Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 04 сарын 24 өдөр

Дугаар 392

 

 

 

 

 

 

 

 

 2020       04         24                                    2020/ШЦТ/392                              

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Дарьсүрэн даргалж, шүүгч З.Болдбаатар, Б.Дуламсүрэн нарын бүрэлдэхүүнтэй,

Нарийн бичгийн дарга: Ц.Чулуунчимэг;

Улсын яллагч: Ж.Энх-Амгалан;

Иргэдийн төлөөлөгч: Ц.Батболд;

Шинжээч эмч Ц.Оюун-Эрдэнэ,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Хонгорзул, түүний өмгөөлөгч Л.Бурмаа,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч П.Загдсүрэн, түүний өмгөөлөгч Л.Ган-Очир, Т.Одгал

Хохирогч Г.Бат-Алдар, түүний өмгөөлөгч П.Ганпүрэв

Шүүгдэгч Б.О, түүний өмгөөлөгч Ш.Мягмарцэрэн,

Шүүгдэгч Т.Т, түүний өмгөөлөгч Д.Энхтунгалаг, Ч. Содончимэг,

Шүүгдэгч Э.Э, түүний өмгөөлөгч Б.Бат-Ерөөлт нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар,

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Б.Ог Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1, 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт, Э.Э, Т.Т нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1809051581175 дугаартай хэргийг 2019 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцээд

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

Монгол Улсын иргэн, 1987 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 31 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, автын засвар, токарчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл-3, эхнэр, охины хамт Баянзүрх дүүргийн 25-р хороо “Ургац-Өгөөж” хотхоны 145-11 тоотод оршин суух, 1 удаагийн ял шийтгэлтэй, 2009 оны 05 дугаар сарын 28-ны өдөр Баянгол дүүргийн шүүхийн 215 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150 дугаар зүйлийн 150.2 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлсэн, Харын-Од овогт Бямбаагийн О /РД:ХН87111775/,

 

Монгол Улсын иргэн, 1989 оны 12 дугаар сарын 27-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 28 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “Содон- Өргөө” ХХК-ны үл хөдлөх хөрөнгийн зуучлагч ажилтай, ам бүл-3, эхнэр, охины хамт Баянзүрх дүүргийн 26-р хороо Элизабет хотхоны 214-179 тоотод оршин суух, ял шийтгэлгүй / 2хх-ийн 89/ Боржигин овгийн Энхболдын Э /РД:УК89122731/,

Монгол Улсын иргэн, 1984 оны 05 дугаар сарын 10-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 35 настай, эрэгтэй, дээд боловсролтой, барилгын инженер мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл-5, ээж, эгч, ах, дүү нарын хамт Баянзүрх дүүргийн 13-р хороо 9-368б тоотод оршин суух, ял шийтгэлгүй /2хх-ийн 79/ Харчин овгийн Төмөрбаатарын Т /РД:ХГ84051078 /,

            Холбогдсон хэргийн талаар / 2019 оны 6 сарын 27-ны 614 дугаартай яллах дүгнэлтэд бичигдсэнээр/ 

Шүүгдэгч Б.О нь 2018 оны 11 дүгээр сарын 17-18-нд шилжих шөнө
Сүхбаатар дүүргийн 1-р хороо “Ривер саундс” баарны үүдэнд Г.Бат-Алдар,
П.Хатанбаатар нартай маргалдан зодолдож П.Хатанбаатарын толгой тус газар нь
цохиж санаатай алсан,

Мөн Э.Этэй бүлэглэн П.Хатанбаатарын биед “Баруун нүдний
дээд доод зовхины цус хуралт, уруулд шарх, өвдөгний зулгаралт” бүхий хөнгөн
хохирол санаатай учруулсан,

Мөн Э.Э, Т.Т нартай бүлэглэн 2018 оны 11 дүгээр
сарын 18-19-нд шилжих Сүхбаатар дүүргийн 1-р хороо “Ривер саундс” баарны
үүдэнд Г.Бат-Алдар, П.Хатанбаатар нартай маргалдан зодолдож Г.Бат-Алдарын эрүүл мэндэд “Дээд уруулын дотор салстын зүүн хэсэг шарх, зулгаралт цус хуралт, доод уруулын дотор салстад цус хуралт, 1 шүдний сулрал, хэвлийн баруун дээд хэсэгт цус хуралт, зүүн тохойн дотор хэсэг, баруун өвдөгний доод хэсэгт зулгаралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,

Шүүгдэгч Э.Э нь Т.Т, Б.О нартай бүлэглэн 2018 оны 11 дүгээр сарын 17-18-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 1-р хороо “Ривер саундс” баарны үүдэнд Г.Бат-Алдар, П.Хатанбаатар нартай маргалдан зодолдож Г.Бат-Алдарын эрүүл мэндэд “Дээд уруулын дотор салстын зүүн хэсэг шарх, зулгаралт, цус хуралт, доод уруулын дотор салстад цус хуралт, 1 шүдний сулрал, хэвлийн баруун дээд хэсэгт цус хуралт, зүүн тохойн дотор хэсэг, баруун өвдөгний доод хэсэгт зулгаралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,

Мөн Б.Отай бүлэглэн П.Хатанбаатарын биед “Баруун нүдний дээд доод зовхины цус хуралт, уруулд шарх, өвдөгний зулгаралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,

 Шүүгдэгч Т.Т нь Э.Э, Б.О нартай бүлэглэн 2018 оны 11 дүгээр сарын 17-18-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 1-р хороо “Ривер саундс” баарны үүдэнд Г.Бат-Алдар, П.Хатанбаатар нартай маргалдан зодолдож Г.Бат-Алдарын эрүүл мэндэд “Дээд уруулын дотор салстын зүүн хэсэг шарх, зулгаралт, цус хуралт, доод уруулын дотор салстад цус хуралт, 1 шүдний сулрал, хэвлийн баруун дээд хэсэгт цус хуралт, зүүн тохойн дотор хэсэг, баруун өвдөгний доод хэсэгт зулгаралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.О мэдүүлэхдээ: Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.Э мэдүүлэхдээ: Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Т.Т мэдүүлэхдээ: Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Хонгорзул мэдүүлэхдээ: “...Би энэ хүмүүст маш их гомдолтой байна. Миний сайн хань, сайн аав, сайхан ажил мэргэжилтэй, тулж түших сайхан хамт олонтой маш сайн хүн байсан. Талийгаач нас барснаас хойш 1 жил 6 сарын хугацаа өнгөрсөн. Шүүхэд хэрэг шилжиж ирснээс хойш маш олон удаа шүүх хурал хойшилсон. Зарим нэг хүмүүс нь би хөнгөн гэмтэл учруулсан хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэх мэтээр хэргээс мултрах санаа зорилготой байгаа юм шиг санагдаж байна. Энэ хүмүүсийг бүлэглэж миний ханийн амь насыг хөнөөсөн гэж үзэж байна. Яагаад ганцхан хүнд хэргийг зүйлчилж оруулж ирснийг ойлгохгүй байна. Ханийгаа нас барснаас хойш сэтгэл санааны хувьд маш хүнд байгаа. Охин маань нэгдүгээр ангиасаа төлбөртэй сургуульд суралцсан. Одоо сургалтын төлбөр төлөгдөхөд хэцүү болж байна. Өнгөрсөн өвөл хоёр хүүхэд маань нилээн хэдэн удаа эмнэлэгт хэвтсэн. Ор хоногийн төлбөр өгч чадахгүй энэ хүмүүс рүү залгахад хэн нь ч утсаа авдаггүй. Хүүхдийнхээ сургалтын төлбөр, байрны лизинг, бүх зардлаа хүртэл төлж чадахгүй нөхцөл байдалд хүрч байгаа. Энэ бүх зардлыг төлөхийн тулд хүнээс зээлж амьдарч байна. Ханийгаа байсан бол хүнээс гуйж ийм байдалтай явахгүй. Энэ гуравт маш их гомдолтой байна. 2007, 2018 онд төрсөн хоёр хүүхэдтэй. Оршуулгын зардал 19.035.000 төгрөг, амь хохирогч нь сарын 1.452.900 төгрөгийн үндсэн цалинтай байсан. Үүнээс нэг хүнд 363.200 төгрөг оногдож байсан. Хүүхдүүд нь тэжээгчээ алдсаны 294.000 төгрөг авдаг. Үүний зөрүү 69.225 төгрөг байгаа. Том охин 6 жил буюу 72 сараар тэтгэмжийн зөрүүг тооцоход 4.984.200 төгрөг, хүүг 17 жил буюу 240 сараар тооцоход 18 нас хүртэл 14.121.900 төгрөгийг нэхэмжилж байна. 2018-2019, 2019-2020 онуудын хичээлийн жилд сургалтын төлбөр болох 11.300.000 төгрөг төлсөн баримтыг авчирсан. Цаашид суралцах 8 дугаар ангиас 12 дугаар анги хүртэл таван жилийн сургалтын төлбөр буюу 39.550.000 төгрөг,  амь хохирогч 2016 оны 09 сард 97.940.000 төгрөгийн орон сууцыг лизингээр ганцаараа авсан байдаг. 2018 оны 11 дүгээр сарын байдлаар орон сууцны зээлийн үлдэгдэл 64.916.242 төгрөгийн үлдэгдэлтэй. Байрны лизингийн даатгал тухайн жил төлөгдөөгүй байсан. Ингээд гэм буруутай этгээдээр гэм хорын хохирол 144.000.000 төгрөгийг төлүүлэх саналтай байна...” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгч П.Загдсүрэн мэдүүлэхдээ: “...Намайг тэжээж тэтгэх ганц хүүхдээ хүний гарт онц хэрцгийгээр алдсандаа маш харамсаж байна. Би гурван хүүхэд төрүүлсэн ч гурвууланг нь алдсан. Би хүүтэйгээ нисэхэд байр хөлсөлж амьдардаг. Би өнөөдөр өөрийгөө авч явах ямар ч чадваргүй болсон. Одоо ганцаараа амьдарч байна. Энэ залуучуудад маш их гомдолтой байгаа. Надад ямар ч баталгаа алга. Ажлаа хийж чадахаа байсан. Хөл, гар салгалдаг, эрүүл эрхтэн байхгүй, үргэлж айдас хүйдэстэй явдаг болсон. Үнэхээр хүнд нөхцөлд амьдарч байна. Орон байрныхаа мөнгийг төлж чадахгүй байна. Оршуулгын зардалд 36.602.006 төгрөг, төрийн орон сууцны байрны төлбөр 50.304.000 төгрөг, 2022 он хүртэл зээлээр түрээсээр авсан. Хэрэг явдал гарсан өдрөөс хойш сарын 240.000 төгрөгийг 32 сараар үржүүлээд 10.080.000 төгрөгийг нэхэмжилж байна. Хохирлын тооцооны баримтыг шүүхэд гаргаж өгсөн. Миний зүгээс 96.906.006 төгрөгийг гэм буруутай этгээдээс гаргуулж авах саналтай байна...” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Бат-Алдар мэдүүлэхдээ: “...Мэдүүлэг өгөхгүй гэв.

