нөхөн төлсөнийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1-д заасан хорих ялыг оногдуулахгүйгээр тэнсэх нь зүйтэй гэж үзлээ.

Харин шүүгдэгч Д.*******т үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг тэнссэн хугацаатай адил хугацаагаар авах нь зүйтэй гэж шийдвэрлэв.

Уг хэрэгт шүүгдэгч Д.******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчийн хувьд ноогдох эд хөрөнгийг битүүмжлээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

Шүүгдэгч Д.*******т урьд авсан хувийн баталгаа гаргасан таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгож шийдвэрлэв.

Шүүгдэгч Д.******* нь урьд ял шийтгүүлж байсан талаар ЦЕГ-ын мэдээллийн санд мэдээлэл авагдсан тул түүнийг урьд нь гэмт хэрэг үйлдэж байсан гэж үзлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10-д заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч ******* овогт ******* *******ыг бусдын малыг хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-д заасныг журамлан шүүгдэгч ******* овогт ******* *******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1-д заасан хорих ялыг оногдуулахгүйгээр зургаан / 06 / сарын хугацаагаар тэнссүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3, 7.3 дугаар зүйлийн 2.2-д зааснаар шүүгдэгч Д.*******т зургаан / 06 / сарын хугацаагаар зан үйлээ засах сургалтад хамрагдах үүргийг хүлээлгэж хэрэгжүүлж ажиллахыг Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч Д.******* нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг дурдсугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5, 6-д зааснаар шүүгдэгч Д.******* нь тэнссэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулах, болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлсэн байдлыг харгалзан ял оногдуулах эсэхийг шүүх шийдвэрлэхийг дурдсугай.

6. Шүүгдэгч Д.******* нь энэ хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчийн хувьд ноогдсон эд хөрөнгийг битүүмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-д зааснаар шүүгдэгч Д.*******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 2-д зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээдэд тогтоолыг гардуулан өгч, шүүхийн шийдвэрийг авах тухай хүсэлт 5 гаргасан бусад оролцогчид шүүхийн шийдвэрийг үйлдсэнээс хойш 7 хоногийн дотор шүүхэд ирж гардаж авахыг мэдэгдсүгэй.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардаж авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар шүүхийн захиргаан ажилтан хүлээн авах хүнд биечлэн гардуулж эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд гаргах эрхтэйг дурдсугай.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дугаар зүйлийн 2-д зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Д.*******т авсан хувийн баталгаа гаргах, таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                     Д.БАТЦЭНГЭЛ