Эрүүгийн 1809051581175 дугаартай хэргээс:

Яллагдагч Б.Огийн “...Э бид 2 тамхи татаад зогсож байхад үл таних 2 залуу ирээд Э бид 2-ыг таксины жолооч халтар гэх мэтээр доромжлоод байсан. Тэр 2 залуугийн нэг нь шилтэй, нөгөө нь шилгүй байсан. ...Нүдний шилгүй залуу нь намайг барьж аваад цохиход гэнэт хаанаас юм бүү мэд Т гараад ирсэн. Тэр залуу бид 2-ыг Т салгах гэж байгаа юм шиг дундуур орж ирээд нөгөө 2 залуугийн нэгийг нь цохьчихсон юм. Аль залууг нь цохисоныг анзаарч хараагүй. Нүдний шилгүй залуу нь намайг барьчихсан байсан болохоор нүдний шилгүй залууг нь Т цохисон байх гэж бодож байна. Түүнээс болж зодоон эхэлж, бүгд бужигналдсан” гэсэн мэдүүлэг /1 хх-ийн 137 дугаар хуудас/,

Яллагдагч Т.Тын"... Билгүүн бид хоёр буцаад Э, О 2 дээр очсон. Нэг залуу нь хар хөх өнгийн өдөн куртиктэй, махлаг залуу байсан. Нөгөөдөх нь бор дуу өнгийн пальтотой, нүдний шилтэй залуу байсан. Очоод тэд нарын яриаг сонсоход тэр хоёр залуу нь манай хоёр найз Э, О 2-ыг “муу сайн таксины жолооч нар, халтаасан юмнууд зайл” гэх мэтээр харааж доромжлоод байхаар нь би дундуур нь ороод салгах гэж оролдоод “залуу хүмүүс байж хэн хэнтэйгээ эвтэй байцгаа, залуу хүмүүс байна муудалцаад яах вэ” гэх мэт зүйл ярьтал нөгөө хар хөх өнгийн куртиктэй залуу нь Э, О бид гурвыг ээлжилж заамдаад байсан. Э унаж босож ирээд бид нар дахин зууралдсан. Зогсож байх хоорондоо нөгөө хар хөх өнгийн куртиктэй махлаг залуу нь “чи муу яагаад байна, зайлаарай” гээд мөр рүү гараараа цохисон би зөрүүлээд түүний баруун шанаа хэсэг рүү нэг удаа цохисон. Тэр залуу хөл алдаад арагшаа унах шиг болсон, хоорондоо зууралдаж байгаад бид хоёр газар унасан. Унаад түүнийг болиулахыг оролдож нүүр рүү нь хэд хэдэн удаа мангасдаж чулуугаа хаяач гэж хэлсэн боловч сонсохгүй над руу дайраад байсан юм” гэсэн мэдүүлэг /1 хх-ийн 124 дүгээр хуудас/,

Яллагдагч Э.Эгийн: “ Болсон асуудлын талаар өмнө нь сэжигтэнээр өгсөн мэдүүлэг дээрээ ярьсан учраас дахин мэдүүлэх шаардлагагүй” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 133 дугаар хуудас /

Хохирогч Б.Хонгорзулын “би талийгаачтай 2006 оноос хамт амьдарсан дундаасаа хоёр хүүхэдтэй охин 2007 оны 7 дугаар сарын 17-ны өдөр төрсөн, бага хүү 2018 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр төрсөн. Бид гэрлэлтээ батлуулаагүй байсан, хамт амьдарч байсан....талийгаач маань 2018 оны 11 сарын 17-ны өдрийн өглөө ажилдаа явсан бөгөөд тухайн өдөр ажлын өдөр байсан ба өмнөх 7 хоногт нь бүх нийтээр нэг өдөр амраад тус хагас сайн өдөр нөхөж ажилласан юм. Тэр өдөр нөхөр маань ажлынхаа дундуур яриад “ ба ажлын хамт олонтойгоо орой нэг газар суухаар боллоо” гэж хэлж байсан.. ” гэсэн мэдүүлэг /1 хх-ийн 41 дүгээр хуудас/

Хохирогч П.Загдсүрэнгийн “...би яг одоо хохирол хэдэн төгрөг болсон талаар санахгүй байна. Миний санаж байгаагаар ойролцоогоор 18.000.000 төгрөг орчим болж байгаа” гэсэн мэдүүлэг /3 хх-ийн 73 дугаар хуудас/,

Хохирогч Г.Бат-Алдарын “...2018 оны 11 дүгээр сарын 18-ны шөнө 00:00 цагийн орчим Хатанбаатарын хамт Ривер саунд бааранд орж бүжиглэсэн. Баар хаах болоод Хатанбаатар түрүүлж гарсан. Би араас нь куртикээ аваад гартал Хатанбаатар нэг залуутай хэрэлдээд зогсож байхаар нь би салгах гээд нөгөө залуугийн куртикнээс нь татсан. Нөгөө залуу намайг заамдаж байгаад тавьсан. Хатанбаатар маргалдсан залуутай хэрэлдэхэд нөгөө залуу нь Хатанбаатарын хөл рүү нь хөлөөрөө нэг удаа, нүүр рүү нь нэг удаа гараараа цохихоор нь би нөгөө залууг заамдаж аваад цохих гэтэл тал талаас баахан залуучууд унагааж байгаад нүүр, ам, толгой руу дэвссэн. Би зөрүүлж хөлөөрөө биеэ хамгаалж жийсэн. Тэр 4 залуутай Хатанбаатар бид хоёр зодолдсон. Намайг дахин унагааж дээрээс дэвсэж цохиж байсан. Намайг зодохоо болихоор нь босоод иртэл Хатанбаатар дээшээ харсан байдалтай унасан байсан” гэсэн мэдүүлэг /1 хх-ийн 5/, .....тэгээд маргалдаж байхад нь Хатанбаатарын хажууд очоод зогстол Хатанбаатартай маргалдаж байсан залуу Хатанбаатарт хандан “ чиний наад нүдний шилийг чинь хагалаад , нүд рүү чинь чихнэ шүү” гэх утгатай зүйл хэлээд заналхийлж байсан. Тэгэхээр нь би тэр маргалдаад байсан залууд хандан “ чи яахаараа ийм зүйл ярьдаг юм. Чи хэн юм бэ? ” гэх зүйл яриад 2 гараараа түүний куртикны 2 талаас бариад бага зэрэг түлхэж Хатанбаатараас холдуулаад “ийм зүйл ярьж болохгүй. Монголчууд цөөхүүлхэнээ учраас ингэж болохгүй больцгооё” гэж хэлээд уучлалт гуйж гар барих гэтэл нөгөө залуу миний гарнаас бариагүй. Тэгээд тэр залуу эргэж Хатанбаатартай муудалцаад зодоон эхэлсэн. Би тэр залууг Хатанбаатартай юу гэж муудалцаад зодоон яаж эхэлсэнийг санахгүй байна. Ямар ч байсан нэг мэдэхэд зодоон эхэлсэн бөгөөд намайг газар унагачихсан тал талаас хүмүүс өшиглөж , цохиод байсан ба ямар нэгэн байдлаар харах сөхөө өгөхгүй байсан. Тэгээд хэр хугацаанд зодуулсаныг мэдэхгүй байна. Ямар ч байсан нилээн хугацаанд зодуулсан байх. Би зодуулж байхдаа Хатанбаатарыг хэдэн хүн хэрхэн яаж зодож байгааг анзаарч хараагүй. Учир нь би зодуулснаас болоод ухаан балартаад байсан. Миний санаж байгаагаар би 5 хүнд зодуулж байх шиг байсан. Тэгээд хэсэг хугацааны дараа нөгөө залуучууд намайг зодохоо болиод , би бага зэрэг ухаан ороод өндийгөөд харахад Гадаад хэргийн яамны ертөнцийн зүгээр баруун урд талын булангийн манаачийн путекны хажууд хэвтэж байсан. Намайг анх нөгөө залуучууд Ривер саундс баарны үүдэнд зодож эхэлсэн бөгөөд би хэрхэн тэнд очсоноо санахгүй байгаа. Намайг тэнд ухаан ороход Хатанбаатар мөн тус манаачийн путекний хажууд дээшээ харчихсан хэвтэж байсан. Түүнийг хаанаас эхлэн зодуулсаныг мэдэхгүй байна. Ингээд би босоод хартал бид 2-ыг зодож байсан залуучууд Гадаад хэргийн яамны  баруун талаар Централ таурыг чиглээд зугтаад гүйж байсан. Тэгээд босч очоод Хатанбаатар дээр очоод дуудаад босгох гэтэл босохгүй, 2 нүд нь аниастай, амьсгаадаад ямар нэгэн  хариу үйлдэл үзүүлэхгүй байсан. Тэр үед түүний хамарнаас цус гарсан байсан ба толгой хэсгээс нь ямар нэгэн цус гараагүй байсан. Тэгэхээр нь би толгойг нь өвөр дээрээ тавиад өөрийнхээ 94311111 дугаараасаа 102,103-т дуудлага өгсөн.   /1хх-ийн  38-39 дүгээр хуудас/,  

Шинжээч эмч Б. Даваасүрэнгийн “ Талийгаач П. Хатанбаатарын  биед учирсан  гавал тархины   битүү гэмтэл нь учирсан даруйд буюу энэ гэмтлийг авснаасаа хойш ямар нэгэн идэвхитэй хөдөлгөөн буюу алхах, гишгэх, ярих, идэх, уух гэх мэт хөдөлгөөн хийх боломжгүй. Тус гэмтэл нь нэг удаагийн цохих цохигдох хүчний үйлчлэлээр үүсэх боломжтой..гэх мэдүүлэг /1хх-ийн 100 дугаар хуудас/

Гэрч Б.Батнайрамдалын “...Манай баарны урд талд байрлах жижиг модон хашааны дэргэд хэсэг залуучууд бие биерүүгээ томроод муудалцаж байхаар нь бид гурав очоод та нар больцгоо гэхэд хэрэлдэхээ болиод жаахан намжаад байж байтал 165-170 орчим өндөртэй хар ноосон малгай, хар куртка өмссөн туранхай биетэй залуу нүдний шилтэй залуугаас нөгөө шар царайтай залуугийн хамар хэсэг рүү нь нэг удаа цохисон. Нөгөө залуу арагшаа бөгсөөрөө унангуутаа босч ирээд зодолдож эхлэхэд нэг залуу цаанаас нь гарч ирээд нүдний шилтэй залуу болон цохиход унадаг шар царайтай залуу мөн нөгөө талд нь 4 залуучууд хоорондоо зодолдож эхлэхэд 4-үүлээ явж байсан залуучуудын хоёр нь эхлээд цохиулаад босч ирдэг залууг Гадаад хэргийн яамны зам дээр дээшээ нь хараад хэвтүүлсэн цохиж, зууралдаад харин талийгаач болон нүдний шилтэй залууг хоёр баарны үүдэнд байх баруун талын хашлаганы хажууд мөн газар унагаагаад хэвтүүлчихсэн зодож байхаар нь би Гадаад хэргийн яамны зам дээр зодуулж байсан залуу руу гүйж очоод салгаж босоод баарны үүдэнд авчирсан” гэсэн мэдүүлэг /1 хх-ийн 81-82 дугаар хуудас/,

Гэрч Э. Болормаагийн:” Би 2018 оны 11 сарын 17-18 шилжих шөнө 00 цаг 40 минутын үед Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Ривер саунд баарнд очиж ажилласан. Тэр өдөр би касс хийсэн. Орой 02 цаг 20 минутын үед ажлаасаа буусан. Маргааш өдөр нь буюу 2018 оны 11 сарын 18-ны өдөр манай байгууллагын ажилчдын фейсбүүк групп чатад өчигдөр шөнө манай гадна болсон зодооны улмаас нэг хүн Гэмтлийн эмнэлгийн сэхээнд очсон байна гэх утга бүхий чат явсан..” гэх мэдүүлэг /1 хх-ийн 83/

Гэрч Б. Урантулгын “ Хэрэг болсон өдрөөсөө хойш удаагүй байхад надад Т нь О, Бадамжав, Билгүүн, Билгүүтэй нартай Ривер соундст орж суусан. Тэгээд  байж байгаад Бадамжав түрүүлээд гараад явчихсан гэсэн. Тэгээд явахаар эхлээд О  Э 2 гараад явсны дараа араас нь Билгүүнтэй хамт гарсан чинь тэр 2-ыг нэг том биетэй залуу заамдаад авчихсан байхаар нь Т очиж салгасан гэсэн. Тэгтэл тэр том биетэй залуу нь Тлуу дайрсан чинь баарны хамгаалагч нар нь салгаж дийлэхгүй байсан гэсэн. Т тэр залуутай зууралдаж аваад үүрсэн чинь тэр залуу дээгүүр нь  даваад газар унасан гэсэн. Тэгтэл хамгаалагч нар ирээд салгахаар нь тэд нар цаашаа зугтаасан чинь нөгөө залуу босож ирээд араас нь хөөгөөд замын алаг хавтан араас нь шидсэн чинь Тын нуруун дээр оносон гэсэн. Тэгтэл тэр залуу Ттай дахин барьцалдаад авсан гэсэн...гэх мэдүүлэг   ” / 2хх-ийн 148/

Гэрч Ц. Элбэгсайханы “ Би тэр шөнө ажил дээрээ ажлаа хийж байсан. тэгээд 03 цаг өнгөрч байхад гадагшаа гартал гадаа зодоон болсон шинжтэй хүмүүс ярилцаж байсан. ...Хэн нь хэнийгээ яаж зодсон талаар мэдэхгүй” гэх мэдүүлэг  /2хх-ийн 149/

Гэрч С.Нямдуламын: “2018 оны 11 сард хэрэг болдог шөнө би хамт ажилладаг хоёр эмэгтэйгийн хамт Ривэр саундс бааранд 23 цаг өнгөрч байхад орсон. Талийгаач найзтайгаа хоёулаа явж байсан. Тэр хоёр пиво уугаад явж байсан. Нээх согтоогүй байсан. Хүнтэй муудалцаж хэрэлдсэн зүйл ажиглагдаагүй. Намайг бүжиглэж байхад талийгаач ирээд найз нь харилаа шүү гээд пальтогоо өмсчихсөн гараад явсан. Би 4 цагийн үед гарсан...” гэсэн мэдүүлэг /2 хх-ийн 150-151 дүгээр хуудас/,

Гэрч Б.Бадамжавын “...2018 оны 11 сард О Солонгос явна төрсөн өдөр болж байгаа гээд өдөр ярихаар нь орой 22 цагийн үед 4 дүгээр дэлгүүрийн хажууд уулзсан. Би Тын хамт очсон. Э, Билгүүн хоёр ирээд бид нар 2 шил архи хувааж уусан. Тэгээд Т гэрээсээ орж мөнгө аваад бид 5 Ривэр саундс бааранд бүжиглэх гэж орсон. Тэгээд би явах гэж гадагшаа гараад Эг явъя гэхэд явахгүй болохоор нь би түрүүлээд явсан. Зодоон болсон талаар мэдээгүй....” гэсэн мэдүүлэг /2 хх-ийн 176 дугаар хуудас/,

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн №13799 дугаартай Шинжээчийн дүгнэлтийн “...Дүгнэлт:     

        1.  “П.Хатанбаатарын биед гавлын орой ясны зулуйн суман заадаснаас дух яс руу үргэлжилсэн, баруун дух яс, цох ясны гадна болон дотор ялтас, баруун нүдний ухархайн дээд хана болон хажуу хана дайрсан нийлмэл хугарал, тархины баруун тал бөмбөлгийн духны дэлбэнд хатуу хальсан доорх цусан хураа, 2 тал бөмбөлгийн таславч, тенториумд цус харвалт, духны баруун хэсгийн зөөлөн эдийн няцрал, цус хуралт, баруун нүдний дээд зовхинд цус хуралт, дээд уруулын дотор салсын баруун хэсэгт шарх гэмтэл тогтоогдлоо.

        2. Мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.

        3. Гэмтлийн хүнд зэрэгт хамаарна ... шинжээч эмч Ц.Нандинцэцэг...” гэжээ. /1 хх-ийн 89 дүгээр хуудас/,

 

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2018 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн №2609 дугаартай Шинжээчийн дүгнэлтийн “...Дүгнэлт:       

1. Талийгаачийн биед гавал яс зулайн оройгоос дух, баруун нүдний ухархайн дээд болон дотор ханыг хамарсан нийлмэл хугарал, тархины баруун зүүн духны дэлбэнгийн эдийн няцрал, тархины баруун зүүн дух, зулай, чамархай хэсгийн аалзан бүрхүүл доорх цус харвалт, хатуу хальсан доорх ялтаслаг цусан бүлэн, дух зулайн хуйханд цус хуралт, баруун нүдний дээд доод зовхинд цус хуралт, уруулд шарх, зүүн өвдөгт зулгарал гэмтэл үүсчээ.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг болон түүнээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. ...амь насанд аюултай хүнд гэмтлийн зэрэгт хамаарна.

3. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.

4. Талийгаачийн биед үхэлд хүргэх архаг хууч өвчин тогтоогдсонгүй.

5. Талийгаач нь  Гэмтэл согог судлалын үндэсний төвд 4 хоног 6 цаг эмчлэгдсэн учир согтууруулах ундааны зүйл үзэх шаардлагагүй.

6. Талийгаачийн биед үүссэн гэмлүүд нь амьд байхад нь үүссэн гэмтэл байна.

7. Дээрх гэмтлүүд нь  нэг цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

8. Талийгаач нь дээрх гавал тархины гэмтлийн улмаас тархи дарагдаж нас баржээ.

9. Талийгаач нь  Гэмтэл согог судлалын үндэсний төвийн өвчний түүхэнд 2018 оны 11 сарын 22-ны өдрийн 11 цаг 15 минутанд нас барсан гэж тэмдэглэгджээ.

10. Талийгаач нь гэмтсэнээс хойш  Гэмтэл согог судлалын үндэсний төвд 4 хоног 6 цаг эмчлэгдсэн байна.

11.  12. Талийгаачийн биед үүссэн гэмтлүүд нь шинэ гэмтэл буюу хэрэг болсон гэх цаг хугацаанд авсан байх боломжтой.

13.Талийгаачийн баруун хөмсөгний дээд хэсэг үүссэн хөхрөлт нь мохоо зүйлийн үйлчлэлээр буюу хүний нэг удаагийн хүчний үйлчлэлээр үүссэн байх боломжтой ба гавал тархины гэмтэл үүссэн байх боломжтой. ...шинжээч Б.Даваасүрэн” гэжээ. /1 хх-ийн 93 дугаар хуудас/,

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2019 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн №667 дугаартай Шинжээчийн дүгнэлтийн “...Дүгнэлт:

            1. Талийгаач П.Хатанбаатар нь 2018 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 04 цаг 20 минутаас 2018 оны 11 дүгээр сарын 22-нь өдрийн 11 цаг 15 минут хүртэл 4 хоног 6 цаг 05 минут эмчлэгдэж байгаад нас барсан байна.

2. Талийгаач нь гавал тархины хүнд гэмтэл, тархины эдийн хүнд зэргийн няцрал, хоёр тал бөмбөлгийн дух чамархайн дэлбэнгийн цусархаг няцрал, дух, зулай ясны далд шугаман хугарал, хоёр тал бөмбөлгийн шигдээс, хоёр тал бөмбөг'ийн ялтаслаг хэлбэрийн хатуу хальсан доорх цусан хураа, баруун нүдний ухархай дээд дотор ханын хугарал, баруун духны хатуу хальсан дээрх цусан хураа, аалзан хальсан доорхи тархмал цус харвалт, тархины хаван гүн комын байдал оноштойгоор эмчлэгдэж байсан байна. Талийгаачид тавьсан онош зөв байна.

3. Эмч нарын хийсэн эмчилгээ зөв байна. Тархины аалзан бүрхүүлийн доорхи тархмал цус харвалтын үед мэс заслын эмчилгээ хийх боломжгүй байдаг.

4.  Эмнэлэгийн тусламж үйлчилгээ үзүүлсэн ч амь насыг аврах боломжгүй гэмтэл байна.

5. Талийгаачийн хатуу хальсан доорх цусан хураа гэмтэл нь нимгэн ялтаслаг хэлбэрийн байсан ба мэс заслын эмчилгээгээр бус шимэгдүүлэх эмчилээ хийсэн нь үр дүнтэй байдаг. Тархины хүнд зэргийн няцрал, аалзан хальсан доорх тархмал цусан харвалт, дух, зулай ясны хугарал гэмтэлд мэс засал хийх боломжгүй гэмтлүүд байна.

6. Талийгаачид эмийн эмчилгээнээс өөр эмчилгээ хийх боломжгүй байна” гэжээ. /3 хх-ийн 44-46 дугаар хуудас/,

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн №13807 дугаартай Шинжээчийн дүгнэлтийн “...Дүгнэлт:

1. Г.Бат-Алдарын биед дээд уруулын дотор салстын зүүн хэсэг шарх, зулгаралт, цус хуралт, доод уруулын дотор салстад цус хуралт, 1 шүдний сулрал, хэвлийн баруун дээд хэсэгт цус хуралт, зүүн тохойн дотор хэсэг, баруун өвдөгний доод хэсэгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. ..

2. Мохоо зүйлийн 2 ба түүнээс удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Хэрэг учрал болсох цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.

3.  Гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. ...шинжээч эмч Ц.Нандинцэцэг” гэжээ. /1 хх-ийн 86 дугаар хуудас/,

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2019 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн №2621 дугаартай Шинжээчийн дүгнэлтийн “...Дүгнэлт:

 “...Шинжилгээнд ирүүлсэн сМ06_20181118030000.тр4 гэсэн нэртэй дүрс бичлэгийн дэлгэцийн цагаар 2018-11-18 03:16:55 секундээс 03:23:54 секунд, 003_М_181118030000 гэсэн нэртэй дүрс бичлэгийн дэлгэцийн цагаар 2018-11-18 03:10:49 секундийн хооронд /мөрдөгчийн таниулсан/ Хатанбаатар, Бат-Алдар, О, Э, Билгүүн, Т нар нь хоорондоо маргалдаж, зодолдож байгаа дүрс дүрслэгдсэн байх бөгөөд дээрх дүрс бичлэгийг удаашруулан, боломжит хэмжээгээр томруулж дискэнд бичиж хавсаргав. Шинжилгээнд ирүүлсэн дүрс бичлэгүүд нь өөр хоорондоо хамааралгүй төхөөрөмжүүд дээр тухайн төхөөрөмжүүдийн системийн тохируулагдсан цагуудад бичигдсэн байх тул шинжилгээнд ирүүлсэн дүрс бичлэгүүдийн цаг минутын зөрүүг тогтоох боломжгүй байна” гэжээ. /3хх-ийн 13-20 дугаар хуудас/,

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2020 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн №203 дугаартай Шинжээчийн дүгнэлтийн “...Дүгнэлт:

            1. ШШҮХ-н ШЭШГ-н шинжээч эмч Б.Даваасүрэнгийн 2018.12.12-ны өдрийн гаргасан 2609 тоот дүгнэлт, 2019.05.23-ны өдөр нэмэлтээр гаргасан 667 тоот дүгнэлтүүд үндэслэлтэй байна.

            2. Гэмтлийн хүнд зэрэгт гэмтэх үед амь нас хохирч болох амь тэнссэн байдалд хүргэсэн буюу ердийн явцаараа ихэвчлэн үхэлд хүргэх гэмтэл, гэмтлээс үүссэн үлдэц, уршиг, хөдөлмөрийн ерөнхий чадвар их хэмжээгээр алдагдсан гэмтэл хамаарах ба 2.2.1-д амь насанд аюултай гэмтэлд 3.1.2, 3.1.3-д тус тус хамаарна. Талийгаачид эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлсэн ч амь насыг аврах боломжгүй гэсэн нь адил ойлголт юм.

            3. Шүүх эмнэлгийн дүгнэлтээр хүнд гэмтлийн улмаас нас барсан тохиолдолд амь насыг нь аврах боломжтой, боломжгүй гэдгийг тогтоож болох ба тухайн хүний биед учирсан гэмтлийн онцлог. мөн тухайн хүний бие физиологийн онцлог, эмчилгээ хүлээн авах байдал, эдгэрэлтийн байдал зэргээс хамаарч өөр өөр байх боломжтой. Дээрх тохиолдолд талийгаачид учирсан “зулайн оройгоос дух, баруун нүдний ухархайн дээд болон дотор ханыг хамарсан нийлмэл хугарал, тархины баруун зүүн духны дэлбэнгийн эдийн няцрал, тархины баруун зүүн дух, зулай, чамархай хэсгийн аалзан бүрхүүл доорх тархмал цус харвалт, хатуу хальсан доорх ялтаслаг цусан хураа” гэмтлийн үед амь насыг аврах боломжгүй байжээ” гэжээ /4 хх-ийн  хуудас/,

      Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн 618 дугаартай шинжээчийн дүгнэлт:

      1. Б.О нь хэрэг үйлдэх үедээ сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байсан байна.

      2. Б.О нь тэр үедээ өөрийн үйлдлийн учир холбогдолыг ойлгох, өөрийгөө удирдан хянах чадвартай байсан байна.

      3. Б.О нь СЭМҮТ-д хяналтанд байдаггүй байна.

      4. Б.О нь одоо сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна. албадан эмчилгээ хийх шаардлагагүй байна.

      5. Б.О нь үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байна.

      6. Б.О нь хэрэг хариуцах чадвартай байна...” гэжээ /2 хх-ийн 189-190/,

 

Камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /1 хх-ийн 141 -142, 2 хх-ийн 158-168, 169-172 дугаар хуудас/,

Хэрэг учралын газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл /1 хх-ийн 15 дугаар хуудас/,

Цогцост үзлэг хийсэн тэмдэглэл /1 хх-ийн 23 дугаар хуудас/, яаралтай тусламжийн хуудас /1 хх-ийн 105-107/, Б.Огийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /2 хх-ийн 59/,  Т.Тын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /2 хх-ийн 79/, Э.Эгийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /2 хх-ийн 89/, талийгаач П.Хатанбаатарын өвчний түүх /2хх-ийн 203-223/, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчдөөс гаргаж ирүүлсэн хохиролын баримтуудыг шинжлэн судлав.

Нэг. Шүүгдэгч нарын гэм буруугийн талаар

Шүүгдэгч Б.О нь 2018 оны 11 дүгээр сарын 17-18-нд шилжих шөнө согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн  үедээ Сүхбаатар дүүргийн 1-р хороо “Ривер саундс” баарны үүдэнд Г.Бат-Алдар, П.Хатанбаатар нартай  “ таксины жолооч, халтар юмнууд зайл гэх мэтээр доромжилсон ” гэх шалтгаанаар хоорондоо маргалдаж,  улмаар зодолдож П.Хатанбаатарын толгой тус газар нь цохиж санаатай алсан, мөн Э.Этэй бүлэглэн П.Хатанбаатарын биед “Баруун нүдний дээд доод зовхины цус хуралт, уруулд шарх, өвдөгний зулгаралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,  Э.Э, Т.Т нартай бүлэглэн Г.Бат-Алдарын эрүүл мэндэд “Дээд уруулын дотор салстын зүүн хэсэг шарх, зулгаралт цус хуралт, доод уруулын дотор салстад цус хуралт, 1 шүдний сулрал, хэвлийн баруун дээд хэсэгт цус хуралт, зүүн тохойн дотор хэсэг, баруун өвдөгний доод хэсэгт зулгаралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг,

Шүүгдэгч Э.Э нь Т.Т, Б.О нартай бүлэглэн 2018 оны 11 дүгээр сарын 17-18-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 1-р хороо “Ривер саундс” баарны үүдэнд Г.Бат-Алдар, П.Хатанбаатар нартай  маргалдан зодолдож Г.Бат-Алдарын эрүүл мэндэд “Дээд уруулын дотор салстын зүүн хэсэг шарх, зулгаралт, цус хуралт, доод уруулын дотор салстад цус хуралт, 1 шүдний сулрал, хэвлийн баруун дээд хэсэгт цус хуралт, зүүн тохойн дотор хэсэг, баруун өвдөгний доод хэсэгт зулгаралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,  Б.Отай бүлэглэн П.Хатанбаатарын биед “Баруун нүдний дээд доод зовхины цус хуралт, уруулд шарх, өвдөгний зулгаралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг ,

 Шүүгдэгч Т.Т нь Э.Э, Б.О нартай бүлэглэн 2018 оны 11 дүгээр сарын 17-18-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 1-р хороо “Ривер саундс” баарны үүдэнд Г.Бат-Алдар, П.Хатанбаатар нартай маргалдан зодолдож Г.Бат-Алдарын эрүүл мэндэд “Дээд уруулын дотор салстын зүүн хэсэг шарх, зулгаралт, цус хуралт, доод уруулын дотор салстад цус хуралт, 1 шүдний сулрал, хэвлийн баруун дээд хэсэгт цус хуралт, зүүн тохойн дотор хэсэг, баруун өвдөгний доод хэсэгт зулгаралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан  гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь  хавтаст хэрэгт авагдсан дараах баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.  

Үүнд:  Шүүгдэгч нарын зүгээс  мөрдөн байцаалтын шатанд өөрсдийн үйлдлийг хүлээн зөвшөөрч мэдүүлсэн мэдүүлгээс гадна хохирогч Г. Бат-алдарын “ ...тэгээд маргалдаж байхад нь Хатанбаатарын хажууд очоод зогстол Хатанбаатартай маргалдаж байсан залуу Хатанбаатарт хандан “ чиний наад нүдний шилийг чинь хагалаад , нүд рүү чинь чихнэ шүү” гэх утгатай зүйл хэлээд заналхийлж байсан. .....Тэгээд тэр залуу эргэж Хатанбаатартай муудалцаад зодоон эхэлсэн. Би тэр залууг Хатанбаатартай юу гэж муудалцаад зодоон яаж эхэлсэнийг санахгүй байна. Ямар ч байсан нэг мэдэхэд зодоон эхэлсэн бөгөөд намайг газар унагачихсан тал талаас хүмүүс өшиглөж , цохиод байсан ба ямар нэгэн байдлаар харах сөхөө өгөхгүй байсан. ......Миний санаж байгаагаар би 5 хүнд зодуулж байх шиг байсан. Тэгээд хэсэг хугацааны дараа нөгөө залуучууд намайг зодохоо болиод , би бага зэрэг ухаан ороод өндийгөөд харахад Гадаад хэргийн яамны ертөнцийн зүгээр баруун урд талын булангийн манаачийн путекны хажууд хэвтэж байсан. Намайг анх нөгөө залуучууд Ривер саундс баарны үүдэнд зодож эхэлсэн бөгөөд би хэрхэн тэнд очсоноо санахгүй байгаа. Намайг тэнд ухаан ороход Хатанбаатар мөн тус манаачийн путекний хажууд дээшээ харчихсан хэвтэж байсан.гэх мэдүүлэг,

Шинжээч эмч Б. Даваасүрэнгийн “Талийгаач П. Хатанбаатарын  биед учирсан  гавал тархины   битүү гэмтэл нь учирсан даруйд буюу энэ гэмтлийг авснаасаа хойш ямар нэгэн идэвхитэй хөдөлгөөн буюу алхах, гишгэх, ярих, идэх, уух гэх мэт хөдөлгөөн хийх боломжгүй. Тус гэмтэл нь нэг удаагийн цохих цохигдох хүчний үйлчлэлээр үүсэх боломжтой” гэх мэдүүлэг, 

      Шүүх хуралдаанд оролцсон шинжээч Ц. Оюунэрдэнийн “ Талийгаачийн биед үүссэн гэмтэл нь  амь насыг нь аврах боломжгүй гэмтэл байсан” гэх мэдүүлэг,

      талийгаач П. Хатанбаатарын өвчний түүхэнд бичигдсан “ Өвчтөний биеийн байдал хүнд хэвээр, гүн комын байдалтай, ухаангүй, амьсгал зүрх судасны үйл ажиллагаа тогтворгүй тул амьсгалын аппаратанд эмийн эрчимт эмчилгээ хийж байв. Өдөр бүр шинжилгээ авч анализ хийн эмийн эмчилгээг үргэлжлүүлэн хийсэн... 2018 оны 11 сарын 18-ны 10.30 цагийн үед амьсгал зүрх судасны үйл ажиллагаа сулран гэнэт зогссон тул сэхээн амьдруулах арга хэмжээ авсан боловч төдийлөн сайжрал өгөхгүй байсаар зүрх судасны үйл ажиллагаа зогсон өвчтөн 2018.11.22-ны 11.15-д нас барав. ”гэх тэмдэглэл,    

        2018 оны 11 сарын 22-ны өдрийн №13807 дугаартай : Г.Бат-Алдарын биед дээд уруулын дотор салстын зүүн хэсэг шарх, зулгаралт, цус хуралт, доод уруулын дотор салстад цус хуралт, 1 шүдний сулрал, хэвлийн баруун дээд хэсэгт цус хуралт, зүүн тохойн дотор хэсэг, баруун өвдөгний доод хэсэгт зулгаралт гэмтэл топгоогдлоо. ..2. Мохоо зүйлийн 2 ба түүнээс удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Хэрэг учрал болсох цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. 3.Гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. ...шинжээч эмч Ц.Нандинцэцэг ..гэх дүгнэлт,  

      2018 оны 11 сарын 22-ны №13799 дугаартай “ П.Хатанбаатарын биед гавлын орой ясны зулуйн суман заадаснаас дух яс руу үргэлжилсэн, баруун дух яс, цох ясны гадна болон дотор ялтас, баруун нүдний ухархайн дээд хана болон хажуу хана дайрсан нийлмэл хугарал, тархины баруун тал бөмбөлгийн духны дэлбэнд хатуу хальсан доорх цусан хураа, 2 тал бөмбөлгийн таславч, тенториумд цус харвалт, духны баруун хэсгийн зөөлөн эдийн няцрал, цус хуралт, баруун нүдний дээд зовхинд цус хуралт, дээд уруулын дотор салсын баруун хэсэгт шарх гэмтэл тогтоогдлоо. 2. Мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. 3. Гэмтлийн хүнд зэрэгт хамаарна ... шинжээч эмч Ц.Нандинцэцэг ” гэх дүгнэлт,  

      2018 оны 12 сарын 12-ны өдрийн №2609 дугаартай “ Талийгаачийн биед гавал яс зулайн оройгоос дух, баруун нүдний ухархайн дээд болон дотор ханыг хамарсан нийлмэл хугарал, тархины баруун зүүн духны дэлбэнгийн эдийн няцрал, тархины баруун зүүн дух, зулай, чамархай хэсгийн аалзан бүрхүүл доорх цус харвалт, хатуу хальсан доорх ялтаслаг цусан бүлэн, дух зулайн хуйханд цус хуралт, баруун нүдний дээд доод зовхинд цус хуралт, уруулд шарх, зүүн өвдөгт зулгарал гэмтэл үүсчээ.  2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг болон түүнээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. ...амь насанд аюултай хүнд гэмтлийн зэрэгт хамаарна. 3. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.  4. Талийгаачийн биед үхэлд хүргэх архаг хууч өвчин тогтоогдсонгүй.  5. Талийгаач нь  Гэмтэл согог судлалын үндэсний төвд 4 хоног 6 цаг эмчлэгдсэн учир согтууруулах ундааны зүйл үзэх шаардлагагүй.  6. Талийгаачийн биед үүссэн гэмлүүд нь амьд байхад нь үүссэн гэмтэл байна. 7. Дээрх гэмтлүүд нь  нэг цаг хугацаанд үүссэн байх боломжтой.  8. Талийгаач нь дээрх гавал тархины гэмтлийн улмаас тархи дарагдаж нас баржээ.  9. Талийгаач нь  Гэмтэл согог судлалын үндэсний төвийн өвчний түүхэнд 2018 оны 11 сарын 22-ны өдрийн 11 цаг 15 минутанд нас барсан гэж тэмдэглэгджээ. 10. Талийгаач нь гэмтсэнээс хойш  Гэмтэл согог судлалын үндэсний төвд 4 хоног 6 цаг эмчлэгдсэн байна.  11.  12. Талийгаачийн биед үүссэн гэмтлүүд нь шинэ гэмтэл буюу хэрэг болсон гэх цаг хугацаанд авсан байх боломжтой. 13.Талийгаачийн баруун хөмсөгний дээд хэсэг үүссэн хөхрөлт нь мохоо зүйлийн үйлчлэлээр буюу хүний нэг удаагийн хүчний үйлчлэлээр үүссэн байх боломжтой ба гавал тархины гэмтэл үүссэн байх боломжтой. ...шинжээч Б.Даваасүрэн..гэх дүгнэлт,   

       2019 оны 05 сарын 23-ны өдрийн №667 дугаартай “ 1. Талийгаач П.Хатанбаатар нь 2018 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 04 цаг 20 минутаас 2018 оны 11 дүгээр сарын 22-нь өдрийн 11 цаг 15 минут хүртэл 4 хоног 6 цаг 05 минут эмчлэгдэж байгаад нас барсан байна. 2. Талийгаач нь гавал тархины хүнд гэмтэл, тархины эдийн хүнд зэргийн няцрал, хоёр тал бөмбөлгийн дух чамархайн дэлбэнгийн цусархаг няцрал, дух, зулай ясны далд шугаман хугарал, хоёр тал бөмбөлгийн шигдээс, хоёр тал бөмбөг'ийн ялтаслаг хэлбэрийн хатуу хальсан доорх цусан хураа, баруун нүдний ухархай дээд дотор ханын хугарал, баруун духны хатуу хальсан дээрх цусан хураа, аалзан хальсан доорхи тархмал цус харвалт, тархины хаван гүн комын байдал оноштойгоор эмчлэгдэж байсан байна. Талийгаачид тавьсан онош зөв байна.  3. Эмч нарын хийсэн эмчилгээ зөв байна. Тархины аалзан бүрхүүлийн доорхи тархмал цус харвалтын үед мэс заслын эмчилгээ хийх боломжгүй байдаг. 4.  Эмнэлэгийн тусламж үйлчилгээ үзүүлсэн ч амь насыг аврах боломжгүй гэмтэл байна.  5. Талийгаачийн хатуу хальсан доорх цусан хураа гэмтэл нь нимгэн ялтаслаг хэлбэрийн байсан ба мэс заслын эмчилгээгээр бус шимэгдүүлэх эмчилээ хийсэн нь үр дүнтэй байдаг. Тархины хүнд зэргийн няцрал, аалзан хальсан доорх тархмал цусан харвалт, дух, зулай ясны хугарал гэмтэлд мэс засал хийх боломжгүй гэмтлүүд байна.  6. Талийгаачид эмийн эмчилгээнээс өөр эмчилгээ хийх боломжгүй байна” гэх дүгнэлт,  

       2020 оны 02 сарын 12-ны өдрийн №203  дугаартай “ 1. ШШҮХ-н ШЭШГ-н шинжээч эмч Б.Даваасүрэнгийн 2018.12.12-ны өдрийн гаргасан 2609 тоот дүгнэлт, 2019.05.23-ны өдөр нэмэлтээр гаргасан 667 тоот дүгнэлтүүд үндэслэлтэй байна. 2. Гэмтлийн хүнд зэрэгт гэмтэх үед амь нас хохирч болох амь тэнссэн байдалд хүргэсэн буюу ердийн явцаараа ихэвчлэн үхэлд хүргэх гэмтэл, гэмтлээс үүссэн үлдэц, уршиг, хөдөлмөрийн ерөнхий чадвар их хэмжээгээр алдагдсан гэмтэл хамаарах ба 2.2.1-д амь насанд аюултай гэмтэлд 3.1.2, 3.1.3-д тус тус хамаарна. Талийгаачид эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлсэн ч амь насыг аврах боломжгүй гэсэн нь адил ойлголт юм.            3. Шүүх эмнэлгийн дүгнэлтээр хүнд гэмтлийн улмаас нас барсан тохиолдолд амь насыг нь аврах боломжтой, боломжгүй гэдгийг тогтоож болох ба тухайн хүний биед учирсан гэмтлийн онцлог. мөн тухайн хүний бие физиологийн онцлог, эмчилгээ хүлээн авах байдал, эдгэрэлтийн байдал зэргээс хамаарч өөр өөр байх боломжтой. Дээрх тохиолдолд талийгаачид учирсан “зулайн оройгоос дух, баруун нүдний ухархайн дээд болон дотор ханыг хамарсан нийлмэл хугарал, тархины баруун зүүн духны дэлбэнгийн эдийн няцрал, тархины баруун зүүн дух, зулай, чамархай хэсгийн аалзан бүрхүүл доорх тархмал цус харвалт, хатуу хальсан доорх ялтаслаг цусан хураа” гэмтлийн үед амь насыг аврах боломжгүй байжээ ” гэх зэрэг  Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтүүд,  Камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн CD бичлэг  зэрэг баримтууд  болно.

Шүүгдэгч Б. Он өмгөөлөгч Ш. Мягмарцэрэн нь шүүхийн хэлэлцүүлэг эхлэхээс өмнө “Талийгаач П. Хатанбаатарын эмчилгээ зөв хийгдсэн болон амь насыг аврах боломжтой байсан эсэх асуудлаар Хууль зүйн яам болон Эрүүл мэндийн яамны хамтарсан эмнэлэг магадлан шинжлэх комиссоор дүгнэлт гаргуулахаар хүсэлт гаргасаныг шүүх бүрэлдэхүүн хэлэлцэхгүй орхиж шийдвэрлэсэн. Шүүх хуралдааны  хэлэлцүүлэгийн шатанд шинжлэн судалсан нотлох баримтууд , мөрдөн шалгах ажиллагааны шатанд гаргасан шинжээчийн дүгнэлтээр тухайн үед талийгаачид тавигдсан онош болон  хийгдсэн эмчилгээ нь зөв, учирсан гэмтлийн хувьд  мэс засалд орох боломжгүй болох нь тогтоогдсон,  шинжээчийн дүгнэлт нь холбогдох хууль тогтоомжуудыг зөрчсөн гэх үндэслэл тогтоогдоогүй тул өмгөөлөгчийн гаргасан хүсэлтийг хангах үндэслэлгүй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Шүүгдэгч Э. Э, Т. Т нар нь прокуророос шүүгдэгч нарт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Эрүүгийн хэргийн зүйлчлэл болон гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлсэн ба шүүгдэгч Б. О нь хохирогч Г. Бат-алдарын биед хөнгөн гэмтэл, талийгаач П. Хатанбаатарын биед хөнгөн гэмтэл учруулсан мөн талийгаач П. Хатанбаатарыг  цохисон үйлдлээ зөвшөөрдөг боловч  түүнийг алах санаа зорилго байгаагүй гэж мэдүүлж байна.

            Өмгөөлөгч Ш. Мягмарцэрэн нь шүүх хуралдаанд гаргасан дүгнэлт, тайлбартаа: Шууд үхэлд хүргэх гэмтэл эсхүл амь насыг нь аврах боломжгүй гэмтэл нь хоёр өөр ойлголт юм. Өөрөөр хэлвэл учирч буй хэлбэрээсээ хамаараад 2 өөр байна. Тухайн тохиолдолд цохиулсаны улмаас газар дээрээ нас барсан бол шууд хүргэх буюу санаатай учруулсан гэмтэл болно. Энэ тохиолдолд 4 хоног эмчилгээ хийлгэж байгаад хүнд гэмтлээ даалгүйгээр нас барсныг шинжилгээгээр тогтоосон. Талийгаач хүнд гэмтлийн улмаас эмчилгээ хийлгэж байгаад гэмтлээ даалгүй нас барсан болох нь тодорхой харагдаж байна. Хэрвээ энэ цохилтын улмаас нас барсан гэж үзвэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-т зааснаар зүйлчлэх боломжтой. Цохиулаад унах үедээ хүч үйлчилсэний улмаас нас барсан гэдгийг шинжээч эмч хэлж байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.4 дүгээр зүйлд  санаатай үйлдэл эс үйлдэхүйн улмаас болгоомжгүйгээр хохирол хор уршигт хүргэснийг гэм буруугийн холимог хэлбэр гэж тодорхойлсон.  Үүнийг анхаарч үзэхийг хүсэж байна.” гэв.

Шүүгдэгч Б. О нь амь хохирогчтой маргалдсаны улмаас түүний нүүрэн тус газар нь цохьсон, талийгаач нь цохиулсаны улмаас газар унаж гавал тархиндаа хүнд гэмтэл авч нас барсан,  талийгаач П. Хатанбаатарын  гавал тархинд учирсан олон тооны хугарал гэмтэл нь эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлсэн ч амь насыг нь аврах боломжгүй  гэмтэл болох нь камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, шинжээчийн дүгнэлтүүд, шинжээч нарын мэдүүлэг болон бусад баримтуудаар тогтоогдсон бөгөөд Б. Огийн үйлдэл нь Хүнийг алах гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан байх тул шүүгдэгч Б. Од зүйлчлэн ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчлөх үндэслэлгүй байна.

Мөн шүүгдэгч Б.О, Э.Э, Т.Т нар архидан согтуурч хохирогч нартай зүй зохисгүй харьцаж хоорондоо маргалдаж, улмаар  эрх чөлөөнд  нь халдан хүч хэрэглэсний улмаас хохирогч нарт  гэмтэл учруулсан үйлдэл нь  “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэмт хэргийн шинжийг тус тус бүрэн агуулжээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байх тул хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэлээ.

 

Иймд шүүх шүүгдэгч Б.Ог Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар, шүүгдэгч Э.Э, Т.Т нарыг Эрүүгийн хуулийн  11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус тус гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Хоёр: Хохирол төлбөрийн талаар.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б. Хонгорзул нь  Оршуулгын зардал болон хоног хураах зан үйлд нийт 19.035.000 төгрөг, тэжээгчээ алдсаны тэтгэмжийн зөрүү 19.106.100 төгрөг, хүүхдийн сургалтын төлбөрт 39.550.000 төгрөг, байрны зээлийн үлдэгдэл 64.916.242 төгрөг, өмгөөлөгчийн хөлс 2000.000 төгрөг. Нийт  142.607.342 / нэг зуун дөчин хоёр сая зургаан зуун долоон мянга гурван зуун дөчин хоёр/ төгрөгийг гаргуулахаар нэхэмжилсэн байна.

 Б. Хонгорзулын нэхэмжлэлээс: 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б. Хонгорзул, П. Загдсүрэн нар нь оршуулахтай холбоотой гарсан зардлыг аль аль нь давхардуулан нэхэмжилсэн байх ба  буяны ажлын үед бүх тооцоог талийгаачийн ээж, хууль ёсны төлөөлөгч П. Загдсүрэн тэтгэврийн зээл авч, олон түмний өгсөн буяны мөнгөөр өнгөрөөсөн тухай шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн, Б. Хонгорзулаас оршуулахтай холбоотой зардлын баримт гаргаж ирүүлээгүй тул оршуулгын зардлыг баримтын хүрээнд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч П. Загдсүрэнд олгож Б. Хонгорзулаас нэхэмжилсэн 19.035.000 төгрөг, өмгөөлөгчийн хөлс 2000.000 төгрөгийг  хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэв.

Талийгаачийн асрамжинд байсан бага насны 2 хүүхдийг насанд хүртэл олгох тэжээгчээ алдсаны тэтгэмжийн зөрүү 19.106.100 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилсэн нэхэмжлэлийг дараах байдлаар шийдвэрлэлээ.

Иргэний хуулийн 508 дугаар зүйлд  заасан  “ Хохирогч нас барснаас учирсан гэм хорыг арилгах ” заалтыг баримтлан  508.3 дахь хэсэгт заасанаар  тэжээгчээ алдсаны тэтгэврийн зөрүүг гэм буруутай этгээдээс гаргуулах нь зүйтэй байна. Хэргийн материалд авагдсан баримтаар[1] тэжээгчээ алдсаны тэтгэврийг   2019 оны 1 сараас эхлэн  сар бүр  588360 төгрөг  олгож эхэлжээ.  / Талийгаач П. Хатанбаатар нь Иргэний нисэхийн ерөнхий газар ахлах мэргэжилтэнээр ажиллаж байхдаа сард 1.452.900 төгрөгний цалин авч байсан болох нь тогтоогдож байгаа тул тэжээгчээ алдсаны тэтгэврийг 2020 оны 4 сар хүртэл нийт олгогдсон 16 сарын зөрүү болох 2.209.440 төгрөгийг  гаргуулж , цаашид бага насны буюу насанд хүрээгүй иргэнд 16 нас хүртэл, суралцаж байгаа бол 18 нас хүртэл нь хуульд заасан хувь хэмжээгээр гэм буруутай этгээдээс тухай бүр  гаргуулах нь зүйтэй байна. /  1.452.900  4= 363225.  363225 2 )-588360= 138090. 138090 16 = 2.209.440 /. 

Талийгаачийн 12 настай охин Х. Дөлгөөн-Учрал нь /РД: УХ07271729/ “ Солонго Эс Эф” бүрэн дунд сургуульд 5.650.000 / таван сая зургаан зуун тавин мянган/ төгрөг төлж сурдаг бөгөөд 6 жилийн сургалтын төлбөрт 39.550.000 төгрөгийг нэхэмжилсэн байна. Шүүх хэрэгт авагдсан  2018 онд 5650.000 төгрөг, 2019 онд 5650.000 төгрөг  тус тус төлөгдсөн баримтыг үндэслэн    11.300.000 төгрөг, тэжээгчээ алдсаны тэтгэмжийн зөрүү болох  2.209.440 төгрөг нийт 13.509.440 төгрөгийг мөн гэм буруутай этгээдээс гаргуулж шийдвэрлэлээ.

Шүүгдэгч  Б. О 7000.000 төгрөг[2], Э. Э, Т. Т нараас нийт 1300.000  төгрөгийг тус тус хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б. Хонгорзулд шилжүүлэн өгсөн болох нь харилцах дансны хуулга баримтаар тогтоогдож байгаа тул Б. Огаас  гаргуулахаар шүүхийн шийтгэх тогтоолын Тогтоох хэсэгт заан шийдвэрлэсэн 13.509.440 төгрөгөөс  8300.000 төгрөгийг хасаж тооцох нь зүйтэй байна.

2016 оны 9 сарын 21-ны өдрийн №3053-2016/155 дугаартай Орон сууцны зээлийн гэрээ[3]-ний  6.2.7 дахь хэсэгт  “ Зээлдэгч хамтран зээлдэгч нас барсан, сураггүй алга болсон, эрх зүйн чадамж нь алдагдсан, хязгаарлагдсан бөгөөд түүний өв залгамжлагч зээлийн гэрээний үүргийг цаашид үргэлжлүүлэх талаар банктай тохиролцоогүй бол зээлийн гэрээг цуцалж ...зээлдэгчээс шаардах эрхтэй талаар тусгажээ. Капитрон банктай байгуулсан зээлийн гэрээг зээлдэгч талыг төлөөлж П . Хатанбаатар дангаар байгуулсан байх ба зээлдэгч нас барснаар зээлийн гэрээний үүргийг түүний өв залгамжлагчид  үргэлжлүүлэх эсэх нь тодорхойгүй байна гэж шүүх дүгнэлээ.

Иймд зээлийн үлдэгдэл төлбөр болох 64.916.242 төгрөг, хүүхдийн сургалтын төлбөрийн  үлдэх хэсэг болох 28.250.000 төгрөг, тэжээгчээ алдсаны тэтгэмжийн зөрүү 16.896.660 төгрөгийн  нэхэмжлэлийг тус тус хэлэлцэхгүй орхиж, цаашид нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээж шийдвэрлэлээ.

Хохирогчийн хууль ёсны  төлөөлөгч П. Загдсүрэн нь нийт 86.906.006 төгрөг нэхэмжилсэнээс хавтаст хэрэгт 34.737.638 төгрөгний баримтууд авагдсан байна.  Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс ирүүлсэн баримтуудыг тал бүрээс нь судлан үзэж оршуулгын зардал, буяны зан үйлтэй холбоотой зардал болох  -буяны цайллага хийсэн 3.588.000 төгрөг, оршоох үйлчилгээний төлбөр 6900.000 төгрөг, бурханы ном уншуулсан 886000 төгрөг, хүнсний зүйл худалдаж авсан 610630 төгрөг, шатахууны зардал 833358 төгрөг нийт 12.817.988 төгрөгийг шүүгдэгч Б. Огаас гаргуулахаар шийдвэрлэлээ.

Талийгаач П. Хатанбаатарын цалингийн зээл, автомашин, бөгж зэргийг барьцаанд тавьсан зээлийн төлбөр болон  хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас олгосон зээлийн төлбөр зэрэгт холбогдох нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь шаардлага хангасан нотлох баримтаа бүрдүүлж иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй орхих нь зүйтэй байна.

Харин Төрийн орон сууц корпорацитай “Төрийн түрээсийн орон сууцанд орон сууц түрээслэх гэрээ”[4]-г  түрээслэгч талыг төлөөлж П.Загдсүрэн дангаар байгуулсан байх тул  түрээсийн төлбөрт төлсөн 3600.000 төгрөг, түрээсийн орон сууцны сар бүрийн байрны төлбөр болох 931.237 төгрөг, П. Хатанбаатарын нас барснаас хойш гарсан гар утасны төлбөр 575600 төгрөг, Өмгөөлөгчийн хөлс 2000.000 төгрөг, машин оношлогоо засварын 154000 төгрөг бүхий нийт 7.260.837 төгрөгийг талийгаачийг оршуулахтай холбогдон гарсан зайлшгүй зардал болон гэм хор учруулсны төлбөрт хамааралгүй гэж үзэн шүүгдэгчээс гаргуулах үндэслэлгүй тул хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.                                                                                                                                                                                                                                                                                   

Хохирогч Г. Бат-Алдар  нь эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсантай холбогдуулан шүүгдэгч нараас хохирол төлбөр нэхэмжлэхгүй талаар шүүх хуралдаан дээр мэдүүлсэн тул шүүгдэгч Б. О, Э. Бэлгүүтэй, Т. Т нарыг хохирогч Г. Бат-Алдарт төлөх төлбөргүй гэж үзлээ. 

 

 Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

Шүүх шүүгдэгч нарыг гэм буруутайд тооцсон тул шүүгдэгч Б.Ог Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар, шүүгдэгч  Э.Э, Т.Т нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар тус тус эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Б. О, Э. Э, Т. Т нарын үйлдсэн Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах”  гэмт хэрэг нь  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг нэг жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон, эсхүл зорчих эрхийг хязгаарлах ялын дээд хэмжээг нэг жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэнээс хойш нэг жил өнгөрсөн” гэсэн үндэслэл тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дахь хэсэгт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дахь хэсгийн 1.2-д заасныг тус тус журамлан хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож, эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх нь  зүйтэй байна.

Шүүгдэгч Б. Од эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ  гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийг тодорхой хэмжээнд нөхөн төлсөн, шүүхээс гаргуулахаар шийдвэрлэсэн хохиролыг нөхөн төлөхөө илэрхийлсэн, хийсэн үйлдэлдээ гэмшиж байгаа зэрэг хувийн байдлыг харгалзан,   шүүгдэгч Б.Од Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 8 жил 1 сарын хугацаагаар хорих ял оногдуулж шийдвэрлэлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч Б.Огийн хувийн байдлыг харгалзан түүнд оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч Э.Э, Т.Т нарын 2018 оны 11 дүгээр сарын 23-ны өдрөөс 2019 оны 01 дугаар сарын 23-ны өдрийг хүртэл, 2019 оны 9 дүгээр сарын 16-ны өдрөөс 2019 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийг хүртэл 68 / жаран найм / хоног цагдан хоригдсоныг дурьдаж, шүүгдэгч Б.Ог 2018 оны 11 дүгээр сарын 23-ны өдрөөс 2019 оны 03 дугаар сарын 22-ны өдрийг хүртэл, 2019 оны 9 дүгээр сарын 16-ны өдрөөс 2019 оны 12 дугаар сарын 17-ны өдөр хүртэл цагдан хоригдсон 212 /хоёр зуун арван хоёр / хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцох нь зүйтэй байна.

Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шийдвэрлэвэл зохих  хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй бөгөөд   эд мөрийн баримтаар хураагдан ирсэн CD / си ди / 3 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол  хэрэгт хавсарган үлдээх нь зүйтэй байна.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дахь хэсгийн 1.2,  36.1 дүгээр зүйлийн 1. 5. 6. 8, 36.2 дугаар зүйлийн 1.2.3.4, 36.3 дугаар зүйлийн 1, 36.4,  36.6, 36.7, 36.8, 36.10, 36.12, 36.13, 37.1, 37.2, 38.1, 38.2  дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон    

ТОГТООХ НЬ:

1. Шүүгдэгч Харын-Од овгийн Бн Ог Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүнийг алах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,   

Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дахь хэсэгт заасныг тус тус журамлан шүүгдэгч Харын од овогт Бямбн О,  Боржигин овогт Энхбон Э, Харчин овогт Төмөрбаатарын Т нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дахь хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дахь хэсгийн 1.2 - т заасныг тус тус журамлан шүүгдэгч Б. О, Э. Э, Т. Т нарын гэм буруутайд тооцогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дахь хэсгийн 1.1-т зааснаар хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Б.О, Э.Э, Т.Т нарыг эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.

3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ог 8 /найм/ жил 01 /нэг/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

4 . Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Од оногдуулсан хугацаатай хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

5.  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Огийн энэ хэргийн улмаас цагдан хоригдсон 212 /хоёр зуун арван хоёр /  хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан CD  / си ди / 3 ширхэгийг хэрэгт хавсарган үлдээсүгэй.

7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б. Огаас нийт 26.327.428 / хорин зургаан сая гурван зуун хорин долоон мянга дөрвөн зуун хорин найман/ төгрөг гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б. Хонгорзулд 13.509.440 / арван гурван сая таван зуун есөн мянга дөрвөн зуун дөчин / төгрөг, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч П. Загдсүрэнд 12.817.988 / арван хоёр сая найман зуун арван долоон мянга есөн зуун наян найм/ төгрөгийг тус тус олгуулж, Б. Хонгорзулын нэхэмжлэлээс 21.035.000 / хорин нэгэн сая гучин таван мянга / төгрөг, П. Загдсүрэнгийн нэхэмжлэлээс 7.260.837 / долоон сая хоёр зуун жаран мянга найман зуун гучин долоо/ төгрөгөнд холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож,  хууль ёсны төлөөлөгч нарын нэхэмжлэлээс үлдэх хэсгийг нь хэлэлцэхгүй орхин цаашид шаардлага хангасан нотлох баримтаа бүрдүүлэн гэм буруутай этгээдээс нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.

8. Шүүгдэгч Б. О, Э. Э, Т. Т нараас хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б. Хонгорзулд нийт 8.300.000 / найман сая гурван зуун мянган/ төгрөг төлсөн, шүүгдэгч нараас хохирогч Г. Бат-алдарт төлөх төлбөргүй болохыг дурьдсугай. 

9.  Шүүгдэгч Э. Э,  Т. Т нар нь энэ хэргийн улмаас тус бүр  68 /жаран найм/ хоног цагдан хоригдсон, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шийдвэрлэвэл зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдсугай.

10. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Э.Э, Т.Т нарт урьд авсан Монгол улсын хилээр гарах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ, хувийн баталгаа гаргах арга хэмжээг тус тус хүчингүй болгож, шүүгдэгч Б.Од урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорьж, түүний эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1 дахь хэсэгт тус тус зааснаар  шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг  гардан авснаас хойш эсхүл мөн хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

12. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.Э, Т.Т нарт урьд авсан Монгол улсын хилээр гарах хязгаарлалт тогтоох, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг, шүүгдэгч   Б.Од урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.      

 

                               ДАРГАЛАГЧ,  ШҮҮГЧ                             Д.ДАРЬСҮРЭН

 

               ШҮҮГЧИД                               З.БОЛДБААТАР

 

                                                                                 Б.ДУЛАМСҮРЭН

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 


[1]  4-р  хх-ийн 94 –р хуудас

[2] 3ХХ-ийн 55, 79, 4 ХХ-ийн 87 дугаар хуудас

[3] 1-р хавтаст хэргийн 237-р хуудас

[4] 4ХХ-ийн 161 –р хуудас